Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/69

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

хохирогч Ж.Э,

хохирогч Ж.Э, Ц.Э, М.М нарын өмгөөлөгч Ц.Б,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч*******,

Шүүгдэгч*******,*******, тэдгээрийн өмгөөлөгч*******,

Шүүгдэгч *******,*******, тэдгээрийн өмгөөлөгч Э.С,

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч П.Б.Б,

Шүүгдэгч*******, *******, тэдгээрийн өмгөөлөгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******, овогт*******-ын*******, Боржгин овогт*******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******,*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******, Х овогт Ц-н ******* нарт холбогдох 1834000000140  дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19 оны 06 дугаар сарын 24-нд өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Т аймгийн А сумын  дугаар баг, ............. гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх*******

 

Монгол Улсын иргэн, 19 оны 12 дугаар сарын 12-нд Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт Г аймгийн Б сумын  дугаар баг, ........... дугаар зөрлөгт оршин суух,*******

 

Монгол Улсын иргэн 1972 оны 12 дугаар сарын 01-нд Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Ц-д ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Г аймгийн Б сум,  дугаар баг, дугаар зөрлөг, гаар зөрлөг,  ...........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх*******

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 25-нд өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Т аймгийн А сумын  дүгээр баг, Д-н .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх*******

 

Монгол Улсын иргэн, 19 оны 12 дугаар сарын 03-нд Т аймгийн А суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 3, аав, дүүгийн хамт Т аймгийн А сумын  дүгээр баг, ..........д оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх уягийн*******

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 15-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  оюутан, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Т аймгийн З сум,  дугаар баг,............ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх*******

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 19-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Т аймгийн З сумын  дугаар баг, .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх *******

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 10-нд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Т аймгийн З сум,  дугаар баг, ............. тоотод оршин суух,*******

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч******* нь*******,******* нартай бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг Төмөр замын 16 дугаар зөрлөгийн орчмоос иргэн Ж.Э-ы 12 тооны адуу, иргэн Ц.Э-ын 3 тооны адуу буюу нийт 15 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж Ж.Эд 9 610 000 төгрөгийн, Ц.Эт 2 062 500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 мөн яллагдагч******* нь үргэлжилсэн үйлдлээр*******-тэй бүлэглэж Төв аймгийн Алтанбулаг сумын Асгат 2 дугаар багийн нутаг Баянбулаг гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрийн хооронд иргэн Б.Х-ын 5 тооны малыг хулгайлж 8 000 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

яллагдагч*******,******* нартай бүлэглэж 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас иргэн П.Ж-ын 3 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Г.П,******* нартай бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас иргэн П.Ж 2 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

Яллагдагч******* нь*******,******* нартай бүлэглэж тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг Төмөр замын 16 дугаар зөрлөгийн орчмоос иргэн Ж.Э-ы 12 тооны адуу, иргэн Ц.Э-ын 3 тооны адуу буюу нийт 15 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж Ж.Эд 9 610 000 төгрөгийн, Ц.Эт 2 062 500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

мөн******* нь үргэлжилсэн үйлдлээр*******-тай бүлэглэж тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг Төмөр замын 16-р зөрлөгийн орчмоос иргэн М.М-ийн 7 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 6 765 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

Яллагдагч******* нь*******,******* нартай бүлэглэж тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг Төмөр замын 16 дугаар зөрлөгийн орчмоос иргэн Ж.Э-ы 12 тооны адуу, иргэн Ц.Э-ын 3 тооны адуу буюу нийт 15 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж Ж.Эд 9 610 000 төгрөгийн, Ц.Э-т 2 062 500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

мөн******* нь үргэлжилсэн үйлдлээр*******-тай бүлэглэж тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг Төмөр замын 16 дугаар зөрлөгийн орчмоос иргэн М.М-ийн 7 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 6 765 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

Яллагдагч ******* нь “Яллагдагч*******-д холбогдох эрүүгийн 1834000000140 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Нүүрэлдүүлэхийн өмнө гэрч, хохирогчид санаатай худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, энэ тухай тэмдэглэлд тусгана”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан хууль сануулж 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч*******-тай нүүрэлдүүлж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлсний дараа “...энэ хүний ярьж байгаа үнэн.******* худаг дээр очихоосоо өмнө 16 дугаар зөрлөгийн урд******* автомашин дээрээс мотоциклоо буулгаад энүүхэнд миний адуу байгаа. Та хоёр худаг дээр очоод хүлээж бай гэсэн. ...Би одоо санаж байна. Тэр хүмүүс явсны дараа*******,******* нар худгийн ойрхон хэвтчихсэн байсан адууг босгох гээд явсан юм. Тэгээд босгочхоод буцаад худаг дээр ирсэн. Тэрийг эхнэр бид хоёр*******,******* нар дүүгээ сундалж яваад шарга халзан азаргатай адууг тууж ирсэн гээд ойлгочихсон байж. Тэгээд энэ талаар мэдүүлэг өгөхдөө*******,******* хоёр адууг тууж ирсэн гэж ташаа мэдүүлсэн байна. Одоо бодоход*******,******* нар мотоциклтой явчихаад удалгүй ирсэн. Ирсэн дараагаа******* ганцаараа мотоциклтой яваад шарга халзан азаргатай адууг тууж ирсэн юм байна...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

 

Яллагдагч******* нь “Яллагдагч*******-д холбогдох эрүүгийн 1834000000140 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэрч шүүх прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй”, 4 дэх хэсэг заасан “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 8 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө.” гэсэн хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан хууль сануулж, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлсний дараа “...Би сүүлд бодоод байсан дээрх мэдүүлэгтээ эргэлзээд байгаа юм.*******,******* нар жоохон дүүгээ сундалж яваад худгаас холгүй хэвтчихсэн байсан адууг босгочихоод буцаж ирсэн шиг санаад байна. Тэгээд дараа нь******* өөрийнхөө мотоциклтой ганцаараа яваад шарга халзан азаргатай адууг тууж худаг дээр ирсэн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

 

Яллагдагч******* нь*******-тай бүлэглэж Төв аймгийн Алтанбулаг сумын Асгат 2 дугаар багийн нутаг Баянбулаг гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрийн хооронд иргэн Б.Х-ын 5 тооны малыг хулгайлж 8 000 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

Яллагдагч******* нь*******,******* нартай бүлэглэж  2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас иргэн П.Ж 3 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн******* нь үргэлжилсэн үйлдлээр*******,******* нартай бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас иргэн П.Ж 2 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

Яллагдагч******* нь*******,******* нартай бүлэглэж 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас иргэн П.Ж 3 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн******* нь үргэлжилсэн үйлдлээр*******,******* нартай бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас иргэн П.Ж 2 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд, мөн шүүгдэгч нар, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би анх*******,******* нартай ******* гэдэг хүний адууг маллаж  Дундговь аймгийн Адаацаг суманд отроор явж байгаад танилцаж байсан. Тэр үеэс бие биеийнхээ дугаарыг авч, адуу мал асууж хаагуур адуунд явж байна гэж ярьдаг байсан. 2018 оны 01 дүгээр сард би эхнэртэйгээ Төв аймагт амьдардаг болсон. Тэр үед******* над руу залгаад хаана юу хийж байна гэж асуугаад, би Дорноговь аймгийн Овоот гэх газар адуугаа уруудуулаад  барьж ирсэн. Шарга халзан азаргатай 15 тооны адуугаа олж ирсэн. Хоёулаа нийлж энэ адууг заръя чи унаа олоод хүрээд ир гэсэн. Би тэр үед*******, ******* гэдэг хоёр хүнээс 1 сая төгрөг зээлсэн байсан. Тэгээд би энэ хоёр хүнийг гуйж, та хоёр Чойр гэх газрыг мэдэх үү гэхэд энэ хоёр хүн мэднэ гэсэн. Тэгээд *******,******* гэх хоёр хүнийг гуйгаад та хоёроос зээлсэн 1 сая төгрөгөө өгье. Чойр гэх газар манай найзад адуу байгаа гээд бид Чойр руу 2018 оны 03 дугаар сарын 13-нд гарсан. Замаараа ******* гэдэг хүний адуу байгаа айлуудаар ороод Чойрт оройтож ирсэн. Чойрт ирээд******* руу залгахад утас нь холбогдохгүй байсан тул бид танихгүй айлд хоносон. Тэр үед энэ хүмүүс айлд хоноод би машиндаа хоносон.  Маргааш өглөө нь ******* руу ярихад буцаад хот руу явдаг зам дагуу би ганцаараа мотоциклтой адуу туугаад явж байна. хүрээд ир гэсэн. Тэгээд хойшоо явж байгаад 16 дугаар зөрлөгийн наана би Цагаан өнгийн мотоциклоо машин дээрээс буулгаад******* руу ярьж байгаад адуун дээр нь очоод хамт адуу туугаад худаг дээр очиход*******, *******,******* нар ирсэн байсан. Тэр үед Төв аймгийн отроор адуугаа авч явж байгаа гэх хүмүүс бас ирсэн байсан. Тэр хүний морийг******* бид 2 сольж өгсний дараа******* надад хоёулаа худгийн зүүн хойно Шарга халзан азаргатай 15 тооны адуу байгаа. Түүнийг хамт яваа хөөгөөд ирье гэсэн. Тэр адуунуудыг******* бид хоёр услаад,******* буюу Мэл түрүүлээд явсан.******* бид хоёр усалсан шарга халзан азаргатай 15 тооны адууг хамт тууж байгаад******* би очоод хашааны хаалга онгойлгож байя, чи туугаад хүрээд ир гэсэн. Тэгээд тууж очсон 15 тооны адуунаас 5 адууг үлдээгээд Шарга халзан азарга, Хонгор гүү, хээр үрээ, Азарган бор үрээ, Бор гүү, Алаг байдас зэрэг 10 тооны адууг ачсан. Тэгээд******* надад энэ хоёр хүнд хулгайн адуу гэдгийг хэлсэн үү гэхэд би хэлээгүй, найзад нь байгаа манай адуу гэж ойлгуулсан гэж хэлсэн чинь******* үлдсэн 5 тооны адууг 1 сая төгрөгөөр заръя энэ хоёр хүнээс асуучих гэсэн. Тэгээд би *******-аас үлдсэн 5 тооны адууг энэ хүмүүс 1 000 000 төгрөгөөр заръя гэхэд чи 5 тооны адууг 1 сая төгрөгөөр зараад яах вэ? болохгүй бол ах нь буцаж ирээд гэрт чинь хүргэж өгье гэхэд нь би яах юм бэ ах гээд 1 сая төгрөгөөр зараад үлдээе гээд үлдээсэн. Гэтэл******* надад мотоциклоо үлдээчих хэд хоногоос буцаад ирчих, найздаа адуу маланд тус дэм болоод өгөөч гэсэн. Тэгэхээр нь би мотоциклоо үлдээсэн. Тэгээд сүүлд нь******* над руу намайг Төв аймагт байхад залгаад чи янз бүрийн асуудал болоход хэргээ ганцаараа даах юм байгаа биз дээ гэсэн. Тэгэхэд нь би хэргээ ганцаараа даана гэж хэлээд*******-ас 2 150 000 төгрөг нэмж авсан. Тэгээд сүүлд нь Б-н ээж нь гэх хүн над руу яриад эгч нь Улаанбаатар хотод байна. Чи надтай нэг уулзах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би Төв аймгаас Драгон дээр очиход цагдаа нар ирээд намайг барьсан. Тэгээд цагдаад баригдаад Төв аймгийн Жаргалант суманд очиж байцаалт өгсөн. Тэр үед Хээр азаргатай 7 тооны адуу гэж байцаалт авсан. Тэр адууг би мэдэхгүй. 15 тооны адууг*******,******* нартай нийлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бусад үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа. Тэр талаараа ярихгүй гэв.

 

1.2. Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Энэ хүний ярьсан зүйлийг сонслоо. Анх болсон энэ хэргээс өмнө нь надтай холбогдсон гэдэг зүйлийг хэллээ. Тэр нь хэрхэн, яаж нотлогдсон бэ. Тухайн үед байсан утасны билл-г авч би цагдаад өгсөн. Надтай холбогдсон ямар ч зүйл байгаагүй. Би тухайн үед 16 дугаар зөрлөгт амьдардаг байсан. Мөн надтай Дундговь аймгийн Адаацаг суманд танилцсан гэж байна. Би тэр газар нь очиж үзээгүй. Би Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 16 дугаар зөрлөгийн ойр хавьд отроор явдаг. Дорноговь аймаг руу би отроор явсан нь үнэн. Намайг гэрчлэх хүмүүс байгаа. Тэндээс надтай хамт адуугаа тууж гарч ирсэн олон хүн байгаа. Тэр хүмүүс гэрчилнэ. Яг наймаа хийж байхад байсан гэрч нар байгаа. Мөн анх танилцаж байхад байсан гэрч байгаа. Тэдгээр хүмүүсийн мэдүүлэг хоорондоо зөрдөг. Надад маш их хохиролтой байна. Мөн энэ хүнтэй яаж холбогдуулж байгааг сайн мэдэхгүй байна. Энэ хүн яагаад ингэж яриад байгааг ойлгохгүй байна. Би мөнгөө өгч адуу худалдаж авсан хүн. Энэ хэрэгт мөн миний аавыг хамааруулж байна. Миний аав энэ хэрэгт оролцоогүй, мэдэхгүй. Энэ хүнтэй наймаа хийхэд аав дургүй байсан. Худаг дээр мал услуулахаар аав намайг О гэдэг хүнээр дуудуулсан. Тэгээд би малыг очиж услах гэхэд энэ хүмүүс ирсэн байсан. Би энэ хүмүүсээс адуу худалдаж авсан хүн. Тэгээд адуу худалдаж авчихаад ял сонсоод байж байна гэдэг хэцүү байна. Ийм л зүйл болсон гэв.

 

1.3. Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Энэ хүмүүс байнга худал ярьж байна. Энэ хүмүүсийг бид танихгүй. Намайг ажлаа хийгээд замын баруун талд байхад нүд нь нуухадсан хоёр 70 нас гарсан өвгөн ирээд адуу услаад өгөөч гэхэд нь би О гэдэг өвгөнийг дагуулаад худаг дээр очиж, худаг ажиллуулж өгч адууг нь услаад өгсөн. Тухайн үед өндөр антен дээр мотор асаалттай байсан тул эхнэр ажилтай, хүүгээ дуудаад О гэдэг хүнтэй энэ хүний адууг усалж өгчихөөд миний хүү мотороо унтраагаад ирээрэй гээд явсан. Намайг О гэдэг хүнийг дагуулаад очиход зүүн талаас нь Шарга халзан азаргатай адууг энэ хүн цэнхэр мотоциклтой тууж ирсэн. Бас нэг хүн нь зам дээр зогсож байсан. Би энэ хүмүүсээс хэнийг нь ч танихгүй. Дандаа худал ярьж байна. 2018 онд надтай Дундговь аймгийн Адаацаг суманд танилцсан гэсэн. Тэр үед би Адаацаг суманд байгаагүй. Би тэр үед Шивээговь сум руу үхрээ уруудуулаад үхрийн шүлхий өвчин гараад Тэрэгтэд Алтансүх гэдэг хүний зүчээнд хоригдож байсан. Намайг гэрчлэх хүмүүс байгаа. Намайг 03 дугаар сарын 10-нд гартал хөдөлж болохгүй гэсэн байсан. Ингэж худлаа ярьж байна. Энэ хүмүүс эмээл, хазаар бүх зүйлээ бэлдэж ирээд биднээс худалдаж авчихаад одоо янз бүрийн зүйл болгож ярьж байна. Анх энэ хохирогч Т дэд хурандаа гээд хоёр хүн манайд ирсэн. Манай хүү энэ хүнээс худалдаж авсан байсан. Тэгэхдээ бүх бичиг баримтууд миний нэр дээр ирсэн байсан. Манай хүү гэрээсээ гараагүй байсан. Манайхаас авсан нь үнэн. Гэхдээ манай хүү энэ хүнээс адуу худалдаж авсан гээд утсаа чанга яригч дээр нь тавиад Т дэд хурандаа, ахиад нэг цагдаа, хоёр хүнтэй дөрвүүлээ байсан. Тэгээд би энэ хээр азарга чинь ийм, ийм юм байна. Энэ хэнээс авсан, яагаад ийм адуу манай хүүхэдтэй наймаацаж байгаа вэ? гэхэд энэ хүн миний өөдөөс юу ч дуугараагүй. Би энэ хүмүүсийг хаанаас хаа хүрч яваа хүмүүс вэ гэхэд Төв аймгийн Эрдэнэ сумынх гэж хэлсэн. Тэгээд би Төв аймгийн Эрдэнэ сумын ийм хүмүүс манай хүүхэдтэй наймаа хийсэн байна гэж хэлсэн. Ингэхэд би хээр халзан азаргыг зарсан. Надад ямар ч хамаагүй. Би утсаар энэ хүнээс манай хүү худалдаж авсан ч цагдаа нарын дэргэд яриулсан. Тэгэхэд одоо хээр халзан азаргатай адууг би мэдэхгүй гэж байна. Тухайн үед дэргэд нь Ө, М гэх гэрч нар байсан. Би дөнгөж ажлаасаа буугаад очиход энэ хүмүүс адуугаа ачаад дууссан байсан. Сүүлд нь сохор адууг чирээд ачиж байсан. Намайг дөнгөж ирээд зогсоход миний араас М ирсэн. Энэ залуу манай гэрийн гадаа мотоциклоо үлдээе гэж яриад зогсож байсан. Энэ юун адуу болохыг асуугаад байж байхад энэ адууг зарна гэсэн. Тэгэхэд М гэдэг хүн би авъя гэсэн. Манай хүү мөн би авъя гэсэн. Тэгэхэд би миний хүү дэмий юм биш үү. Өөрийнхөө 10 гаран адууг тэжээж байж давхар дээрээс нь өвс тэжээлийн гарз биз дээ гэж хэлээд орхисон. Тэгэхэд би энэ хүмүүсийн хэнтэй ч наймаа хийгээгүй. Тэгэхэд би өнөөдөр давхар ял үүрээд явж байна. Би ямар ч хэрэг хийгээгүй. Би О-тай ч наймаа хийгээгүй. Намайг ирэхэд О ч байгаагүй. Би О-ын ирэхэд болон явахад наймаа хийхэд ч байгаагүй. Ингэж худал мэдүүлэг өгч болдог юм уу? анх адууг тууж ирчихээд тууж ирээгүй гэж мэдэн будилж болохгүй. Отгон гэдэг хүн яс гэрчлээд уг нь та намайг гуйж ажил дээр байхад адуугаа услуулсан гэхэд энэ хүн түрүүлээд уулзсан байсан. Тэгээд би хүүгээ дуудаж хоёр өвгөний адууг усалж өгөөд мотороо унтраагаад хариарай гэж хэлээд би явсан. Би орой 16, 17 цагийн үед очиход бүх зүйлээ ачиж дууссан байсан. Бүх зүйлээ бэлдэж гарч ирчихээд ингэж хүнийг хэрэгт оруулж болох уу. Энэ нь хуульд нийцэх үү. Би Адаацаг гэдэг сум руу бараг очиж үзээгүй. Тэгэхэд ингэж худал хэлж болохгүй. Би Адаацаг суманд байгаагүй. Энэ хүнтэй уулзаагүй. Би Чойрт байсан. Энэ хүний анхны ганц мэдүүлэг үнэн. Бусад мэдүүлэг нь дандаа худал. Би Т дэд хурандаагийн дэргэд утсаар ярьж энэ хээр азаргатай адуу ямар учиртай юм бэ? энэ хүн эзэн нь ирчихээд байна гэж яриулсан. Тэгэхэд миний адуу би хүний юм зараагүй гэж өөдөөс хэлсэн. Бид мөнгөө өгсөн. Манай хүү эхний 5 адууг 1 сая төгрөгөөр, дараагийн адууг 2 сая төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийг нь шилжүүлсэн байсан. Би тэр үед өвчтэй, эхнэр өвчтэй байсан. Тэгэхэд би эхнэрээ энэ хоёр цагдаатай яваад энэ хүнийг олж өг гээд эхнэрээ явуулсан. Тэгээд манай эхнэр үлдсэн мөнгөө ав гэж хэлээд энэ хүнийг хоёр цагдаагаар бариулсан. Энэ хүнийг орж ирэхэд нь танихгүй байсан. 30 минут энэ хүмүүстэй уулзчихаад хулгай хийнэ гэсэн ойлголт байхгүй. Огт танихгүй хүмүүс. Би хэнтэй ч ярилцаагүй, хэнтэй ч наймаа хийгээгүй гэв.

 

1.4.  Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Найзтайгаа хамт байсан. Найз минь адуу заръя гэхэд би хамт явсан. Тэгээд гэрийнхээ хашаанд тууж ирээд хүнд зарсан. Өөр ярих зүйлгүй гэв.

 

1.5. Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би төв аймгийн Алтанбулаг суманд хувиараа бизнес эрхэлдэг.*******, Г.Б.Б хоёртой багын найзууд. Энэ хоёр хотоос ирнэ гээд ярьж байсан. Надтай огт уулзалдаагүй байж байгаад ирсэн. Надаас мотоцикл өгчих, адуунд явчихаад ирье гэж хэлсэн. Ж гэдэг хүн нь ч Б-н ээжийнх нь дүү буюу ах дүүсийн хүмүүс.******* барилддаг, адуу малд сайн залуу. Би ийм хэрэг хийнэ гэж бодоогүй. Мотоциклоо өгчих адуунд яваад ирье гэхэд нь өгөөд явуулсан. Энэ хэдэн адууг хашаад зараад явъя гэхэд нь би тэг гэсэн. Би энэ хоёр хүнтэй багын найзууд. Энэ хүмүүсийг ийм хэрэг хийнэ гэж бодоогүй. Гол нь дансаар мөнгө орж ирсэн. Бүх нийтээр амардаг өдөр байсан. Унаа тэрэг олдохгүй байсан. Тэр үед манай аавын дүү Зүүн хараагийн ах хөдөөнөөс өвлийн идшээ бэлдээд буцах гэж байхад нь******* тэр ахтай ярьж хойшоо ачуулсан юм шиг байсан. Тэр үед******* өөрөө дансгүй, намайг дансаараа мөнгө аваад өгөөрэй гэсэн. Тэгээд тэр үед дансаар нь мөнгө авч өгснөөс болоод энэ хэрэгт холбогдсон. Энэ хэрэгтэй хөөцөлдөж 2 жил боллоо. Энэ хэргээс залхаж байна. Хурдан салмаар байна гэв.

 

1.6. Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би оюутан. Анх*******-тай барилдаж байгаад танилцсан. Манай ангийн банди нар их барилддаг. Тэгээд бид хаа нэг хамт сагс тоглодог байсан. Тэгээд явж байтал нэг өдөр******* ах надаас наадам болох гээд байна. Ахад нь бичлэг хийх утас хэрэгтэй байна. Хүний нутаг руу явж байна, утас байхгүй гэхээр нь дүүд нь шинээр авсан Samsung S6 маркийн утас байна. Та үнэ тохирвол аваарай гэсэн. Тухайн үед бид хоёр 230-250,000 төгрөгөөр тохирсон байсан. Тэгээд намайг хичээлд явсан хойно манай дүү над руу залгаад утсыг чинь Т ах аваад явчихлаа шүү гэсэн. Тэгээд наадмаасаа ирээд мөнгө өгөх байх гэж байтал мөнгө өгөөгүй. Түүнээс хойш 1 жил гаран болсон. Тэгээд хадам ээж дээр нь очоод******* ах яасан талаар сураглаж байсан. Тэгээд нэг өдөр******* ах нь хөлөө хугалаад Баян-Өнжүүл сумын эмнэлэгт байна гэсэн. Тэгээд холбогдохгүй байж байгаад хичээл орох үед******* ахын хүүхэд нь төрөөд манай сургуулийн хойд талын байранд байр түрээсэлж байсан. Тэгээд хадам ээжээс нь сураглаж байгаад очиж уулзахад ах нь ингээд удахгүй идэшний адуу оруулж ирнэ. Хүүхэд төрсөн, байрны мөнгө нэхэгдээд мөнгө хэрэгтэй байна. Ах нь чиний мөнгийг өгнө гэж байсан. Тэгээд сүүлдээ ахынх нь адууг ачиж ирэх гэж байсан машин болохоо байсан байна. Хоёулаа мотоциклоор хамт яваад ирье гээд намайг унтаж байхад гэрт ороод ирсэн. Тэгээд би тухайн үедээ үгүй гэж байгаад гуйгаад байхаар нь хамт явсан. Тухайн үед хулгайн адуу гэж мэдээгүй. Би******* ахад их итгэдэг байсан. Тухайн үед би “Дэлгэр түшээд хан” гэдэг блокны үйлдвэрт ажилладаг байсан. Тэнд ажиллаж байхад цагдаа яриад*******-тай адуу хөөж ирсэн үү гэж ярихад нь анх хулгайн адуу гэдгийг мэдсэн гэв.

 

1.7. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Б-г сайн танихгүй. Б-н хадам аав нь манай эхнэрийн нэг ангийн хүүхэд. Тэгээд манай хүргэн адуу зарах гэж байна. Та хоёр авах уу гэсэн. Тэгэхэд нь би уулзаад, тэгээд хэд хоногийн дараа надад 1 сая төгрөг хэрэгтэй байна гэсэн. Хэд хоногоос өгье гэсэн. Тэр үедээ хадмыг нь таних юм чинь болох байх гэж бодоод эхнэр бид хоёр өгсөн. Тэгээд 03 сарын 10-д гаргаад би наашаа адуу руугаа явлаа. Манай адуу Чойрын энд байгаа гэсэн. Тэгээд манай эхнэр бид 3 наашаа явсан. Тухайн үед хулгайн адуу гэдгийг огт мэдээгүй. Энэ хүний адуу гэж бодсон. Тэгээд худлаа хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Г.Э өмгөөлөгч тэгээд хэлбэл та хоёрыг ахиж дуулахгүй гэсэн. Тэр үед бид хоёр Хөх Хот орж үзүүлээд явж байсан. Тэгээд тэр хүнийг тэгж хэлэхээр нь хурдан салж гэртээ харъя гэж бодоод бид хоёр тэгж хэлсэн. Тэр нь бидний буруу. Өөр хэлэх зүйлгүй гэв.

 

1.8. Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны цагаан сар болохоос өмнө манай ангийн хүүхэд болох С гэдэг эхнэр нөхөр байдаг. Тэр хоёр манай хүргэн адуу зарах гэж байна гэсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа охин нь над руу залгаад та бид хоёрт 1 сая төгрөг зээлэх үү. Бид хоёр гэр барих гэсэн юм. Хэд хоногоос буцаагаад өгнө гэсэн. Тэгээд бид 1 сая төгрөг өгсөн. Түүнээс биш бид хоёр******* гэх хүүхдийг танихгүй. Түүнээс хойш 2018 оны 03 дугаар сарын эхээр******* манай адуу Чойрт байгаа. Чойр руу манай адуу оторт явсан гэсэн. Тухайн үед бид хоёр мөнгөө нэхсэн. Тэгээд бид 2 хамт яваад, замдаа манай хүн адуугаараа оръё гээд хамт явсан. Тэгээд Чойрт ирэхэд******* аавтайгаа хамт бас нэг жоохон хүүхэдтэй хамт адуу туугаад ирсэн. Тэгэхэд******* мотоциклоо буулгаад хамт туулцсан. Тэгээд энэ айлын хашаанд хийж байгаад ачаад авч явсан. Хөх хотоос ирж байсан чинь Б гэдэг цагдаа дуудсан. Тухайн үед нүүрэлдүүлэн байцаана гэсэн. Тэгээд би халдвар судлалын төвд хагалгаанд орсон бие муу байсан. Тэр үед энэ аав, хүү хоёр мөн 5-6 хүн хамт байсан. Тэнд Г.Э гэдэг хүн, тэр цагдаа бид нар тойрч сууж байгаад нүүрэлдүүлэн байцаасан. Тэгэхэд бид хоёрыг******* гэдэг залуу ганцаараа тууж ирсэн.*******, аавтайгаа хамт ирээгүй гэж хэлбэл та хоёрыг дахин дуудахгүй гэсэн. Тэгээд энэ асуудлаас сална гэсэн үг гэж хэлсэн. Тухайн үед бид хоёр тэр хуулийн талын хүн өмгөөлөгч хүн мэдэж байгаа байх. Бид хууль зүйн мэдлэггүй юм чинь ингэж хэлбэл болох юм байна гэж бодоод******* ганцаараа адуу тууж ирсэн гэж хэлсэн. Тэгж хэлсэн нь үнэн гэв.

 

1.9. Хохирогч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би зөрүүлж хэлж магадгүй. Энэ хэрэг үндсэндээ 3-4 жил болж байна. Би 12 тооны өөрийн адуу, Ц.Э хурандаагийн 3 адуу алдсан. Анхны мэдүүлэгтээ би өгсөн. Өөр 2 адуу алдсан. Адуугаа хавар уруудуулаад алдсан. Шилийн худаг гэх газрын ойролцоо сураг гарсан. Тэгээд эрээд би олоогүй. Тэгээд гэтэл Хээр азарганы эзэн М.М над руу ярьж энэ суманд цагдаа нар Б-г барьсан байсан. Тэгэхэд******* манай Шарга халзан азаргатай адууг зүсээр нь хэлсэн. Одоо энэ хэрэг илрээд явж байгаа нь энэ. Би гомдолтой байна. Үндсэндээ энэ хэргийг зөв бурууг ялгаж асуудлыг шийдвэрлүүлмээр байна. Би энэ хүмүүсийг надаас уучлалт гуйх болов уу? төлбөр тооцооны зүйл ярих болов уу? гэж бодсон. Гэтэл ямар ч тийм зүйл болоогүй. Нэг азарга адууг 10-20 жил зарцуулж тийм хэмжээтэй болгодог. Адуугаа бид нүдний цөцгий мэт хайрлаж өсгөдөг. Мал бол Монгол Улсын Үндсэн Хуулиараа Төрийн хамгаалалтад байдаг. Энэ мэт бусармаг үйлдэл гаргадаг хүмүүсээс болж надаас гадна Монголын ард түмэн айдаг. Би энэ хүмүүст асар их гомдолтой байна. Шүүх үнэн зөвөөр нь шийдвэрлэх байх. Эхний шүүх хурал болоод Улсын Дээд Шүүх рүү яваад хэрэг нь задарч ирсэн хэрэг. Тэр хүртэл ямар их инээдэмтэй зүйл болсон. Одоо ямар бүрэлдэхүүнтэй болоод яаж хэрэг шийдвэрлэгдэх гэж байгаа билээ. Ганц энэ хүүхдэд бүх хэргээ тохоод алдуул мал завшсан гэсэн хэрэгт унагаж байна. Тиймээс хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлүүлмээр байна гэв.

 

1.10. Хохирогч М.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай өргөмөл хүү Ж одоо 18 настай. Дорнод аймгийн Халх гол суманд цэрэгт байгаа. Төв аймгийн Баян сумын 4 дүгээр багийн нутаг Цантын бааз гэх газар миний нийт 11 азаргатай 200 гаруй адууг малладаг байсан. Тухайн газар нь өвсгүй байсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 20-нд шуурганаар манай бүх адуу уруудан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг болох 16 дугаар зөрлөгийн орчим ирсэн байсан. Манай хүү Ж тэр хавиар адуу малаа харж бараг өвөлжсөн. Сүүлд 2018 оны 04 дүгээр сарын эхээр би адуунуудаа бөөгнүүлж Төв аймгийн Баян сум руу татсан. Тэгэхэд миний адуунаас дараах адуунууд алга болсон байсан. Үүнд:

  1. Зүүн гуяндаа хөлтэй саран дэвсгэртэй /цагаан үсэн/ тамгатай 8 настай хээр халзан азарга, /50 сая төгрөг, О-аас Улаанбаатар хотод хүлээж авсан/
  2. Зээрд халзан эрлийз гүү, Буруу гуяндаа дөлтэй чандмань тамгатай /5 сая төгрөг, Оаас Улаанбаатарт хүлээж авсан/
  3. Хар зүсмийн гүү, Зөв гуяндаа дөлтэй чандмань тамгатай. Нас гүйцсэн 5 сая төгрөг, /Ц.Д-аас Баянтал суманд хүлээж авсан/
  4. Хүрэн зүсмийн гүү, Буруу гуяндаа дөлтэй чандмань тамгатай. Нас гүйцсэн 5 сая төгрөг, /Ц.Д-аас Баянтал суманд хүлээж авсан/
  5. Соёолон зээрд эрлийз үрээ, Буруу гуяндаа дөлтэй чандмань тамгатай. Нас гүйцсэн 5 сая төгрөг, /Олдоогүй/
  6. Хонгор халзан гүү, Зөв гуяндаа дөлтэй чандмань тамгатай. Нас гүйцсэн 5 сая төгрөг, /олдоогүй/
  7. Хонгор шүдлэн үрээ 3 настай. Зөв гуяндаа дөлтэй чандмань тамгатай. 10 сая төгрөг /Олдоогүй/
  8. Хонгор гүү, Зөв гуяндаа дөлтэй чандмань тамгатай. Нас гүйцсэн /үхсэн гэх/
  9. Хүрэн зүсмийн 2 гүү. Зөв гуяндаа дөлтэй чандмань тамгатай. Нас гүйцсэн тус бүр 5 сая төгрөг /олдоогүй/
  10. Хонгор зүсмийн гүү, Зөв гуяндаа дөлтэй чандмань тамгатай. Нас гүйцсэн 5 сая төгрөг, /олдоогүй/
  11. Хонгор халзан гүү. Зөв гуяндаа дөлтэй чандмань тамгатай. Нас гүйцсэн 5 сая төгрөг, /Ц.Д-ын хүүгээс авсан/
  12. Бор зүсмийн гүү. Буруу гуяндаа дөлтэй чандмань тамгатай. Нас гүйцсэн 10 сая төгрөг /олдоогүй/
  13. Дээрх бор гүүний хүрэн зүсмийн даага. Гуяндаа дөлтэй чандмань тамгатай /олдоогүй/

Нийт 14 тооны адуу. Мөн.

  1. Хул зүсмийн хавчиг азарга. Буруу гуяндаа дөлтэй чандмань тамгатай. 30 сая төгрөг /сураггүй/
  2. Хүрэн зүсмийн байдас. Зөв гуяндаа дөлтэй чандмань тамгатай хар морь 9 настай. Буруу гуяндаа дөлтэй чандмань тамгатай. 5 сая төгрөг /сураггүй/
  3. Дээрх хүрэн зүсмийн байдасны эх Хүрэн зүсмийн гүү. Зөв гуяндаа дөлтэй чандмань тамгатай. /сүүлд Мэл буюу*******-ын адуунаас олж авсан/
  4. Саарал зүсмийн 2 байдас. Зөв гуяндаа дөлтэй чандмань тамгатай. Нас гүйцсэн 5 сая төгрөг.
  5. Халиун зүсмийн гүү. Зөв гуяндаа дөлтэй чандмань тамгатай. Нас гүйцсэн 5 сая төгрөг.
  6. Зээрд халзан зүсмийн гүү. Зөв гуяндаа дөлтэй чандмань тамгатай. Нас гүйцсэн 5 сая төгрөг.
  7. 4 хөл нь цагаан шодон /сүүлгүй/ хээр зүсмийн соёолон гүү. Зөв гуяндаа чандмань тамгатай. 5 сая төгрөг.
  8. Шар хул зүсмийн сарваа даага. 5 сая төгрөг.
  9. Хар зүсмийн нас гүйсэн морь. Буруу гуяндаа дөлтэй чандмань тамгатай. /Ц.Д-ын хүү маханд өгсөн 15 сая төгрөг/

Дээрх 10 адуу буюу нийт 24 тооны адууг хайгаад олоогүй. Би сүүлд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр фэйсбүүкт азарга зарна гэсэн зар харсан бөгөөд миний азарга мөн байхаар нь гар утас руу нь залгаад Улаанбаатар хот, СХД-ийн 21-р хорооны нутагт байх 361-р гармын орчим очиж үзсэн. Тэгээд би азаргаа таниад СХД-н цагдаад өргөдөл гаргаж өөрийн алдсан хээр халзан азаргаа олж авсан. Уг азаргыг О гэх хүн зарах гэж байсан бөгөөд О хээр халзан азаргыг зээрд халзан эрлийз гүүний хамт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутгаас******* гэх хүнээс худалдаж авсан гэж ярьж байсан. Тэгээд би цагдаа нартай яваад*******-ын гэрт ирсэн.*******-аас хар гүү, хүрэн соёолон зээрд үрээ гурвыг авсан. Миний хувьд бол алга болсон 24 адуунаас 6 адууг олж авсан бөгөөд О,*******,******* гэх хүмүүсээс үлдсэн хохирлоо барагдуулах сонирхолтой байна.

...Би олж авсан хээр халзан азаргаа 2013 онд Оросын Буриад залуугаас 50 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Улсын наадамд 7-р давхиж бүс орон нутгийн наадамд нийт 10 гаруй айраг түрүү авч байсан. Үүнийгээ 50 сая төгрөгөөр үнэлж байна. Хар морийг 2015 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас Чойжилийн Бямбаа /анхных нь дугаар 99649229/ гэх залуугаас 15 сая төгрөгөөр худалдаж авсан байсан. Хул азаргыг 2015 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас Дэмчигцоодол /нас барсан/ гэх хамба ламаас 30 сая төгрөгөөр худалдаж авсан байсан. Чойжилийн Бямбаа энэ талаар мэднэ. Уг хар морь нь Бямбаагийн унаган морь бөгөөд анх азарга соёолон үрээ худалдаж аваад засаад морь болгосон юм. Бор зүсмийн гүүг 2017 онд Улаанбаатар хотоос Хасбаатар /88118864/ гэх залуугаас 10 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Хонгор шүдлэн үрээ нь миний унаган үрээ бөгөөд 10 сая төгрөгөөр үнэлж байгаа. Өнгөрсөн жил даага уралдуулж байгаагүй. Удам угшил сайн. Бусад алдсан адуугаа тус бүрийг нь 5 сая төгрөгөөр үнэлнэ. Надад нийт 210 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс би 75 сая төгрөгийн адуугаа буцаан авсан. Одоо үлдэгдэл 135 сая төгрөгийг нэхэмжилнэ. Адууны холбогдох бичиг баримтыг гаргаж өгнө... /гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-108, 111-112, 5-р хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

1.11. Хохирогч Ж.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би өөрийн 150 гаруй адуугаа Төв аймгийн Баян сумын малчин Бямбасүрэн гэдэг хүнд маллуулдаг юм. Би өөрөө Батхүү гэх залууг 2017 оны 11 сараас хойш цалинжуулаад Бямбасүрэнтэй цуг адуугаа харуулаад байлгаж байгаа. Манай адуу байнгын л Төв аймгийн Баян сумын Өгөөмөр цайдам гэх газраар нутаглаж бэлчдэг юм. 2018 оны 02 дугаар сарын сүүлээр шуурганаар 4 хэсэг азарга адуу Говьсүмбэр аймгийн нутаг руу алдаад 3 азарга адууг нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутгаас олж авсан. Харин 4 дэх адуу буюу Шарга халзан азаргатай нийт 18 тооны адууг олж чадаагүй байсан бөгөөд 15 тооны адуу нь миний өөрийн юм байгаа юм. Харин 3 тооны адуу нь Төв аймгийн Баян сумын Засаг дарга Ц.Э гэж хүний адуу байсан. Сүүлд М.М гэж хүн өөрийн алдсан Хээр халзан азаргаа Улаанбаатар хотын 361-р гарам буюу Сонгино-Хайрхан дүүргийн нутгаас О гэх хүн зарах гэж байсныг тогтоон барьж авсан. Тэгээд Сонгино-Хайрхан дүүргийн цагдаа, Төв аймгийн цагдаа нартай уг азарганы хойноос явахад миний алдсан Шарга халзан азаргатай 18 тооны адууны сураг гарсан бөгөөд******* гэдэг миний адууг хулгайлсан залуутай би өөрөө цагдаагийн хажууд уулзахад манай адууг******* зүсээр нь хэлээд 10 адууг нь махны ченж ******* /эхнэр нь цуг явсан гэдэг/ гэх хүмүүстэй ачиж Улаанбаатар хот Эмээлт малын зах руу авч очсон. Тэндээ 10 адууг 2 000 000 төгрөгөөр бөөнд нь зарсан гэсэн. Үлдсэн 7 адууг нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 16 дугаар зөрлөгийн орчим нутагладаг Мэл буюу*******-ын хүүд зарсан гэж ярьсан. Миний адууг зүсээр нь хэлж байсан. Тэгээд манай 1 адууг огт ярихгүй тоо нь зөрөөд байгаа юмаа. Миний хувьд алдсан 15 адуу, Ц.Э даргын алдсан 3 тооны адууг зүс, тамгаар нь яръя. Үүнд:

1. Шарга халзан нас гүйцсэн азарга зөв талын гуяндаа ширээтэй гал тамгатай. 5 саяар үнэлнэ. Хүнээр дамжуулаад Өлзийт хорооллоос 2014 онд 5 сая төгрөгөөр худалдаж авч байсан.

2. Сартай хонгор гүү нас гүйцсэн зөв талын гуяндаа давхар онги тамгатай. 5 сая төгрөгөөр үнэлнэ. Шүрэн толгойтой цагаан хаш хөөргөөр худалдаж авч байсан.

3. Шар хязаалан байдас зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн /тамга дээр нь цагаан үс ургасан/ тамгатай. Одоо*******-ын адуунд байгаа. Шарга хязаалан байдсыг 5 сая төгрөгөөр үнэлж байна.  Миний өөрийн унаган адуу бөгөөд эцэг нь Саарал азарга хот тойрсон наадамд олон медальтай.

4. Бор хонгор гүү зөв гуяндаа хайрсан цэцгэн хэлбэртэй тамгатай. 5 сая төгрөг бөгөөд Сүхбаатар аймгийн Түвшинширээ угшилтай. Төл нь их хурдтай.

5. Сартай улаан хонгор гүү зөв гуяндаа цэгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай. 5 сая төгрөгөөр үнэлж байна. Миний хурдан саарал азарганы төл гүү байгаа юм.

6. Цагаан бор гүү зөв гуяндаа хайрсан /түлж дарсан/ цэцгэн хэлбэртэй тамгатай. 3 сая төгрөгөөр үнэлнэ. Дарьганга угшилтай.

7. Шарга даага /охин/ зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай. 1,5 сая төгрөгөөр үнэлж байна. Дээрх цагаан бор гүүний төл байгаа юм.*******, ******* нар эмээлт рүү адуу ачихад үүнийг дарагдаж үхсэн гэж тайлбарлаж байна лээ.

8. Хар шүдлэн үрээ зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай. 2 сая төгрөг. Цагаан бор гүүний төл.

9. Зээрд хязаалан үрээ зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай. 2,5 сая төгрөг. Цагаан бор гүүний төл.

10. Хоёр чих мөлүү /чихны үзүүр байхгүй/ бор гүү зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай. 3 сая төгрөг. Цагаан бор гүүний төл.

11. Улаан буурал гүү зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай. 3 сая төгрөг. Миний өөрийн унаган адуу. Дарьгангын бүсэд айрагдсан миний хүрэн азарганы төл.

12. Зээрд халзан гүү зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй хайрч дарсан тамгатай. *******-ын адуунаас олж авсан. 3 сая төгрөг.

13. Ягаан буурал хязаалан үрээ зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай. Одоо*******-ын адуунд байгаа. 2,5 сая төгрөг.

14. Саарал морь зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай. 2,5 сая төгрөг. Битүү морь. Уралдаж байгаагүй.

15. Хээр алаг хязаалан байдас зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай. 2 сая төгрөг. Зүс нь содон болохоор бойнд оруулсан гэж ярьж байсан.

Ингээд миний 15 тооны адуу алдсанаас одоогийн байдлаар Зээрд халзан гүүг Төв аймгийн Сэргэлэн сумын Авдарын уулын зүүн урдаас *******-ын адуунаас очиж авсан. Одоо*******-ын адуунд Ягаан буурал хязаалан үрээ, Шарга хязаалан байдас байгаа. Би үүнийгээ авчихна. Манай адуунд байсан Ц.Э даргын 3 адуу нь

1. Эрлийз хээр соёолон үрээ зөв гуяндаа саран дэвсгэртэй нар, гал тамгатай.

2. Халиун шүдлэн үрээ зөв гуяндаа хүрээтэй хас, дээрээ дөлтэй тамгатай.

3. Саарал соёолон үрээ зөв гуяндаа хүрээтэй хас, дээрээ дөлтэй тамгатай. Эрлийз хээр үрээ нь л Эмээлт зах руу миний адуутай бойнд орсон байдаг. Харин Халиун үрээ нь одоо*******-ын адуунд байгаа гэсэн. Саарал соёолон үрээгээ *******-ын адуунаас авсан. Би 15 тооны адуугаа алдсанаас болж өөрийн үнэлгээгээр 50 сая төгрөгний хохирол учраад байна. Үүнээс би 10,5 сая төгрөгний үнэлгээтэй 3 тооны адууг олж авсан. Тэгэхээр одоогийн байдлаар 39,5 сая төгрөгний хохирол учраад байна. Махны ченж *******, Баянталын Мэл буюу*******-ыг хүүтэй нь,******* нарыг шалгаж хохирол барагдуулж өгнө үү.******* нь*******д чи өөрөө даагаарай гээд 2 сая төгрөг шилжүүлсэн гэдэг юм.******* бол манай адууг мэднэ. Манай адуу Чойроор нутагладаг байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-119, 121, 3-р хх-ийн 5-7, 5-р хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

1.12. Хохирогч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

 Миний өөрийн 1. Эрлийз хээр соёолон үрээ зөв гуяндаа саран дэвсгэртэй нар, гал тамгатай,

2. Халиун шүдлэн үрээ зөв гуяндаа хүрээтэй хас дөлтэй тамгатай

3. Саарал соёолон үрээ зөв гуяндаа хүрээтэй хас, дөлтэй тамгатай. Эдгээр 3 тооны үрээ 2018 оны 2 сард Ж.Э-ы шарга халзан азаргатай адуунд нь нийлээд шуурганаар Говьсүмбэр аймгийн нутаг руу уруудсан. Тэгээд сураггүй байж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны үед М.М гэх нэг танихгүй хүн хээр халзан азарганы сургийг хотоос гаргаж, араас нь хөөцөлдөхөд 2018 оны 3 дугаар сард Чойрын Мэл гэдэг хүн Төв аймгийн Алтанбулаг сумыг******* гэх хүмүүс Мөнх-Эрдэнийн хээр халзан азаргатай адуу, Ж.Э-ы шарга халзан азаргатай адууг хулгайлж зарж ирсэн болох нь тогтоогдсон. Энэ дунд миний эрлийз хээр соёолон үрээ, халиун шүдлэн үрээ, саарал соёолон үрээ зэрэг нь хамт хулгайлагдсан байсныг би Ж.Э-аас олж мэдсэн. Тэгээд би Чойрын Мэл гэх хүнээс өөрийн халиун шүдлэн үрээг жолооч Болдбаатарыг явуулж ачиж авчруулсан. Тухайн тухайн хулгай баригдсаны дараа Маяти автомашинтай жолооч ******* гэх хүн миний саарал соёолон үрээг өөрөө авчирч надад хүлээлгэн өгсөн. ******* миний хээр үрээг Эмээлт захын махны ченжид зарсан талаараа өөрөө надад хэлсэн. Төлбөрөө барагдуулна гэсэн. Миний хувьд 3 тооны үрээ алдаад 2 үрээг нь буцааж амьдаар нь олж авсан. Одоо эрлийз хээр соёолон үрээг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Хээр үрээгээ 800 000 төгрөгөөр, саарал соёолон үрээг 800 000 төгрөгөөр, Халиун шүдлэн үрээг 500 000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Манай адуу Чойрын 16 дугаар зөрлөг ордоггүй юм. Баян сумаас зүүн тийш 10 км “Хүнхэр” гэх газраар бэлчдэг. 2018 оны 02 дугаар сарын шуурганаар уруудаж яваад Чойрын 16 дугаар зөрлөг орсон байна лээ. Манай Баян сумаас ТЗ-ын 16 дугаар зөрлөг хүртэл ойролцоогоор 60 км зайтай...  гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 124-127, 5-р хх-ийн 16 дугаар хуудас/,

 

1.13. Хохирогч П.Ж  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны үеэр Алтанбулаг сумын 1 дүгээр багийн Ар булаг гэдэг газраас саран тамгатай хүрэн зүсмийн нас бие гүйцсэн, хонгор зүсмийн саран тамгатай цагаан буурал зүсмийн тамгатай 2 тооны адуу эхлээд алдсан. Дараа 2019 оны 11 сарын 15-ны үеэр дахиад 3 адуу алдсан.

...Нас бие гүйцсэн саран тамгатай Хонгор зүсмийн морь 7 настай, саран тамгатай хонгор зүсмийн морь 8 настай. Улаан буурал зүсмийн байдас 8 настай, саран тамгатай хонгор зүсмийн байдас 5 настай, саран тамгатай улаан буурал зүсмийн байдас эдгээр адуу байсан.

...Би Хонгор зүсмийн морио 1 200 000 төгрөгөөр, Хүрэн морио 1 200 000 төгрөгөөр, хонгор байдсаа 800 000 төгрөгөөр, Улаан буурал байдсаа 800 000 төгрөгөөр, хонгор буурал байдсаа 800 000 төгрөгөөр тус тус үнэлж байна... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 5, 151 дүгээр хуудас/,

 

1.14. Хохирогч Б.Х  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Төв аймгийн Алтанбулаг сумын Аргаль 2 дугаар багийн Баянбулаг гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 05-06-ны хооронд хөндөлтэй Чойндон тамгатай зээрд азаргатай 5 тооны адуу хулгайд алдсан. Тэгээд хайгаад огт олоогүй. Дараа нь 2019 оны 05 дугаар сарын 18-ны үеэр хээр зүсмийн даагаа олж авсан, бусад нь олдоогүй.

...Зээрд зүсмийн гүйцсэн хөндөлтэй чойндон тамгатай, хүрэн зүсмийн соёолон насны хөндлөлтэй чойндон тамгатай, соёолон насны хамар цагаан сартай хүрэн зүсмийн байдас, зээрд зүсмийн хөндлөлтэй чойндон тамгатай хязаалан насны байдас, хээр зүсмийн нас бие гүйцсэн давхар саран тамгатай гүү зэргийг алдсан. Тэгээд хээр унага байсан. Би тэр унагыг 2019 оны 05 дугаар сард олж авсан.

Би алдсан тэр азаргаа 2 000 000 төгрөгөөр бусад 4 тооны гүүгээ тус бүр 1 500 000 төгрөгөөр үнэлж байна... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 96, 202 дугаар хуудас/,

 

1.15. Иргэний нэхэмжлэгч******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 03 дугаар сарын 27-ноос 28-ны үед байхаа******* надтай уулзаад банкны өр нэхэгдээд байна. Танд 1 500 000 төгрөг байна уу? танд адуу өгье, авах уу гэхээр нь би эхлээд доголон хөлтэй хар морь, хонгор гүү зэргийг 1 000 000 төгрөгөөр бодож авсан. Мөнгийг нь өгсөн. Дараа******* хямдхан адуу байна. Авах уу гэхээр нь

1. Шарга хязаалан байдас,

2. Шарга даага,

3. Саарал /ягаан буурал/ хязаалан үрээ,

4. Бор саарал сарваа зэрэг нийт 4 тооны адууг 1 000 000 төгрөгөөр бодож авсан бөгөөд эхний ээлжинд 500 000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 500 000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй. Би дээрх 6 тооны адуунд нийт 1 500 000 төгрөг өгсөн бөгөөд хар морь нь хөл орохгүй болохоор нь явуулын хүнд 500 000 төгрөгөөр маханд өгсөн. Хонгор гүүг******* өөрөө ирээд хулгайн адуу гээд ачаад аваад явсан байсан. Бор саарал сарваа, шарга даага хоёр нь хавар үхсэн. Би сэгийг нь харсан. Одоо манай адуунд саарал /ягаан буурал/ үрээ, шарга байдас хоёр байгаа. Миний хувьд*******-с 500 000 төгрөгөө авч байж саарал /ягаан буурал/ үрээ, шарга байдас хоёрыг өгөх болно... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-166, 2-р хх-ийн 148-149, 3-р хх-ийн 14, 5-р хх-ийн 50 дугаар хуудас/,

 

1.16. Шүүгдэгч ******* 2018 оны 08 дугаар сарын 04-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ:

Б-н хадам аав С манай эхнэр******* руу утсаар яриад манай хүргэн******* адуу заръя гэж байна гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр бид хоёр зөвшөөрөөд 2018 оны 03 дугаар сарын 13-14-ний үед уулзахад ТЗ 16-р зөрлөг орж тэндээс адуу ачиж ирнэ. Манай адуу тэнд яваа гэж хэлсэн. Тэгээд миний 51-19 ТӨВ улсын дугаартай цагаан өнгийн Маяти маркийн авто машин дээр цагаан өнгийн Даюун маркийн мотоциклыг ачаад манай эхнэр************** бид 3 Чойр луу явсан. Тэгээд 16-р зөрлөг дээр очихоос өмнө******* миний тэвшин дээр өөрийнхөө мотоциклыг буулгаж жолоодон ганцаараа 16-р зөрлөгөөс зүүн хойшоо явсан.******* манай эхнэр бид хоёрыг худаг дээр очиж бай, энд адуу байгаа гэж хэлсэн.  Тэгээд би эхнэрийн хамт авто машинтайгаа худаг дээр очиход тэр худаг дээр хүмүүс адуу услаад зогсож байсан. Тэр адууны эзэн нь Төв аймгийн хүмүүс гээд настайвтар 3 хүн байсан. Худгийн эзэн Мэл гэж хүн бас байсан. Тэгээд байж байхад Мэлийн хүү******* гэх хүү 4-5 насны жоохон хүүхэд ар дээрээ сундалчихсан мотоциклтой зүүн талаасаа ирсэн.******* ч мөн удалгүй хойноосоо худаг дээр ирсэн. Тэр Төв аймгийн хүмүүсийн адууг*******,******* нар худаг дээр юүлж /унаж явсан морийг нь сольсон/ өгсөн. Тэгээд Төв аймгийн хүмүүсийг явуулчихаад*******,******* нар 4-5 насны жоохон дүүгээ голдоо хийж сундлаад нэг мотоциклоо худаг дээр үлдээгээд нэг мотоциклтой адуугаа авчирна гээд явсан. Тэгээд удалгүй тэр хоёр шарга халзан азаргатай 15 тооны адуу тууж ирсэн. Тэдгээр 15 тооны адуу нь тарга хүч муу адуунууд байсан. Би Б-н адуу юм байх гэж бодсон. Тэгсэн******* гэх хүү манай хашаа руу аваад явъя араас автомашинтайгаа дагаад хүрээд ир гэсэн. Тэгээд*******,******* нар өөрсдийнхөө мотоциклыг жолоодон шарга халзан азаргатай адууг хашаа руугаа туусан. Би эхнэрийн хамт автомашинтайгаа дагаж явсан. Тэгээд хашаанд хашиж байгаад нийт 10 тооны адуу ачаад автомашины тэвш дүүрсэн. Тэгэхэд цаана нь 5 адуу үлдсэн. Тэр 5 адуугаа зарна гээд бид хоёроос хэдээр зарах уу гэж асуусан. Мэдэхгүй чи эзэн нь юм байгаа биз дээ гэж хэлсэн. Адуу ачиж байхад Мэл ирчихсэн байсан. Тэр адууг**************-д үлдээсэн. Зарсан уу, харуулахаар үлдээсэн үү учрыг нь би сайн ойлгоогүй.******* мотоциклоо Б-н блокоор хийсэн хашаанд үлдээсэн. Тэгээд 10 тооны адуугаа ачаад*******, манай эхнэр******* бид гурав засмал замаараа яваад Төв аймгийн Зуунмод хот орсон. Тэгээд******* надтай тооцоогоо хийгээд гэртээ буусан. Миний ачсан 10 тооны адуунаас Бор гүү нь замдаа үхсэн. Зээрд халзан гүү, халиун үрээ хоёрыг би маханд өгөхгүй өсгөе гэсэндээ өөрийнхөө хашаандаа буулгаж байлгаж байгаад адуундаа сүүлд тавьсан. Тэгээд үлдсэн 7 тооны адууг Эмээлт зах дээр очоод ченжид зарсан. Тэр ченжийн нэрийг нь мэдэхгүй. Гар утасны дугаар нь манай эхнэрт байгаа байх. Манай эхнэр******* тооцоог бүгдийг нь хийсэн. Хэдэн төгрөгөөр ченжид өгсөн талаар мэдэж байгаа. Энэ асуудал цагдаад мэдэгдсэний дараах нь би өөрийн адуунд байсан зээрд халзан гүүг Ж.Эд, саарал соёолон үрээг Ц.Эт хүлээлгэн өгөхөөр өөрийн 51-19 ТӨВ улсын дугаартай Маяти маркийн автомашин дээр ачаад Төв аймгийн Баян суманд хүргэж өгсөн.

Маяти маркийн 51-19 ТӨВ улсын дугаартай автомашин миний өөрийн нэр дээр байдаг машин. Ачсан 10 тооны адууг санаж байгаагаар зүсэлбэл:

1. Шарга халзан азарга,

2. Сартай хонгор гүү,

3. Бор хонгор гүү,

4. Бор гүү,

5. 2 чих нь мөлүү бор гүү,

6. Улаан буурал бор гүү зураг,

7. Зээрд халзан гүү. Сүүлд Ж.Эд аваачиж өгсөн,

8. Саарал соёолон үрээ. Сүүлд Ц.Э гэх хүнд аваачиж өгсөн.

9. Хээр алаг хязаалан байдас ,

10. Хээр үрээ ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157-158 дугаар хуудас/,

1.17. Шүүгдэгч******* 2018 оны 08 дугаар сарын 04-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ:

“Манай сум буюу Төв аймгийн Баян-Өнжүүл сумын иргэн Сайхнаа над руу утсаар яриад манай хүргэн олох хүн хэдэн адуу зарах гээд байна гэсэн. Тухайн үед адуу мал нээх авч байгаагүй болохоор тэгээд орхисон. Б-н эхнэр нь С-гийн охин манай гэрээр хэд хэдэн удаа адуу авчихаач гэж орж ирсэн. Тэгсэн С ахиж утсаар яриад аваатахаач гээд байхаар нь манайх нөхөр ******* бид хоёр Маяти маркийн 51-19 ТӨВ улсын дугаартай автомашинтайгаа сумынхаа Баянмагнай гэж айлд хоноод, нийт 8 тооны адуу худалдаж авч байсан. 2018 оны 02 сард болсон цагаан сарын өмнө******* болон түүний эхнэр гэх охин хоёр над дээр ирээд бид хоёр шинийн найманд гэр барьж орох юм. Тэгээд мөнгөний хэрэг байна. Та бид хоёрт 1 сая төгрөг зээлүүлээч******* хэдэн адуутай л хүн. Адуугаа цагаан сараас хойш зараад өгнө гэж хэлсэн. Тэгээд би цагаан сараас хойш бие өвдөөд мөнгөний хэрэг гараад*******ас мөнгөө нэхэхэд манай адуу Чойрын нутаг руу оторт явсан. Тэндээсээ очиж өгөхгүй бол боломжгүй гэсэн. Тэгээд******* мотоциклтойгоо адуундаа явлаа гэхээр нь би Б-г мотоциклтой алга болчих юм болов уу гэж бодоод нөхрийн хамт автомашинтай явахаар шийдсэн. Тэгээд манай Маяти маркийн 51-196 ТӨВ улсын дугаартай автомашин дээрээ Б-н мотоциклыг ачаад манай нөхөр *******,******* бид гурав Чойр явсан. Тэгээд байж байхад******* мотоциклтой ганцаараа ирсэн. Тэгээд худаг дээрээс*******, нэг залуугийн хамт жоохон хүүхэд дундаа сундлаад гурвуулаа 1 мотоциклтой яваад шарга халзан азаргатай адуу тууж худаг дээр ирсэн. Тэгээд тэр адууг нутгийн залуу,******* нар хашаа руугаа туугаад явсан. тэнд хашиж байгаад 10 тооны адуу ачсан.******* өөрийнхөө мотоциклыг , 5 тооны адуутай цуг тэр нутгийн айлд үлдээсэн. Замдаа нэг адуу нь үхсэн. Хоёр адууг нь манай нөхөр адуундаа тавьсан. Үлдсэн 7 тооны адууг нь Эмээлт захад аваачин нэрийг нь мэдэхгүй ченжид борлуулсан. Нийт 7 тооны адуу 3 000 000 төгрөг болсон. ******* бид хоёр*******ас авах ёстой байсан 1 сая төгрөгийг суутгаад дээр нь 1.5 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Урьдын зээлүүлсэн 1 сая төгрөгийг Б-н дансанд хийсэн. Маяти маркийн 51-196ТӨВ улсын дугаартай автомашин манай нөхөр *******-ын нэр дээр байдаг. Төв аймгаас анх гарахдаа******* нийт хичнээн тооны адуу байгаа, хэдэн төгрөгөөр бодож зарна гэж хэлээгүй.******* өөрөө та хоёрын 1 сая төгрөгийг л олж өгнө гэсэн. Бид хоёр Б-г алга болчих байх гэж санаад амьхандаа хамт явсан юм. мөн манай адуу 14-р зөрлөгт байсан бөгөөд адуугаараа бас орно гэж явсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-162 дугаар хуудас/

 

1.18. Гэрч С.Баярмагнай мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би Б-н ээжтэй төрсөн ах дүүсийн хүүхдүүд. 2017-2018 онд манайх Баянцагаан сумын Самбарт гэх газар өвөлжсөн.******* 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр яваад дахиж манайд ирээгүй. Манайх адуугаа алдсан нь үнэн.******* бол адуу алдахаас өмнө явсан хүн байгаа. Манай адуунд явж хайлцсан зүйл байхгүй.******* манай адуунд 6 тооны адуу авч ирээгүй. Манай адуу Баянтал хавиар байсан зүйлгүй, мөн манайд шарга азаргатай адуу байхгүй тул******* ямар ч адуунууд авч ирж нийлүүлсэн зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 132-133 хуудас/,

 

1.19. Гэрч Ж.Мухамет мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 03 дугаар сарын эхээр Мэлийн хүү Бираа гэх банди адуугаа татаж гаргаж ирсэн. Тэгээд энэ хавиараа өөрийнхөө адууг өөрийнхөө буюу зөрлөгийн худаг дээр, бусад адуугаа хойд худаг дээр усалдаг байсан. Би сүүлд 03 сарын сүүлд байх би нэг Мэлийн хашаанд давхиад очиход Мэл хүүгийн хамтаар Фронтер маркийн машинд 10-аад тооны шарга азаргатай адуу ачсан, худалдаж авсан гээд 5 тооны халиун үрээ, шарга сарваа, бор сарваа, хонгор байдас, ягаан байдас гэсэн адуу байсан. Тэгээд би зарвал авчих санаатай үзсэн юм. Тэгээд тэр 5 адуугаа азарганд хураалгана гэж байсан.******* гэх залууг танихгүй, тухайн үед шарга азаргатай адууг л ачиж байхыг нь харсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135-136 дугаар хуудас/,

Манай хороо мэл*******-ын хороотой зэрэгцээ залгаа байдаг юм. Би 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажлаа тараад 15-16 цагийн алдад хороон дээгүүрээ очсон. Гэтэл мэл*******-ын гадна цагаан өнгийн урт Маяти маркийн машинтай хүмүүс ирчихсэн адуу хороонд нь хашаад ачиж байсан. Тэнд жолооч гэх жаахан махлагдуу залуу, мөн адууны эзэн гэх 1 залуу 2 залуу голлож ачиж байсан.*******,******* 2 дэргэд нь байсан. Тэр залуугаас алга болоод олдохгүй байгаа адуугаа асуусан чинь Төв аймгийн Баянцагаан суманд харсан гэж хэлсэн. Машин дээр барагцаагаар 10-аад адуу ачсан. Хашаанд нь 5 адуу үлдсэн. Би*******ас энэ залуу адуу зарахгүй байх даа гэж асуусан. Тэгсэн чинь би авчихлаа гэж******* хэлсэн. Чи хэдээр авсан бэ гэж асуухад 650 000 төгрөгөөр гэхээр нь би авдаг байж дээ гэж хэлээд байж байтал нөгөө адууны эзэн гэх залуу зүүн талд манай хээр халзан азаргатай 6-7 тооны адуу байгаа, усанд орж ирэхээр нь услаад гаргачихаарай гэж хэлсэн. Би мотоциклоо танай гадаа түр хаячихъя маргаашнаас ирээд нөгөө адуугаа авахдаа мотоциклоо авна гэж хэлсэн. Тэр үед дэргэд Мэл*******,******* тэр адууны эзэн гэх залуу, бид нар байсан. Би тэндээс гэр лүүгээ явсан. Мэл******* хороон дээрээ үлдсэн. Тэр үед адуу тааруухан туранхай хямдхан байсан. Би малтай болох гэж байгаа хүн хямдхан адуу зарж байгаа хүн байвал адуутай болох санаа зорилготой Мэл******* дээр очсон.

...Нэг нэгийнхээ нэрээр дуудахгүй байсан. Хоорондоо юу ч ярихгүй байсан. Тэр энэ гэж дуудаж байсан бол таньдаг хүмүүс байна гэж бодохоор байсан. Гэхдээ тэдгээр хүмүүс нэг нэгнийгээ танихгүй хүмүүс байх шиг байсан. Нэг нэгнийхээ нэрээр дуудахгүй байсан... гэх мэдүүлэг /3 дугаар х.х-ийн 31 хуудас/,

Намайг хороон дээр ирэхэд Мэл, Бираа, танихгүй 2 эрэгтэй, 1 эмэгтэй нийт 5 хүн байсан. Танихгүй 2 эрэгтэйн нэг нь машины жолооч, нөгөө нь адууны эзэн гэж байсан. Эмэгтэй нь болохоор жолоочийн эхнэр гэж байсан. Эмэгтэй кабиндаа суугаад байсан. Адуу ачиж дуусчихаад******* мотоциклоо унаад машинтай хүмүүсийг дагуулаад гэр лүүгээ явсан. Мэл хороон дээрээ ганцаараа үлдсэн. Тэгэхээр нь би Мэлээс Бираа хаачих гэж байгаа юм гэхэд мөнгийг нь тоолж өгөх гээд явсан, энэ 5 адууг худалдаад авчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэдэд авсан юм гэхэд Мэл саяд авсан л гэж хэлсэн. Харин Бираа надад 650 000 төгрөгөөр авсан гэж хэлсэн.

Хээр азаргатай адууны талаар мэдэхгүй байна. Адууг маятитай хүмүүс ирж ачиж явсны дараа Мэлийн хороонд эрлийз өндөр хээр азарга байсан бөгөөд би хээр халзан азарга байсан шиг санаад байна. Их сайхан азарга байна даа гэж дотроо бодож байсан. Тэгээд үнийг нь дийлэхгүй байх гэж бодоод аваагүй. Мэл надад төд өдөөр зарна гэж хэлээгүй... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

1.20. Гэрч Э.Жавхлантөгөлдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2017 оны 05 дугаар сараас Мөнх-Эрдэнийн 11 азаргатай 200 орчим адууг маллах болсон. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын сүүлээр шуурганаар Төв аймгийн Баян сумын нутгаас анх адуугаа уруудуулж алдсан. Тэгээд араас нь эрж яваад Чойрын нутагт алдсан адуугаа бөөгнүүлсэн. Тэгэхэд хул азаргатай 9 тооны адуу олдоогүй бөгөөд зүүн тийшээ Хэнтий аймгийн нутаг руу гарсан сураг байсан. Тэрнээс хойш хул азаргатай адууг огт олоогүй. Харин хээр халзан азаргатай 14 тооны адууг Говьсүмбэр аймгийн төвөөс зүүн хойш 5-6 км газраас 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр олж авсан. Тухайн үед ойр ойрхон шуурга тавиад байсан. тэгэхэд адуунуудаа дахиж алдаад Дорноговь аймгийн үдэлтийн хаалганы орчмоос олж авсан. Тэгэхэд хээр халзан азаргатай адуу тэнд очоогүй юм билээ. Тэгээд сураг тавихад Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Нартын хаданд хээр халзан азаргатай адуу сураг гарсан. Тэр хавиар хайсан боловч олдоогүй. Дараа нь 2018 оны 04 дүгээр сард хээр халзан азаргыг 16 дугаар зөрлөгийн хүн О гэж хүнд зарсан байхыг азаргаа амьдаар нь олж авсан. Хээр халзан азарга улс бүсэд айрагдаж байсан. Хурдан азарга байгаа юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-148 хуудас/,

 

1.21. Гэрч Ч.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 03 дугаар сарын сүүлээр би адуугаа эргэх гэж Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт очсон юм. Тэгсэн*******,******* нар нь тамир муутай, тэнхээгүй, сартай чандмань тамгатай хээр халзан азаргыг хашаандаа тэжээж байсан. Тэгээд би хээр халзан азаргыг авч 2-3 жил гүү хураалгая гэж бодоод*******д наад хээр халзан азаргаа өгчих оронд нь гүү өгье гэж хэлсэн. Уг азаргатай цуг хонгор гүү байсан бөгөөд тэр гүүг нь би 800 000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг хоёр адууг ачаад Улаанбаатар хот 61-ийн гарамд хашаандаа аваачиж тэжээсэн. Хээр халзан азарга, хонгор гүү хоёрыг би ойролцоогоор 20 гаруй хоног тэжээж тэнхрүүлсэн. Тэгээд би фэйсбүүкт байдаг “хурдан морь сонирхогчдын групп”-д зарна гээд Хээр халзан азарганы зургийг тавиад зар тавьсан юм. Удалгүй нэг хүн 99116668 дугаарын утаснаас залгаад авъя гэхээр нь ирээд ав гэсэн. Тэгсэн тэр хүн ирээд миний азарга байна гэж хэлээд намайг хулгайч бацаанаар дуудсан. Тэр адууны эзэн гэх ах цагдаа дуудсан. Дараа нь удаагүй намайг эзгүй хойгуур ирээд хонгор гүүгээ авсан байна лээ. Би*******д азаргын орны гүүг өгөөгүй байсан. Хонгор гүүний 800 000 төгрөгийг өгчихсөн байсан.******* хээр халзан азаргыг хүнээс худалдаж авсан талаар хэлсэн. Хэдэн төгрөгөөр худалдаж авсан гэж хэлээгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 169-170 дугаар хуудас/,

Би 2018 оны 03 дугаар сарын сүүлээр*******ас хонгор гүү, хээр халзан азарга 2-г наймаа хийж авсан. Хээр халзан азаргыг 1 гүүгээр, хонгор гүүг 800 000 төгрөгөөр бодож авсан. Тухайн үед би 800 000 төгрөгийг*******-д өгсөн. Харин хээр халзан азарганы өр болох гүүг өгөөгүй байсан. Тэгээд тэр 2 адуугаа хотод 61-н гарамд авчирч тэжээгээд хээр халзан азаргыг 2018 оны 04 дүгээр сарын дундуур зарна гэж фэйсбүүкт зар тавьсан чинь М.М гэдэг хүн ирээд миний азарга байгаа юм гэж хэлээд надаас авсан. Мөн хонгор гүүг аваад явсан. Би тухайн 2 адууг хулгайн адуу байсан гэж мэдээгүй. Одоо******* бид хоёрын хооронд өр авлага байхгүй учир би уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. Учир нь би хонгор гүүний өртөг болох 800 000 төгрөгийг*******ас буцааж авсан. Хээр халзан азарганы оронд өгөх байсан гүүг*******-д өгөөгүй байсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 16 дугаар хуудас/,

 

1.22. Гэрч Н.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 03 дугаар сарын дундуур гэж санаж байна. Би 16-р зөрлөгт ажилтай байсан бөгөөд орой нь гэртээ ирэхэд манай хүү******* 5 тооны адуутай болчихсон байсан. Уг адууг зүсээр нь хэлж мэдэхгүй. Маргааш нь*******-д адуу зарсан******* гэх хүн манай хүү Б-н гар утас руу залгасан. Тэгэхээр нь би утсыг нь аваад “чи манай хүүд адуу зарсан байна. Бичиг баримт гар хөлийн үсэг байхгүй байна. Дараа нь иймээ тиймээ асуудал гарвал яах вэ” гэсэн. Тэгсэн чинь******* нь надад “үгүй ээ эгч, миний өөрийн адуу байгаа юм. Найдвартай” гэж хэлсэн. Би 2-3 хоногийн дараа Б-н ХААН банкны данс руу 800 000 төгрөг шилжүүлсэн.*******,******* хоёр хэдэн тооны адууг хэдэн төгрөгөөр авч, өгсөн талаар би сайн мэдэхгүй. Тэгээд удаагүй манай хүү******* “ээж Б захиад байсан хээр халзан азаргатай адуу нь худаг дээр орж ирлээ” гэж хэлээд цаашаа******* гэх хүнтэйгээ утсаар ярьж хэлж байсан. Тэгснээ******* “ээж энэ******* энэ хэдэн адуугаа ирж авч чадахгүй аавынх нь бие өвдөөд муу байгаа гэнээ. Хямдхан зарна гэж байна. Би үүнийг нь авчих уу” гэж байсан. тэр хээр халзан азаргатай адуу нь хэдэн тооны адуу байсан талаар би бас мэдэхгүй. Ямар ч байсан*******-д нийт 2 150 000 төгрөг өгсөн. Тэгээд би Улаанбаатар хотод очоод******* руу утсаар яриад Драгон гэж баахан автомашинтай газар нэг цайны газарт Б-г дуудсан.*******-тай би урд нь уулзаж байгаагүй болохоор нэг танихгүй хүү орж ирээд “та утсаар ярьсан хүн мөн үү” гэхээр нь би “мөн байна” гэсэн чинь цагдаа нар Б-г барьсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-172 дугаар хуудас/,

2018 оны 03 дугаар сарын 14-ний орой мэдсэн. Тэр өдөр ажлаасаа ирээд мэдсэн. Хүнээс адуу худалдаж авлаа гэхээр нь би хүүгээсээ мөнгө төгрөггүй байж юугаараа адуу авдаг юм бэ, хямдхан юм бол хулгайн адуу биш биз гэж асуусан. Гэтэл өөрсдөө ирж зарсан. Өгсөн хүмүүс нь тодорхой гэж хэлж байсан. Эхлээд 5 адуу хашаанд байсан. Дараа нь 7 адуу авсан.

...Манай хүү******* малчин. Нилээн малтай 700 орчим мал байгаа байхаа. Хүү мал дээр гараад 4-5 жил орчим болж байна. Хүү маань одоо Төв аймгийн Баян суманд харьяалагддаг юм... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 32 дугаар хуудас/,

2018 оны 3 сард Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгийн орчмоос адуу ачиж явсан гэж яригдаад байсан цагаан өнгийн Маяти маркийн машинтай эхнэр 2-той би 2020 оны зун шүүх хурал болох үеэр шүүхийн гадаа таарсан. Түүнээс өмнө нь энэ хэрэг цагдаа прокурор дээр байх үеэр тухайн 2 хүнтэй таарч байгаагүй. Харин шүүхийн гадна таарахад тухайн 2 хүнийг би өмнө нь 16-р зөрлөгөөс хойно Гүн жалганы худгийн баруун талд торны хажууд толгод дээр зогсож байхад нь таарч байсан. Би өөрөө төмөр замын тор харагч ажил хийдэг бөгөөд тороо эргэж явахдаа тухайн 2 хүнтэй уулзаж байсан бөгөөд юу хийж яваа талаар асуухад Дүүрэн гэдэг айлаас адуу авна, адуундаа явчихсан хүлээгээд байж байна гэж хэлсэн. Тухайн 2 хүн нь манай хавиар буюу 16-р зөрлөгийн орчимд урд явж байсан, тухайн газрын ойр орчмыг мэднэ. Махны ченж хүмүүс гэж бодож байна... гэх мэдүүлэг /7-р хх-ийн 16 дугаар хуудас/,

 

1.23. Гэрч М.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

*******,******* нар Төв аймгийн төвд арьс шир авдаг хүмүүс байгаа юм.******* 2017 оны намар *******,******* нарт адуу зарсан талаар хэлсэн. Тэгээд би тухайн үедээ *******,******* нарыг адуу авдаг болчихсон юм байхдаа гэж бодож байсан.*******, Э нар 2018 оны 02 сард гэр барьж тусдаа гардаг юм уу гэж ярьж байсан бөгөөд тэгж байгаад чимээгүй болсон. Тэр үедээ *******,******* нараас мөнгө зээлсэн эсэх талаар мэдэхгүй байна. Манай талийгаач нөхөр мэдэж байсан эсэх талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173-174 дүгээр хуудас/,

Б.Б нь М гэдэг айлд мал малладаг байсан юм билээ.******* охиныг маань дуудаад М-х гэдэг айлд нь очсон байна лээ. Түүнээс хойш удалгүй мөнгөжүү бийлэгжүү болчихоод ирэхээр нь юун мөнгөтэй болсон талаар асуухад *******,******* нарт адуу зарсан гэж хэлж байсан.******* бол адуун дээрээ очино гэж хэлээд явдаг байсан. Адуу малтай юм байна гэж би боддог байсан... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 26 хуудас/,

 

1.24. Гэрч Х.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Баян-Өнжүүл сумын Б ах Б-н хамаатан нь бөгөөд 2017 оны намар адуу зарж мөнгө цаастай бол гэж хэлэхээр нь******* бид хоёр манай аав Ж.Э-аар *******,******* нарт хэлүүлж байсан юм. Тэгээд намайг Баярмагнай ахын хөдөө гэрт байж байхад *******,******* нар ирээд хүмүүс нийлж өгөөд нийт 8 тооны адуу худалдаж авч байсан. Дараа нь цагаан сар болох гээд******* бид хоёр *******,******* нараас 1 000 000 төгрөг зээлж авсан. Бид хоёр шинийн найманд гэр барьж тусдаа гарах гэж байсан юм. Тэгсэн *******,******* нар 3 дугаар сард зээлсэн мөнгөө өг гээд******* бид хоёроос нэхээд байсан. Тэгсэн******* миний хэдэн адуу урагшаа уруудаад явж байхад таньдаг найз нь тогтоосон байгаа. Тэндээс очоод ачаад өгье гээд *******,******* нартай цуг урагшаа явсан. Хаашаа явсан талаар нь би мэдэхгүй бөгөөд Б-н адуу байдаг эсэх талаар нь би мэдэхгүй ээ. Тэгээд******* *******,******* нартай тэдний автомашинтай яваад нэг хоноод маргааш нь Төв аймагт ирсэн. Ирэхдээ******* мөнгөтэй болчихсон байсан. Надад хэлэхдээ хүний өр өгөөд үлдсэн нь энэ гээд 200 000-аас 300 000 төгрөг өгч байсан. Тэгээд дараа нь******* нэг залуутай яриад байсан. Би асуухаар манай найз байгаа юмаа. Би мөнгө авах ёстой гэж хэлж байсан. Өөр нарийн ширийн юм надад яриагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 178 дугаар хуудас/,

Мал хунар юм бол байхгүй юм байна лээ. 2017 оны 11 сард******* хамаатныхаа малыг харахаар оторт гарсан. Тэр хамаатны хүмүүс хэдэн мал зарж айлд хоосон очоод хэрэггүй гэж*******-д хэлж байсан. Тэнд байсан хэдэн хүмүүс нийлээд 8-9 тооны адуу зарсан.******* тэр үед 1 сая гаруй төгрөгтэй болсон. Гэхдээ нээх их үнэтэй авахгүй байсан. Тэр адуу нь Б-н өөрийнх нь ах дүүгийн мал гэж байсан.

...*******,******* 2 худалдаж авсан. Аав Ж.Э-аас ************** нарын дугаарыг олж авч******* ярьж зарахаар болсон. Ер нь*******,*******, ******* гэх 2 хүнийг танихгүй. Адуу өгч тэр үед анх нэг нэгнийгээ харсан.

...2 сар гаран нэхээд байсан. 2018 оны 03 сар гаргаад адуу руугаа яваад ирээд энэ зээлсэн мөнгөө өгчихъя гэж хэлээд 10-дын үед мотоциклоо *******,******* нарын машинд ачаад явсан. Урагшаагаа чиглэлд явсан. Манай адуу энэ Дундговь, Чойрын чиглэлд байдаг юм гэж хэлдэг байсан. Тэр үед Б-г адуугүй гэдгийг мэдээгүй байсан. Надтай танилцаж байхдаа манай адуу энэ хавиар байдаг гэж хэлж байсан. Б-г адуу малтай юм байна гэж боддог байсан. 2018 оны 04 сард нэг залуу ярьсан. Тэр залууд******* адуу зарсан гэсэн. Тэр үеэс л мэдсэн. Тэр*******ас адуу худалдаж авсан гээд цагдаа нар барьж ирсэн... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 27 дугаар хуудас/,

 

1.25. Гэрч С.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

*******,******* нарыг таних болохоор би санаж байна. Надад үлддэг 01А маягт буюу амьд малын маягт бүртгэдэг миний гар журнал дээр “2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ******* нь 51-19 ТӨА улсын дугаартай Маяти маркийн автомашинаар 3-8 насны 8 тооны адуу тээвэрлэхээр Төв аймгийн Алтанбулаг сумын Б-н******* гэх хотноос ачсан” мэдээлэл бичүүлж, малын ариун цэвэр, гарал үүслийн 000425911 гэсэн дугаартай бичиг бичүүлэн авч, төлбөр 16500 төгрөг тушаагаад 059895 дугаартай хураамжийн хуудастай авсан байна. Хөдөө аж ахуйн яамнаас батлан гаргасан 01А буюу амьд малын маягт нь Аймгийн Хөдөө аж ахуйн газартай гэрээтэй мал эмнэлгийн газрууд авдаг гэрчилгээ бөгөөд би хоёр хувь үйлдэж, нэг хувийг нь хүнд нь өгч явуулдаг. Нөгөө хувийг нь аймгийн Зуунмод сумын мал эмнэлэгийн байцаагчид мэдээний хамт улирал бүр хураалгадаг юм. Тийм болохоор надад үлдэх хувь гэж байгүй. Гар бүртгэл нь үлддэг юм. Миний үүрэг бол тухайн малын эрүүл мэндийг хариуцах ёстой бөгөөд иргэд надаар ариун цэврийн гэрчилгээгээ бичүүлээд дараа нь өөрийн сум болох багийн Засаг даргаар баталгаажуулж ард нь гарын үсэг зуруулах ёстой байдаг юм. Бид нар энэ талаар иргэдэд сайн хэлдэг боловч технологийн хувьд хүндрэл үүсээд байгаа болоод иргэд шууд малаа хот руу оруулаад байгаа байхаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-182 хуудас/,

 

1.26. Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн М ах одоогоос 5-6 жилийн өмнө манай охинд унага зүсэлж өгч байсан. Тэр үед нь сайн санахгүй байна. 2 жилийн өмнө Мөнхбаяр ах бие нь муудаад чи ирж охиныхоо зүсэлж өгсөн адууг ав гэсэн. М ахынд очсон чинь зүсэлж өгсөн адуу нь байгаагүй, оронд нь өөр бор /саарал гэх/ хээр унагатай гүү өгсөн. Тэр гүүгээ унагатай аваад ангийн анд М.М-д гуйж адуунд нь тавьсан. Одоо манай гүү унагатайгаа байгаа, дахиад 1 унагалсан гэдэг юм. Чи надад өгчих гэдэг л юм, би үнэ хэлээгүй. Одоо очвол бараг л танихгүй байх. Мөнхбаяр ах уг гүүг угшилтай хоосонгүй байх шүү гэж өгсөн юм. Би сайн мэдэхгүй байна. М.М яагаад 10 сая төгрөгөөр надаас авсан гэж хэлсэн юм болдоо, яг үнэ ханшаа яриагүй... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 23 дугаар хуудас/,

 

1.27. Гэрч******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 09 дүгээр сарын 05-наас 06-ны үед Баясаа гэдэг хүн манайхаар буусан. Буух үед нь Баясаагаас шарга халзан азаргатай адуунаас та хэдэн адуу авсан юм бэ гэж асуусан. Ах нь 4 адуу мэлээс худалдаж авсан. Аваад хэд хоноод байж байтал наад дотроо байгаа хонгор гүүг эргүүлээд өгөөч орыг нь өгье гэж хэлээд сольж авсан байна лээ. Энэ адуунуудыг та яаж авсан юм бэ гэхэд би тухайн адуунуудыг 2 сая орчим төгрөгөөр худалдаж авсан. Өөрсдөө мөнгөний хэрэг байна адуу заръя гэж хэлсэн. Б гэдэг хүн болохоор шарга халзан азарга чинь мэлийн хашаанд байсан. Хойшоо адуу ачиж явснаас хойш шарга халзан азарга байсан гэж хэлсэн. Ах минь үлдсэн адуугаа таниас яаж авах вэ гэсэн чинь наймаа хийж авсан мөнгийг минь буцааж өг, тэгвэл би буцааж өгөх боломжтой гэсэн... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

1.28. Гэрч Ш.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 3 дугаар сард манайх 2 азарга адуу, хариулгаар 5-6 азарга адуу алдсан. 2018 оны 03 сард Говьсүмбэр аймгаас урагш Айраг орчмоос хагас адуугаа олж аваад эргүүлж авсан. Төмөр замын баруун талаараа адуугаа туусан. 16 дугаар зөрлөгийн орчим адуугаа услах гээд антен дээр байгаа хүнтэй уулзсан. Гэтэл тэр ахимаг насны хүн манай худагт услахгүй юу гэхээр нь тэр хүнийг дагуулаад төмөр замын цагаан нүхээр баруунаас зүүн тийш гарч засмал замын зүүн талд байх худаг дээр адуугаа усалсан. Тэр хүн мотороо авчирсаны дараа адуугаа дөнгөж услаад байж байтал тэр худгийн эзний хүү нь гэх залуу мотоциклтой зүүн талаасаа ирсэн. Адуугаа услаад байж байтал цагаан өнгийн Маяти машинтай эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирж зогссон. Ирсэнээс нь хойш нилээд хугацааны дараа зүүн талаасаа цэнхэр дээлтэй залуу цагаан өнгийн мотоциклтой ирсэн. Мэлийн хүү болон зүүн талаас ирсэн цэнхэр дээлтэй залуу 2 бид гуравт морь барьж өгсөн. Д морио унаад адуугаа туугаад Ц бид 2 машинтайгаа араас нь хөдөлсөн. Манай адууг усалж байхад худаг тойроод зайтай холуур олон адуу байсан. Ер нь зүүн талаараа адуу нилээн харагдаж байсан. Бид нарыг явахад цагаан өнгийн машинтай эрэгтэй эмэгтэй 2, мөн мотоциклтой 2 залуу байсан. Тэдгээр хүмүүс нэг, нэгийгээ танихгүй байх шиг байсан. Нэг нэгнээсээ адуу сураглаад байсан. Худаг дээр адуу усалж өгсөн Мэл гэх хүн болон тэр цэнхэр дээлтэй үл таних залуу, Маяти машины жолоочийн зүгээс намайг нэг нэгнийгээ, танихгүй хүмүүс байсан гэж хэлээд өгөөч гэж ятгасан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 28 дугаар хуудас/,

Намайг анх Ц-н хамт машинтай худаг дээр очиход цөөн тооны адуу байсан санагдаж байна. Хүн бол байгаагүй. Бид 2-г очихын зэрэгцээ худгийн эзэн антен хардаг******* урдаас мотоциклтой ирээд худгийн мотор асааж өгчихөөд яваад өгсөн. Түүний дараа хүү нь гэх залуу жоохон хүүхэд сундлаад урд талаасаа ирсэн. Аав нь худаг дээр хүмүүс адуу усалж байгаа усалж өгөөд худгаа хаа гэж хэлээд түүнийг ирсэн байх гэж ойлгосон. Адуу усалж байгаад нэг харахад худгийн хойд талд цагаан өнгийн ачааны машин ирчихсэн зогсож байгаа харагдсан. Түүнээс хойш зүүн талаасаа цагаан мотоциклтой цэнхэр дээлтэй залуу ирсэн... гэх мэдүүлэг /7-р хх-ийн 10 дугаар хуудас/,

 

1.29. Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би *******,******* нарыг танина. Мал мах, ноос ноолуур, түүхий эд байнга ирж авдаг болохоор танилцсан. 2018 оны өвөл 12 сард ******* мотор нь зуурсан хямдхан Машин байна авах уу гэхэд нь нөхөртэйгөө ярилцаад янзлаад авчихвал зүгээр юм байна гээд авахаар болсон. Машин одоо Төв аймагт манай хамаатны ах******* гэдэг айлын хашаанд байгаа, авчихаад ашиглаагүй болохоор тоногдоод дуусаж байгаа... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 36 хуудас/,

 

1.30. Насанд хүрээгүй гэрч У.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 03 дугаар сард нэг орой 23 цагийн үед Чойрт айл хайгаад олохгүй байна гээд ачааны автомашинтай ирсэн. Тэгээд танайд хоночихоод өглөө явъя гэсэн. Тэр үед би Ариунцасчихэр гэж 27 настай ахтайгаа байсан бөгөөд *******,******* гэх эхнэр нөхөр хоёр нь манай гэрт хоносон. Харин нэг залуу нь ачааны автомашиндаа хоносон. Одоо манай ах А Сүхбаатар аймгийн Онгон суманд хөдөө байгаа. Тэдгээр хүмүүсийг бол бид нар огт танихгүй. Гэртээ хонуулаад явуулсан юм. Тэр хүмүүс хамаатныхаа айлыг олохгүй байна гэж ярьж байсан. Өөрөөр юм яриагүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 38 хуудас/,

 

1.31. Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

С.А, ******* нарыг танина. ******* ах манай аавын төрсөн эгчийнх нь хамгийн том хүү юм. 2018 оны 03 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. ******* ах*******, тэгээд нэг залуугийн хамт өөрийнхөө Маяти маркийн автомашинтай өглөө эрт намайг ажилд явахаас өмнө манай гэрт орж ирсэн. Ямар ажлаар явж байгааг нь асуухад хамт явж байгаа хүнээсээ адуу худалдаж авах гэж явж байгаа юм. Тэгээд танай гэрийг олдоггүй, өчигдөр танихгүй айлд хонолоо гэж ирсэн. Тэгээд манай гэрт хоол унд идэж уучихаад явсан. Өөрөөр нарийн ширийн юм яриагүй. ******* ахад адуу зарах гэж байгаа гэх хамт явж байсан залуу нь адуугаа олохгүй гэлүү, хүн нь утсаа авахгүй байна гэлүү тэгээд оройтчихоод Чойрт орж ирсэн гэж байсан. ******* ах нөгөө хамт явж байгаа залуугаа нөгөө хүн чинь утсаа авах нь уу залгаач гээд байгаа бололтой байсан... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 40 хуудас/,

 

1.32. Гэрч Ч.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Дэмчигцоодол гэж Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд амьдардаг байса лам юм. Би 2015 билүү 2016 онд М.М, Д хоёрыг хооронд нь танилцуулж байсан. Түүнээс хойш тэр хоёр мөн л хуурай ах дүүгийн холбоотой болсон. М.М нь Дэмчигцоодолоос хэд хэдэн адуу худалдаж авсан гэдэг. Гэхдээ худалдаж авсан адуунууд нь яг ямар зүсмийн, ямар ямар адуунууд байсныг нь би мэдэхгүй. Тэр хоёрыг адууны наймаа хийхэд нь би хамт байгаагүй. Дэмчигцоодол нь 2-3 жилийн өмнө нас барсан... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 44-45 хуудас/,

 

1.33. Гэрч Н.Т.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Манай аав Намжилсүрэн нь 2013 онд бие нь тааруу муу байх үедээ нэг хурдан удмын морио зарчих юмсан гэж ярьдаг байсан. Тэгэхдээ морио зараагүй зарах гэж байсан морь нь одоо болтол адуундаа байгаа. Ж.Э гэдэг хүнтэй наймаа хийсэн мэдэх зүйл байхгүй. Манай аавд шүрэн толгойтой хаш хөөрөг байдаг. Намайг хүүхэд байхад л тийм хөөрөг барьдаг байсан. Би аавдаа хамгийн ойр дотно байдаг байсан болохоор манай аав өөд болох үедээ надад өвлүүлж өгч байсан. Энэ хөөрөг ямар нэгэн наймаанд огт хамааралгүй өв дамжиж ирсэн хөөрөг байгаа юм... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 46-47 хуудас/,

 

1.34. Гэрч З.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 02 дугаар сарын эхээр манай 2 хүрэн азаргатай нийт 62 тооны адуу, О гэж хүний 200 гаран тооны адуу,******* гэх хүний 3 азарга адуунууд шуурганд уруудуулж алдсан. О,*******,******* нарын хамт Тоёота Ланд-76 маркийн тээврийн хэрэгсэлтэй дээрх уруудуулж алдсан адууны эрэлд явж байгаад 7 хоногийн дараа  эхний О гэж хүний 4 азарга адууг 32-ын тоочиг гэх газраас олж авсан. Тэндээс азаргатай адуунуудаа цувуулж олсоор байгаад хамгийн сүүлд миний 1 азарга адуу, О-ын 1 азаргатай адууг олж авсан. Тэдгээр адуунуудыг Дорноговь аймгийн урд талаас олж авсан. Тэндээс адуунуудаа бөөгнүүлж туусаар байгаад 33 билүү 35-ын тоочиг гэх газарт бүх айлууд адуугаа бөөгнүүлсэн.******* бүх адууг туугаад Говьсүмбэр чигт хөдөлсөн.*******, О бид 3 түрүүлээд машинтайгаа явсан. О бид 2 Говьсүмбэр аймгийн Баянтал суманд ирж*******-ыг гэрт нь үлдээгээд бид 2 Улаанбаатар хот руу явсан. Миний хувьд тухайн хүмүүсийг адуугаа хайж яваад таньдаг мэддэг болсон. Тэр жил олон мянган адуу уруудсан. Тэр хавиар маш олон адуучид адуугаа бөөгнүүлж явсан. Би******* гэх хүний адууг танихгүй, тэр үед машинтай хамт явж байгаад зүс тамгаар нь өөрсдөө таниад уруудаж алдсан гэх 3 азарга адуугаа олж авсан. Тэр 3 азарга нь адуу нь хул зүсмийн азаргатай, эрлийз хүрэн зүсмийн азаргатай адуунууд байсан. 1 азарганы зүсийг нь сайн санахгүй байна... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 48 хуудас/,

 

1.35. Гэрч Д.Ү мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би өөрөө Говьсүмбэр аймгийн Юнител салбарт ажилладаг бөгөөд надад сая танилцуулсан хуудсанд “Юнител”ХХК-ны 89135590 гэсэн дугаарын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл мессеж бичсэн утга буюу үсэг нь харагдах боломжгүй ба дуудлага хийсэн цаг минут, хугацаа нь л гардаг юм. дугаар эзэмшигч нь өөрөө Юнител салбарт хүсэлт гаргаад сүүлийн 3 сарын гадагшаа залгасан яриа, мессежний дэлгэрэнгүй хуулгыг гаргуулах боломжтой байдаг. Хувь хүн буюу эзэмшигчид нь гаднаас авсан дуудлагыг гаргаж өгдөггүй бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хуулга гарсан байхыг харвал 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Юнител салбарт хандаж гаргуулсан байх боломжтой байна. Тухайн 89135590 дугаарын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл зөвхөн гадагш залгасан яриа, мессежний дэлгэрэнгүй хуулга /билл/-ээс харахад 88028210 гэсэн дугаар луу:

-    2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 13 цаг 42 минутанд 1 мессеж,

  • 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 15 цаг 00 минутанд 1 мессеж,
  • 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 15 цаг 41 минутанд 3 секунд холбогдсон,
  • 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг 10 минутанд 19 секунд холбогдсон
  • 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 14 цаг 29 минутанд 4 минут 46 секунд холбогдсон,
  • 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 11 цаг 36 минутанд 1 мессеж,
  • 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 12 цаг 51 минутанд 1 мессеж,
  • 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 19 цаг 48 минутанд 50 секунд  холбогдсон,
  • 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 17 цаг 11 минутанд 1 мессеж,
  • 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 17 цаг 35 минтунад 1 минут 19 секунд холбогдсон,
  • 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 23 цаг 59 минутанд 1 мессеж,
  • 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 09 цаг 04 минутанд 1 мессеж,
  • 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 12 цаг 22 минутанд 1 мессеж,
  • 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 09 цаг 20 минутанд 1 мессеж,
  • 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 20 цаг 38 минутанд 26 секунд холбогдсон /ярьсан/
  • 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 08 цаг 59 минутанд 1 минут 25 секунд холбогдсон,
  • 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 09 цаг 03 минутанд 34 секунд холбогдсон,
  • 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 09 цаг 16 минутанд 14 секунд холбогдсон,
  • 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 09 цаг 16 минутанд 1 мессеж,
  • 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр09 цаг 18 минутанд 1 мессеж,
  • 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 09 цаг 18 минутанд 1 минут холбогдсон,
  • 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 09 цаг 36 минутанд 1 мессеж,
  • 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 09 цаг 59 минутанд 1 мессеж,
  • 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 10 цаг 15 минутанд 1 мессеж,
  • 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 10 цаг 20 минутанд 1 мессеж,
  • 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 10 цаг 25 минутанд 1 мессеж,
  • 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 10 цаг 28 минутанд 1 мессеж,
  • 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 09 цаг 26 минутанд 1 мессеж,
  • 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 18 цаг 11 минутанд 1 мессеж,
  • 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 12 цаг 14 минутанд 1 мессеж,
  • 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 цаг 25 минутанд 1 минут 46 секунд холбогдсон/ ярьсан/,
  • 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 цаг 28 минутанд 9 секунд холбогдсон/ ярьсан/,
  • 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 цаг 30 минутанд 1 минут 29 секунд холбогдсон/ ярьсан/,
  • 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 цаг 35 минутанд 34 секунд холбогдсон/ ярьсан/,
  • 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 цаг 36 минутанд 8 секунд холбогдсон/ ярьсан/... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 49-51 хуудас/,

 

1.36. Гэрч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би хүүгийнхээ хамт Алтанбулаг сумын 1-р баг, Ар худаг гэх газар амьдардаг юм. Тэгээд 2019 оны 10 дугаар сараас 11 сарын хооронд 5 тооны адуу алдсан юм.

Бүгд саран тамгатай хүрэн морь, хонгор морь, хонгор байдас, улаан буурал байдас, буурал байдас байгаа... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 6 дугаар хуудас/,

 

1.37. Гэрч Н.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 11 сарын үед өглөө машин маань асахгүй эвдэрсэн байсан. Тэгээд*******ийн гэрт очсон. Тэгэхэд тэнд*******,*******, Ц.Э нар байсан. Тэд нар 2 адууг алж янзлаад дуусаж байсан ба сүүлийн адууныхаа гуяыг салгаж байсан. Тэгэхээр нь тэр махнаас нь янзлалцаад гуяыг нь салгаж өгчихөөд тэгээд гараад явсан...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 19 дүгээр хуудас/

 

1.38. Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 10 дугаар сарын 08-09-ний үеэр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт байрладаг Хүчит шонхор зах дээр ажлаа хийгээд байж байхад үл таних 2 залуу над дээр ирээд та адууны мах авдаг уу, би 4-5 адууны мах өгөх гэсэн юм, сургалтын төлбөр байрны мөнгө өгөх гээд мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Тэгэхээр нь би мах авдаг гэсэн чинь за тэгвэл дүү нь адуу малаа цуглуулчихаад яръя, та ирээд авчих уу гэхээр нь тэгье гээд утасны дугаар авч явсан. Түүнээс 2-3 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нөгөө залуу над руу утсаар залгаад би адуу малаа цуглуулчихлаа, Алтанбулаг сумын төв дээрээс ирээд авчих уу гэж ярьсан. Тэгэхээр нь би удалгүй Улаанбаатар хотоос өөрийнхөө 79-35 УБО улсын дугаартай хөх өнгийн Бонго-3 маркийн машинтай Алтанбулаг сум руу гарч 3-4 цагийн орчим Алтанбулаг сум дээр очоод утсаар нь залгаж байгаад нөгөө залуутай очиж уулзахад сумын төвийнхөө зүүн тал руу хамгийн нүүрний хашаанд адууны чүчээтэй айл байсан. Тухайн айлын хашаанд машинаа оруулсан. Тухайн үед 2-3 залуугийн хамт надад адуу зарна гэсэн залуу хамт байсан. Тэгээд тэр хашааны чүчээн дотор байсан 6-7 орчим адуунаас би зүсийг нь тодорхой санахгүй байна. Ямар ч байсан 3 байдсыг надад зарахаар болж бид 2 хоорондоо тохиролцож 2 байдсыг нь 1 000 000, нэг байдсыг нь 400 000 төгрөгөөр бодож тэр залуутай байсан нэрийг нь мэдэхгүй залуугийн данс руу 1 370 000 төгрөг шилжүүлсэн. Харин бэлнээр 40 000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

1.39. Гэрч Р.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2018 оны намар 10, 11 сарын үед байх манай эхнэр Баярмааг Зуунмод сумын 1-р баг, хойд таксины зогсоол дээр үйл ажиллагаа явуулдаг махны лангуун дээрээ байхад Зуунмод сумын Хаанбанкны тооцооны төвийн жижүүр ажилтай Сансараа гэх залуу ирээд Зуунмод сумын Баянхошууны Хөтөл гэх газар адуу зарах гэсэн юм авах уу гэж асуусан гэсэн. Тэгтэл манай эхнэр Баярмаа над руу утсаар яриад хүн адуу зарна гэж байна, хаанбанкинд ажилладаг залуугийн ажил дээр очоод уулз гэсэн. Тэгэхээр нь тэр залуутай очиж уулзаад хамт Зуунмод сумын Баянхошуу баг Хөтөл гэх газар тэдний хашаанд очиход зүс тамгыг нь тодорхой санахгүй байна. Ямар ч байсан бараан зүсмийн 5-6 адуу байсан. Тэгээд С гэх залуугийн гэрт ороход адууны эзэн гээд 20 орчим настай өндөр бор залуу байсан. Тэгээд тэр залуутай адууны наймаагаа амьдаар нь ярилцаад үнэ ханшин дээрээ тохироогүй. Тэгээд махыг хиллэж авахаар болсон. Үүнээс хойш 2 цаг орчмын дараа намайг дуудахаар нь би яваад очиход 2 тооны адуу хийсэн болохоор тэр 2 адуугаа махыг нь 1 кг-ийг нь 3500 төгрөгөөр бодож хиллэж авсан... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 98 дугаар хуудас/,

 

1.40. Гэрч Н.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2018 оны 11 сарын орчим хөдөө ажилтай явж байсан ба тэгэхэд манай эхнэр над руу залгаад Тулга адуу авчираад адуу хашчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би дараа нь асуудалд орох вий гэхэд эхнэр харин тиймээ яах вэ гэж байсан. Тэгтэл удалгүй Т над руу залгаад ахаа танай хашаанд адуу хашчихлаа гэж байсан. Тэгэхээр нь би хулгайнх биш биз дээ дараа нь хариуцахгүй шүү гэхэд Т зүгээрээ ах асуудалгүй гэсэн. Тэрнээс хойш би маргааш орой нь гэрт ирэхэд манай хашаанд 5 тооны адуу байсан. Тэгээд гэртээ байж байтал Т ирээд ахаа дүү нь байрны мөнгө нэхэгдээд байна заръя, танд таньж мэддэг хүн байна уу гэхээр нь би за гээд хамт яваад Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг хойд таксины буудал дээр байдаг махны захын худалдагч хийдэг Н Т уулзаад адууны мах зарах гэсэн юм гэж хэлтэл Н уг адууг авахаар болоод тэгээд манай хашааны дэргэд байх айлын хашаанд Н гэдэг хүмүүс авчраад тэнд гаргаж янзалсан... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 99 дүгээр хуудас/,

Би 2018 оны 10 дугаар сараас 11 сарын хооронд Бүрэн, Дэлгэрхаан, Баянцагаан, Өнжүүл сумдуудаар ажлын газрын жолооч Т-тай хамт явж байсан. Манай эхнэр Э над руу залгаад Т хөдөөнөөс адуу аваад ирсэн байна хашаанд хашиж болох уу гэж надаас гуйгаад байна гэж хэлсэн. Тэгээд үгүй болохгүй, дараа нь асуудал болохгүй биз гэж асуухад болохгүй гэж байна, тэгээд хашаандаа хашуулчихлаа гэж надад утсаар хэлсэн. Тэгэхээр нь яах юм бэ дараа нь хоёулаа асуудалд орно шүү дээ гэж хэлэхэд харин тиймээ уг нь би хэлсэн гэж надад хэлсэн. Дараа нь Т над руу залгаад хашаанд чинь 3-4 адуу хашсан шүү гэж хэлсэн. Тэгээд би адуу хашсан өдрийн орой ирэхэд хашаанд бараан зүсмийн нийт 5 тооны адуу байсан. Зээрд хүрэн зүсмийн нэг тооны унага, бараан өнгийн зүсмийн гүү, 1 тооны байдас гээд бусад нь бүдүүн морь байсан.

Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Т манай эгчийн хүүхэд*******-д ах нь энэ унагыг чамд өгье гээд хашаанд хашсан байсан бараан зүсмийн унагыг өгсөн. Тэгээд******* унагаа өвөөгийндөө аваачаад адуунд нь тавьтал нэг айлын адуутай нийлчихсэн байж байсан. Тэгээд адууны эзэн нь манай адууны унага байна гэж хэлсэн. Тэр үед хулгайн адуу гэдгийг мэдсэн... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 101 дүгээр хуудас/,

Тэгэхэд******* надад байрны мөнгө хэрэгтэй байна. Хоёулаа цуг яваад зараад ирье гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь нээрээ л нялх хүүхэдтэй юм байна даа гээд цуг явсан. Бараан зүсмийн 5 адуу байсан. Тэнд 1 тооны унага ороод 5 тооны адуу байсан. Төв аймгийн Зуун мод сум 1 дүгээр баг хойд таксины буудал дээр үйл ажиллагаа явуулдаг Наран нэртэй зоогийн газрын тэнд Н,******* нарыг уулзаад 2 адууг 1 000 000 төгрөгөөр зарах талаар ярьж байхыг сонссон... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 221 дүгээр хуудас/,

 

1.41. Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2018 оны 11 сарын үед жирэмсэн гэртээ байж байсан. Тэгсэн хашааны хаалга маань онгойх чимээ гарсан. Тэгэхээр нь би гэрийнхээ хаалгыг онгойлгоод хартал манай хашаанд******* адуу оруулж байсан. Тэгэхээр нь би харчихаад гэр лүүгээ орж ирсэн. Би орж ирээд нөхөр маань хөдөө томилолтоор явсан байсан тул нөхөр С луу яриад Т манай хашаанд адуу оруулаад ирлээ ямар учиртай адуу юм бол, хулгайн юм байх вий гэж хэлтэл манай нөхөр хэлэхдээ*******ас орж ирэхээр нь асуу, юун адуу юм бэ, хэний адуу юм бэ гэж хэлсэн. Тэгээд байж байтал удалгүй гаднаас Т манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би Т минь юун адуу оруулаад ирэв хулгайн юм байх вий гэхэд Т манай адуу байгаа юм, асуудалгүй эгч айлтгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад бид нар айлын хашаанд амьдарч байгаа, яагаад адуу оруулаад ирж байгаа юм бэ гэхэд Т санаа зоволтгүй аниа, манай адуу гэж хэлээд гэрээс гараад явсан. Тэрнээс хойш Т ахиж манай гэрт ирээгүй... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 105 дугаар хуудас/,

 

1.42. Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Алтанбулаг суманд хэдэн малаа хараад байдаг юм. 2019 оны 11 сарын 26-ны өдөр шиг санаж байна. Өвлийн идшээ хийгээд эхнэр хүүхдүүд рүүгээ хүргэж өгөхөөр явах гэж байхад би*******-ийн хашаагаар ороход манай сумын нэрийг нь мэдэхгүй зүс мэдэх залуу намайг машинаараа 2 адууны мах Дундговийн урд зам дээр байдаг махны бөөний төв рүү хүргээд өгчих гэхээр нь би амжихгүй дөнгөж идшээ хийгээд дуусчихаад яараад явж байна гэсэн. Тэр залуу 2 адуугаа манай дүү*******-ийн хашаанд хийчихсэн байсан бөгөөд тэнд яг хэн хэн байсныг санахгүй байна. Идшиндээ 6 хонь, 4 ямаа, 1 үхэр хийсэн байсан бөгөөд би өөрийнхөө Портер маркийн 37-55 УНЭ улсын дугаартай машинтай явж байсан. Тэгэхэд тэр******* гэх залуу та нэгэнт идшээ хийгээд буцах гэж байгаа юм чинь манай 2 адууг авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би адуугаа хийгээгүй байсан болохоор тухайн үеийн ханшаар нь*******ас 2 адууг нь худалдаж авсан. Намайг идэш хийхээр Алтанбулагт ирэхэд хүү Х хотоос ирж тусалсан. Б-н надад зарсан 2 адуу нь ямар им тамга зүстэй болон эр охин байсныг мэдээгүй. Надад махыг зарахад орой харанхуй болчихсон байсан. Би худалдаж аваад махыг нь машин дээрээ ачаад Зүүн хараа руу авч яваад хүнсэндээ хэрэглээд дууссан.*******ас худалдаж авахдаа мөнгийг нь өгөөгүй бөгөөд дараа нь дансаар нь шилжүүлье гэдгээ хэлэхэд надад*******-ийн 5724... тоот дансыг өгснийх нь дагуу би 2 адууны мөнгө 1 650 000 төгрөгийн 2019 оны 11 сарын 26-ны өдөр 5003... тоот өөрийн хүү Х-н данснаас 300 000 төгрөгийг 2019.11.27-ны өдөр 5001... дугаартай эхнэр У-н данснаас 400 000 төгрөгийг, 2019.11.30-ны өдөр мөн 5001... дугаартай эхнэр У-н данснаас 950 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь*******-ийн 5724... дугаартай дансны хуулганаас харагдаж байна... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 204 дүгээр хуудас/,

 

1.43. Насанд хүрээгүй гэрч Т.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2017 оны 5 сард шиг санаж байна. Тэр үед намайг гэртээ ганцаараа унтаж байтал манай гэрт махлаг дуу бор царайтай ах ирээд намайг сэрээгээд Б утсыг хаанаа байгаа талаар асуухаар нь яах гэж байгаа талаар асуухад ахтай чинь наймаа тохирсон юм, утсыг авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсыг нь хаана байгаа талаар зааж өгөхөд тэр******* намайг ав гэж хэлсэн, шууд тэр чигт нь аваад гараад явчихсан. Тэр ганцаараа орж ирсэн. Тэр ах гэрт өглөөний 06-07 цагийн үед орж ирсэн байх. Манай ах******* хичээлдээ явчихсан байсан. Тэр үед би ахтайгаа хоёулахнаа амьдардаг байсан. Хичээлээ тараад манай ах******* гэртээ ирсэн бөгөөд тэр ирээд утсаа асуухаар нь өглөө нэг ах орж ирээд наймаа тохирсон гэж хэлээд аваад явсан гэж хэлэхэд юу яриад байгаа юм бэ, түүнд өгөх ёсгүй, ямар нэгэн наймаа хийгээгүй, тэр худал хэлж чамаас миний утсыг авч явсан байна гэж хэлээд ах намайг загнасан. Тухайн үед гар утас Самсунг-6 маркийн хар өнгөтэй, улаан өнгийн кэйстэй шинээр аваад удаагүй гар утас байсан. 270 000 төгрөгөөр худалдаж авч байсан... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 207 дугаар хуудас/,

 

1.44. Гэрч А.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 11 сарын 20-ны үеэр байх манай аав А Алтанбулаг суманд идэш хийх гэж байна гэхээр нь аавдаа туслахаар өөрийнхөө машинтай очсон. Алтанбулаг суманд очоод аавтай хамт идэш хийсэн. Хэдэн мал хийснээ санахгүй байна. Сумын төв дээр байхад аав намайг*******-ийн хашаанд хүрээд ир гэхээр нь яваад очиход аав 2 адууны мах машин дээрээ ачиж байсан. Би 2 адууг машин дээр ачихад тусалсан бөгөөд ямар учиртай мах байсныг мэдээгүй. Намайг хашаанд ороход адууг хийгээд дуусчихсан махыг нь аавын машин дээр ачиж байсан. Орой харанхуй болчихсон байсан. Тухайн адууны им тамга зүс эр, охин болон хэний адуу гэдгийг мэдээгүй. Мах машин дээр ачихад аав, А,*******, түүний найз******* гэх залуу байсан. Махыг нь аавын машин дээр аччихаад арьсыг нь******* аваад суман дээр тушаасан. Яг хэнд хэдэн төгрөгөөр өгснөө санахгүй байна. 2 адууны арьстай хамт манай идэшний малын арьстай нийлүүлж зарж байсан. Тэр өдөр аав надад*******-ийн дансны дугаарыг өгөөд 300 000 төгрөг шилжүүлчих гэхээр нь өөрийн хаанбанкны 5003... данснаас 300 000 төгрөгийг шилжүүлсэн. Дансны хуулга харахад 2019.11.26-ны 19 цагт шилжүүлсэн байна. Тэгэхээр манайх идшээ энэ өдөр хийсэн байна. Аав 2 адууны мах худалдаж авсан талаараа хэлээгүй, дараа нь надад хэлсэн. Мөнгөө шилжүүлэхдээ ямар учиртай гэдгийг мэдээгүй. Адууны 2 арьсыг өөрийнхөө идэшний махны арьстай хамт зарсан бөгөөд зүсийг нь анзаараагүй... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 210 дугаар хуудас/,

 

1.45. Гэрч Р.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

   Би 2015 онд таньдаг хүнээсээ хуучин цэнхэр өнгийн Чансаа маркийн улсын дугааргүй мотоциклийг 250 000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг мотоциклийг би 2019 оны 11 сард фэйсбүүк дээр зар тавиад 150 000 төгрөгөөр зарсан. Худалдаж авсан хүнийг би танихгүй. Хөдөөний хүн л байх шиг байсан. Мөнгөө бэлнээр шууд өгсөн. Тэр хүнтэй дахиж холбогдоогүй. Хаанахын хэн гэдгийг мэдэхгүй.

...Намайг нэг хөдөө явчихаад ирэхэд манай хүү******* хүнээс гар утасныхаа оронд адуу авсан гэж байсан. Тухайн адууг хийчихсэн байсан. Манай эхнэр л төхөөрсөн юм шиг байсан. Яг хийснийг нь мэдээгүй. Ямар насны, ямар зүс им тамгатай адуу байсныг мэдээгүй. Идшиндээ адуу хэрэглэсэн. Ямар учиртай адуу болохыг сайн мэдээгүй хүү Б-н хэлснээр гар утасны оронд адуу авсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 211 дүгээр хуудас/

 

1.46. Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатан мэдүүлэхдээ:

Би 3 адууг Алтанбулаг сумаас 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр танихгүй залуугаас авахдаа хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй. Учир нь гэгээн цагаан өдөр сумын төв дээр айлын хашаанд барьж өгөөд ачуулсан болохоор хулгай гэж бодоогүй авчихсан. Би адуу авсан өдрөө мөнгийг нь тэр залуугийн өгсөн 5724.... тоот дансанд өөрийн 5032... тоот данснаас 1 370 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь миний дансны хуулганаас харагдаж байна. Адууны мах шилжүүлсэн данс эзэмшигч  нь******* гэж гарч ирсэн. Би бэлнээр 30 000 төгрөг, нийт 1 400 000 төгрөгөнд 3 адууг худалдаж авсан. Яг адууг миний машинд ачихад 3 залуу байсан. Надад адууг зарсан адууг******* гэж байсан. Хамт явсан нь туранхай шар залуу байсан. Хашааны эзэн гээд нэг жижигхэн залуу байсан. Нэрийг нь мэдэхгүй. Тэр 3 адууг барьж миний машин дээр ачсан. Би адуу авахаар Алтанбулаг суманд 15-16 цагийн үед очсон. Уг 3 адууг эмээлт дээр авчирч нядлуулаад махыг нь зарсан. 79-35 дугаартай тээврийн хэрэгсэл нь миний машин бөгөөд банк бус дээр гэрчилгээ нь явдаг. Мөнгөний хэрэг гараад банк бусаас зээл авч машинаа барьцаалаад тавьж байсан. 3 адууг надад зарахдаа адуугаа олсонгүй энэ 3 байдсыг заръя гэж байсан. Өмнө нь тэр надад адуу зарж байгаагүй. 1 л удаа 3 адуу надад зарсан. Би өөрийн 5032... тоот данснаас 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гүйлгээг хийсэн хуулгыг авчирсан. 1 хуудас баримтыг хэрэгт хавсаргах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 213-213 дугаар хуудас/,

 

1.47. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатан мэдүүлэхдээ:

Намайг ажил дээр байхад 2019 оны 10 сард Хаан банкны хамгаалагч ажилтай С орж ирээд мах авах  уу гэж асуусан. Тэгэхээр нь би авахгүй гэж хэлээд гаргасан. Тэр өдөр ахин орж ирээд мах авах уу 2 адууны мах байна гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр Н-г дуудаад хамт Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Б-нд С-н гэрт очсон. Тэгэхэд тэнд С-н эхнэр хүүхэд,  С нар байсан. Тэгэхэд тэнд 3 тооны адуу байсан, зүсийг нь санахгүй байна. Тэгээд гарал үүсэл байгаа юу гэж асуухад С одоо манай найз аваад ирнэ гэж хэлсэн. Тэгсэн удалгүй 1 өндөр залуу гарал үүсэл авчраад манай адуу байгаа юм ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрт байж байгаад гарал үүслийн бичгийг нь аваад тэгээд мөнгийг нь өндөр залуугийн данс руу мобайл банкаар шилжүүлсэн. Тэгэхэд би тэнд байх хооронд С нөгөө өндөр залуу надад адууг алаад янзалж өгсөн. Тэгээд би махыг аваад явсан... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 219 дүгээр хуудас/,

 

1.48. Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатан мэдүүлэхдээ:

Надад хар хөх өнгийн мотоцикль байдаг байсан. Би тухайн мотоциклыг 2018 онд худалдаж авч байсан. Дундговь аймгийн төвөөс хуучин мотоцикл хүнээс худалдаж авч байсан. Хэдээр авснаа бол сайн санахгүй байна. Тухайн үед мал өгч л авч байсан.

Би Алтанбулаг сумын төв дээр 2019 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр шиг санагдаж байна.*******-ийн хашаанд үлдээгээд адуундаа оторт Дундговь аймаг руу явчихсан. Тэдний хашаанд контейнер байдаг бөгөөд тэрэндээ хийчээрэй гэж хэлээд орхисон. Тэгээд би мотоциклоо 2020 оны 03 сард очиж авсан. Тэгээд би түүнийг адуу малд унаж байгаад эвдрээд дууссан. Сэлбэгнүүдийг өөр мотоциклд тавьж янзалсан. Одоо тэр мотоцикл байхгүй, эвдрээд дууссан. Миний мотоциклийг*******-ийн хашаанд байхад нь хэн хаашаа унаж явсан талаар мэдэхгүй. Ямар ч байсан тэнд байсан хугацаанд надаас мотоциклийг гуйж авсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 222 дугаар хуудас/,

 

1.49. Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатан дахин мэдүүлэхдээ:

Би 2017 оны өвөл Дундговь аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр баг Шар оорцог гэх газар ганц гэрээр өвөлжсөн. Харин манай дээр 2016 оны 11 сард М-н хүү******* адуутайгаа отроор ирж байж байгаад 2017 оны 3 сарын эхээр нутаг буцсан.******* бол тэр өвөл манай дээр өвөлжсөн... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 47 дугаар хуудас/,

 

1.50. Гэрч О.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 онд манайх адуугаа Баянталаас баруун хойш замынхаа баруун талд өвөлжүүлсэн. 2018 онд цагаан сарын үед болсон шуурганаар манай адуунууд уруудсан байсан. Г гэдэг адуучин залуу манай уруудсан адуунуудыг Чойроос урагш Хаялага нуурын орчимд цуглуулж бөөгнүүлж өгсөн. Манайхны нийлсэн 5-6 азарга 100 гаран тооны адуу байсан. 2018 оны хавар 3 сарын 10-дын үед Цагаанхүү, Отгон бид 3 адууныхаа араас Төв аймгаас Отгоны хар өнгийн Харрэйр маркийн машинтай явсан. Тэгээд хаялага нуурын орчмоос адуугаа аваад би морьтой туугаад Цагаанхүү, Отгон 2 машинтай дагасан. Тэр 2 надад зам заагаад өмнө хойно гараад яваад байсан. Тэгээд эхний өдрөө Баянтал сумын баруун талд /төмөр замын баруун талд/ хөдөө хээр хоночихоод маргааш өглөө нь хойш туугаад явж байгаад 16-р зөрлөгийн орчим өндөр антен байхаар нь адуугаа амраасан. 2 хоног усгүй туучихсан болохоор худаг олж адуугаа услах шаардлага гарсан. Би адуугаа морьтой тууж байсан болохоор араас нь явж байсан. Машинтай 2 маань түрүүлж яваад адуу услах худаг олсон худгийн хүнтэй уулзсан гэж байсан. Миний хувьд тэр хүнтэй уулзаагүй. Тэгээд адуугаа услахаар болоод би төмөр замын нүхэн гармаар зүүн тийш гаргаад засмал замын зүүн талд байх худаг дээр аваачиж адуугаа усалсан. Намайг сүүлийн адуугаа туугаад очиход О, Ц 2 худаг дээр оччихсон байсан. Намайг худаг дээр очиход худгийн хойд талд цагаан өнгийн ачааны машин баруун урагш хараад зогсож байсан. Худаг дээр 2 мотоцикл байсан бөгөөд 3 залуу байсан. Мөн О, Ц-н 2 оччихсон байсан. Ямар мотоцикл байсныг санахгүй байна. Би хээр халзан морьтой адуу тууж очсон бөгөөд адуу усалж байхдаа худаг байсан 3 залуугийн нэгийг нь гуйгаад саарал морийг бариулж унасан. Түрүүлж ус уусан адуунууд хойшоо гараад байхаар нь буцаагаад баруун тийш нь туусан. Тэгээд буцаад төмөр замын нүхэн гарцаар баруун тийш нь адуугаа гаргаад хойш нь туугаад явсан. Адуугаа хэдэн цагийн үед усалсан гэдгээ мэдэхгүй байна. Үдээс хойш л байх гэж бодож байна. Худаг дээр байсан хүмүүсийг огт танихгүй. Одоо ч харсан танихгүй. Машин тэргэнд өөр хүн байсан үгүйг мэдэхгүй байна. Адуугаа услаад яараад хөдөлсөн. Одоо бол зүсийг болон бусад зүйлсийг санахгүй байна. Хэд орчим тооны адуу байсныг ч санахгүй байна. Худаг дээр анх очоод тэнд байсан хүмүүстэй мэнд мэдсэн. Тэнд байсан хүмүүс надаас адуу мал сурагласан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /7-р хх-ийн 13 дугаар хуудас/,

 

1.51. Гэрч О.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 онд манайх адуугаа Баянталаас баруун хойш замынхаа баруун талд адуугаа өвөлжүүлсэн. 2018 онд цагаан сарын үеэр болсон шуурганаар манай адуунууд уруудсан байсан. Г гэдэг залуу манай уруудсан адуунуудыг Чойроос урагш Хаялага нуурын орчим бөөгнүүлж цуглуулж өгсөн. 2018 оны хавар 3, 4 сарын үед л байх цас хайлаад адуу уух юмгүй болчихсон байсан. О, Д бид 3 адууныхаа араас Төв аймгаас О-ны хар өнгийн дунд гарын жип машинтай явсан. Тэгээд Хаялга нуурын орчмоос адуугаа аваад Д морьтой туугаад О бид 2 машинтай дагасан. Тэгээд эхний өдрөө Баянтал сумын баруун талд хөдөө хээр хоночихоод хойш нь туугаад явж байгаад 16-р зөрлөгийн орчим өндөр Антен байхаар нь Отгон бид 2 явж очиход нэг танихгүй эрэгтэй байсан. Антен хардаг хүн болов уу гэж ойлгосон. Тэр хүнээс адуу услах худаг байна уу гэхэд төмөр замын нүхэн гарцаар манай худаг байгаа, хүү адуугаа усална, тэнд очоод усалчихгүй юу гэсэн. Тэгэхээр нь Отгон бид 2 Даваад очиж замын зүүн талын худагт адуугаа услахаар бид 2 түрүүлээд очиж байя гэж хэлээд машинтайгаа түрүүлээд антен дээр байсан хүнийг дагаад явсан. Дагах ч юу байхав, тэр хүн түрүүлээд худгийн түлхүүр авчирна гээд давхисан. Отгон бид 2 худаг дээр очиход урд талаас худгийн эзэн давхиад ирсэн. Тэр ирээд мотороо гаргаж ажиллуулаад онгоцонд ус дүүргээд байж байтал манай адуунууд ардаас ороод ирсэн. Анх худаг дээр ирж байхад ачааны цагаан машины ойр хавьд харагдаагүй. Адуу усанд ирээд услаад байхад худгийн хойд талд цагаан машин ирээд зогссон. Мотор асааж өгчихөөд антен хардаг залуу давхиад явчихсан. Тэгтэл түүний хүү гээд залуу жоохон хүүхэд сундлаад урд талаасаа худаг дээр давхиад ирсэн. Тэгээд адуу услаад байж байтад зүүн талаасаа цэнхэр дээлтэй цагаан мотоциклтой залуу ганцаараа давхиад ирсэн. Түүнийг ирэх үед би худгаас зүүн урагш адуу хориод зогсож байсан. Яг хэдэн цагийн үед усалсан гэдгээ мэдэхгүй байна. Адууг худаг дээр тууж очиход худаг дээр ямар ч хүн байгаагүй. 5-6 тооны цөөхөн адуу байсан байх. 100 гаран тооны адуу усалсан болохоор худаг дээр нэг их удаагүй. 20-30 минут л болсон байх гэж бодож байна. Адуугаа услаад буцаагаад төмөр замын нүхэн гарцаар баруун тийш нь гаргаад хойш нь Төв аймаг руу туусан. Худаг дээр Д морьтой очсон. Отгон бид 2 хар машинтай очсон... гэх мэдүүлэг /7-р хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

1.52. Гэрч*******.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би дээрх*******, *******,*******,******* нарыг танихгүй. Харин*******-д холбогдох малын хулгайн хэргийг шалгаж байхдаа эдгээр хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авч байсан учраас мэдэж байна. Найз нөхөд төрөл садангийн холбоо байхгүй. Би 2019 оны 3 сарын сүүлээр *******,******* нарын мэдүүлгийн зөрүүг арилгах зорилгоор нүүрэлдүүлж хамтад нь мэдүүлэг авсан. Мэдүүлэг авах үед Б-н өмгөөлөгч Э оролцсон. Тухайн үед гэрч нарын ярьсан зүйлийг бичиж тэмдэглэсэн бөгөөд тэдгээр оролцогч нар мэдүүлгийн тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурсан.

Миний хувьд 2019 оны 03 дугаар сарын сүүлээр мэдүүлэг авсан санаад байна. Хэдний өдрөө хэлж мэдэхгүй байна. Мэдүүлэг авсан огноог анзаараагүй... гэх мэдүүлэг /7-р хх-ийн 25 дугаар хуудас/,

 

1.53. Шинжээч Х.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Сүмбэр сумын ЗДТГ-т төсөв төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байна. Би эрүүгийн 1834000000140 дугаартай хэрэгт мөрдөгчийн тогтоолыг үндэслэн Сүмбэр сумын ЗДТГ-н дарга Б.Х, Сүмбэр сумын ИТХ-н нягтлан бодогч******* нарын хамт мотоциклын үнэлгээг гаргасан. Үнэлгээ гаргахад гишүүнээр оролцдог юм. Тогтоолын хавсралт хэсэгт дурдсанаар үнэлгээ гаргаж байгаа мотоциклуудыг хуучин унаж хэрэглэж байсан, үйлдвэрлэсэн он, улсын дугаар тодорхойгүй, бичиг баримтгүй гэсэн байсан. Мөн мөрдөгчөөс тээврийн хэрэгслийн зураг болон холбогдох баримт бичиг байгаа эсэхийг тодруулж асуухад ямар нэгэн тийм зүйл байхгүй гэсэн учраас үнэлүүлэгчийн үнэлгээ буюу тээврийн хэрэгслийн эзэмшиж байсан хүмүүсийн үнэлсэн үнэлгээгээр дүгнэлтийг гаргасан... гэх мэдүүлэг /7-р хх-ийн 125 дугаар хуудас/,

 

1.54. Хохирогч М.М-н Сонгинохайрхан дүүргийн 1-р хэлтэст гаргасан өргөдөл /1-р хх-ийн 3 дугаар хуудас/,

 

1.55. Эд зүйл, бичиг баримт түр хураасан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл  /хх-ийн 11- 20 дугаар хуудас/,

 

1.56. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 21-23 дугаар хуудас/,

 

1.57. Адуу хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 24-25 хуудас/,

 

1.58. Хохирогч Ж.Эы Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, гэрэл зураг /1-р хх-ийн 35-51 дүгээр хуудас/,

 

1.59. Төв аймгийн Баян сумын адууны үнэ, ханшийн судалгаа /1-р хх-ийн 73, 75 хуудас/,

 

1.60. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 89-92 хуудас/,

 

1.61. Эд мөрийн баримт хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 95-98, 2 дугаар х.х-ийн 153-154 хуудас/,

 

1.62. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт /1-р х.х-ийн 101 хуудас/,

 

1.63. Төв аймгийн Баян сумын үнэлгээний комиссын дүгнэлт /х.х-ийн 184-185, 189, 193 хуудас/,

 

1.64. “Хан-Үнэлэмж” ХХК-ний үнэлгээний тайлан /1-р х.х-ийн 198-216, 3 дугаар х.х-ийн 53-59, 62-67 хуудас/,

 

1.65. Хохирлын тооцоо /2 дугаар хх-ийн 144-147, 3 дугаар хх-ийн 101-104 хуудас/,

 

1.66. Хохирогч П.Ж Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /4-р хх-ийн 2, 141 дүгээр хуудас/,

 

1.67. Төв аймгийн цагдаагийн газрын Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 9, 110, 159, 5-р хх-ийн 210-212 дугаар хуудас/,

 

1.68. Хохирогч Б.Хын Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /4-р хх-ийн 83 дугаар хуудас/,

 

1.69. 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 5 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /4-р хх-ийн 197-198 дугаар хуудас/,

 

1.70. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 199-201 дүгээр хуудас/,

 

1.71. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7-р хх-ийн 74-76 дугаар хуудас/,

 

1.72. 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үнэ тогтоох комиссын шийдвэр /7-р хх-ийн 78, 80 дугаар хуудас/,

 

1.73. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /7-р хх-ийн 81-83 дугаар хуудас/,

 

1.74. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /7-р хх-ийн 86-89 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч*******,*******,******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3,  3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох,

шүүгдэгч*******,*******,******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох,

Шүүгдэгч *******,******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох” гэх дүгнэлтийг,  

 

Хохирогч Ж.Э, Ц.Э, М.М, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанд: “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Б миний бие нь шүүгдэгч******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч Ж.Э, Ц.Э, М.М нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн тухайд ярихад уг гэмт хэрэг нь 2018 оны 3 сард үйлдэгдсэн. Маш удаан шалгаж байгаа хэрэг. Уг хэрэг дээр шүүгдэгч******* нь үнэн зөв мэдүүлэг өгч үйлдсэн гэмт хэргээ хүлээдэг. Харин шүүгдэгч*******,******* нар нь гэмт хэрэг үйлдээгүй гэж байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Тухайлбал гэрч Ж.Мухамет нь*******,******* нарыг адуу ачилцаж байсан талаар мэдүүлдэг, мөн гэрч Ч.О нь*******ас хонгор гүү, хээр халзан азарга 2-г наймаа хийж авсан талаар мэдүүлдэг. Гэтэл уг адууг нь хохирогч М.М өөрийн адуу мөн болохыг таниад аваад явсан талаар бас мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч*******-ыг “Мэл” гэдэг хочоор нь таниад бүгд мэдүүлсэн байгаа. Мөн хохирогч Ж.Э, Ц.Э, М.М нарын адуунууд бүгд шүүгдэгч*******,******* нарын хашаанд хашчихсан байдаг. Өнөөдөр шүүгдэгч болсон байгаа*******, ******* нарын анхны гэрчээр өгсөн мэдүүлгээр бүлэглэж хулгай хийсэн болох нь нотлогддог. Иймд улсын яллагчтай санал нэг байгаа тул шүүгдэгч*******,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байгаа.

Шүүгдэгч *******,******* нарын холбогдсон гэмт хэргийн тухайд яриахад эдгээр хүмүүс мөрдөн шалгах ажиллагааны явцад санаатайгаар худал мэдүүлэг өгсөн. Энэ хүмүүс уг үйлдлээ тайлбарлахдаа зүгээр ажлаа хийж явсан бидний мэргэжил нэгт өмгөөлөгч Г.Э-г худал мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн гэж хэлдэг. Би өмгөөлөгч Г.Энхжаргалыг худал мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн гэм хэрэг үйлдсэн гэж бодохгүй байгаа. Хэрвээ шүүгдэгч *******,******* нар нь мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар худал мэдүүлэг өгөөгүй байсан бол энэ хэрэг эрт шийдэгдээд дуусчихсан байгаа. Иймд шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч*******-н өмгөөлөгч******* гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч******* нь шүүгдэгч*******,******* нартай бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг Төмөр замын 16 дугаар зөрлөгийн орчимоос иргэн Ж.Эы 12 тооны адуу, иргэн Ц.Э-ын 3 тооны адуу буюу нийт 15 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж Ж.Эд 9 610 000 төгрөгийн, Ц.Эт 2 062 500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 мөн шүүгдэгч******* нь үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч*******-тэй бүлэглэж Төв аймгийн Алтанбулаг сумын Асгат 2 дугаар багийн нутаг Баянбулаг гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрийн хооронд иргэн Б.Х-ын 5 тооны малыг хулгайлж 8 000 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч*******,******* нартай бүлэглэж 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас иргэн П.Ж 3 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас иргэн П.Ж 2 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч*******-н хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон зүйлчлэл дээр ямар нэгэн маргаан байхгүй.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч*******,******* нарын өмгөөлөгч******* гэм буруугийн шүүх хуралдаанд “Өнөөдрийн шүүх хуралдаан шүүгдэгч*******,******* нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. шүүгдэгч*******,******* нарыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж заасан. Гэтэл шүүгдэгч*******-н мэдүүлгээр шүүгдэгч*******,******* нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэж яллаад байна.  Шүүгдэгч*******,******* нарын хашаанд хохирогч нарын адуунууд байсан гэх үйл баримттай маргаагүй. Харин шүүгдэгч*******,******* нар нь уг мал хулгайлах гэмт хэрэгт хэрхэн яаж үгсэн тохиролцоод оролцсон бэ гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Шүүгдэгч*******-н тухайд зөвхөн*******ас худалдаж авсан адуугаа л машинд ачсан, харин******* нь явуулын хүмүүсийн адууг услаад өгөөрэй л гэж худгийн түлхүүр авч очсон үйлдэл байгаа. Үүнийг ч гэрчүүд мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн;”, 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;” зэргийг бүрэн нотлоогүй байна. Иймд шүүгдэгч*******,******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч*******,******* нарын өмгөөлөгч Э.С гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч*******,******* нар нь шүүгдэгч*******-тай бүлэглэж 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас иргэн П.Ж 3 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас иргэн П.Ж 2 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч*******,******* нарын  тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон зүйлчлэл дээр ямар нэгэн маргаан байхгүй.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч П.Б.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “Өмгөөлөгч П.Б.Б миний зүгээс шүүгдэгч*******ат-Эрдэнийг бүлэглэж бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байгаа. Прокурорын шатанд шүүгдэгч*******-тэй шүүгдэгч*******-г нүүрэлдүүлэн байцаалгах тухай хүсэлт өгсөн. Гэтэл энэ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариуг өгөөгүй. Шүүгдэгч******* нь*******-д гар утас зарсан. Уг гар утасныхаа төлбөрт адууг авсан. Уг адууг хулгайн адуу гэж мэдээгүй. Иймд шүүгдэгч*******-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

  Шүүгдэгч *******,******* нарын өмгөөлөгч С.Г гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч *******,******* нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэнийг зөвшөөрөхгүй байгаа. *******,******* нар нь санаатайгаар худал мэдүүлэг өгөөгүй. Зөрүүтэй мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн зүйл байгаа. Иймд шүүгдэгч *******,******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч******* нь шүүгдэгч*******,******* нартай бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг Төмөр замын 16 дугаар зөрлөгийн орчимоос хохирогч Ж.Э-ы 12 тооны адуу, хохирогч Ц.Эын 3 тооны адуу буюу нийт 15 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж Ж.Эд 9 610 000 төгрөгийн, Ц.Э-т 2 062 500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 мөн шүүгдэгч******* нь үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч*******-тэй бүлэглэж Төв аймгийн Алтанбулаг сумын Асгат 2 дугаар багийн нутаг Баянбулаг гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрийн хооронд хохирогч Б.Х-ын 5 тооны малыг хулгайлж 8 000 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч*******,******* нартай бүлэглэж 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас хохирогч П.Ж 3 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч*******,******* нартай бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас хохирогч П.Ж 2 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдсон байна.  Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч******* нар нь гэм буруу болон зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч*******,******* нар нь шүүгдэгч*******-тай бүлэглэж  2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас хохирогч П.Ж 3 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн*******,******* нар нь үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч*******-тай бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас хохирогч П.Ж 2 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгч**************, тэдний өмгөөлөгч Э.С нар нь гэм буруу болон зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Харин шүүхээс шүүгдэгч*******,******* нарын өмгөөлөгч*******, шүүгдэгч******* өмгөөлөгч П.Б.Б, шүүгдэгч *******,******* нарын өмгөөлөгч С.Г нараас гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

 

Шүүгдэгч**************,******* нар нь бүлэглэж тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг Төмөр замын 16 дугаар зөрлөгийн орчимоос хохирогч Ж.Эы 12 тооны адуу, хохирогч Ц.Э-ын 3 тооны адуу буюу нийт 15 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж Ж.Эд 9 610 000 төгрөгийн, Ц.Эт 2 062 500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч*******,******* нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг Төмөр замын 16-р зөрлөгийн орчимоос иргэн М.Мөнх-Эрдэнийн 7 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 6 765 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч М.Мөнх-Эрдэний “ ...Уг азаргыг О гэх хүн зарах гэж байсан бөгөөд О хээр халзан азаргыг зээрд халзан эрлийз гүүний хамт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутгаас******* гэх хүнээс худалдаж авсан гэж ярьж байсан...

...15 сая төгрөгөөр худалдаж авсан хар морийг******* нь нутгийнхаа айлд 800 000 төгрөгөөр зарсан гэх бөгөөд нөгөө айлд нь цагдаа дагуулж очиход идшиндээ хэрэглэсэн гэж байсан...” гэх мэдүүлэг,

хохирогч Ж.Э-ы “...Сонгино-Хайрхан дүүргийн нутгаас О гэх хүн зарах гэж байсныг тогтоон барьж авсан... ...Одоо*******-ын адуунд Ягаан буурал хязаалан үрээ, Шарга хязаалан байдас байгаа. Би үүнийгээ авчихна... ...Миний шарга халзан азаргыг бойнд өгсөн гэсэн цаг хугацаанаас хойш Мэл*******-ын хашаанд тэжээл идээд байж байсан гэдгийг надад хүн хэлсэн... гэх мэдүүлэг,

хохирогч Ц.Эын “...Энэ дунд миний эрлийз хээр соёолон үрээ, халиун шүдлэн үрээ, саарал соёолон үрээ зэрэг нь хамт хулгайлагдсан байсныг би Ж.Э-аас олж мэдсэн. Тэгээд би Чойрын Мэл гэх хүнээс өөрийн халиун шүдлэн үрээг жолооч Болдбаатарыг явуулж ачиж авчруулсан... гэх мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч*******ямбасүрэнгийн “...2018 оны 03 дугаар сарын 27-ноос 28-ны үед байхаа******* надтай уулзаад банкны өр нэхэгдээд байна. Танд 1 500 000 төгрөг байна уу? танд адуу өгье, авах уу гэхээр нь би эхлээд доголон хөлтэй хар морь, хонгор гүү зэргийг 1 000 000 төгрөгөөр бодож авсан. Мөнгийг нь өгсөн... ...Дараа нь******* хямдхан адуу байна авах уу гэхээр нь шарга хязаалан байдас, шарга даага, саарал /ягаан буурал/ хязаалан үрээ, бор саарал сарваа зэрэг нийт 4 тооны адууг 1 сая төгрөгөөр бодож авсан бөгөөд эхний ээлжинд 500 000 төгрөгийг өгсөн... гэх мэдүүлэг,

гэрч Ж.М-н “...2018 оны 03 дугаар сарын эхээр Мэлийн хүү Бираа гэх банди адуугаа татаж гаргаж ирсэн. Тэгээд энэ хавиараа өөрийнхөө адууг өөрийнхөө буюу зөрлөгийн худаг дээр, бусад адуугаа хойд худаг дээр усалдаг байсан. Би сүүлд 03 сарын сүүлд байх би нэг Мэлийн хашаанд давхиад очиход Мэл хүүгийн хамтаар Фронтер маркийн машинд 10-аад тооны шарга азаргатай адуу ачсан, худалдаж авсан гээд 5 тооны халиун үрээ, шарга сарваа, бор сарваа, хонгор байдас, ягаан байдас гэсэн адуу байсан... ...Мэл хороон дээрээ ганцаараа үлдсэн. Тэгэхээр нь би Мэлээс Б хаачих гэж байгаа юм гэхэд мөнгийг нь тоолж өгөх гээд явсан, энэ 5 адууг худалдаад авчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэдэд авсан юм гэхэд Мэл саяд авсан л гэж хэлсэн... гэх мэдүүлэг,

гэрч Э.Ж-н “ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2018 оны 04 дүгээр сард хээр халзан азаргыг 16 дугаар зөрлөгийн хүн О гэж хүнд зарсан байхыг азаргаа амьдаар нь олж авсан... гэх мэдүүлэг,

гэрч Ч.О-ын “...Тэгсэн*******,******* нар нь тамир муутай, тэнхээгүй, сартай чандмань тамгатай хээр халзан азаргыг хашаандаа тэжээж байсан. Тэгээд би хээр халзан азаргыг авч 2-3 жил гүү хураалгая гэж бодоод*******-д наад хээр халзан азаргаа өгчих оронд нь гүү өгье гэж хэлсэн. Уг азаргатай цуг хонгор гүү байсан бөгөөд тэр гүүг нь би 800 000 төгрөгөөр худалдаж авсан... ...Тэгсэн тэр хүн ирээд миний азарга байна гэж хэлээд намайг хулгайч бацаанаар дуудсан... гэх мэдүүлэг,

гэрч О.Д-н “...16-р зөрлөгийн орчим өндөр антен байхаар нь адуугаа амраасан... ...Худаг дээр 2 мотоцикл байсан бөгөөд 3 залуу байсан... гэх мэдүүлэг,

гэрч О.Ц-н  “...16-р зөрлөгийн орчим өндөр Антен байхаар нь О бид 2 явж очиход нэг танихгүй эрэгтэй байсан. ...Адуу усанд ирээд услаад байхад худгийн хойд талд цагаан машин ирээд зогссон. Мотор асааж өгчихөөд антен хардаг залуу давхиад явчихсан. Тэгтэл түүний хүү гээд залуу жоохон хүүхэд сундлаад урд талаасаа худаг дээр давхиад ирсэн. Тэгээд адуу услаад байж байтад зүүн талаасаа цэнхэр дээлтэй цагаан мотоциклтой залуу ганцаараа давхиад ирсэн... гэх мэдүүлэг,

шүүгдэгч *******-ын 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр өгсөн “...16-р зөрлөг орж тэндээс адуу ачиж ирнэ. Манай адуу тэнд яваа гэж хэлсэн... ...Худгийн эзэн Мэл гэж хүн бас байсан. Тэгээд байж байхад Мэлийн хүү******* гэх хүү 4-5 насны жоохон хүүхэд ар дээрээ сундалчихсан мотоциклтой зүүн талаасаа ирсэн. ...Тэгээд Төв аймгийн хүмүүсийг явуулчихаад*******,******* нар 4-5 насны жоохон дүүгээ голдоо хийж сундлаад нэг мотоциклоо худаг дээр үлдээгээд нэг мотоциклтой адуугаа авчирна гээд явсан. Тэгээд удалгүй тэр хоёр шарга халзан азаргатай 15 тооны адуу тууж ирсэн... гэх мэдүүлэг,

шүүгдэгч*******-ын 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр өгсөн "...Тэгээд байж байхад******* мотоциклтой ганцаараа ирсэн. Тэгээд худаг дээрээс*******, нэг залуугийн хамт жоохон хүүхэд дундаа сундлаад гурвуулаа 1 мотоциклтой яваад шарга халзан азаргатай адуу тууж худаг дээр ирсэн. Тэгээд тэр адууг нутгийн залуу,******* нар хашаа руугаа туугаад явсан. тэнд хашиж байгаад 10 тооны адуу ачсан...” гэх мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж заасан боловч шүүгдэгч*******-н мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өмгөөлөгч*******-гаас гаргасан дүгнэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч******* нь шүүгдэгч*******-тай бүлэглэж Төв аймгийн Алтанбулаг сумын Асгат 2 дугаар багийн нутаг Баянбулаг гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрийн хооронд хохирогч Б.Хын 5 тооны малыг хулгайлж 8 000 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Б.Х-ын “...2019 оны 5 сард унага байхад нь алдсан байсан хээр даагаа олж авсан. Бусад адуунуудаа олж авч чадаагүй. ...Дараа нь сургийг нь гаргахад******* миний хээр даагыг унага байхад нь Бат-Эрдэнийг тэжээ гэж өгсөн байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Н.С-ын “...Тулга манай эгчийн хүүхэд*******-д ах нь энэ унагыг чамд өгье гээд хашаанд хашсан байсан бараан зүсмийн унагыг өгсөн. Тэгээд******* унагаа өвөөгийндөө аваачаад адуунд нь тавьтал нэг айлын адуутай нийлчихсэн байж байсан...” гэх мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдсон байна. Хэдийгээр шүүгдэгч******* нь “...би уг адуунуудыг хулгайн адуу гэж мэдээгүй, хамт туулцсан,******* ах надад гар утасны өртэй байсан. Гар утасныхаа оронд 1 адуу авсан...” гэж мэдүүлж байгаа боловч уг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцдаа үйлдлээрээ нэгдсэн байна гэж шүүхээс үзлээ. Мөн өмгөөлөгч П.Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Говьсүмбэр аймгийн прокурорын газар болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд” хаяглан нүүрэлдүүлэн байцаах ажиллагаа хийлгэх агуулгатай хүсэлтийг Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/125 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. Өмгөөлөгч П.Б-н зүгээс дээрх хүсэлтээ мөрдөн байцаалт, прокурорын шатанд дахин гаргах эрхийг нь хязгаарлаагүй бөгөөд уг хүсэлтээ зохих шатанд нь гаргаж шийдвэрлүүлээгүй байх тул өмгөөлөгч П.Б.Бас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь “Яллагдагч*******-д холбогдох эрүүгийн 1834000000140 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Нүүрэлдүүлэхийн өмнө гэрч, хохирогчид санаатай худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, энэ тухай тэмдэглэлд тусгана”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан хууль сануулж 2019 оны 03 дугаар сарын 24-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч*******-тай нүүрэлдүүлж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлсний дараа “...энэ хүний ярьж байгаа үнэн.******* худаг дээр очихоосоо өмнө 16 дугаар зөрлөгийн урд******* автомашин дээрээс мотоциклоо буулгаад энүүхэнд миний адуу байгаа. Та хоёр худаг дээр очоод хүлээж бай гэсэн. ...Би одоо санаж байна. Тэр хүмүүс явсны дараа*******,******* нар худгийн ойрхон хэвтчихсэн байсан адууг босгох гээд явсан юм. Тэгээд босгочихоод буцаад худаг дээр ирсэн. Тэрийг эхнэр бид хоёр*******,******* нар дүүгээ сундалж яваад шарга халзан азаргатай адууг тууж ирсэн гээд ойлгочихсон байж. Тэгээд энэ талаар мэдүүлэг өгөхдөө*******,******* хоёр адууг тууж ирсэн гэж ташаа мэдүүлсэн байна. Одоо бодоход*******,******* нар мотоциклтой явчихаад удалгүй ирсэн. Ирсэн дараагаа******* ганцаараа мотоциклтой яваад шарга халзан азаргатай адууг тууж ирсэн юм байна...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

шүүгдэгч******* нь “Яллагдагч*******-д холбогдох эрүүгийн 1834000000140 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэрч шүүх прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй”, 4 дэх хэсэг заасан “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 8 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө.” гэсэн хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан хууль сануулж, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлсний дараа “...Би сүүлд бодоод байсан дээрх мэдүүлэгтээ эргэлзээд байгаа юм.*******,******* нар жоохон дүүгээ сундалж яваад худгаас холгүй хэвтчихсэн байсан адууг босгочихоод буцаж ирсэн шиг санаад байна. Тэгээд дараа нь******* өөрийнхөө мотоциклтой ганцаараа яваад шарга халзан азрагатай адууг тууж худаг дээр ирсэн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь

шүүгдэгч *******-ын 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр өгсөн “...16-р зөрлөг орж тэндээс адуу ачиж ирнэ. Манай адуу тэнд яваа гэж хэлсэн... ...Худгийн эзэн Мэл гэж хүн бас байсан. Тэгээд байж байхад Мэлийн хүү******* гэх хүү 4-5 насны жоохон хүүхэд ар дээрээ сундалчихсан мотоциклтой зүүн талаасаа ирсэн... ...Тэгээд Төв аймгийн хүмүүсийг явуулчихаад*******,******* нар 4-5 насны жоохон дүүгээ голдоо хийж сундлаад нэг мотоциклоо худаг дээр үлдээгээд нэг мотоциклтой адуугаа авчирна гээд явсан. Тэгээд удалгүй тэр хоёр шарга халзан азаргатай 15 тооны адуу тууж ирсэн... гэх мэдүүлэг,

шүүгдэгч *******-ын 2019 оны 03 дугаар сарын 24-ны өдөр гэрч*******тай нүүрэлдүүлж мэдүүлэг авахад өгсөн “энэ хүний ярьж байгаа үнэн.******* худаг дээр очихоосоо өмнө 16 дугаар зөрлөгийн урд******* автомашин дээрээс мотоциклоо буулгаад энүүхэнд миний адуу байгаа. Та хоёр худаг дээр очоод хүлээж бай гэсэн. ...Би одоо санаж байна. Тэр хүмүүс явсны дараа*******,******* нар худгийн ойрхон хэвтчихсэн байсан адууг босгох гээд явсан юм. Тэгээд босгочихоод буцаад худаг дээр ирсэн. Тэрийг эхнэр бид хоёр*******,******* нар дүүгээ сундалж яваад шарга халзан азаргатай адууг тууж ирсэн гээд ойлгочихсон байж. Тэгээд энэ талаар мэдүүлэг өгөхдөө*******,******* хоёр адууг тууж ирсэн гэж ташаа мэдүүлсэн байна. Одоо бодоход*******,******* нар мотоциклтой явчихаад удалгүй ирсэн. Ирсэн дараагаа******* ганцаараа мотоциклтой яваад шарга халзан азаргатай адууг тууж ирсэн юм байна...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч*******-ын 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр өгсөн "...Тэгээд байж байхад******* мотоциклтой ганцаараа ирсэн. Тэгээд худаг дээрээс*******, нэг залуугийн хамт жоохон хүүхэд дундаа сундлаад гурвуулаа 1 мотоциклтой яваад шарга халзан азаргатай адуу тууж худаг дээр ирсэн. Тэгээд тэр адууг нутгийн залуу,******* нар хашаа руугаа туугаад явсан. тэнд хашиж байгаад 10 тооны адуу ачсан...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч*******-ын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр дахин өгсөн “...Би сүүлд бодоод байсан дээрх мэдүүлэгтээ эргэлзээд байгаа юм.*******,******* нар жоохон дүүгээ сундалж яваад худгаас холгүй хэвтчихсэн байсан адууг босгочихоод буцаж ирсэн шиг санаад байна. Тэгээд дараа нь******* өөрийнхөө мотоциклтой ганцаараа яваад шарга халзан азаргатай адууг тууж худаг дээр ирсэн...” гэх дээрхи мэдүүлгүүдэд дүгнэлт хийхэд мөрдөн шалгах ажиллагааны үед Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Баярзолбоо нь тухайн үед гэрч байсан шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэх талаар сануулж гарын үсэг зуруулсан байтал илэрхий зөрүүтэй мэдүүлсэн байна. “Худал мэдүүлэх” гэдэгт худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээхээр гарын үсэг зурсан гэрч, хохирогч нь болсон бодит байдлыг болоогүй гэж мушгин гуйвуулсан, болоогүй зүйлийг болсон гэж гажуудуулж өөрчлөн мэдүүлсэн үйлдлийг ойлгох төдийгүй харсан, үзсэн, сонссон, мэдсэн зүйлээ огт хэлээгүй эс үйлдлийг ч хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч *******,******* нар нь бодит байдлыг болоогүй гэж мушгин гуйвуулсан, өөрөөр хэлбэл шүүгдэгч*******ираадамбыг шүүгдэгч*******тай хамт шарга халзан азаргатай адууг хамт тууж ирээгүй гэж зориуд худал мэдүүлсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч*******,*******,******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн,

шүүгдэгч*******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн,

шүүгдэгч*******,******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн,

шүүгдэгч*******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн зүйл анги тохирсон байна гэж шүүхээс үзлээ.

 

Иймд шүүгдэгч Х овгийн Б-н Б-г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б овгийн*******-ын Б-г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б овгийн Ц-н*******-ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ц овгийн Д-н*******-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б-н овгийн Г-н*******-ийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б овгийн Т-н Б-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Х овгийн Ц-н *******-г гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б-н овгийн С-н*******-г гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч*******,*******,*******,*******,*******,*******, *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Миний хүү бол төлөв томоотой, архи уухгүй тамхи татахгүй, барилддаг. Маш сайн хүү байгаа юм... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 134 дүгээр хуудас/,

 

2.2. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Дүү******* маань их дөлгөөн зөөлхөн хүний үгээр зантай хүн юм. Тэмцээн уралдаанд оролцож явдаг. Төлөв томоотой, тийм ч их дуугүй хүүхэд биш. Хүнтэй зөв яриа хөөрөөтэй, муу зуршил бол байхгүй. Урд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, архи уухгүй, тамхи татахгүй сайн хүүхэд байгаа юм. Б-г малын хулгай хэргээр цагдаад шалгагдаж байгаа гэж мэднэ. Ер нь тийм зүйл хийх хүн биш дээ. Ямар нэгэн уруу татдаг юм уу удирддаг хүн байгаад байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 167-168 дугаар хуудас/,

 

2.3. Гэрч М.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б.Б нь манай том охин Энхжаргалтай гэр бүлийн харилцаатай болоод өнгөрсөн жил буюу 2017 оны намар манай гэрт ирж байсан. Манай охин Энхжаргал 2018 оны 10 дугаар сард хүү төрүүлсэн бөгөөд*******ар овоглодог юм. Одоо нэг сартай Жаргалбаяр гэдэг хүү байгаа.*******, манай охин Энхжаргал нар гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй.******* нь манайд өнгөрсөн намар  ирээд 1 жил болж байна. Энэ хугацаанд архи тамхи хэрэглээд байдаггүй. Бөхийн бэлтгэл хийдэг юм. Ааш зангийн хувьд илүү дутуу муухай ааш авир байхгүй. Номхон дөлгөөн хүүхэд шиг санагдсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 174 дүгээр хуудас/,

 

2.4. Гэрч М. мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: 

Б.Б нь төлөв даруу зантай, дөлгөөхөн хүүхэд шиг санагдсан. Манайд ирээд хэдхэн сар болж байсан юм... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 26 хуудас/,

 

2.5. Шүүгдэгч*******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /2-р хх-ийн 70, 4-р хх-ийн 77, 177 дугаар хуудас/,

 

2.6. Шүүгдэгч*******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 71 дүгээр хуудас/,

 

2.7. Шүүгдэгч*******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 75 дугаар хуудас/,

 

2.8. Шүүгдэгч*******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 76 дугаар хуудас/,

 

2.9. Шүүгдэгч*******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 4-р хх-ийн 235 дугаар хуудас/

 

2.10. Шүүгдэгч*******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /6-р хх-ийн 26 дугаар хуудас/,

 

2.11. Гэрч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Г.П нь төлөв даруу зантай. Ямар нэгэн зүйлд байр суурьтай ханддаг. Ажил төрөл хийхдээ нягт нямбай хүн байгаа юм. Би дээрээ 2 эгч, 2 ахтай******* нь айлын 3 дахь хүүхэд байгаа юм.******* нь манайхаар орон гаран байдаг. Үг дуу цөөтэй, архи дарс хэрэглээд байдаггүй, тохитой томоотой хүн байгаа юм... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 203 дугаар хуудас/,

 

2.12. Гэрч Н.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Т.Б миний хамгийн том хүү бөгөөд доороо нэг дүүтэй, эхээс 2-лаа, 2001 оны 02 дугаар сарын 15-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. Төв аймгийн 1-р 10 жилийг 2008-2019 оны хооронд суралцаж төгссөн. 2019 оны намар Их засаг их сургуулийн эрх зүйн ангид элсэн суралцаж байгаа. Хувийн зан байдлын хувьд дүүгээ хараад аймгийн төв дээр байдаг. Нөхөр бид хоёр хөдөө голдуу байдаг бөгөөд даруу төлөв зантай, хүмүүжил сайтай, анги хамт олон найз нөхдөд нэр хүндтэй. Хулгай хийхээр хүүхэд биш байгаа юм. Аав ээжийн үгнээс гардаггүй муу зуршилгүй, архи ууж тамхи татдаггүй хүүхэд байгаа юм.******* гэх залууг нэг л удаа харж байсан. Алтанбулагийнх гэж сонссон. Сайн танихгүй. Манай хүүхдийн 270 000 төгрөгөөр худалдаж авсан гар утсыг дүүгээс нь худлаа яриад авсан байсан. Тэр утсаа нэхэхээр нь мөнгийг нь өгнө гээд байсан юм байна лээ. Тэгж байгаад бараг жилийн дараа оронд нь адуу өгнө гэж хэлээд дагуулж яваад ийм хэрэг хийчихээд байна. 2018 оны 11 сард манай хүүгийн гар утасны оронд адуу өгсөн бөгөөд тэр адууны зүсийг сайн мэдэхгүй байна. Би өөрөө малын зүс мэддэггүй бөгөөд хүрэн адуу л байх шиг байсан. Намайг ээж хайрхан орчихоод ирэхэд манай хашаанд тэр адуу байсан бөгөөд Б-г өөрөө авчирч өгсөн гэж хэлсэн. Тэр адууг манайх идшиндээ хэрэглэсэн. Адууг хийхэд нь би өөрөө байсан. Би хулгайн адуу гэдгийг огт мэдээгүй. Бүтэн жил утсыг нь аваад алга болсон болохоор л оронд нь адуу өгч байгаа юм байна л гэж ойлгосон... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 208 дугаар хуудас/,

 

2.13. Гэрч Р.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай хүү******* нь хүмүүжил сайтай, аав, ээжийн үгнээс гарахгүй ямар нэгэн муу зуршилгүй. Архи тамхи огт хэрэглэдэггүй. Хүнтэй эвсэг найрсаг харилцаатай, хүнд их тусархуу, төлөв даруу зантай, хулгай хийх тэр тусмаа малын хулгай хийх хүүхэд биш. Багаасаа Төв аймаг дээр өссөн. Багадаа хурдны морь унаж байсан хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 211 дүгээр хуудас/,

 

2.14. Гэрч Н.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Ц.Д нь миний нөхөр байгаа юм. 1994 онд нэг гэрт орж 1996 онд гэрлэлтээ батлуулж байсан. Бид хоёр дундаасаа 3 хүүтэй. Хамгийн том хүү маань******* байгаа юм. Хамгийн бага нь одоо 8 настай. Манайх Баянтал сумын 2 дугаар баг Төмөр замын 16-р зөрлөг дээр амьдардаг бөгөөд би Замын 3 дугаар ани 2-р хэсэгт тор засагч, нөхөр маань 405-р станц дээр сахиул хийхийн хажуугаар мал маллаж амьдардаг. Манай хүү******* нь тусдаа гараагүй, бид хоёртой хамт малаа маллаж амьдардаг. Б-н хувьд төлөв даруу зантай, архи тамхи хэрэглэдэггүй, хүмүүжил сайтай, хүний үгнээс гардаггүй. Ямар нэгэн муу зуршилгүй, муухай ааш араншингүй хүүхэд байгаа юм. Манай нөхөр хүүхэд 2 малын хулгай хийх хүүхэд биш.*******-ын хувьд мөн л архи уудаггүй, ямар нэгэн муу зуршилгүй, хүнтэй эвтэй найртай харьцаатай, гэр бүл хүүхэддээ халамж анхаарал сайн тавьдаг. Таньж мэдэхгүй хүмүүстэй найзалж нөхөрлөөд байдаггүй. Манай нөхөр******* мэл гэдэг хочтой, түүнийг хүмүүс мэл гэдэг нэрээр сайн танина... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 47 дугаар хуудас/,

 

2.15. Гэрч С.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

С.А миний төрсөн эгч бөгөөд 1974 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн. Эхээс 7-лаа, айлын хамгийн том хүүхэд байгаа юм. Нөхөр ******* 3 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сум 1 дүгээр багт амьдардаг. Одоо ажилгүй гэртээ байдаг. Хувийн зан байдлын хувьд даруу төлөв, хүнд их тусархуу найрсаг зантай. Амьдралын төлөө л гэсэн хүн байгаа юм. ******* миний хүргэн ах бөгөөд төлөв даруу дантай, гэр бүл хань ижилдээ анхаарал халамж сайн тавьдаг. Архи дарс хэрэглээд байдаггүй. Ямар нэгэн муу зуршилгүй, энэ 2 хүн хэрэг төвөг хийгээд байхаар хүмүүс биш байгаа юм. Ямар хэрэгт холбогдоод байгаа талаар надад мэдэх зүйл алга... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 73 дугаар хуудас/,

 

2.16. Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2003 онд эхнэр Нямсүрэнтэй танилцаж нэг гэр бүл болж байсан бөгөөд тэр цагаас хойш*******, ******* нарыг танина.******* хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан бөгөөд сүүлийн үед бие нь өвдөөд гэр зуур л байх шиг байна. Ааш зан сайтай, хүнд их тусархуу, найрсаг зантай хүн л дээ. ******* нь хөдөө хэдэн малтай түүнийгээ хараад байж байдаг. Архи дарс хэрэглээд байдаггүй, даруу төлөв зантай, гэр бүл хань ижилдээ анхаарал халамж сайн тавьдаг. Ямар нэгэн муу зуршилгүй, энэ 2 хүн хэрэг төвөг хийгээд байхаар хүмүүс биш... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 76 дугаар хуудас/,

 

2.16. Гэрч Л.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Д.Б бид 2 анх 2017 онд танилцаж байсан бөгөөд түүнээс хойш үерхэж байна. Нэг гэрт ороогүй, тусдаа гараагүй.******* бол төлөв даруу, хүнд тусархуу, хүмүүжил сайтай, элдэв янзын ааш араншин муу зуршилгүй. Архи дарс хэрэглээд байдаггүй. Түүний аав******* нь ааш зан сайтай, хүнд хэлье гэдгээ хэлчихдэг нутаг усныхандаа Мэл гэдэг хочоороо алдартай. Би гэрт нь ирэн очин байдаг бөгөөд надтай эелдэг боловсон харьцдаг. Их л сайн хүн шиг санагддаг... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч*******,*******,*******,*******,*******,*******,*******, ******* нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч*******-г 5 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч*******,******* нарыг тус бүр 7 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч*******,******* нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч*******-г 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******,******* нарыг тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******,*******,*******,*******,*******,******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх дүгнэлтийг,

 

Хохирогч Ж.Э, Ц.Э, М.М, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Б нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан. Шүүгдэгч*******-н хувьд бол гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Харин шүүгдэгч*******,******* нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй байх тул ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах ёстой. Иймд шүүгдэгч*******-д 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч*******,******* нарт тус бүр 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч*******, ******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын хувьд тухайн зүйл ангийн хамгийн хүнд ялыг оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч*******-н өмгөөлөгч******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Энэ байдлыг харгалзан үзээд шүүгдэгч*******-д хорих ялын доод хэмжээг оногдуулж 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч*******,******* нарын өмгөөлөгч******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Миний үйлчлүүлэгч*******,******* нарын зүгээс гэм буруугийн талаарх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэхдээ өмгөөлөгч миний хувьд эрүүгийн хариуцлагын талаарх саналаа хэлье. Өнөөдөр шүүгдэгч*******,******* нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх шалтгаанаар улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс ингэж өдөр ял оногдуулах санал гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх найман үндэслэлийг заасан. Энэ дотор гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх талаар огт дурдаагүй. Мөн уг зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно.” гэж заасан. Тэгэхээр улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж байгаа санал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.” гэж заасан байх тул тэдэнд 5 жилээс доош хугацаагаар хорих ял оногдуулж эдлээгүй үлдсэн уг ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч*******,******* нарын өмгөөлөгч Э.С эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч*******,******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох тус бүр 1 600 000 төгрөгийг хохирогч П.Ж дансанд хийсэн. Иймд энэ байдлыг харгалзан үзээд шүүгдэгч*******,******* нарыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар өршөөж хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч П.Б.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч*******-н зүгээс гэм буруугийн талаарх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.******* нь “Их Засаг” их сургуульд эрх зүйч мэргэжлээр сурдаг хүүхэд байгаа. Хорих ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх дүгнэлтийг,

 

  Шүүгдэгч *******,******* нарын өмгөөлөгч С.Г эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч *******,******* нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд гаргаж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Б.Б,*******,*******,*******,*******,*******,*******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч *******,******* нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22, 24-ний өдрүүдэд үйлдсэн. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлтүүд орж байжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;” гэж заасан, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.” гэж заасныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулж “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж өөрчилсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан байх тул шүүгдэгч *******,******* нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн хэрэглэх нь зүйтэй байна.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Харчин овгийн Цэрэнхандын *******, Б овгийн С-н******* нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч*******,*******,******* нар нь 2018 оны 03 дугаар сарын 14, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрүүдэд, шүүгдэгч******* нь 2018 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрийн хооронд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Өөрөөр хэлбэл тэдний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн боловч тэднийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамааруулах боломжгүй байна гэж шүүхээс үзлээ. Учир нь:

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно.”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж тус тус заажээ. Хохирол нөхөн төлөхөө илэрхийлнэ гэдэг нь хохирол төлөх талаар бодитойгоор илэрхийлсэн байх ойлголт юм. Тухайлбал: тогтмол орлоготой, тодорхой ажил эрхэлдэг, өөрийн нэр дээр эд хөрөнгөтэй байхыг ойлгоно. Гэтэл шүүгдэгч*******-н хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх нотлох баримт шүүхэд ирээгүй байна. Харин шүүгдэгч*******,*******,******* нар нь гэм буруугийн талаар маргасан, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгаагүй, хохирол нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй байх тул тэднийг Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамруулах боломжгүй байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3,  3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн Б-н Б-г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3,  3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бн овгийн*******-ын Б-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3,  3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Ц-н*******-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овгийн Д-н*******-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Г-н*******-ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Т-н Б-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаар ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч*******-д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч*******-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч*******-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч*******,******* нар нь 2019 оны 10 дугаар сарын 13, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрүүдэд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Өөрөөр хэлбэл тэдний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамааруулах боломжтой байна гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүгдэгч*******,******* нарын өмгөөлөгч Э.С нь “...шүүгдэгч*******,******* нарыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар өршөөж хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх дүгнэлтийг гаргасан боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*******,******* нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******,******* нарыг Төв аймгийн Алтанбулаг сумын, шүүгдэгч*******-г Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*******,******* нар нь оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч*******,*******,******* нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгч нарын зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

Шүүгдэгч*******,*******,******* нарын зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллах үүргийг Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******-н цагдан хоригдсон 541 /таван зуун дөчин нэг/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна. Улсын яллагчаас 566 хоног цагдан хоригдсон гэсэн боловч шүүгдэгч 2021 оны 02 дугаар сарын 08-наас хойш шүүхээс оргон зайлсан, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/17 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч*******-г эрэн сурвалжилж 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр баривчилж, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ЦХШЗ/13 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч мөн өдрийн шинжилгээгээр шүүгдэгч******* нь Ковид-19 цар тахал өвчний халдвар авсан болох нь тогтоогдсон. Ийнхүү шүүгдэгч******* нь зохих эмчилгээг хийлгэж, гэрийн тусгаарлалтанд орсон ба түүнийг 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангийн цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн байх тул 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааг оруулан тооцоогүй болно.

 

Шүүгдэгч*******,*******,*******,*******,*******, *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******,*******,*******,******* нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*******,*******,******* нараас 8 730 000 /найман сая долоон зуун гучин мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж буюу шүүгдэгч тус бүрээс 2 910 000 /хоёр сая есөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Эд,

Мөн шүүгдэгч*******,*******,******* нараас 770 000 /долоон зуун далан мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 257 000 /хоёр зуун тавин долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Э-т,

Шүүгдэгч*******,******* нараас 990 000 /есөн зуун ерэн мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж буюу шүүгдэгч тус бүрээс 495 000 /дөрвөн зуун ерэн таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.М-д,

Шүүгдэгч*******-с 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч*******-д,

Шүүгдэгч*******,******* нараас 8 000 000 /найман сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж буюу шүүгдэгч тус бүрээс 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Х-т,

Шүүгдэгч*******-с 1 600 000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Ж-д тус тус олгох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч*******-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан L7GPCKLYOG4055721 арлын дугаартай, улсын дугааргүй, цагаан өнгийн Даюун маркийн мотоциклийг, шүүгдэгч*******-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Ямаха маркийн хар хүрэн өнгөтэй, улсын дугааргүй мотоциклийг тус тус улсын орлогод шилжүүлж, шүүгдэгч*******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох 100 000 /нэг зуун мянган/ хувь тэнцүүлэн гаргаж улсын орлогод, шүүгдэгч*******,*******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж улсын орлогод тус тус шилжүүлж шийдвэрлэв.

 

            Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсээ шүүхэд ирүүлсэн шүүгдэгч*******-г эрэн сурвалжлахад гарсан зардлын баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Б-н Б-г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овгийн Ц Б- бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овгийн Ц-н Д-г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ц овгийн Д*******-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овгийн Г-н*******-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б-н овгийн Т-н Б-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Х-н овгийн Ц-н *******-г гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б-н овгийн С-н*******-ыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х-н овгийн Ц-н *******, Б-н овгийн С-н******* нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3,  3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн Б-н Б-г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3,  3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н овгийн*******-ын Б-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3,  3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н овгийн Ц-н*******-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овгийн Д-н*******-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н овгийн Г-н*******-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н овгийн Т-н Б-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаар ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******-д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг,

шүүгдэгч*******-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг,

шүүгдэгч*******-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*******,******* нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******,******* нарыг Төв аймгийн Алтанбулаг сумын, шүүгдэгч*******-г Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*******,******* нар нь оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

8. Шүүгдэгч*******,*******,******* нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгч нарын зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

9.  Шүүгдэгч*******,*******,******* нарын зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллах үүргийг Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******-н цагдан хоригдсон 541 /таван зуун дөчин нэг/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

11. Шүүгдэгч*******,*******,*******,*******,*******, *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******,*******,*******,******* нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*******,*******,******* нараас 8 730 000 /найман сая долоон зуун гучин мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж буюу шүүгдэгч тус бүрээс 2 910 000 /хоёр сая есөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Э-д,

Мөн шүүгдэгч*******,*******,******* нараас 770 000 /долоон зуун далан мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 257 000 /хоёр зуун тавин долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Э-т,

Шүүгдэгч*******,******* нараас 990 000 /есөн зуун ерэн мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж буюу шүүгдэгч тус бүрээс 495 000 /дөрвөн зуун ерэн таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.М-д,

Шүүгдэгч*******ас 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч*******-д,

Шүүгдэгч*******,******* нараас 8 000 000 /найман сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж буюу шүүгдэгч тус бүрээс 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Х-т,

Шүүгдэгч*******ас 1 600 000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Ж-д тус тус олгосугай.

 

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч*******-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан L7GPCKLYOG4055721 арлын дугаартай, улсын дугааргүй, цагаан өнгийн Даюун маркийн мотоциклийг, шүүгдэгч*******-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Ямаха маркийн хар хүрэн өнгөтэй, улсын дугааргүй мотоциклийг тус тус улсын орлогод шилжүүлж, шүүгдэгч*******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох 100 000 /нэг зуун мянган/ хувь тэнцүүлэн гаргаж улсын орлогод, шүүгдэгч*******,*******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж улсын орлогод тус тус шилжүүлсүгэй.

 

14. Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь шүүгдэгч*******-г эрэн сурвалжлахад гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

15. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

16. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч*******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******,*******,*******,*******,******* нарт авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ