Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Туяа |
Хэргийн индекс | 153/2017/00122/И |
Дугаар | 26 |
Огноо | 2017-06-28 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 26
М.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2017/00256 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын 8 дугаар баг, Нарангийн ******* тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ******* ******* *******нд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие М.******* нь Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх ******* ******* газрын даргын 2005 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ******* тоот тушаалаар нийтлэг ******* *******ны жолоочоор томилогдсон. Ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ******* ******* *******ны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тоот тушаалаар Аймгийн засаг даргын тамгын газрын 2016 оны тоот тушаалаар ******* ******* *******ны жолоочийн орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тоот тушаалд намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон нийтлэг ******* *******ны жолоочийн орон тоог цөөрүүлсэн гэх зүйл байхгүй бөгөөд миний ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар миний ажлын байр нь байнгын ажлын байр төдийгүй, байнгын ажлын байрыг цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.2 дах хэсэгт ... орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын бүтцийн адил ажил *******н тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоо хассаныг... ойлгохоор байна. Ажлын байр цөөрүүлсэн үндэслэлээр надад ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн боловч хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар мэдэгдээгүй. Тушаалд Хөдөлмөрийн хуулийн зохицуулалт байхаас хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний агуулгыг бичээгүй хууль зөрчсөн тушаал гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Иймд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ******* ******* Албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тоот тушаалыг хүчингүй болгож, нийтлэг ******* *******ны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар: Гомдлын шаардлагыг зөвшөөрөх боломжгүй. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нийтлэг ******* ******* бол Засаг даргын ажлын *******ны цэвэрлэгээ, үйлчилгээ, халаалт гээд аж ахуйн үйл ажиллагааг зохицуулдаг улсын төсвөөс санхүүждаг төсөвт байгууллага юм. ******* ******* *******ны бүтцийг Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 01 сарын 03-ны өдрийн дугаар тушаалаар тогтоосон байдаг ба нийт 32 орон тоотой тогтоосон. Үүнээс жолооч 8, үйлчлэгч 8 байхаар тогтоосон. Гэтэл нийтлэг ******* тогтоосон бүтэц орон тоог хэтрүүлээд 9 жолооч, 10 үйлчлэгчийг ажиллуулж байсны улмаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон хувь хүний орлогын *******н татварын өр үүссэн байгууллагыг хүлээн авсан. ******* ******* ******* цалингийн сангаас гадна орон тоо хэтрүүлсэн учраас өртэй гарсан. 2016 оны 10 сарын 1-ний өдрийн байдлаар гэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн 14 сая төгрөгийн өртэй гарсан. Хэрвээ бүтэц орон тоондоо багтаасан бол өр үүсэхээргүй байсан. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд төсвийн зохистой удирдлагын зарчмыг хуульчилсан байдаг. Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулна, өр төлбөр үүсгэхгүй байна гэсэн зарчимтай. Гэтэл бодит байдалд нийгмийн даатгалын санд гэхэд 14 сая төгрөгийн өр үүссэн байсан. Тийм учраас ******* ******* *******ны цалингийн санд багтаах, орон тооны цомхотогол хийх, өр төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх шаардлага үүссэн учраас ******* ******* *******ны бүтэц орон тоог шинэчилсэн. Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 09 сарын 30-ны өдрийн дугаар тушаалын хавсралтаар 32 орон тоог 28 орон тоо болгог өөрчилж, жолоочийн орон тоог 6, үйлчлэгчийн орон тоог 8 болгон цөөрүүлсэн. Ингэж байж нийгмийн даатгалын байгууллагад төлөх өр төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх, бүтэц орон тоондоо багтааж Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах бололцоотой болсон. Тогтоосон бүтэц орон тоо, цалингийн санд багтаан хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх шаардлагатай учаас орон тоо нь хасагдсан 4 ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн. 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 69 дүгээр *******н бичгээр орон тоо цөөрсөн учраас М.******* тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах мэдэгдлийг 12 сарын 09-ний өдөр гардуулаад, 2017 оны 01 сарын 17-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар орон тоо цөөрсөн үндэслэлээр чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Орон тоо цөөрсөн үндэслэлээр ажлаас халагдсан тохиолдолд ажилтанд нэг сар буюу түүнээс дээш хугацааны цалин хөлстэй олгох тэтгэмж олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан байгаа. 2017 оны 01 сард нэхэмжлэгч М.*******д 452,150 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нийтлэг ******* *******ны даргын тушаалд заалт болгож оруулаад нэхэмжлэгчид олгосон. Энэ бүх ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу явагдсан. Орон тоо цөөрсөн гэдэг нь Улсын дээд шүүхийн тогтоолоор тодорхой байдаг. Монгол улсын Дээд шүүхийн тогтоолд орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, *******н тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэж заасан байдаг. Орон тоо цөөрүүлсэн гэдэг үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа юм. Холбогдох нотлох баримтуудыг өгсөн. Шүүх хуралдаанд шинээр хоёр хуудас нотлох баримт гаргаж өгсөн. Орон тоо цөөрсөн үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгосон тухай цалингийн цэс байгаа. Зөвхөн нийгмийн даатгалын байгууллагад гэхэд 14,531,131 төгрөгийн өртэй байгууллага хүлээж авсан. Тийм учраас орон тоо цөөрүүлэх, орон тоогоо шинэчилж ажиллуулахгүй бол болохгүй байсан. Уг нь өмнөх Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нийтлэг ******* *******ны дарга маань бүтэц орон тоо, цалингийн сандаа багтаагаад ажилтнуудаа томилоод явсан бол ийм хэмжээний өр үүсэх боломжгүй. Энэ өрийг цаашид нэмэгдүүлэхгүй байх нь хамгийн чухал учраас бүтэц орон тооны цомхотгол хийсэн. Энэ үйл ажиллагаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу явагдсан. Тийм учраас нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2017/00256 дугаар шийдвэрээр:“ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар М.*******гийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ******* ******* *******нд холбогдох, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ******* ******* Албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тоот тушаалыг хүчингүй болгож, нийтлэг ******* *******ны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг 14 хоногийн дотор өөрөө хүрэлцэн ирж гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй. Учир нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг үнэлж чадаагүй. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо цөөрүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх үндэслэл болсон Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тоот тушаалаар Аймгийн ЗДТГ-н бүтэц орон тоог баталж 1 дүгээр хавсралтаар 14 орон тоотойгоор баталсан боловч мөн өдрийн тоот тушаалаар нийтлэг ******* *******ны орон тоог 28 байхаар тогтоосон боловч тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан байдаг. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлсэнд гомдолтой байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгч М.*******гийн ажлын байр буюу жолоочийн ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь хэсэгт зааснаар байнгын ажлын байр гэж үзэх учиртай. Монгол улсын дээд шүүхийн 33 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15.1.2-д хуулийн этгээд байгууллагын бүтцийн адил ажил, *******н тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоо хассаныг ойлгоно гэжээ.Үүнээс дүгнэхэд ямар ямар жолоочийн орон тооноос ямар жолоочийн орон тоог хассан, нийтлэг ******* *******ны ямар автомашины жолоочийн орон тоог хассан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, зөвхөн нийтлэг ******* *******ны бүтэц орон тооны дагуу орон тоог цөөрүүлжээ гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх талуудын дунд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бодитой, тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглээгүй байна.
Нэхэмжлэгч М.******* нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын ******* ******* *******ны даргын 2017 оны оны 01 сарын 11-ний өдрийн тоот тушаалыг хүчингүй болгуулах, нийтлэг ******* *******ны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай гомдлыг Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын ******* ******* *******нд холбогдуулан гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.
Ажилтан нь аймгийн Засаг даргын тамгын газрын ******* ******* *******ны даргын 2017 оны оны 01 сарын 11-ний өдрийн тоот тушаалд намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон нийтлэг ******* *******ны жолоочийн орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэл байхгүй бөгөөд миний ажлын байр нь байнгын ажлын байр учир түүнийг цөөрүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй гэж тайлбарлажээ. Ажил олгогч нь ******* ******* *******ны бүтэц орон тоог Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар тушаалын хавсралтаар 32 орон тоог 28 болгож өөрчилж, жолоочийн орон тоог 6, үйлчлэгчийн орон тоог 8 болгож цөөрүүлсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан баримтаар ажилтан нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ******* ******* *******нд Засаг даргын орлогчийн ХОА улсын дугаартай автомашины жолоочоор ажиллаж байсан бөгөөд түүнийг орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар даргын 2017 оны оны 01 сарын 11-ний өдрийн тоот тушаалаар жолоочийн ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон байна.
Суудлын автомашины ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 184 дүгээр тогтоолын хавсралтад аймгийн Засаг даргын орлогч нь “*******н ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий *******н тушаалтан” байхаар тусгажээ.
Маргааны үйл баримтаас үзвэл ажил олгогч нь 8 жолоочийн орон тоог 6 болгож цөөрүүлсэн тохиолдолд хэний орон тоог хасах вэ гэдэг нь ажил олгогчийн эрх мэдлийн асуудал юм гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлийг үгүйсгэж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч жолоочийн орон тоог цөөрүүлэхдээ Ховд аймгийн Засаг даргын орлогчийн ХОА улсын дугаартай автомашины жолооч М.*******гийн орон тоо хасагдсан эсэхийг нотлох баримтад үндэслэн нотолж чадаагүй байна.
Тодруулбал ажил олгогч нь ямар үндэслэлээр М.*******гийн орон тоо хасагдсан эсэхийг нотлохгүйгээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас чөлөөлсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан ...шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлын зарчимтай нийцээгүй бөгөөд түүний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг зөрчсөн гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах” үүрэгтэйг хуульд зохицуулсан байх бөгөөд шүүх хариуцагчийг уг үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын ******* ******* *******ны даргын 2017 оны оны 01 сарын 11-ний өдрийн тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.*******г Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын ******* ******* *******ны жолоочийн ажилд эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 4 сар 15 хоног ажилгүй байжээ. Түүний ажилгүй байсан бүх хугацааны нөхөх олговрын хэмжээг нийгмийн даатгалын дэвтрийн 2016 оны 10, 11,12 дугаар саруудын бичилтийг үндэслэн тооцвол нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ 703548 төгрөг, нэг өдрийн ажлын хөлс 32723 төгрөг байх бөгөөд олговрын нийт хэмжээ /703548х4+23938х15/=2814193+490847=3305040 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, М.*******д олгох нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 3305040 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, түүний нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Хуульд зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 128.1.5, 69.1, 46.1, 46.2.-т заасныг тус тус баримтлан М.*******гийн хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын ******* ******* *******нд холбогдуулан гаргасан гомдлыг хангаж, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын ******* ******* *******ны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож, М.*******г тус *******ны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 3.305.040 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын ******* ******* *******ны санхүүгээс гаргуулж М.*******д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1, 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5, 7.1.1, 7.1.2.-т заасныг баримтлан М.*******гийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын ******* ******* *******ны санхүүгээс 138030 (70200+67830) төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчилж, М.*******гийн өмгөөлөгч Б.Батсүхийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧИД С.ӨМИРБЕК
Н.ТУЯА