Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 183

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай, Рысжан ХХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багт оршин суух, Шыбарайгыр балта овогт Төлеубайн Амангелдид холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 32500 төгрөг, алданги 16250 төгрөг, нийт 48750 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Рысжан ХХК-ны захирал Н.Бейбитхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багт оршин суух иргэн Т.Амангелди нь манай компанитай 2016 оны 2 дугаар сарын 08-ний өдөр 4 сар 7 хоногийн хугацаатай Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөр тооцоогоор борлуулах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас А-80 маркийн 232500 (150 литр х 1550 төгрөг) төгрөгийн үнэ бүхий бензинийг хүлээж авсан билээ. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь 200000 төгрөгийг төлж өгч, үлдсэн мөнгийг төлөхгүй, гэрээгээр хүлээн үүргээ бүрэн биелүүлэхгүй байна.

Иймд Т.Амангелдээс зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 32500 төгрөг, алданги 16250 төгрөг, нийт 48750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Рысжан ХХК-ны захирал Н.Бейбитхан шүүхэд ирүүлсэн тайлбарт: Манай компани Т.Амангелдээс зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 32500 төгрөг, алданги 16250 төгрөг, нийт 48750 төгрөг гаргуулахаар тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан билээ.

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, төлбөрөө бүрэн төлж манай компанийг хохиролгүй болголоо.

Иймд тус компани нэхэмжлэлтэй, Т.Амангелдид холбогдох зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 32500 төгрөг, алданги 16250 төгрөг, нийт 48750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Рысжан ХХК-ны нэхэмжлэлтэй, Т.Амангелдид холбогдох зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 32500 төгрөг, алданги 16250 төгрөг, нийт 48750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Амангелди нь нэхэмжлэгч Рысжан ХХК-ны нэхэмжилсэн 48750 төгрөгийг төлж өгсөн бөгөөд энэ тухай тайлбарыг нэхэмжлэгч Рысжан ХХК-иас тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд энэ хэргийн хариуцагч Т.Амангелди нь нэхэмжлэгч Рысжан ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Рысжан ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн тал нь болох 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 2275 төгрөг, мөн хариуцагч Т.Амангелдээс 2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Рысжан ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 234.6-д зааснаар хариуцагч Т.Амангелди нь нэхэмжлэгч Рысжан ХХК-нд 48750 төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Рысжан ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн тал нь болох 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 2275 төгрөг, мөн хариуцагч Т.Амангелдээс 2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Рысжан ХХК-нд олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК