Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 1063

 

 

 

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/01063

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, 64-19 тоот хаягт байрлах, “Бурхан буудайн хишиг” ХХК /РД:5447186/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Товчооны зам 27 тоот хаягт байрлах, “Эх мандал” ХХК /РД:2652838/

Зээлийн гэрээний үүрэгт 13.399.320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Бурхан буудайн хишиг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Бурхан буудайн хишиг” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Эх Мандал” ХХК-тай бараа худалдах, худалдан авах тухай №1 зээлийн гэрээ байгуулан зээлдэгч “Эх Мандал” ХХК-д 19.829.320 төгрөгийн үнэ бүхий торт, нарийн боовны түүхий эдийн материал зээлээр өгсөн. Улмаар зээлдэгч “Эх Мандал” ХХК нь тохирсон хугацаандаа энэхүү зээлийн төлбөрөө төлөөгүй явсаар 2016 оны 03 сарын 10-ны өдөр хоёр тал харилцан тохиролцож уг 19.829.320 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сар хүртэл график гарган сар бүр төлж дуусгахаар тохиролцсон боловч мөн л энэхүү хугацаандаа өр төлбөрөө барагдуулсангүй. “Эх Мандал” ХХК нь өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 13.399.320 төгрөгийн өртэй байна. Иймд “Эх Мандал” ХХК-иас зээлийн үлдэгдэл 13.399.320 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

   Нэхэмжлэгч “Бурхан буудайн хишиг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч “Бурхан буудайн хишиг” ХХК нь хариуцагч “Эх мандал” ХХК харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

              

Хариуцагч “Эх мандал” ХХК, захирал В.Батжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч “Эх мандал” ХХК нь “Бурхан буудайн хишиг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 13.399.320 төгрөгөөс 6.699.660 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 6.699.660 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч “Эх мандал” ХХК нь “Бурхан буудайн хишиг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 13.399.320 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 6.699.660 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 6.699.660 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Бурхан буудайн хишиг” ХХК нь хариуцагч “Эх мандал” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13.399.320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Хариуцагч “Эх мандал” ХХК нь “Бурхан буудайн хишиг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 13.399.320 төгрөгөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 6.699.660 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 6.699.660 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 224950 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 112.475 төгрөг, хариуцагч “Эх мандал” ХХК-иас 112.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Бурхан буудайн хишиг” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч “Эх мандал” ХХК нь “Бурхан буудайн хишиг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 13.399.320 төгрөгөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 6.699.660 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 6.699.660 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч 224950 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 112.475 төгрөг, хариуцагч “Эх мандал” ХХК-иас 112.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Бурхан буудайн хишиг” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

                      ШҮҮГЧ                                                 Ж.КУЛЬДАНА