Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/193

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О,

улсын яллагч С.Б,

шүүгдэгч И.И, түүний өмгөөлөгч Г.Н /цахимаар/, Х.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Э-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И.И-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1925007300492 дугаартай хэргийг тус шүүхэд 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

         Биеийн байцаалт; И.И,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч И.И нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, насанд хүрээгүй Б.Ш, Х.Э нарт өгсөн,

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Б.Б, Б.Э, Б.П нарт өгсөн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт;                             

шүүгдэгч И.И мэдүүлэхдээ; “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтэд намайг хүүхдүүдэд өгсөн гээд бичсэн байна, би хүүхдүүдэд өгөөгүй, тэр хүүхдүүдийн шээснээс илрээгүй. 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хоёр үйлдлээ зөвшөөрч байна, шүүхээс шийтгэл оногдуулахад гомдол, саналгүй.” гэв.

 

Нэг: 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн үйлдэлд хамаарах баримтууд,

Насанд хүрээгүй гэрч Б.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2019 оны 6 дугаар сарын 20-ны орой...найз Э, С, Б түүний найзтай нь Хүрэнбулаг багийн байрны гадна байрлах сандал дээр сууж байхад... үл таних барзгар нүүртэй, нүдний шилтэй ах ирээд бид нартай танилцаад ...халааснаасаа өвс гаргаж ирээд...“татаад үз” гэж хэлээд...цэвэр усны савыг дунд хавиар нь нэг цоолоод нүх гаргаж байгаад өвсөө хийгээд нарийхан зүйлийг бас давхар хийсэн. Мөн цэвэр усны хүзүү хавиар нүх гаргаад тэрийг хуруугаараа дарж өвсөө шатаагаад цэвэр усныхаа амаар нь гарч байгаа утааг “...амандаа хийгээд өөр рүүгээ сор” гэж надад хэлсэн, би хэлснийх нь дагуу 2-3 удаа сорсон, манай найз Э надтай адилхан сорсон. И сороогүй, бид нарыг сааданд байхад цагдаа нар ирээд аваад явсан. Миний цүнхэнд ямар нэгэн ургамал байгаагүй, И гэдэг хүн намайг дэлгүүр явахад “...чи наад цүнхээ энд орхичих” гэж хэлээд миний цүнхийг өөрийнхөө хажууд тавиад үлдсэн, намайг дэлгүүр явсан хойгуур энэ нойтон ногоон ургамлыг миний цүнхэнд хийсэн байх.” гэсэн мэдүүлэг /1-р хх-30-31/,

         Насанд хүрээгүй гэрч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...үл таних барзгар нүүртэй ах ирээд Ш, Э хоёртой танилцсан. Тэгээд хэсэг юм ярьж байгаад “...сордог уу” гэж асуусан, Ш, Э хоёр “...үгүй, тийм юм мэдэхгүй” гэж хэлсэн чинь “...тэгвэл би та нарт сонирхуулж, үзүүлье” гэж хэлсэн. Тэгээд бандаашнаасаа цаасанд ороосон ногоон өнгийн өвс мэт зүйл гаргаж ирээд “...явж сорж үзье” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-32/,

Насанд хүрээгүй гэрч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2019 оны 6 дугаар сарын 20-ны орой...найз Ш, С, Б нарын хамт 4-9 байрны гадна сууж байсан. ...И гэх ах араас хүрээд ирсэн, ирээд “...мансууруулах өвс байна, хэдүүлээ хамт хэрэглэх үү” гэж асуухаар нь “...үгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь “мөнгө байгаа биз дээ” гээд надаас 2000 төгрөг авсан. И Ш-д 1000 төгрөг өгөөд дэлгүүр рүү тамхи, цэвэр усанд явуулсан, Ш “Бялзуухай” цэцэрлэг рүү жижиг цэвэр ус, хоёр ширхэг тамхи аваад ирсэн, И ах бандаашнаасаа уутанд ороосон өвс гаргаж ирсэн, бид нар тэрийг хэрэглэх гэсэн чинь “...гал байхгүй юм байна” гээд дахиад Ш-ыг дэлгүүр явуулсан, бид хоёр цэцэрлэгийн шатан дээр сууж байсан чинь И бандаашнаасаа гялгар ууттай юм гаргаж ирээд Ш-ын хар өнгийн үүргэвчний том цахилгааныг онгойлгоод ууттай зүйлээ хийгээд цүнхийг өөрийнхөө хажууд тавьсан. Тэгээд халааснаасаа ороосон мөнгө гаргаж цэвэр усны сав цоолоод асаагаад Шыг “...сор” гээд соруулах гэсэн чинь Ш “...үгүй” гэсэн чинь дээрэлхээд байхаар нь Ш сорсон, би нэг удаа сорсон, И ах өөрөө бас сорсон. ...цэцэрлэгээс гарч байсан чинь цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-33-35/,

Орхон аймаг Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Ч-ийн “...2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хүрэнбулаг баг 10 дугаар цэцэрлэгийн сааданд өвч татаж мансуурсан хүүхдүүд байна.” гэсэн мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-4/,

         Цагдаагийн ахлах дэслэгч Э.Ч, О.М, Р.Б нарын илтгэх хуудас /1-р хх-5/,

         Б.Ш-ын хар үүргэвчээс цэнхэр өнгөтэй гялгар уутанд хийсэн 10гр орчим мансууруулах ургамал хураасан тухай тэмдэглэл /1-р хх-6/,

         эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-7/,

         хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-8-10/,

Б.Ш мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-13-14/,

         Х.Э мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-16-17/,

         И.И мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-19-20/,

         мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-21-24/,

И.И-ээс өвс мэт зүйл 1.55гр, Б.Ш-ын цүнхээс хураан авсан 36.96гр өвс мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /1-р хх-21-24/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 3889 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “И-ээс хураан авсан 1.55 гр” гэсэн хаягтай, цаасанд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цаасан ууттай жин 4.3231г, цэвэр жин нь 1.4977г байна.” гэсэн дүгнэлт /1-р хх-51-52/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3887 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “И” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт /1-р хх-55-56/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дугаартай, “...Магадлуулагч И.И нь сэтгэцийн эмгэгтэй байна. СЭМҮТ-д нэг удаа, Орхон аймгийн БОЭТ-ын Сэтгэц наркологийн тасагт гурван удаа тус тус хэвтэн эмчлүүлж байсан. Одоо түүнд сэтгэхүйд сэтгэл хөдлөл ихссэн шинж, цэцэрхэх сэтгэхүй болон зан төрхийн өөрчлөлтийн шинж илэрнэ. Мөн зориг эрмэлзлэлийн хүчээ зохицуулах чадвар сул, өөрийн сэтгэцийн байдалд хандах, шүүмжлэлт чанар суларсан. Магадлуулагч И.И нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай. Эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй.” гэсэн дүгнэлт /1-р хх-59-60/,

 

         Хоёр: 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үйлдэлд хамаарах баримтууд,

Гэрч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Хүрэнбулаг багт байрлах 16 дугаар цэцэрлэгт очсон чинь И, Б.П, Б.Б түүний найз охин О дөрөв архи ууж байсан. И “...надад өвс байгаа, би гэрээсээ очоод аваад ирье” гэж хэлсэн. ...тэр өвсийг бид нар 19 дүгээр цэцэрлэг рүү очиж татахаар явсан. И халааснаасаа жижиг усны сав, ногоон өнгийн гялгар уутанд хийсэн өвс мэт зүйл гаргаж ирээд усны савандаа хийж бэлтгээд өөрөө эхлээд татсан, дараа нь П, дараа нь би, тэгээд Б татсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-175, 176/,

Гэрч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Хүрэнбулаг багт байрлах Урт цагааны гудамжинд явж байсан чинь, Б.Б, И, О нартай 4-16 байрны тэнд таарсан. Тэгээд бид нар 19 дүгээр цэцэрлэгт очоод 0.75г архи хувааж уусан. И.И “...өвс сормоор байна” гэж хэлээд гэрлүүгээ явж өвс авч ирэхээр болсон, би дан цамцтай байсан болохоор хувцас авахаар И-тэй хамт явсан. И гэрлүүгээ ганцаараа орсон, гэрээсээ гарч ирэхдээ надад цамц, өвсөө халаасандаа хийсэн байдалтай гарч ирсэн. ... мансууруулах төрлийн ургамлыг И өөрөө цэвэр усны савыг цоолоод эхлээд татсан, дараа нь би татсан, дараа нь Эрдэнэ, түүний дараа Б татсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-178, 179/,

Гэрч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2019 оны 10 дугаар сарын 09-ний шөнө 00 цагийн үед Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 4-27 дугаар байрны урд талын хүүхдийн тоглоомын талбай дээр хэдэн залуучууд байхаар нь шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...шалгахад нүд нь улайчихсан мансууруулах төрлийн ургамал хэрэглэсэн байж болзошгүй байхаар нь тестээр шалгуулахад мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн гэж гарч ирсэн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-180/,

         иргэн Ц.М-ийн “...Мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй хүмүүс байна.” гэсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-151/,

         Б.Б, Б.Э, Б.П нарт холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн тухай тогтоол, холбогдох баримтууд /1-р хх-152-156/,

         И.И мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-157-159/,

         Б.Э мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-160-161/,

         Б.П мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-163-164/,

         Б.Б мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-166-167/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 893 дугаартай шийтгэврийн хуулбар /1-р хх- 218-219/,

2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Э.Ш, И.И нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлгийн хатуу диск /DVD/-нд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-20/,

2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Б.О, И.И нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-30-34/,

2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Э.Ш, И.И нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-35-39/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2-р хх-47-48/,

И.И БОЭТ болон СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтууд /2-р хх-53-82/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 6186 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “И” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илрэв.

 Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт /1-р хх-186-187/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 6189 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.П” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илрэв.

 Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт /1-р хх-190-191/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 6187 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Б,Э” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илрэв.

 Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт /1-р хх-194-195/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 6188 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Б” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илрэв.

 Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт /1-р хх-198-199/,

         И.И-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр миний халааснаас нөгөө түүсэн ургамал гарч ирэхээр нь уутанд хийгээд аваад гэрээс гараад Хүрэнбулаг багт явж байхдаа С, Э, Ш нартай таарч, ...мансууруулах төрлийн ургамал байгаа гэдгийг тэд нарт үзүүлсэн. Э-ыг “...татах уу” гэхэд “...тэгье” гэсэн, С “...би татахгүй” гээд гэрлүүгээ явсан. Э, Ш нарын хамт “Бялзуухай” цэцэрлэгийн хашаанд ороод нөгөө ургамалыг татаж байгаад эргүүл хийж байсан цагдаа нарт баригдсан. Миний халаасанд байсан мансууруулах ургамалыг хураагаад авсан, Ш-ын цүнхнээс гарч ирсэн ууттай ургамалыг би мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх-67/, 

         “...2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр...гадуур ганцаараа явж байгаад Б, түүний найз охин О нартай таарсан. ...Бид нар “Уурхайчин” соёлын ордны урд зогсож байхад Э, П нар ирсэн, бид нар архи уухаар болоод 4-20 дугаар байрны урд талын дэлгүүрээс 0.75л “Ерөөл” архи, ундаа зэргийг аваад 19 дүгээр цэцэрлэгийн хашаанд ирсэн. ...Б “...өвс татмаар байна” гэж хэлсэн. ...тухайн үед мансууруулах төрлийн ургамал миний өмсөж байсан куртикны халаасанд байсан. ...мансууруулах төрлийн ургамалыг ундааны сав цоолж байгаад татсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-207/, 

         И.И эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-69/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-70/, түүний хувийн бичиг баримтуудын хуулбар, эмнэлгийн бичиг баримтууд /1-р хх-71-80, 94-96, 113-122, 2-р хх-94-108, 152-157, 3-р хх-31-42/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч И.И нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, насанд хүрээгүй Б.Ш, Х.Э нарт өгсөн,

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Б.Б, Б.Э, Б.П нарт өгсөн гэм буруутай болох нь;

шүүгдэгч И.И-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй гэрч Б.Ш-ын “...2019 оны 6 дугаар сарын 20-ны орой...найз Э, С, Б түүний найзтай нь Хүрэнбулаг багийн байрны гадна байрлах сандал дээр сууж байхад...үл таних барзгар нүүртэй, нүдний шилтэй ах ирээд бид нартай танилцаад...халааснаасаа өвс гаргаж ирээд...“татаад үз” гэж хэлээд...цэвэр усны савыг дунд хавиар нь нэг цоолоод нүх гаргаж байгаад өвсөө хийгээд нарийхан зүйлийг бас давхар хийсэн. Мөн цэвэр усны хүзүү хавиар нүх гаргаад тэрийг хуруугаараа дарж өвсөө шатаагаад цэвэр усныхаа амаар нь гарч байгаа утааг “...амандаа хийгээд өөр рүүгээ сор” гэж надад хэлсэн, би хэлснийх нь дагуу 2-3 удаа сорсон, манай найз Э надтай адилхан сорсон. ...намайг дэлгүүр явсан хойгуур энэ нойтон ногоон ургамлыг миний цүнхэнд хийсэн байх.” гэх мэдүүлэг,

         насанд хүрээгүй гэрч Б.С-гийн “...үл таних барзгар нүүртэй ах... бандаашнаасаа цаасанд ороосон ногоон өнгийн өвс мэт зүйл гаргаж ирээд “...явж сорж үзье” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч Х.Э-ын “...2019 оны 6 дугаар сарын 20-ны орой...И гэх ах араас...ирээд “...мансууруулах өвс байна, хэдүүлээ хамт хэрэглэх үү” гэж асуухаар нь “...үгүй” гэж хэлсэн. ...И бандаашнаасаа гялгар ууттай юм гаргаж ирээд Ш-ын хар өнгийн үүргэвчний том цахилгааныг онгойлгоод ууттай зүйлээ хийгээд цүнхийг өөрийнхөө хажууд тавьсан. Тэгээд халааснаасаа ороосон мөнгө гаргаж цэвэр усны сав цоолоод асаагаад Ш-ыг “...сор” гээд соруулах гэсэн чинь Ш “...үгүй” гэсэн чинь дээрэлхээд байхаар нь Ш сорсон, би нэг удаа сорсон.” гэх мэдүүлэг,

гэрч Б.Э-гийн “...И “...надад өвс байгаа, би гэрээсээ очоод аваад ирье” гэж хэлсэн. ...тэр өвсийг бид нар 19 дүгээр цэцэрлэг рүү очиж татахаар явсан. И халааснаасаа жижиг усны сав, ногоон өнгийн гялгар уутанд хийсэн өвс мэт зүйл гаргаж ирээд усны савандаа хийж бэлтгээд өөрөө эхлээд татсан, дараа нь Пүрэвзагд, дараа нь би, тэгээд Б татсан.” гэх мэдүүлэг,

гэрч Б.П-ын “...И.И “...өвс сормоор байна” гэж хэлээд гэрлүүгээ явж өвс авч ирэхээр болсон, ...өвсөө халаасандаа хийсэн байдалтай гарч ирсэн. ... мансууруулах төрлийн ургамлыг И өөрөө цэвэр усны савыг цоолоод эхлээд татсан, дараа нь би татсан, дараа нь Эрдэнэ, түүний дараа Б татсан.” гэх мэдүүлэг,

гэрч Ц.М-ийн “...2019 оны 10 дугаар сарын 09-ний шөнө 00 цагийн үед Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт...хэдэн залуучууд байхаар нь шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...шалгахад нүд нь улайчихсан мансууруулах төрлийн ургамал хэрэглэсэн байж болзошгүй байхаар нь тестээр шалгуулахад мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн гэж гарч ирсэн.” гэх мэдүүлгүүдээр,

         мөн Орхон аймаг Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Ч-ийн мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Б.Ш-ын хар үүргэвчээс цэнхэр өнгөтэй гялгар уутанд хийсэн 10гр орчим мансууруулах ургамал хураасан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, И.И-д мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, И.И-ээс өвс мэт зүйл 1.55гр, Б.Ш-ын цүнхээс хураан авсан 36.96гр өвс мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3887, 3889 дугаартай дүгнэлтүүд,

иргэн Ц.М-ийн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Б.Б, Б.Э, Б.П нарт холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн тухай тогтоол, холбогдох баримтууд, И.И, Б.Э, Б.П, Б.Б нар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Э.Ш, И.И нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлгийн хатуу диск /DVD/-нд үзлэг хийсэн тэмдэглэл, 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Б.Орхонтулга, И.И нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Э.Ш, И.И нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 6186, 6187, 6188, 6189 дугаартай дүгнэлтүүд зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч И.И шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч И.И-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч И.И-ээс “...2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Б.Ш, Х.Э нарт ургамал өгсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь энэ хүүхдүүдийн шээснээс бодис илрээгүй тул энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн болно.

“Бусдад өгсөн” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр бусдад дамжуулсан, бэлэглэсэн, хэрэглүүлснийг ойлгоно.

мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй гэрч Б.Ш-ын “...би хэлснийх нь дагуу 2-3 удаа сорсон, манай найз Э надтай адилхан сорсон. ...намайг дэлгүүр явсан хойгуур энэ нойтон ногоон ургамлыг миний цүнхэнд хийсэн байх.” гэсэн, 

         насанд хүрээгүй гэрч Б.С-ийн “...бандаашнаасаа цаасанд ороосон ногоон өнгийн өвс мэт зүйл гаргаж ирээд “...явж сорж үзье” гэж хэлсэн.” гэсэн, 

         насанд хүрээгүй гэрч Х.Э-ын “...Ш-ыг дэлгүүр явуулсан, бид хоёр цэцэрлэгийн шатан дээр сууж байсан чинь И бандаашнаасаа гялгар ууттай юм гаргаж ирээд Шын хар өнгийн үүргэвчний том цахилгааныг онгойлгоод ууттай зүйлээ хийгээд цүнхийг өөрийнхөө хажууд тавьсан. Тэгээд халааснаасаа ороосон мөнгө гаргаж цэвэр усны сав цоолоод асаагаад Ш-ыг “...сор” гээд соруулах гэсэн чинь Ш “...үгүй” гэсэн чинь дээрэлхээд байхаар нь Ш сорсон, би нэг удаа сорсон.” гэсэн  мэдүүлгүүдээр, болон Б.Ш-ын хар үүргэвчээс цэнхэр өнгөтэй гялгар уутанд хийсэн 10гр орчим мансууруулах ургамал хураасан тухай тэмдэглэл зэргээс дүгнэхэд шүүгдэгчийн энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авснаар” хэргийн бүрдэл хангагддаг.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И.Иийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд;

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч И.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

улсын яллагчаас “...шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О “...хорихоос өөр төрлийн ял оногдуулах”,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөрсөн зэрэг байдлыг харгалзан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч И.И-ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, F60.3 бие хүний сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй болох эмгэг өвчний оноштойгоор 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон, мөн төрөлхийн хоёр түнхний мултрал өвчний хүндрэлийн улмаас хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмтэй биеийн эрүүл мэндийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэж,

түүнд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.И нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

         Бусад асуудлын талаар;

         Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар 2 дугаар хавтаст хэргийн ард үдэгдэн ирсэн сидиг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

мөн хуулийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1.55гр өвс мэт зүйл 1 ширхэг, 36.96гр өвс мэт зүйл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.      

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч И.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч И.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч И.И-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.И нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.1, арван найм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар 2 дугаар хавтаст хэргийн ард үдэгдэн ирсэн сидиг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

мөн хуулийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1.55гр өвс мэт зүйл 1 ширхэг, 36.96гр өвс мэт зүйл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

          8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ