Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 60

 

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 291-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

     Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэболдын Жанчивсүрэнг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Э.Жанчивсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 2 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жанчивсүрэнд оногдуулсан хорих ялуудын хөнгөнийг хүндэд багтаан  түүний биечлэн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 3 жил 2 сар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Жанчивсүрэнд оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.    

 

5.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жанчивсүрэнгээс 2972853 төгрөг, иргэний хариуцагч Б.Түвшиндоржоос 1000000 төгрөг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.Анхтуяад олгож, нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 215820530  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Хохирогч Ё.Нарантуул нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, цаашид гарах эмчилгээний зардал,  тэжээгчээ алдсаны зөрүү хохирлыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу тус тус нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

7.Шүүгдэгч Э.Жанчивсүрэн, иргэний хариуцагч Б.Түвшиндорж нар нь хохирогч Ё.Нарантуулд эмчилгээний зардалд 569940 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Отгонтүвшинд 371000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

        8.Шүүгдэгч Э.Жанчивсүрэн нь  цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

       9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жанчивсүрэнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

       10.Шүүгдэгч Э.Жанчивсүрэнгийн В,С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 702449 тоот жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсүгэй.                                                        

 

       11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг, 297 дугаар үйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Жанчивсүрэнд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

        12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                             

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭН