Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01290

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөнд байрлах, Номин юнион ХЗХ-ны,

хариуцагч- Баянгол дүүрэг, 4-р хороо, Голден парк, 107-р байрны 163 тоотод оршин суух, эмэгтэй, РД-НЮ85050805, Эвээн овогт Дэлгэрмандахын Ариунтуяа,

хариуцагч- Баянгол дүүрэг, 4-р хороо, Голден парк, 107-р байрны 163 тоотод оршин суух, эмэгтэй, РД-НЮ87101804, Эвээн овогт Дэлгэрмандахын Отгонтуяа нарт холбогдох

зээлийн төлбөрт 3 175 875 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 21 өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 28 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Номин юнион ХЗХ нь хариуцагч нараас зээлийн төлбөрт 3 175 875 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Манай байгууллага Д.Ариунтуяа, Д.Отгонтуяа нартай NU/ХЗГ49200 тоот зээлийн гэрээг 2014-09-26 өдөр байгуулж, 2 799 990 төгрөгийг зээлдүүлсэн.

Зээлдэгч нар гэрээний үүргээ байнга зөрчиж, 2016-11-04 өдрөөс хойш ямар ч төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2016-09-26 өдөр дууссан. Нэхэмжлэл гаргасан өдрөөр үндсэн зээл 2 332 985 төгрөг, хүү 800 844 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36 046 төгрөг, нотариатын зардал 6000 төгрөг, нийт 3 175 875 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү?гэжээ.

Зохигч 2017 оны 05 сарын 04 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Номин юнион ХЗХ-ны нэхэмжилсэн 3 175 875 төгрөгийг хариуцагч Д.Ариунтуяа, Д.Отгонтуяа нар 400 000 төгрөгийг 2017-05-25 өдөр, 400 000 төгрөгийг 2017-06-25 өдөр, 400 000 төгрөгийг 2017-07-25 өдөр, 400 000 төгрөгийг 2017-08-25 өдөр, 400 000 төгрөгийг 2017-09-25 өдөр, 400 000 төгрөгийг 2017-10-25 өдөр, 400 000 төгрөгийг 2017-11-25 өдөр, 375 875 төгрөгийг 2017-12-25 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Номин юнион ХЗХ-ны нэхэмжилсэн 3 175 875 төгрөгийг хариуцагч Д.Ариунтуяа, Д.Отгонтуяа нар 400 000 төгрөгийг 2017-05-25 өдөр, 400 000 төгрөгийг 2017-06-25 өдөр, 400 000 төгрөгийг 2017-07-25 өдөр, 400 000 төгрөгийг 2017-08-25 өдөр, 400 000 төгрөгийг 2017-09-25 өдөр, 400 000 төгрөгийг 2017-10-25 өдөр, 400 000 төгрөгийг 2017-11-25 өдөр, 375 875 төгрөгийг 2017-12-25 өдрийн дотор төлөхөөр тохирсон гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ньтөлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.

Иймд зохигчийн эвлэрлийг бус хариуцагч нарын зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 65 764 төгрөгөөс 32 882 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 32 882 төгрөгийг, хариуцагч нараас 32 882 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,