Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Ш.Нямдорж

шүүгдэгч Ким Киман /KIM KIMAN/, түүний өмгөөлөгч Н.Мандах /орчуулагч О.Аззаяа/

хохирогч Кан Хүүн /KANG HOON/, түүний өмгөөлөгч Д.Ганбат, Б.Отгонтөгс /орчуулагч Б.Амарсанаа/

хохирогч Ш.Ганбат

иргэдийн төлөөлөгч Б.Мөнхбаяр

гэрч Г.Өнөрмаа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014260004315 дугаартай, 6 хавтас хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: БНСУ-ын иргэн, 1951 оны 1 дүгээр сарын 18-нд Сөүл хотод төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын удирдлага мэргэжилтэй гэх, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, “Солонгон энд майн” ХХКомпанид захирлаар ажиллаж байсан гэх, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Жонбээс” ХХКомпаний байр, 302 тоотод оршин суух, ТМ1102822 дугаарын паспорттай, Ким овогт Киман /KIM KIMAN/

 

Шүүгдэгч Ким Киман /KIM KIMAN/ “Солонгон энд майн” ХХК-ны захирлаар ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Жонбээс” ХХК-ны байранд

 

нэг: хохирогч БНСУ-ын иргэн Кан Хүүн-ээс 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Зэвт дуулга” ХХК-ыг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болгохын тулд уг хуулийн этгээдийн дансанд заавал байршуулах ёстой хэмээн хуурч мэхлэх замаар 100.000 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 136.042.000 төгрөг/-ыг,

2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Алтангэрэлийн эзэмшлийн уурхайд шаардлагатай тоног төхөөрөмж болох Super 13М wc маркийн өрмийг авч өгөөд оронд нь 6 ширхэг уурхайн лицензийн 60 хувийг эзэмшихээр боллоо” хэмээн итгүүлэн 179.000 ам.доллар /тухайн үеийн Монголд банкны ханшаар 244.478.200 төгрөг/-ыг,

2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “дээрх 6 ширхэг лицензтэй уурхайд ашиглах Ханжин-6000 маркийн худгийн өрмийн цэнхэр өнгийн машин авна” хэмээн 100.000 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 140.006.000 төгрөг/-ыг,

2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Алтангэрэл гэгчээс НВС ХХК-ыг зэсийн уурхайн хамт авах боллоо, гэрээний төлбөрт өгнө” хэмээн 200.000 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 276.174.000 төгрөг/-ыг тус тус хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж, хохирогч Кан Хүүн-д нийт 796.700.200 төгрөгийн хохирол учруулсан,

 

хоёр: хохирогч Шинэбаярын Ганбатаас 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Соосан” компанийн STD14 E маркийн тэсэлгээний өрмийг засаж өгнө хэмээн хуурч мэхлэх замаар авч, үнийн дүнгийн урьдчилгаанд төлсөн үнэ болох 135.400 ам.доллар /тухайн үеийн Монгол банкын ханшаар 231.287.572 төгрөг/-ыг буцаан төлөлгүй залилан мэхэлсэн,

2013 оны 2 дугаар сарын 2-ны өдөр МК-501 маркийн худгийн өрмийг зарж өгнө хэмээн хуурч мэхлэх замаар авч, түүний гааль болон үнэнд төлсөн 45.100 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 62.807.613 төгрөг/, гаалийн татварт төлсөн 4.593.310 төгрөгийг буцаан төлөлгүй залилан мэхэлж, 67.400.923 төгрөгийн нийт 298.688.495 төгрөгийн хохирол учруулсан,

 

нийт 6 удаагийн буюу давтан үйлдлээр дээрх 2 иргэнийг залилан мэхэлж 759.500 ам.доллар /1.095.388.695 төгрөг/ буюу бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ким Киман /KIM KIMAN/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

/орчуулагч О.Аззаяа/ Намайг буруутгаж байгаад дараах тайлбарыг хийе. 1-рт; Зэвт дуулга компаниас би 100.000 ам.доллар би аваагүй. Харин 200.000 ам.долларыг Кан Хүүн Өнөрмаатай хамт банкинд байршуулсан юм билээ. Үүнээс 100.000 ам.долларыг нь Зэвт дуулга-ын урьдчилгаанд өгсөн. Энэ мөнгийг Алтангэрэлд өгсөн. Үлдэх 100.000 ам.долларыг компаний дүрмийн сан гэдэг утгаар дансанд байршуулсан. Үүнийг Кан Хүүн өөрөө мэдэж байгаа. Гэрээ байгуулахад би оролцоогүй. Гэтэл хуурч мэхлэх замаар гэрээ байгуулсан гээд байна. Үүнд би ерөөсөө оролцоогүй.

2-рт; 179.000 ам.долларыг авахын тулд 6 ширхэг уурхайн лицензийн 60 хувийг эзэмшихээр боллоо гэж Кан Хүүн-д итгүүлсэн гэж худлаа.Супер 13 маркийн өрмийн машин нь энэ 3 ширхэг лицензтэй ямар ч хамааралгүй. НВС компани нь өөрсдөө зэсийн уурхайн лиценз гэж мэдүүлсэн байдаг юм. Энэ уурхайг худалдаж авахдаа нөөцийг нь тогтоох шаардлагаар Супер 13 маркийн өрмийг худалдаж авсан. Зэсийн энэ уурхайг Кан Хүүн нь Алтангэрэлээс 1.5 сая ам.доллараар худалдаж авахаар тохирсон байсан. Ингээд мэргэжилтэн ирж, уурхайн нөөцийг тогтоох шаардлага гарсан.

3-рт; Ханжин 6000 маркийн худгийн өрмийг авах гэхэд би Кан Хүүн-ийг төлөөлж Твийн айдол компанитай ярилцсан. Нийт өртөг 100.000 ам.доллар болох юм байна гэдгийг Кан Хүүн-д хэлэхэд тэрээр зөвшөөрсөн. Энэ өрөм компрессортой байсныг Кан Хүүн өөрөө миний таньдаг монгол компанид зуучлаад 45.000 ам.доллараар зарсан. Энэ монгол компани нь ямар нэртэй компани байсныг би одоо санахгүй байна. Өрмийг Кан Хүүн Айраг суманд ажиллуулж байгаад эвдчихсэн. Тэгээд өөрөө буцааж авсан. Супер 13 өрмийг мөн өөрөө авсан байгаа. Яллах дүгнэлтэнд бичигдээд байгаа Супер 13, Ханжин 6000 өрмүүдийг авах гэж би Кан Хүүн-ийг залилсан гээд байгаа юм. Ханжин 6000 өрөм нь хуучин өрөм байгаагүй. Гэтэл Кан Хүүн өвөл -30 градусын хүйтэнд ажиллуулж байгаад эвдчихсэн. Тоног төхөөрөмж авах мөнгийг Кан Хүүн гаргасан.

Харин надаас тос, масло гэх мэт үйл ажиллагааны зардалд нийт 117.000 ам.доллар гарсаныг ерөөсөө дурдахгүй байна. Би өөрөө хөрөнгө оруулалт хийсэн.

4-рт; Зэсийн уурхай авахаар боллоо гэж Кан Хүүн Алтангэрэл нар гэрээ хийгээд гэрээний урьдчилгаанд 200.000 ам.доллар өгсөн байсан. Гэрээ цуцлагдах болсон шалтгаан нь энэ 200.000 ам.доллар дээр нэмээд 1.3 сая ам.доллар өгөх ёстой байсан. Энэ үед цас их ороод Увс аймаг руу явж чадаагүй. Алтангэрэл зэсийн уурхайг авахаар мэдүүлсэн байтал Монгол Улсын Засгийн газраас гэнэт зогсоосон. Харин Алтангэрэл нь шүүхдээд хайгуулалтын лицензээ авсан байна лээ. Ингээд 200.000 ам,долларыг Зэвт дуулга компани руу оруулахаар болсон. Би энэ компаний 49 хувийг эзэмшдэг байж байгаад эзэмшихээс татгалзаж нэг монгол хүнд эргүүлэн өгсөн. Нэрийг нь санахгүй байна, монгол эмэгтэй хүн байсан. Энэ талаарх гэрээ байдаг. Компаний 49 хувийг би шилжүүлэх болсон шалтгаан нь Зэвт дуулга-ын мөнгийг төлж чадахгүй байсан юм.

Үүнээс өөр тооцоо Кан Хүүн-тэй байхгүй ээ.

 

Хохирогч Ганбаттай холбоотой мэдүүлэхэд, 1-рт; Соосан компаний тэсэлгээний өрмийг Ганбат ерөөсөө оруулж ирээгүй. Энэ өрөм Билэгбаатарын нэрээр орж ирсэн. Урьдчилгаанд 135.400 ам.доллар төлсөн гэдэг бол худлаа. Харин тээврийн болон гаалийн зардлыг Ганбат төлсөн юм шиг байна лээ. Манай хүү, Ганбаттай тохиролцоод тэсэлгээний өрмийг Монголд оруулж ирнэ гэхэд нь би хүүтэйгээ нийлж үнийг нь төлсөн. Үнийн төлбөрт 100.000 ам.доллар төлөөд Монгол руу ачуулсан. Ганбат тээврийн болон гаалийн зардлыг төлсний дагуу дараа олох, олсон ашгаа хуваахаар болсон.

Гэтэл Ганбат энэ өрмийг авч яваад биднээс гадуур бараг 200 сая төгрөгийн ашиг орлого олсон байна лээ. Энэ ашгаас надад нэг ч төгрөг өгөөгүй. Ганбат 2014 онд уулзахдаа өрмийг эвдэрсэн, одоо ломбарданд тавьсан байгаа гэхээр нь би 35.000 ам.доллар төлж аваад, 15.000 ам.доллараар засуулсан. Ямар нэртэй ломбард байсныг би мэдэхгүй. Би зөвхөн мөнгийг нь гаргасан. Тухайн үед Ганбат тээврийн зардал, гаалийн татварт нийт 70.000 ам.доллар төлсөн гэдгийг нь зөвшөөрч бид нар эвлэрсэн юм. Гэтэл 70.000 ам.доллар биш 20.000 ам.долларын зардал гарсан гэж Билэгбаатар дараа нь надад хэлсэн.

2-рт; Ганбат худгийн өрмийг оруулж ирээд таалагдахгүй байна гэсээр тооцоогоо манай хүүтэй дуусгасан юм билээ. Энэ тооцоо, худгийн өрмийн асуудал 2013-2014 онд дууссан байтал өнөөдөр надаас нэхээд байгааг би ойлгохгүй байна.

Энэ талаар тайлбарлах боломжийг надад прокуророос ерөөсөө олгоогүй.

Ер нь хохирогч гэх Кан Хүүн нь Өнөрмаа, Алтангэрэл нарын гэрчийн мэдүүлгийг өөрчлүүлсэн гэв.

 

Хохирогч Кан Хүүн /KANG HOON/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

/орчуулагч Б.Амарсанаа/ Ким Киманы мэдүүлгээс сонсоход болсон үйл явдлыг сольж, хольж яриад байна. Эхний 100.000 ам.долларын хувьд намайг Солонгост байж байхад Зэвт дуулга ХХК-ыг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болгохын тулд 100.000 ам.доллар хэрэгтэй байна гэсээр авсан. Би өөрөө Солонгос улсад байсан болохоор энэ мөнгийг Монголын Худалдаа Хөгжлийн банкны гадаад гуйвуулгаар миний данс руу хийлгүүлсэн. Тэгээд энэ 100.000 ам.долларыг Ким Киманы ажилтан орчуулагч Өнөрмаа авсан. Яагаад Өнөрмаа авах болсон гэхлээр би Солонгост ажил ихтэй, тэндээ байх шаардлагатай учраас зөвхөн Өнөрмаад итгэмжлэл, эрх олгосон. Ким Киман Өнөрмааг санал болгохдоо манайд удаан ажиллаж байгаа, итгэж болно, түүгээр дамжуулж авъя гэж хэлсэн.

2-рт; 179.000 ам.долларын үнэтэй өрмийн машины хувьд Алтангэрэл гэгч уурхайн 6 ширхэг лиценз худалдах гэж байна, уурхайн 60 хувийг эзэмшүүлнэ гэнэ гэж анх Ким Киман надад хэлсэн. Тухайн үед би Алтангэрэл гэгчийг танихгүй, уулзаж үзээгүй байсан. Баталгааг Ким Киман надад гаргасан. Алтангэрэлтэй би ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Түүнчлэн сүүлд энэ өрмийн машины дүгнэлтийг гаргуулахад хуучин эвдэрсэн байсан, өөрийнхөө машиныг Алтангэрэлийнх мэтээр хуурсан байсан.

3-рт; Ким Киман нь надад худгийн өрөм шаардлагатай гэж хэлж байсан бөгөөд надад хэлэхдээ хайгуул хийхэд хэрэг болдог юм гэсэн. Ким худгийн өрмийн компрессорыг нууцаар зарсан болохоор 45.000 ам.долларыг хасч тооцсон. Улаан өнгийн худгийн өрөм, цэнхэр өнгийн өрмийн машин зэргийг цагдаагаас битүүмжилсэн байгаа. Надад худгийг өрөм авах ямар ч шаардлага байгаагүй юм билээ. Мэдэхгүй болохоор л авсан. Мэдсэн бол авахгүй байх байсан.

Ким Киман эргүүлээд надаас 117.000 ам.доллар нэхэж байх шиг байна. Энэ мөнгөн дээр санхүүгийн шалгалт хийсэн боловч гараагүй. 117.000 ам.доллар зарцуулсан гэх нотлох баримтаа гаргаад ир.

4-рт; Зэсийн уурхайн хувьд намайг Солонгост байхад Ким Киман над руу яриад Алтангэрэл гэдэг хүн уурхайгаа зарах гээд байна, урьдчилгаа мөнгө явуул гэж хэлсэн. Гэхдээ намайг Алтангэрэл гэгч хүнтэй уулзуулаагүй. Харин сүүлд Алтангэрэлтэй уулзаад асуухад түүний зүгээс Киман-д тийм санал тавьж байгаагүй, зарна гэж, зараад өг гэж Киман-д хэлээгүй, тэгж яриагүй гэнэ лээ. Бас уурхайг зарна энэ тэр гэж хэлээд Киманаас урьдчилгаа мөнгө төгрөг авч байгаагүй гэдгээ Алтангэрэл надад хэлсэн. Би Алтангэрэлийг огт танихгүй, нэг удаа л оффис дээр нь уулзаж харсан.

Битүүмжлэгдсэн байгаа өрмийн машин, худгийн өрмийг би шууд авахгүй. Яагаад гэхлээр надад ямар ч шаардлагагүй тоног төхөөрөмжийг надад хэрэг болох мэтээр намайг залилан мэхлэж надаас мөнгө авахын тулд авхуулсан байна. Нөгөөтэйгүүр тухайн эд хөрөнгө тоногдож, хуучирсан байгаа. Гомдолтой байна гэв.

 

Хохирогч Ш.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Манай компани 2012 онд БНСУ-ын Сосан компаний үйлдвэрээс STD-14E маркийн тэсэлгээний, цэнхэр өнгийн машиныг иж бүрнээр худалдаж авахаар Солонгос улс руу би өөрийн биеэр очиж үзэж ирсэн. Уг машины үндсэн үнэ нь 270.000 ам доллар байсан. Тухайн үед Солонгос руу явсан гол зорилго бол 2011 онд хийгдсэн гэрээ зөрчигдөөд үйлдвэрлэлтэд байсан машин удсан учраас түүнийг шалгаж үзэх юм. Очиход уг өрмийн машин байсан. Тэгээд тэр өрмийн машиныг ачуулаад Монголд эргэж ирсэн. Тухайн үед уул уурхайн тэсэлгээний машин чухал шаардлагатай байсан. 2012 оны 2 дугаар сарын 25-ны өдөр би Ким Кимантай уулзсан. Харин Ким Киман надад  MWC-900  гэсэн өрмийн машиныг манайд худалдчих, өмнө нь өрмийн машин захиалсан хүмүүс намайг хүнд байдалд оруулж шүүх, цагдаагаар яваад байгаа юмаа, танай хайгуулын ажил өвлийн улирал явагддаггүй учраас 180.000 ам доллароор манайд зарчих гэж хэлсэн.

“Наран талст” компанийн захирал Төмөрбаатар гэх хүн Баянгол дүүргийн цагдаад эрүүгийн хэрэг үүсгүүлж өгсөн байна, чи надад тус болооч, би чиний саяны оруулж ирсэн өрмийн машины үнийг төлөхөд чинь тус болъё. Төлбөрийн 40 хувийг бэлнээр өгье, харин үлдсэн 60 хувийг лизингээр өгье гэсэн санал хэлж, гуйгаад байсан. Түүнээс хойш над руу өдөр шөнөгүй гар утсаар ярьсан. Тэгэхээр нь би эхлээд өрөвдсөн. Тэр битгий хэл би өөрийн биеэр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж Ким Киманыг батлан даалтанд авч байсан. Ингээд Ким Киманыг өрөвдөж, тус болохоор 180.000 ам.долларын өмч хөрөнгөө түүнд өгсөн. Үүний дараагаас өрмийн машин тохиролцсон ёсоор Солонгос улсаас ачигдаж ирсэн. Хил дээр ирэх үед нь манай компаний ажилтан Билэгбаатар гэх хүний нэрээр гаалийн бүрдүүлэлтийг хийсэн. Манай байгууллага 70.000 ам доллар төлөөгүй. Харин 25.000.000 төгрөг гаалийн татвар, тээврийн зардалд 10.400 доллар зэргийг төлсөн. Дээр нь дотоод зардалд нилээд хэмжээний зардал гарсан. Тэгээд бид нар өрмийн машинаа ажиллуулсан. Тухайн үед Сосан компанийн төлөөлөгч нар ирсэн. Тэр өрмөнд эвдрэл гарч, эвдрэлийг засуулахаар Солонгосоос төлөөлөгч нь ирсэн. Тэгэхдээ танай компани хугацаа алдаж төлбөрөө төлсөн учраас өрмийн машиныг чинь засварлахгүй гэж хэлээд бичиг хийлгэж Билэгбаатараар гарын үсэг зуруулаад Сосан компанийн төлөөлөгч бусдад зарж боруулахыг хориглоно харин энэ заалтыг зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хэлээд явсан. Түүнээс хойш ажиллаагүй, манай компани 200.000.000 төгрөгийн ажил гүйцэтгээгүй. Мөн олсон 80.000.000 төгрөгийг ажлаа гүйцэтгэж чадалгүй алдагдалд орсон. Нэг Солонгос мэргэжилтэн авч ирж ажилуулсан боловч маш их зардал гарсан. Гэтэл энэ үед Ким Киман өрмийн машиныг засварлаж өгнө гэж хэлээд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд засварын газрын хашаанд оруулж аваад цааш нь дамжуулж зарж борлуулсан байсан. Харин одоо Хуншагай гэж хүний хашаанд хадгалаастай байгаа юм шиг байна лээ. Эргүүлээд манай компанид төлсөн зүйл гэвэл тооцоо нийлсэн акт гэсэн нэг ширхэг баримт л үлдсэн. Үүн дээр өөрөө тодорхой бичиж тамга дарсан байгаа. Мөн 2012 онд МК-501 гэсэн худгийн өрмийн машин манай компанид нийлүүлсэн. Төлбөрийг нь “Солонгон энд майнинг” ХХК-ний доор байдаг Голомт банкаар Солонгос улс руу шилжүүлсэн. Төлбөр шилжүүлсэн тухай баримт хавтаст хэрэгт байгаа. Энэ үйл явдал 2013 оны 1 дүгээр сард болсон. Энэ МК-501 гэсэн өрмийн машины Замын-Үүдийн гааль дээр ачигдаж байгаа зураг нь хавтаст хэрэгт байгаа. Энэ машиныг биет байдлаар Ким Киманд хүлээлгэж өгсөн. харин мөнгийг нь өгөөгүй. Харин одоо болохоор тэр машины талаар асуудал байхгүй гэж хэлж байна. МК-501 гэсэн өрмийн машиныг 44.800 ам.доллараар манай компани авсан. 5.594.310 төгрөгийн гаалийн татвар төлсөн.  Нийтдээ 3 өрмийн машин өгсөн. Харин одоо аль нь ч байхгүй нэг ширхэг цаас л үлдсэн байна. Харин 35.000 ам.долларыг 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр бэлнээр Саранзаяа гэж хүн өгсөн. Үүнийг би авсан учраас үгүйсгэхгүй, хохирлоос хасч тооцно. Бусад учирсан хохирлоо нэхэмжилнэ. Бид нар нэг ширхэг боолт ч байсан авмаар байна. Үнэхээр их хохирол, чирэгдэл үүсч байна. Битүүмжлэгдсэн, Хуншагай гэх хүний хашаанд байгаа өрөм тоног төхөөрөмж нь хэрвээ манайх биш бол заавал авъя гэж хэлэхгүй гэв.

 

Гэрч Г.Өнөрмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би Ким Киман-ы компанид ажиллаж байсан. Өс хонзон, өр авлага байхгүй. Ким Киман захирал Кан Хүүн-ээс хэд хэдэн удаа мөнгө авсан тухай баримт хэргийн материалд байгаа. Он сарыг нь яг сайн санахгүй байна, 4-өөс 5-н удаа явж мөнгө авч байсан. Ким Киманыг мөнгө аваад ир гэхээр нь би яваад авчирдаг байсан. Нийтдээ хичнээн төгрөг орж ирдэг байсныг нь би мэддэггүй. Гурван гал оффисын барилгын хажуу талд Худалдаа Хөгжлийн банкны салбар байдаг ба бага хэмжээний мөнгийг тэр салбараас аваад их хэмжээний мөнгийг төв салбараас нь авдаг байсан. Би мөнгө авахдаа цагаан өнгийн, Ланд Крузер маркийн машины жолоочтой хамт яваад шууд авчирч өгдөг байсан. Надад дундаас нь мөнгө авах зүйл байгаагүй. Тухайн мөнгийг Ким Киманд хүлээлгэж өгсөн баримтууд байгаа. Тухайн мөнгийг ямар үйл ажиллагаанд зарцуулдаг байсан талаар би мэдэхгүй. Миний ажиллаж байсан, Ким Киман захиралтай Солонгон энд майнинг компаний нягтлан бодогч нь Янжинлхам гэж хүн байсан. Би орчуулагч, менежерийн ажил хийдэг байсан. Гэхдээ том дүнтэй мөнгөний асуудалд Ким захирал нягтлан бодогч Янжинлхамыг огт оролцуулдаггүй, энэ мөнгө чухам юунд зарцуулагддаг гэдгийг хэн ч мэдэхгүй. Аар саар цалин мөнгө бодохыг нягтлан хийдэг байсан. Тухайн авдаг байсан мөнгөнүүд Солонгон энд майнинг ХХК-н үйл ажиллагаанд шууд хамааралгүй учраас компанийн санхүүгийн тайланд тусгагдаагүй байх. Миний ойлголтоор Хэнтий, Дорноговь аймагт зэсийн уурхайд зуучлал хийгээд түүний мөнгө нь орж ирж байна гэж би боддог байсан. Солонгон энд майнинг ХХК бол Солонгосоос хуучин техник, тоног төхөөрөмжүүд оруулж ирж зардаг байсан. Энд яригдаад байгаа хоёр өрмийн тухайд Солонгосоос орж ирээгүй өрөмнүүд. Монголд байх нэг компаниас авсан. Миний хувьд одоогоор албан ёсны ажилгүй, хувиараа бизнес хийх гэж байгаа. Кан Хүүн дарга өөрөө манай оффист ирж уулздаг байсан. Дорноговь, Хэнтий аймагт байгаа уурхайнууд, зэсийн лицензтэй гээд байгаа уурхайнуудын нэрийг мэддэг учир нь урьд өмнө нь энэ уурхайнуудыг бас зуучилж зараад гэрээ хийж байсан болохоор би сайн мэдээд байгаа юм. Гэхдээ тэр зуучилж зарсан асуудал бүтээгүй. Солонгон энд майнинг ХХК анх худаг ухдаг байсан. Дараа нь худагтай холбоотой техник оруулж ирдэг болсон. 2012-2013 онд худгийн ажил зогсонги байдалд орсон.

Ким Киман захирал Янжинлхам гээд нягтлан бодогчоосоо байнга санхүүгээ нуудаг байсан. Бас манай ажлаар гаднаас байнга мөнгө төгрөг нэхсэн хүмүүс ирдэг, шүүх цагдаагийн асуудалтай байдаг байсан. Тийм ч болохоор нягтланд ямар нэгэн холбогдох баримтууд байдаггүй байсан учир нягтлангаа ажил дээр нь суулгадаггүй, зөвхөн тайлангийн хугацаанд ирээд юмаа хий гэдэг байсан.

Бид нар ажил хийхэд ямар их хэцүү байсан гэдгийг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэддэг. Тэгээд тэсэхээ байгаад бид нар ажлаасаа гарцгаасан. Цалин мөнгөө авдаг байсан ч бараг л гуйж түүж байж авдаг байсан. Ер нь ч тэгээд ажил орлогогүй гээд цалин мөнгөө хугацаандаа өгөхгүй, жаахан мөнгө орж ирвэл арайхийж цалингаа авдаг байсан.

Ким Киман хүүхэд рүүгээ гээд ийш тийшээ карго руу зөндөө мөнгө шилжүүлдэг байсан. Тэр шилжсэн мөнгөний оронд юу орж ирдэг байсныг мэдэхгүй байна. Хааяа нэг хуучин техник хэрэгсэл орж ирдэг. Тэр илгээсэн мөнгөний оронд орж ирдэг эсэхийг мэдэхгүй. Манай компани дээр машин орж ирдэггүй. Хүүхдийнх нь компаниас техник авч байгаа компаний нэр дээр шууд бараа нь орж ирдэг байсан. Манай компани дээр гэрээ л байдаг байсан.

Хохирогч Кан Хүүн-ий мөнгөөр ямар хүний өрийг дарж байсныг одоо сайн санахгүй байна. Гэхдээ бас Ким Киман нь хүмүүсийг их ялгаж харьцдаг юм. Зарим нэг ууртай хүмүүсийг орж ирээд мөнгөө нэхэхээр яаж ийж байгаад хурдан олж өгдөг, харин гайгүй зөөлөн аясаар байгаа хүнийг бол залхтал нь явуулдаг. Техник захисан хүмүүсийн мөнгийг урьдчилж авдаг ч үе байна, дараа нь авдаг ч үе байна. Кан Хүүн, Ким Киман нар яг ямар байдлаар хамтарч байсныг нь мэдэхгүй. Хоорондоо Солонгосоор ярьдаг байсан. Ямар ч байсан нэг уурхайн талаар л ярьдаг байсан. Компаний зүгээс бид нарын нийгмийн даатгалыг төлдөг байсан. Би Кан Хүүн-тэй хамт ийш тийшээ явж мөнгө төгрөг авч байсан удаагүй, мэндлэх төдий л харьцдаг байсан. Алтангэрэл, Амарсанаа гэх хоёр хүн лицензний асуудлаар хамт яваад байдаг байсан. Хэнийх нь лиценз гэдгийг нь сайн мэдэхгүй гэв.

 

Шүүгдэгч Ким Киман /KIM KIMAN/-ы хувийн байдалтай холбоотой түүний Монгол Улсын шүүхээр урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 81-82/,

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт /1-р хх-н 77/, Ким Киман /KIM KIMAN/-ы паспортын хуулбар, орчуулга /1-р хх-н 78, 79/, Монгол Улсад оршин суух үнэмлэхийн хуулбар /1-р хх-н 80/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “... Ким Киман /KIM KIMAN/ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, ... сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй, ... хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай, ... хэрэг хариуцах чадвартай ...” гэсэн 1037 тоот дүгнэлт /1-р хх-н 111-112/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч, БНСУ-ын иргэн Ким овогт Киман /KIM KIMAN/ нь Монгол Улсын улсын бүртгэлд бүртгэлтэй Солонгон энд майн ХХК-ны захирлаар ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Жонбээс” ХХК-ны байранд

 

нэг: хохирогч, БНСУ-ын иргэн Кан Хүүн-ээс 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Зэвт дуулга” ХХК-ыг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болгохын тулд уг хуулийн этгээдийн дансанд заавал байршуулах ёстой хэмээн хуурч мэхлэх замаар 100.000 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 136.042.000 төгрөг/-ыг,

2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Алтангэрэлийн эзэмшлийн уурхайд шаардлагатай тоног төхөөрөмж болох Super 13М wc маркийн өрмийг авч өгөөд оронд нь 6 ширхэг уурхайн лицензийн 60 хувийг эзэмшихээр боллоо” хэмээн итгүүлэн 179.000 ам.доллар /тухайн үеийн Монголд банкны ханшаар 244.478.200 төгрөг/-ыг,

2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “дээрх 6 ширхэг лицензтэй уурхайд ашиглах Ханжин-6000 маркийн худгийн өрмийн цэнхэр өнгийн машин авна” хэмээн 100.000 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 140.006.000 төгрөг/-ыг,

2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Алтангэрэл гэгчээс НВС ХХК-ыг зэсийн уурхайн хамт авах боллоо, гэрээний төлбөрт өгнө” хэмээн 200.000 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 276.174.000 төгрөг/-ыг тус тус хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж, хохирогч Кан Хүүн-д нийт 796.700.200 төгрөгийн хохирол учруулсан,

 

хоёр: хохирогч, Монгол Улсын иргэн Шинэбаярын Ганбатаас 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Соосан” компанийн STD14 E маркийн тэсэлгээний өрмийг засаж өгнө хэмээн хуурч мэхлэх замаар авч, үнийн дүнгийн урьдчилгаанд төлсөн үнэ болох 135.400 ам.доллар /тухайн үеийн Монгол банкын ханшаар 231.287.572 төгрөг/-ыг буцаан төлөлгүй залилан мэхэлсэн,

2013 оны 2 дугаар сарын 2-ны өдөр МК-501 маркийн худгийн өрмийг зарж өгнө хэмээн хуурч мэхлэх замаар авч, түүний гааль болон үнэнд төлсөн 45.100 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 62.807.613 төгрөг/, гаалийн татварт төлсөн 4.593.310 төгрөгийг буцаан төлөлгүй залилан мэхэлж, 67.400.923 төгрөгийн нийт 298.688.495 төгрөгийн хохирол учруулсан,

нийт 6 удаагийн буюу давтан үйлдлээр дээрх 2 иргэнийг залилан мэхэлж 759.500 ам.доллар /1.095.388.695 төгрөг/ буюу бусдад онц их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Кан Хүүн, хохирогч Ш.Ганбат, гэрч Г.Өнөрмаа нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Кан Хүүн /Kang Hoon/-ний “... БНСУ-ын иргэн Ким Киман нь өөрийгөө Монгол Улсад олон жил оршин сууж байгаа, уул уурхайн мэдлэгтэй хүн, Монгол Улсад ашиг олох уурхай байна, худалдан авах юм уу үйл ажиллагаанд нь хөрөнгө оруулаач гэж намайг ятган Монголын Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулан хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар намайг залилан мэхлээд байна. Миний бие Худалдаа Хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн 410036070 дугаартай ам.долларын данснаас гарган Ким Киманд өгсөн байдаг. 2012 оны 8 дугаар сарын 15-нд 199.000 ам.долларыг Өнөрмаа авч Ким Киманд өгсөн. Нэгдүгээрт дээрх мөнгөнөөс 100.000 ам.долларыг нь “Зэвт дуулга” ХХК-ыг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болгохын тулд, уг хуулийн этгээдийн дансанд заавал Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 100.000 ам.доллар байршуулах хэрэгтэй гэж Ким Киман надад итгүүлэн авсан. Гэтэл Ким Киман нь энэ мөнгийг “Зэвт дуулга” ХХК-ний дансанд байршуулсан боловч дээрх мөнгийг Өнөрмаагаар дамжуулан 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 50.000 ам.доллар, 2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 50.000 ам.долларыг буцаан авч БНХАУ-ын иргэн Жин Зэнг Шүнд өгсөн гэж мэдүүлдэг. Энэ мөнгийг миний бие хэргийн материалд нэхэмжлээгүй. Тусдаа мөнгө байгаа юм. Үүнийг Ким Киман нь дээрх гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж болгохоор өгсөн 100.000 ам.долларыг өгсөн мэтээр давхардуулан худал мэдүүлэг өгч байна. Миний бие нь Ким Киманы хүү Кин Жин Үн-д 100.000 ам.долларыг шилжүүлж байсан баримтыг хэргийн материалд гарган өгөх болно. Үлдсэн 99.000 ам.долларыг миний бие энэ эрүүгийн хэрэгт нэхэмжлэхгүй.

2012 оны 8 дугаар сарын 23-нд 179.000 ам.долларыг авсан. Ким Киман нь надад 2012 оны 8 сарын үед 179.000 ам.доллараар Алтангэрэлийн эзэмшдэг уурхайд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авсан тохиолдолд Алтангэрэлийн эзэмшдэг 6 ширхэг уурхайн хувиас тус бүр 60 хувь эзэмшүүлнэ гэж хууран мэхэлж авсан. Гэтэл одоо дээрх 6 ширхэг уурхай нь анхнаасаа байхгүй байсан нь тогтоогдож байна. Мөн Ким Киман нь “MRAM” ХХК-ний захирал Асралт гэх хүнээс Улаан өнгийн “Super 13 Mwc” маркийн өрмийн машиныг 180.000 ам.доллараар худалдан авсан гэж мэдүүлдэг боловч Асралт нь би энэ гэрээнд гарын үсэг зураагүй гэж мэдүүлсэн байна. Тэгэхээр Ким Киман нь надад өөрийн компаний хуучирч муудсан өрмийн машиныг өгч хуурамч гэрээ үзүүлсэн байна. Шинжээчийн дүгнэлтээр дээрх өрмийн машиныг шууд ажиллах боломжгүй гэсэн байдаг.

2012 оны 9 дүгээр сарын 19-нд 100.000 ам.долларыг авсан. Дээрх 100.000 ам.долларыг Ким Киман нь 6 тусгай зөвшөөрөлтэй уурхайд ашиглах худгийн өрмийн машин авна гэж авсан. Энэ машин нь хавтас хэрэгт битүүмжилсэн байгаа цэнхэр өнгийн машин ба уг өрмийн машиныг Ким Киман нь “Твийн айдол” ХХК-ниас 100.000 ам.доллараар худалдан авсан гэдэг боловч үнэн хэрэгтээ 72.000 ам.доллараар авсан болохыг тус компанийн захирал Ким Чан Сүг баталж мэдүүлэг өгсөн байгаа. Мөн шинжээчийн дүгнэлтээр уг өрмийн машиныг асах, ажиллах боломжгүй эд анги дутуу гэж дүгнэлт гаргасан. Уг өрмийн машины компрессорыг Ким Киман нь “Ти Эс Ди инжнеринг” ХХК-д 45.000 ам.доллараар худалдан борлуулсан байсныг миний бие мэдээд мөнгийг нь олж авсан. Тэгэхээр миний бие 45.000 ам.долларыг хасаж үлдсэн 55.000 ам.долларыг нэхэмжилж байна.

2012 оны 9 дүгээр сарын 21-нд 65.000 ам.долларыг авсан. Ким Киман нь 6 уурхайд тоног төхөөрөмж, сэлбэг авна гэж авсан. Энэ мөнгөөр Ким Киман нь Айваору ХХК-ийн уурхайд ажилчдын байр барьсан гэж мэдүүлдэг тул энэ мөнгийг миний бие энэ эрүүгийн хэрэгт нэхэмжлэхгүй.

2012 оны 10 дугаар сарын 18-нд 200.000 ам.долларыг авсан. Ким Киман нь Монгол Улсын иргэн Б.Алтангэрэл гэх хүнээс “НВС” ХХК-ийг зэсийн уурхайн хамт худалдан авах гэж байгаа, уг компанийг худалдан авах гэрээний төлбөр гэж надаас 200.000 ам.долларыг авсан. Ким Киман нь дээрх мөнгийг Алтангэрэл гэх хүнд өгсөн гэж надад баталгаа бичиг гаргасан байдаг боловч Алтангэрэл нь энэ мөнгийг аваагүй, компанийг худалдах талаар Ким Кимантай ярьж байгаагүй гэж БНСУ-ын цагдаагийн газар мэдүүлсэн байдаг. Харин 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр энэ хэрэгт өгсөн мэдүүлэг дээрээ Алтангэрэл нь “Зэвт дуулга” ХХК-ныг худалдан авсан үнийн дүнд тооцуулан авсан гэж мэдүүлсэн байна. Миний бие дээрх мөнгийг “НВС” ХХК-нийг авахаар өгсөн болохоос “Зэвт дуулга” ХХК-ныг худалдан авахаар өгөөгүй юм. Тэгэхээр энэ мөнгийг нэхэмжилнэ.

БНСУ-д Ким Киманы хүүд ачааны машин авахаар өгсөн 33.000.000 вон болон өрмийн штанк авахад зарцуулсан 91.000.000 воныг нэхэмжилж байна. Ким Киман нь мэдүүлэхдээ 33.000.000 вон-ы үнэтэй ачааны машиныг БНСУ-аас Монгол Улсад ачин ирүүлсэн боловч авахгүй гэснээр ачааны хөлс болон гаалийн татвар төлөөгүй учир Монгол Улсын гааль дээр хураагдсан. Мөн 58.000.000 вон-ыг өөрөө БНСУ-д байх үйлдвэрийн дансанд нь тушааж штанк худалдан авсан гэж мэдүүлдэг боловч өнөөг хүртэл авто машин болон штанкыг надад өгөхгүй байгаа. Мөн Дево маркийн авто машиныг Баян-Өлгий аймагт хүнд зараад мөнгийг нь өөрөө авсан байсан. Иймд миний бие нь БНСУ-ын иргэн Ким Киман-аас 533.972 ам.доллар болон 91.000.000 вон-ыг нэхэмжилж байна.

Ким Киман өнөөдрийн байдлаар ямар нэгэн хэлбэрээр ямар ч хохирол барагдуулаагүй байгаа. Миний бие нь өрөмний машин авахаар Ким Киманд мөнгө өгөөгүй учир дээрх өрмийн машинуудыг авахгүй. Ким Киман нь уул уурхайн орд эзэмшдэг тусгай зөвшөөрөлтэй компанийг зуучлан авч өгөхдөө дээрх өрмийн машинуудыг авах хэрэгтэй гэж ойлгуулан намайг залилан мэхэлж дээрх өрмийн машинуудыг авахуулсан. Ийм болохоор өрмийн машиныг авахгүй мөнгө буцаан авна. Миний бие энэ асуудлын талаар БНСУ-ын цагдаад гомдол гарган шалгуулж байсан нь үнэн. Тэгэхдээ 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр миний бие гомдлоосоо татгалзсан. Энэ асуудлыг Монгол Улсад хуулийн дагуу шийдүүлэх болно. Би Ким Кимантай хамтран ажиллахаар ямар нэгэн гэрээ хийгээгүй, мөн Ким Киманы Монгол Улсад явуулж байгаа үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийгээгүй, аль нэг компанид албан тушаал хашдаггүй гэдгийг дахин хэлмээр байна” /3-р хх-н 68-71/ гэсэн,

гэрч Гүнсэндоржийн Өнөрмаагийн “... би Ким Киманыг 2005 оноос хойш таних болсон ба “Солонгон энд Майнинг” ХХК-д орчуулагчаар ажилд орсон. Тухайн үед энэ компани нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан ба Дорноговь аймгийн Айраг суманд жоншны уурхай ажиллуулж байсан. Дараа нь худаг гаргадаг, өрмийн машин худалдаалж байсан. Би 2005-2014 оны 3 сар хүртэл ажилласан.

Ким Киман нь хувь хүний хувьд зальтай, худлаа их ярьдаг хүн байгаа юм. Хамт ажиллаж байсан хүмүүс нь энэ байдлаас залхаад гарсан. Байнга л хэрэг төвөгт холбогдож байсан. Намайг анх ажилд ороход махны бизнес хийгээд хүнд мөнгөө хулхидуулсан гээд хохирогч болчихсон явж байсан. Мөн “Майн энд Фийлд кореа” гэсэн ХХК-нд Ким Киман нь ажиллаж байгаад хөрөнгө оруулагч нараа залилж мөнгийг нь идсэн гээд хэл ам гараад байсан. Ер нь том жижиг хэл ам маш их байдаг. Мөнгөтэй хүн байвал түүнийг нь авч байж л салдаг хүн байгаа юм.

Би бол орчуулагчаар ажилласан. Намайг ажиллаж байхад Ким Киманы дор ажиллаж байсан хүмүүс нь бүгд Солонгос хэлээр ярьдаг хүмүүс байсан. Харин өөрөө монголоор ойлгоод байдаг юм шиг байна лээ. Харин Кан Хүүн гэх Солонгос хүнийг 2012 оноос мэдэх болсон ба энэ хүн нь Монголд уурхай авна гэж ирээд Ким Кимантай байнга хамт яваад байдаг байсан. Миний ойлгосноор Кан Хүүн нь БНСУ-д Төмөр зам барьдаг компанитай. Монголд төмөр зам барина гээд судалгаа хийж байгаад Ким Киман уул уурхай ашигтай гээд дуудсан юм шиг байна лээ. Энэ хоёр хүн анх хоорондоо эвтэй байж байгаад 2013 оны 5 дугаар сараас маргалдах болсон. Гэхдээ нарийн юмыг нь мэдэхгүй. Ямар ч байсан маргалдаад явахдаа манай оффисоос бүх бичиг баримтаа Кан Хүүн-ы төлөөлөгч Сон Чи Юл нь аваад явчихсан байсан.

2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 100.000 ам.долларын хувьд тэр Зэвт Дуулга ХХК-ийг гадаадын хөрөнгө  оруулалттай компани болгох гээд бичиг баримтыг нь бүрдүүлж байхад данс нээгээд 100.000 ам.доллар байршуулж байсан. Би энэ данснаас мөнгө авах эрхтэй байсан. Энэ компаний бичиг баримтыг хөөцөлдөж байхад нилээд хугацаа орсон байх. Одоо санахад Ким Киман энэ мөнгийг байршлуулсаныг мэдээд намайг аваад ир гээд төв ХААН банкнаас хоёр салгаж 50.000, 50.000 ам.доллараар нь хувааж авсан. Ким Киман энэ мөнгийг бэлнээр гаргуулж авсан. Тухайн үед Ким Киман надтай хамт банк руу явсан. Ким Киман энэ мөнгийг юунд зарцуулсаныг мэдэхгүй. Ким Киман нэг өдөр БНХАУ-ын иргэн Жин Зэн Шүн-ий Оренов групп гэсэн компанийн бланк дээр 100.000 ам.доллар авсан буцааж төлнө гэсэн бичиг бичүүлээд тамга даруулж байсан. Гэхдээ энэ бичиг дээр Жин Зэн Шүн-ий гарын үсэг байхгүй ба сүүлд нь өөрөө гарын үсэг зуруулна гэж байсан.

Би бол 100.000 ам.долларыг Зэн Шүн-д өгчихөөд ийм бичиг хийж байгаа юм уу, өгөөгүй байж хуурамч бичиг надаар хийлгэж байгаа юм уу мэдэхгүй. Харин уурхайн амны бэлтгэл ажил хийхэд хэрэглэсэн 99.000 ам.долларыг санахгүй байна.

2013 оны 8 дугаар сарын 23-нд 179.000 ам.доллар өгсөн асуудлын хувьд Алтангэрэл гэх хүнээс уурхай авна гээд Ким Киман нь баахан гэрээ хийгээд байсан ба Алтангэрэлд ямар ч байсан 6 ширхэг лиценз авах эрх байгаа гэсэн бичгийг нь Ким Киман хүнд үзүүлээд яваад байсан. Гэхдээ албан ёсны А болон Х лиценз байгаагүй. Ашигт малтмалын газраас Алтангэрэлийн компанийн нэр дээр Увс, Ховд аймгуудад 6 ширхэг Х лиценз гарна гэсэн албан бичиг байсан. Ким Киман тэр бичгийг орчуулаад хүн хүнд үзүүлээд яваад байсан. Энэ газрууд нь хаана ч байдаг юм мэдэхгүй. Ким Киман ч энэ газруудыг үзээгүй байж гэрээ хийнэ гээд яваад байсан. Тухайн үед Кан Хүүн нь Худалдаа Хөгжлийн банкинд данс нээхдээ намайг хамтран эзэмшигчээр бүртгүүлчихсэн юм. Энэ банкны хадгаламжийн дэвтэр нь Ким Киманд байдаг байсан ба мөнгө орчихлоо гэхээр надад дэвтрээ өгөөд мөнгө аваад ир гээд явуулдаг байсан. Тэгэхээр энэ 180.000 ам.долларыг бэлнээр аваад Ким Киманд өгсөн. Юунд зарцуулсаныг мэдэхгүй.

2012 оны 9 дүгээр сарын 19-нд 100.000 ам.долларыг авсан асуудлын хувьд мөн Кан Хүүн-ий данснаас би энэ мөнгийг аваад Ким Киманд өгсөн. Энэ мөнгөөр юу авсныг нь мэдэхгүй. Ямар ч байсан цэнхэр өнгийн худаг ухдаг өрмийн машин, улаан өнгийн хайгуулын өрмийн машин Ким Киман авчихсан байсан. Ямар мөнгөөр авсныг нь мэдэхгүй байна. Энэ өрмийн машинууд нь байж л байгаа байх. Бас мэдэхгүй байна.

2012 оны 9 дүгээр сарын 21-нд авсан 65.000 ам.долларын хувьд Ким Киман нь Кан Хүүн-ий мөнгөөр Дорноговь аймгийн Айраг, Хэнтий аймгийн Батноров суманд нэг нэг Жоншны уурхай авсан гэсэн. Энэ хоёр уурхай дээрээ сендвичээр ажлын байр барьсан юм. Сендвичийг БНХАУ-ын иргэн Зин Жен Шүн гэгч нь Хятадаас авчирч байсныг би мэдэж байна. Миний хувьд банкнаас 65.000 ам.долларыг аваад Ким Киманд өгсөн. 2012 оны 10 дугаар сарын 18-нд 200.000 ам.доллар авсан гэх асуудлын хувьд Ким Киман мөнгө аваад ир гээд би банкнаас мөнгө бэлнээр аваад өгсөн. Алтангэрэл гэх хүн нь их олон компанитай олон лиценз эзэмшдэг байсан. Миний мэдэхийн 30 гаруй Х лиценз эзэмшдэг байсан. Харин энэ яригдаад байгаа 6 лиценз нь бол лиценз гараагүй боловч гарна гэсэн АМГ-ын албан бичиг л байдаг юм. Энэ 6 дотор зэсийн хайгуулын лиценз байгаа гээд яриад байдаг байсан. Энэ мөнгийг Алтангэрэлд өгсөн үгүйг мэдэхгүй. Миний мэдэхийн Алтангэрэлийн нэр дээр компани байдаг үгүйг мэдэхгүй боловч Зэвт дуулга ХХК НВС ХХК болон хайгуулын лицензтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх болоход Алтангэрэл л ирж шийдвэр гаргадаг байсан. Жишээ нь Зэвт дуулга ХХК-ийг Кан Хүүн авахад захирал Амарсанаагийн эхнэрийн нэр дээр байдаг боловч Алтангэрэл л ирж худалдах шийдвэр гаргасан. Миний ойлгосноор хайгуулын лиценз бүхий хэд хэдэн компани байдаг. Тэр болгоны захирал нь янз бүрийн хүмүүс байгаа боловч Алтангэрэл л ирж шийдвэр гаргадаг. Тэгэхээр тэр Х лицензтэй компанийн цаана Алтангэрэл байгаа гэж ойлгож байсан.

Ким Киманы хүү Ким Жин Үн-д ачааны машин авахаар 33.000.000 вон, өрмийн штанк авахад 91.000.000 сая вон Кан хун өгсөн гэх асуудлын хувьд энэ мөнгө надаар дамжаагүй. 2013 оны 6 дугаар сард байх Ким Жин Үн-ий Солонгосоос явуулсан ачааны машин нь Монголын гааль дээр ирчихлээ гэсэн яриа гараад намайг Ким Киман очоод уулзаадах гэсэн. Би тээвэр зуучийн компани дээр очиход 19 тонны даацтай Дево маркийн ачааны авто машиныг тээвэр зуучийн компанийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийсэн байсан. Учрыг нь асуухад зуучийн компани нь зэвт дуулга ХХК-аас гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл өгсөн, үүний дагуу бүрдүүлэлт хийсэн. Та нар мөнгөө өгөөд ав гэсэн. Тэгээд Ким Киман 14.610.000 төгрөг өгснийг нөгөө зуучийн компанид өгөөд бичиг баримтыг нь Ким Киманы хэлснээр би өөрийн нэг дээр болгуулаад /худалдан авах гэрээ хийсэн/ машиныг авч улсын дугаар авсан. Энэ машин гражид нэлээн удсан ба Кан Хун Ким Киман нар хэн нь уг машиныг авахаа ойлголцохгүй байсан юм. Тэгсэн нэг өдөр Ким Киман энэ машиныг заръя гээд зар тавихад Баян-Өлгийгийн нэг казак ах 40.000.000 төгрөгөөр авсан. Мөнгийг нь Ким Киман өөрөө авсан. Машин зарсан талаараа Кан Хун-д хэлсэн үгүйг мэдэхгүй. Намайг ажиллаж байхад Ким Киманы компани өрмийн хоёр, туслах хоёр, жолооч гурав, нярав нэг, нягтлан нэг, орчуулагч гурван хүн, нийт арваад хүн ажиллаж байсан. Бүгд л хөдөлмөрийн гэрээ байгуулаад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан.

Ким Киман захирлын өөрийнх нь хийж байгаа ажил байдаггүй оффисын түрээс ажилчдын хөлс, хашааны төлбөрөө төлж чадахгүй өр нь нэмэгдээд л явж байдаг байсан. Сарын бүх зардал нь 15 сая төгрөг болдог байсан боловч ямар ч ажил байхгүй, орж ирж байгаа орлого байхгүй. Бүх өр нь байнга нэмэгдээд л байдаг байсан. Харин Кан Хүн мэтийн хүмүүс ирэхээр нь хөрөнгө оруулалт хий гэж мөнгө авдаг, түүгээрээ өрөө дараад сууж байдаг. 10 сая воноор авсан өрмийн машинаа 10.000 ам.доллараар зарна гэдэг. Яаж ашиг олдогийг мэдэхгүй. 2012 оноос хойш уул уурхай ажиллахгүй байгаа учраас өрмийн машин зарагдахаа больсон. Ким Киманы өөрийнх нэр дээр тэр компани л байдаг байх өөр юу ч байхгүй. Ким Киман Солонгос гарчихмаар байна тэгвэл шоронд 3-хан жил сууна гэж яриад сууж байдаг. Ер нь шийдчихсэн хүн байгаа юм. Ким Киманы хүү Ким Жин Үн ч гэсэн эцэгтэйгээ адилхан болчихсон. Зэвт Дуулга ХХК-ийн мэдэлд Хэнтий аймгийн Батноров дахь Жоншны уурхай Айваору ХХК-ийн мэдэлд Дорноговь аймгийн Айраг сум дахь Жоншны уурхай байдаг юм. Ким Киман ажилчдаас байнга бүх юмаа нууж явдаг. Нягтлангаасаа хүртэл юм аа нуугаад байдаг байсан. Тэр 6 уурхай гээд байгаа нь асуудалтай байх. Ямар ч байсан лиценз байхгүй. Ким Киманд ямар мөнгө байхгүй. өрөмний машин хүмүүс захиалахад нь урьдчилгаагаар нь машинаа захиад машин ирэхээр нь үлдэгдлийг нь авдаг байсан. Зарим хүмүүс миний захисан машин биш байна гээд хэл ам хийж л байсан. Солонгосоос өрмийн машин, штанк, компрессор ирэхэд гааль дээр худалдан авч байгаа хүнийхээ нэр дээр бүрдүүлэлт хийдэг байсан. Намайг ажиллаж байхад өрмийн машин нэлээд олон ирсэн. Их л муу машинууд Солонгосоос ирдэг байсан. Харин битүүмжлэгдсэн байгаа улаан өнгийн өрмийн машин арай гайгүй байсан. Гэхдээ одоо тоногдоод ажиллахгүй болсон байх. Зэвт дуулга ХХК-ийн санхүүгийн баримт бол бүрэн байгаа байх. Солонгон энд майн ХХК-ийн санхүүгийн баримт Кимд л байгаа байх. Энэ компани банкаар ч мөнгө төгрөг авдаггүй. Дандаа бэлнээр захиалга авдаг байсан. Компанийн тамга тэмдэг Ким Киманд байдаг. Өөр хүнд өгдөггүй байсан. Ким Киманы шүүх хуралд дуудагдаад орсон юм. Тэгэхэд Ким Киман эхлээд л худлаа ярьж эхэлж байна лээ.  ” /3-р хх-н 176-178/ гэсэн,

гэрч Ким Чангсу /Kim Changsu/-ийн “... Ким Киман манай компаниас худгийн өрмийн машин авна гэснээр түүнийг таньдаг болсон. Худгийн өрмийн тэр машиныг 2012 онд 72.000 доллараар авахдаа худгийн өрмийн машины урт болгодог 20 ширхэг хоолой, түүний урд байдаг 4-5 ширхэг өрөм зэргийг авсан. Гэхдээ Ким Киман худгийн өрмийн машиныг 72.000 доллараар худалдан аваад, худалдан авах гэрээн дээрээ 100.000 ам.доллар гэж бичээд өгчих гэж гуйгаад бичүүлээд авсан. ... Хуучин өрмийн машин авсан” /1-р хх-н 30-31/ гэсэн,

гэрч Жин Зэнг Шүн /Jin Zhengxun/-ийн “... би уурхайн ам гаргаж өгнө гэж мөнгө аваагүй. 2012 оны 6 сард Ким Киман надаар уурхайн ам гаргадаг багаж авхуулахаар 50.000 ам.доллар өгсөн. Түүнд генератор, компрессор, өргөгч, хоолой гэх мэтийн олон тооны эд анги худалдан авсан байсан. Тэр нь компаний эд хөрөнгө болохоор Кан Хүүн авсан. Надад 50.000 ам.доллар өгснөөс өөр мөнгө өгөөгүй. 100.000 ам.доллар өгсөн гэж худлаа ярьж байна” /1-р хх-н 34/ гэсэн,

гэрч Сонг Чиюүл /Sung CHIYUL/-ийн “... 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 100.000 ам.долларыг Зэвт дуулга ХХК-ний дансанд байршуулж гадаад хөрөнгө оруулалтын гэрчилгээ авах нэрийдлээр 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Алтангэрэлийн 6 ширхэг уурхайн хувиас 60 хувийн хувьцааг эзэмшүүлнэ гэсэн нэрээр Ким Киман нь өөрийн компаний хуучирч муудсан тоног төхөөрөмжийг худалдан борлуулж 180.000 долларыг өөртөө авсан. Дээрх улаан өнгийн өрмийн машин нь Ким Киманы компаний агуулахын хашаанд байгаа. 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр уурхайд хэрэглэх тоног төхөөрөмж буюу өрмийн машин болон компрессор худалдан авах нэрээр 165.000 долларыг авч цэнхэр өнгийн өрмийн машин болон компрессорыг авсан. Үүнээс компрессорыг нь миний бие авч 50.000 ам.доллароор худалдан борлуулж, мөнгийг нь захирал Кан Хүүн-д өгсөн. Үлдсэн 115.000 ам.долларын үнэтэй цэнхэр өнгийн өрмийн  машин нь Ким Киман-ы компаний агуулахын хашаанд байгаа. 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Алтангэрэл гэх хүнээс зэсийн уурхай худалдан авах нэрээр гэрээний урьдчилгаа 200.000 ам.долларыг авсан боловч Алтангэрэл гэх хүн нь ийм мөнгийг аваагүй гэж БНСУ-ын цагдаад өгсөн мэдүүлэг дээрээ хэлсэн байдаг” /1-р хх-н 38-39/ гэсэн,

гэрч Бэгзсүрэнгийн Алтангэрэлийн “... миний хувьд өрмийн машин зарсан зүйл байхгүй. Харин Ким Киман бид хоёр хамтран Увс аймгийн нутагт байх 6 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд өрмийн үйл ажиллагаа явуулахаар улаан өнгийн Супер 13мс маркийн өрмийн машиныг авсан боловч үйл ажиллагаа явуулж чадаагүй учир дээрх машиныг Ким Киман авсан. Увс аймаг дахь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулаагүй. Дээрх 6 ширхэг талбай яг миний нэр дээр байгаагүй. Нэр дээрээ гаргахаар бичиг баримтыг нь хөөцөлдөж байсан боловч лиценз олголтыг төрөөс зогсоосон учир бүтээгүй. Иймд дээрх талбайд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Миний нэр дээр энэ хэрэгт холбогдож яригдаад байгаа 6 лицензийн хувьд Увс аймгийн нутаг дэвсгэрт байгаа зэсийн хайгуулын талбай байсан бөгөөд АМГ-т “Эйч Би Си” ХХК-ний нэрээр 2005 оны орчим дээрх 6 талбайд хайгуул хийх хүсэлтээ өгчихсөн байтал лиценз олголт зогсоод тусгай зөвшөөрлөө авч чадаагүй талбайнууд юм. Хэрэв хайгуулын тусгай зөвшөөрөл “Эйч Би Си” ХХК дээр гарвал би хувь эзэмшинэ гэсэн яриатай байсан учир хамтарч хөрөнгө оруулах хүмүүс хайж байсан нь энэ Ким Киман, Кан Хүүн нар болсон. Гэтэл зөвшөөрлөө авч чадаагүй учраас энэ ажил зогссон гэсэн үг. Үүнийг би Солонгосын цагдаад тайлбар өгөхдөө хэлснийг буруу ойлгоод миний нэр дээр байсан зөвшөөрөл гэж бичсэн байна. Надад ямар нэг уурхай байхгүй бүр хайгуулын тусгай зөвшөөрөл ч байхгүй судалгаа хийх өргөдөл өгөх шатандаа явж байгаад бүтээгүй асуудал юм. Энэ аваагүй зөвшөөрлийг барьцаалан ямар нэгэн мөнгө төгрөг Кан Хүүн-ээс би аваагүй. Ким Киман, Кан Хүүн нар нь жоншны уурхайтай холбоотой асуудлаа хольж яриад байх шиг байна.

Өрмийн машиныг би мэдэхгүй. Ким Киман л надаас “чамд өрмийн машин байсан гээд Кан Хүүн-д хэлчих гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөгүй. Тэгээд ч надад ямар нэг өрмийн машин байгаагүй. Ким Киман худлаа ярьсан байна. Яг миний авсан мөнгө бол Зэвт дуулга ХХК-ийг Амар гэх залуу Ким Киман, Кан Хүүн нар зарахад зуучилж өгөөд 50.000 ам.доллар авсан. Харин урьд өгсөн мэдүүлэг дээрээ Ким Киманаас 50.000 ам.доллар зээлсэн гэж мэдүүлсэн байна. Энэ мөнгийг би аваад буцааж өгсөн. Бид нар тооцоогоо нийлсэн байгаа. Зөвшөөрөл авч чадаагүй, өргөлдөө өгчихсөн байсан талбай байх. Ер нь Кан Хүүн анх Монгол Улсад төмөр зам барина гэж ирчихээд, дараа нь ашигт малтмалын хайгуул хийх болоод энэ асуудал эхэлсэн юм. Би хайгуулын Х болон А тусгай зөвшөөрөлтэй компани олоход зуучилж өгсөн. Зуучлалын хөлсөнд жоншны Зэвт дуулга ХХК-ийг Кан Хүүн-д зарж 50.000 ам.доллар авсан. Мөн Ким Киман-аас 50.000 ам.доллар зээлээд буцаагаад өгсөн. Одоо тооцоо болон ямар нэгэн маргаан байхгүй. Айваору гэсэн ХХК-ийг мэдэхгүй. Өрмийн машин надад байгаагүй. Байцаалт өгөхөд хэн нэг нь намайг дарамтлаагүй.

Ер нь Ким Киман-д нэг их хөрөнгө байхгүй. Харин Кан Хүүн нь их мөнгөтэй байсан байх” /1-р хх-н 54-55, 3-р хх-н 188-189/ гэсэн,

хохирогч  Шинэбаярын Ганбатын “... Экспресс трейд ХХК-ийг би өөрөө 1998 онд үүсгэн байгуулаад гадаад худалдаа, автоломбард, уул уурхайн өрөмдлөгийн чиглэлээр ажиллаж байгаад 2010 оноос энэ компанийг өөрийн дүү Ш.Аззаяагийн нэр дээр шилжүүлээд өөрөө хуулийн зөвлөхийн ажлыг хийж гүйцэтгэж байна. 2011 онд манай компани төрийн банкнаас хөрөнгө оруулалтын зээл 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 340003344206 тоот дансаар 550.000.000 төгрөг, 3400003335407 тоот дансаар 270.001.079 төгрөгийн зээл авсан юм. Ингээд 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрөө 400.000.000 төгрөгийг барилгын хөрөнгө оруулалтдаа зориулсан ба мөн өдрөө 117.233.320 төгрөг буюу 94.500 ам.долларыг хайгуулын өрөм авахаар БНСУ-ын иргэн Ким Киман-ы хүү Кин Жин Үн-ий БНСУ дахь ТЕ ЁН трейдинг компани руу Төрийн банкнаас шууд шилжүүлсэн. Хайгуулын өрөм авах асуудлыг 2011 оны эхнээс эхэлж яриад БНСУ-ын мргэн Ким Кимантай холбогдсон. Энэ хүн “Солонгон энд майнинг” ХХК-ний захирал байсан бөгөөд Солонгосоос өрөм Монголд оруулж ирдэг байсан ба зар мэдээ шуурхай зар сониноос хаягийг олж холбогдсон юм. Тухайн үед банкнаас зээлж авч энэ хайгуулын өрмийг авах байсан ба Төрийн банкны эрсдлийн газраас Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий компаниас хайгуулын өрөм авах ба мөнгийг банкны зээлээр тодорхой үе шаттайгаар манайд олгох нөхцөл шаардлага тавьсан.

Ингээд Ким Киман-аар дамжуулан БНСУ-ын Санму үйлдвэрээс 75 ам.долларын усны өрөм, хийн компрессор, 65.000 ам.доллар хайгуулын өрөм, MWC900 маркийн өрөм 150.000 ам.доллар, усны өрмийн багаж 18.000 ам.доллар нийт 308.000 ам.долларын бараа авахаар болсон. Энэ асуудал дээрээ “Солонгон энд майнинг” ХХК нь зуучлагч, манай компани худалдан авагч талыг төлөөлөн 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 117.233.320 төгрөг буюу 94.500 ам.доллар, 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 72.780.000 төгрөг буюу 60.000 ам.доллар, 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 101.946.288 төгрөг буюу 84.000 ам доллар, нийт 238.500 ам.доллар Төрийн банкаар шилжүүлсэн. 3 дугаар сарын 25-ны өдөр манай компанийн гүйцэтгэх захирал Елемес болон нягтлан бодогч Нямдаваа нар 50.000.000 төгрөгийг Ким Киманд бэлэн өгсөн. Учир нь, Ким Киман бэлэн мөнгө хэрэгтэй байна гэсний үндсэн дээр 50.000.000 төгрөг буюу 41.500 ам.доллар гэж тооцсон. 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би өөрөө бэлнээр банкнаас 47.118.000 төгрөг авснаас 13.254.000 төгрөгийг зээлийн хүүд өгөөд үлдэгдэл 33.864.000 төгрөгөөр 28.000 ам.доллар худалдаж аваад Ким Киман болон Өнөрмаа, Саранзаяа нарыг байхад Ким Киманд бэлэн өгсөн. Ингээд дээрх өрөм тоног төхөөрөмжийн үнэ болох 308.000 ам.долларыг бүрэн өгсөн. Үүнээс хойш өрмийн машин ирэхгүй удсаар байгаад 2011 оны 7 дугаар сарын 30-ны өдөр компрессор, 2011 оны 8 дугаар сарын 2-нд усны өрөм, багажтай хамт ирсэн ба 150.000 ам.долларын өрөм ирээгүй учраас Ким Киман-аас лавлахад юм нь дутуу байна, ирэх гэж байна гэсээр байгаад удсан.

2012 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ажилтан Билэгбаатарын хамт Солонгос дахь үйлдвэр дээр нь очиход Ким Киман нь манайхаас авсан өрөмний машины үнийг хийгээгүй учраас Монгол руу ачуулах боломж байхгүй гэсэн. Тэгээд газар дээр нь өрмөө үзэж баримтжуулаад буцаад ирсэн юм. Ингээд CTD-14E загварын тэсэлгээний зориулалтын шинэ өрмийг “Соосан” компаниас 270.000 ам.доллараар худалдан авахаар болсон ба 40 хувийг төлөөд Монгол руу авч явж болно. Үлдэгдэл мөнгийг лизингээр төлж болно гэсэн юм. Энэ үед Солонгосын үйлдвэрт бэлэн болчихсон байсан 3 өрөмнөөс нэгийг нь авахаар яриагаа хийсэн. Энэ үедээ ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй.

Монголд ирсний дараа Ким Киман надтай уулзахад Төрийн банкны зээлээр авсан дээрх MWC900 загварын өрмөө манайд зарчихаач, манайх өөр компанид өрөмний өртэй болчихсон учраас шүүх цагдаагаар явах хэцүү байна гээд гуйгаад байхаар нь “Наранталст” ХХК-ний хашаанд нөгөө MWC900 маркын өрмөө аваачиж өгсөн юм. Энэ өрөм нь 180.000 ам.долларын үнэтэй ба гаалийн татвар, тээврийн зардал нь 30.000 ам.доллар төлсөн, өрөмний үндсэн үнэ 150.000 ам.доллар. Энэ тал дээр ямар нэгэн гэрээ хийлгүй 2012 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өрмөө өгсөн. Ким Киман манайд өгөх 180.000 ам.долларыг CTD-14E маркын өрөмний үнэнд шижлүүлж өгье. Үлдсэн 100.000 ам.долларыг удаахгүй надад өгнө. Чи харин манайд нэмээд 30.000 ам.доллар бэлэн аваад ир би зохицуулаад өгье гэсэн. Үүний дагуу 5450 ам.доллар 2012 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр өгсөн. Үүний дараа 7-ны өдөр 10.000 ам.доллар, 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 10.000 ам.доллар, 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 2845 ам.доллар Билэгбаатараар дамжуулан Солонгос руу Ким Киман-ы хүүхэд болох Ким Жин Үн рүү каргогоор шилжүүлсэн.

Би 2013 онд 40.000 ам.доллараар МК-501 маркийн худгийн өрмийг Ким Киманаар дамжуулан худалдан авсан юм. Ингээд 2013 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Замын-Үүдийн хилээр өрөм орж ирэхэд 4.593.310 төгрөгийн татвар төлөөд тээврийн зардалд 5100 ам.доллар төлөөд өрмийг авсан. Энэ өрөм нь нэг хөлийнх нь файлц буюу түгжээ нь дутуу ирсэн болохоос бүрэн ажиллагаатай өрөм ирсэн. Энэ өрмийг Билэгбаатар Ким Киманд хүлээлгэн өгсөн. Энэ өрмийг би заруулах санаатай Ким Киманд өгч заруулъя гэсэн. Тэгсэн Ким Киман энэ өмийг зарчихаад мөнгийг өгөөгүй. Соосан компанийн STD-14E маркын өрмийн 135.400 ам.доллар, МК-501 маркийн өрмийн үнэ 45.100 ам.доллар, гаалийн татвар 4.593.310 төгрөг нэхэмжилнэ. Үүнээс өөр асуудал Ким Киман-тай байхгүй. Энэ Хуншагай гэх хүнд байгаа өрмийн машины бүрэн бүтэн байдлыг хангаж манайд олгож өгөөч” /4-р хх-н 106-112/ гэсэн,

гэрч Шарын Билэгбаатарын “... Ганбатыг 2009 оны 9 дүгээр сараас мэдэх болсон ба Баянгол дүүргийн Экспресс трейд ХХК-ийн авто угаалгыг түрээслэх гэж очоод танилцсан. Ганбат тухайн үед энэ компаний эзэн нь байсан. Би тухайн угаалгын газрыг сарын 2.000.000 төгрөгөөр түрээсэлсэн ба эхлээд 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Нийт 5-н жил энэ угаалгын газрыг түрээсэлсэн. Ганбаттай уг нь гайгүй харьцаатай байсан. Би Ганбатын компанид 2011 оноос орчуулагч, менежерээр ажиллах болсон. Энэ компани гүнийн худаг гаргах чиглэлээр одоо хүртэл ажиллаж байгаа. 2014 оны 8 дугаар сарын дундуур ажлаасаа гарсан. Учир нь би Ганбатаас цалин авахгүйгээр угаалгын газрыг нь үнэгүй ажиллуулахаар тохироод ажиллаж байсан. Гэтэл Ганбат 2014 оны 3 дугаар сараас чамаас түрээс авахгүй бол болохгүй нь гээд сарын 3.000.000 түрээс авах болсон ба би 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл түрээс төлсөн. Мөн өөрөө цалингүй ажиллах болсон. Гэтэл 8 сард түрээс 5 сая болоод би өөрөө үнэгүй ажиллах саналыг Ганбат тавьсан. Тэгэхээр нь ажлаасаа гарсан. Маргасан зүйл байхгүй.

БНСУ-ын иргэн Ким Киман-ыг Ганбатаар дамжуулан орчуулга хийх замаар 2011 оны 8 дугаар сар орчим танилцсан. Энэ үед Ганбат Ким Киман нар бие биеэ мэддэг болчихсон тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ хийчихсэн байсан. Ким Киман нь Солонгосоос уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлдэг Солонгон энд майнинг гэсэн компанитай байсан. Одоо ч байгаа байх. Ганбат 2011 онд банкнаас 975.000.000 төгрөгийн зээл авсан гэж сонссон ба зээлийн 475.000.000 төгрөгөөр уул уурхайн тоног төхөөрөмж авах гэрээ байгуулсан юм шиг байна лээ. Ким Киман Ганбаттай тоног төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулаад мөнгийг нь авдаг, Солонгосоос Кин Жин Үн нь тоног төхөөрөмж явуулдаг байсан. Уг нь худгийн өрөм компрессор машин ирчихсэн. Харин хайгуулын өрөм ирээгүй учраас яагаад ирэхгүй байгааг мэдэх зорилгоор Ганбаттай хамт 2012 оны 1 дүгээр сард Солонгост очиж улаан өнгийн хайгуулын өрөм үйлдвэрт захиалсан байна уу гэдгийг мэдэх зорилготой байсан. Ингээд судлахад энэ хайгуулын өрмийг удахгүй ачуулна гэсэн хариу өгсөн ба Ким Киманы хүү Кин Жин Үн хамт явсан. Шууд Солонгосын Санму үйлдвэр дээр очсон” /4-р хх-н 113-119/ гэсэн,

гэрч Ганбаатарын Энхбаярын “... БНСУ-ын иргэн Ким Киман гэх хүнийг сайн танихгүй ба Ганбат захиралтай хамт явж байхад нь таарч байсан. Нэрийг нь мэдэхээс хоорондоо харьцаж байгаагүй. Харин Ганбат гэх хүнийг 2013 оноос хойш таних болсон ба би түүний Экспресс трейд ХХК-д өрөмдлөгийн мастерын туслахаар ажиллаж байгаад мастер болсон юм. Туслах ажил хийсэн газар нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байх 25 дугаар зөрлөг МАК ХХК-ийн цементийн үйлдвэрийн өрөмдлөгийн ажилд тулах ажилтнаар анх 2013 оны 7 дугаар сард ажилд орсон юм. Энэ газар Экспресс трейд ХХК тэсэлгээний өрөм туслах гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба Билэгбаатар /орчуулагч, менежер/ бас нэг туслах залуу, БНСУ-ын иргэн Ким гэх өрмийн мастер байсан. Энэ Солонгос иргэн өрмийн ажлыг болон өрмийн машинаас хэрхэн хэрэглэхийг зааж байсан. Энэ ажилд тэр Солонгос гурван сарын хугацаатай ирээд буцаад явсан. Ингээд би Экспресс трейд ХХК-ийн өрмийн мастераар жинхэлсэн юм. Энэ компанидаа өрмийн мастер, жолооч хийж байгаа. энэ өрмийн машин 2014 оны 4 дүгээр сарын үед бүр ажиллахаа больсон учир 4 дүгээр цахилгаан станцын тэнд байх Соосан компанийн албан ёсны төлөөлөгчийн газар нь засуулахаар хүргэж өгсөн. Тэнд Хуншагай, Ганбат захирал, Билэгбаатар бид нар аваачиж өгсөн юм. Тухайн үед Солонгосын иргэн Ким Киман байгаагүй байх. Экспресс трейд ХХК нь худгийн өрмийн ажил хийж байгаа. Харин тэсэлгээний өрмийн ажил хийгээгүй. Энэ тэсэлгээний өрөм нь 2014 оны 4 дүгээр сар хүртэл ажиллаад эвдэрчихсэн ба Ганбат захирал Их Уудам ХХК-ийн хашаанд хүнд барьцаанд тавьсан. Гэхдээ хэдэн төгрөгөөр хэн гэдэг хүнд барьцаанд тавьсныг мэдэхгүй. Тэдний хашаанаас Соосан руу аваачиж өгсөн. Одоо энэ машин Хуншагайгийн хашаанд байгаа гэсэн ба миний хувьд өрмийн ажилд дахиж яваагүй. Ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудлыг Ганбат захирал болон Билэгбаатар нар мэднэ. Өрмийг хэн нэгэнд зарсан үгүйг мэдэхгүй ба энэ цэнхэр өнгийн өрмийн талаар яриа дахиж болоогүй, чимээгүй болчихсон юм. Тэгсэн сүүлд Хуншагайгийн хашаанд байна гэсэн” /4-р хх-н 120-121/ гэсэн,

гэрч Цэдэндоржийн Хуншагайн “... БНСУ-ын иргэн Ким Киманы нэрийг нь мэдэхээс хоорондоо харьцаж байгаагүй. Харин Ганбат гэх хүнийг 1999 оноос хойш таних ба би түүний экспресс трейд ХХК-д хувийн шугамаар хамтран ажиллаж байсан ба 2011 оны 9 дүгээр сараас хойш компанийх нь ажилтан болсон ба 2014 оны 8 дугаар сар хүртэл тус компанид бригадын дарга хийж байсан. Ганбатын компани нь худаг ухдаг үйл ажиллагаа явуулдаг ба би энэ ажилд нь бригад ахалж байсан. Энэ компаниас гарах болсон шалтгаан нь хувийн харьцаанаас болоод хамтран ажиллах боломжгүй болсон. Уг нь би энэ хүнд олон жил тусалж хамтран ажилласан боловч сүүлдээ бие дийлэхээ болиод бас хувийн таарамжгүй харьцаанаас үүдээд бага зэрэг маргасан зүйл байдаг. Тэгээд ажлаас нь гарсан. Гэхдээ хоорондоо өс хонзон санаад байгаа зүйл байхгүй. Ш.Билэгбаатарыг 2009 оноос хойш таних ба Ш.Ганбатын компанийн гурав дугаар хороололд байсан ба түүнийг нь Билэгбаатар түрээсэлж байсан юм. 

2010 онд байх Ш.Ганбат БНСУ яваад өрмийн холбогдолтой тоног төхөөрөмж судлаад ирлээ гээд Солонгосын компанитай хамтран өрмийн машин оруулж ирэх болсон, худаг ухна гэсэн. Ингээд Ганбат намайг хамтарч ажилла гэсэн. Тэр Солонгос компани гэдэг нь одоогийн Ким Киманы “Солонгон энд майн” гэсэн компани байсан. Энэ Солонгостой Ганбат олон удаа уулзаж байсан. Гэхдээ би хэл мэдэхгүй учраас юу ярьдагийг нь мэдэхгүй. Мөн худгийн өрмөөс гадна хайгуулын өрөм авах болсон гэсэн ба Ким Кимантай энэ өрмийг цаг хугацаандаа нийлүүлээгүйгээс алдагдалд орсон гээд шүүхдээд байсан санаж байна. Билэгбаатар байнга хамт явж байсан болохоор мэдэж байгаа байх. Сүүлд нэг тэсэлгээний өрөм авчирсан ба түүнийгээ Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 2012-2013 оны хооронд бараг 7 сар гаран ажиллуулаад эвдэрчихсэн юм. Тэгээд түүнийгээ хотод авчираад засуулах гэтэл мөнгө төгрөгийг нь дутуу өгсөн учир гүйцээж өгч байж засуул гэсэн яриа гараад байсан. Монголчууд засаж чадахгүй болоод Солонгосчууд засах болсон. Ингээд Ганбат энэ тэсэлгээний өрмийн машиныг 4 дүгээр цахилгаан станцын урд байх Солонгосын компанийн хашаанд тавьсан. Энэ үедээ Ганбат 70.000 гаран ам.доллар зарцуулсан энэ мөнгөө аваад өрмөө өгье гэсэн. Тэгээд Ким Киманы ажилтнаас 35.000-36.000 гаруй ам.доллар тоолоод авсан. Энэ үед миний машинтай Билэгбаатар бид гурав болон мөнгө өгсөн Ким Киманы ажилтан эмэгтэй хамт байсан. Яг тухайн үед энэ Дорноговьд ажилаж байгаад эвдэрсэн өрмийн машины мөнгө гэж аваад машиныг нь арай гэж хашаанд нь оруулж өгсөн. Энэ эвдэрсэн өрмийн машинтай холбоотой мөнгө л өгч авалцсан. Тэгээд өрмийн машиныг хашаанд нь оруулж орхисон. Энэ өрмийн машиныг засаад Ким Киман нь өөр Солонгос хүнд зарсан юм шиг байна лээ. Билэгбаатар л тэр Солонгос холбогдоод тэр өрмөөр нь ажил хийе гээд намайг хамтарч ажиллах уу гэсэн. Би ажлаасаа гараад ажилгүй байсан болохоор зөвшөөрсөн. Ингээд манай хашаанд энэ өрмийг авчирч тавьсан. Ямар нэг ажил хийгээгүй бүрэн бүтэн байгаа. Билэгбаатар бид хоёр энэ тэсэлгээний өрмийг Солонгосчуудтай хуйвалдаж авсан зүйл байхгүй. Ганбат Ким Киман нарын хоорондын мөнгө төгрөгийн асуудлыг би мэдэхгүй. Харин миний нүдэн дээр 30 гаран мянган ам.доллар авсныг л мэднэ. Энэ эвдэрсэн өрмөөр Ганбат эвдэртэл нь ажил хийсэн ба ойролцоогоор 25.000 гаран метр нүх ухсан. Би бодохдоо 250.000 төгрөгийн ажил хийсэн байх гэж хувьдаа тооцдог. Ким Киман Ганбат нар энэ тэсэлгээний өрмөөр хамтарч ажиллах гэж Солонгосоос оруулж ирсэн гэж байсан. Тэгээд сүүлд нь өрөм эвдэрээд маргаан үүсээд Ганбат буцаагаад Солонгост нь өгсөн. Энэ өрмийн бүрэн бүтэн байдлыг хариуцъя” /4-р хх-н 125-127/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Ким Киман /KIM KIMAN/-ыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй,

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ким Киман /KIM KIMAN/ Солонгон энд майн ХХКомпаний захирал бөгөөд тухайн компани бизнесийн үйл ажиллагаа явуулж ирсэн гэх боловч энэ компанитай холбоотой санхүүгийн тайлан бүртгэл, татвар төлсөн тухай баримтууд байхгүй байгаа нь уг компаний үйл ажиллагаа хуулийн дагуу хэвийн явагдаж байсан гэхэд эргэлзээтэй төрүүлж байна.

Түүнчлэн шүүгдэгч нь өөрийн гэм буруугүй гэдгийг үгүйсгэн нотолж чадаагүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ким Киман /KIM KIMAN/-д ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн эсэхийг тус тус харгалзав.

Тухайлбал; гадаад улсын иргэн Монгол Улсад амьдарч, ажиллах явцдаа бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдсэн төдийгүй Монгол Улсын газрын баялагтай холбоотой аливаа зөвшөөрлийг /лиценз/-ийг өөр хоорондоо худалдах, арилжих байдлаар тохиролцож байгаа нь энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар оршино.

 

Харин шүүгдэгч Ким Киман /KIM KIMAN/-ы хувийн байдал буюу насны байдлыг /одоо 65 настай/ харгалзаад хорих ял эдлэх дэглэмийг нь хөнгөрүүлэн тогтоов.

 

Шүүгдэгч Ким Киман /KIM KIMAN/ 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 49 хоног яллагдагчаар цагдан хоригджээ. /4-р хх-н 199, 216/ Цагдан хоригдсон дээрх хугацааг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Ким Киман /KIM KIMAN/-аас нийт 976.768.695 төгрөг гаргуулж хохирогч Кан Хүүн /KANG HOON/-д 727.100.200 төгрөг, хохирогч Шинэбаярын Ганбатад 249.668.495 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр хохирогч Кан Хүүн-ий хохирлоос 50.000 ам.доллар, хохирогч Ш.Ганбатын хохирлоос 35.000 ам.доллар төлөгдсөн нь нотлогдсон бөгөөд хэргийн оролцогчид маргаагүй тул тухайн үеийн валютын ханшаар бодож хасаж тооцсон.

 

“Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөн байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22 дугаартай тогтоолоор цэнхэр өнгийн HANJIN 6000 маркийн өрмийн машин 1 ширхэг /өрмийг урт болгодог 20 ширхэг хоолой, 5 ширхэг өрмийн үзүүрийн ирийн хамт/, улаан өнгийн SUPER 13Mwc маркийн өрмийн машин тус тус битүүмжлэгджээ. /1-р хх-н 95-105/ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эдгээр эд хөрөнгийг хохиролд тооцуулах ажиллагааг хийвэл зохино.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ким Киман /KIM KIMAN/-ы гэх иргэний баримт бичиг, тухайлбал түүний паспорт шүүхэд ирээгүйг дурдаж,

түүнчлэн БНСУ-ын иргэн Ким Киман /KIM KIMAN/ нь “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэгт гэм буруутай болох нь Монгол Улсын шүүхээр тогтоогдсон тул энэ байдлыг Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газраар дамжуулан тус улсын Элчин сайдын яаманд мэдэгдэх нь зүйтэй.