Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 42

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: М.Мөнхцэцэг,

Шүүгдэгч:О.Бадамтуяа,

  Шүүгдэгч: С.Сайнбаяр, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэрсүүд овогт Сүхбаатарын Сайнбаяр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Оросоогийн Бадамтуяа  нар холбогдох 201526021696 тоот эрүүгийн хэргийг 2016 оны  6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.      

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1979 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 4-173 тоотод оршин суух хаягтай,
1997 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 485 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар, 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заансаар 1 жил хорих ялаар, 2002 оны 05 сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 267 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, 2003 оны 12 сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 238 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар нийт 7 жил 1 сар хорих ялаар, 2010 оны 06 сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 163 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж 2015 оны 04 сарын 02-ны өдөр хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 9 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, Бэрсүүд овогийн Сүхбаатарын Сайнбаяр регистрийн дугаар ШГ -79112071/

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн. 40 настай. эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй. хувиараа хот хоорондын хүн тээврийн ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн 1-р баг, Пионерийн 11-76 тоотод бүртгэлтэй, одоогоор Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2а байрны 32 тоотод оршин суух хаягтай, 1994 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн шүүхийн 11 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 12 жил хорих ялаар, 2001 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 334 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүлйинй 2, 113 дугаар зүйлд зааснаар нийт 5 жил  1 сар 23 хоног хорих ялаар, 2006 оны 10 сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 294 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар, 2011 оны 12 сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 259 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 10 сарын 21-ний өдөр 116 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 27 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан Боржигон овогийн Оросоогийн Бадамтуяа регисрийн дугаар: ТА-75062718/

Шүүгдэгч С.Сайнбаяр нь ялтай байх хугацаандаа 2015 оны 10 дугаар сарын
03-ны өдрийн 16 цагт  Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх хад” караокед О.Бадамтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч О.Бадамтуяа нь ялтай байх хугацаандаа 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагт  Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх хад” караокед С.Сайнбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  С.Сайнбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хишигдэлгэрт найзаасаа 7 сая төгрөг зээлсэн байснаа нэхэж ирсэн. Тэгээд 9 цагт гэрт нь очиход Хишигдэлгэр 2 хүүхэдтэйгээ байсан. Тэгээд нөгөө хүн мөнгөө нэхэж байна гээд өргөдлийг нь үзүүлсэн. Бадамтуяаг орж ирэхэд би унтлагын өрөөнд нь орон дээр нь байсан. Тэгээд би учрыг хэлээд 3-уулаа гадагш гараад цэцэрлэгийн хашаанд 1 шил архи хувааж уусан. Тэндээс гараад караокед орохоор явж байгаад хоорондоо зээлсэн мөнгөний тухай ярилцахад Бадамтуяа намайг цохиод унагасан. Тэгээд өрөөнд ороод бид өөдөөсөө харж суугаад уух зүйл захиалсан. Түүнийгээ ууж чадаагүй. Тэгээд Хишигдэлгэрийн мөнгөний талаар яриад намайг дахиад цохьсон. Тэгэхэд гаднаас хүн орж ирээд болиулсан. Би гүйж гараад цагдаа дуудсан. Миний шүд унасан байсан. Бид хоёр өмнө нь хамт ял эдэлж байсан найзууд байгаа юм. Бид хоёр хоорондоо учраа олоод эвлэрсэн байгаа” гэв.

Шүүгдэгч О.Бадамтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“… 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 7 цаг өнгөрөөгөөд Дархан явахаар Драгон дээр байж байтал 9 цагйин үед Сайнбаяр манайд орж ирээд 10 сая төгрөг нэхээд цээжийг чинь ярна гээд байна гэж хэлсэн. Тэгээд намайг ирэхэд Сайнбаяр унтлагын өрөөнд дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд 1 дэх өдөр хүртэл танайд байя гээд бид гадагш гараад “Дүүхээ” дэлгүүрээс архи авч цэцэрлэгийн хашаанд уусан. Тэгээд дахиад ууя гээд байхаар нь караокед орж ууя гээд бид орсон. Тэгээд надад Хишигдэлгэрийг залилангийн хүүхэн, урьд нь 2 залуутай явалдаж байсан гэх мэтээр яриа эхэлсэн. Бид мөнгөний асуудлаас болж маргалдсан ч би түүний дээр гараад зодсон зүйл байхгүй. Бид хоёр хоорондоо учраа олоод эвлэрсэн байгаа” гэв.

Хохирогч О.Бадамтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 10 сарын 02-ны өдөр өглөө Дархан явах гээд Драгон дээр байж байхад эхнэр залгаад Сайнбаяр манай гэрт ирчихсэн байна, орж ирэхдээ 10 сая төгрөгийн оронд цээжийг чинь цөм шаана гэж хэлээд байна гэсэн. Намайг гэртээ хүрээд ирэхэд Сайнбаяр гадуур хувцастайгаа орон дээр хэвтэж байсан. Би гэртээ орж ирээд гадуур хувцасаа тайлаач, 2-лаа гал тогооны өрөөнд орж цай ууя гээд дагуулаад орсон. 1 шил архи аваад ..уугаад сууж байхдаа Сайнбаяр надад “танай авгай янхан, чи эхнэрээсээ сал чамд хань болохгүй” гээд яриад доромжлоод байсан. ...дахин 1 шил архи авсан...караокед дуулая гэхээр нь эхнэрийг ирэхээр нь бид 3 караоке орсон. Тэнд байхдаа Сайнбаяр танай
эхнэрт найзаасаа 8 сая төгрөг аваад зээлдүүлсэн боловч одоо мөнгө 10 сая төгрөг
боллоо гэсэн. Бид удахгүй өгөх талаар тайлбарлаад ярилцаад байж байтал эхнэр
түрүүлээд орлоо гээд явсан...Сайнбаяр энгэрээсээ хуйтай хутга гаргаж ирээд хутгаа гаргах гэж оролдсон тэр үед сандал дээрээс босоод Сайнбаярын цээж рүү түлхээд Сайнбаяр буйдан дээр бөгсөөрөө налаад унасан. Би гараас нь хутгыг салгах гээд ноцолдож байгаад ширээ буйдан 2-ын хооронд унасан. Тэр үед Сайнбаяр модон сандал аваад миний зүүн хөлний орчимд цохьсон. Тэр үед хөл янгинаад байхаар нь яаж байнаа гээд буйдан дээр суусан чинь Сайнбаяр босоод хажуугаар гарахдаа миний хөл дээр 1 удаа дэвсээд зөрсөн. Миний хөл хавдаад эхнэр буцаж ирээд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг/ хх-10-14/,

 Хохирогч С.Сайнбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 10 сарын 03-ны өглөө Хишигдэлгэртэй Мөнгөнтуяагаас зээлсэн мөнгө төгрөгийн асуудлаар уулзах гэж гэрт нь очсон. Намайг очиход Хишигдэлгэр 2 хүүхэдтэйгээ гэртээ байж байгаад Бадамтуяатай утсаар ярьж дуудсан. Бадамтуяа гэртээ ирээд цай уугаад сууж байхад Бадамтуяа гаръя гээд Хишигдэлгэр бид 3 гарч цэцэрлэгийн хашааны дэргэд архи авч хувааж ууж байх зуураа би "Мөнгөнтуяа мөнгөө нэхээд байна, би байж суух газаргүй болоод байна” гэхэд Бадамтуяа “чи авсан биш, чи юун сүртэй пизда вэ” гээд байсан...тэгээд бид архиа уучаад дахиад 1 шил архи уухаар караокед орохоор явахдаа үүдэнд  нь би Бадамтуяад "Хишигдэлгэрийн зээлсэн мөнгөний талаар чи мэдэхгүй юм чинь чимээгүй л байж байсан нь дээр  ш дээ  хөгшөөн" гэхэд Бадамтуяа “хар хүний төлөө шар хүн, чи юу юм гээд миний дээд  уруулын орчим гараараа цохиод авсан чинь би арагшаа савж унасан. Тэгэхэд  миний нүүр, толгой, цээж рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгэхэд нь би “байж бай боль” гэж байгаад шатаар буугаад караоке руу ороход Бадамтуяа араас орж ирээд   Хишигдэлгэрийн орсон кабинд намайг дагуулаад орсон, тэр үед шүд ам эвгүй  байсан чинь миний хоёр шүд уначихсан байсан. Тэгээд Бадамтуяад “хөгшөөн энэ мөнгөиий асуудал чамд хамаагүй ш дээ, Хишигдэлгэрийн чамтай амьдрахаас өмнө болсон урьдны асуудалд чи оролцоод байна ш дээ” гэхэд Бадамтуяа “би наад хүүхэнтэй чинь хамт амьдарч байгаа юм байгаа биз дээ, урьдны асуудал гэж чи юу яриад байгаа юм” гээд гараараа миний нүүр, уруул амны орчимд цохьчихсон. Би тэр үед сандал дээр сууж байгаад чигээрээ хойшоо налахад Хишигдэлгэр хориглоод салсан. Би цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг/хх-15-16 /,

Гэрч Д.Хишигдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…09-10 цагийн үед Сайнбаяр манайд ирсэн. Тэгээд 10 сая төгрөгийн төлөө цээжийг чинь яраад өгнөө гээд байсан. Тэгээд би Бадамтуяатай яриад Сайнбаяр гэрт ирсэн байна гээд яриулсан чинь тэр 2 яриад л өнгөрсөн. Сайнбаяр хутгатай байгаад байхаар нь санаа зовоод Бадамтуяар руу яриад хүрээд ир гэсэн. Тэр хооронд Сайнбаяр манай орон дээр хувцастайгаа  хэвтээд байсан. Бадамтуяа ирээд бид 3 хамтдаа гарч архи аваад уусан. Сайнбаяр тэр үед “та 2-ыг салгана, наадах чинь манай яармагийн 2 залуутай явалддаг,  залилангийн хүүхэн , чамайг залилах гэж байгаа” гээд доромжилоод өдөөд байсан. Бид 3 караоке орсон.  Чингис архи  аваад дуу дуулцгаасан чинь Сайнбаяр энгэрээсээ хавтастай бичиг баримт, хутга гаргаж тавьсан. Тэгээд би өрөөнөөс гарч тооцоо хийх гээд гарах үедээ барменыг дуудаад энэ өрөөнөөс битгий гараарай хутгатай байгаа шүү гэж хэлэх үед өрөөнд чанга чимээ гарсан. Би буцаад өрөөнд орсон чинь Бадамтуяа буйдангийн хажууд сандалтай хэсэг дээр унасан байсан. Сайнбаяр зүүн хөлөн дээр нь дэвсэж байгаа харагдсан. Би яаж байгаа юм б гээд, энэ өрөөнөөс битгий гараарай гэж хэлээд гарч ломбарданд ээмгээ тавиад буцаад иртэл Нэкст дэлгүүрийн баруун талд замын хажууд Бадамтуяагийн дээр нь гараад суучихсан нүүр лүү нь цохиод байсан. Тэгээд би дуудлага өгсөн. Сайнбаярын нүүрэнд зулбарсан, Бадамтуяа хөл нь доголоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-17-19/,

Гэрч М.Дөлгөөнтамирын мөрдөн байцаалтанд өгсөн: “… энэ өдрийн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байсан. Бичил цайны газрын хойд талд намайг хүн зодоод байна гэх дуудлага иргэн Сайнбаяр гэж хүн өгсөн байсныг хүлээн авч дуудлаган дээр ирсэн. Тэр үед Бичил цайны газрын хойд талд автомашины замын хашлага дээр 2 эрэгтэй, 1 эмэгтэй нар зэрэгцээд сууж байсан. Дуудлага өгсөн иргэнтэй уулзахад өөрийгөө Сайнбаяр гээд болсон асуудлыг тодруулахад Сайнбаяр нь энэ хүн гэж хамт байсан эрэгтэйгээ заагаад бааранд намайг зодоод шүд хугалчихлаа, Миний iphone  маркийн гар утас, алтан шүд байхгүй байна гэсэн. Хамт байсан эрэгтэй  болон эмэгтэйн хувцсанд үзлэг хийхэд эмэгтэйн цүнхнээс гар утас нь гарч ирснийг Сайнбаярт хүлээлгэн өгсөн. Гомдол санал байгаа эсэхийг  тодруулахад миний 2 шүд унасан, нэг нь 999 сорьцтой алтан шүд гэсэн. Одоо нэрийг нь мэдсэнэээр Бадамтуяаг эхнэрийх нь хамт дэд ахлагч Отгонбаяртай үлдээж Сайнбаярын хамт уг зодоон болсон гэх караокед орсон. Караокед хариуцаж байсан хүнээс асуухад “юунаас болсныг мэдэхгүй манайхаар  үйлчлүүлж  байгаад  хоорондоо  зодолдсон, би очиж салгасан чинь энэ эрэгтэй / Сайнбаярыг заагаад/ алтан шүд байхгүй болсон байна гэхээр нь хайгаад би ширээн доороос олоод энэ залууд өөрт нь хүлээлгэж өгсөн” гэж хэлсэн. Тэгээд Сайнбаяр, Бадамтуяа нарыг цагдаагийн тасаг дээр авчирхад Сайнбаяр нь хараалын үгээр хараагаад “нэг талд үйлчиллээ, миний 2 шүд байхгүй байна, та нар авсан” гээд байхаар нь хувцсанд нь үзлэг хийхэд гадуур өмсөж байсан куртикны халааснаас нь алтан шүд нь гарч ирсэн. Ингээд Бадамтуяа, Сайнбаяр нарыг хэлтэс рүү явуулсан.…Сайнбаярын биед амнаас  нь цус гарсан. Үүдэн дээд 2 шүд унасан байдалтай байсан. Дуудлагаар ирэх үед хэн нэг нь хутгатай гэх зүйл яриагүй. Тасаг руу хөдлөх гэж байхад Бадамтуяагийн эхнэр гэх эмэгтэй  нь Сайнбаяр  өглөө хутга бариад гэрт орж ирээд дарамтлаад байсан гэхээр нь тасаг дээр үзлэг хийхэд хэн хэнээс нь ямар нэг хутга гараагүй. Мөнгөний талаар яриад маргалдаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-34/,

Шинжээчийн 14246 дүгнэлтэд “…С.Сайнбаярын биед тархи доргилт, дээд
баруун 1, 2 дугаар шүдний булгарал. буйланд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү дээд уруулд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх-34/,

Шинжээчийн 14284 дүгнэлтэд: “…О.Бадамтуяагийн биед зүүн тахилзуур
ясны доод 1/3 хэсгийн далд хугарал, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх
гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг
тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-38/,

Урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбарууд, шүүгчийн захирамжийн хуулбарууд, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-155, 157/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-156, 158-160/, шүүгдэгч, хохирогч нарын эвлэрсэн талаарх баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч С.Сайнбаяр нь 2010 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 163 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2015 оны 04 сарын 02-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 09 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-шүүгдэгч О.Бадамтуяа нь 2011 оны 12 сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 259 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 4 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх ба шүүгдэгч нарын хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон байна.

Иймд шүүгдэгч нарыг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Сайнбаяр нь ялтай байх хугацаандаа 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх хад” караокед О.Бадамтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч О.Бадамтуяа нь ялтай байх хугацаандаа 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх хад” караокед С.Сайнбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

Шүүгдэгч О.Бадамтуяагийн өгсөн: “...1 шил архи аваад уугаад сууж байхдаа Сайнбаяр надад “танай авгай янхан, чи эхнэрээсээ сал, чамд хань болохгүй” гээд яриад доромжлоод байсан....Тэнд байхдаа Сайнбаяр танай
эхнэрт найзаасаа 8 сая төгрөг аваад зээлдүүлсэн боловч одоо мөнгө 10 сая төгрөг
боллоо гэсэн. Бид удахгүй өгөх талаар тайлбарлаад ярилцаад байж байтал эхнэр
түрүүлээд орлоо гээд явсан...Сайнбаяр энгэрээсээ хуйтай хутга гаргаж ирээд хутгаа гаргах гэж оролдсон тэр үед сандал дээрээс босоод Сайнбаярын цээж рүү түлхээд Сайнбаяр буйдан дээр бөгсөөрөө налаад унасан. Би гараас нь хутгыг салгах гээд ноцолдож байгаад ширээ буйдан 2-ын хооронд унасан. Тэр үед Сайнбаяр модон сандал аваад миний зүүн хөлний орчимд цохьсон. Тэр үед хөл янгинаад байхаар нь яаж байнаа гээд буйдан дээр суусан чинь Сайнбаяр босоод хажуугаар гарахдаа миний хөл дээр 1 удаа дэвсээд зөрсөн” гэсэн мэдүүлэг,  шүүгдэгч С.Сайнбаярын: “...Хишигдэлгэр бид 3 гарч цэцэрлэгийн хашааны дэргэд архи авч хувааж ууж байх зуураа би "Мөнгөнтуяа мөнгөө нэхээд байна, би байж суух газаргүй болоод байна” гэхэд Бадамтуяа “чи авсан биш, чи юун сүртэй пизда вэ” гээд байсан...тэгээд бид архиа уучаад дахиад 1 шил архи уухаар караокед орохоор явахдаа үүдэнд  нь би Бадамтуяад "Хишигдэлгэрийн зээлсэн мөнгөний талаар чи мэдэхгүй юм чинь чимээгүй л байж байсан нь дээр  ш дээ  хөгшөөн" гэхэд Бадамтуяа “хар хүний төлөө шар хүн, чи юу юм гээд миний дээд  уруулын орчим гараараа цохиод авсан чинь би арагшаа савж унасан. Тэгэхэд миний нүүр, толгой, цээж рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Хишигдэлгэрийн орсон кабинд намайг дагуулаад орсон, тэр үед шүд ам эвгүй  байсан чинь миний хоёр шүд уначихсан байсан. Тэгээд Бадамтуяад “хөгшөөн энэ мөнгөиий асуудал чамд хамаагүй ш дээ, Хишигдэлгэрийн чамтай амьдрахаас өмнө болсон урьдны асуудалд чи оролцоод байна ш дээ” гэхэд Бадамтуяа “би наад хүүхэнтэй чинь хамт амьдарч байгаа юм байгаа биз дээ, урьдны асуудал гэж чи юу яриад байгаа юм” гээд гараараа миний нүүр, уруул амны орчимд цохьчихсон” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Хишигдэлгэрийн өгсөн: “…Бадамтуяа ирээд бид 3 хамтдаа гарч архи аваад уусан. Сайнбаяр тэр үед “та 2-ыг салгана, наадах чинь манай яармагийн 2 залуутай явалддаг,  залилангийн хүүхэн , чамайг залилах гэж байгаа” гээд доромжилоод өдөөд байсан. Чингис архи  аваад дуу дуулцгаасан чинь Сайнбаяр энгэрээсээ хавтастай бичиг баримт, хутга гаргаж тавьсан. Тэгээд би өрөөнөөс гарч тооцоо хийх гээд гарах үедээ барменыг дуудаад энэ өрөөнөөс битгий гараарай хутгатай байгаа шүү гэж хэлэх үед өрөөнд чанга чимээ гарсан. Би буцаад өрөөнд орсон чинь Бадамтуяа буйдангийн хажууд сандалтай хэсэг дээр унасан байсан. Сайнбаяр зүүн хөлөн дээр нь дэвсэж байгаа харагдсан. Сайнбаярын нүүрэнд зулбарсан, Бадамтуяа хөл нь доголоод байсан” гэсэн мэдүүлэг, гэрч М.Дөлгөөнтамирын өгсөн: “…Бичил цайны газрын хойд талд автомашины замын хашлага дээр 2 эрэгтэй, 1 эмэгтэй нар зэрэгцээд сууж байсан. Дуудлага өгсөн иргэнтэй уулзахад өөрийгөө Сайнбаяр гээд болсон асуудлыг тодруулахад Сайнбаяр нь энэ хүн гэж хамт байсан эрэгтэйгээ заагаад бааранд намайг зодоод шүд хугалчихлаа, Миний iphone  маркийн гар утас, алтан шүд байхгүй байна гэсэн. Хамт байсан эрэгтэй болон эмэгтэйн хувцсанд үзлэг хийхэд эмэгтэйн цүнхнээс гар утас нь гарч ирснийг Сайнбаярт хүлээлгэн өгсөн. Гомдол санал байгаа эсэхийг  тодруулахад миний 2 шүд унасан, нэг нь 999 сорьцтой алтан шүд гэсэн. Одоо нэрийг нь мэдсэнэээр Бадамтуяаг эхнэрийх нь хамт дэд ахлагч Отгонбаяртай үлдээж Сайнбаярын хамт уг зодоон болсон гэх караокед орсон. Караокед хариуцаж байсан хүнээс асуухад “юунаас болсныг мэдэхгүй манайхаар  үйлчлүүлж  байгаад  хоорондоо  зодолдсон, би очиж салгасан чинь энэ эрэгтэй / Сайнбаярыг заагаад/ алтан шүд байхгүй болсон байна гэхээр нь хайгаад би ширээн доороос олоод энэ залууд өөрт нь хүлээлгэж өгсөн” гэж хэлсэн. Тэгээд Сайнбаяр, Бадамтуяа нарыг цагдаагийн тасаг дээр авчирхад Сайнбаяр нь хараалын үгээр хараагаад “нэг талд үйлчиллээ, миний 2 шүд байхгүй байна, та нар авсан” гээд байхаар нь хувцсанд нь үзлэг хийхэд гадуур өмсөж байсан куртикны халааснаас нь алтан шүд нь гарч ирсэн. .…Сайнбаярын биед амнаас нь цус гарсан. Үүдэн дээд 2 шүд унасан байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 14246 дүгнэлт, шинжээчийн 14284 дүгнэлт болон хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч О.Бадамтуяаг Эрүүгийн хуулийн тугсай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч С.Сайнбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Бадамтуяаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч С.Сайнбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тоооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Бадамтуяагийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан зургаан сарын хугацаа өнгөрсөн байх тул О.Бадамтуяад хоблогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүдэгч С.Сайнбаяр нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, ялтай байхдаа дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч С.Сайнбаярт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар буюу урьд нь хорих ял эдэлж байсан үндэслэлээр чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь хэн алиндаа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болно.

Шүүгдэгч О.Бадамтуяад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.