Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 574

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1.Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХКомпанийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 778 442 төгрөг гаргуулгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Баярмаа нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 11 616 төгрөгийг улсын төсвөөс, үлдэх 11 616 хариуцагч С.Баярмаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХКомпанид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 233 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн   74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

                              

                                                   

 

                                     ШҮҮГЧ                              Д.ЭНХЦЭЦЭГ