Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00272

 

“Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

     Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

   Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02182 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2026 дугаар магадлалтай,                                                              “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “З ” ХХК, “Д ” ХХК, С , Б  нарт холбогдох

       Зээлийн гэрээний үүрэгт 11,486,554,136. 71 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, хүрэлцэхгүй тохиолдолд батлан даалтын гэрээний дагуу батлан даагч нарын хувийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасандорж,  Г.Оюун-Эрдэнэ, хариуцагч “З ” ХХК-ийн өмгөөлөгч Р.Болдбаатар, “Д ” ХХК, С , Б  нарын өмгөөлөгч П.Еркебулан, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ЭГ2205040399 тоот Зээлийн гэрээнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хувьд Голомт банк энэ тоот зээлийн гэрээг 2013 оны 05 сарын 20-ны өдөр “З " ХХК-тай байгуулсан. Тус зээлийн гэрээний дагуу 2.000.000.00 төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар бэлэн бусаар зээлдүүлэхээр тохиролцсон. Улмаар Голомт банкны зүгээс 2013 оны 06 сарын 05-ны өдөр 500.000.000 төгрөг, 2013 оны 07 сарын 23-ны өдөр 1.500.000.000 төгрөгийн гэрээний дагуу харилцан тохиролцсон ёсоор шилжүүлсэн. Талууд зээлийн гэрээний хавсралтаар зээл эргэн төлөлтийн хуваарийг харилцан тохиролцсон. Зээлдэгч “З ” ХХК нь тус зээлийн гэрээний 3.1.1 дэх заалтын дагуу “Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Хавсралт №1-д заасан графикийн дагуу төлөх” үүрэг хүлээсэн. Тус зээлийн гэрээний хугацаа 2016 оны 06 сарын 20-ны өдөр дууссан боловч “З ” ХХК нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй Голомт банкийг хохироож байна. Хүү тооцооллын дэлгэрэнгүй хүснэгтээс үзвэл зээлийн гэрээний хугацаанд “З ” ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 727.000.000 төгрөгийг, хүүгийн төлбөрт 195.187.535 төгрөг 46 мөнгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 74.512 төгрөг 24 мөнгийг, нийт 922.262.047 төгрөг 70 мөнгийг төлсөн байна. Үүнээс тооцоолж үзвэл төлөгдөөгүй үндсэн төлбөрт 1.273.000.000 төрөг, зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш (энэхүү төлөгдөөгүй үлдсэн зээлийн үндсэн төлбөрийг ашигласны төлбөр болох зээлийн үндсэн хүүгийн төлбөрт нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 179.333.422 төгрөг 65 мөнгө төлөгдөөгүй үндсэн хүүгийн хэмжээнд ногдох нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 28.806.197 төрөг 14 мөнгө хуримтлагдсан байна. Нийт дүнгээр тооцож үзвэл 1.481.139.619 төрөг 79 мөнгөний өр төлбөртэй байна. Талуудын хооронд зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эргэн төлөгдсөн мөнгөн хөрөнгийн хэмжээнд маргаан байхгүй гэж ойлгож болно. Өмнө дурдсаны дагуу зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд зээлдэгчид бичгээр мэдэгдсэн атал мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэхгүй байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш аливаа төлөлт хийгдээгүй болно.

Голомт банк ЗГ-2205040952 тоот зээлийн гэрээг 2013 оны 07 сарын 17-ны өдөр “З ” ХХК-тай байгуулсан. Тус зээлийн гэрээний дагуу 2.550.000.000.00 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай төмөр хийцийн үйлдвэр өргөтгөх зориулалтаар бэлэн бусаар зээлдүүлэхээр тохиролцсон. Улмаар Голомт банкны зүгээс 2013 оны 07 сарын 19-ний өдөр харилцан тохиролцсон мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн. Талууд зээлийн гэрээний хавсралтаар зээл эргэн төлөлтийн хуваарийг харилцсан тохиролцсон. Зээлдэгч “З ” ХХК нь тус зээлийн гэрээний 3.1.1 дэх заалтын дагуу “Зээл, хүүгийн төлбөрийг Хавсралт №1-д заасан графикийн дагуу төлөх” үүрэг хүлээсэн. Талууд зээлдэгчийн хүсэлт, хувийн байдлыг харгалзан үзэж, 2014 оны 05 сарын 26-ны өдөр ЗГ2205040952-А тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, эргэн төлөлтийг хөнгөрүүлж тохиролцон хавсралтаар баталгаажуулсан. Улмаар Голомт банкны зүгээс дахин боломж олгож хугацаа тогтоон, 2015 оны 06 сарын 29-ний өдөр ЗГ2205040952-Б тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 2017 оны 09 сарын 30-ны өдрөөр төлбөр төлөх хугацаа өнгөрсөн ч үүргээ биелүүлээгүй. Хүү тооцооллын дэлгэрэнгүй хүснэгтээс үзвэл зээлийн гэрээний хугацаанд “З ” ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 255.000.596 төгрөг 19 мөнгийг, хүүгийн төлбөрт 399.638.652 төгрөг 43 мөнгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 229.943 төгрөг 23 мөнгийг, нийт 654.869.191 төгрөг 85 мөнгийг төлсөн. Үүнээс тооцож үзвэл төлөгдөөгүй үндсэн төлбөрт 2.294.999.403 төрөг 81 мөнгө, зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш энэхүү төлөгдөөгүй үлдсэн зээлийн үндсэн төлбөрийг ашигласны төлбөр болох зээлийн үндсэн хүүгийн төлбөрт нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 331.863.201 төгрөг 45 мөнгө, төлөгдөөгүй үндсэн хүүгийн хэмжээнд ногдох нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 24.873.686 төрөг 84 мөнгө хуримтлагдсан. Нийт дүнгээр тооцож үзвэл 2.651.736.292 төрөг 10 мөнгөний өр төлбөртэй байна. Талуудын хооронд зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болон эргэн төлөгдсөн мөнгөн хөрөнгийн хэмжээнд маргаан байхгүй гэж ойлгож болно. Зээлийн гэрээний хугацаа дуссанаас хойш аливаа төлөлт хийгдээгүй болно.

Голомт банк ЗГ2205040399 тоот Зээлийн гэрээг 2014 оны 09 сарын 19-ний өдөр “З ” ХХК-тай байгуулсан. Тус зээлийн гэрээний дагуу 5.950.000.000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай сэндвич хавтангийн үйлдвэр байгуулах зориулалтаар бэлэн бусаар зээлдүүлэхээр тохиролцсон. Улмаар Голомт банкны зүгээс 2014 оны 10 сарын 07-ны өдөр мөнгөн хөрөнгийг бүрэн шилжүүлсэн. Талууд зээлийн гэрээний хавсралтаар зээл эргэн төлөлтийн хуваарийг харилцан тохиролцсон. Зээлдэгч “З ” ХХК нь тус зээлийн гэрээний 3.1.1 дэх заалтын дагуу үүрэг хүлээсэн. Тус зээлийн гэрээний хугацаа нь 2019 оны 09 сарын 19-ний өдөр дуусах боловч өнөөдрийг хүртэл хугацаанд “З ” ХХК нь үндсэн зээл рүү 3 удаагийн төлөлт хийснээс бусдаар эргэн төлөлт хийгээгүй. Хүү тооцооллын дэлгэрэнгүй хүснэгтээс үзвэл зээлийн гэрээний хугацаанд “З ” ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 3.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 375.408.471 төгрөг 42 мөнгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.528 төгрөг 82 мөнгийг, нийт 378.410.000 төгрөг 24 мөнгийг төлсөн. Үүнээс төлөгдөөгүй үндсэн төлбөрт 5.947.000.000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн өдрийн байдлаар энэхүү төлөгдөөгүй үлдсэн зээлийн үндсэн төлбөрийг ашигласны төлбөр болох зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 1.369.764.268 төгрөг 52 мөнгө, төлөгдөөгүй үндсэн хүүгийн хэмжээнд ногдох нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 36.913.955 төгрөг 86 мөнгө хуримтлагдсан байна. Нийт дүнгээр тооцоолж үзвэл 7.353.678.224 төгрөг 38 мөнгөний өр төлбөртэй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тодорхой заасан байна. ЗГ2205040399 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 1 ширхэг үйлдвэрийн тоног төхөөрөмж болох багц хөдлөх эд хөрөнгө, 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 2 ширхэг газар эзэмших эрхийг үүргийн гүйцэтгэлд бариулсан. Мөн ЗГ2205040952 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 14 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 2 ширхэг газар эзэмших эрхийг үүргийн гүйцэтгэлд бариулсан. ЗГ2205101191 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 11 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 2 ширхэг газар эзэмших эрх, 1 ширхэг сэндвич үйлдвэр, түүний тоног төхөөрөмжийг үүргийн гүйцэтгэлд тус тус бариулсан. Голомт банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байх тул эдгээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, энэхүү тайлбарыг холбогдох нотлох баримттай харьцуулан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь бүрэн хангаж “З ” ХХК-иас ЗГ2205040399 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.481.139.619 төгрөг 86 мөнгө, ЗГ2205101191 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7.353.678.224 төгрөг 71 мөнгө, нийт 11.486.554.136 төгрөг 71 мөнгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч “З ” ХХК нь үүргээ сайн дураар, зохих ёсоор гүйцэтгэхээс татгалзсан, төлөхөөс зайлсхийсэн, шаардлагын дагуу төлөөгүй нөхцөлд барьцааны гэрээний дагуу барьцаанд бариулсан хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулах, батлан даагч С , Б , “Д ” ХХК-иар төлүүлэхээр үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тус тус шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “З ” ХХК-ийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэг төрлийн үүргийг хоёр этгээдээс давхар шаардаад байгаа нь ойлгомжгүй. Хамтран хариуцагчаар оролцож байгаа “Д ” ХХК, С , Б  нар батлан даалт гаргасан учраас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж байна гэсэн агуулга бүхий тайлбар тавьдаг. Гэтэл батлан даалт гэдэг нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасны дагуу батлан даалтын гэрээ байгуулах замаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлээ батлаад хэрэв үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрөө төлөөд хариуцлага хүлээхийг ойлгож байгаа. Батлан даалтын үндсэн үүрэг гүйцэтгэгчээс салангид бие даасан үүргийг гүйцэтгэж байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчээс шаардаж болно эсхүл гэрээ байгуулаад шаардах эрх нь байгаа. Зээлдэгчээс үүргийн гүйцэтгэл шаардах уу батлан даагчаас шаардах уу гэдгээ нэхэмжлэгч өөрөө сонгох ёстой түүнээс биш нэг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хоёр хариуцагчаас давхар шаардах хууль зүйн үндэс байхгүй. Яагаад ингэж үзэж байна гэхээр Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дүгээр зүйлд зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнө нөхөх хариуцлага хүлээнэ гээд тодорхой заачихсан. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийг Улсын дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор тайлбарласан. Тийм учраас батлан даагчид гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Д ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч С ын өмгөөлөгч, хариуцагч Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэгдүгээрт, нэхэмжлэлийн үндэслэл болсон 2013 оны 05 сарын 20-ны өдрийн ЗГ/2205040399 тоот, 2013 оны 07 сарын 17-ны өдрийн ЗГ/2205040952 тоот, 2014 оны 09 сарын 19-ний өдрийн ЗГ/2205101191 тоот “Зээлийн гэрээ”-г нэг талаас Голомт банк, нөгөө талаас “З ” ХХК нар байгуулсан. Дээр дурдсан 2013 оны 05 сарын 20-ны өдрийн ЗГ/2205040399 тоот, 2013 оны 07 сарын 17-ны өдрийн ЗГ/2205040952 тоот, 2014 оны 09 сарын 19-ний өдрийн ЗГ/2205101191 тоот "Зээлийн гэрээ”-г Голомт банк нь “Д ” ХХК, С  нартай байгуулаагүй, “Д ” ХХК, С  нар дээр дурдсан “Зээлийн гэрээ”-нд гарын үсэг зураагүй болно. “Д ” ХХК, С  нараас их хэмжээний зээлийн өр төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэл нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Голомт банк дээр дурдсан ЗГ-2205040399, ЗГ-2205040952, ЗГ-2205101191 тоот Зээлийн гэрээний дагуу “Д ” ХХК, С  нараас зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, Голомт банкнаас зээлийн өр төлбөрт 11,242,514,781.26 төгрөг гаргуулах шаардлага давхар гаргасан байна. Энэхүү зээлийн өр төлбөр гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даагч нарын хувийн хөрөнгөнөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагууд нь ойлгомжгүй, тодорхойгүй, үндэслэлгүй хоорондоо зөрчилтэй байна. Батлан даалт гэдэг нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасны дагуу батлан даалтын гэрээ байгуулах замаар үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, хэрэв тэрээр үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрөө төлбөрийг хариуцах үүрэг хүлээхийг ойлгоно. Батлан даалтын харилцаа нь үндсэн үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс салангид батлан даагчийн хүлээх бие даасан үүргийг үүсгэж байдаг. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнө нөхөх хариуцлага хүлээдэг. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 дугаартай Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарчим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 5 дугаар зүйлийн 5.7-д “Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д заасан “нөхөх хариуцлага” гэдэгт үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний хүлээх хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс бүрэн нөхөн гүйцэтгэх хариуцлага хүлээхийг хэлнэ" гэж тайлбарлажээ. Харин үүрэг гүйцэтгэгч нь үүргийг цаг хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй болсны улмаас шаардлага хангуулах боломжийг алдах үүрэг гүйцэтгүүлэгчийн эрсдэлийг үүргийн харилцаанд оролцож байгаа этгээд нь батлан даагчийн хувиар биш, хамтран үүрэг гүйцэтгэгчийн байр суурьтай болно "Хамтран үүрэг гүйцэтгэгч” болон “батлан даагч нь ялгаатай учраас хууль тогтоогч Иргэний хуулийн 242 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгчийн тухай ойлголт, түүний эрх, үүрэг, хүлээх хариуцлагын хэмжээг зохицуулсан бол хуулийн 458-465 дугаар зүйлд батлан даалтын гэрээ, батлан даалтын гэрээний хэлбэр, батлан даагчийн хариуцлага, эрх үүрэг, батлан даалтын гэрээг дуусгавар болгох, татгалзах үндэслэлүүдийг тус тусдаа тогтоож өгсөн байна. Голомт банк болон “Д ” ХХК, С  нар гарын үсэг зураагүй, хамтран зээлдэгчээр оролцоогүй, зээлийн гэрээгээр банкны өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байх тул хариуцагч “Д " ХХК, С  нарыг зээлдэгч “З ” ХХК-ийн “хамтран үүрэг гүйцэтгэгч" гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж Голомт банкны “Д ” ХХК, С  нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02182 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “З " ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 11,322,108,597 төгрөг 80 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгож, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 164.445.538 төгрөг 91 мөнгийг болон Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч “Д ” ХХК, С , Б  нарт холбогдох батлан даалтын гэрээний үүрэг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “З " ХХК үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С.Ганбатын өмчлөлийн Ү-2201007355 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ЦС-1 дүгээр байр, 11 тоотын 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, С.Нэргүйгийн өмчлөлийн Ү-2205011195 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байр, 129 тоотын 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Ц.Самдангийн өмчлөлийн Ү-2204014375 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 39а байр, 09 тоотын 46 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, М.Энхтөрийн өмчлөлийн Ү-2201032348 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун Вилла хотхон /18101/, 53в байр, 111 тоотын 38.84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Б.Доржханд, Г.Жаргалмаа, Г.Амгалан нарын өмчлөлийн Ү-2205020756 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байр, 29 тоотын 66.23 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Д.Оюунболорын өмчлөлийн Ү-2206013988 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/, Зайсангийн тойруу, 46г байр, 10 тоотын 4 өрөө орон сууц, Д.Лхагвагийн өмчлөлийн Ү-2206020172 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/, Зайсангийн тойруу, 46г байр, 9 тоотын 4 өрөө орон сууц, Б.Сонинмэнд, Т.Мөнхтуяа нарын өмчлөлийн Ү-2205024713 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 57 дугаар байр, 12 тоотын 60.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Ц.Лхагвасүрэн, С  нарын өмчлөлийн Ү-2206006225 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 2 дугаар байр, 31 тоотын 189.5 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206013691 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44г байр, 5 тоотын 148.4 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “З ” ХХК-ийн өмчлөлийн Ү-2205033477 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Эрчим хүчний гудамж 62 тоотын 2.400 м.кв талбайтай, төмөр хийцийн үйлдвэр, “Д ” ХХК-ийн эзэмшлийн 178020/0174 нэгж талбарын дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, 20.000 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх, С.Ганбатын өмчлөлийн Ү-16013691 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо гудамж, 44г байр, 5 тоотын 148.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Д.Оюунболорын өмчлөлийн Ү-2206013988 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/, Зайсангийн тойруу, 46г байр, 10 тоотын 4 өрөө орон сууц, гэрээгээр “З " ХХК-ийн өмчлөлийн Ү-2205053657 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Эрчим хүчний гудамж 62/2 тоотын 7.200 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, БГ/2205040952 тоот Барьцааны гэрээгээр бариулсан 13 нэр төрлийн 24 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.731.121 төгрөг 68 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “З ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 56.838.693 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2026 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02182 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “З " ХХК үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С.Ганбатын өмчлөлийн Ү-2201007355 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ЦС-1 дүгээр байр, 11 тоотын 30 м кв талбайтай, 2 өрөө орон сууц, С Нэргүйгийн өмчлөлийн Ү-2205011195 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байр, 129 тоотын 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Ц.Самдангийн өмчлөлийн Ү-2204014375 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 39а байр 09 тоотын 46 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, М.Энхтөрийн өмчлөлийн Ү-2201032348 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун Вилла хотхон /18101/ 53в байр, 111 тоотын 38.84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Б.Доржханд, Г.Жаргалмаа, Г.Амгалан нарын өмчлөлийн Ү-2205020756 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол, 2а байр, 29 тоотын 66.23 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Б.Сонинмэнд, Т.Мөнхтуяа нарын өмчлөлийн Ү-2205024713 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 57 дугаар байр, 12 тоотын 60.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Ц.Лхагвасүрэн, С  нарын өмчлөлийн Ү-2206006225 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 2 дугаар байр, 31 тоотын 189.5 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206013691 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44г байр 5 тоотын 148.4 м.кв талбайтай. аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “З " ХХК-ийн өмчлөлийн Ү-2205033477 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс/16102/, Эрчим хүчний гудамж 62 тоотын 2.400 м.кв талбайтай. төмөр хийцийн үйлдвэр, “Д ” ХХК-ийн эзэмшлийн 178020/0174 нэгж талбарын дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, 20.000 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх, С.Ганбатын өмчлөлийн Ү-2206013691 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 44г байр, 5 тоотын 148 4 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, гэрээгээр “З ” ХХК-ийн өмчлөлийн Ү-2205053657 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Эрчим хүчний гудамж 62/2 тоотын 7.200 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “З ” ХХК-ийн эзэмшлийн 168023/0065 нэгж талбарын дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах, 38.480 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх, С.Ганбатын өмчлөлийн Ү-2201006260 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 2 дугаар байр 33 тоотын 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнуудыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлалуудын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 171.2 дахь хэсгүүдийг үндэслэн хяналтын шатны журмаар гомдол гаргаж байна. “З ” ХХК нь өөрийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нэхэмжлэгч Голомт банктай харилцан тохиролцсоны үндсэн дээр 3 зээлийн гэрээ байгуулж санхүүжилт авсан байдаг. Эдгээр зээлийн гэрээ, хэлцлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг байгуулсан бөгөөд барьцаа хөрөнгийн дутагдалтай хэсгээр “З ” ХХК-ийн холбоотой этгээдүүд болох “Д ” ХХК, С , Б  нараар батлан даалт гаргуулж авах замаар зээлийн хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон. Эдгээр дурдагдаж байгаа барьцааны гэрээ, батлан даалтын гэрээнүүд нь зээлийн мөнгөн хөрөнгийг олгох, зээлийг байгуулах үндсэн суурь нөхцөл бөгөөд хэрэв эдгээр үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээ, хэлцлүүд байгуулагдаагүй байсан бол зээлийн мөнгөн хөрөнгийг олгохгүй байсан. Талууд нөхцөл байдлыг бүрэн ойлгож байсан бөгөөд хариуцагч нар нь барьцааны гэрээний зүйлийг худалдан борлуулаад үлдсэн хэсгийг өөрийн хөрөнгөөр нөхөн төлөхөө урьдчилан илэрхийлж батлан даалтын гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, анхны талуудын тохиролцоо хэрэв банкны мөнгийг өгч чадахгүй нөхцөл үүсвэл барьцаа хөрөнгөө худалдан борлуулж төлнө, үлдсэн зөрүүг бид төлөх учир зээлийг олгоход эрсдэл байхгүй болохыг нотолж эдгээр зээлийн харилцаа үүссэн. Гэтэл уг үндсэн харилцааг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх харгалзаж үзсэнгүй. Хэрэв батлан даагч нарын эдгээр хувийн амлалт байхгүй байсан бол банкны зүгээс өнөөдөр ийм хэмжээний эрсдэлийг хүлээж мөнгөн хөрөнгийг олгохгүй байсан. Зээлдэгч болон нэхэмжлэгч Голомт банкны хооронд өр төлбөрийн асуудлаар маргаан байхгүй, зөвхөн батлан даагч нар нь анхны амлалтын дагуу хамтран хариуцах нь зүйтэй тул шүүхийн шийдвэрт хариуцагч өр төлбөрөө сайн дураар төлөөгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудыг хэрэглэн барьцаа хөрөнгийг худалдан борлуулах, улмаар “барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан орлого нь өр төлбөрийг хангаж хүрэлцэхгүй нөхцөлд батлан даагч нар үлдсэн хэмжээгээр хариуцахаар зааж өгөхийг шүүхээс хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон /анхан шатны шүүхийн шийдвэрийн 3 дахь хуудасны төгсгөл хэсэг/.

Анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид 11.322.108.597 төгрөг 80 мөнгө гаргуулж, өр төлбөрөө сайн дураар төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж батлан даагч нарт холбогдох хэсгийг хариуцагч өр төлбөрөө зөвшөөрсөн тул нөхөх хариуцлага хүлээх үндэслэлгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах шатны гомдолдоо нэхэмжлэлийн шаардлагаас 164,445,538 төгрөг 91 мөнгийг үндэслэлгүйгээр хассан, мөн батлан даагч нарт холбогдох асуудлыг “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахаас татгалзсан. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх Давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан 164,445,538 төгрөг 91 мөнгийг хасаж шийдсэн асуудлыг хүлээн зөвшөөрч буй бөгөөд тус асуудлаар хяналтын шатны гомдол гаргаагүй болохыг дурдаж байна. Харин батлан даагч нарыг батлан даалтын гэрээний дагуу хариуцлага хүлээлгээгүй асуудлыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үүнд: Анхан болон давж заалдах шатны шүүх батлан даагч нарт холбогдох асуудлыг шийдвэрлэхдээ "хуулийг буруу тайлбарлаж” хэрэглэсэн тухай. Анхан шатны шүүхийн хувьд Голомт банк зээлдэгч “З ” ХХК-аас өр төлбөрөө шаардаж “З ” ХХК нь өр төлбөрийн дүнг хүлээн зөвшөөрч байх тул нөхөх хариуцлага хүлээх “нөхцөл бүрдээгүй'' гэж үзжээ. Давж заалдах шатны шүүхээс “З “ ХХК нь үүргээ гүйцэтгэх боломжгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахааргүй нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж нөхөх хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж үзсэн байна. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, батлан даагч нь батлан даалтын гэрээнд хэрхэн тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс хариуцлага хүлээхийг хуульчилсан байна. Тус нөхөх хариуцлагыг Голомт банкны зүгээс байршуулсан батлан даалтын гэрээнүүдийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг дэлгэрүүлж тохиролцсон бөгөөд тус хэсийг үзвэл “батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч зээлээ хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрийн эд хөрөнгө, данс дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно”, 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “батлан даагч нь үүрэг гүйцэтгүүлэгч зохих ёсоор үүргээ биелүүлээгүй тухай үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага тавьснаас хойш ажлын 3 өдрийн дотор үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнөөс үүргийн биелэлтийг хангаж өгөх үүрэгтэй” хэмээн тохиролцсон. Эндээс харвал “З ” ХХК үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч мэдэгдсэнээс хойш 3 хоногийн дотор банкийг хохиролгүй болгохоор амлаж зээлийн гэрээ байгуулах суурийг бүрдүүлж өгчээ. Шүүхээс дүгнэж байгаа шиг үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн үнэлгээ, дүгнэлт нь бодит байдалд огт нийцэхгүй юм. Учир нь Голомт банкны зүгээс “З ” ХХК болон батлан даагч нарт удаа дараалан мэдэгдсэн байхад гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй. Хэрэв үүргээ биелүүлсэн, гэрээний дагуу ажилласан бол банканд шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага үүсэхгүй. Эндээс үүрэг гүйцэтгэгч нь өр төлбөрөө төлөөгүй, батлан даагч нар нь төлөхөөс татгалзсан болох нь тодорхой харагдаж байхад үүрэг гүйцэтгэгч сайн дураар гүйцэтгэхгүй гэсэн нөхцөл байдал тодорхойгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ. Түүнээс гадна талууд гэрээний эрх чөлөөний зарчим ёсоор нөхцөлөө өөрсдөө тодорхойлох хэрэгтэй. Зээлийн гэрээ байгуулах үндэслэл болсон батлан даалтын гэрээг шүүхээс дээрх байдлаар дүгнэх нөхцөлд талуудын анхны хүсэл зоригийг шүүхээс шууд гуйвуулан дүгнэж байна. Батлан даалтын гэрээнд гүйцэтгэхгүй бол гэсэн урьдчилсан заалт байсаар атал нөхөх хариуцлага хүлээлгэхгүй гэж дүгнэх нь буруу байна. Хэрэв “З ” ХХК нь сайн дураар үүргээ биелүүлбэл батлан даагч нар үүргээс чөлөөлөгдөнө. Харин татгалзвал тус үүрэг шууд батлан даагчид ирэх учиртай. Эдгээр шүүхээс хэрэв “З ” ХХК нь сайн дураар үүргээ гүйцэтгэхгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулахыг зөвшөөрч байгаа атлаа сайн дураар гүйцэтгэхгүй бол батлан даалтыг хэрэглэхээс татгалзсан нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Учир нь батлан даалт, барьцаа нь ялгаагүй үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд талуудын тохиролцсон хэмжээнд үйлчилж, шүүхээс түүнийг хамгаалах ёстой. Батлан даалтыг хэрэгсэхгүй болговол батлан даалтын гэрээг ашиглах хууль зүйн үндэслэл дахин бүрдэхгүй. Учир нь “З ” ХХК-д хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ногдуулсан өр төлбөрийн зарим хэсгийг өөр этгээдтэй байгуулсан батлан даалтын гэрээний дагуу Голомт банк дахин нэхэмжлэх хууль зүйн боломжгүй юм. Чухам ийм учир талуудын анхны тохиролцоо буюу зээл төлөгдөхгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулна, улмаар үлдсэн хэсгийг батлан даагч төлж хохиролгүй болгох агуулгын хүрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудыг хамт хэрэглэх ёстой гэж нэхэмжлэгч үзэж байна.    

Банкны зүгээс барьцаа хөрөнгө дутагдалтай нөхцөл үүссэн учир батлан даалтын гэрээг байгуулсан бөгөөд зээлийг олгохдоо үүргийн гүйцэтгэлийг хангах 2 аргыг зэрэг хэрэглэсэн. Ингэхдээ барьцаа хөрөнгө хүрэхгүй хэсэгт батлан даалтыг хэрэглэсэн. Голомт банк энэ төрлийн бизнесийг дэмжих зээлийг олгохдоо барьцаа хөрөнгө хангалттай хүрэлцээгүй зээлдэгч нарт боломж олгох зорилгоор харилцан тохиролцож барьцаа хөрөнгийн хүрэлцэхгүй хэсэгт нь батлан даалтын аргыг хэрэглэдэг. Эхнээсээ зээл олгохоос өмнө барьцаа хөрөнгийн хүрэлцээгүй нөхцөлийг тайлбарлаж ойлгуулахад батлан даалт гаргах нөхцөлийг зөвшөөрч, батлан даалт гаргах үедээ батлан даагч нар нь барьцаа хөрөнгөөр бүрэн хангаагүй үлдэх хэсгийг батлан даахаа илэрхийлж орж ирсэн. Батлан даалтын гэрээний агуулга ч мөн ийм. Нэг үүрэг дээр барьцаа болон батлан даалтыг давхардуулж хэрэглээгүй, зэрэгцүүлж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, “З ” ХХК нь үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөл үүсэж барьцаа хөрөнгө өөр үүргийг гүйцэтгэж хүрэхгүй нөхцөлд яах вэ гэдэг асуултад батлан даалт гаргаж нөхөх хариуцлага хүлээхээ амлаж батлан даалтын гэрээ байгуулагдсан. Хариуцагч “З ” ХХК-аас барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулахаас бусдаар Голомт банкны өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон байх нь түүний шүүхэд өгсөн тайлбараас тодорхой атал шүүхээс батлан даалтыг хэрэглэх үндэслэл бүрдээгүй гэж үзлээ. Энэ тохиолдолд банканд батлан даалтын гэрээ байгуулсны ач холбогдол байхгүй болж байх бөгөөд батлан даалт гаргаж өгөхдөө барьцаа хөрөнгийн үлдэгдлийг даана гэж амлаж зээлийн хөрөнгө авсан атлаа шүүхийн шатанд маргаан үүсэхэд үнийн дүн тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, “З ” ХХК зөвшөөрсөн учир би хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт “батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж тодорхой заасан. Энэ хэм хэмжээний “диспозиц” буюу хэрэглэх нөхцөл нь үүрэг гүйцэтгэгч үүргээ бүрэн биелүүлэх санаа, зоригоос үл хамааран гүйцэтгэж чадахгүй бодит нөхцөл үүсвэл батлан даагчийн нөхөгдөхөөр заасан байна. Өөрөөр хэлбэл, “З ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсэх, төлөх хүсэл зоригтой байх эсэх нь чухал биш бөгөөд хуулийн текстээс үзвэл хариуцагч хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөл үүссэн нөхцөлд батлан даагч бэлэн байхыг шууд зохицуулсан байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “зээлдэгч нь авсан зээл, түүний хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахыг зээлдүүлэгчийн өмнө баталж, хэрэв төлж чадахгүй бол түүний нэрийн өмнөөс уг төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээд хүлээхийг зээлийн батлан даалт, батлан даалт гаргасан этгээдийг батлан даагч гэнэ” гэж тодорхой заасан. Энэ зохицуулалтад зээлдэгч нь авсан зээл, түүний хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахыг зээлдүүлэгчийн өмнө баталж, хэрэв төлж чадахгүй бол түүний нэрийн өмнөөс уг төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээд хүлээхийг зээлийн батлан даалт, батлан даалт гаргасан этгээдийг батлан даагч гэнэ гэж заасан. Шүүхээс эдгээр төрөлжсөн хуулийн зохицуулалтыг хэрэглэж талуудын анхны хүсэл зориг, гэрээ байгуулах болсон шалтгаан, үндэслэлийг харгалзан батлан даалтын гэрээний үүргийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байсан. Хариуцагч “З ” ХХК нь барьцаа хөрөнгөнөөс өөр төлбөрийн үүрэг гүйцэтгэх чадвар байхгүй. Иймд батлан даагч нар нь нөхөх хариуцлага хүлээж төлөгдөөгүй төлбөрийн үүргийг гүйцээн нөхөх, бүрэн барагдуулах нь талуудын хоорондын байгуулсан анхны тохиролцооны зорилгыг бүрэн хангана. Нэхэмжлэлийн энэ шаардлага нь батлан даагч нараас шаардаж байгаа зүйл нь ойлгомжтой, тодорхой байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан байдаг. Талууд бид анхнаасаа зээлдүүлэгчийг хохиролгүй байлгах зорилгоор батлан даалтын гэрээ хийсэн бөгөөд зээлийн нийт дүнгийн хэмжээнд багтаан дутагдах хэсгээр нөхөж хариуцлага хүлээхээ батлан даагч нар тов тодорхой, ойлгомжтой илэрхийлж гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээ байгуулагдаагүй бол зээлийн хөрөнгийг олгогдохгүй байсан. Иймд шүүхээс талуудын санаа зорилгоос хэтрүүлэн хуулийг тайлбарлаж анхны үзэл санааг өөрчлөн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд үндэслэлгүй өөрчлөлт оруулсан. Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт “шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана”, 119.2 дахь хэсэгт “шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно”. 119.3 дахь хэсэгт “шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж тодорхой зохицуулсан байна. Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад талуудын хооронд анхан шатны шүүхийн шийдвэрт барьцааны зүйлийг буруу тусгасан, дутуу тусгасан асуудлаар ярилцсан бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгчид санал нэгтэйгээр барьцаанаас чөлөөлөгдсөн 2 үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэрээс хасах, анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй 2 үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон 1 ширхэг хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг гүйцээж тусгаж өгөхийг хүссэн. Тус асуудлыг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд хянаж үзээд нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой дурдагдсан, талуудын төлөөлөгчид санал нэгтэй хүсэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хүсэлт гаргасан 2 үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэрээс хасах, анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй 2 үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон 1 ширхэг хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг гүйцээж тусгахаар шийдвэрлэж агуулгыг танилцуулж үндэслэлээ тайлбарласан атал Давж заалдах шатны магадлалыг бичгээр үйлдэж гаргахдаа эдгээр асуудлыг буруу, зөрүүтэй тусгаж процессын алдаа гаргасан байна. Учир нь шийдвэр танилцуулж сонсгомогц хүчинтэй болно гэж заасны дагуу шүүх бүрэлдэхүүн барьцааны гэрээг нэмж тусгахаар шийдсэн байтал бичгээр үйлдсэн магадлалд БХ/2205101191 тоот Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцлийг тусгаагүй байхаас гадна анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан БГ/2205040952 тоот Хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр бариулсан 13 нэр төрлийн 24 тоног төхөөрөмжийг худалдан борлуулахтай холбоотой заалтыг бүхэлд нь хасаж шийдсэн байна. Өөрөөр хэлбэл, хуралдааны явцад огт хэлэлцээгүй байтал үндэслэлгүйгээр хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хассан байх бөгөөд шүүх бүрэлдэхүүн нэмж тусгахаар заасан хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тусгалгүй орхиж процессын алдаа гаргасан байна.

 Иймд дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж өөрийн бүрэн эрхийн хүрээнд “З ” ХХК нь үүргээ сайн дураар биелүүлээгүй нөхцөлд барьцааны зүйлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулах, барьцааны зүйлийн орлого өр төлбөрийг бүрэн барагдуулж хүрэлцээгүй нөхцөлд үлдэх хэсгийг батлан даагч нарын хувийн хөрөнгөөр гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалын барьцаа хөрөнгө хасагдсан хэсгүүдэд өөрчлөлт оруулж бичгээр гаргасан алдааг залруулж БХ/2205101191 тоот Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцэл, БГ/2205040952 тоот хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Давж заалдах шатны шүүхийн тус алдааг засах боломжгүй нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулна. 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч “З ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11.486.554.136 төгрөг 71 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах, хариуцагч “Долоонболдог" ХХК, С , Б  нарт холбогдуулан батлан даалтын гэрээний дагуу хувийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

Хариуцагч “З " ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч “Долоонболдог” ХХК, С , Б  нар нь батлан даалтын гэрээ хэрэгжих нөхцөл бүрдээгүй тул шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Зээлийн гэрээний үүрэгт 11.486.554.136 төгрөг 71 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн   шаардлагын тухайд:

2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Голомт банк” ХХК нь “З ” ХХК-тай ЗГ2205040Э99 тоот зээлийн гэрээ, 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ЗГ2205040952 тоот зээлийн гэрээ, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ2205101191 тоот зээлийн гэрээг тус тус байгуулсан байх ба дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, “Голомт банк” ХХК-ийн дансны хуулга, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон, дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан тухай шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Зохигчид зээлийн гэрээ, олгосон зээлийн хэмжээ, гэрээний дагуу төлөгдсөн төлбөрийн  хэмжээний  талаар маргаагүй байна. 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ2205101191 тоот гэрээний тооцоо дууссан гэдэг боловч үүргийн гүйцэтгэлийг бусад гэрээний үүргийн гүйцэтгэлтэй хамт шаардсан тул анхан шатны шүүх 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг цуцалсан агуулгаар гэрээний үүргийг шаардсан тул цуцлагдсан гэрээнд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүх хариуцагч “Зитол” ХХК-иас гурван  зээлийн гэрээний үүрэгт нийт 11,322,108,597.80 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгохоор  шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага: Батлан даалтын гэрээний дагуу батлан .даагч нарын хувийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухайд:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 13Г2205040399 тоот зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, мөн өдөр хариуцагч “Д ” ХХК-тай БД/2205040399 тоот батлан даалтын гэрээ, 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ2205040952 тоот зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, мөн өдөр хариуцагч “Д ” ХХК-тай БД/2205040952 тоот батлан даалтын гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ2205101191 тоот зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож,  2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч С тай БД/2205101191-1 тоот батлан даалтын гэрээ, мөн өдөр хариуцагч Б тай БД/2205101191-2 тоот батлан даалтын гэрээ, мөн өдөр хариуцагч “Д ” ХХК-тай БД/2205101191-3 тоот батлан даалтын гэрээ тус тус байгуулсан байна.

Дээрх гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангаж хүрэлцэхгүй тохиолдолд батлан даагч нарын хувийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.  

Талуудын хооронд батлан даалтын гэрээ байгуулагдсан гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д нийцсэн, гэрээний  хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгч “З ” ХХК-иас үүргээ шаардаж, улмаар үүрэг гүйцэтгэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн байх тул батлан даалтын гэрээний дагуу нөхөх хариуцлага хүлээх нөхцөл бүрдээгүй буюу  гэрээний дагуу батлан даагч “Д ” ХХК, С , Б  нараас шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт нийцсэн,   нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэлийн 3 дахь шаардлага: Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай:

“З " ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ2205040399 тоот зээлийн гэрээ,   2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ2205040952 тоот зээлийн гэрээ,   2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ2205101191 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар   ипотекийн гэрээнүүдийг  байгуулсан нь  Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан,  гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр, зохигчид энэ талаар маргаагүй  байна.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн  зөвшөөрсөн тул анхан шатны шүүх "хариуцагч “З ” ХХК нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174 1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ипотекийн болон барьцааны гэрээний зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хэдий ч талууд барьцаанаас чөлөөлөхөөр  тохиролцсон  хоёр үл хөдлөх хөрөнгийг шийдвэрийн тогтоох хэсэгт заасан, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зарим хөрөнгийг орхигдуулсан, нэг хөрөнгийг 2 удаа давхардуулж бичиж алдаа гаргасан байна. 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх алдааг залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Д.Оюунболорын өмчлөлийн Ү-2206013988 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/, Зайсангийн тойруу, 46г байр, 10 тоот 4 өрөө орон сууц, Д.Лхагвагийн өмчлөлийн Ү-2206020172 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/, Зайсангийн тойруу, 46г байр, 9 тоот 4 өрөө орон сууцыг шийдвэрийн тогтоох хэсгээс хассан нь зөв, харин 2013 оны 07 сарын 17-ны өдрийн хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг орхигдуулж барьцаа хөрөнгийг гүйцэд бичээгүй, түүнчлэн бүртгэлийн нэг дугаартай үл хөдлөх хөрөнгийг давхардуулан бичжээ.

Хяналтын шатны шүүхээс дээрх  алдааг залруулах боломжтой байна.  

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2026 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02182 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “З " ХХК үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С.Ганбатын өмчлөлийн Ү-2201007355 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ЦС-1 дүгээр байр, 11 тоотын 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, С.Нэргүйгийн өмчлөлийн Ү-2205011195 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байр, 129 тоотын 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Ц.Самдангийн өмчлөлийн Ү-2204014375 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 39а байр 09 тоотын 46 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, М.Энхтөрийн өмчлөлийн Ү-2201032348 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун Вилла хотхон /18101/ 53в байр, 111 тоотын 38.84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Б.Доржханд, Г.Жаргалмаа, Г.Амгалан нарын өмчлөлийн Ү-2205020756 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол, 2а байр, 29 тоотын 66.23 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Б.Сонинмэнд, Т.Мөнхтуяа нарын өмчлөлийн Ү-2205024713 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 57 дугаар байр, 12 тоотын 60.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Ц.Лхагвасүрэн, С  нарын өмчлөлийн Ү-2206006225 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 2 дугаар байр, 31 тоотын 189.5 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, “З " ХХК-ийн өмчлөлийн Ү-2205033477 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс/16102/, Эрчим хүчний гудамж 62 тоотын 2.400 м.кв талбайтай төмөр хийцийн үйлдвэр, “Д ” ХХК-ийн эзэмшлийн 178020/0174 нэгж талбарын дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, 20.000 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх, С.Ганбатын өмчлөлийн Ү-2206013691 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 44г байр, 5 тоотын 1484 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, “З ” ХХК-ийн өмчлөлийн Ү-2205053657 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Эрчим хүчний гудамж 62/2 тоотын 7.200 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “З ” ХХК-ийн эзэмшлийн 168023/0065 нэгж талбарын дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах, төмөр хийцийн үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жил эзэмших эрхийн 38.480 м.кв талбайтай газар, С.Ганбатын өмчлөлийн Ү-2201006260 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 2 дугаар байр 33 тоотын 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,  БГ/2205040952 тоот Барьцааны гэрээгээр бариулсан 13 нэр төрлийн 24 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 140,400.00 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                               ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН