Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2017/00683

 

2017 оны 03 сарын 27 өдөр

      Дугаар 183/ШШ2017/00683

               Улаанбаатар хот

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,  1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1-00 Төрийн банк /РД5341469/, итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн банкны тусгай активын хэлтсийн хуульч Баярсайханы Жавхлантөгсийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Хан-Уул  дүүрэг, 1 дүгээр хороо, Махатма Ганди гудамж, Нарлаг хотхон, 57 байр 27 тоот хаягт байрлах “Хаймер монголиа” ХХК /Улсын бүртгэлийн дугаар: 9011215121, РД:5349079/ захирал Ташуурт овогтой Тэрбишийн Болор-Эрдэнэ /РД:УС80061852/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 409 295 305 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэнсугар нар оролцов.

                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                         

Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

”Хаммер монголиа” ХХК-ийн ерөнхий захирал Ташуурт овгийн Тэрбишийн Болор-Эрдэнэ нь 2013 оны 05-р сарын 21-ний өдөр Төрийн банктай 20 тоот зээлийн болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулж 300.000 ам.долларыг сарын 1,20 хувь жилийн 14,40 хувь ,зээлийн хугацаа 36 сараар хөрөнгө оруулалтын зээлийг моторт тээврийн хэрэгслийн сэлбэг эд ангийн худалдан авах зориулалтаар зээлэн авсан. Зээлийн барьцаанд Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4-р хороо, Нүхтийн зам 27/4-2 тоот 260 метр квадрат Ү-2206023883 бүртгэлийн дугаартай 7 өрөө хувийн сууц, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4-р хороо, Нүхтийн зам 27/4-2 тоот 607 нэгж талбарын дугаартай 630 метр квадрат талбайтай хувийн сууц барихыг зөвшөөрсөн газар зэргийг тус тус барьцаалсан. Дээрх барьцаат зээлийн гэрээнүүдийг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч “Хаммер монголиа” ХХК-ийн захирал Т.Болор-Эрдэнэ нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулж, харьяа дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ юм.             Зээлдэгч “Хаммер монголиа” ХХК, ерөнхий захирал Тэрбишийн Болор-Эрдэнэ нь 2015 оны 03-р сараас эхлэн 2016 оны 06 хүртэл нийт 290 хоног хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 1.3.10 , 1.3.11, 1.3.12, 3.2.4, 3.2.5-р зүйлийг зөрчиж байна.

”Хаммер монголиа”ХХК, ерөнхий Захирал Тэрбишийн Болор-Эрдэнээс зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл болох 163,157,88 ам доллар, зээлийн хүү болох 60,789,85 ам доллар, нэмэгдүүлсэн хүү болох 3,147,45 ам доллар, нийт 227.095.18 ам.доллар буюу Монгол банкны тухайн өдрийн ханшаар хөрвүүлэн тооцож 484.123.776 /дөрвөн зуун наян дөрвөн сая нэг зуун хорин гурван мянга долоон зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулах, нотариатын зардал 40.000 төгрөг , улсын тэмдэгтийн хураамж 2,578,568.33 төгрөгийг тус тус гаргуулах;                           Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4-р хороо, Нүхтийн зам 27/4-2 тоот 260 метр квадрат Ү- 2206023883 бүртгэлийн дугаартай 7 өрөө хувийн сууц , Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Нүхтийн зам 27/4-2 тоот 607 нэгж талбарын дугаартай 630 метр квадрат талбайтай хувийн сууц барихыг зөвшөөрсөн газар зэргээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 08 дугаар сарын 30-нд шүүхэд гаргажээ.

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ нягтлан бодох бүртгэлийн алдаатай тооцооллын үүднээс хүү дээр алдаатай бодолт хийгдсэний улмаас нэхэмжлэлийн шаардлагаа 409 295 305.06 төгрөгөөр багасгаж байна гэжээ.

2013 оны 5 дугаар сарын 21-ны  өдөр байгуулсан дугаар 20 зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж “Хаммер монголиа” ХХК нь 300,000 ам долларыг жилийн 14,40% ийн хүүтэй зээлсэн. 2015 оны 3 дугаар сараас эхлэн зээлийн гэрээгээ зөрчиж эхэлсэн үүний дагуу дараагийн арга хэмжээ авах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн. 2016 оны 2 дугаар сард нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй гэж нэхэмжлэл буцсан. Үүний дараа дахин нэхэмжлэл гаргаж одоог болтол явж байна. 2016 оны 11 дүгээр сарын 08 өдөр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 409,295,305,06 төгрөг нэхэмжилж байна. Үндсэн зээл 136,157,88 цент, үндсэн хүү нь 38,698 доллар болж байгаа.

Хариуцагч тал зээлийн зарцуулалтыг зориулалтын бусаар ашиглаж байсан. Хувиарын дагуу төлж байгаагүй. Эргэн төлөх хувиарт өөрчлөлт оруулахад ямар нэг эргэн төлөлтгүй байх ёстой. Хариуцагч тал нь харин дандаа зээлийн үлдэгдэлтэй байсан. Одоо нэхэмжилж байгаа үнийн дүн нийт 409,000,295 төгрөг. Ханшийн зөрүүг өнөөдрийн ханшаар бол нэхээгүй манайх өнгөрсөн оны 2016 оны 6 дугаар сарын  09-ны өдрийн ханшаар нэхэмжилж байгаа учраас үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Хаймер монголиа” ХХК-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 

Тооцоолол дээр алдаа гарсан учраас маргаад байсан юм. Долларын зөрүү, хүүгийн тал дээр маргаан гарсан учраас 30 000 доллар алдаатай байсан учраас шинжээч томилсон. Үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүүгийн бодолт, валютын ханшийг зөвшөөрөхгүй байна. 300 000 доллар зээлээд, 136,842,000 ам долларыг хувиарын дагуу төлж байсан. Тэгээд нийтдээ 196,765,077 ам долларыг төлсөн. Үндсэн зээл 163.157.188 цент үлдсэн нь үнэн, зээлийн хүү 13 920 доллар үлдсэн нь үнэн. 2013 онд доллар 1,431 төгрөг байсан үүнээс хойш долларын ханш өссөн тэгээд хугацаа өгч боломж олгооч гэж удаа дараа хандаж байсан. Гэрээний 2.4-т 300,000 ам долларыг өөрчилж болно гэж талууд харилцан хүлээн зөвшөөрч байсан. Гэвч нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хугацааг сунгах, боломж олгох талаар ямарч хариу өгөөгүй.Бид амаар, бичгээр, и мэйлээр хүсэлт тавьж байсан. Хэт өөрийн болзлыг тулгасан гэрээ хийж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч тал ханшийн 130,000,000 төгрөгийн зөрүүг буулгах бүрэн боломжтой. Тиймээс банк энэхүү хөрөнгийг харж үзэж төлүүлэхэд их хохирол гарахгүй. Төлбөр гүйцэтгэх хугацааг 2014 оны долларын ханш болох 1431 төгрөгөөр гаргуулж нийт 295 808 878 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.                              

Энэ 2017 ондоо багтаагаад зээлийг төлнө. Хэдий банк байлаа гээд бизнес эрхлэгчийг ингэж хохироож болохгүй. Банк хэтэрхий өөрийн ашиг сонирхлоо түрүүнд тавьж байна гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банк  нь хариуцагч “Хаймер монголиа” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 484.123.776 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 409 295 305 төгрөг болгон багасгаж шинээр хүү, тооцооллыг гаргасан байна.

 

“Хаймер монголиа” ХХК нь Төрийн банктай харилцан тохиролцож, 300 000 ам доллар, жилийн 14.40 хувийн хүүтэй, сарын 1.20 хувь, 36 сарын хугацаатайгаар зээлэхээр 2013 оны 05 дугаар сарын 21-ны өдөр  20 тоот зээлийн гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэн Т.Болор-Эрдэнэтэй түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 17090, Нүхтийн Зам 27/4-2 тоот, 260 мкв талбайтай, 7 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023883 дугаар бүхий хувийн сууц, Хан-Уул дүүрэг, 4 хороо, 17090, Нүхтийн Зам 27/4-2 тоот 630мкв, 607 дугаар гэрчилгээтэй газар, Т.Болор-Эрдэнийн өмчлөлийн эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, барьцаалуулагчийг төлөөлж “Хаммер монголиа” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд Т.Болор-Эрдэнэтэй батлан даалтын гэрээ байгуулсан байна.

 

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй, эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

 

Зохигчид  2013 оны 05 дугаар сарын 21-ны өдөр зээлийн гэрээг 36 сарын буюу 3 жилийн хугацаатай байгуулсан боловч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөгдөх хуваарьт заасан хугацаа, хэмжээгээр зээлийг эргүүлэн төлөөгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 1.310, 1.3.11, 1.3.12, 3.2.4, 3.2.5-р зүйлийг зөрчиж байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч “Хайммер монголиа” ХХК-д зээлийн төлбөрийг барагдуулах тухай 214.08.29 мэдэгдэл, барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдэл, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан /хх 100/ баримтаар тогтоогдож  үүргээ гүйцэтгэхийг сануулсан, гэрээний  үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Зохигчид зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар гэрээгээр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар 2016 оны 11 дугаар сарын 08-ний өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй байна.

 

2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Акпар аудит” ХХК-ийн 21 тоот шинжээчийн дүгнэлтэд:

Хариулт 2: Төрийн банкны нэхэмжлээд байгаа үндсэн зээл болон зээлийн хүүг анхны гэрээний нөхцөлөөр нэхэмжилсэн байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 2017.01.31-ний өдрийн байдлаар 163.117.28 ам доллар байгаа бөгөөд энэ талаар ямар нэгэн маргаан гараагүй байна. Зээлийн хүүг гэрээний нөхцөлөөр буюу сарын 1.2 хувийн, жилийн 14.4 хувийн хүүгээр бодсон боловч 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэлд хүүгийн үлдэгдлийг буруу тооцоолсноос 30.395.02 ам доллараар илүү нэхэмжилсэн байна. Өөрөөр хэлбэл төлбөл зохих хүүгийн дүн 92.201.21 ам доллараас төлсөн хүү 61.806.38 ам долларыг хасахад 30.394.83 ам доллар үлдэхийг 60.789.85 ам доллар гэж тооцоолон 30.395.02 ам доллараар илүү нэхэмжилсэн байна. Хариулт 3: “Хаммер монголиа” ХХК нь нийт 300 000 ам долларын зээл авснаас 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн байдлаар 136.882.72 ам доллар төлж, одоогийн байдлаар үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 163.117.28 ам доллар байна гэсэн дүгнэлт гаргасан байна.

 

Шинжээчийн дүгнэлтийн талаар шүүх хуралдаан дээр зохигч хэн аль нь хүлээн зөвшөөрч тайлбар өгч, энэ талаар маргаагүй байх тул шинжээчийн дүгнэлт нь шийдвэрийн нэг үндэслэл болно.

 

Зохигчид шүүх хуралдаан дээр үндсэн зээл, зээлийн хүү 196.775 ам төлсөн болон зээлийн үлдэгдэл 163.117.28 ам доллар болон зээлийн гэрээний хүү 38.698 ам доллар, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч, хариуцагч төлөхийг зөвшөөрсөн бөгөөд харин валютын ханшийн өөрчлөлтийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөх боломжгүй, гэрээ байгуулах үеийн долларын ханшаар нэг ам долларыг 1431 төгрөгөөр тооцож нийт 295 808 878 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч валютын ханшийг өнөөдрийн ханшаар тооцоогүй, харин 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүхэд нэмэгдүүлсэн шаардлага гаргасан үеийн долларын ханш буюу 1980.048 төгрөгөөр бодож нэхэмжилж байгаа тул хариуцагчийн нэг ам долларыг 1431 төгрөгөөр тооцуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж маргав.

 

Хариуцагчийн төлөөлөгч зээлийн хүүгийн хэмжээг зээлдэгчид илт хохиролтой байна гэж тайлбарлаж байх боловч ямар үндэслэлээр илт хохиролтой байгаа тухайгаа баримтаар нотолж, тайлбарлаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар ...төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө...гэж заасан байх тул шүүх нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн мөнгөний ханш буюу нэг ам долларыг 1980.048 ам доллараар зээл, зээлийн хүүг тооцож гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иймд “Хаммер монголиа" ХХК-аас  үндсэн зээл 163.157.188 ам доллар,  зээлийн хүү 38.698 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 3.147.45 ам доллар, нийт 206.714.800 цент доллар буюу үүрэг үүсэх үеийн ханш нэг ам доллар 1980 төгрөгөөр тооцож, нийт 409.295.305 төгрөгийг гаргуулж, Төрийн банканд олгох нь зүйтэй байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2 240 427 төгрөг төлөхөөс 2 403 550 төгрөг төлсөн байх тул илүү  төлсөн 163 123 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч “Хаммер монголиа” ХХК-аас нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын нотариатын үйлчилгээний хөлс гэж нэхэмжилсэн 40000 төгрөгийн шаардлага баримтаар хэрэгт авагдаагүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан  “Хаммер монголиа” ХХК-аас 206.714.800 ам доллар буюу 409 295 305 /дөрвөн зуун есөн сая хоёр зуун ерэн тав гурван зуун тав/ төгрөгийг гаргуулж,  Төрийн банканд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 578 568.33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  илүү төлсөн 338 141.33  төгрөгийг улсын орлогоос, 2 240 427 төгрөгийг  хариуцагч “Хаммер монголиа” ХХК-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банканд олгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч  “Хаммер монголиа” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 17090, Нүхтийн Зам 27/4-2 тоот, 260 мкв талбайтай, 7 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023883 дугаар бүхий хувийн сууц, Хан-Уул дүүрэг, 4 хороо, 17090, Нүхтийн Зам 27/4-2 тоот 630мкв, 607 дугаар гэрчилгээтэй газрыг хуульд зааснаар дуудлага худалдаанд оруулж зээлийн гэрээний үүргийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг,  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.РЕНЧЕНХОРОЛ