Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2017/01193

 

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:.............................................................тоотод оршин суух Ховогт Ө.н Г............. /РД:.............................../-ын  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ............................................................. байранд байрлах, Б, С. Ш. у. /................................/-д холбогдох

 

 Б, С, Шухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1.435.404 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.М,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Боловсролын сайд нь Баян- Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитийн албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48 тоот актыг үндэслэн, Ө.Г-г тус актад тэмдэглэсэн зөрчлийг гаргасан хэмээн үзэж, нэхэмжлэгч Ө.Г-г Баян-Өлгий аймгийн 3 дугаар сургуулийн захирлын ажлаас халах тушаал гаргасан байна. Аймгийн улсын байцаагчийн дүгнэлт нь хууль бус, үндэслэлгүй дүгнэлт байна. Нэхэмжлэгч нь тус дүгнэлтийг эс зөвшөөрч Сангийн сайдад гомдол гаргасан бөгөөд энэ талаар Боловсролын сайдад мэдэгдсэн. Сангийн сайдад гаргасан гомдлыг шийдвэрлээгүй байхад аймгийн Улсын байцаагчийн тушаалыг үндэслэж, хууль бус тушаал гаргасан байна. Нэхэмжлэгч нь улсын байцаагчийн актад заасан гомдлыг гаргаагүй. Түүнчлэн, улсын байцаагчийн актад дурдсан асуудал нь цаг хугацааны хувьд 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр болсон. Иймд сахилгын зөрчил гэж үзэх үндэслэлтэй байж болох ч Хөдөлмөрийн тухай хуульд заасан “сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор шийтгэл ногдуулах” хугацаа өнгөрсөн байна.

Шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн улсын байцаагчийн актууд нь маргаан бүхий тушаалд үндэслэл болгоогүй, тухайн актуудад заасан зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж үндэслэлд дурдаагүй. Ажлаас чөлөөлсөн тушаалд зөвхөн 48 дугаар актыг дурдсан. Хариуцагч талаас татгалзлаа нотолж баримтууд шүүх дээр ирүүлэхдээ 48 дугаар актыг бид үндэслэл болгосон гэж тайлбарладаг. Иймээс зөвхөн 48 дугаар актын хүрээнд бид мэтгэлцэх ёстой. Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдааны үед хэлсэн, өмнө нь яагаад эдгээр баримтуудыг гаргаж өгөөгүй юм бэ гэхэд бид энэ талаар мэдээгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч ажлаас халагдсаны дараа 2017 оны 01 дүгээр сараас эхлэн ажилд орж, 01 дүгээр сард 653.499 төгрөг, 02 дугаар сард 903.993 төгрөгийн, 03 дугаар сард 1.081.098 төгрөгийн цалин тус тус авсан. Иймд нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс болох 1.357.998 төгрөгөөс дээрх цалингийн зөрүү нийт 1.435.404 төгрөгийн Хөдөлдмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг үндэслэн хариуцагчаас нэхэмжилж байна.

Иймд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1.435.404 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Ө.Гүлжазирагийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/16  дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлөх тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь хэсэгт зааснаар “боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага, албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага, төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх” гэж заасан.

Дээрх бүрэн эрхийнхээ хүрээнд санхүүгийн ноцтой зөрчил гаргасан Баян- Өлгий аймгийн Өлгий сумын лаборатори 3 дугаар сургуулийн захирал Ө.Гүлжазираг Боловсрол, соёл, шинжпэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Монгол Улсын хэмжээнд Боловсрол, соёл, шинжпэх ухаан, спортын яамны харъяа 44 лаборатори Ерөнхий боловсролын сургууль өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байна дээрх сургуулийн Захирал нар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай Хөдөлмөрийн гэрээ болон Үр дүнгийн гэрээ байгуулан ажилдаг болно.

Иргэн Ө.Г-гийн тус яамтай байгуулсан 2014/55 дугаар Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.6-д “байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гарсан нь холбогдох байгууллагын шалгалт, хууль, хяналтын байгууллагын актаар нотлогдсон” бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж үзнэ гэж талуудын хүлээх хариуцлага дээр заасан ноцтой зөрчилийг гаргасан тул ажпаас чөлөөлөгдсөн болно.

Баян-Өлгий аймгийн Санхүү хяналтын албаны 2016 оны 10 дугаар сарын 04- ний өдрийн 18-01/46 “Илүү олгосон үр дүнгийн урамшуулалыг төлүүлэх тухай”, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18-01/47 “Илүү авсан мөнгийг төлүүлэх тухай”, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48 “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай”, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/49 “Хууль бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай”, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18- 05/50 “Хууль бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” гэсэн Баян-Өлгий аймгийн Санхүү хяналтын албаны улсын байцаагчийн актуудаар нотлогдох болно.

Дээрх улсын байцаагчийн актуудтай Ө.Г нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48 “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” акттай 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдөр танилцсан байдаг бөгөөд “Уг актыг зөвшөөрөхгүй” гэж гарын үсэгээ зурсан байдаг. /актын их хувийг хавсаргав/

Дээрх акттай танилцан зөвшөөрөхгүй гэсний дараа буй 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1.767.700 төгрөг, мөн актын үлдэгдэл төлбөр болох 233.900 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ө.Гүлжазира нь Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48 дугаар актын төлбөрийн дагуу хүлээн авагч банк Төрийн сан............................. дугаар дансанд нь актын төлбөр болох 2.001.600 төгрөгийг 2 хуваан шилжүүлэн төлсөн байдаг.

Энэ нь санхүүгийн зөрчил гаргасан нь дээрх төлбөрийг төлсөнөөр дахин Хөдөлмөрийн гэрээний 3.2.Б дэх хэсгийг зөрчсөн нь нотлогдож байна.

Иймд иргэн Ө.Г-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ө.Г нь хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1.435.404 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Мэргэжлийн хяналтын газрын акт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын саналыг үндэслэн ажлаас чөлөөлсөн, түүнчлэн Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайдын Б/16 тоот ажлаас чөлөөлөх, түр томилох тухай тушаалын 1 дэх заалтаар “Ө-ын Гг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын лаборатори 3 дугаар суруулийн захирлын үүрэгт ажлаас 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай” гэж Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 3.2.б, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А-511 дүгээр захирамжийн дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын лаборатори 3 дугаар сургуулийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 1-01/1903 дугаар албан бичгээр ирүүлсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлийн тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Санхүү хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48 тоот акт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 1-01/1904 дүгээр хүсэлт, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны “Сургууль байгуулах, нэмэгдэл олгох тухай” 179 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны “Төрийн зарим албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” 75 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай” 05/8919 дүгээр албан бичиг, ажилтны өргөдөл зэргийг үндэслэн нэхэмжлэгч Ө.Гүлжазираг ажлаас нь чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн131.1-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Ө.Г нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 49 тоот тушаал /Хүүхдийн баярын тэмдэглэн өнгөрүүлэх тухай/-аар 417 хүүхдэд үдийн хоол өгнө гэж үдийн цайны мөнгөнөөс 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 2.001.600 төгрөгийг “К” ХХК-д үндсэн баримтгүйгээр шилжүүлсэн зөрчил гаргасан болох нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаа, ерөнхий төлөв, болон сургуулийн удирдлагын талаар иргэдээс ирсэн санал, гомдлыг судлах шалгах ажлын хүрээнд хэсэгчлэн хийгдсэн шалгалтын дүн,  Баян-Өлгий аймгийн Санхүү хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48 тоот актаар тогтоогдож байна.

 

Баян-Өлгий аймгийн засаг дарга Г-ы 1-01/1903 дүгээр албан бичиг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 1-01/1904 дүгээр албан бичиг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, нэхэмжлэгч Ө.Г-ийн өргөдөл 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны бүртгэлийн картад бүртгэгдсэн болох үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Ө.Гүлжазира нь 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 2.001.600 төгрөгийг “Кумакати” ХХК-д үндсэн баримтгүйгээр шилжүүлсэн гэх зөрчил гарсан байхад уг зөрчилд 6 сар 5 хоногийн дараа сахилгын шийтгэл ногдуулсан, түүнчлэн уг зөрчлийг Баян-Өлгий аймгийн Санхүү хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48 тоот актаар илрүүлж, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны, спортын яаманд мэдэгдсэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн байхад уг зөрчлийн илрүүлсэн /мэдсэн/-ээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.

 

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь уг зөрчлийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг зөрчлийг мэдсэн өдөр гэж үзэхэд 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн болох хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын лаборатори 3 дугаар сургуулийн захирлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд томилдог боловч лаборатори 3 дугаар сургуулийн захирал нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг, үйлчилгээний албан тушаал мөн дотогшоо чиглэсэн акт тул Иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

 

Иймд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.Гүлжазираг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү буюу 2017 оны  01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 1.435.404 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч Ө.Гүлжазира нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын лаборатори 3 дугаар сургуульд багшийн албан тушаалд ажиллаж байгаа болох нь талуудын тайлбар, Ө.Гүлжазирагийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчийн цалингийн зөрүүг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй ба одоо эрхэлж байгаа багшийн албан тушааалтын сүүлийн 3 сарын дундаж цалин 869.530 төгрөгийг захирлын албан тушаалын сүүлийн 3 сарын дундаж цалин 1.180.522 төгрөгөөс хассан дүн 310.993 төгрөгийг 4 сар 28 хоногоор тооцож,  цалингийн зөрүү 1.337.999 төгрөгийн хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 97.405 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Ө.Гүлжазирагийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Б/16 тоот ажлаас чөлөөлөх, түр томилох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.г Баян-Өлгий аймгийн Өлгий сумын лаборатори 3 дугаар суруулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор /цалингийн зөрүү/-т 1.337.999 төгрөгийг хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргуулж, нэхэмжлэгч Ө.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 97.405 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Гүлжазирагийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 36.358 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР