Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/13

 

*******,*******,*******,*******,

Г.П,*******,*******,*******

нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

  Прокурор Ш.Батсүх, шүүгдэгч*******,*******, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Б, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч******* өмгөөлөгч П.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хантөгс нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/69 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч *******,*******,*******,*******, Г.П,*******,*******,******* нарт холбогдох 1834000000140  дугаартай 8 хавтас 1983  хуудас  бүхий  эрүүгийн  хэргийг  эс  зөвшөөрч шүүгдэгч*******,*******, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Б, шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч П.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн  Говьсүмбэр аймгийн  Эрүү, иргэний  хэргийн  давж  заалдах  шатны  шүүх  2021  оны  09  дүгээр  сарын  03-ны өдөр  хүлээн авч,  Ерөнхий шүүгч  Г.Тэгшсуурийн  илтгэснээр  хянан хэлэлцэв.

Яллагдагч ******* нь*******,******* нартай бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг Төмөр замын 16 дугаар зөрлөгийн орчмоос иргэн Ж.Э 12 тооны адуу, иргэн Ц.Э 3 тооны адуу буюу нийт 15 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж Ж.Э 9 610 000 төгрөгийн, Ц.Э 2 062 500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 мөн яллагдагч ******* нь үргэлжилсэн үйлдлээр******* бүлэглэж Төв аймгийн Алтанбулаг сумын Асгат 2 дугаар багийн нутаг Баянбулаг гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрийн хооронд иргэн Б.Х 5 тооны малыг хулгайлж 8 000 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

яллагдагч Г.П,******* нартай бүлэглэж 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас иргэн П.Ж 3 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Г.П,******* нартай бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас иргэн П.Ж 2 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч******* нь *******,******* нартай бүлэглэж тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг Төмөр замын 16 дугаар зөрлөгийн орчмоос иргэн Ж.Э 12 тооны адуу, иргэн Ц.Э 3 тооны адуу буюу нийт 15 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж Ж.Э 9 610 000 төгрөгийн, Ц.Э 2 062 500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

мөн******* нь үргэлжилсэн үйлдлээр******* бүлэглэж тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг Төмөр замын 16-р зөрлөгийн орчмоос иргэн М.М 7 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 6 765 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч******* нь *******,******* нартай бүлэглэж тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг Төмөр замын 16 дугаар зөрлөгийн орчмоос иргэн Ж.Э 12 тооны адуу, иргэн Ц.Э 3 тооны адуу буюу нийт 15 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж Ж.Э 9 610 000 төгрөгийн, Ц.Э 2 062 500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

мөн******* нь үргэлжилсэн үйлдлээр******* бүлэглэж тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг Төмөр замын 16 дугаар зөрлөгийн орчмоос иргэн М.М 7 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 6 765 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч******* нь “Яллагдагч ******* холбогдох эрүүгийн 1834000000140 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Нүүрэлдүүлэхийн өмнө гэрч, хохирогчид санаатай худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, энэ тухай тэмдэглэлд тусгана”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан хууль сануулж 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч******* нүүрэлдүүлж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлсний дараа “...энэ хүний ярьж байгаа үнэн. Б худаг дээр очихоосоо өмнө 16 дугаар зөрлөгийн урд Б автомашин дээрээс мотоциклоо буулгаад энүүхэнд миний адуу байгаа. Та хоёр худаг дээр очоод хүлээж бай гэсэн. ...Би одоо санаж байна. Тэр хүмүүс явсны дараа Б, Б нар худгийн ойрхон хэвтчихсэн байсан адууг босгох гээд явсан юм. Тэгээд босгочхоод буцаад худаг дээр ирсэн. Тэрийг эхнэр бид хоёр Б, Б нар дүүгээ сундалж яваад шарга халзан азаргатай адууг тууж ирсэн гээд ойлгочихсон байж. Тэгээд энэ талаар мэдүүлэг өгөхдөө Б, Б хоёр адууг тууж ирсэн гэж ташаа мэдүүлсэн байна. Одоо бодоход Б, Б нар мотоциклтой явчихаад удалгүй ирсэн. Ирсэн дараагаа Б ганцаараа мотоциклтой яваад шарга халзан азаргатай адууг тууж ирсэн юм байна...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Яллагдагч******* нь “Яллагдагч ******* холбогдох эрүүгийн 1834000000140 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэрч шүүх прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй”, 4 дэх хэсэг заасан “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 8 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө.” гэсэн хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан хууль сануулж, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлсний дараа “...Би сүүлд бодоод байсан дээрх мэдүүлэгтээ эргэлзээд байгаа юм. Б, Б нар жоохон дүүгээ сундалж яваад худгаас холгүй хэвтчихсэн байсан адууг босгочихоод буцаж ирсэн шиг санаад байна. Тэгээд дараа нь Б өөрийнхөө мотоциклтой ганцаараа яваад шарга халзан азаргатай адууг тууж худаг дээр ирсэн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Яллагдагч******* нь ******* бүлэглэж Төв аймгийн Алтанбулаг сумын Асгат 2 дугаар багийн нутаг Б гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрийн хооронд иргэн Б.Х 5 тооны малыг хулгайлж 8 000 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Г.П нь *******,******* нартай бүлэглэж  2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас иргэн П.Ж 3 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн Г.П нь үргэлжилсэн үйлдлээр *******,******* нартай бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас иргэн П.Ж 2 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч******* нь Г.П, ******* нартай бүлэглэж 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас иргэн П.Ж 3 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн******* нь үргэлжилсэн үйлдлээр *******, Г.П нартай бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас иргэн П.Ж 2 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн Б Б бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овгийн Д Б бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овгийн Ц Д бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ц овгийн Д Э бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овгийн Г П бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овгийн Т Б бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Х овгийн Ц С гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овгийн С А гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

            2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овгийн Ц С, Б овгийн С А нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3,  3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн Б Б 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3,  3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Д Б 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3,  3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Ц Д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овгийн Д Э 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Г П 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Т Б 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаар ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг,

шүүгдэгч******* оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг,

шүүгдэгч******* оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*******, Г.П нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, Г.П нарыг Төв аймгийн Алтанбулаг сумын, шүүгдэгч******* Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*******, Г.П нар нь оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Шүүгдэгч*******, Г.П,******* нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгч нарын зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч*******, Г.П,******* нарын зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллах үүргийг Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* цагдан хоригдсон 541 /таван зуун дөчин нэг/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Шүүгдэгч*******,*******,*******, Г.П,*******,*******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч*******,*******,*******, Г.П нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******,*******,******* нараас 8 730 000 /найман сая долоон зуун гучин мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж буюу шүүгдэгч тус бүрээс 2 910 000 /хоёр сая есөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Э,

Мөн шүүгдэгч *******,*******,******* нараас 770 000 /долоон зуун далан мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 257 000 /хоёр зуун тавин долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Э,

Шүүгдэгч*******,******* нараас 990 000 /есөн зуун ерэн мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж буюу шүүгдэгч тус бүрээс 495 000 /дөрвөн зуун ерэн таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.М,

Шүүгдэгч******* 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******,

Шүүгдэгч *******,******* нараас 8 000 000 /найман сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж буюу шүүгдэгч тус бүрээс 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Х,

Шүүгдэгч ******* 1 600 000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Ж тус тус олгож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан L7GPCKLYOG4055721 арлын дугаартай, улсын дугааргүй, цагаан өнгийн Даюун маркийн мотоциклийг, шүүгдэгч******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Ямаха маркийн хар хүрэн өнгөтэй, улсын дугааргүй мотоциклийг тус тус улсын орлогод шилжүүлж, шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох 100 000 /нэг зуун мянган/ хувь тэнцүүлэн гаргаж улсын орлогод, шүүгдэгч *******, Г.П,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж улсын орлогод тус тус шилжүүлж,

            Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь шүүгдэгч ******* эрэн сурвалжлахад гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч*******,*******,*******, Г.П,******* нарт авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.    

Шүүгдэгч*******,******* нарын өмгөөлөгч Ч.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн прокурорын газраас*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Тухайн хэргийг Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд, *******,******* нарыг бүлэглэн бусдын зүйлийг хулгайлсан гэм буруутайд тооцож тус бүрт 3 жилийн хорих ялаар шийтгэсэн. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд корона вирүс цар тахалаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим гэмт хэргийг үйлдэж хорих ял авсан хүний хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих талаар хуульчилсан байдаг. Энэ хуулийн дагуу шүүхээс зарим шүүгдэгч нарт оноосон хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн. Харин*******,******* нарт оноосон хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд, хууль заасны дагуу дээрх зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлээгүй. Шүүх Өршөөлийн хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн үндэслэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасан заалттай холбоотой. Тухайн зүйл заалтад юу гэж заасан байна вэ гэхээр, энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь тодорхой оршин суух хаягтай байх, мөн энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай гэсэн шаардлагыг хуулиар тавьсан. Тийм учраас энэ заалтад*******,******* нарт ногдуулсан хорих ялыг солих боломжгүй гэж шийдсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт юу гэж заасан байна вэ гэхээр ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж заасан байдаг. Тухайн үед анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч нар нь хохиролоо нөхөн төлөөгүйн улмаас шүүгдэгч нар нь Өршөөлд хамруулах боломжгүй гэж үзсэн. Шүүхийн шийдвэр гарсаны дараа Ц.Д,******* нарын зүгээс шийтгэх тогтоолд заасны дагуу хохирогч нарт төлөх ёстой байсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Тухайлбал хохирогч Э нийтдээ 5 820 000 төгрөг, үүн дээр нэмээд 2 000 000 төгрөгийг өгсөн, нийтдээ 7 820 000 төгрөгийг төлсөн. Тухайн баримт хэрэгт авагдсан. Мөн Э тус бүр нь 257 000 төгрөг нийтдээ 514 000 төгрөгийг төлсөн. Иргэний нэхэмжлэгч Б******* 500 000 төгрөгийг тус тус төлсөнөөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тусгасан хохирогч нарт төлбөл зохих бүх хохиролыг бүрэн төлж барагдуулсан.*******,******* нар нь шйитгэх тогтоолд заасны дагуу хохирогч нарт хохиролоо нөхөн төлсөн байгаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил хорих ял түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан эсхүл эдлээгүй үлдсэн ял нь 5 жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж заасны дагуу тэдэнд оноосон 3 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэхийг хуульд заасан болзол шаардлагыг хангасан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шйидвэрлэхэд гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын төлбөрийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байхаас өөр ямар нэгэн шаардлагыг тавиагүй. Тиймээс*******,******* нарт холбогдох анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан хохирол төлбөрийг нөхөн төлсөнөөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой болсон байх тул тэдгээрийн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгөөч гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан гэжээ.

Шүүгдэгч*******,*******, нар: Өмгөөлөгчийнхөө ярьсан зүйлийг дэмжиж байна гэжээ.

Шүүгдэгч******* өмгөөлөгч П.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч******* гэм буруутайд тооцож ял өгсөнд их гомдолтой байгаа. Миний үйлчлүүлэгч хэлэхдээ ******* өөрийн эзэмшлийн адууг очиж авъя гэснээр дагуулж явсан. Тэрнээс биш өөрөө хулгай хийх гэж байгааг нь мэдээгүй. Тухайн өдөр ******* дагаж явсан. Тухайн адуунуудаас нэг адууг утасны өрөнд өгсөн. Ямар ч гэмт хэрэгт оролцоогүй байхад нь үйлдлээрээ нэгдсэн гэж үзээд байгаа үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн олон тооны адууг ******* өөрөө авч явж зарцуулсан байх. Тэрэнд******* оролцсон зүйл байхгүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт зааснаар******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдолоо дэмжиж байна гэжээ.

Шүүгдэгч ******* өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор ******* олон тооны мал хулгайлсан гэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцож 4 жилийн хорих ялыг оногдуулсан. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэсэн өршөөл үзүүлэх тухай хуульд бүрэн хамрагдах боломжгүй гэж шүүх үзсэн. Гэтэл анхан шатны шүүхээс хохирол төлбөрөө бодитоогоор илэрхийлсэн байхыг шаардана гэсэн үндэслэлээр өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулалгүйгээр хэргийг шийдсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн мөн хохирлоо барагдуулахыг илэрхийлсэн байх доторхой шаардлага байгаа. Миний үйлчлүүлэгчийн зүгээс хохирогч нарт хохирол төлбөрийг заавал төлж барагдуулна гэснээ илэрхийлсэн байгаа учир Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой юм гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой байтал бодитойгоор хохирол төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр өршөөлд хамруулаагүй нь үндэслэлгүй байна гэж үзэж байна гэжээ.         

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна гэжээ.      

Прокурор Ш.Батсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч*******,******* нарын өмгөөлөгч Б сая хэлэхдээ шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн, тийм учраас өршөөлд хамруулан зорчих эрхийг нь хязгаарлаж өгнө үү гэдэг гомдолыг гаргасан байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил түүнээс доош жилээр хорих ялаар шийтгүүлж байгааг өршөөлд хамруулна гэж заасан байгаа хэдийч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялыг эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах солиход ялтан байнга оршин суух хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна, мөн тухайн шүүгдэгч нар нь анхан шатны шүүх дээр гэм буруугаа хүлээгээгүй зүйл яригддаг. Мөрдөн шалгах ажиллагаанд ч хүлээн зөвшөөрдөггүй. Өнөөдөр шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм хорын төлбөрөө төлсөн хэдий ч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж байгаа тул эдгээр хүмүүсийг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б өмгөөлөгч Б хэлэхдээ хэдийгээр шүүгдэгч ************** нар нь мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг, анхан шатны шүүх хуралдааны үед тухайн адууг******* хулгайн адуу гэдгийг мэдээгүй утасны төлбөр тооцооны асуудал байсан учир тухайн адууг өгсөн гэдэг мэдүүлгийг өгдөг боловч тухайн адууг үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэх явцдаа үйдлээрээ нэгдэж тухайн адууг тууж ирсэн зүйл харагддаг. Тухайн адууг******* Б нар тууж ирсэн гэдгийг гэрч хохирогч нарын болон шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогддог. Иймд******* оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Б өмгөөлөгч Б гаргасан тайлбарыг сонслоо, тэрээр өршөөл үзүүлэх тухай хуульд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхийг шаардаж байхад Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсангүй гэх зүйлийг ярьж байна. Б нь тухайн үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан боловч өнөөдөр гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөх гэдгээ илэрхийлсэн гэж яриад байна. Энэ зүйлийг анхан шатны шүүх дээр бас шүүгч тайлбарлаж хэлж байсан. Зөвхөн амаар ингэж хэлэхээс гадна тухайн хүн ямар ажил эрхэлдэг цалин орлогтой эсэх талаар нэн тэргүүнд харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байгаа учраас бодит илэрхийлэл биш байна өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй байна гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогоолыг хэвээр үлдээж шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Эрүүгийн хэрэг хянан шидвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 хэсэгт зааснаар давж заалдсан гомдлын агуулгаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч *******,*******,******* нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг Төмөр замын 16 дугаар зөрлөгийн орчмоос иргэн Ж.Э 12 тооны адуу, иргэн Ц.Э 3 тооны адуу нийт 15 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж Ж.Э 9 610 000 төгрөгийн, Ц.Э 2 062 500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

мөн шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр:

шүүгдэгч******* бүлэглэж Төв аймгийн Алтанбулаг сумын Асгат 2 дугаар багийн нутаг Баянбулаг гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрийн хооронд иргэн Б.Х 5 тооны адууг хулгайлж 8 000 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Г.П,******* нартай бүлэглэж 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас иргэн П.Ж 3 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Г.П,******* нартай бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн Ар булаг гэх газраас иргэн П.Ж 2 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 2 400 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

мөн шүүгдэгч******* нь үргэлжилсэн үйлдлээр:

шүүгдэгч  Ц.Д бүлэглэж тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг Төмөр замын 16-р зөрлөгийн орчмоос иргэн М.М 7 тооны адууг хулгайлж 6 765 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч*******,******* нар  нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зэв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч *******,*******,*******, Г.П,*******,*******,*******  нарын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч******* хувьд шүүгдэгч ******* бүлэглэж  хулгай хийсэн гэх үйлдэл нь нотлогдоогүй буюу шүүгдэгч******* нь хулгайн гэмт хэрэгт оролцож байгаагаа мэдээгүй гэдэг нь шүүгдэгч ******* анхан болон давж заалдах шатны шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул анхан шатны шүүхээс тэднийг үйлдлээрээ нэгдэн бүлэглэсэн  гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч*******,******* нарыг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* нь хохирол барагдуулаагүй, шүүгдэгч*******.******* нар нь гэм буруугаа хүлээгээгүй, хохирол барагдуулаагүй гэх үндэслэлээр өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй нь үндэслэлтэй хэдий ч шүүгдэгч*******,******* нар нь анхан  шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш хохирол төлбөрөө барагдуулсан, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн болон тэдний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугаа мөн хүлээн зөвшөөрсөн гэж илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал нь тэднийг давж заалдах шатны шүүхээс  өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэл болж байна.

Шүүгдэгч ******* хувьд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг, хохирол барагдуулахаа мөрдөн байцаалт болон шүүхэд илэрхийлдэг хэдий ч хохирогч нарт нэг ч хохирол барагдуулаагүй, хохирол барагдуулахаа илэрхийлсэн болон түүнийгээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүнийг  өршөөлд хамруулаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 Харин нь анхан шатны шүүхээс шүүгдэгч *******,******* нараас хохирогч Д.Х учруулсан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулсан байсныг шүүгдэгч  ******* бүх хохирлыг гаргуулахаар өөрчлөх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч*******, Г.П нар нь гэм буруугаа хүлээж, хохирол барагдуулсан үндэслэлээр тэдэнд оногдуусан хорих ялыг өршөөл үзүүлэх хуульд зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

           Иймд шүүгдэгч******* гэм буруутайд тооцсон, түүнд ял оногдуулсан, түүнээс хохирол төлбөр гаргуулсан анхан шатны шийтгэх тогтоолын холбогдох заалтууд болон шүүгдэгч*******,******* нарт оногдуулсан хорих ялыг өршөөл үзүүлэх хуульд хамруулж тус тус зохих  өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/69 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаас “ шүүгдэгч Б овгийн Т Б бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” гэснийг хасч,

           Тогтоох хэсгийн 2 дахь заалтны төгсгөлд “ шүүгдэгч Б овгийн Т Б эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай. “ гэж нэмж,

             Тогтоох хэсгийн 3 дугаар заалтаас” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Т Б 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлахаар “ гэснийг хасч,

           Тогтоох хэсгийн 6 дугаар заалтаас “ шүүгдэгч******* Төв аймгийн Зуунмод сумын “ гэснийг хасч,

           Тогтоох хэсгийн 8, 9, 11 дүгээр заалтаас тус бүр “******* “ гэснийг хасч,

           Тогтоох хэсгийн 12 заалтны “ шүүгдэгч *******,*******ат-Эрдэнэ нараас 8000000 / найман сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж буюу тус бүрээс 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Х, “ гэснийг “ шүүгдэгч ******* 8000000 /найман сая / төгрөг гаргуулж хохирогч Д.Х, “ гэж  өөрчлөн тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Д Б, Б овгийн Ц Д нарт тус бүр 2015 оны эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тус бүр 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,

           Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******,******* нарыг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутгаас явахыг,******* хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумаас өөр чиглэлд зорчихыг тус тус хориглож,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*******,*******  нар нь оршин суугаа газар, ажилаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Шүүгдэгч*******,******* нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгч нарын зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч*******,******* нарын зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллах үүргийг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Анхан  болон давж заалдах  шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь давж заалдах  шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ОДНЯМАА

                                             ШҮҮГЧИД                             Х.БАЙГАЛМАА

                                                                                            Г.ТЭГШСУУРЬ