Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч Д.Дэлгэрбаяр  

                                 Хохирогч Э.Одгэрэл,

                                                Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа, З.Алтанцэцэг,

                                                                                   Ж.Хүдэрчулуун

                                 Иргэдийн төлөөлөгч Б.Наранбаатар

                                 Нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201510000241 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1993 оны 11 дүгээр сарын 26-нд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 1-6 тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011.11.21-ний өдрийн 86 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хорих оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, Сум дундын 8 дугаар шүүхийн 2015.04.21-ний өдрийн 33 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Ононгууд овогт Эрдэнэхүүгийн Бат-Эрдэнэ /РД: ЕЭ93112617/-д холбогдуулан  аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар,

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1995 оны 04 дүгээр сарын 15-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ээж, аав, ах, эгч, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн 4-18 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шонхоодой овогт Мөнхцэцэгийн Шижирбилэг /РД: ЕЭ95041518/,

 

Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1993 08 04-нд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, Шунхлай ШТС-д түгээгч ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар баг Мааньзавын 6-72а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тахилга овогт Гочоогийн Дашбал /РД: ЗГ93080410/ нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар,

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 1993 оны 01 дүгээр сарын 18-нд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон армотурчин мэргэжилтэй, МСҮТ-ийн вагон үзэгчийн ангид сурдаг, ам бүл 2, аавын хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар багт оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013.03.19-ний өдрийн 35 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулсныг биечлэн эдэлж байгаад Сум дундын 23 дугаар шүүхийн 2015.06.11-ний өдрийн 16 дугаарт шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 07 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан, Боржигон овогт Энхтуяагийн Дагийсүрэн /РД: ЕВ93011811/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1996 01 16-нд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Дорноговь аймгийн Сайншанд сум 2 дугаар баг Эрх чөлөөний гудамж 36 дугаар байрны 19 тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013.04.08-ны өдрийн 42 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 621 дугаар зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хорих ялаар тогтоож биечлэн эдэлж байгаад Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.03.05-ны өдрийн 65 дугаарт шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 03 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан, Монгол овогт Болормаагийн Батхүү /РД: ЕЛ96011610/ нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ, Г.Дашбал нар нь бүлэглэн Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт байрлах төв сааданд 2015 оны 08 дугаар сарын 17-ны орой иргэн С.Одгэрэлийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийж түүний 1 072 000 төгрөгийн үнэ бүхий гар утас болон 50 000 төгрөгийг дээрэмдсэн,

шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нь давтан үйлдлээр яллагдагч М.Шижирбилэгтэй бүлэглэн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 08 дугаар сарын 29-ний орой бусдын эд хөрөнгийг авах зорилгоор иргэн Н.Амгалан, Б.Баярболд нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож иргэн Б.Баярболдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, улмаар иргэн Н.Амгалангийн 30 000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн бөгжийг  дээрэмдсэн,

шүүгдэгч М.Шижирбилэг нь яллагдагч Э.Бат-Эрдэнэтэй бүлэглэн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 0гүш8 дугаар сарын 29-ний орой бусдын эд хөрөнгийг авах зорилгоор иргэн Н.Амгалан, Б.Баярболд нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож иргэн Б.Баярболдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, улмаар иргэн Н.Амгалангийн 30 000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн бөгжийг  дээрэмдсэн,

шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ, Э.Дагийсүрэн нар нь бүлэглэн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 09 дүгээр сарын 18-ны орой ялимгүй зүйлээр шалтаглан догшин авирлан танхайрч иргэн Э.Одгэрэлийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан,

шүүгдэгч Б.Батхүү нь Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт байрлах төв сааданд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийж иргэн Б.Баяржаргалын 6000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Бат-Эрдэний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 8 дугаар сарын 17-ны орой 22 цагийн алдад найз Эрдэнэбилэг, Дашбал нартай төв саданд сууж байсан. Тэгтэл хохирогч Одгэрэл хэдэн хүүхдүүдийн хамт оргилуурын тэнд зогсож байсан. Би тухайн үедээ Одгэрэлийг зүс таньдаг учраас очиж утсаар ярих гээд утсыг нь гуйсан. Миний залгасан дугаар холбогдохгүй болохоор нь утсыг нь буцааж өгөөд ахын дүү таксины мөнгө байна уу гэж асуусан. Тэгтэл надад мөнгө байхгүй, өвөөгийн 50000 төгрөг байна гэж хэлсэн. Тухайн үед түрүүвчээ гаргаж харуулсан. Би харчихаад байж байтал Эрдэнэбилэг хөөе яах гэж хүүхдийн юм аваад байгаа юм бэ гэж хэлэхэд нь буцааж өгөх гэж байна гэж хэлсэн. Тэгээд 5 минутын дараа хохирогч Одгэрэл бид нар дээр буцаж ирсэн. Дашбал байхгүй байсан. Эрдэнэбилэг бид хоёр сууж байсан чинь ирээд ахаа утсаа авъя гэж хэлсэн. Тухайн үед нь би утсыг нь буцааж өгсөн байсан учраас би утсыг чинь буцааж өгсөн шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл өндөр найз чинь авсан та аваад өг гэсэн. Дашбал 3-4 минутын дараа ирсэн. Чамайг утсыг нь авсан гэж байна утсыг нь өг гэж хэлсэн. Би тэгээд найз нь хэрэг төвөгт орооцолдмооргүй байна. Утсыг нь өгөөрэй гэж хэлсэн. Дашбал надад байхгүй, найз нь аваагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Одгэрэлд аваагүй гэж байна гэж хэлээд бид 3 хойшоо явж байгаад Шунхлайгийн тэндээс Дашбал салаад явсан. Би тэгээд Эрдэнэбилэгт нөгөө хүүхдийн чинь утас байхгүй юм биш биз дээ буцаж очъё гээд эргэж иртэл Хаан банкны гадаа эргүүлийн цагдаа нартай зогсож байсан. Тэгээд цагдаа нар утсыг нь авсан юм бол өг гэж хэлсэн. Тухайн үед би өгсөн байсан болохоор байхгүй гэж хэлсэн. Дашбал бид 2 хоорондоо ярилцаж, тохиролцсон асуудал байгаагүй. Би утсыг нь Дашбалд дамжуулсан асуудал байхгүй. Би Одгэрэлд заналхийлж зодож цохиогүй. Тухайн үед би мөнгө гуйж 50000 төгрөгийг авсан нь үнэн. Энэ миний буруу. Алдаагаа ухамсарлаж байна. 2015.08.29-ний өдөр Шижирбилэгийн хамт найзындаа оччихоод 2 литрийн пиво уугаад байж байхад Шижирбилэгийн утас дуугараад 3 удаа гарч ярьсан. Тухайн үед хэнтэй яриад байгааг мэдээгүй. Тэгээд гэр рүүгээ явах гээд таксинд суусан чинь утас нь дахиад дуугарсан. Шижирбилэг ярьж дуусчихаад сад орчихоод явъя гэсэн. Тэгээд бид 2 шанд плазагийн үүдэнд буучихаад би Шижирбилэгээс яах гэж энд ирсэн талаар асуухад энд Оюунболд дуудаад хүүхэд томроод байна гэнээ гээд ирсэн гэж хэлсэн. Бид 2 очиход 5 залуу байсан. Оюунболд гүйж ирээд Баярболд гэдэг залуу чамайг дуудаад байсан. Түрүү надад томроод намайг зодох гээд байсан. Чамайг дууд гээд байсан гэж хэлсэн. Тэгээд бид 2 очсон чинь 2 залуу халамцуу байсан. Би Баярболд дээр очоод юу болсон талаар асуухад чамд ямар хамаатай юм бэ гээд намайг заамдаад авсан. Би тэгээд Баярболдыг зөрүүлээд 2 цохисон. Амгаланг нь нэг ч удаа цохиогүй. Шижирбилэгийг бөгж авч байгааг мэдээгүй. Цагдаа дээр ирээд бөгж авсан талаар мэдсэн гэв.

 

Шүүгдэгч Э.Дагийсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би тухайн үед Одгэрэлийг цохисон нь үнэн. Би хажууд байсан болохоор Бат-Эрдэнийг цохиогүй гэдгийг сайн харж байсан. Хохирогч Одгэрэл мэдүүлэхдээ Бат-Эрдэнэтэй бүлэглэж зодсон гэж мэдүүлээд байгаа. Би явах гээд эргээд хараад явтал баяртай өвгөнөө гэж хэлэхэд нь очоод алгадчихсан. Хамараас нь цус гараад байхаар нь найзыгаа явуулаад ус авчруулсан. Гараа зангидаад цохисон асуудал байхгүй. Хохирогч намайг 2-3 удаа эл‎‎‎‎‎‎‎‎эгдсэн гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн байсан гэв.

 

Шүүгдэгч Г.Дашбалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015.08.17-ны өдөр Эрдэнэбилэг, Бат-Эрдэнэ нартай хамт сааданд байж байгаад утсаар ярих гээд Намын хорооны тэнд очиж утсаар ярьж байгаад буцаж ирээд 3-лаа харих уу гээд Шунхлайгийн тэнд очоод би салсан. Гэртээ очоод халаасандаа байгаа зүйлээ гаргатал хүүхдийн утас байж байсан. Тэгээд Цагдаа ирсэн гэв.

 

Шүүгдэгч М.Шижирбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015.08.29-ний өдөр депо байранд найзындаа Бат-Эрдэнэтэй хамт 2 литрийн пиво уугаад байж байтал манай найз Оюунболд над руу залгаад 3 хүүхэд томроод байна. Нэг нь танай анги байсан юм байна гэж хэлсэн. Би тэгээд тоохгүй салгасан. Тэгээд байж байтал байн, байн залгаад байсан. Пивоо ууж дуусчаад гэр рүүгээ явах гээд таксинд суугаад явж байтал дахиад залгасан. Тэгээд бид 2 төв саданд очтол диназаврын хажуу талд бөөнөөрөө зогсож байсан. Би тэгээд Баярболд дээр очоод чи яагаад манай найзад томроод байгаа юм бэ гэж хэлсэн чинь чи тэгээд яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн би Баярболдыг 2 удаа мөргөсөн, Амгаланг байж байхад нь 2 алгадсан. Амгалангаас зүүж байсан бөгжийг нь гуйсан чинь ав, ав гээд дурсгая гээд бөгжөө өгсөн. Үүнээс өөр иймээ, тиймээ зүйл болоогүй. Амь насанд нь хүч хэрэглэн дээрмийн чанартай зүйл ер болоогүй. Тэгээд бид гэр гэр рүүгээ харьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Б.Батхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед саадны баруун талын хаалгаар ортол Дагийсүрэн, Бат-Эрдэнэ 2-той таараад та 2 яаж яваа юм бэ гэсэн чинь зүг зүг гэсэн. Тэгээд сууж байгаад нэг пиво уух уу гээд мөнгө байгаа юм уу гэсэн чинь энэ хавиас хүн явбал асуугаад авъя гэж би хэлсэн. Одгэрэл, Баяржаргал нар явж байсан. Би Одгэрэлийг Зүүнбаянд харж байсан. Тэгээд Одко гэж дуудчихаад юу хийж байгаа юм бэ ахын дүү гэсэн чинь манай найз хот явах гэж байгаа юм гэж хэлсэн. Ахдаа 5000 төгрөг өгчих гэсэн чинь Одгэрэл байхгүй гэсэн. Тэгээд Баяржаргалаас асуусан чинь манай эгч ирж байгаа, ирэхээр нь аваад өгье гэж хэлсэн. Яахын бэ хэрэггүй гэж хэлчихээд чамд мөнгө байхгүй юм уу гэсэн чинь надад зардлын мөнгө байна гэхээр нь 2-лаа диназавр ороод уулзъя гэсэн. Ахаа надад 16000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би ахдаа 5000 төгрөг өгчих гэж хэлсэн чинь за тэг, тэг ав гэхээр нь 1000 төгрөгийг нэмж авсан. Би Баяржаргалаас дээрэмдэж аваагүй гэв.

 

Хохирогч Э.Одгэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр найз Баяржаргалтайгаа төв саад орсон. Тэгээд сааданд сууж байсан чинь хажуу талын саравчинд Батхүү, Шижижрбилэг, Дагийсүрэн гурав сууж байсан. Батхүү намайг зүс таньдаг болохоор намайг дуудсан байх. Тэгээд Баяржаргал бид хоёр очсон чинь Батхүү пивоны мөнгө байна уу гээд асуухад нь байхгүй гэсэн чинь Батхүү чамд яахаараа мөнгө байдаггүй юм гэж хэлсэн. Тэгээд мөнгө төгрөг асууж байхад Баяржаргалын халаасанд нь түрүүвч нь товойж байсан юм. Наадах чинь юу юм гэхэд нь түрийвч гэж хэлсэн чинь наашаа шидчих гэж хэлсэн. Манай найз аваад шидсэн чинь дотроос нь 16 000 төгрөг гарч ирсэн. Батхүү, Баяржаргалыг дагуулаад Саранхөхөө театрын тийшээ явсан. … Дагийсүрэн Түүхийн музейн тэндээс ирсэн. Би өдөр нь таараад манай найзаас мөнгө төгрөг авсан юм чинь гээд сайн уу ах гэж хэлэхэд шууд өшиглөсөн. Тэнд гэрчтэйгээ мэндлээд байсан. Энэ хоёр хуучны найзууд юм шиг байна лээ. Энэ хоёрыг явах гэж байхаар нь гэрчийг хөгшин нь явлаа шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь Дагийсүрэн чи миний найзыг яахаараа хүндэлдэггүй юм гээд аваад явсан. Би тэнсэнгээр гарч ирсэн шүү чи маргааш нь яав аа гээд байсан. Холбооны тэнд намайг зодсон. Миний үүдэн шүд рүү өвдөгдсөн. Өөрөө алгадсан гэж яриад байсан. Миний шүд цөмөрчихлөө гэсэн чинь наадах чинь зүгээр гээд гэрчийг усанд явуулсан. Гэрчийг ирэхээс өмнө хуучин Данзанравжаагийн музейн урд эргүүлийн цагдаа зогсож байсан. Тэгсэн чинь Дагийсүрэн намайг чи одоо найзууд шиг бай дээгүүр тэвэр гэж хэлсэн. Эргүүлийн цагдаа  нар яваад гэрч ус авчирсан. Дэлгүүрийн ард талд гараад наад цусаа арч гээд ус өгсөн. Цусаа арччихаад байж байсан чинь надтай уулзаж байсан охин Батхүү, Шижирбилэг, Бат-Эрдэнэ дөрвүүлээ ирсэн. Бат-Эрдэнэ энэ яасан юм гээд шууд ирснээ намайг эл‎эгдсэн. Намайг Дагийсүрэн дахиад зодох гээд ирсэн чинь Батхүү салгах гээд ирсэн. Энэ хоёр хоорондоо зодолдоод, салахад Шижирбилэг, Батхүү хоёр ахын дүү одоо яв гээд намайг явуулсан. Би Алтанговийн тийшээ гүйгээд аав руугаа залгаад аав ирсэн. Саадны хажуугаар бүгдээрээ алхаж байсан. Дагийсүрэн улаан фудволктой явж байсан. Би тэр улаан фудволктой нь гээд зааж өгөхөд аав Дагийсүрэнг бариад авсан гэв.    

 

Гэрч Б.Эрдэнэчулууны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр Дагийсүрэнтэй холбооны өмнө уулзахаар болоод очоод уулзаад байж байтал хохирогч маань надтай таарсан. Хохирогчтой хамт Дагийсүрэнг хүлээсэн. Тэгээд Дагийсүрэн ирээд хохирогчоос салсан. Салаад эргэтэл хохирогч маань баяртай өвгөн гэж хэлсэн. Дагийсүрэн нэг алгадсан.  Би тэгээд болиулсан. Би ус авахаар Миссури орсон. Усаа аваад гарч иртэл хохирогч, шүүгдэгч 2 маань юнителийн урд байж байсан. Очтол хэдэн залуучууд хамт байж байсан. Тэгээд хохирогч нь эргээд явсан. Төрийн банкны баруун талаар явж байхад хохирогч маань машинтай ирсэн. Хохирогчийн эцэг нь цагдаа дуудаад бөөндөө цагдаа дээр ирцгээсэн гэв.

 

Шүүгдэгч Э.Бат-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 дугаар сарын 17-н орой ... Одгэрэл гэдэг хүүхдээс мөнгө байна уу гэхэд байхгүй гэсэн. Би Одгэрэлийн халаасыг нэгжиж үзэхэд гар утас, түрийвч гарч ирсэн. Түрүүвчийг нь онгойлгож үзэхэд 50000 төгрөг байсан, өөр зүйл байгаагүй. ... би түрүүнд гар утас, түрийвч 2-г чинь чамд өгсөн биз дээ гэж маргалдаад байж байтал эргүүлийн цагдаа ирсэн. ... тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан. Такси бариад явах гэсэн чинь мөнгөгүй болчихсон байсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-195-201/,

 

Шүүгдэгч Г.Дашбалын мөрдөн байцаалтанд өгсөн: ... төв сааданд 3 жаахан хүүхэд зогсож байсан Бат-Эрдэнэ босч очоод тэр 3 хүүхэдтэй уулзсан. Би араас нь босч очоод хажууд нь очиж  зогссон чинь Бат-Эрдэнэ 1 хүүхдийнх нь  халаасыг ухаж гар утас, 50000 төгрөгийг нь түрүүвчнээс нь авсан. Тухайн үед надад Бат-Эрдэнэ Samsung S-6 маркийн  шаргал өнгийн гар утсыг өгөхөөр нь би аваад кармаалчихсан. ...Удалгүй 2 өндөр ах ирээд Бат-Эрдэнийг хүүхдийн мөнгө өг гэж хэлээд Бат-Эрдэнэ 50000 төгрөгийг нь буцаагаад хүүхдэд нь өгсөн. ...гар утсыг хүүхдэд нь өгөлгүй гэртээ аваад очсон нь үнэн гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-247-250/,

 

Шүүгдэгч М.Шижирбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 08 сарын 29-ний  орой ... депо байрны гадаа би Бат-Эрдэнэтэй хамт 2 литрийн Кружка пиво  авчихсан хоёулаа уугаад  байж   байсан  чинь Оюунболд надтай  3 удаа  утсаар  яриад   намайг  хүн зодох   гээд байна гэж хэлсэн.  Бас Оюунболд надад  хэлэхдээ  Шижирээ  чинь ирэхээрээ  яадаг юм бэ,  дуудаач гэж  хүн цаанаас  нь  хэлээд  байсан юм шиг байна лээ над руу утсаар Оюунболд  байн байн  яриад  байсан. Би ... пивоо ууж дуусаад Бат-Эрдэнэтэй хамт ... төв саадны динозаврын хөшөөний хажууд очсон чинь  Оюунболд, Төрболд,  Төртогтох  гурав байж  байсан. Би Оюунболдтой  уулзаад намайг хэн дуудаад  байгаа  юм бэ гэсэн чинь тэр байна гээд сандал дээр сууж  байсан 2 хүнийг  заахаар нь би очоод уулзсан чинь миний таньдаг Баярболд  гэдэг  залуу зүс таньдаг Амгалантай хамт хоёулаа сандал дээр сууж байсан. Би Баярболдтой очиж  уулзаад чи яагаад манай  найзад онгироод байгаа юм бэ, яагаад намайг  байн  байн дуудуулаад  байсан юм бэ гэж хэлсэн чинь Баярболд миний  өөдөөс чи яах гээд байгаа юм бэ гэж хэлэхээр нь би юм ярилгүй шууд нүүр лүү  нь 2 удаа мөргөсөн чинь хамарнаас нь цус гарсан. ...Би Амгаланг 2 удаа алгадсан  чинь Оюунболд ирээд бид хоёрыг салгасан.   ...Би  Баярболдын нүүр лүү  нь 2 удаа  мөргөсөн  нь үнэн. ...Амгаланг би чи одоо яв гэхэд надад өөрөө бөгжөө тайлж өгсөн. ...арслантай жижиг мөнгөн бөгжөө тайлж өгөхөөр нь би авчихсан юм аа гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-219-225/, 

 

              Шүүгдэгч Э.Дагийсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 09 сарын 18-ны орой 17 цагийн үед Батхүүтэй тааралдсан. ...бид нарын баруун талын саравчинд сууж байсан хүүхдүүд дээр Батхүү очиж мэндлээд гар барьсан. ... Удаагүй Батхүү бид нар дээр ирээд гурвуулаа пиво уух уу гэхээр нь тэгье гэж хэлсэн... Холбооны үүдэнд Эрдэнэчулуун Одгэрэл гэдэг хүүхэдтэй хамт зогсож байсан. ...миний араас баяртай өвгөнөө гэж хэлсэн тэгэхээр нь миний дургүй хүрээд Одгэрэл дээр очоод хацар дээр нь 1-2 удаа алгадсан. Тэгсэн Эрдэнэчулуун ирээд салгасан. ...Одгэрэл нүүрээ дараад доошоо тонгойгоод байсан, харсан чинь хамраас нь цус гарч байсан.  ...эмчилгээний зардал 300000 төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-234-237, 2 дугаар хх-242-243/,

 

            Шүүгдэгч Б.Батхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би Одгэрэлээс мөнгө байна уу гэсэн чинь надад мөнгө байхгүй гэсэн би Одгэрэлтэй хамт явж байсан Баяржаргалаас мөнгө байна уу гэхэд надад мөнгө байгаа одоо вагоны билет авна, эгч Зүүнбаянгаас ирж яваа би танд мөнгө авч өгье ...гэхээр нь Баяржаргалыг дагуулаад динозаврын хөшөөн дээр очоод хашлага дээр 2 уулаа суусан. Тухайн үед би Баяржаргалаас чамд хэдэн төгрөг байгаа юм бэ гэсэн чинь 10000 гаруй төгрөг байгаа гэж хэлсэн. Би алив үзье гээд түрийвчийг нь онгойлгоод үзсэн чинь 18000 төгрөг байсан. ...Би Баяржаргалаас 6000 төгрөг авсан өөр мөнгө төгрөг аваагүй. ...Буруу зүйл хийснээ ойлгож гэмшиж байна гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-43-45, 47-48/,

 

              Насанд хүрээгүй хохирогч С.Одгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 дугаар сарын 17-нд ...төв сааданд Өнөмөнх, Үлэмж нарын хамт сууж байсан. ...нэг танихгүй ах ахдаа пивоны мөнгө өгчих гэсэн би байхгүй гэсэн чинь намайг нэгжээд миний түрүүвчийг гаргаж ирээд 50000 төгрөг мөн Samsung galgaхy S-6 маркийн гар утсыг авчихсан. ... тэгтэл манай найз Өнөмөнх таньдаг ахаараа хэлүүлж миний 50000 төгрөгийг авч өгсөн. ...миний гар утсыг цагдаа дээр ирээд өгсөн. Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-55-56/,

             

Насанд хүрээгүй хохирогч Э.Одгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 09 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед найз Баяржаргалын хамт төв сааданд явж байхад ...бивоны мөнгө байна уу ахдаа өгчих гэж Батхүү ах хэлсэн. ...Баяржаргал бид 2 мөнгө байхгүй, одоо галт тэргээр Улаанбаатар хот руу явах зардлын мөнгө байна гэж манай найз Баяржаргал хэлэхэд наана чинь юу товойгоод байгаа юм бэ үзье гэж Батхүү хэлсэн. Батхүү Баяржаргалыг дагуулаад Саранхөхөө театрын зүг явсан. Би саравчинд Дагийсүрэн, Шижирбилэг хоёртой үлдсэн. ...Баяржаргал надад саяны Батхүү ах миний түрийвчнээс 10000 төгрөг авчихсан гэж хэлсэн. Намайг Дагийсүрэн 3-4 удаа гараараа миний нүүр рүу шанаадаад 2 удаа тохойдсон мөн нэг удаа өвдөгдсөн. Харин Бат-Эрдэнэ ирээд нэг удаа миний хэвлийрүү элэгдсэн. ...Би Улаанбаатар хотод очиж эмнэлгийн байгуулагад хандахад миний үүдэн 4 шүд унах гэж байсан. ...Дагийсүрэн гэдэг хүнээс эхний удаа эмчилгээний зардал 300000 төгрөгийг бэлнээр авсан. Миний хувьд гудамжинд зүгээр явж байгаад зодуулж эрүүл мэндээрээ хохирсон явдалд гомдолтой байна гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-74-78, 2 дугаар хх-124-126/,

Хохирогч Н.Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 08 сарын 29-ний орой  ...төв саадны  динозаврын  хөшөөний зүүн талд танихгүй 3 залуу  сандал дээр сууж байсан.  Баярболд надад  хэлэхдээ миний  машины цонхийг  хагална  гээд  байсан 3 залуу сууж  байна гэж хэлээд тэр гуравтай очиж  учраа олно гэж Баярболд ганцаараа  очиж Оюунболдтой  хэрэлдэж, маргалдаад байсан тэр хоёр хоорондоо  зодолдоогүй. Тэр  хоёрыг  муудалцах гээд  байхад нь би очиж  салгасан  чинь хоорондоо  эвлэрээд  танилцсан. Баярболд бид хоёрыг явах гэсэн чинь Оюунболд утсаараа найз Шижирбилэгтэй яриад би зодуулчихлаа хүрээд ир гээд яриад байгаа бололтой  дуудаад байсан. ...тэгсэн чинь Шижирбилэг, Бат-Эрдэнэ гэдэг залуутай хоёулаа хамт ирсэн. Шижирбилэгтэй   бид хоёр  мэндэлсэн чинь  Шижирбилэг  ирээд  намайг чи том болчихсон юм уу гэж хэлээд миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон.   Шижирбилэг та нар миний  найзыг  зоддог хэн бэ гэж хэлэхээр нь би чи ядаж учрыг  нь ол  доо гэж хэлсэн чинь Шижирбилэгээс тухайн  үед  архи  үнэртэж байсан. Танай найзыг  бид хоёр зодоогүй ш дээ гэж хэлсэн чинь та нар ийм том болсон юм уу гэж   Шижирбилэг  хэлээд  дахиж миний нүүр лүү 2 удаа  гараараа  цохисон. Тэр үед Бат-Эрдэнэ, Баярболд хоёр бие биенээ заамдалцаад зогсож байсан. Шижирбилэг  Баярболд  дээр очиж чи хэзээ ийм том болчихсон юм бэ гэж  хэлээд  нүүр лүү нь  2 удаа   мөргөж, 2 удаа нүүр лүү нь гараараа  цохисон.  Шижирбилэг миний  нүүр лүү дахиж 1 удаа гараараа  цохисон.  Шижирбилэг буцаж Баярболд дээр  очсон чинь  Баярболд миний хамар муруйчихлаа гэж хэлсэн. Бат-Эрдэнэ над дээр ирээд намайг үсдэж  аваад  миний  нүүр лүү гараараа 2 удаа цохиж  баруун талын хавирга луу 1 удаа гараараа цохисон, нуруун дээр  1 удаа тохойлдсон. ... Би тухайн үед нүүрээ  дараад   суугаад  байхад  Бат-Эрдэнэ  намайг  дахиж  үсдэж  аваад  миний  нүүр лүү 1 удаа  өшиглөсөн, ямар том болчихсон юм бэ гээд миний толгой руу Бат-Эрдэнэ гараараа тогшоод  байсан. ... Шижирбилэг  хэлэхдээ та хоёр  миний  найзыг  зоддог  ямар овоо юм бэ гэж хэлээд  Шижирбилэг дахиад миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. ... Шижирбилэг над дээр ирээд бөгжөө өгчих гэж гуйхаар нь би баруун гарын дунд хуруунд байсан мөнгөн бөгжөө өөрөө тайлаад Шижирбилэгт өгчихсөн. ... Эм  тариа аваагүй  болохоор эмчилгээний   зардал  нэхэмжлэхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-67-71/,

Хохирогч Б.Баярболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 сарын 29-ний  орой ...төв саадны  динозаврын хөшөөний  урд талд  очиход надтай муудалцаад байсан 3 танихгүй залуу Оюунболд, Төртогтох, Төрболд нар хүрч ирсэн. ...Оюунболд   намайг чи тийм атаман  юм уу  гэж хэлээд  Шижирбилэг, Бат-Эрдэнэ  хоёрыг  дуудсан. Амгалан  тэр үед  намайг  явъя  гэхээр нь  би  Оюунболдтой гар барьчихаад  явъя  гэж хэлээд   байж  байтал   Шижирбилэг, Бат-Эрдэнэ хоёр  ирсэн.   Шижирбилэг хэн манай найзыг зодох гээд байгаа юм гэхээр би Шижирбилэгтэй  сайн уу гэж мэндэлсэн чинь миний өөдөөс юм хэлэлгүй шууд намайг заамдаж аваад  Баярболд байна ш дээ гэж хэлээд  заамдахаа  болиод  тавьсан. Дараа нь Бат-Эрдэнэ ирээд  миний нүүр лүү  3 удаа  мөргөхөд  миний хамарнаас цус гарсан.  Би  хамраа дараад  зогсож  байтал  Шижирбилэг  хажуунаас орж ирээд  миний  нүүр  гараараа  1 удаа  цохисон. Дараа  нь Бат-Эрдэнэ  дахиж над дээр  ирээд  миний  нүүр лүү 2 удаа  мөргөсөн. Шижирбилэг бас дахиж  над дээр   ирээд чи намайг  МСҮТ-д  намайг  ямар атаман байсныг  мэднэ  биз дээ гэж хэлээд  миний  нүүр лүү  2 удаа  мөргөчихөөд Шижирбилэг  намайг  заамдаж аваад чи новшрохгүй  биз дээ  гээд заамдчихаад тавихгүй байсан. Би тухайн үед миний хамар муруйчихсан  байна гэж Шижирбилэгт хэлсэн чинь  наад хамар чинь тэгширдэг  юм аа гэж хэлсэн. ... 400000 төгрөгийг Шижирбилэгээс бэлнээр авсан, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй, санал хүсэлт байхгүй гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-58-63/,

 

              Насанд хүрээгүй хохирогч  Б.Баяржаргалын: “...2015 оны 09 дугаар сарын 18-ны өдөр ...17 цагийн үед Э.Одгэрэл бид 2 төв сааданд сууж байхад  танихгүй 3 ах бид 2-ыг дуудахаар нь очиход  Батхүү гэдэг ню Одгэрэлийг юу байна ахын дүү гээд байсан. ...Батхүү гэдэг ах “та 2 ахдаа пивоны мөнгө байвал өгчих гэхээр би “надад мөнгө байхгүй” гэсэн чинь кармаанд чинь юу байгаа юм бэ гэхээр нь би “түрийвч байгаа” гэсэн чинь “ахдаа өгч бай” гэхээр нь би өөрөө түрийвчээ Батхүү гэдэг ахад гаргаж өгсөн чинь миний вагоны  зардал 16,000 төгрөг байсныг  үзчихээд “ахдаа 6000 төгрөгийг нь өгчих, чи үлдсэн 10,000 төгрөгөөр нь зардлаа хийчих гэхээр нь би “наад 6000 төгрөгөөр чинь вагонд  орохдоо юм авч иднэ” гэж хэлсэн чинь Батхүү ах “чи тэр асуудлаа өөрөө зохицуулчих” гэж хэлээд миний 6000 төгрөгийг түрийвчнээс аваад миний түрийвчийг буцаагаад надад өгсөн. ...би 6000 төгрөгөө Батхүү гэдэг ахаас бэлнээр авсан учир одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 4-5 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч А.Өнөмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 сарын 17-ны  ...орой Үлэмж, Одгэрэл бид гурвуулаа хамт төв сааданд очсон. ... Одгэрэлийг 3  танихгүй  ах дуудсан дараа нь намайг дуудаж уулзаад  Бат-Эрдэнэ гэдэг ах  пивоны  мөнгө  өгчих гэхээр нь   би мөнгө байхгүй  гэсэн чинь  ... Бат-Эрдэнэ  ах Одгэрэлийн халаасыг ухаад түрийвч, гар утас  хоёрыг  нь авсан. Бат-Эрдэнэ ах тухайн үед Одгэрэлийн түрийвчийг ухаад  50000 төгрөгийг  өөрөө авсан. ...манай байрны Ууганбаяр, Долгион гэдэг хоёр ах явж байхаар нь  би  тэр хоёрыг дуудаад манай найзын мөнгө, гар утсыг гурван танихгүй ах авчихлаа гэж хэлсэн чинь Ууганбаяр, Долгион ах  хоёр  тэр гурав дээр очоод хүүхдийн гар утас, мөнгө  хоёрыг өг гэж хэлсэн чинь Бат-Эрдэнэ 50000 төгрөгийг халааснаасаа гаргаж ирээд Одгэрэлд  өгсөн. Гар утас нь  хаана  байгаа  юм бэ гэж асуусан чинь  бид  гурав гар утсыг нь аваагүй гэж хэлсэн. ...Удаагүй  Дашбал  гэдэг ахыг цагдаа  дээр авчирсан. Дашбал гэдэг ах манай найз Одгэрэлийн Samsung galgaхy S-6 маркийн шаргал өнгийн гар утсыг авчихсан байсныг  мэдсэн гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-92-94/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Үлэмжийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 08 сарын 17-ны  орой   ...Одгэрэл бид  хоёрыг усан оргилуурын  баруун талд зогсож байхад  Бат-Эрдэнэ ах бид хоёрыг дуудаж уулзаад  мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэж хэлсэн чинь тэгвэл ахдаа 1 пиво аваад өгчих гэж хэлсэн. ... Бат-Эрдэнэ ах хажуунаас Одгэрэлийн халаасыг ухаж түрийвчийг  авсан, бас  нөгөө  халаасыг нь ухаад гар утсыг нь авсан. ...Тэр үед Өнөмөнхийг таньдаг 2 ах ирэхээр нь манай  найз  Одгэрэлийн мөнгө, гар утас хоёрыг танихгүй хүн авчихлаа гэж  хэлсэн  чинь тэр хоёр Бат-Эрдэнэ дээр очоод мөнгийг  нь өгөөч гэж хэлсэн чинь  Бат-Эрдэнэ  ах 50000 төгрөгийг нь Одгэрэлд буцаагаад өгчихсөн. ... Дашбал гэдэг ахыг манай найз  Одгэрэлийн гар утсыг авсан гэдгийг цагдаа дээр ирсэн хойноо мэдсэн. Тухайн үед Бат-Эрдэнэ  Одгэрэлийг цохиж  зодоогүй. ... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-95-97/,

 

Гэрч О.Долгионы мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 08 сарын 17-ны  орой  21 цагийн үед  ... төв саадны усан оргилуурын  баруун талд  Ууганбаяр бид хоёр алхаад явж байсан чинь 3 хүүхэд, 3 танихгүй  залуу  зургуулаа  зогсож байсан.  Ууганбаяр бид хоёрыг төв саадны динозаврын хөшөөний зүүн талд  сандал дээр сууж байхад Ууганбаярын зүс таньдаг Өнөмөнх гэдэг хүүхэд  ирээд хэдэн  ах нар манай  найзыг  дээрэлхээд  гар утас, мөнгө хоёрыг  нь авчихлаа гэсэн.  ...Намайг  очиход ... Ууганбаяр чи хүүхдээс авсан зүйлээ  өг гэж хэлсэн чинь  Бат-Эрдэнэ  гэдэг ...  би мөнгийг нь авсан гэж хэлээд 50000 төгрөг Одгэрэл гэдэг хүүхдэд буцаагаад өгсөн. ...Тухайн үед Бат-Эрдэнэ  нилээн халамцуухан байсан, хамт явсан 2 танихгүй залуу архи үнэртүүлчихсэн  байсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-98-100/,

 

Гэрч Э.Бат-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед би эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. ... нэг хүүхэд гар утсаа булаалгасан гэсэн. ...Сайншанд сумын 3-р баг Мааньзавын 6-27 тоотод очиход өндөр залуу /Дашбал/ хөлөө угаагаад сууж байсан. Хүүхдийн гар утас хаана байна гэсэн чинь эхлээд би аваагүй гэсэн. ...жижиг өрөөний ширээн дээр нь Samsung -galgaхy S-6 маркийн  шаргал өнгийн гар утас байсныг аваад Дашбал гэх залууг дагуулаад цагдаа дээр ирсэн. Нөгөө хүүхдэд үзүүлэхэд миний гар утас мөн байна гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-103-104/,

 

Гэрч М.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 сарын 17-ны  орой  ...төв саадны усан оргилуурын баруун хойд талд байдаг сандал дээр  гурвуулаа суусан. Удаагүй  байхад Бат-Эрдэнэ, Дашбал хоёр  босч яваад  урд талд  ойрхон  зогсож байсан сургуулийн бололтой 3 жаахан хүүхэд дээр очсон. Намайг харж байхад  Бат-Эрдэнэ  1 хүүхдийнх нь халаасыг ухаад  гар утас, мөнгө  хоёрыг авч байгаа  надад  харагдсан. Би тэр хэд дээр очоод Бат-Эрдэнэд  чи  наад хүүхдийнхээ  гар утас, мөнгийг өг гэж хэлсэн чинь  Бат-Эрдэнэ  гар  утас баруун гартаа барьчихсан  байсан. ... цагдаа  Дашбалын гэрт ороод  гарч ирэхдээ  шар өнгийн гар  утас бариад  гарч  ирэхээр нь би  Дашбалыг тухайн үед хүүхдийн гар утсыг авсан байна гэдгийг мэдсэн.  Төв сааданд байхдаа Дашбалыг гар утас авсаныг  мэдээгүй  байсан. ... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-85-87/,

 

Гэрч О.Төрболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 сарын 29-ний  орой  ... төв  саадны динозаврын  хөшөөний хажууд очиход  ... Оюунболд ах утсаар   Шижирбилэг ахтай  яриад намайг  ангийн чинь хүүхэд зодох  гээд байна гэж хэлсэн  чинь удаагүй Шижирбилэг  ах  нилээн согтуу Бат-Эрдэнэ  ахтай  хамт хоёулаа  ирсэн. ... Шижирбилэг ирээд  шууд л үгийн зөрөөгүй  Баярболдын  нүүр лүү нь хоёр удаа   мөргөсөн  чинь хамарнаас  нь цус гарсан,  Шижирбилэг дахиад  Баярболдын нүүр  лүү  нь 2  удаа  гараараа  цохихоор нь Төртогтох, Оюунболд ах бид гурав  Шижирбилэг ахыг болиоч гэж  хориод дийлээгүй. Бат-Эрдэнэ ах тухайн үед  Амгалан гэдэг залуугийн нүүр лүү нь 2 удаа алгадсан. Шижирбилэг ах Амгалан гэдэг залуугийн  хамар луу 2 удаа гараараа  цохисон. Бат-Эрдэнэ ах  Амгалан  гэдэг залууг  үсдэж аваад  нуруун дээр 1 удаа тохойлдсон. Шижирбилэг ах Баярболдыг  чи манай  найзад яахаараа  томордог юм б” гээд толгой руу няслаад, наад хамрыг чинь тэгшилж  болдог ш дээ гэж хэлсэн. ... Баярболд, Амгалан хоёр тэр хоёрын өөдөөс  юм дуугарахгүй  зүгээр л зогсож байгаад л  Бат-Эрдэнэ, Шижирбилэг хоёрт  зодуулаад  байсан. ...Амгалангийн нүүр нь хавдчихсан байсан хувцас хунар зүгээр байсан. Баярболдын нүүр  ам нь цус болчихсон, хамар цаашаа чихэгдээд орчихсон, энгэр  хавиар цус болчихсон  байсан. ...Бат-Эрдэнэ Баярболдын зүүн хацар руу 3 удаа цохиж байгаа харагдсан дахиж цохиогүй. ...Шижирбилэг Амгаланд хэлэхдээ наад бөгжөө надад дурсгачих гэж хэлсэн чинь ... Амгалан баруун гартаа зүүж байсан мөнгөн бөгжөө тайлж Шижирбилэгт өгсөн гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-109-111, 119/,

 

Гэрч О.Оюунболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 сарын 29-ний орой ...төв саадны динозаврын хөшөөний хажууд очсон чинь Баярболд 2 танихгүй залуутай хамт зогсож байсан. Баярболд  над дээр ирээд  гурвын эсрэг, нэгдэх үү гэж хэлээд намайг хоргоогоод байсан. ...Би Баярболдыг чи Шижирбилэгийг таних уу  гэсэн чинь танина  тэгэхээрээ  яадаг  юм бэ, дууд гээд  байхаар  би Шижирбилэгтэй  утсаар яриад би хүнтэй маргалдаад байна аа, чи хүрээд ир гэж 2 удаа Шижирбилэгтэй утсаар ярьсан.  5-10  минут орчмын дараа  Шижирбилэг, Бат-Эрдэнэ хоёр ирсэн. Шижирбилэг ирээд яагаад манай найзтай муудаад байгаа юм бэ гэж хэлээд Баярболдын нүүр лүү нь 2 удаа  мөргөсөн чинь  хамарнаас нь цус гарсан. Бат-Эрдэнэ тэр үед Амгаланг үсдэж дараад нуруу луу  нь 2 удаа тохойлдсон. ...Бат-Эрдэнэ, Шижирбилэг   хоёр  халамцуу байсан.  ...Э.Бат-Эрдэнэ  Баярболдын  нүүр лүү нь  3 удаа  гараараа  цохисон,  Шижирбилэг  Баярболдын нүүр лүү нь  2 удаа   мөргөсөн. Амгаланг  Бат-Эрдэнэ үсдэж аваад  нүүр лүү нь 2 удаа  гараараа  цохиж,  нуруу  руу нь 2  удаа  тохойлдсон Шижирбилэг  Баярболдын  нүүр  лүү  нь гараараа   3 удаа  цохисон гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-112-114/,

 

Гэрч О.Төртогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 сарын 29-ний орой ...Баярболд ирсэнээ Оюунболдын өөдөөс гурвын эсрэг гуравдах уу гэж хэлээд  Оюунболдтой  маргалдаад байсан. Оюунболд утсаар  Шижирбилэгтэй яриад танай  ангийн чинь хүүхэд  намайг зодох гээд байна гэж хэлсэн чинь удаагүй Шижирбилэг, Бат-Эрдэнэ  хоёр ирсэн. Шижирбилэг ирсэн хойноо яагаад манай найзад томроод байгаа юм бэ гэж хэлээд Баярболдын нүүр лүү 2 удаа мөргөсөн. Бат-Эрдэнэ  Амгаланг үсдэж аваад  нуруун дээр 2-3 удаа тохойлдсон. ... Бат-Эрдэнэ Баярболдын зүүн хацар руу 3 удаа цохисон. ... Амгалан тухайн үед Шижирбилэгт зүүж байсан мөнгөн бөгжөө дурсгаж байна гээд тайлж өгөхөд нь би хажууд нь хараад зогсож байсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-120-123/,

 

Гэрч Д.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 09 сарын 18-ны өдөр орой 22 цагийн үед аавындаа байж байхад манай бага хуү Одгэрэл надруу утсаараа залгаж “Ааваа би Аптанговь худалдааны төвийн хажууд байна хунд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би ...хүү дээрээ очиход миний хүү зодуулчихсан байдалтай уйлсан байсан. ...худалдааны төврүү чиглээд алхаж байхад миний хүү таниад “Энэ ах гээд Дагийсүрэнг Бат-Эрдэнэтэй хамт надад зааж өгсөн. Тэгээд би Дагийсүрэнг бариад авахад Дагийсүрэн зугтаачихсан. Тэгээд би хүүтэйгээ цагдаагийн байгууллагад хандсан. ...Миний хүү хамар ам нь хавдсан байсан. Нүүрээ угаасан байдалтай байсан. Би юу болсон гэж асуухад миний үүдэн шүднүүд хөдлөөд унах гэж байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-130-133/,

 

Гэрч Б.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 09 сарын 18-ны орой Дагийсүрэнтэй уулзахаар Холбооны үүдэнд иртэл Э.Одгэрэл зогсож байсан. Байж байтал Дагийсүрэн ирсэн ба бид 3 ойр зуурын юм яриад байж байгаад Одгэрэлээс Дагийсүрэн бид 2 салаад баруун тийшээ алхтал Одгэрэл араас баяртай өвгөнөө гэж хэлсэн. Тэгсэн Дагийсүрэн эргэж хараад чи жаахан байж намайг даапаалж байна гэж очоод Одгэрэлийн нүүр рүү нь 1 удаа алгадсан. Тухайн үед би Дагийсүрэнг боль гэж хэлчихээд  Миссури худалдааны төв рүү орж цэвэр ус аваад гараад ирсэн чинь танихгүй 3 залуу ирчихсэн байсан гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-133-134/,

 

              Гэрч Ц.Цолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Э.Одгэрэл гэдэг хүүхэд хүнд зодуулсан гэж хэлж ирж үзүүлсэн ба юм хазаж болохгүй, үүдэн 1 шүд нь хөндүүртэй, хүрч болохгүй, тогшиж үзэхэд хөндүүртэй, үүдэн бусад шүдийг нь бэхжүүлэх шаардлагатай байсан учир 11-р шүдийг бусад дээд үүдэн бүлгийн шүдийг бэхжүүлэх шаардлагатай байсан учир чиг тавьсан. ...Үүдэн 6 шүдэнд гажиг заслын зэмсэг тавьсан гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-135-137/,

                       

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015.09.02-ны өдрийн 386 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Б.Баярболдын биед хамар ясны шинэ хугарал бүхий гэмтэл учирчээ.
  2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна ... гэжээ /1 дүгээр хх-157/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015.09.23-ны өдрийн 420 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Э.Одгэрэлийн биед дээд доод уруулын дотор салстын язарсан шарх, дээд үүдэн шүдний сулрал бүхий гэмтэл учирчээ.
  2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно.
  3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл болно ... гэжээ /1 дүгээр хх-177/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015.12.02-ны өдрийн 229 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Э.Одгэрэлийн биед 11-р шүд /баруун дээд үүдэн 1 дүгээр шүд/-ний хагас мултрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдсэн байна.
  3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэжээ /2-р хх-119/,

 

              Шинжээч эмч П.Гаваасүрэнгийн мэдүүлэг: ... Э.Одгэрэлийн шүдний сулрал нь гэмтлийн хөнгөн зэрэг хамаардаг. Шүдний тооноос хамаардаггүй. Шүд суларсан үед тухайн шүдний буйлыг бэхжүүлж унагахгүйн тулд хөдөлгөөнгүй болгох аппарат зүүдэг. Уг аппаратыг эрүү, шүдтэй бэхэлж зүүдэг юм гэсэн мэдүүлэг /2-р хх-123/,

 

              Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 51, 61, 75, 76, 77/ зэрэг болно.

              Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг 2015 оны 08 дугаар сарын 17-ны орой Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт байрлах төв сааданд иргэн С.Одгэрэлийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийж түүний 1 072 000 төгрөгийн үнэ бүхий гар утас болон 50 000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Г.Дашбалтай бүлэглэж бус ганцаараа үйлдсэн нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох: насанд хүрээгүй хохирогч С.Одгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 08 дугаар сарын 17-нд ...төв сааданд Өнөмөнх, Үлэмж нарын хамт сууж байсан. ...нэг танихгүй ах ахдаа пивоны мөнгө өгчих гэсэн би байхгүй гэсэн чинь намайг нэгжээд миний түрүүвчийг гаргаж ирээд 50000 төгрөг мөн Samsung galgaхy S-6 маркийн гар утсыг авчихсан. ... гэсэн  мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Өнөмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Бат-Эрдэнэ  ах Одгэрэлийн халаасыг ухаад түрийвч, гар утас  хоёрыг  нь авсан. ... түрийвчийг ухаад  50000 төгрөгийг өөрөө авсан. ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Үлэмжийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Бат-Эрдэнэ ах хажуунаас Одгэрэлийн халаасыг ухаж түрийвчийг  авсан, бас  нөгөө  халаасыг нь ухаад гар утсыг нь авсан. гэсэн мэдүүлэг, гэрч О.Долгионы мөрдөн байцаалтанд өгсөн... Өнөмөнх гэдэг хүүхэд  ирээд хэдэн  ах нар манай  найзыг  дээрлэхээд  гар утас, мөнгө хоёрыг нь авчихлаа гэсэн.  ... Ууганбаяр чи хүүхдээс авсан зүйлээ  өг гэж хэлсэн чинь  Бат-Эрдэнэ  ...  би мөнгийг нь авсан гэж хэлээд 50000 төгрөг Одгэрэл гэдэг хүүхдэд буцаагаад өгсөн. ... гэсэн мэдүүлэг, гэрч М.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Намайг харж байхад  Бат-Эрдэнэ 1 хүүхдийнх нь халаасыг ухаад  гар утас, мөнгө  хоёрыг авч байгаа харагдсан. Би тэр хэд дээр очоод Бат-Эрдэнэд чи наад хүүхдийнхээ гар утас, мөнгийг өг гэж хэлсэн чинь Бат-Эрдэнэ гар  утас баруун гартаа барьчихсан  байсан гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

              Харин шүүгдэгч Г.Дашбал нь шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн бусдын  1072000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдэн авсныг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Дашбалын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: .. Надад Бат-Эрдэнэ нь Одгэрэлээс авсан утсыг өгснийг би халаасандаа хийгээд гэр лүүгээ харьсан гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн : Би Одгэрэлийн халаасыг нэгжиж үзэхэд гар утас түрийвч хоёр байсан гэсэн мэдүүлэг , насанд хүрээгүй гэрч Б.Үлэмжийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Дашбал гэдэг ахыг манай найз  Одгэрэлийн гар утсыг авсан гэдгийг цагдаа дээр ирсэн хойноо мэдсэн. ... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Бат-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн ... Сайншанд сумын 3-р баг Мааньзавын 6-27 тоотод очиход өндөр залуу /Дашбал/ хөлөө угаагаад сууж байсан. ... жижиг өрөөний ширээн дээр нь Samsung -galgaхy S-6 маркийн  шаргал өнгийн гар утас байсныг аваад ... нөгөө хүүхдэд үзүүлэхэд миний гар утас мөн байна гэсэн мэдүүлэг, гэрч М.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Бат-Эрдэнэ, Дашбал хоёр босч яваад  урд талд  ойрхон  зогсож байсан сургуулийн бололтой 3 жаахан хүүхэд дээр очсон. Намайг харж байхад  Бат-Эрдэнэ 1 хүүхдийнх нь халаасыг ухаад  гар утас, мөнгө  хоёрыг авч байгаа харагдсан. Би тэр хэд дээр очоод Бат-Эрдэнэд чи наад хүүхдийнхээ гар утас, мөнгийг өг гэж хэлсэн чинь Бат-Эрдэнэ гар  утас баруун гартаа барьчихсан  байсан. ... цагдаа  Дашбалын гэрт ороод  гарч ирэхдээ  шар өнгийн гар  утас бариад  гарч  ирэхээр нь би  Дашбалыг тухайн үед хүүхдийн гар утсыг авсан байна гэдгийг мэдсэн.  Төв сааданд байхдаа Дашбалыг гар утас авсаныг  мэдээгүй  байсан. ... гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ, М.Шижирбилэг нар нь  бүлэглэн бусдыг дээрэмдэх санаа зорилгогүйгээр  2015 оны 08 дугаар сарын 29-ний орой Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ялимгүй зүйлээр шалтаглан иргэн Н.Амгалан, Б.Баярболд нарыг зодож улмаар иргэн Б.Баярболдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Шижирбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би Баярболдтой очиж  уулзаад чи яагаад манай  найзад онгироод байгаа юм бэ, яагаад намайг байн байн дуудуулаад байсан юм бэ гэж хэлсэн чинь Баярболд миний  өөдөөс чи яах гээд байгаа юм бэ гэж хэлэхээр нь би юм ярилгүй шууд нүүр лүү  нь 2 удаа мөргөсөн чинь хамарнаас нь цус гарсан. ...Би Амгаланг 2 удаа алгадсан  чинь Оюунболд ирээд бид хоёрыг салгасан.   гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн Шижирбилэг, Бат-Эрдэнэ гэдэг залуутай хоёулаа хамт ирсэн. ...  Шижирбилэг  ирээд  намайг чи том болчихсон юм уу гэж хэлээд миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон.  ... та нар ийм том болсон юм уу гэж Шижирбилэг  хэлээд  дахиж миний нүүр лүү 2 удаа  гараараа  цохисон. Тэр үед Бат-Эрдэнэ, Баярболд хоёр бие биенээ заамдалцаад зогсож байсан. Шижирбилэг  Баярболд  дээр очиж чи хэзээ ийм том болчихсон юм бэ гэж  хэлээд  нүүр лүү нь  2 удаа   мөргөж, 2 удаа нүүр лүү нь гараараа  цохисон.  Шижирбилэг миний  нүүр лүү дахиж 1 удаа гараараа  цохисон.  Шижирбилэг буцаж Баярболд дээр  очсон чинь  Баярболд миний хамар муруйчихлаа гэж хэлсэн. Бат-Эрдэнэ над дээр ирээд намайг үсдэж  аваад  миний  нүүр лүү гараараа 2 удаа цохиж  баруун талын хавирга луу 1 удаа гараараа цохисон, нуруун дээр  1 удаа тохойлдсон. ... Би тухайн үед нүүрээ  дараад   суугаад  байхад  Бат-Эрдэнэ  намайг  дахиж  үсдэж  аваад  миний  нүүр лүү 1 удаа  өшиглөсөн, ... та хоёр  миний  найзыг  зоддог  ямар овоо юм бэ гэж хэлээд  Шижирбилэг дахиад миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Баярболдын мөрдөн байцаалтанд өгсөн .... Шижирбилэг, Бат-Эрдэнэ хоёр  ирсэн.   ... Бат-Эрдэнэ ирээд  миний нүүр лүү  3 удаа  мөргөхөд  миний хамарнаас цус гарсан.  Би  хамраа дараад  зогсож  байтал  Шижирбилэг  хажуунаас орж ирээд  миний  нүүр  гараараа  1 удаа  цохисон. Дараа  нь Бат-Эрдэнэ  дахиж над дээр  ирээд  миний  нүүр лүү 2 удаа  мөргөсөн. Шижирбилэг бас дахиж  ...  миний  нүүр лүү  2 удаа  мөргөчихөөд ... тухайн үед миний хамар муруйчихсан байна гэж Шижирбилэгт хэлсэн чинь наад хамар чинь тэгширдэг юм аа гэж хэлсэн. ... гэсэн мэдүүлэг, гэрч О.Төрболдын мөрдөн байцаалтанд өгсөн Шижирбилэг ирээд  шууд л үгийн зөрөөгүй  Баярболдын  нүүр лүү нь хоёр удаа мөргөсөн чинь хамарнаас нь цус гарсан, Шижирбилэг дахиад  Баярболдын нүүр  лүү  нь 2  удаа  гараараа  цохихоор нь Төртогтох, Оюунболд ах бид гурав  Шижирбилэг ахыг болиоч гэж хориод дийлээгүй. Бат-Эрдэнэ ах тухайн үед  Амгалан гэдэг залуугийн нүүр лүү нь 2 удаа алгадсан. Шижирбилэг ах Амгалан гэдэг залуугийн  хамар луу 2 удаа гараараа  цохисон. Бат-Эрдэнэ ах  Амгалан  гэдэг залууг  үсдэж аваад  нуруун дээр 1 удаа тохойлдсон. Шижирбилэг ах Баярболдыг  чи манай  найзад яахаараа  томордог юм бэ гээд толгой руу няслаад, наад хамрыг чинь тэгшилж  болдог ш дээ гэж хэлсэн. ... Бат-Эрдэнэ Баярболдын зүүн хацар руу 3 удаа цохиж байгаа харагдсан гэсэн мэдүүлэг, гэрч О.Оюунболдын мөрдөн байцаалтанд өгсөн ... би Шижирбилэгтэй утсаар яриад би хүнтэй маргалдаад байна аа, чи хүрээд ир гэж 2 удаа Шижирбилэгтэй утсаар ярьсан... Шижирбилэг, Бат-Эрдэнэ хоёр ирсэн. Шижирбилэг ирээд яагаад манай найзтай муудаад байгаа юм бэ гэж хэлээд Баярболдын нүүр лүү нь 2 удаа  мөргөсөн чинь  хамарнаас нь цус гарсан. Бат-Эрдэнэ тэр үед Амгаланг үсдэж дараад нуруу луу нь 2 удаа тохойлдсон. ...Бат-Эрдэнэ, Шижирбилэг   хоёр  халамцуу байсан.  ... Э.Бат-Эрдэнэ Баярболдын нүүр лүү нь 3 удаа гараараа цохисон. Шижирбилэг Баярболдын нүүр лүү нь 2 удаа мөргөсөн. Амгаланг  Бат-Эрдэнэ үсдэж аваад нүүр лүү нь 2 удаа  гараараа  цохиж,  нуруу  руу нь 2  удаа  тохойлдсон Шижирбилэг  Баярболдын  нүүр  лүү  нь гараараа 3 удаа цохисон гэсэн мэдүүлэг, гэрч О.Төртогтохын мөрдөн байцаалтанд өгсөн ......Баярболд ирснээ Оюунболдын өөдөөс гурвын эсрэг гуравдах уу гэж хэлээд  Оюунболдтой  маргалдаад байсан. ... Шижирбилэг, Бат-Эрдэнэ хоёр ирсэн. Шижирбилэг ирсэн хойноо яагаад манай найзад томроод байгаа юм бэ гэж хэлээд Баярболдын нүүр лүү 2 удаа мөргөсөн. Бат-Эрдэнэ  Амгаланг үсдэж аваад  нуруун дээр 2-3 удаа тохойлдсон. ... Бат-Эрдэнэ Баярболдын зүүн хацар руу 3 удаа цохисон. гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015.09.02-ны өдрийн 386 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд ... Б.Баярболдын биед хамар ясны шинэ хугарал бүхий гэмтэл учирчээ. ... дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна ... гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 Харин 2015 оны 08 сарын 29-ний орой шүүгдэгч М.Шижирбилэгийн хохирогч М.Амгалангийн 30000 төгрөгийн бөгжийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдхүүнгүй болох нь шүүгдэгч М.Шижирбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Амгаланг би чи одоо яв гэхэд надад өөрөө бөгжөө тайлж өгсөн. ... гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн : Шижирбилэг над дээр ирээд бөгжөө өгчих гэж гуйхаар нь би баруун гарын дунд хураанд байсан мөнгөн бөгжөө өөрөө тайлаад Шижирбилэгт өгчихсөн ... гэсэн мэдүүлэг, гэрч О.Төрболдын мөрдөн байцаалтанд өгсөн ....Шижирбилэг Амгаланд хэлэхдээ наад бөгжөө надад дурсгачих гэж хэлсэн чинь ... Амгалан баруун гартаа зүүж байсан мөнгөн бөгжөө тайлж Шижирбилэгт өгсөн гэсэн мэдүүлэг, гэрч О.Төртогтохын мөрдөн байцаалтанд өгсөн  ... Амгалан тухайн үед Шижирбилэгт зүүж байсан мөнгөн бөгжөө дурсгаж байна гээд тайлж өгөхөд нь би хажууд нь хараад зогсож байсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Шижирбилэгийн хохирогч Н.Амгалангийн бөгжийг авсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Батхүү нь 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт байрлах төв сааданд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийж иргэн Б.Баяржаргалын 6000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:  шүүгдэгч Б.Батхүүгийн өгсөн ... Би Одгэрэлээс мөнгө байна уу гэсэн чинь надад мөнгө байхгүй гэсэн би Одгэрэлтэй хамт явж байсан Баяржаргалаас мөнгө байна уу гэхэд надад мөнгө байгаа одоо вагоны билет авна, эгч Зүүнбаянгаас ирж яваа би танд мөнгө авч өгье ...гэхээр нь Баяржаргалыг дагуулаад динозаврын хөшөөн дээр очоод хашлага дээр 2 уулаа суусан. ... би Баяржаргалаас чамд хэдэн төгрөг байгаа юм бэ гэсэн чинь 10000 гаруй төгрөг байгаа гэж хэлсэн. Би алив үзье гээд түрийвчийг нь онгойлгоод үзсэн чинь 18000 төгрөг байсан. ...Би Баяржаргалаас 6000 төгрөг авсан ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Одгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн ...2015 оны 09 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед найз Баяржаргалын хамт төв сааданд явж байхад ...пивоны мөнгө байна уу ахдаа өгчих гэж Батхүү ах хэлсэн. ...Баяржаргал бид 2 мөнгө байхгүй, одоо галт тэргээр Улаанбаатар хот руу явах зардлын мөнгө байна гэж манай найз Баяржаргал хэлэхэд наана чинь юу товойгоод байгаа юм бэ үзье гэж Батхүү хэлсэн. ... Баяржаргал надад саяны Батхүү ах миний түрийвчнээс 10000 төгрөг авчихсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч  Б.Баяржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 09 дугаар сарын 18-ны өдөр ...17 цагийн үед Э.Одгэрэл бид 2 төв сааданд сууж байхад  танихгүй 3 ах бид 2-ыг дуудахаар нь очиход  ...Батхүү гэдэг ах та 2 ахдаа пивоны мөнгө байвал өгчих гэхээр би надад мөнгө байхгүй гэсэн чинь халаасанд чинь юу байгаа юм бэ гэхээр нь би түрийвч байгаа гэсэн чинь ахдаа өгч бай гэхээр нь би өөрөө түрийвчээ Батхүү гэдэг ахад гаргаж өгсөн чинь миний вагоны  зардал 16000 төгрөг байсныг үзчихээд ... миний 6000 төгрөгийг түрийвчнээс аваад миний түрийвчийг буцаагаад надад өгсөн. ... гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Дагийсүрэн нь Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 09 дүгээр сарын 18-ны орой ялимгүй зүйлээр шалтаглан догшин авирлан танхайрч иргэн Э.Одгэрэлийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Э.Дагийсүрэнгийн өгсөн ...2015 оны 09 сарын 18-ны орой 17 цагийн үед Батхүүтэй тааралдсан. ...бид нарын баруун талын саравчинд сууж байсан хүүхдүүд дээр Батхүү очиж мэндлээд гар барьсан. ... Удаагүй Батхүү бид нар дээр ирээд гурвуулаа пиво уух уу гэхээр нь тэгье гэж хэлсэн... Холбооны үүдэнд Эрдэнэчулуун Одгэрэл гэдэг хүүхэдтэй хамт зогсож байсан. ...миний араас баяртай өвгөнөө гэж хэлсэн тэгэхээр нь миний дургүй хүрээд Одгэрэл дээр очоод хацар дээр нь 1-2 удаа алгадсан. ...Одгэрэл нүүрээ дараад доошоо тонгойгоод байсан, харсан чинь хамраас нь цус гарч байсан. Намайг зодоход Бат-Эрдэнэ хамт байгаагүй ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Одгэрэлийн өгсөн .... Дагийсүрэн Түүхийн музейн тэндээс ирсэн. Би өдөр нь таараад манай найзаас мөнгө төгрөг авсан юм чинь гээд сайн уу ах гэж хэлэхэд шууд өшиглөсөн. Тэнд гэрчтэйгээ мэндлээд байсан. Энэ хоёр хуучны найзууд юм шиг байна лээ. Энэ хоёрыг явах гэж байхаар нь гэрчийг хөгшин нь явлаа шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь Дагийсүрэн чи миний найзыг яахаараа хүндэлдэггүй юм гээд аваад явсан. Би тэнсэнгээр гарч ирсэн шүү чи маргааш нь яав аа гээд байсан. Холбооны тэнд намайг зодсон. Миний үүдэн шүд рүү өвдөгдсөн. Өөрөө алгадсан гэж яриад байсан. Миний шүд цөмөрчихлөө гэсэн чинь наадах чинь зүгээр гээд гэрчийг усанд явуулсан. Гэрчийг ирэхээс өмнө хуучин Данзанравжаагийн музейн урд эргүүлийн цагдаа зогсож байсан. Тэгсэн чинь Дагийсүрэн намайг чи одоо найзууд шиг бай дээгүүр тэвэр гэж хэлсэн. Эргүүлийн цагдаа  нар яваад гэрч ус авчирсан. Дэлгүүрийн ард талд гараад наад цусаа арч гээд ус өгсөн. гэсэн мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 09 сарын 18-ны өдөр орой 22 цагийн үед ... Одгэрэл надруу утсаараа залгаж ааваа би Аптанговь худалдааны төвийн хажууд байна хунд зодуулчихлаа гэж хэлсэн. ... энэ ах гээд Дагийсүрэнг Бат-Эрдэнэтэй хамт надад зааж өгсөн. Би Дагийсүрэнг бариад авахад Дагийсүрэн зугтаачихсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 09 сарын 18-ны орой ... Одгэрэлээс Дагийсүрэн бид 2 салаад баруун тийшээ алхтал Одгэрэл араас баяртай өвгөнөө гэж хэлсэн. Тэгсэн Дагийсүрэн эргэж хараад чи жаахан байж намайг даапаалж байна гэж очоод Одгэрэлийн нүүр рүү нь 1 удаа алгадсан. Тухайн үед би Дагийсүрэнг боль гэж хэлчихээд  Миссури худалдааны төв рүү орж цэвэр ус аваад гараад ирсэн чинь танихгүй 3 залуу ирчихсэн байсан гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Цолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Э.Одгэрэл гэдэг хүүхэд хүнд зодуулсан гэж хэлж ирж үзүүлсэн ба юм хазаж болохгүй, үүдэн 1 шүд нь хөндүүртэй, хүрч болохгүй, тогшиж үзэхэд хөндүүртэй, үүдэн бусад шүдийг нь бэхжүүлэх шаардлагатай байсан учир 11-р шүдийг бусад дээд үүдэн бүлгийн шүдийг бэхжүүлэх шаардлагатай байсан учир чиг тавьсан ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015.09.23-ны өдрийн 420 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд Э.Одгэрэлийн биед дээд доод уруулын дотор салстын язарсан шарх, дээд үүдэн шүдний сулрал бүхий гэмтэл учирчээ. ... Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл болно ... гэжээ, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015.12.02-ны өдрийн 229 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд ... Э.Одгэрэлийн биед 11-р шүд /баруун дээд үүдэн 1 дүгээр шүд/-ний хагас мултрал гэмтэл тогтоогдлоо. ... учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг шүүгдэгч Э.Дагийсүрэнтэй бүлэглэсэн гэх үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй ба харин хохирогч Э.Одгэрэлийг шалтаг шалтгаангүйгээр биед нь  халдаж танхайрах гэмт хэргийг давтан үйлдсэн болох нь хохирогч Э.Одгэрэлийн шүүхийн шатанд өгсөн: . Намайг Дагийсүрэн 3-4 удаа гараараа миний нүүр рүу шанаадаад 2 удаа тохойдсон мөн нэг удаа өвдөгдсөн. Дараа нь Батхүү, Шижирбилэг, Бат-Эрдэнэ дөрвүүлээ ирсэн. Бат-Эрдэнэ энэ яасан юм гээд шууд ирснээ намайг элгэдсэн. Бат-Эрдэнэ ирээд нэг удаа миний хэвлийрүү элэгдсэн гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

              Иймд шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, давтан, бүлэглэж үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Дашбалыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Шижирбилэгийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Дагийсүрэнг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Батхүүг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзэн Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Г.Дашбалд холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч М.Шижирбилэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Э.Дагийсүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.Дагийсүрэн, Б.Батхүү нар нь 2016 онд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 74 дүгээр зүйлд зааснаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байх ба 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт заасан үйлчлэлд хамаарч байна гэж үзлээ.

 Хохирогч Э.Одгэрэл нь шүүгдэгч Э.Дагийсүрэнгээс эмчилгээний зардал 100000 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    

 

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Дашбал, М.Шижирбилэг, Э.Дагийсүрэн, Б.Батхүү нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.  

 

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 267 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Дагийсүрэн, Б.Батхүү нар нь ялтай байхдаа гэмт хэрэг үйлдснийг ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Шүүгдэгч М.Шижирбилэг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн өмд, саарал өнгийн цамц зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

 

     ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М.Шижирбилэгийн хохирогч Н.Амгалангийн 30000 төгрөгийн бөгжийг дээрэмдсэн гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ононгууд овогт Эрдэнэхүүгийн Бат-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэг,

шүүгдэгч Тахилга овогт Гочоогийн Дашбалд холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг,

шүүгдэгч Шонхоодой овогт Мөнхцэцэгийн Шижирбилэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэг,

шүүгдэгч Боржигон овогт Энхтуяагийн Дагийсүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.   

 

3. Шүүгдэгч Ононгууд овогт Эрдэнэхүүгийн Бат-Эрдэнийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, давтан, бүлэглэж үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Тахилга овогт Гочоогийн Дашбалыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Шонхоодой овогт Мөнхцэцэгийн Шижирбилэгийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овогт Энхтуяагийн Дагийсүрэнг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Монгол овогт Болормаагийн Батхүүг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

 

4. Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар, мөн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар,

шүүгдэгч М.Шижирбилэгийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар,

шүүгдэгч Э.Дагийсүрэнг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар,

шүүгдэгч Б.Батхүүг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дашбалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг багтааж нийт эдлэх ялыг 3 жил 5 сарын хорих ялаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял, шүүгдэгч М.Шижирбилэгт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял, мөн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дагийсүрэнд оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ял, шүүгдэгч Б.Батхүүд оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 267 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

9. Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ, Г.Дашбал, М.Шижирбилэг, Э.Дагийсүрэн, Б.Батхүү нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Дашбал, М.Шижирбилэг, Э.Дагийсүрэн, Б.Батхүү нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Одгэрэлийн шүүгдэгч Э.Дагийсүрэнгээс нэхэмжилсэн 100000  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн өмд, саарал өнгийн цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

          12. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шижирбилэгт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоон засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 68 дугаар зүйлийн 68.2.2, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгч Э.Дагийсүрэн, Э.Батхүү нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Г.Дашбал, М.Шижирбилэг нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

            14. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                   

                                 ДАРГАЛАГЧ                                 Х.ГАНБОЛД

                                     ШҮҮГЧИД                                 Н.АДЪЯА  

                                                                                       Д.АДЪЯАСҮРЭН