Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/153

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н

Улсын яллагч С.Б-О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О

            Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2025003160443 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Б.М,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн тоотод оршин суух Г.С-бын гэрт хууль бусаар нэвтэрч 210 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг мөнгөн аягыг хулгайлж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ “2020 оны 05 сарын 20-ны өдрөөс 05 сарын 29-ны өдрийн хооронд гэртээ байсан манайд Э ирж хонодог байсан. Өглөө болоод хамт гаръя гудманд гараад 2 ширхэг мөнгөн аяга үзүүлсэн. М-тай таарсан. 3 дэлгүүрт ороод М 0,5 литр архи, Элди гэх 1 ширхэг тамхи аваад гарсан. Надтай хамт амьдарч байсан хүүхэн байсан Х гэдэг. Манай гудманд байдаг М ах байсан. Мөнгөн аягыг хямдхан авах уу гэж хэлээд наад чинь шинэ цагийн аяга байна 5000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Тэр залуутай мөнгөө нэмэрлээд 5 улаа нийлээд 1 шил архи уусан. Хамт хувааж ууж идсэн ээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө Э нь хэрэг хийгээд тэр хэргээ намайг даачих гээд дахин намайг ял эдэлж байгаа болохоор намайг даах байх гэсэн ойлголттой байна. Хамт хувааж идсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Ялыг минь хөнгөн оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч Г.С “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Иргэний нэхэмжлэгч Г.М “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Иргэний нэхэмжлэгч М.Ө “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Г.С-бын “Би эхнэр хүүхдийнхээ хамт 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд байдаг хадмынхаа гэрт очиж байж байгаад 7 хоногийн дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 08 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн эд зүйл эмх замбараагүй байдалтай байхаар нь гэрт хулгай орсон байж магадгүй гэж бодоод гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд 2 ширхэг мөнгөн аяга байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/

2. Гэрч Э.М “Би 2020 оны 05 дугаар сарын 25, 26-ны үед Б.М, Машлайн хүүхэд Төгсөө нартай өглөөгүүр “Дээж” дэлгүүрийн урд таарсан юм. Б.М, Төгсөө нар нэг мөнгөн аяга байна нэг газар тавьчих аль эсвэл намайг зарчих гээд Төгсөө өврөөсөө 1 ширхэг мөнгөн аяга гаргаж ирсэн юм. Тэгээд бид гурав явж байгаад хорооллын дэлгүүрүүдээр орсон чинь авах гэсэх олдохгүй байсан юм. Явж байгаад Наран багт байрлах “Буурал” хүнсний дэлгүүр лүү би ороод нэг шил Стандарт 0.75 граммын архи нэг хайрагч ЛД клаб тамхиар нийт 10.600 төгрөгөөр барьцаалсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/

3. Гэрч М.Эийн “Намайг очиход Б.М эхнэр гээд нэг хүүхэнтэй бас найз гэх нэг эрэгтэй хүнтэй гурвуулаа сууж байсан юм. Тэгээд нэг шил архины дундуур байсныг нь ууж дуустал Б.М, Б.Мгийн найз гэх залуу бид 3 гадагшаа гарсан юм. Б.Мгийн найз гэх залуу яваад өгсөн юм. Тэгсэн Б.М урагшаа нэг найзынх руугаа очиж ганц юм ууя тэнд хүмүүс архи ууж байгаа гэж ярьсан юм. Тухайн үед 23:00 цаг болж байсан байх ямар ч харанхуй болчихсон байсан юм. Б.Мгийн гэрээс урагшаа явахаар жалгын хажууд нэг хүн амьдардаггүй жижигхэн байшин байдаг тэр байшингийн ертөнцийн зүгээр баруун талын гудмаар ороод Хабитатын замын үзүүрийн хашааны үүдэнд очоод энэ манай найзын гэр байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би харанхуй байна ш дээ гэсэн чинь Б.М надад унтаж байгаа байхаа найз нь орчоод ирье чи гудамд байж бай гэж надад хэлсэн. Тэгээд удалгүй гарч ирээд унтаж байгаа юм шиг байна гээд хүлээж байгаарай гэж хэлчхээд эргээд тэр хашаанд байсан гэр лүү орсон юм. Тэгээд хаалгыг нь нүдээд байхаар нь би гудамжнаас хүн байхгүй юм биш үү гэсэн чинь за за чи наанаа байж бай гэж хэлсэн. Удалгүй юм нүдэх чимээ гарахаар нь би хаалгыг нь нүдэж байна гэж бодсон юм. Б.М гарч ирснээ цоожийг нь нүдээд онгойдоггүй ээ гэхээр нь болио боль яах гээд байгаа юм гэсэн чинь Б.М чи цаашаа явж бай би арынх нь айлын хүнтэй уулзаж асуучхаад ирье гээд буцаад орсон. Намайг гудамд хүлээгээд зогсож байхад 10 минут орчим болоод гарч ирэхдээ гартаа 2 нарийхан мод барьчихсан гарч ирсэн юм. Барьж гарч ирсэн модоо гудамд байсан хог руу хаячихсан. Маргааш нь надад хэлэхдээ тэр айлын гэрийнх нь хаяаны модыг нь хугалаад орчихсон гэж ярьсан. Би тухайн өдөр уг айлын гэрээс юм авч гарч ирснийг мэдээгүй. Харин маргааш өглөө нь 07 цагийн үед намайг гэрт нь унтаж байхад хамт амьдарч байгаа эмэгтэйдээ Төгсөөгийн найзын гэрт очиж шар тайлъя гээд намайг аваад гарсан юм. Тэгээд Дээж дэлгүүрээс дээшээ өгсөж яваад ээж нь хараагүй хөгшин байдаг Даваат багт амьдардаг Э.М гэх хүнтэй таарсан юм. Э.М Дээж дэлгүүрээс тамхи авах гэж явна, төрсөн өдөр нь болж байгаа гэж ярьж байсан. Зээл рүү эгчийнхээ гэр лүү явах гэж байгаа гэсэн чинь Б.М зүг нэг байна цуг явъя гээд бид 3 хамт явсан. М гэх залуутай таарах үед шээх гээд зогсож байхдаа Б.М өврөөсөө мөнгөн аяга гаргаж ирээд намайг далд хийчих гээд өгсөн юм. Би Б.Мгаас ямар учиртай мөнгөн аяга талаар асуутал манай аавын авдарт байсан аяга гэж надад хариулсан... Б.Мгийн эхнэр нь эхний мөнгөн аягыг мэдээгүй, сүүлийн мөнгөн аягыг зарахад хамт явсан. Ямар аяга гэдгийг нь мэдээгүй байх. Яг аягаа зарахдаа Б.М ганцаараа яваад зарчхаад ирсэн. Би урд нь Б.Мтай хамт хулгайн хэрэг хийж байгаагүй. Би түүнийг хулгай хийдэг болохоор нь ер нь зугтаагаад хол хөндий байдаг. Хааяа л таарсан үедээ хамт ууж идэх тохиолдол байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/

4. Гэрч М.Ө-лийн “2020 оны 05 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Манай дэлгүүрт 40 орчим насны маск зүүсэн малгайтай залуу орж ирээд энэ мөнгөн аягыг 1 шил архинаас тавьчихъя. Үдээс хойш эхнэрээсээ ирэхээс нь өмнө авна. Эхнэрээ ирэхээс нь өмнө авахгүй бол алуулна гээд байхаар нь 0.75 граммын Стандарт архи 1 шил, 1 хайрцаг тамхи аваад нийт 10.600 төгрөгөөр барьцаанд тавьсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47-р хуудас/

5. Гэрч Г.М-ны “Би 2020 оны 06 сарын эхээр бил үү 05 сарын сүүлээр санагдаж байна. Манай гудамжинд байдаг 30 гаруй насны өндөр хар царайтай залуугаас 1 ширхэг мөнгөн аяга 5000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо энэ мөнгөн аяга нь манай гэрт байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-р хуудас/

6. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн №ОРХ20/53 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-58-р хуудас/

7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22-р хуудас/

8. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, шүүгдэгчийн ял шийтгэлийг тооцсон хорих байгууллагын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б-О дүгнэлтдээ: “Б.Мд 2020 оны 05 сарын 20-ны өдрөөс 05 сарын 29-ний хооронд болсон гэж үзэж яг хэдий хугацаанд хийсэн нь тогтоох боломжгүй байсан. Дэлгүүрт барьцаанд байсан мөнгөн аягыг олсон. Дэлгүүрийн эзэн мөнгөн аягыг хүлээлгэн өгсөн. М гэж хүн Б.М надад зарсан гэж хэлдэг. Мөрдөн байцаалтын явцад хуульд заасан журмыг зөрчөөгүй яллах дүгнэлт үйлдэж шүүхийн шатанд ирсэн. Б.М хэрэг үйлдсэн тогтоогдсон. Б.Мгийн үйлдсэн хэрэг нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдсон. Б.М хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байсан. Энэ ажиллагааны үр дүнд мэдүүлэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Х-лын мэдүүлэг нь үнэн болохыг нотлож байна. Яллагдагч шүүгдэгч бол өөрийн гэм буруугийн талаар нотлох үүрэг хүлээхгүй. Гэрчүүд нь мэдсэн харсан зүйлээ хуулийн баталгаа гаргаж мэдүүлдэг. Тал бүрээс шинжлэхэд Б.Мг гэм буруутай гэж үзэж нотлох баримтуудаар тогтоогдсон. 210 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Г.Сд хохирлоо төлсөн. Ө 10 500 төгрөг, М 5 000 төгрөг нэхэмжлэнэ гэж байсан боловч нэхэмжлээгүй байна. Хохирол нөхөн төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 5 жилийн хорих ялаар шийтгүүлж 439 хорих ангиас дуудлагаар ирсэн байдаг. Эдлэсэн ялыг 8 жил 28 хоног гэж тооцож үлдсэн ял нь 4 жил гэж тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй үлдсэн 4 жил ял дээр нэмж 6 жил 2 сар эдлүүлэх нь зүйтэй байна. Цагдан хоригдсон 120 хоног байгаа эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. Б.М энэ хэргийг улмаас 210 000 төгрөг хохирол учруулсан. Өөрийн санаачлагаар хохирлоо төлөөгүй. Иргэний нэхэмжлэгч, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэдэг” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О дүгнэлтдээ “Ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа хэргийн материалтай танилцаад саналаа гаргаж байсан. Б.М хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай мэдүүлэг өглөө. Нотлох баримтуудыг анхаарч үзнэ үү. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э зөрүүтэй мэдүүлэг өгч байсан. Э гэж хүн хулгайн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж эргэж буцаж ирсэн, мөнгөн аяганы шинж тэмдгийг Э хэлдэг. Х нь мэдүүлэхдээ цаг ч болоогүй ороод ирсэн. Хамтран оролцогч нар байсан уу, Эийн мэдүүлэг нь зөрүүтэй мэдүүлэг өгсөн учраас шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөнгөн аяга хаана байж байгаад алдагдсан эсэхийг тогтоогдоогүй. Э хулгайн гэмт хэрэг үйлдэж гэрийн гадна хайрцаганд хийсэн байсан эсэхийг өнөөдрийн шүүх хуралдаанаар нотлох боломжгүй байна. Зарж идэж уусан үйлдэлээ хүлээн зөвшөөрдөг. Энэ хэрэгт мэдүүлэг өгч байхдаа хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай оролцож байсан. Хууль эрх зүйн хувьд ойлголтгүй байсных болов уу гэж үзэж байна. Хийсэн үйлдлээ ойлгож, ухаарч ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж тайлбарлаж байсан энэ талаар анхаарч шийдвэр гаргана уу гэж хүсэж байна. Эхний ялыг гэм буруугаа гэмшиж байгаад нь дүгнэлт өгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зүйл ангийг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Энэ хэргийн хувьд бага хэмжээний хохиролтой, хохирол бүрэн төлөгдсөн хохирогчид гомдол саналгүй байгаа. Хохирол төлбөргүй байдал хор уршиг, хохирлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч Г.С-бын “Би эхнэр хүүхдийнхээ хамт 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд байдаг хадмынхаа гэрт очиж байж байгаад 7 хоногийн дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 08 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн эд зүйл эмх замбараагүй байдалтай байхаар нь гэрт хулгай орсон байж магадгүй гэж бодоод гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд 2 ширхэг мөнгөн аяга байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн юм” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Мягмардалайн “Би 2020 оны 05 дугаар сарын 25, 26-ны үед Б.М, М хүүхэд Төгсөө нартай өглөөгүүр “Дээж” дэлгүүрийн урд таарсан юм. Б.М, Төгсөө нар нэг мөнгөн аяга байна нэг газар тавьчих аль эсвэл намайг зарчих гээд Төгсөө өврөөсөө 1 ширхэг мөнгөн аяга гаргаж ирсэн юм. Тэгээд бид гурав явж байгаад хорооллын дэлгүүрүүдээр орсон чинь авах гэсэх олдохгүй байсан юм. Явж байгаад Наран багт байрлах “Буурал” хүнсний дэлгүүр лүү би ороод нэг шил Стандарт 0.75 граммын архи нэг хайрагч ЛД клаб тамхиар нийт 10.600 төгрөгөөр барьцаалсан юм” гэсэн мэдүүлэг, гэрч М.Эийн “Тухайн үед 23:00 цаг болж байсан байх ямар ч харанхуй болчихсон байсан юм. Б.Мгийн гэрээс урагшаа явахаар жалгын хажууд нэг хүн амьдардаггүй жижигхэн байшин байдаг тэр байшингийн ертөнцийн зүгээр баруун талын гудмаар ороод Хабитатын замын үзүүрийн хашааны үүдэнд очоод энэ манай найзын гэр байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би харанхуй байна ш дээ гэсэн чинь Б.М надад унтаж байгаа байхаа найз нь орчоод ирье чи гудамд байж бай гэж надад хэлсэн. Тэгээд удалгүй гарч ирээд унтаж байгаа юм шиг байна гээд хүлээж байгаарай гэж хэлчхээд эргээд тэр хашаанд байсан гэр лүү орсон юм. Тэгээд хаалгыг нь нүдээд байхаар нь би гудамжнаас хүн байхгүй юм биш үү гэсэн чинь за за чи наанаа байж бай гэж хэлсэн. Удалгүй юм нүдэх чимээ гарахаар нь би хаалгыг нь нүдэж байна гэж бодсон юм. Б.М гарч ирснээ цоожийг нь нүдээд онгойдоггүй ээ гэхээр нь болио боль яах гээд байгаа юм гэсэн чинь Б.М чи цаашаа явж бай би арынх нь айлын хүнтэй уулзаж асуучхаад ирье гээд буцаад орсон. Намайг гудамд хүлээгээд зогсож байхад 10 минут орчим болоод гарч ирэхдээ гартаа 2 нарийхан мод барьчихсан гарч ирсэн юм. Барьж гарч ирсэн модоо гудамд байсан хог руу хаячихсан. Маргааш нь надад хэлэхдээ тэр айлын гэрийнх нь хаяаны модыг нь хугалаад орчихсон гэж ярьсан. Би тухайн өдөр уг айлын гэрээс юм авч гарч ирснийг мэдээгүй” гэсэн мэдүүлэг, гэрч М.Өсөхгэрэлийн “2020 оны 05 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Манай дэлгүүрт 40 орчим насны маск зүүсэн малгайтай залуу орж ирээд энэ мөнгөн аягыг 1 шил архинаас тавьчихъя. Үдээс хойш эхнэрээсээ ирэхээс нь өмнө авна. Эхнэрээ ирэхээс нь өмнө авахгүй бол алуулна гээд байхаар нь 0.75 граммын Стандарт архи 1 шил, 1 хайрцаг тамхи аваад нийт 10.600 төгрөгөөр барьцаанд тавьсан юм” гэсэн мэдүүлэг, гэрч Г.М-ны “Би 2020 оны 06 сарын эхээр бил үү 05 сарын сүүлээр санагдаж байна. Манай гудамжинд байдаг 30 гаруй насны өндөр хар царайтай залуугаас 1 ширхэг мөнгөн аяга 5000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо энэ мөнгөн аяга нь манай гэрт байгаа” гэсэн мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн №ОРХ20/53 дугаартай дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.М нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 176-8 тоотод оршин суух Г.С-бын гэрт нэвтэрч 210 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг мөнгөн аягыг авсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

 Шүүгдэгч Б.М иргэн Г.С-бын гэрийн ханыг хугалан нэвтрэн орж, эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүй 2 ширхэг мөнгөн аягыг нууцаар, хууль бусаар авч 210 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгч гэм буруутай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх хуралдааны хэлэлүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ “би мөнгөн аяга хулгайлаагүй. Э хулгайлсан. Гэрч Х худлаа мэдүүлэг өгсөн” гэж мэдүүлсэн боловч Б.Мгийн үйлдэл гэрчүүдийн мэдүүлэг болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчүүд зориуд санаатай худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үйлдсэн ял дээр нэмж нэгтгэн, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.М нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 120 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Сд 210 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд эд зүйлийг биет байдлаар буцаан  өгсөн. Иргэний нэхэмжлэгч Г.М 5 000 төгрөг, М.Өсөхгэрэл 10500 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлээсээ татгалзаж, гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.

 

            5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                    

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 3  сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 3 сар 2 хоногийн хугацаагаар тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 6 жил 3 сар 2 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС