Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2017/01514

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 152-00 тоотод байрлах “Тэнгэр а.........т” ББСБ ХХК /РД: ............./-ний нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Парк мейл, 4 давхар 401 тоотод байрлах З-н мод ХХК / РД: .........../-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.284.867 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн төлөөлөгч Х.М.., Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Тэнгэр Аз ....... ББСБ” ХХК болон зээлдэгч “З-ын мод” ХХК түүнийг төлөөлж гүйцэтгэх Ж.Б нар нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 15.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлэх /зээлүүлэхээр/ харилцан тохиролцож 01/201633 дугаар зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээ байгуулагдсан өдөр зээлдэгч “Зайварын мод” ХХК нь өөрийн Голомт банк дах ........................ тоот дансаараа дамжуулан гэрээний зүйлийг хүлээн авсан.

Зээлдэгч нь 01/201633 дугаар гэрээний хавсралт 1-т заасны дагуу зээл, зээлийн  хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч энэхүү үүргээ /хугацаа, хэмжээ/ зөрчиж зээлийн үндсэн төлбөрт 493, 15 төгрөг, хүүнд 611.506, 85 төгрөгийг тус тус төлсөн ба 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар дараахь төлбөрийг төлөх үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 14.999.506, 85 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 4.497.386, 38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл /торгууль/ 787.974, 09 төгрөг нийт зээлийн гэрээний үүрэгт 20.284.867, 32 төгрөгийн үүргээ биелүүлээгүй байна.

Зээлдэгч нь зээлийн барьцаанд “З-ын мод” ХХК-ийн захирал Ж.Б-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг,  18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48 А байр, зоорийн давхрын 27 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201046113 дугаарт бүртгэлтэй автозогсоол, мөн хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201046114  дугаарт бүртгэлтэй автозогсоолыг тус тус барьцаалсан.

 Зээлдэгч нь хугацаа хэтрүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргахад “Тэнгэр Аз И” ББСБ нь нотлох баримтуудыг хуулийн шаардлага хангуулан өгсөн ба нотариатын үйлчилгээний хөлсөнд 10.000.000 төгрөгийг төлсөн.

Иймд  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1., 22.3,-т зааснаар зээлийн үндсэн төлбөрт 14.999.506, 85 төгрөг, Иргэний хуулийн  222.5, 451.1, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.., 22.3., 24.3, 01/201633 дугаар зээлийн гэрээний 2.7, 2.8, 3.2.2-т зааснаар зээлийн хүүгийн үлдэгдэлд 4.497.386, 38 төгрөг, Иргэний хуулийн 452.2., 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3, 24.3, 01/201633 дугаар зээлийн гэрээний 2.7, 2.8, 3.2.2-д зааснаар нэмэгдүүлсэн хүүнд 787.974, 09 төгрөг буюу зээлийн гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэлд нийт 20.284.867, 32 төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар нотариатын үйлчилгээний хөлс 10.000 төгрөг нийт 20.294.867, 32 төгрөгийг хариуцагч “Зайварын мод” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Мөн Иргэний хуулийн 165.6, 169.1, 174.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7.1, 41.2-т зааснаар нэхэмжлэгч мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах, барьцаа хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагч “Зайварын мод” ХХК-ийн бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нгүүхийн шийдвэрт зааж өгнө үү” гэв.

 

Хариуцагч З-ын мод ХХК нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч “Т аз и” ББСБ ХХК нь хариуцагч “З мод” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.284.867 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Т а и” ББСБ ХХК, “З мод” ХХК нар нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 01/201633 дугаартай зээлийн гэрээгээр 15.000.000 /арван  таван сая/ төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээл олгохоор тохиролцсон гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Дээрхи зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-т заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт /18101/ москвагийн гудамж, 48а дугаар байр, зоорийн давхарт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201046113 дугаарт бүртгэгдсэн 27 тоот автозогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201046114 дугаарт бүртгэгдсэн 28 тоот автозогсоолыг барьцаалан “Т аз и” ББСБ ХХК, хариуцагч Зайварын мод ХХК  нарын хооронд “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулсан ба “Баталгаат ипотекийн гэрээ” гэрээг талууд бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдов.

Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрт 494 төгрөг, хүүнд зориулж 611.506  төгрөг нийт 612.000 төгрөг нэхэмжлэгчид шилжүүлсэн, үндсэн зээлийн үлдэгдэл 14.999.506 төгрөг, зээлийн хүүнд 4.497.386 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 787.974 төгрөг, нотариатын зардалд 10.000 төгрөг нийт 20.294.867 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Т аз и ББСБ ХХК-ийн зээлийн тооцооллыг маргасан тайлбар ирүүлээгүй тул байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй.

 

2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар буюу 7 сар 5 хоногоор тооцоход зээлийн хүү 4.497.386 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 787.974 төгрөгийг шүүх шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь нотариатын хөлс 10.000 төгрөг гаргуулах шаардлага нь баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч Зайварын мод ХХК-иас 20.284.867 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Таз и” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3533 дугаар захирамжаар хариуцагч З-ын мод ХХК-ийг эрэн сурвалжилж, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б-т шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гардуулж өгсөн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 11.30 цагт товлогдсон хурлын товыг мөн мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийг мэтгэлцэх боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан. 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 8 цаг 30 минутанд товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгчийн 99080633 дугаартай утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

 

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч “Зайварын мод” ХХК-иас 20.284.867 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т аз и” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “Т аз и” ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259.424 төгрөгийг улсын төсөвт  хэвээр үлдээж, хариуцагч Зайварын мод ХХК-иас 259.374 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Тэнгэр аз инвест” ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР