Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01180

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3/9 тоотод байрлах, РД-5055873, Жимобайл ХХК-ийн,

хариуцагч- Баянгол дүүрэг, 21-р хороо, Горькийн 28-р гудамж, 1327 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЗП88021914, Арваяга овогт Цэрэндэлэгийн Сугардоржид холбогдох

 NP10 төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 330 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 16 өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 23 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Жимобайл ХХК хариуцагчаас NP10 төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 220 000 төгрөг, алдангид 110 000 төгрөг, нийт 270 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Ц.Сугардорж нь манай байгууллагатай 2014-08-22 өдөр 1132687 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 240 000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20 000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан.

NP10 төхөөрөмжийн үлдэгдэл 220 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Иймд хариуцагч Ц.Сугардоржоос NP10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220 000 төгрөг, алданги 110 000 төгрөг, нийт 330 000 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.

Зохигч 2017 оны 04 сарын 24 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Жимобайл ХХК хариуцагчаас NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 220 000 төгрөг, алдангид 110 000 төгрөг, нийт 270 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 110 000 төгрөгөөс татгалзаж,  NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 220 000  төгрөгийг хариуцагч Ц.Сугардорж 2017-05-30 өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохирч эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 220 000 төгрөг, алдангид 110 000 төгрөг, нийт 270 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 110 000 төгрөгөөс татгалзаж,  NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 220 000  төгрөгийг хариуцагч Ц.Сугардорж 2017-05-30 өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохирч, зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч хариуцагчаас NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 220 000 төгрөг, алдангид 110 000 төгрөг, нийт 270 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 110 000 төгрөгөөс татгалзаж,  NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 220 000  төгрөгийг хариуцагч Ц.Сугардорж 2017-05-30 өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохирч, зохигч эвлэрч, гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 10 550 төгрөгөөс 5275 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5275 төгрөгийг, хариуцагч Ц.Сугардоржоос 5275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,