Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/260

 

 

*******орнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч *******.Ганчимэг

Хохирогч Ц

Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

*******орнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... Э-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *******орнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт *******орнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ...оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ... овогт ... Э. /Р*******: .../

 

Шүүгдэгч Э нь 2021 оны 08 дугаар сарын 01ий өдөр *******орнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ...тоотод иргэн Ц-тэй хөзөр харсан гэх шалтгаанаар маргалдаж, цүнхний оосроор гуядаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТО*******ОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ... Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би хийсэн хэрэгтээ харамсаж хохирогчоос дахин уучлалт гуйж байна. Би хохирогчийн эмчилгээний нотлох баримттай хохирлыг төлөх болно. Би хүүхдүүдийн хамт өрх толгойлоод амьдардаг бөгөөд группэд байдаг. Миний бага хүүхэд өсвөр насны бөгөөд хараа хяналт тавих ёстой байгаа тул надад хорих ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хохирогч надаас 1 сая төгрөгийг нэхэмжилсэн боловч надад бэлэн мөнгө байхгүй байсан учир өгч чадаагүй. Хохирогч надад хөнгөн гэмтэл учруулсан шүү дээ...гэв.

 

Хохирогч Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Шүүгдэгч намайг нилээд удаан хугацаанд зодсон. Тухайн үед Э намайг зодож байхад тэнд байсан хүмүүсийн хэн нь ч салгаагүй. Э надад эмчилгээний зардал өгөөгүй байна. Би рентгенд харуулах хэрэгтэй байгаа учир 120.000 төгрөг хэрэгтэй байна гэхэд “өгөхгүй” гэж хэлсэн. Би өмнө нь хөнгөн биетэй хүн байсан боловч энэ хэргээс болоод муудаад, зүрх өвдөөд байна. Би цаашид хэд наслах эсэхээ мэдэхгүй байна. Э анхнаасаа зодох зорилготой байсан байх гэж бодож байна. Э залуу хүн байж хүүхдүүдээ хараад байдаг гэх мөртлөө өдөр болгон мөрийтэй тоглоом тоглоод байж байдаг шүү дээ...гэв.

 

Гэрч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021  оны 08 дугаар сарын 01-ний өдөр эхнэр Э-гийн хамт ...тоотын хашаанд муушиг тоглож байсан чинь гаднаас Ц гэх хөгшин орж ирээд бид нарыг тоглож байхыг хараад сууж байсан ба Ц эгчийн хажууд нь сууж байсан хүн бие засах гээд гараад явсан чинь Ц хөгшин хөзрийг нь аваад харахад манай эхнэр Э “хүн нь байхгүй байгаа юм чинь хөзрийг нь тавьчих” гэж хэлэхэд “чамд ямар ч хамаагүй, муу гичий минь, янхан минь” гээд дайраад Э руу сандал авч шидээд байсан. Ингээд манай эхнэр цүнхнийхээ оосроор Ц эгчийг 2-3 удаа ороолгож байхад цүнхнээс нь түрийвч нь унасан чинь Ц эгч түрийвчийг нь аваад өгөхгүй байхаар нь манай эхнэр түрийвчээ булаагаад авсан. Ингээд хэрүүл маргааныг салгаад би эхнэрийн хамт гэрлүүгээ явсан...” гэжээ. /хх-ийн 27-28 тал/

 

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн айл руу орох үед Э эгч түүний нөхөр Э үл таних 4 хүн тоглож байсан. Тоглож байх үед нэг хүн “00 ороод ирье” гэж хэлээд гарсан. Гарах үед сайн танихгүй ямар ч байсан Ц гэдэг хөгшин 00 орох гээд гарсан хүний хөзрийг авч харсан чинь Э эгч “хүний хөзөр яагаад авч байгаа юм” гэж хэлсэн чинь Ц хөгшин “чамд ямар хамаатай юм, би тоглоогүй юм чинь харж болохгүй юу” гэж хэлээд хоорондоо муудаад Ц хөгшин сандал авч шидсэн. Сандал шидэх үед нь Э эгч зөрүүлээд сандлыг нь авч шидээд байсан. Сандал шидэлж байсан ба ширээний 2 талд байсан бөгөөд бие биенээ майжаад байсан. Маргалдаж хэрэлдэж байх үедээ Э эгч өөрийн барьж байсан цүнхээр Ц хөгшнийг 2-3 удаа гуядаж байгаа харагдсан. *******араа нь тэр гэрийн эзэн “одоо боль” гэж хэлээд гэрт байсан хүмүүсийг тараасан...” гэжээ. /хх-ийн 34 тал/

 

*******орнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 408 дугаар тоот дүгнэлтэд:

1. Ц-ийн биед зүүн сарвууны 5-р хурууны 2-р шүвнүүр ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, зүүн шуу, гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 2.Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон зүүн сарвууны 5-р хурууны 2-р шүвнүүр ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, духны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, зүүн шуу, гуяны цус хуралт нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 43-44 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/

- Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08- 11 тал/

- Э-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24, 51-52 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ...Э нь 2021 оны 08 дугаар сарын 01ий өдөр *******орнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ...тоотод хохирогч Ц-тэй хөзөр харсан гэх шалтгаанаар маргалдаж, улмаар цүнхний оосроор түүнийг гуядаж,  эрүүл мэндэд “зүүн сарвууны 5-р хурууны 2-р шүвнүүр ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, зүүн шуу, гуяны цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Э, Б хохирогч Ц, шүүгдэгч Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, *******орнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ...тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

 

Шүүгдэгч Э-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, *******орнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Э-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний болон бусад зардалд нийт 1.089.400 төгрөгийг нэхэмжилж байна гэж мэдүүлж байгаа боловч шүүх хуралдаанд хохирогчийн гаргасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 479.650 төгрөгийн шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Ц-эд олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э, хохирогч Ц нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэж мэдүүлсэн байх тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “хар өнгийн цүнх” 1 /нэг/ ширхэгийг устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Э-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******орнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт ... Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-гаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 479.650 төгрөгийг гаргуулж, хохирогч *******орнод аймгийн ... оршин суух, М-н Ц /ЖЭ .../-д олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Эгаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э-гийн ... тоот иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц *******орнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “хар өнгийн цүнх” 1 /нэг/ ширхэгийг устгахыг *******орнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.                                                                                                                                                                            

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *******орнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

*******АРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ