Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 00648

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Хишигдаваа, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 24 дүгээр байрны 27 тоотод оршин суух, Улаан овогт Даваагийн Наранцэцэгийн /Регистрийн дугаар: ФВ82070208/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 17 дугаар гудамж, 13 тоотод оршин суух, Цагаан адуучин овогт Угтаабаярын Жавхлант-Одод /Регистрийн дугаар: ГЗ95070918/ холбогдох

3,744,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул, хариуцагч У.Жавхлант-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Наранцэцэг нь 2016 оны 12 дугаар сарын 20 өдөр замын хөдөлгөөнд 13- 83ОРА улсын дугаартай Хнюдай Элентра машинаараа такси үйлчилгээ үзүүлээд явж байхад Хюндай Соната 5 тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан У.Жавхлант-Од нь ЗХД- ийн 12.9-г зөрчиж өөрийн тээврийн хэрэгслээрээ миний машиныг ирж мөргөсөн. Энэ зам тээврийн ослоос болж миний биед хүндэвтэр болон хөнгөн гэмтэл учирч жолоодож явсан 13-83 ОРА машинд минь хүртэл гэмтэл учирсан.

Уг асуудлыг ЗЦТ-с шалгаад Прокурорын хяналтнаас дахин буцаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч 2017 оны 3 дугаар сарын 16-ны 5/58тоот прокурорын тогтоолоор хэргийг эрүүгийн хэргийн хохирлын хэмжээнд хүрээгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө өмгөөлөгч маань хохирол төлбөр төлөх ёстой гэдэг талаас нь ярьсны дараа 2017 оны 1 дүгээр сард 3.000.000 төгрөг өгсөн бөгөөд тухайн үед миний бие уг мөнгийг өөрийн эмчилгээ шинжилгээнд зарцуулсан мөнгөндөө тооцон авч машинаа засуулах гэтэл өгсөн мөнгө нь хүрэхгүй байсан. Ингээд өөр мөнгө өгч чадахгүй гээд 2 дугаар сараас өнөөдрийг хүртэл хохирлын үлдэгдлийг төлөхгүй байгаа тул дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

-Машины эвдрэл засах сэлбэгэнд: 4,880,750 төгрөг,

-Үнэлгээчинд 120,000төгрөг,

-Эмчилгээнд 1,544,037 төгрөг

-Ажилгүй орлогогүй байсны олох ёстой байсан орлого 1,200,000 төгрөг нийт 7,744,000 төгрөгний гэм хор учирснаас өгсөн 3,000,000 төгрөгийг хасч, 3,744,000 төгрөгийг У.Жавхлант-Одоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Жавхлант-Од шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие У.Жавхлант-Од нь 2016 оны 12 сарын 20-ны өдөр 98-94 ОРХ улсын дугаартай С'онага-5 маркийн авто машиныг жолоодон явах үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт 5-р хорооллын уулзвар дээр туслах замаас төв зам руу орох үедээ тов замын уулзвар орох үедээ 13-83 ОРА улсын дугаартай Хүндэй Элентра маркийн авто машиныг мөргөсөн.

Дээрх замын хөдөлгөөны дүрэм зөрчсөн үйлдэлтэй холбогдуулан миний биед Захиргааны зөрчлиин хэрэг үүсгэн зөрчил хянан шиидвэрлэх ажиллагааг явуулж шинжээч томилон 13-83 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Д.Наранцэцэгийн биед учирсан гэмтлийг 2016 оны 12 сарын 20-ны өдрийн “Шинжээч томилох тогтоол" үйлдэж тодорхойлуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр Д.Наранцэцэгийн биед учирсан гэмтлийг “гэмтлийн хөнгөн" зэрэгт хамаарах талаар дүгнэж ирүүлсэн.

Үүний дагуу “Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч. хошууч Б.Батцэнгэл" 2016 оны 12 сарын 17-ны өдөр “ЗХАБТХ-ын 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу 19.200 төгрөгөөр торгох захиргааны арга хэмжээ авсан.

Гэвч тус шийдвэрийг "Д.Наранцэцэг эс хүлээн зөвшөөрч" прокурорт гомдол гаргасны дагуу Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бүжинлхам 2017 оны 01 сарын 10-ны өдрийн 5/01 тоот тогтоол гарган “Захиргааны арга хэмжээ авсан тэмдэглэл"-ийг хүчингүй болгож гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээр бүртгэн, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж “дахин шинжээч" томилохыг даалгасан.

Гэмт хэргийн шинж илрээгүй.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21 ."Гэмт хэргийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд гэмт хэрэг гарсан байдал, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй.

Гэвч дээрх захиргааны зөрчилд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж илрээгүй. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 -д зааснаар “215.1.Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл улэмж хэмжээний хохирол учирсан бол ... ’’ гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсон.

Эрх үүрэг тайлбарлаж худал дүгнэлт гаргавал хуульд заасан харицулага хүлээхээр гарын үсэг зурсан шинжээч эмч өөрийн дүгнэлтээр Д.Наранцэцэгийн биед учирсан гэмтлийг хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй “хөнгөн” зэргийн гэмтэл үүссэн талаар тодорхойлж хүргүүлсэн.

Тус дүгнэлтээр дээрх зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бус захиргааны зөрчлийн „ шинжтэй гэдэг нь нэг мөр тодорхойлогдоно. Шинжээчийн дүгнэлтийг Д.Наранцэцэг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус дүгнэлтийн талаар гомдол гаргаагүй. Өөрийн прокурорт бичсэн гомдолдоо хүртэл миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж хүлээн зөвшөөрч тодорхойлсон. Иймд эрүүл мэндэд учирсан хохиролын хувьд эрүүгийн гэмт хэргийн шинжийг хангаагүй.

Д.Наранцэцэгийн жолоодож явсан 13-83 ОРА улсын дугаартай Хюндэй Эленгра маркийн авто машинд учирсан эд хөрөнгийн хохиролыг 2.025.000 төгрөг гэж хөрөнгийн үнэлгээний эрх бүхий байгууллага тодорхойлсон. Иймд эд хөрөнгөд учирсан хохиролын хувьд ч эрүүгийн гэмт хэргийн шинж илрээгүй.

Уг хэрэг үүсэхээс өмнө Д.Наранцэцэг анхнаасаа өөрийн автомашиныг шинээр нь худалдан аваад удаагүй байгаа бөгөөд 8,000,000 төгрөгөөр авсан хэмээн надаас шинэ авч өгөхийг шаардаж эхэлсэн. Гэвч Д.Наранцэцэг уг зам тээврийн осол гарахаас өмнө зам тээврийн осолд холбогдож байсан нь үнэлгээний явцад илэрч байсан. Ийм байхад сэвгүй шинэ машин хэмээн хэлсэн. Д.Наранцэцэгийн жолоодож явсан 13-83 ОРА улсын дугаартай Хюндэй Элентра маркийн авто машинд учирсан эд хөрөнгийн хохиролыг 2.025.000 төгрөг гэж хөрөнгийн үнэлгээний эрх бүхий байгууллага тодорхойлсон бөгөөд уг хохирлын үнэлгээг Д.Наранцэцэг эс хүлээн зөвшөөрч өөрийн хүслээр өөр нэгэн үнэлгээний байгууллагад надаас зардал гаргуулан тодорхойлсон. Дээрхи замын хөдөлгөөны дүрэм зөрчсөн үйлдэл гарсны дараа Д.Наранцэцэгийг БОЭТ-ын яаралтай хүлээн авах тасагт авч очин үзүүлж. рентген зураг авахуулж. гэмтлийн эмчид үзүүлсэн.

Д.Наранцэцэгийг гэмтлийн тасгийн эмчийн заавраар 10 хоног хувийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн бөгөөд Д.Наранцэцэгийн бие мэдэгдэхүйц сайжирсныг тус эмнэлэгийн их эмч хэлж байсан. Үүиий дараагаар Д.Наранцэцэгийн өөрийн үнэлгээ нь 4.880.750 төгрөг гарч бас дээрээс нь эмчилгээний мөнгө, хөдөлмөрийн чадвар түр саатсаны төлбөр өгөхийг (Шинжээчийн дүгнэлт гаргах үед мэдэгдэх боломжгүй шинэ шинж тэмдэг үүсээгүй. Эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш сарниулаагүй /тогтоол гарах үед зөрчил гарснаас хойш 20 хонож байсан/ байхад шаардсан.

Миний бие Д.Наранцэцэгийн хохирлыг төлж барагдуулахгүй гэж огт хэлж байгаагүй агаад зөвхөн Хюндэй Элентра маркийн авто машинд учирсан эд хөрөнгийн хохиролыг 2.025.000 төгрөг дээр тодорхой мөнгө нэмж өгөөд (3.000.000 төгрөг бэлнээр өгсөн) хоорондоо зөвшилцөхийг түүнээс удаа дараалан гуйн уулзсан ч Д.Наранцэцэг өөрийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгийг бүгдийг өгөхгүй бол (өөрийн бие нь эдгэрсэн байтал) эрүүл мэндээрээ хохирол гаргана хэмээн удаа дараалан сүрдүүлсэн. Ийм байдлаар удаа дараалан эрүүгийн хэрэг үүсгэх байцаалт явагдсан бөгөөд биеийн байдал нь анхны шинжээчийн дүгнэлттэй адил гарсаар байсан тул хэрэг хэвээр хаагдсан. Иймд нэхэмжлэгч Д.Наранцэцэгийн :

-Машины эвдрэл засах сэлбэгэнд: 4,880,750төгрөг,

-Үнэлгээчинд 120,000төгрөг,

-Эмчилгээнд 1,544,037 төгрөг

-Ажилгүй орлогогүй байсны олох ёстой байсан орлого 1,200,000 төгрөг нийт 7.744,000төгрөгний гэм хор учирсанаас Миний өгсөн 3,000.000 төгрөгийг хасч 3.744,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг дараах үндэслэлээр бүрэн төлж барагдуулсан хэмээн үзэж байна.

Үүнд :

Сэлбэгэнд: 3,000,000төгрөг, Үнэлгээчинд: 70,000 төгрөг, Эмчилгээнд: 420.000 төгрөг, эмнэлэгт хоол хийх мах 80000 төгрөг нийт 3,570.000 төгрөгийг төлж барагдуулсан.

Миний бие Д.Наранцэцэгийн гэм хорыг нөхөн барагдуулсан байхад одоо хүртэл 8.000.000 төгрөгөө авахаар шаардаж байгаа нь энэ нэхэмжлэлд тодорхой харагдаж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь хариуцагч У.Жавхлант-Одоос гэм хорын хохирол  3.744.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

            Хариуцагч У.Жавхлант-Од нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хюндай Соната 5 тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад  ЗХД-ийн 12.9-г зөрчин нэхэмжлэгчийн унаж явсан 13-83 ОРА улсын дугаартай Хюндэй Элентра маркыг машиныг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгчийн  биед хүндэвтэр болон хөнгөн гэмтэл учирч, жолоодож явсан машин эвдэрч гэмтэн гэм хорын хохирол учирсан байна. Зохигчид зам тээврийн осол гарч гэм хорын хохирол учирсан, дээрх үйлдэлд хариуцагч гэм буруутай  талаар маргахгүй байна. 

            Дээрх зам тээврийн ослыг  ЗЦТ-с эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч 2017 оны 3 дугаар сарын 16-ны 5/58тоот прокурорын тогтоолоор хэргийг эрүүгийн хэргийн хохирлын хэмжээнд хүрээгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нь 2017оны 1 дүгээр сард нэхэмжлэгчид 3.000.000 төгрөг гэм хорын хохиролд төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч тухайн үед уг мөнгийг эмчилгээ болон шинжилгээ хийлгэхэд зарцуулсан мөнгөндөө тооцон авсан, машинаа засуулах шаардлагатай байсан боловч мөнгө нь хүрэхгүй байсан гэж тайлбарлаж байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч нь хариуцагчаас машины эвдрэл засах сэлбэгэнд 4,880,750 төгрөг, үнэлгээчинд төлсөн 120,000 төгрөг, эмчилгээний зардал  1,544,037 төгрөг, ажил, орлогогүй байсны 1,200,000 төгрөг нийт 7,744,000 төгрөгний гэм хор учирснаас өгсөн 3,000,000 төгрөгийг хасч хариуцагчаас 3,744,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад эм тарианы зардалд 1.400.200 төгрөг,машины сэлбэг,засварт 4.153.000 төгрөг, нийт 5.553.700 төгрөг болсноос хариуцагчийн төлсөн 3.000.000 төгрөгийг хасаж 2.553.700 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 Харин нэхэмжлэгч ажилгүй байсаны улмаас олох ёстой байсан орлого 1.200.000 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хавтаст хэргийн 52,53, мөн 64-69-р хуудсанд авагдсан баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон    ТОГТООХ нь :

1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1,510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Жавхлант-Одоос 2,553,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Наранцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,190,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 74.854 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч У.Жавхлант-Одоос 55,489 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Наранцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсмогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

4. Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.БЯМБАСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                             Б.ХИШИГДАВАА

                                                        Р.ҮҮРИЙНТУЯА