Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 137

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Р.О .

Хариуцагч: УБЕГ , БЗДБХ .

Гуравдагч этгээд: Н.Ж 

Гуравдагч этгээд:  М.З .

Нэхэмжлэлийн шаардлага: “БЗДБХ т Р.О ийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан гомдолд хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож,Y-220******* дугаарт бүртгэгдсэн гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 34-134 тоот 43.73 м кв орон сууцны өмчлөгчөөр Н.Ж ыг бүртгэсэн бүртгэл, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/610 дугаар тушаалын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заагдсан иргэн М. З д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр, нэхэмжлэгч Р.О , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У*******, гуравдагч этгээд М.З , Н.Ж , гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Д.Н*******, гэрч Т.З*******, Д.Г******* нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Тус шүүхээс 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/Ш32018/ 4906 тоот захирамж гаргаж, нэхэмжлэгчийн хүсэл зоригийг тодруулж, бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон өгсөн нь хэргийг тал бүрээс нь нарийн нягтлан шийдвэрлэх гэсэн утга агуулгатай хэмээн ойлгож доорхи байдлаар шуүгчийн захирамжид заагдсан нөхцөл байдлыг тодруулж байна.

1.БЗДБХ т хэн ч маргахгүй боломжгүй үйл баримтаар Р.О  миний бие гомдол гаргасан.

- Гэрлэлтийн баталгаа   М.З   болон  Р.О    нар   нь   гэр 

бүлийн гишүүд, 2010 онд гэр бүл болсон хууль ёсны баталгаатай гэдгийг Улсын бүртгэгч үгүйсгэж чадахгүй.

-М.З  болон Р.О  нарын дундаас том хүү З ын Ундарга, бага охин З ын Оргилуун нар төрсөн болохыг мөн л Улсын бүртгэгч үгүйсгэж чадахгүй.

-Гэр бүл цуцлуулахаар шүүхэд хандсан үйл баримт болон гэрлэснээс хойш 2012 онд Баянзүрх дүүргийн 14-р хороо, 34-134 тоот 43.73мкв Ү-220******* тоот дугаартай орон сууцыг худалдан авсан үйл баримттай ч маргаж чадахгүй.

Гэтэл БЗДБХ  нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны миний гомдолд 30 хоногт багтаан хариу өгөөгүй хууль бус үйлдэл юм.

БЗДБХ  нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.6-д “Иргэн , хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, .... ” гэсэн заалтыг зөрчиж гэр бүлийн гишүүн Р.О , 3 Ундарга .З.Оргилуун нарын эрх ашгийг хохироосон, мөн хуулийн 18.1.8-д заагдсан “...улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж,  “ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ” гэсэн заалтыг зөрчиж гомдол гаргагч Р.О т “Баянзүрх дүүргийн 14-р хороо, 34-134 тоот 43.73мкв Ү-220******* дугаартай орон сууцны эх гэрчилгээ хадгалагдаж байна шүү ” хэмээн гомдол гаргаад байхад санаатайгаар гомдлыг дарагдуулж байгаад М.З д шинэ гэрчилгээ дахин олгосон нь бидний гэр бүлийн хөрөнгө бусдад шилжих үндэс бүрдсэн.

Улсын бүртгэгч нар энэ үйлдлээрээ УБЕХ-ийн 18.1.11-д заагдсан хориглосон зарчмыг зөрчиж , санаатай үйлдлийг гаргасан байх боломжтой гэж хардаж байна. Мөн ЭХӨЭТХЭХБЭУБТХ-ийн 5.1.3-ийг ноцтой зөрчсөн.

Учир нь БЗДБХ  нь хуульд нийцүүлж ажилладаг бол миний 2018.05.02-ны өдөр гаргасан гомдол, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан гомдлууд Баянзүрх дүүргийн 14-р хороо, 34-134 тоот 43.73мкв Ү-220******* тоот дугаартай орон сууцны хувийн хэрэгт хадгалагдаж байсан бол бидний гэр бүлийн ганц хөрөнгө болох байр маань бусдын өмчлөлд шилжихгүй байсан.

БЗДБХ  нь иргэн Р.О ийн гомдолд 30 хоногт багтаан хариу өгөхгүй байсан мөртлөө М.З  нь эх гэрчилгээг хаясан гэсэн хуурамч баримт бүрдүүлэн өгснийг мэдсээр байж, ЭХӨЭТХЭХБЭУБТХ-ийн 18.6-д заагдсан 30 хоногийн дотор шинээр гэрчилгээ олгох боломжтой байтал 3 хоногийн дотор олгож байгаа нь шударга ёс мөн үү.

Хэрэв манай нөхөр М.З  нь БЗДБХ -ийн бүртгэгч нартай хуйвалдаж, эсхүл тэдний хариуцлагагүй байдлыг далимдуулан  хууран  мэхэлж  шинээр  гэрчилгээ   аваагүй   бол   бидний   эрх   ашиг зөрчигдөхгүй байх байсан.

Мөн БЗДБХ  миний гаргасан 2018.05.08-ны гомдлыг хуулийн хугацаанд 2018.06.07-ны дотор нягтлан шалгаж, дээд шатны албан тушаалтанд давж заалдах эрхийг хуулийн хугацаанд олгосон бол өнөөдөр би Захиргааны шүүхэд хандах шаардлагагүй байсан.

БЗДБХ -ийн бүртгэгч нарын хууль бус эс үйлдэхүйгээс болж насан хүрээгүй иргэд болох 3. УндаргаД Оргилуун нар нь орох орон, амьдрах сууцгүй гачигдаж байгаа нь хэний буруутай үйлдэл вэ?

Төрийн албан тушаалтангууд хэнээс ч хараат бус байж , бусдын гуйлгад автаж хууль зөрчөөгүй байсан бол шүүхэд хандах шаардлага үүсэхгүй, ЗХШХШТХ-ийн 1.1 -д заагдсан эрх зөрчигдөхгүй байх байлаа.

Хэн нэгний нөлөөлөл, шахалт хавчилт , шан харамжинд автаагүй л бол байрны ЭХ гэрчилгээ, эх хувиараа эхнэр Р.О  надад хадгалагдаж байгааг хэлсээр. бичсээр байхад давхардуулан гэрчилгээ олгох нь шударга бус үйлдэл юм.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.2-д “ төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж,” гэж заасан байгаа нь улсын бүртгэгч хэний ашиг сонирхлыг  тэргүүн ээлжинд тавьсан болох нь тод харагдана.

Иймд БЗДБХ т Р.О ийн 2018.05.08-ны өдөр гаргасан гомдолд ИТБАТГӨГШТХ-д заагдсан хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож , Ү-220******* тоот гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 14-р хороо, 34-134 тоот 43.73 м.кв орон сууцны өмчлөгчөөр Н.Ж ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг маргааныг Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Шүүхэд хариуцагчаас гарган өгсөн нотлох баримтыг үндэслэн ЗХШХШТХ-ийн 20-р зүйлийн 20.1.1-д заагдсанаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх нөхцөл байдал үүслээ.

Нэхэмжлэгч Р.О  нь 2018.05.07-ны өдөр Ү220******* дугаартай, Баянзүрх дүүргийн 14-р хороо,14-р хороолол, ХД-34 дүгээр байрны 134 тоот 43.73 м.кв байрны эх гэрчилгээг нотариатаар гэрчлүүлж, 2018.05.08-ны өдөр өөрийн нөхөр М.З д шинээр гэрчилгээ олгож болохгүй, гэр бүлийн маргаантай байгаа” хэмээн холбогдох нотлох баримтууд хавсарган үндэслэл бүхий гомдлоо гаргасан байна.

Гэтэл гомдол гаргасан 2018.05.02, 2018.05.08-ны өдрөөс хойш нэхэмжлэгч ШО ийн нөхөр М.З  нь 2018.05.16-ны өдөр “Үрэгдүүлсэн гэрчилгээ  шинээр олгох " хүсэлт гаргасан байна.

Нэхэмжлэгч Р.О ийн гомдлыг Улсын бүртгэлийн бүртгэгч хуульд нийцүүлж шалгаж үзсэн бол “М.З ын гэрчилгээгээ хаясан гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзээд шинээр гэрчилгээ олгохоос татгалзах байжээ.

Энэ нь УБЕГын даргын 2011.01,17-ны өдрийн 38-р тушаалын хавсралт болох  “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг Улсын бүртгэгч зөрчсөн үйлдэл юм.

Иймд ЗХШХШТХ-ийн 106.3.1-д заагдсанаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн еренхий газрын даргын 2018.06.05-ны өдрийн А/610 тоот тушаалын 1- р зүйлийн 1.4-дэх хэсэгт заагдсан иргэн М.З д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд үед гаргасан тайлбартаа: “...Иргэн Р.О  нь гуравдагч этгээд М.З тай 2006 оноос Гренада улсад амьдарч байхдаа 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус улсын Төв шүүхээр гэрлэлтээ батлуулсан хууль ёсны гэр бүл юм. Энэ хоёр хүний дундаас 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр том хүү З ын Ундрага, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр охин З ын Оргилуун нар төрсөн. Р.О , М.З  нар нь 2012 онд Монгол улсад ирээд Ү-220******* дугаарт гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 34-134 тоот 43.73 м.кв орон сууцны өмчлөгчөөр өрхийн тэргүүн М.З ыг бүртгүүлсэн бөгөөд гэр бүлийн дундын хөрөнгө байсан. Гэр бүлийн таарамжгүй харилцаа үүсэж 2018 оны 05 дугаар сард гэр бүлийн маргаан иргэний хэргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрэх эсэхээ шийдвэрлүүлсэн. Эвлэрүүлэн зуучлах үед эд хөрөнгийг битүүмжлэх, бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглох боломж байдаггүй. Эвлэрүүлэн зуучлах үед талуудыг эвлэрүүлэх, гэр бүлийн бат бэх байдлыг хамгаалах арга хэмжээг авдаг. Энэ үед Р.О  нь орон сууцныхаа гэрчилгээг М.З аас авсан. М.З  нь үүнийг мэдэж байсан. Энэ ч үндэслэлээр М.З  нь Р.О ээс байрны гэрчилгээг нэхсэн байдаг. Р.О  нь бид гэр бүлийн маргаантай байгаа уг асуудлаа шүүхээр шийдвэрлүүлсний дараа аваарай гэж хэлсэн. М.З  нь байрны гэрчилгээгээ хаясан гэж хэлээд дахин гэрчилгээ гаргуулан авч болзошгүй нөхцөл үүссэн учраас Р.О  нь улсын бүртгэлийн байгууллагад 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өргөдөл гарган гэр бүлийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний шүүхэд гэр бүлийн маргаан эвлэрүүлэн зуучлахаар маргаан явж байгаа гэсэн холбогдох бүхий баримтыг  нотариатаар баталгаажуулсан дахин гэрчилгээ олгож болохгүй, гэр бүлийн маргаантай байна гэдгийг мэдэгдсэн. 

Гэтэл өмчлөгчөөс бусад этгээдийн гомдлыг хүлээн авахгүй гээд гомдлыг хүлээн авалгүй буцаасан. Иймд  гомдлыг  шууданд  хийж  2018  оны  05  дугаар  сарын  03-ний  өдөр хариуцагч байгууллагад очсон. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг түдгэлзүүлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус байгууллагад гомдол гаргасан. Гэтэл гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Иймд хүүхдийн эрхийг хамгаалж гэр бүлийн маргааныг шийдвэрлэгдэх хүртэл шинээр гэрчилгээ олгох, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож өгнө үү гэсэн үндэслэл бүхий гомдлыг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Уг өргөдөл 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч байгууллагад очсон бөгөөд хариу өгөөгүй. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний өргөдөл, гомдолд 30 хоногийн дотор хариу өгөх үүрэгтэй. Энэ хугацаа хэтэрсэн. Р.О  нь надад хариу өгөхгүй байна гэсэн учраас миний бие 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр биеэр очиж 3 дахь удаагаа гомдол гаргасан. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн өргөдөл хариу өгөөгүй нь эс үйлдэхүй байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлага болгосон байгаа. Тус өргөдөл 05 дугаар сарын 09-ний өдөр шуудангаар очсон учраас 06 дугаар сарын 09-ний өдрийн дотор хариу өгөх үүрэгтэй. Хэрэв өргөдлийг үзээд судалж үзэх хугацаа шаардлагатай бол дээд шатны байгууллага, албан тушаалтанд хүсэлт гарган өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгах хүсэлт гаргаж хугацааг сунгуулдаг. Өргөдлийг шийдвэрлэх, хариу өгөх хугацааг сунгасан гэсэн баримт хавтаст хэрэгт байхгүй. Иймд нэхэмжлэлийн уг шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна.

Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Н.Ж ыг эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд үндэслэл бүхий гомдол улсын бүртгэлийн байгууллагад ирсэн байсан. Өөрөөр хэлбэл холбогдох баримтууд болон үндэслэлийг тайлбарыг өгөөд байхад шинээр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байдаг. Нэхэмжлэгчийн гомдол улсын бүртгэлийн байгууллагад хянагдаж байхад М.З  нь би гэрчилгээгээ хаячихлаа гээд шинээр гэрчилгээ гаргуулан авсан байдаг. Өргөдөл, гомдлыг хянаж байх үед улсын бүртгэлд өөрчлөлт оруулах ёсгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17 өдрийн 38 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 8.10-д Тусгай тэмдэглэл, урьдчилсан тэмдэглэл хийх хуульд заасан үндэслэл үүсээгүй боловч иргэд хуулийн этгээдээс тухайн эд хөрөнгийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн талаар үндэслэл бүхий маргаан үүсгэж бичгээр өргөдөл хүсэлт гаргасан тохиолдолд тухайн этгээдэд хууль ёсны эрхээ  хэрэгжүүлэх  боломж  олгох    зорилгоор   Улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр уг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хөдөлгөөн хийхийг 30 хүртэл хоногоор  түдгэлзүүлж  болно  гэж  заасан.  Улсын  бүртгэгч  эхнэр хүүхдээс нь өргөдөл ирлээ, гэр бүлийн асуудал байгаа юм байна, үл хөдлөх хөрөнгийг хамгаалах ёстой гэж үзээд ерөнхий бүртгэгчдээ хүсэлтийг танилцуулаад  хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн бол иргэний шүүхээс эд хөрөнгийг битүүмжлэх боломж байсан. Улсын бүртгэгчийн уг үйлдэлд авилга болон ашиг сонирхлын зөрчил байсан гэж үзэж байна.

Мөн дээрх журмын 10.7-д Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь өөр хүнд хадгалагдаж байгаа талаар өргөдөл, мэдээлэл ирсэн болон гэрчилгээг үрэгдүүлсэн тухай нотлох баримт нь хуурамч болохыг улсын бүртгэгч мэдэж байгаа тохиолдолд гэрчилгээг дахин олгохыг хориглох бөгөөд энэ тухай хэлтэс, тасаг, газрын даргад танилцуулна гэж заасан. Яг энэ үндэслэлээр нэхэмжлэгч гомдлуудыг гаргасан. Тэгэхээр дахин гэрчилгээ олгох асуудал яригдахгүй.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өрийн А/610 дугаар тушаалын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт М.З  нь би гэрчилгээгээ хаячихлаа, дахин гэрчилгээ олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан болохыг дурдсан байдаг. Бидний зүгээс урьдчилсан хамгаалалтыг хийлгэхээр төрийн байгууллагад хандсан. Хуульд нийцүүлэн ажилладаг төрийн албан хаагч ажиллаж байсан бол энэ асуудал гарахгүй байсан. Хүүхдийн эрхийн тухай хуульд Төрийн байгууллага хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавина гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл эхнэр нь 2 хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна гэж бичсээр байтал түүний нөхрийн нэр дээр байгаа гэрчилгээг бусдад шилжүүлэх боломжийг олгосон нь хүүхдүүдийн эрхийг ноцтой зөрчсөн. Гэр бүлийн гишүүдийн эрх адил тэгш байх эрхэд халдсан.

Иргэний хэргийн шүүхэд эд хөрөнгийн маргаан шийдвэрлэгдэж байгаа. Тус шүүх гэр бүлийн дундын хөрөнгийн маргааныг шийдвэрлэнэ. Гэвч иргэний хэргийн шүүхэд маргаж байх хугацаанд М.З  нь өөрийн эгч Н.Ж д үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг хүчингүй болгож байж гэр бүлийн дундын хөрөнгө шударга, тэгшээр хуваагдах үндэслэл үүснэ. 

Хариуцагчаас нэхэмжлэгчийн өргөдөлд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 8.10, 10.7 дахь заалтуудыг баримталдаггүй гэсэн хариуг өгсөн бол өөр арга хэмжээ авах боломжтой байсан. Хуульд заасан хугацаанд хариу өгөхгүй байх хугацаанд М.З д шинээр гэрчилгээ олгож, тушаал шийдвэр гаргуулсан нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өрийн А/610 дугаар тушаалаар шинээр гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулъя гэж байгаа. Шинээр шүүхэд нотлох баримтаар өгсөн эх хувь гэрчилгээг хуурамч гэж талуудаас маргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Эрхийн Улсын бүртгэлийн Ү220******* дугаартай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13336/ ХД34 дүгээр байрны 134 тоот орон  сууцны  өмчлөгчөөр  иргэн  М.З  /*******/ бүртгэлтэй байсан бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн иргэн Б.Ж ы гаргасан мэдүүлэг болон 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг үндэслэн өмчлөх эрхийг иргэн М.З  /*******/-аас Б.Ж  /*******/д шилжүүлэн бүртгэсэн байна.

Уг бүртгэл нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан тул тус хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэл хийсэн байна.

Нэхэмжлэлд дурдсан 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн гаргасан гомдолд 6 дугаар  сарын 11-ний 8/938 тоот албан бичгээр тодорхой хариу өгсөн болно.

Иймд тус бүртгэлийн хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар  сарын 05-ны өдрийн А/610 тоот тушаал нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгө бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6, “Бүртгэлийн гэрчилгээг хаясан, үрэгдүүлсэн тохиолдолд энэ тухай нотлох баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр 30 хоногийн дотор шинээр бичиж олгоно.” Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 10.1, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохыг хүссэн өмчлөгчийн өргөдөл, үрэгдүүлсэн гэрчилгээг хүчингүй болгуулахаар зарлуулсан өдөр тутмын сонин зэргийг үндэслэн Улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр үрэгдүүлсэн гэрчилгээг хүчингүйд тооцож, шинээр гэрчилгээ бичиж олгоно.” 10.2 Үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгохдоо холбогдох нотлох баримтыг хэлтэс, тасгийн даргаар хянуулж, Улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэр гаргуулна” дахь хэсэг мөн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж заасныг үндэслэсэн байна.

Иргэн М.З  2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан мэдүүлэг нотлох баримтууд нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэл байхгүй байсан байна. 

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/610 тоот тушаал нь хүчингүй болох хууль эрх зүйн үндэслэлгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан өргөдөлтэй танилцаад 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр буюу ажлын 30 хоногийн хугацаанд хариу өгсөн. Манай байгууллагад 3 удаа өргөдөл гаргасан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэл байхгүй тул мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэл хийх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Нэхэмжлэгчийн удаа дараагийн өргөдөлд хариуг нь өгсөн байгаа.  

Ү-220******* дугаарт гэрчилгээтэй орон сууцны өмчлөгчөөр Н.Ж ыг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй. Иймд 2018 оны 06 дугаар сарын 06-ний өдөр М.З , Н.Ж  нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг үндэслэн бүртгэл хийгдэж өмчлөх эрхийг шилжүүлсэн.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 10.1-д заасны дагуу эд  хөрөнгө  өмчлөх  улсын  бүртгэлийн гэрчилгээг дахин олгохыг хүссэн нэхэмжлэгчийн өргөдөл, гэрчилгээг хүчингүй болгуулахаар зарлуулсан өдөр тутмын сонины зар зэргийг үндэслэн гэрчилгээг дахин олгосон. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэл байгаагүй учраас бүртгэлийг хийсэн...” гэв.

Гуравдагч этгээд Н.Ж  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Н.Ж  нь үеэл дүү болох М.З аас мөнгөний авлагатай байсан. Иймд дүүгээсээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 34-р байр 134 тоот, 43,73 м2  2 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлсэн өрөндөө авсан. 

Нэрийг нь шилжүүлэхдээ БЗДБХ -ийн журмын дагуу хүсэлтээ гаргаж бүртгүүлж нэрийг шилжүүлж авсан болно. Хууль бус зүйл байхгүй” гэжээ.

Гуравдагч этгээд Н.Ж  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “...Н.Ж  би 2018 оны 6 дугаар сарын 15 -ны өдөр "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13336/, ХД-39-134 тоот, 2 өрөө орон сууцыг М.З аас худалдан авч хуульд заасан журмын дагуу өмчлөгчөөр бүртгүүлсэн.

Нэхэмжлэгч Р.О  нь уг орон сууцтай холбогдуулан өмчлөх эрх илжүүлсэн бүртгэлийг хууль бус гэж үзэн, хүчингүй болгуулахаар шаардаж байх үүнийхээ гол үндэслэлийг тайлбарлахдаа маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж, мөн гэр бүл цуцлах маргааныг шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын бүртгэлд урьдчилан тэмдэглэл хийлгэх хүсэлт өгснийг хариуцагч тал урьдчилсан тэмдэглэл хийж өгөхөөс татгалзсаны улмаас нөхөр М.З д дээрх үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах боломж олгосон гэсэн нь үндэслэлгүй юм.

Намайг уг орон сууцыг худалдан авах үед ямар нэгэн эрхийн зөрчил огт байгаагүй болно.

Р.О  нь Нийслэлийн БЗДБХ т хэд хэдэн удаа урьдчилсан тэмдэглэл хийлгэх хүсэлт өгсөн байдаг бөгөөд энэ хүсэлтийг нь хангах боломжгүй гэдгийг тухай бүрд нь түүнд бичгээр өгч байсан байдаг.

Миний хувьд хариуцагчийн энэ үйлдэл хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Өв залгамжлагч, худалдан авагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээг хийж  болно", мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д " шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр  гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан  бол урьдчилсан болон тусгай тэмдэглэл хийж болохоор зохицуулжээ.

Гэтэл нэхэмжлэгч Р.О ийн тус байгууллагад гаргасан хүсэлт нь дээрх хуулийн алинд ч хамаарахгүй байсан тул түүний гаргасан хүсэлтийг хангах боломжгүй байсан байна.

Н.Ж  миний М.З тай байгуулсан "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ" бол хуульд заасан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд энэхүү хэлцлийн дагуу хариуцагч байгууллага нь Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр Вйлийн 24.1-д зааснаар өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэсэн тул хууль зөрчөөгүй болно.Түүнчлэн М.З  нь өмчлөх эрхийн гэрчилгээгээ олохгүй байсны улмаас хаясан гээсэн хэмээн хуульд заасны дагуу сонинд зарлуулсан байсан тул хариуцагч байгууллага нь хуульд заасан эрхийн дагуу шинээр гэрчилгээ бичиж олгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн а/610 тоот Эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцох тухай тушаалын 1.4 дэх хэсэгт байгаа М.З д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг шаардаж буй шаардлага болон үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд М.З  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2018.08.10-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ БЗД-ийн улсын бүртгэлийн хэлтэст Р.О ийн 2018.05.08-ны өдөр гаргасан гомдолд ИТБАТГӨГШТХ-д заагдсан хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Ү-220******* тоот гэрчилгээтэй БЗД-ийн 14-р хороо, 34-134 тоот 43.73м2 орон сууцны өмчлөгчөөр Н.Ж ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцуулах, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн а/610 тоот Эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцох тухай тушаалын 1.4 дэх хэсэгт байгаа М.З д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай шаардлага гаргасныг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч байна.

М.З  миний бие нэхэмжлэгч Р.О тэй 2010.02.11-ний өдөр гэр бүл болсон бөгөөд бидний дундаас 2010.02.11-ний өдөр хүү З.Ундарга, 2014.09.25- д охин З.Оргилуун нар төрсөн билээ. 2018 оны 5 дугаар сарын эхээр эхнэр Р.О  бид хоёр хэрэлдэж муудалцсанаас болоод эхнэр маань уурлан хүүхдүүдээ аваад аавынхруугаа явсан. Анхандаа би түүнийг хэд хоноод уур нь гараад ирэх байх л гэж бодож байсан. Гэвч эхнэр Р.О  нь 2018.05.28-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байсан ба улмаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлүүлэх хүсэлтийг давхар гаргасан байсан. 

Үүний дагуу 2018.06.04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, 2018.06.15-ны өдөр Шүүгчийн 07365 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж гарсан байсан.

Ингээд СБДИХАШШ-ээс М.З  намайг 2018.06.22-ны өдөр дуудаж, нэхэмжлэлийг гардуулах ажиллагааг хийснээр би эхнэр Р.О ийг гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл шүүхэд өгснийг анх мэдэж маш их цочирдсон.

Эхнэр Р.О ийн нэхэмжлэлд дурдаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь хэдийгээр биднийг гэр бүл болсноос хойш бий болсон эд хөрөнгө боловч, энэ үл хөдлөх эд хөрөнгийг бий болгосон санхүүгийн эх үүсвэр нь эхнэр бид хоёроос бус нагац эгч Н.Ж аас зээлж авсан мөнгөөр бий болсон хөрөнгө юм. Учир нь би Р.О тэй гэрлэхээс өмнө 2005 онд АНУ-д мөнгө хураах зорилгоор явахаар шийдвэрлэн, виз гаргуулах гэж эгч Н.Ж аас 20 000 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 30 000 000 төгрөг зээлсэн бөгөөд үүнийгээ тэнд очиж ажилласан хөлсөө хуримтлуулж байгаад буцааж өгөхөөр тохиролцсон билээ. Гэвч виз гаргаж өгнө гэсэн П.Хишигжаргал гэгч хүнд залилуулж мөнгөө алдсанаас болж АНУ-руу явж чадалгүй Гренада гэдэг улсад хаягдсан. Ингээд Н.Ж аас авсан мөнгөө тэр чигээр нь алдаж өрөнд орсон.

Гэтэл Гренада улс амьжиргааны өртөг өндөртэй байсны улмаас би олигтой мөнгө хуримтлуулж чадалгүй, эгчээсээ зээлсэн мөнгөө ч өгч чадалгүй Монголдоо буцаж ирсэн. Энэ үед ээж маань өөрийн нэр дээр 23 000 000 төгрөгийн зээл аван уг орон сууцны урьдчилгаа төлбөрт төлж өгсний хүчинд бид дээрх орон сууцанд орж амьдарсан болно. Энэхүү 23 000 000 төгрөгийн зээлийг Н.Ж  бидний өмнөөс төлж өгсөн. Ингэж би Н.Ж аас зээлсэн 30 000 000 төгрөг, ээжийнхээ Худалдаа хөгжлийн банкнаас зээлж өгсөн 23 000 000 төгрөг нийт 53 000 000 төгрөгийн өртгөөр уг байрны өмчлөгч болсон бөгөөд энэ нь миний хуваарьт хөрөнгө байсан. Ийм ч учраас өмчлөх эрх нь 2013.02.14-ны өдөр ганц миний нэр дээр бүртгэгдсэн болно. Үүнийг ч миний эхнэр өөрөө мэдэж зөвшөөрсөн бөгөөд 2013 оноос хойш Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 он  хүртэлх 5 жилийн хугацаанд эрхийн бүртгэл буруу гэсэн маргааныг огт гаргаж  байгаагүй болно. М.З  миний хувьд Н.Ж аас авсан зээлээ буцааж төлөх үүрэгтэй хүн. Олон ч жил Н.Ж ыг мөнгөө нэхэх үед нь "2  өрөө байр авч өгнө" гэж хаацайлсаар өнгөрөөж байсан. Тиймээс би  Н.Ж д төлөх ёстой өрийг байраараа төлж хаахаар шийдвэрлэсэн. Ер нь бол бидний хоорондын маргаан ч энэ өрнөөс болдог байсан. Хэдийгээр ах дүү  улс ч гэсэн бүгд өөр өөрийн гэсэн тус тусын амьдралтай, боломжтой үедээ бие  биедээ тусалж мөнгө зээлсэн ч , хэрэгтэй үедээ ах дүү гэлтгүй л буцааж нэхэх ньь 1 зүй ёсны хэрэг. Гэтэл би бусдаас авсан мөнгөө эргүүлж төлөх хэрэгтэй байна гэхээр эхнэр хүлээж авдаггүй уурлаж хэрүүл хийдэг байсан.

     Ингээд М.З  миний бие 2018 оны 6 дугаар сарын 15 -ны өдөр "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /14338/, ХД-39134 тоот, 2 өрөө орон сууцыг М.Ж д худалдан улсын бүртгэлд хуульд заасан журмын дагуу шинэ өмчлөгчөөр Н.Ж  нь өмчлөгчөөр бүртгэгдсэн болно.

Нэхэмжлэгч Р О  нь уг орон сууцтай холбогдуулан өмчлөх эрх : шилжүүлсэн бүртгэлийг хууль бус гэж үзэн, хүчингүй болгуулахаар шаардаж байх ба үүнийхээ гол үндэслэлийн тайлбарлахдаа маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж, мөн гэр бүл цуцлах маргааныг шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын бүртгэлд урьдчилан тэмдэглэл хийлгэх хүсэлт өгснийг хариуцагч тал урьдчилсан тэмдэглэл хийж өгөхөөс татгалзсаны улмаас нөхөр М.З д дээрх үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах боломж олгосон гэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь уг орон сууц нь миний хуваарьт хөрөнгө бөгөөд хууль ёсны өмчлөгчөөр М.З  миний бие улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан бөгөөд хуульд заасан эрхийнхээ дагуу орон сууцаа худалдсан юм.

Р.О  нь Сүхбаатар дүүргийн шүүхэд гэрлэлт цуцлах нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэхээсээ өмнө буюу 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрүүдэд Нийслэлийн БЗДБХ т урьдчилсан тэмдэглэл хийлгэх хүсэлт өгсөн байдаг бөгөөд энэ хүсэлтийг нь хангах боломжгүй гэдгийг тухай бүрд нь улсын бүртгэгч нь түүнд бичгээр өгч байсан байдаг.

Миний хувьд хариуцагчийн энэ үйлдэл хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь тухайн үед мөрдөгдөж байсан. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Өв залгамжлагч, худалдан авагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээг хийж болно”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан бол” урьдчилсан болон тусгай тэмдэглэл хийж болохоор зохицуулжээ.

Мөн нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 8.10 дахь хэсэгт “Тусгай тэмдэглэл, урьдчилсан тэмдэглэл хийх хуульд заасан үндэслэл үүсээгүй боловч иргэд хуулийн этгээдээс тухайн эд хөрөнгийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн талаар үндэслэл бүхий маргаан үүсгэж, бичгээр өргөдөл хүсэлт гаргасан тохиолдолд, тухайн этгээдэд хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх боломж олгох зорилгоор, Улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр уг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хөдөлгөөн хийхийг 30 хүртэл хоногоор түдгэлзүүлж болно” гэж заасан байна. Энэ журамд зааснаас үзвэл иргэд, хуулийн этгээдээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн талаар үндэслэл бүхий маргаан үүсгэж өргөдөл гаргасан тохиолдолд дээрх зохицуулалтыг хэрэглэж болохоор журамласан байна. Гэтэл Р.О ийн тухайд маргаан бүхий үл хөдлөх   эд   хөрөнгийн   үүсгэж   шүүхэд   хандаагүй   байсан   байна.  Тодруулбал Р.О  нь шүүхэд нэхэмжлэлээ өгч, Иргэний  хэрэг  үүсгэсэн  шүүгчийн захирамж гаргуулан, түүнийг нотлох баримт болгож хүсэлтдээ хавсарган өгсөн байсан болох юм. 

Гэтэл нэхэмжлэгч Р.О ийн тус байгууллагад гаргасан хүсэлт нь дээрх хууль болон журамд заасан шаардлагуудын алиныг нь ч хангаагүй байсан тул бүртгэлийн байгууллага түүний гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль  зүйн үндэслэлгүй байсан байна.

Түүнчлэн М.З  миний Н.Ж тай байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” бол хуульд заасан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд энэхүү хэлцлийн дагуу хариуцагч байгууллага нь эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэсэн тул хууль зөрчөөгүй болно. Түүнчлэн М.З  би өмчлөх эрхийн гэрчилгээгээ олохгүй байсны улмаас хаясан гээсэн хэмээн хуульд заасны дагуу сонинд зарлуулсан байсан тул хариуцагч байгууллага нь хуульд заасан эрхийн дагуу шинээр гэрчилгээ бичиж олгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Ийм нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэл байхгүй. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулан М.З аас өмчлөх эрхийг Н.Ж д хуульд заасан үндэслэлийн дагуу шилжүүлсэн. Уг асуудал нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилждэг. Улсын бүртгэлийн байгууллага хуульд заасан үндэслэлээр шилжилт хөдөлгөөнийг бүртгэн авсан.

Нэхэмжлэгч өргөдөл гомдлыг хүлээн аваад хариуг нь өгөөгүй гээд байгаа. Цаг хугацааны хувьд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн гомдол гаргасан гэж ярьж байна. Улсын бүртгэлийн байгууллага 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гомдол хариу өгсөн. Хугацааг тооцож үзэхэд 06 дугаар сарын 09-ний өдөр 30 дахь өдөр нь дуусч байгаа. Тус өдөр нь амралтын өдөр буюу бямба гараг байсан. Тэгэхээр хуульд зааснаар хариу өгөх сүүлийн өдөр амралтын өдөр таарсан учраас дараагийн ажлын өдрөөс сүүлийн өдрийг тооцно. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нь даваа гараг байгаа. Иймд хариуцагчид хуульд заасан хугацааг хэтрүүлсэн эс үйлдэхүй байхгүй байна. Тэгэхээр нэхэмжлэлийн нэгдэх шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлгүй юм.

Н.Ж ы нэр дээрх бүртгэлийг хүчингүй болгуулъя гэж байна. Н.Ж  нь үл хөдлөх хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан. Бүртгэлтэй холбоотой хуулийг зөрчөөгүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн. Энэ нь хуулийг зөрчөөгүй.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өрийн А/610 дугаар тушаалын 1 дүгээр зүйлийн 1.4-д заасан М.З д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг шаардсан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 10.1, 10.2-т заасан заалтуудыг баримтлан холбогдох баримтууд гэрчилгээг хаясан гээсэн гэсэн зар, өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн хуучин гэрчилгээг хүчингүй болгосон. Үүнд улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчсөн гэсэн үндэслэл байхгүй байна.

Нэхэмжлэгч анх 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаж 05 дугаар сарын 07-ны өдөр татгалзсан хариуг өгсөн. Хариуцагч байгууллагаас Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан үндэслэл байхгүй байна гэсэн хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр өмчлөгчийн эрхийг хязгаарласан шийдвэр гарсан тохиолдолд урьдчилсан болон тусгай тэмдэглэгээг улсын бүртгэлийн байгууллага хийх юм. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу өмчлөгчийн эрхийг хязгаарласан, түдгэлзүүлсэн, хориглосон арга хэмжээ авах боломж алга. Шүүхийн байгууллагад хандаж эрхийн актаа гаргаад ирвэл хүсэлтийг хангах боломжтой гэдэг хариуг өгсөн байдаг.

Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан удаа дараагийн хүсэлтэд хавсаргасан баримтуудыг үзэхэд эрх бүхий байгууллагаас гаргасан өмчлөгчийн эрхийг хязгаарласан актууд биш байдаг. Иймд хүсэлтийг хангах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр М.З , Р.О  нарын гэр бүлийн маргаанд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн захирамж гарсан байдаг. Уг захирамж гарснаас хойш 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч нэхэмжлэлийг гардан авсан. Энэ хугацаанаас өмнө үл хөдлөх хөрөнгөө худалдах, худалдан авах харилцаа үүссэн байгаа. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар эд хөрөнгийг битүүмжлэх захирамжийг гарсан. М.З ын тухайд гэр бүл цуцлуулах маргаанаа шүүхээр шийдвэрлүүлсэн. Түүний тайлбараар уг үл хөдлөх хөрөнгийг Р.О , Н.Ж  нарын хөрөнгийн оролцоогүйгээр буюу өөрийн ээж, эгчийн тусламжаар худалдан авсан. Буцаад эгчдээ мөнгийг буцаан төлөх шаардлага үүссэн. Уг өр төлбөрийн асуудлаас болж маргаан үүссэн байдаг. Р.О  нь иргэний хэргийн шүүхэд эд хөрөнгө, гэр бүлийн дундын өмч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө татан авсан байдаг. Одоо иргэний хэргийн шүүхэд зөвхөн гэр бүл цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудал хэлэлцэгдэж байгаа. Захиргааны хэргийн шүүхэд үүсээд байгаа уг маргаан маань иргэний хэргийн журмаар шийдвэрлэгдэх маргаан юм. Учир нь иргэний хэргийн шүүхэд хандан гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө байхад гэр бүлийн гишүүдийн эрхийг зөрчөөд зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн асуудал тул тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэр бүлийн дундын өмч болохыг тогтоолгуулсны дараа бүртгэлийн байгууллагад өөрчлөлтийг бүртгэхийг даалган шийдвэрлүүлэх боломжтой. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага хууль бусаар бүртгэл хийчихлээ, эс үйлдэхүй гаргалаа, шударга өмчлөгч Н.Ж ы нэр дээрх бүртгэлийг хүчингүй болгуулъя гэж байна. Үүнийг иргэний хэрийн шүүхээр гэр бүлийн маргаантай хамт шийдвэрлүүлэх хууль зүйн гаргалгаа байна. Нэгэнт хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч Р.О  БЗДБХ т Р.О ийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан гомдолд хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож,Y-220******* дугаарт бүртгэгдсэн гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 34-134 тоот 43.73 м кв орон сууцны өмчлөгчөөр Н.Ж ыг бүртгэсэн бүртгэл, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/610 дугаар тушаалын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заагдсан иргэн М. З д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Р.О  БЗДБХ т гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө болох тус дүүргийн 14 дүгээр хороо, 34-134 тоот орон сууцыг түүний нөхөр М.З  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн гэж зарлуулан шинээр гэрчилгээ гаргуулан авч өөр этгээдэд шилжүүлж болзошгүй байгааг дурдан уг үл хөдлөх эд хөрөнгийг хуурамч дүр үзүүлэн бусдад шилжүүлэх хөдөлгөөн хийхийг хориглосон тэмдэглэгээ хийж өгөхийг хүссэн өргөдлийг 2018 оны 05 дугаар сарын 02, 08, 06 дугаар сарын 11-ний өдрүүдэд тус тус гаргасан байхад хуульд заасны дагуу хүлээн авч шийдвэрлээгүй татгалзсан нь хууль бус гэж маргажээ.

Хариуцагч дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн өргөдөлд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 8/732 дугаар албан бичгээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Өв залгамжлагч, худалдан авагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно.” гэж заасан байдаг бөгөөд таны хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй байна.” гэж, 05 дугаар сарын 08-ны өдрийн өргөдөлд 06 дугаар сарын 11-ний өдөр 8/938 дугаар албан бичгээр дээрх үндэслэлийг зааж өмнө нь хариу өгсөн гээд, мөн хуулийн 20.1.4-д “шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан.” гэж заасны дагуу холбогдох хууль хяналтын байгууллагын шийдвэр гаргуулан тусгай тэмдэглэл бүртгүүлнэ үү.” гэж, 06 дугаар сарын 11-ний өдрийн өргөдөлд 06 дугаар сарын 13-ны өдөр 8/960 дугаар албан бичгээр дээр заасан хуулийн зүйл заалтыг үндэслэн тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийх боломжгүй гэж тус тус хариу өгсөн байна.

Хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн гаргасан 3 удаагийн өргөдөлд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд хариу өгсөн хэдий ч энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “иргэдээс өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах;”, 2 дахь хэсэгт заасан “харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах;”, 3 дахь хэсэгт заасан “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх;”, 6 дахь хэсэгт заасан “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх;” гэсэн зохицуулалтуудтай нийцээгүй гэж дүгнэв.

Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан  Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулинд заасан хугацаанд өргөдөл, хүсэлтийн хариуг өгөхөөс гадна энэ хуульд хуульчилсан шаардлагуудын хүрээнд хуулийн үндэслэл бүхий хариуг өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч гэр бүлийн дундын өмч болох орон сууцыг түүний нөхөр гэр бүлээ цуцлуулахаар иргэний хэргийн шүүхэд маргаан үүсгээд явж байх хугацаанд хуурамч баримт бүрдүүлэн өөр этгээдэд шилжүүлж болзошгүй гэх агуулга бүхий өргөдөл гаргаж хуульд зааснаар урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж хууль бус байж болзошгүй үйлдлийг зогсоолгохоор хандсан байхад харьяалах бүртгэлийн байгууллага, ажил хариуцсан албан тушаалтнууд үндэслэлгүй хариу өгч, өргөдлийн дагуу хамгаалах арга хэмжээ аваагүйгээс нэхэмжлэгч түүний дотор бага насны хүүхдүүдийн орон байраар хангагдах эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Манай улсад насанд хүрээгүй хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.2-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүгээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;”, 3.1.4-д “гэр бүлийн гишүүд” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг;”, 6 дугаар зүйлийн 6.4-д “Монгол улсын иргэд хоорондоо,...........гадаад улсад тухайн улсын хуулийн дагуу гаргасан нь энэ хуулийн 9-д харшлахгүй бол Монгол улсад хүчинтэйд тооцогдоно.”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.”, 26.2-т “эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ.”, 26.2.2-т “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх;”,  Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Хүүхэд өөрийн гэр бүлийн амьдрал….........орон байрны халдашгүй байдлаа хамгаалуулах эрхтэй.”, 8 дугаар зүйлийн 8.1.4-д “хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөн….авах эрхтэй.”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх,. ...нь доор дурдсан үүрэг хүлээнэ:”, 10.1.10-д “хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах;” гэж тус тус хуульчилжээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд гэр бүлийн хүрээн дэх хүүхдийн эрхийн асуудал нь эрх зүйн маргааны төрлөөс хамааран захиргааны хэргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэхгүй байх зохицуулалт байхгүй бөгөөд хүүхдийн эрх, эд хөрөнгийн маргааны талаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хамааралгүй гэх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хүүхдийн эрхийг хамгаалахад дараахь зарчмыг баримтална:”, 4.1.2-т “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах; гэсэн зарчимтай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Р.О , иргэн М.З  нар Гренада улсад ажиллаж амьдарч байх хугацаандаа тус улсын шүүхийн газарт 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрлэсэн, Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасан хүчин төгөлдөр гэрлэлтийн гэрчилгээтэй, 2010 болон 2014 онд төрсөн 2 бага насны хүүхэдтэй баталгаат гэр бүл байна.

Хариуцагч БЗДБХ , түүний албан тушаалтнууд нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийн агуулгад ач холбогдол өгч гэр бүлийн гишүүдийн өмчийг өөр этгээдэд шилжүүлэхээс хамгаалсан шийдвэр гаргах хууль зүйн боломжтой байсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нөхөр энэ хэргийн гуравдагч этгээд М.З   маргаан бүхий орон сууцыг нэг хүний өмч гэж бүртгүүлсэн, одоо гэр бүлийн маргаан иргэний хэргийн шүүхэд хэлэлцэхээр хандсан байгаа цаг хугацаанд хуурамч баримт бүрдүүлэн гэрчилгээг дахин шинээр авч өөр этгээдэд шилжүүлж болзошгүй тухай нэхэмжлэгч өргөдөлдөө дурдсан байхад зөвхөн эрх бүхий хууль хяналтын байгууллагын шийдвэрээр урьдчилсан тэмдэглэгээ хийх заалтыг үндэслэн татгалзсан нь хууль бус байна.

  Учир нь улсын бүртгэлийн байгууллагын эрх бүхий бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “ Улсын бүртгэгч дараахь эрх, үүрэгтэй байна:”, 11.5.3-д “энэ хуулийн..5.5-д заасан бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан....шийдвэр гарах;” гэж заасны дагуу иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэр гаргах үүрэгтэй байна.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 1.1-д “Энэхүү журмын зорилго нь улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасан эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрх тэдгээртэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.”, 8.10-д “Тусгай тэмдэглэл урьдчилсан тэмдэглэл хийх хуульд заасан үндэслэл үүсээгүй боловч иргэд хуулийн этгээдээс тухайн эд хөрөнгийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн талаар үндэслэл бүхий маргаан үүсгэж бичгээр өргөдөл хүсэлт гаргасан тохиолдолд тухайн этгээдэд хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх боломж олгох зорилгоор Улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр уг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хөдөлгөөн хийхийг 30 хүртэл хоногоор түдгэлзүүлж болно.”, 10.7-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь өөр хүнд хадгалагдаж байгаа талаар өргөдөл, мэдээлэл ирсэн болон гэрчилгээг үрэгдүүлсэн тухай нотлох баримт нь хуурамч болохыг улсын бүртгэгч мэдэж байгаа тохиолдолд гэрчилгээг дахин олгохыг хориглох бөгөөд энэ тухай хэлтэс, тасаг, газрын даргад танилцуулна.” гэж заасныг зөрчиж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа нэхэмжлэгчид хадгалагдаж байхад хаяж үрэгдүүлсэн гэж баримт бүрдүүлэн ирүүлснийг хянан нягтлалгүй шинээр гэрчилгээ олгосон нь  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Тодруулбал хариуцагч бүртгэлийн байгууллага нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь өөр хүнд хадгалагдаж байгаа талаар өргөдөл, мэдээлэл ирүүлснийг хууль, журмын хүрээнд нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй буруутай.

Түүнчлэн иргэн М.З , Ц.Ж  нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг үндэслэн Ж ы 06 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгээр тухайн өдөрт нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

Иргэн Ц.Ж ы үл хөдлөх эд хөрөнгөө баталгаажуулах хүсэлтийг захиргааны байгууллага, албан тушаалтан хүлээн авч түргэн шуурхай үйлчилж бүртгэсэн мэт харагдавч үүнээс гарч болох үр дагаврыг харгалзаагүй бүртгэлийн байгууллагын шийдвэрийг хууль, журамд нийцсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй байна.

Учир нь энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг М.З ын нэр дээр нэг хүний өмч гэсэн бүртгэлтэй байсан, тэрээр түүнийг захиран зарцуулах эрхтэй мэт боловч гэр бүлийн гишүүдийн үл хөдлөх эд хөрөнгө дундаа хамтран өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй талаарх нэхэмжлэгчийн өргөдөл  дурдсан хүсэлтийг үл харгалзан, хянан нягтлах үүргээ хэрэгжүүлэлгүй өөр этгээдэд шилжүүлсэн хариуцагчийн шийдвэрийг зөвтгөх боломжгүй.

Бүртгэлийн байгууллага Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийнэ:”, 20.1.4-д “шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан.” 21 дүгээр зүйлийн 21.1-д “Өв залгамжлагч, худалдан авагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно.” гэж заасны дагуу тусгай болон урьдчилсан тэмдэглэгээг хийх боломжтой хэдий ч энэ хэргийн үйл баримтын хүрээнд гарах шийдвэрийн үр дагаврыг урьдчилан тооцоолж нэхэмжлэгчийн эрхийг хөндөхгүй байх боломжтой байсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл бүртгэлийн асуудал эрхэлсэн захиргааны байгууллага иргэний амьдрах наад захын зайлшгүй хэрэгцээ болсон дундын өмчлөлийн байж болох орон сууцны асуудлаар хандсан хүсэлтийг хуулийн дээрх хатуу зохицуулалтын хүрээнд шийдвэрлэн хариу өгч, маргаан үүсгэсэн хугацаанд гэр бүлийн гишүүд түүний дотор бага насны хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх боломж бүрдсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаа дараахь зарчмыг баримтална:”, 3.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх:”, 3.1.6-д “ иргэн.......ий хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх....:” зарчимтай нийцээгүй байна. 

Хариуцагч маргаан бүхий орон сууцыг өөр этгээдийн өмчлөлд бүртгэснээрээ нэхэмжлэгчийн эрх, ашгийг хөндсөн төдийгүй өөрийн хууль, журмын хүрээнд ажиллаж болох зохицуулалтуудыг бүрэн ашиглаж хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаагүй байх тул Ц.Ж ы өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй.

Шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох нэхэмжлэгчийн өргөдөлд үндэслэл бүхий хариу өгөөгүй татгалзсан, маргаан бүхий орон сууцыг Ц.Ж ы нэр дээр бүртгэсэн нь хууль бус гэж шийдвэрлэсэн тул нэмэгдүүлсэн шаардлага болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/610 дугаар тушаалын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заагдсан иргэн М.З д холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэр мөн адил хууль бус байна.

Нөгөө талаар  иргэн М.З  үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн тухай өдөр тутмын сонинд зарлаж, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт 000233894 дугаар гэрчилгээг үрэгдүүлсэн тул дахин олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч тухайн өдөрт нь багтаан шинээр гэрчилгээ бичин олгожээ.

Гэтэл нэхэмжлэгч гэр бүлийн маргаан шийдвэрлүүлэхээр иргэний хэргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан өргөдлөө хавсарган 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан өргөдөлд 06 дугаар сарын 11-ний өдөр хариу өгсөн нь маргаан бүхий орон сууцыг өөр этгээдэд зарж шилжүүлэх боломж олгосон төдийгүй төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас иргэдийн гаргасан өргөдөл, хүсэлтэд тэгш бус хандсанаараа хариуцагчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй гарах өөр нөхцөл болсон гэж дүгнэв.

Мөн М.З  анх маргаан бүхий орон сууцыг 63 сая төгрөгөөр захиалан бариулсан, уг орон сууцыг Ц.Ж д 30 сая төгрөгийн өрөнд тооцож худалдсан баримт хэрэгт авагдсаныг тэмдэглэж байна.  

Ийнхүү дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.4, 3.1.6, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1,  20.1.4,  21 дүгээр зүйлийн 21.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, 6, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар 3.1, 3.1.2, 3.1.4, 6 дугаар зүйлийн 6.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.2.2,  Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.3, 8 дугаар зүйлийн 8.1.4, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.10-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж БЗДБХ т Р.О ийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан өргөдлийг хуульд зааснаар хянан шалгахгүйгээр татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, Y-220******* дугаарт бүртгэгдсэн гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 34-134 тоот 43.73 м кв орон сууцны өмчлөгчөөр Н.Ж ыг бүртгэсэн бүртгэл, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/610 дугаар тушаалын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгийн иргэн М. З д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         А.НАСАНДЭЛГЭР