| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0208/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/000 |
| Огноо | 2021-07-22 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/000
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Б, Б.Б, ******* овогт *******ийн Быг нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ө.Б, Б.Б, Ш.Б нарыг тус бүр 2 жил хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-т зааснаар 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн № 69 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 8.7 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ш.Бд гэмт хэргийн хор уршгийг арилгах, 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ
Өсвөр насны шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулах тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 8.7 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах, 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б, Ш.Б нар 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 25 хоног, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 434 хоног, шүүгдэгч Ө.Бы 2020 оны 05 дугаар сарын 14-наас 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 137 хоногийг ялтны эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Ө.Б, Ш.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийн зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийн зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тус тус дүйцүүлэн сольсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Б, Б.Б, Ш.Б нарт эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг шүүгдэгч Ө.Б, Ш.Б нарт 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Бд 1 жилийн хугацаагаар тус тус хүлээлгэсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ө.Б, Б.Б, Ш.Б нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ө.Бы өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай.
10.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч Ө.Б, Ш.Б нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
11. Шүүгдэгч Ө.Б, Б.Б, Ш.Б нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б, Ш.Б нарын эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ө.Бы эзэмшлийн....76-06 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл...-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
13. Шүүгдэгч Б.Б, Ш.Б, Б.Б нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ө.Б, Б.Б, Ш.Б нарыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрнаас нэн даруй сулласугай.
15. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
16. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.Б, Б.Б, Ш.Б нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА