Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1959

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Чимэгбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Нарны үрс цэцэрлэг”-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны олговорт 400.000 төгрөг,  гэнэт халагдсаны тэтгэмж 200.000, ээлжийн амралтын олговор 320.000 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх, тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүй төлсөн 500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Чимэгбаяр, хариуцагчийн төлөөлөгч П.Цэнгэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Б.Чимэгбаяр би анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн ажилгүй байсан хугацааны 200.000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 133.333 төгрөг , нийт 333.333 төгрөг гаргуулсан шийдвэрийг зөвшөөрч байсан хэдий ч энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: П.Цэнгэлмаа би Б.Чимэгбаярын нэхэмжлэлтэй хэрэгт холбогдуулан үндэслэлгүй төлсөн 500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

                                                                                                                 Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.Чимэгбаяр нь “Нарны үрс цэцэрлэг”-т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны олговорт 400.000 төгрөг,  гэнэт халагдсаны тэтгэмж 200.000, ээлжийн амралтын олговор 320.000 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, мөн хариуцагчийн төлөөлөгч П.Цэнгэлмаа нь үндэслэлгүй төлсөн 500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан талаар хүсэлтээ шүүх хуралдаанд гаргаж байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 “энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж” гаргана гэж зааснаар нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлээсээ, хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг тус тус удирдлага болгон,

 

Захирамжлах нь:

 

1. Б.Чимэгбаярын нэхэмжлэлтэй, “Нарны үрс цэцэрлэг”-т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговорт 400.000 төгрөг, гэнэт халагдсаны тэтгэмж 200.000, ээлжийн амралтын олговор 320.000 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлээсээ, хариуцагч үндэслэлгүй төлсөн 500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Чимэгбаярт олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                                          Л.ЭНХЖАРГАЛ