Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/00543

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/00543

Төв аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 71/1-р байрны 8 тоотод оршин суух Боржигон овогт Баасансүрэнгийн Мөнхжавхлан /АЮ82111535/-гийн  нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, МСҮТ гудамжны 5 тоотод оршин суух Их Монгол овогт Агваандоржийн Оюун /НЭ60090603/-д холбогдох,

А.Оюуны хууль бус үйлдлийг зогсоож, барилга байгууламжийг буулгуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

“-Энэхүү гэрээг нэг талаас Б.Мөнхжавхлан, нөгөө талаас А.Оюун бид харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр байгуулав.

Гэрээний зорилго: Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Б.Мөнхжавхлангийн нэхэмжлэлтэй, А.Оюуны хууль бус үйлдлийг зогсоож, барилга байгууламжийг буулгуулах тухай иргэний хэргийг энэхүү гэрээнд заасан нөхцөлөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд оршино.

  1. Хариуцагч А.Оюун нь нэхэмжлэгч Б.Мөнхжавхланд 3 000 000 төгрөгийг 2017 оны 05 сарын 18-ны өдөр хүлээлгэн өгнө.
  2. Нэхэмжлэгч Б.Мөнхжавхлан нь Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан А.Оюуны хууль бус үйлдлийг зогсоож, барилга байгууламжийг буулгуулах тухай нэхэмжлэлийг татан авч эвлэрнэ.
  3. Эвлэрлийн гэрээ байгуулсан талууд гэрээнд заагдсан үүргийг хатуу чанд даган мөрдөнө.
  4. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэх бөгөөд хувь тус бүр адил хүчинтэй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Мөнхжавхлан, хариуцагч А.Оюун нар нь А.Оюуны хууль бус үйлдлийг зогсоож, барилга байгууламжийг буулгуулах тухай иргэний хэрэгт сайн дурын үндсэн дээр  харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 74 дүгээр зүйлийн 74.6-д “...Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж заасныг эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн 50 хувь болох 35 100 төгрөгийг улсын төсөвт үлдээж, үлдэх 50 хувь буюу 35 100 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, мөн хариуцагч А.Оюунаас 35 100  төгрөгийг гаргуулж нийт 70 200 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхжавхланд олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Б.Мөнхжавхлангийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Оюунд холбогдох иргэний хэргийн зохигчид нь хариуцагч А.Оюун нь нэхэмжлэгч Б.Мөнхжавхланд 3 000 000 төгрөгийг 2017 оны 05 сарын 18-ны өдөр хүлээлгэн өгч, нэхэмжлэгч Б.Мөнхжавхлан нь шүүхэд гаргасан А.Оюуны хууль бус үйлдлийг зогсоож, барилга байгууламжийг буулгуулах тухай нэхэмжлэлийг татан авч эвлэрэхээр тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний  хэрэг  шүүхэд   хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийн 50 хувь болох 35 100 төгрөгийг улсын төсөвт үлдээж, үлдэх 50 хувь буюу 35 100 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, мөн хариуцагч А.Оюунаас 35 100  төгрөгийг гаргуулж нийт 70 200 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхжавхланд олгуулсугай.

3. Иргэний  хэрэг   шүүхэд  хянан   шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Л.МӨНХЦЭЦЭГ