Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/01271

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                 

      

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, 31-р байрны 24 тоотод байрлах, РД-5622123, Алтан-Эг ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч-Баянгол дүүрэг, 18-р хороо, АОС-41/3 тоотод оршин суух, эмэгтэй, РД-НХ64013002, Боржигон овогт Гомбын Мөнхбатад холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 11 582 087 төгрөгийг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн ажилтан Л.Насантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч хариуцагчаас зээлд 7 052 499 төгрөгийг, зээлийн хүүд 3 772 620 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 756 968 төгрөгийг буюу нийт 11 582 087 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ. 

Нэхэмжлэгч  нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Хариуцагч Г.Мөнхбат 2015-09-03 өдөр зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг, сард 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар манайхаас зээлж авсан. 2016-09-03 өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Гэрээний хугацаанд зээлдэгч 2016 оны 05 сар хүртэл гэрээний үүргээ алдаг оног гүйцэтгэж ирсэн. Тэрээр зээлд 7 947 501 төгрөг, зээлийн хүүд 3 831 525 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 24 445 төгрөгийг төлсөн.Түүнээс хойш үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч 2 ч цайны назрыг бусдад түрээслэдэг бөгөөд зээлийг цайны газартаа засвар хийх зориулалтаар авсан.

Одоо зээл 7 052 208 төгрөг, зээлийн хүү 3 772 620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 756 968 төгрөгийг төлөөгүй байгаа тул түүнээс нийт 11 582 208 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв. 

Хариуцагч Г.Мөнхбат шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 03 сараас зээлээ төлж чадаагүй нь эдийн засгийн хямралтай холбоотой түрээслэгч нар түрээсээ өгч чадахгүй болсон. 2016 оны 10 сараас хүүхэд маань хүнд өвдөж, хүүхдээ сахиж, орлого тасарсан. Би зээл авсан тул төлнө. Миний амьдралын хүнд нөхцөл байдлыг харгалзан, нэмэгдүүлсэн хүү болон зээлийн хүүг гүйцэд төлөх боломжгүй байгааг харж туслана уу? гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн гэрчилгээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг 2017-04-27 өдөр мэдэгдсэн байх боловч хуралдаанд хариуцагч ирээгүй, ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагчийн эзгүйд хэлэлцлээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар 2015-09-03 өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан, хариуцагч 15 000 000 төгрөгийг, сард 5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар нэхэмжлэгчээс зээлэхээр тохирч, нэхэмжлэгч гэрээний дагуу хүлээсэн 15 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, хариуцагч зээлийг хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ 2016 оны 05 сарын 05 өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэж, зээлд 7 947 501 төгрөг, зээлийн хүүд 3 831 525 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 162 400 төгрөг төлсөн талаар зохигч маргаангүй байна.

Зээлийн гэрээний хугацаа 2016-09-03 өдөр дууссан байх боловч хариуцагч зээл, зээлийн хүү төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар төлөгдөөгүй зээл 7 052 499 төгрөгийг, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасны дагуу 2017-03-23 өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү 3 514 030 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Гэрээний хугацаа дууссан үеэс үүргийг хугацаа хэтрүүлсэнд тооцох тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч 2016-09-03 өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүсэх учир зээлийн хүүгийн 20 хувь  буюу нэмэгдүүлсэн хүүд 702806 төгрөгийг төлөхөөс гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүүд нэхэмжлэгч тооцсон 162 409 төгрөгийг хасч, нэмэгдүүлсэн хүүд 540 397 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэлээс 11 106 926 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар хангах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 200 270 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 192 661 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: