Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/01616

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 03 дугаар хороо, 12 дугаар хороолол, 13 байр, 32 тоотод оршин суух Ц-ын Т /РД:........................./-ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, үндсэн хуулийн гудамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Улсын бүртгэлийн ..................... дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, хандгайтын 230-01 тоотод байрлах, 108 м.кв талбайтай хувийн сууц, газрын хамт үнэлсэн үнэлгээ болох 100.000.000 төгрөгийн 70 хувиар тооцсон 70.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн төлөөлөгч И.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Мандахтуяа нар оролцов.    

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар  сарын 01-ний өдрийн 2684 дугаар шийдвэрээр Ц.Тнадаас 40.357.950 төгрөг гаргуулж “Хатан сүлд” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрээр төлөх төлбөрт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын 230/01 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн .............................дугаарт бүртгэлтэй 108 м.кв талбайтай хувийн сууц, газрын хамт битүүмжлэн хураан авсан.

Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3/10622 тоот мэдэгдлээр миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн............................. дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын 230/01 тоотод байрлах 108 м.кв талбайтай хувийн сууц, газрын хамт харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 100.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 70.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болсныг мэдэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь би өөрийн өмчлөлийн хувийн орон сууц, газрыг дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг 100.000.000 төгрөгөөр тохиролцоогүй. Надад 70 хувиар тооцон 70.000.000 төгрөгөөр үнэлэгдэх талаар шийдвэр гүйцэтгэгч тайлбарлаж өгөөгүй. Миний санал болгосон үнэ бол яг дуудлага худалдаагаар худалдах үнэ 100.000.000 төгрөг байна гэдгээ хэлж байсан. Хэрвээ таны хэлсэн үнийн 70 хувиар бууруулан тооцох талаар хэлсэн бол би 100.000.000  төгрөгөөр үнэлэхгүй байсан. Иймд харилцан тохиролцсон гээд байгаа үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд 100.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 70.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээ нь харилцан тохиролцсон үнэ биш тул Ц.Т миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015091 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын 230/01 тоотод байрлах 108 м.кв талбайтай хувийн сууц, газрын хамт үнэлсэн үнэлгээ болох 100.000.000 төгрөгийн 70 хувиар тооцсон 70.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийгээгүй байна.  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-г дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөгүй нь хууль зөрчиж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2684 дүгээр шийдвэрээр Ц-ын Т-ээс 40.357.950 төгрөгийг гаргуулж “Х     сүлд” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Түмэнгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн ........................ дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын 230/01 тоот хаягт байрлах 108 м.кв талбайтай хувийн сууц, газрыг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 159/03 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 159/05 дугаартай эд хөрөнгө барьцаалан хураах тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч Ц.Т-гээс үнийн саналыг авахад өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 100.000.000 төгрөгөөр үнэлж байгаа талаар 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бичгээр хүсэлт гаргасныг төлбөр авагч Х........сүлд ББСБ-ын зүгээс хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон.

Төлбөр төлөгч Ц.Түмэнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 100.000.000 төгрөгийн 70 хувь буюу 70.000.000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоосон болохыг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3/10622 дугаартай мэдэгдэх хуудсаар мэдэгдэж эрх үүргийг танилцуулж тэмдэглэл хөтөлсөн.

Төлбөр төлөгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэгч нь хууль тайлбарлаж өгөөгүй, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 70.000.000 төгрөгөөр үнэлсэн талаар гомдол гаргажээ.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийн үнийн саналыг авахдаа төлбөр төлөгч Ц.Т, төлбөр авагч Х...... сүлд ББСБ-ын захирал М.М, итгэмжпэгдсэн төлөөлөгч М.О  нарыг хамтад нь байлцуулж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг тайлбарлан өгч төлбөр төлөгчөөс үнийн саналыг бичгээр гаргуулж авсан болох нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр төлөгчийн бичгээр өгсөн үнийн санал зэргээр тогтоогдож байна. Мөн төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны санал болгох доод үнэ 70.000.000 төгрөг болохоос үнэлгээг 70.000.000 төгрөгөөр тогтоогоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын 230-1 тоотод байрлах 108 м.кв талбайтай 2 давхар, эд хөрөнгийн эрхийн ................. дугаарт бүртгэгдсэн хувийн орон сууц, тус хаягт байрлах 400 м.кв талбайтай газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2395 дугаар захирамжаар Агь трейд ХХК болон Ц.Т-гээс 40.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х...................сүлд ББСБ ХХК-д олгож, ...Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын 230-1 тоотод байрлах 108 м.кв талбайтай 2 давхар, эд хөрөнгийн эрхийн ....................... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөрийг барагдуулахаар тус тус тохиролцож зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх захирамжийн дагуу 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2395 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 14/1119 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 159/03 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын 230-1 тоотод байрлах 108 м.кв талбайтай 2 давхар, эд хөрөнгийн эрхийн ...................... дугаарт бүртгэгдсэн хувийн орон сууц, тус хаягт байрлах 400 м.кв талбайтай газрыг битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг хураан авч албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгч Ц.Т-д танилцуулан тэмдэглэлийг үйлджээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “эд хөрөнгө хураах” тухай 159/05 тоот тогтоолоор битүүмжилсэн хөрөнгүүдийг хураан уг ажиллагаанд оролцсон төлбөр төлөгч Ц.Түмэнд танилцуулан тэмдэглэл үйлдсэн ажиллагаа нь хууль зөрчөөгүй ба нэхэмжлэгч битүүмжлэх болон хураан авах ажиллагаанд гомдол гаргаагүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч Ц.Т. нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын 230-1 тоотод байрлах 108 м.кв талбайтай 2 давхар, эд хөрөнгийн эрхийн .................дугаарт бүртгэгдсэн хувийн орон сууц, тус хаягт байрлах 400 м.кв талбайтай газрыг 100.000.000 төгрөгөөр үнэлсэн болох нь Ц.Т-ийн үнийн санал, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

/ХХ-ийн 28 дахь тал/

 

Төлбөр авагч Х.........сүлд ББСБ ХХК нь төлбөр төлөгчийн үнэлгээ буюу 100.000.000 төгрөгөөр үнэлж, анхны албадан дуудлага худалдаанд оруулах саналыг хүлээн зөвшөөрсөн байна.

/ХХ-ийн 19 дэх тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын 230-1 тоотод байрлах 108 м.кв талбайтай 2 давхар, эд хөрөнгийн эрхийн .................. дугаарт бүртгэгдсэн хувийн орон сууц, тус хаягт байрлах 400 м.кв талбайтай газрыг 100.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 70.000.000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгчид 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гардуулжээ.

/ХХ-ийн 4 дэх тал/

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 70 хувиар тооцохыг мэдээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байгаа атлаа 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд “...Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар үнийн санал авахад 100 сая төгрөгөөр үнэлж байгааг хэлж бичгээр саналаа гаргалаа” гэж тэмдэглэж, төлбөр төлөгч Ц.Т. гарын үсэг зурж баталгаажуулсан үйл баримтаас үзэхэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг тайлбарласан байна.

 

Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ба хуулийн зохицуулалттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан атлаа мэдээгүй гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2395 дугаар захирамжаар А..... трейд ХХК болон Ц.Т-ээс 40.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.........сүлд ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх тул Ц.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Ц.Т-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР