Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2017/01031

 

2017 оны 05 сарын 04 өдөр

           Дугаар 183/ШШ2017/01031

                       Улаанбаатар хот

     Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

   татгалзсаныг баталж, хэргийг

     хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-66, өөрийн байранд байрлах “Касс таун” ХХК /РД:2580462/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа наадамчдын гудамж 725 байр 7 тоотод оршин суух Боржигон овогт Суваажавын Даваадорж /РД:ХК83082415/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 348 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 25-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Касс таун” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь 2016.07.09-ний өдрөөс 2017.11.10-ны өдрийг хүртэл бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авч манай компанитай хамтран ажиллаж эхэлсэн. 2017.04.10-ны байдлаар “Hive Club” нь манай компанид 348 000 төгрөгийн тооцоотой бөгөөд өнөөдрийг хүртэл тус тооцоог хийгээгүй тул манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Касс таун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлага болох 348 000 төгрөгийг 2017.05.01-ний өдөр бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Касс таун” ХХК нь хариуцагч С.Даваадоржид холбогдуулан гэрээний үүрэгт 348 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 348 000 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан

 

журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Касс таун”  ХХК нь хариуцагч С.Даваадоржид холбогдуулан гэрээний үүрэгт 348 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 11 090 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 5 545 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч “Касс таун” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.                                    

                 

ШҮҮГЧ                                           Д.РЕНЧЕНХОРОЛ