Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 188/ШШ2017/01226

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ...........................................тоотод оршин суух Бичээч овогт Баярбатын Баярмаа /РД:................./-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ...............................................тоотод оршин суух, Туваанжав овогт Чулуунбатын Оюунбаяр /РД:............................/,

 

Хариуцагч: ............................................. тоотод оршин суух, Ш овогт  Б /РД: ...................................../ нарт холбогдох

 

 Гэм хорын хохиролд 1.991.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, иргэдийн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Ч.О 2012 онд манай дүү н.Ц-тай авто машин солилцож, миний өмчлөлийн авто машиныг шилжүүлж авсан. Гэтэл 2014 онд нэг залуу надруу залгаж, авто машин худалдаж автал өмчлөл таны нэр дээр гарч ирээд байна та нэрээ шилжүүлээд өг гэхээр нь нотариат орж итгэмжлэл хийж өгсөн. Гэтэл 2015 онд авто ослын улмаас учирсан хохирол нэхэмжилж байна гэж шүүхээс намайг дуудаад 1.990.000 төгрөгийг Б.Б надаар төлүүлэхээр шийдвэр гарсан тул би н.Б гэх хүний хохирлыг барагдуулж 1.990.000 төгрөгийг төлсөн. Би Ч.Оюунбаярт автомашин шилжүүлж өгсөн. Ч.О цаашаа Б.Б-т авто машин худалдсан тул хариуцагч Ч.О, Б.Б нараас уг хохирлыг хувь тэнцүүлэн барагдуулахаар нэхэмжлэл гаргасан” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Хоёр хариуцагчийн  хувьд тайлбар хэлье. Ч.О-т 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр итгэмжлэл олгож, автомашиныг бусдад шилжүүлэх, гэрээнд гарын үсэг зурах бүх эрхийг олгосон. Ч.О автомашиныг шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас Б учирсан хохирлыг Б.Б төлж барагдуулсан. Ч.О-аас гэм хорын  хохирол шаардах боломжгүй болоод байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар Ч.О-аас шаардана. Харин Б.Б-аас иргэний хуулийн 497.1, 499.1, 510.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжилж байгаа.

Б.Б зам  тээврийн осол гаргасан үйл баримт нотлогдож байгаа. Ч.О итгэмжлэлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Б.Б өөрийн буруугүй хийгээгүй үйлдлийн улмаас төлбөр төлсөн” гэв.

 

Хариуцагч Ч.О нь шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Б нь Ч.О-т холбогдуулан 1.991.600 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Учир нь:     Бнь надад ...............улсын дугаартай Ауди маркийн суудлын автомашиныг худалдах, нэр шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурж нэг жилийн итгэмжлэл хийж өгөн худалдсан. Ч.О нь уг автомашиныг 2013 оны намар өөр машинаар солих болсон Энэ үед миний итгэмжлэлийн хугацаа дууссан байсан учраас машин сольсон хүндээ Б-гийн утасны дугаарыг өгч, нэрээ шилжүүлж аваарай гэж хэлсэн.

Б.Б-гийн нэхэмжлээд буй нэхэмжлэлд дурдсан осол аваараас болж учирсан хохирол нь надтай ямар ч хамааралгүй болох нь энэ бүгдээс харагдаж байна.

Учир нь сүүлд уг машиныг худалдаж авсан Б.Б 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зам тээврийн зөрчил гаргасан бөгөөд үүнээс хойш 2014 оны 9 дүгээр сард Б.Б, Б.Б нар холбогдож машины нэрээ шилжүүлсэн байсан. Гэтэл Б.Б нь нэхэмжлэлд шүүхээс нэхэмжлэл иртэл Б.Бгэдэг хүнд машин зарсан байсанг мэдээгүй гэдэг нь худал бөгөөд Б.Бэнэхүү нэхэмжлэлийг Б.Б-т холбогдуулж гаргах ёстой байсан гэдгээ мэдсээр байж, надад холбогдуулан уг нэхэмжлэлийг гаргаж байгаа нь ямар үндэслэлгүй гэдэг нь тодорхой байна” гэв.

 

Хариуцагч Б.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: “ Миний бие 2013 оны намар 26-12 УБУ улсын дугаартай ауди автомашиныг Ч.О гэдэг хүнээс зээлээр авсан. Ч.О нь уг машиныг надад өгөхдөө Б.Б\ гэдэг хүний утасны дугаарыг өгөөд утсаар нь холбогдоод авто машины нэрийг шилжүүлж аваарай гэсэн. Би өөрөө        Архангай аймагт амьдардаг, Улаанбаатар хотод хааяа ирдэг байсан бөгөөд ирэх үедээ Баярмаа гэдэг хүний дугаар луу залгахад утсаа авахгүй эсхүл холбогдохгүй байдаг байсан.

Улмаар 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дуүрэг Бэлх зуслангийн замд явж байхдаа урд машин гэнэт тооромсолсны улмаас 51-95 улсын дугаартай Хюндай Старикс маркийн авто машинтай мөргөлдөн зам тээврийн зөрчил гаргасан.

Уг ослын дагуу дуудлага өгснөөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн байцаагч үзлэг хийж байхад Монгол даатгал компанийн ажилтан ирж зөрчил гарсан газрын зураг болон тээврийн хэрэгслийн зургийг авч тэмдэглэл үйлдээд явсан. .......... дугаартай автомашинд үнэлгээ хийлгэхээр болсон бөгөөд нь Вэндо ХХК-ийг сонгоод 2.300.000 төгрөгийн хохирол гарсан. Үнэлгээний хөлс 20.000-30.000 орчим төгрөгийг би төлсөн. Хохирол болох 2.300.000 төгрөгийг Монгол даатгал ХХК-иас барагдуулахаар болж тээврийн хэрэгсэлтэй холбоотой шалгалтын ажил дууссан.

2014 оны 08 дугаар сард Б надруу утасдаад чамайг 10.000 төгрөгөөр торгосон байна. Энэ арай дэндэнэ гэж хэлээд утсаа тасалсан. 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр надад зам тээврийн зөрчилтэй холбогдуулан 192.000 төгрөгийн торгууль ногдуулсан байсан бөгөөд торгууль тухайн үед батлагдсан өршөөлийн тухай хуульд хамрагдан өршөөгдсөн. Иймээс би 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн уг зам тээврийн асуудал бүрэн дууслаа гэж ойлгосон.

Гэтэл 2016 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхийн 204 тоот өрөөнд ирж уулз гэсний дагуу очиход Б-тай холбоотой зам тээврийн зөрчлийн талаарх материал танилцуулсан. Уг материалд авто замын машины хохирлын үнэлгээ анхан шатны шүүхийн хэд хэдэн шийдвэр, захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл, тогтоол зэрэгтэй танилцаад маш их цочирдсон. Учир нь 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зам тээврийн зөрчилтэй холбогдуулан иргэн Б.Б-тай 2 удаа захиргааны арга хэмжээ авахуулсан уг зөрчил бүрэн хаагдсан гэсэн ойлгомжтой байсан бөгөөд захиргааны арга хэмжээ авагдсанаас хойш 1 жил 11 сарын дараа уг хэрэг ахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан нь холбогдох хуулийн заалттай зөрчилдөж байна.

 Үүнд: 2014 оны 7 дугаар сард ВХХК-ийн тогтоосон хохирлын акт байгаагүй, 2014 онд зам тээврийн осол гаргасан Хюндай Старикс автомашины зах зээлийн үнэ 3.500.000 төгрөгөөс 4.000.000 төгрөгийн үнэтэй байсан, өнөөгийн байдлаар 2016 онд уг машин 4.000.000 төгрөг орчим үнэтэй байгааг эрхэм та бүхэн анхааралдаа авна уу.

Миний бие Архангай аймгийн Өлзийт суманд өндөр настай ээжийгээ асарч амьдардаг бөгөөд өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй улсад эрхэлсэн тодорхой ажилгүй Учир нь: ээж маань нас дээр тул асаргаа шаардлагатай байдаг бөгөөд бид хоёр ээжийн тэтгэврийн мөнгөөр амьдардаг.

Иймээс энэ бүх байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

            Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ч.О, Б.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1.991.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ч.О нь Б.Б-ийн өмчлөлийн автомашиныг бусдад шилжүүлэх итгэмжлэлийг авсан, 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Зам тээврийн осолд шууд шалтгаантай, гэм буруугүй гэж, хариуцагч Б.Б нь Архангай аймгийн Өлзий суманд өндөр настай ээжийгээ асарч амьдардаг, нэг сарын орлого 260.000 төгрөгөөр амьдардаг, уг зөрчилд захиргааны арга хэмжээ авагдсан гэж тус тус маргажээ.

 

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн 26-12 УБУ улсын дугаартай Ауди-80 маркийн автомашиныг 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Ч.О-т шилжүүлсэн, гэтэл 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр уг автомашиныг хариуцагч Б.Б жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан ба 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2216 дугаар шийдвэрээр 26-12 УБУ улсын дугаартай  автомашины өмчлөгч Б.Б-г гэм буруутай гэж үзэж, Б.Б-с 1.991.600 төгрөг гаргуулж Б.Б-д олгож шийдвэрлэсэн тул уг 1.991.600 төгрөгийг хариуцагч Ч.О-аас тал хувь болох 995.800 төгрөг, Б.Б-аас тал хувь болох 995.800 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2216 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.Б-гаас 1.991.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 141.000 төгрөгийг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй ба зам тээврийн осолтой холбоотой гэм хорын маргааныг шүүх хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч Б.Б гэм буруутай гэж үзсэн үйл баримтыг дахин шүүх дүгнэхгүй, мөн Б.Б нь шүүхийн шийдвэрийн дагуу 1.991.600 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн болох нь баримтаар тогтоогдов. /хх-ийн 68-72 дахь тал/

 

Нэхэмжлэгч Б.Б-гаас хариуцагч Ч.О-т ................... улсын дугаартай Ауди-80 маркийн суудлын автомашиныг худалдах шилжүүлэх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг нэг жилийн хугацаатай итгэмжлэл олгосон ба зам тээврийн осол гарах цаг хугацаанд уг итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Автомашин худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр ............. улсын дугаартай автомашины харуицагч Б.Б-т шилжүүлсэн болох нь автомашин худалдах-худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн бүртгэх маягтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Ч.О-т нэхэмжлэгч Б.Бнь 26-12 УБУ улсын дугаартай автомашиныг арилжааны гэрээний үндсэн дээр автомашины солилцсон гэх тайлбарыг баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ч.О нарын хооронд............. улсын дугаартай Ауди-80 автомашиныг шилжүүлэх итгэмжлэл олгосонтой холбоотой харилцаа үүссэн ба уг осол гарахад хариуцагч Ч.О-ын гэм буруу байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.

 

Хариуцагч Б.Б нь 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр осол гарахад 26-12 УБУ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан, зам тээврийн осол гаргасан үйлдлээр гэм буруутай байх бөгөөд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Баярмаагийн эд хөрөнгөнд гэм хор учруулсан гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймд хариуцагч Б.Б-аас 995.800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, хариуцагч Ч.О-т холбогдох 995.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.Б-аас 995.800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 995.800 төгрөг болон Ч.О-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Булганбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 28.449 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Баярмаад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР

 

                 

      шүүгчид                                     Д.нямбазар

 

 

                                                               Б.ууганбаяр