Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2017/01089

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ж.ж /

 

Хариуцагч:  Алтанчимэг 

 

Хариуцагч:  г.б

 

Улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагч А.А, г.б-ийн төлөөлөгч Г.Оргилсайхан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Санчир, О.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Х.ж.ж “Гурван билэг” ХХК-тай орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах 52 байр 11 тоот хаягт байрлах орон сууцыг авахаар тохирч, орон сууцны төлбөр 70.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 25.000.000 төгрөгийг орон сууц ашиглалтад орсны дараа төлөхөөр тохирсон байдаг. Х.ж.ж нь гэрээнд заасан үүргээ биелүүлж 95.000.000 төгрөгийг “Гурван билэг” ХХК-д бүрэн төлсөн байдаг. Гэрээний 4.1 дэх хэсэгт захиалагч орон сууцны төлбөрийг бүрэн төлж өмчлөлийг бүрэн шилжүүлж авна гэж заасан. “Гурван билэг” ХХК-иас орон сууцыг бэлэн болгож улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болгосон байсан. Х.ж.ж орон сууцны төлбөрийг төлөх үүргээ төлсөн байхад, орон сууцны өмчлөлийн эрхийг А.Ат шилжүүлж өгсөн ба, ингэж шилжүүлэхдээ 00351980 тоот гэрчилгээ бичигдэж, улсын бүртгэлд бүртгэж 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргасан байдаг. Гэрчилгээ гарсныг Х.ж.ж мэдээгүй явж байсан ба А.Аийн нэр дээр гэрчилгээ гарсныг 2016 оны 09 дүгээр сард мэдсэн. Яаж мэдсэн гэхээр А.А орон сууцны гэрчилгээг гаргуулж авч 30.000.000 төгрөгийн зээлийг Ариг банкнаас авсан байдаг. Ариг банк А.Атэй холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, анхны болон хоёр дах дуудлага худалдаа явуулсан байдаг. Анхны болон хоёр дах албадан дуудлага худалдаа амжилтгүй болсон тул төлбөр авагчид орон сууцыг санал болгосон байдаг. Х.ж.ж энэ талаар мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан ба, Х.Жанцансамуугийн нэхэмжлэлтэй, НШГА-нд холбогдох иргэний хэрэг С.Хишигбат шүүгч дээр хэлэлцэгдэж байгаад түдгэлзсэн байгаа.

Талууд орон сууцны төлбөрийг төлсөн тохиолдолд орон сууцны өмчлөлийг Х.ж.жд шилжүүлэхээр тохирсон байдаг. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл тодорхойлогдож байгаа. Иргэний хуулийн 227.3 дэх хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгчид шилжүүлэх, 227.4 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй” гэж хуульчилж өгсөн. “Гурван билэг” ХХК нь орон сууцыг өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байдаг. А.Атэй байгуулсан гэрээнд орон сууцны үнийг огт тохиролцоогүй байдаг. Иймээс уг гэрээ нь дүр үзүүлсэн хуурамч гэрээ гэдэг нь нотлогдоно.

Яагаад А.Аийг хариуцагчаар оролцуулж байгаа вэ гэхээр өмчлөх эрхийн гэрчилгээ А.Аийн нэр дээр гарсан тул хариуцагчаар татсан. Нэхэмжлэгч Х.ж.ж өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч А.А шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 оны 03 дугаар сард “Гурван билэг” ХХК дээр Х.ж.ж бид хоёр очиж гэрээ байгуулсан ба 70.000.000 төгрөгийг өгч, 25.000.000 төгрөгийг жилийн хугацаанд төлөхөөр  тохирч гэрээ байгуулсан. Х.ж.ж нь 2014 оны 05 дугаар сар хүртэл өөрийн мөнгөөр Хаан банкны “Гурван билэг” ХХК-ийн дансанд мөнгө шилжүүлж байсан. Миний төрсөн эгч н.Оюунчимэг байраа барьцаа хөрөнгө болгооч, зээл авах гэсэн юм гэж хэлээд би “Гурван билэг” ХХК-иас гуйж байрны гэрчилгээ гаргуулж, Ариг банкинд үл хөдлөх хөрөнгийг барьцаалж н.Оюунчимэгт зээл авч өгсөн. Х.ж.ж өөрөө байрыг 100 хувь мөнгөө төлж авсан тул надад захиран зарцуулах эрх байхгүй” гэв.

 

Хариуцагч г.б нь шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 онд ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүрэг, 11 хороо, ногоон нуур хотхонд байрлах 2 өрөө орон сууцы  Х.ж.ж өөрийн эхнэр А.Атэй хамт ирж үзээд сонголтоо хийж орон сууц авахаар сонирхсон. Ингээд 2,3 хоногийн дараа бид хоёр, хоёр нялх хүүхэдтэй, орон сууцыг зээлээр авъя гэсэн санал гаргаж, Х.ж.ж үндсэн зээлдэгч, А.А хамтран зээлдэгчээр оролцож гэрээ байгуулсан. Х.ж.ж, А.А нар 2013 онд гэр бүл гэрлэлтээ батлуулсан байсан. Бидэнд Х.ж.ж, А.А нарын аль нь мөнгө төлж байгаа нь хамааралгүй, яг адил эрхтэй гэр бүлийн гишүүд хамт гэрээ байгуулсан. Х.ж.жтай анх гэрээ байгуулахад Х.ж.жгийн мэдээлэл байгаагүй тул А.А ирж гуйхаар нь А.Аийн нэр дээр бүртгэл хийж өгч явуулсан. Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Х.ж.жгийн нэр дээр гарах боломжгүй байсан. “Гурван билэг” ХХК энэ хэрэг маргаанд ямар ч хамааралгүй” гэв.

 

Бие даасан шаардлага хангаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой сайн хэлсэнгүй. А.Аээс хөрөнгөө буцаан шаардаж, “Гурван билэг” ХХК-ийн хууль бус үйлдлийг тогтоолгох шаардлага гаргаж байна гэж ойлголоо.

Нэг ёсондоо жүжиг яваад байгаа юм, нөхөр нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ эхнэрийн нэр дээр гарсныг 2 жилийн дараа 2016 онд мэдсэн гэж тайлбарлаж байна. Энэ нь өөрөө шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй удаашруулах санаатай юм. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар “Ариг банк” ХХК шударга эзэмшигч юм. Х.ж.жгийн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй. Гуравдагч этгээдийн зүгээс Х.ж.жгийн гаргаж байгаа нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрч байгааг зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Х.ж.ж нь хариуцагч А.А, Гурванбилэг ХХК-д тус тус холбогдуулан Улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, маргаагүй.

 

Хариуцагч г.б-ийн төлөөлөгч нь орон сууцны хамтран зээлдэгч нь хариуцагч А.А байсан ба түүний хүсэлтийг үндэслэж, А.Аийн нэр дээр шилжүүлж гэрээ байгуулсан, Х.ж.ж мэдэж байсан тул зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х.ж.ж болон хариуцагч г.б-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 66-21 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцыг 95.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба нэхэмжлэгч нь 70.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн байна.

 

Мөн 2013 оны  05 дугаар сарын 14-ний өдөр ЗГ-0072012 тоот Байр зээлээр авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцны үлдэгдэл төлбөр 25.000.000 төгрөгийг тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон ба уг зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр А.А оролцсон болох нь баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч А.Аийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлтийг үндэслэн хариуцагч г.б нь 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцны гэрчилгээг А.Аийн нэр дээр бүртгүүлэх тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцыг улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт хариуцагч А.Аийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон болох нь 000351980 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч А.А нь Ариг банктай 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 14/132 дугаар Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ байгуулж, 30.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлсэн ба уг зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцыг барьцаалсан болох нь 14/132 дугаар “Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн барьцааны гэрээ”-ээр тогтоогдов.

           

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8242 дугаар шийдвэрээр “А.Аээс 38.320.683 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ариг банк ХХК-д олгож” шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч Х.ж.ж нь орон сууцны мөнгийг бүрэн төлсөн, хариуцагч А.Аийн оролцоо байхгүй байсан ба зөвшөөрөлгүйгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн тул өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна.

           

Нэхэмжлэгч Х.ж.ж болон хариуцагч А.А нар нь 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул шүүх баримтаар нотлох шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууц нь гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзнэ.

 

Түүнчлэн уг орон сууцны мөнгийг Х.ж.ж нь А.Аийн оролцоогүйгээр төлсөн гэж тайлбарлах боловч маргаан бүхий орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2013 оны  05 дугаар сарын 14-ний өдөр ЗГ-0072012 тоот Байр зээлээр авах гэрээний хамтран зээлдэгчийн үүргийг А.А гүйцэтгэж байсан ба Х.ж.ж нь орон сууцны төлбөрийг өөрийн хуваарьт хөрөнгөөс төлсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг баримтаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Жанцансамуу нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэснээр өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгоход энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар нэхэмжлэгч  Х.ж.жгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632.950  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ЭНХБАЯР