Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 1558

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2017/01558

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Хас банкны Булган салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 3а байр, 12 тоотод оршин суух, Бэсүд овогт Чулуунбаатарын Бямбадорж /РД:ГБ86111012/,

 

Хариуцагч:  Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 3а байр, 12 тоотод оршин суух, Намнан овогт Ууганбаярын Өнөртуяа /РД:ГН87072104/ нарт холбогдох,

 

Барьцаат зээлийн гэрээг дуусгавар болгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,117,956 төгрөг гаргуулах, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээс зээлийг бүрэн төлж дуусгах хүртэл хугацаанд тооцон гаргуулах, Ч.Бямбадорж, У.Өнөртуяа нарын бусад эд хөрөнгө, орлогоос зээл болон бусад төлбөрийг бүрэн төлүүлэх тухай иргэний хэргийг хянаад

                                                                                  

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...У.Өнөртуяа, Ч.Бямбадорж нар нь тус банкнаас 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 1310003719 тоот Барьцаат зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг сарын 1.77 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлэн авсан бөгөөд барьцаа хөрөнгөд үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Зээлдэгч У.Өнөртуяа, Ч.Бямбадорж нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг cap бүр хэтрүүлдэг байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй 471 хоног хугацаа хэтрээд байна. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгч байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй, зээлийг төлөх санаачлага гаргахгүй байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1. Зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлэх бүрэн боломжтой байгаа боловч зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Банктай байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд заасан үүргүүдээ зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 17,084,254 төгрөг, хүү 4,894,620,30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,381.64 төгрөг, нийт 22,019,255.94 төгрөг, зээлийн гэрээ, хавсралтуудыг хуулбарлах, нотариатаар баталгаажуулсны зардал 28,500 төгрөг, эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулсан тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 22,117,956 төгрөг болж байна. Банкны зүгээс Барьцаат зээлийн гэрээний 3-р заалтын дагуу гэрээг дуусгавар болгож, нийт 22,117,956 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.

2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2.2.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээс зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд тооцон гаргуулж өгнө үү.

3. Барьцаат зээлийн гэрээний 3.5-т “Гэрээний 3.3-т заасны дагуу зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөх Банкны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд банк барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, худалдсан үнээс тэргүүн ээлжинд банкны зээлийн нийт төлбөр, барьцаа хөрөнгийг худалдах болон гэрээний үүргийг хангуулахтай холбогдон гарсан бусад зардлыг төлүүнэ” гэсний дагуу У.Өнөртуяа, Ч.Бямбадорж нарын бусад хөрөнгө, орлогоос зээл болон бусад төлбөрийг бүрэн төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Ч.Өнөртуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хас банкны нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 10 жилийн хугацаатай 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийж авсан. Миний бие 4 жилийн турш хугацаанд нь зээлээ төлж ирсэн бөгөөд 2015 онд хүүхэдтэй болж ажил хөдөлмөр хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул графикийн дагуу зээлээ төлж чадаагүй. 20,000,000 төгрөгийн зээлээс нийт 15,286,789.63 төгрөгийг төлсөн. Одоо хүүхэд том болж байгаа тул ажил хийж зээлээ төлөх боломжтой мөн барьцааны зүйлийг зарж зээлийг бүрэн барагдуулах боломжтой талаар банкинд хэлсэн бөгөөд миний саналыг хүлээн авалгүй шүүхэд хандсан байна.

Зээлдэгч миний бие зээлээ хугацаанд нь төлөөгүй байдал маань хүндэтгэн үзэх шалтгаантай байсан юм. Мөн 20,000,000 төгрөгний зээл авчихаад нийт 15,286,789.63 төгрөгийг буцаан төлчихөөд байхад 22,019,255.94 төгрөгийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар аргачлалаар надаас ийм их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа талаар нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлттэй байна.

Иргэний хуулийн 221 дугээр зуйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар зөрчлийг арилгах урьдчилан сануулсан талаар нотлох баримт байхгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нараа, хариуцагчийн төлөөлөгч Г.Галбадрах нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндсэн зээл 17,084,254 төгрөг, зээлийн хүү 4,894,620.30 төгрөг нэмэгдүүлсэн хүү 40,381.64 төгрөг, нотариатын хөлс 28,500 төгрөг, эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, бүгд 22,117,956 төгрөг, бусад орлогоос гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжилсэн үнийн дүнээс 3,934,974 төгрөгийг, бусад хөрөнгө орлогоос гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч нар нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, нийт 18,182,982 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны Булган салбар нь Ч.Бямбадорж, У.Өнөртуяа нарт холбогдох Барьцаат зээлийн гэрээг дуусгавар болгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,117,956 төгрөг гаргуулах, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээс зээлийг бүрэн төлж дуусгах хүртэл хугацаанд тооцон гаргуулах, Ч.Бямбадорж, У.Өнөртуяа нарын бусад эд хөрөнгө, орлогоос зээл болон бусад төлбөрийг бүрэн төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжилсэн үнийн дүнгийн 3,934,974 төгрөгийг, бусад хөрөнгө орлогоос гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч нар нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, нийт 18,182,982 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хас банкны Булган салбарын нэхэмжлэлтэй Ч.Бямбадорж, У.Өнөртуяа нарт холбогдох Барьцаат зээлийн гэрээг дуусгавар болгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,117,956 төгрөг гаргуулах, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээс зээлийг бүрэн төлж дуусгах хүртэл хугацаанд тооцон гаргуулах, Ч.Бямбадорж, У.Өнөртуяа нарын бусад эд хөрөнгө, орлогоос зээл болон бусад төлбөрийг бүрэн төлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжилсэн үнийн дүнгийн 3,934,974 төгрөг гаргуулах, хариуцагч нарын бусад хөрөнгө орлогоос гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж, хариуцагч нар нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, нийт 18,182,982 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,540 төгрөгийн тал хувь болох 134,260 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ч.Бямбадорж У.Өнөртуяа нараас 134,260 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Булган салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.                        

 

             

 

 

ШҮҮГЧ                                          Э.ЭНЭБИШ