Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 29

 

 

******* нарт холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,  шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Э.Ганбат, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Ц.Хүрэлбаатар, хохирогчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, прокурор Б.Цогтбадрах, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч *******, *******  нарт холбогдох эрүүгийн 201721000012 дугаартай хэргийг шүүгдэгч нар тэдний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

1.Монгол улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 19 настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотод Шинжлэх ухаан технологийн их сургуульд сурч байсан, урьд ял шийтгэлгүй, Хуурч  ******* ******* *******,

            2.Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ******* ******* ,

Шүүгдэгч ******* нь *******той бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт хохирогч ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт хохирогч ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Хуурч ******* ******* *******, ******* ******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Хуурч  ******* ******* *******д 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан нийт эдлэх ялыг 02 жил 06 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* ыг 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 02 жил 06 сар, шүүгдэгч *******т  оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Шүүгдэгч нар  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал нотолбол зохих байдлыг тогтоогоогүй. Учир нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр уг зодоон нь цэцэг төвийн дээд талд байдаг караокед болсон эсэх, эсхүл Ховд их сургуулийн дотуур байрны автомашины орох төмөр хаалганы урд талын авто машины зогсоол дээр болсон эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл уг гэмт хэргийг хаана үйлдсэн, *******, ******* нарын хэн нь хохирогч т гэмтэл учруулсан нь тодорхойгүй ойлгомжгүй байна.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 54 дугаартай захирамжид дурдсан ажиллагааг хийлгэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийлгэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж ял оногдуулсанд гомдолтой байна.

            Хохирогч нь Улаанбаатар хотод гэмтэл согог клиникийн тасагт хэвтэж эмчлүүлсэн гэх 2 историйн хуулбар хэрэгт авагдсан байтал Ховд аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид байцаалт өгч 2 газар 1 хүн зэрэг байх боломжгүй юм. Дээрх мэдүүлгийг байцаалт өгсөн хохирогч Б.Энхтогтох гэж бичээд гарын үсэг зуруулсан байтал шүүгчийн захирамжаар буцаасны дараа засварлаж болгож хэргийн материалд танилцуулсны дараа Прокурорын шатнаас засагдаж шүүхэд шилжүүлсэнд гомдолтой байна. Хохирогч ын мэдүүлэг эрс зөрүүтэйгээс болж шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордсон байдаг. Шүүгдэгч *******, ******* нарын хэнийхэн үйлдлээс болж гэмтэл авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.23 дугаар зүйлийн 1-д хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахын тулд ямар нэг үйл явдал, үйлдэл, бусад байдлыг сэргээн дүрслэх шаардлагатай байвал шүүх талуудын хүсэлтээр туршиж хийж болно, 35.23 дугаар зүйлийн 2-д туршилтыг талууд гэрч, шинжээч бусад оролцогчийг байлцуулан хийнэ. Мөн гэрч нарын мэдүүлгүүдийн зөрүүг арилгаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

            Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч ын биед учирсан гэмтэл *******ийн үйлдлийн улмаас учирсан гэж үзэх үндэслэлгүй байна. Хохирогч бааранд байхдаа гэмтэл авсан байж болох нь гэрч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шинжээч эмч нарын гаргасан дүгнэлт эргэлзээтэй байгаа тул дахин зураг авахуулж 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах, хэрэг учрал болсон гэх бааранд нөхөн үзлэг туршилт хийлгүүлэх зэрэг ажиллагаануудыг хийлгүүлж хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Э.Ганбат нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэтэрхий нэг талыг барьж, хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж нотлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

            Хохирогчийн явсан маршрутыг тогтоогоогүй. Хохирогч нь ******* нарт зодуулж гэмтэл авсан эсэхэд эргэлзээ төрүүлж байх тул хохирогчийн 2016 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 00 цагаас 2016 оны 12 дугаар сарын 30-ны оройн 21 цаг 52 минут хүртэл эмчид үзүүлж эмнэлэгт хэвтэх хүртлээ явсан маршрутыг шалгаж тогтоогоогүй.

            Хохирогчоор тогтоосон тогтооол, хохирогчоор байцаасан тэмдэглэл Б.Энхтогтох гэдэг хүнийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан байсан ба хэрэгт хохирогч хэн болохыг нарийвчлан шалгаж тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Хохирогчийн биед ямар гэмтэл учирсан нь эргэлзээтэй. Гэрч нарын мэдүүлэг эрс зөрүүтэй. Мөн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 54 дугаартай шүүгчийн захирамжинд заагдсан ажиллагаанууд бүрэн хийгдээгүй. Шүүхийн шийтгэх тогтоолд яллагдагч нар үргэлжилсэн үйлдлээр бусдын биед хүнд хохирол учруулсан байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар *******ын үйлдлээс хохирогчид гэмтэл учирсан гэх нөхцөл үгүйсгэгдсээр байхад ******* бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын биед хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.Хохирогчийн биед учирсан гэмтэлүүдийн аль нь ямар нотлох баримтаар үгүйсэгдэж байгаа үндэслэлийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгаагүй. Хохирогчийн биед учирсан гэмтэл, хохирлыг бодит байдалд нийцүүлэн зөв тодорхойлоогүй орхигдуулсан нь шүүгдэгч нарт ял оногдуулахад нөлөөлж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан байна.

             Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэв.

            Хохирогчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

            Прокурор шүүгдэгч нар тэдний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж хохирогч ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Хохирогч ын мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгүүд, шинжээч нарын гаргасан дүгнэлтэнд ямар нэгэн зөрүү байхгүй, хохирогчийн биед учирсан гэмтэл, болсон үйл явдал зэрэг нь хоорондоо шалтгаант холбоотой тул дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй юм. Мөн хохирогя болон шүүгдэгч нарын үйлчлүүлж байсан гэх караокед нөхөн үзлэг хийсэн талаарх тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа болно. Иймд шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах  журмаар гаргасан гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүх   хянан шийдвэрлэхдээ  мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр хэргийг  бүхэлд нь хянаж үзлээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэж, анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд дүгнэлт хийв.

            Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 29-ний орой 23  цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайхан багийн нутаг дэвсгэрт хохирогч ыг зодож, эрүүл мэндэд нь  хүнд хохирол санаатай учруулсан болох нь: Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баяраа нь таксины баруун хойт хаалгыг онгойлгож Амарбаяртай ярилцаад тэр хоёр нэг нэгнээсээ уучлалт гуйж байтал ******* ах ирээд миний баруун талын шанаа руу гараараа цохиход хамт явж байсан ******* гэх хүүхэд ирээд намайг машинаас татаж буулгаад өвдөглөж унагаагаад намайг газарт уначихсан байхад хөлөөрөө нүүрний зүүн хэсэг рүү өшиглөөд байсан.******* ах бас нүүр лүү өшиглөж байтал хамт явсан Баяраа нь хүрч ирээд “ та хоёр яаж байгаа юм  бэ” гээд тэр хоёрыг түлхэж холдуулаад намайг таксинд суулгаж байтал цагдаа ирээд бид нарыг бүгдийг Цагдаагийн газарт авчирсан.... 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн БОЭТ-д 2 ширхэг толгойн рентгэн зураг авахуулсан.2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ач заяа эмнэлэг дээр томографын толгойн 1 ширхэг зураг авахуулсан.Ач заяа эмнэлэг дээр авахуулсан зургийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар үзээд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шанааны нум яс татуулах хагалгаанд ороод эмнэлэгт 5 хоног хэвтсэн.2017 оны 02 дугаар сарын 10-нд хагалгаа хир хийгдсэн талаар ГССҮТ-д томографын толгойн зураг дахин авахуулаад эмчээр нь уншуулахад хагалгаанд ороод татуулсан хэсгийг хараад хуучин хугаралтай бусад зүйл нь хэвийн эдгэрч байна гэх мэдүүлэг./1-р хх 27-28, 169 дүгээр тал/

            Гэрч С.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батбаяр наад хэдийгээ бүгдийг буулгаад ир гэхэд ******* ын талын хаалгыг онгойлгоод ыг татаж газарт унагахад ******* нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөчихөөд машины ар талаар тойроод Б.Батбаярын хажууд очсон.Тухайн үед газарт хэвтэж байхад ******* очоод шилэн хүзүүнээс нь татаж босгож байгаад машины урд талд авчирч байгаад хавирч унагаад шилэн хүзүүнээс нь дээш жаахан өргөж байгаад хөлөөрөө нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд нүүрээ дараад хэвтэхэд Баяраа гүйж очоод “ та нар яаж байгаа юм бэ” гээд татаж босгоод ыг таксины урд талын суудалд суулгасан, Өөр цохиж зодсон асуудал байхгүй гэх мэдүүлэг / 1-р хх-42 дугаар тал/

             Гэрч Х.Номин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 29-ний орой ******* машины баруун талын хаалгыг онгойлгох гээд байхаар нь бид хоёр дотор талаас нь онгойлгохгүй байтал” яах гээд байгаа юм ална шүү” гээд бид хоёр луу гараараа далайгаад цохих гэхээр нь бид хоёр зугтаж гараад оюутны дотуур байрны хашааны хаалгаар дотогшоо ороод би г харья гэсэн. Энхбаярыг дагуулаад явъя гээд буцаад очиход машины хажууд уначихсан “миний толгой өвдөөд байна“ гээд газарт хэвтчихсэн хажууд нь хар өнгийн куртиктай *******, шар өнгийн куртиктай ******* нар байсан гэх мэдүүлэг . /1-р хх -43-44-р хуудас/

            Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...******* ын талын хаалгыг татаж онгойлгоод газарт унахад нь ******* нүүр хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөчихөөд машины араар тойроод Б.Батбаярын хажууд очсон. газарт хэвтэж байхад ******* очоод шилэн хүзүүнээс нь татаж босгож байгаад машины урд авчраад хавирч унагаад шилэн хүзүүнээс нь дээш жаахан өргөж байгаад хөлөөрөө нүүр лүү нь нэг удаа өшиглөхөд Баяраа гүйж очоод “та нар яаж байгаа юм бэ” гээд ыг татаж босгоод машины урд суудалд суулгасан.Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. гэх мэдүүлэг /1-р хх-56-57, 72 дугаар тал/

            Гэрч Э.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 2016 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө БОЭТ-д ахлах жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэсэн.Шөнө 01 цагийн үед гэх 22 настай залуу хүнд зодууллаа гээд 03 дээр ирэхэд нь хүлээн аваад үзлэг хийхэд хамар баруун тийш мурийсан, зүүн хацар яс дотогшоо хонхойсон байдалтай байсан. Тухайн үед толгойн зураг авахуулаад маргааш ирж чих хамар хоолойн эмчид үзүүл гэж хэлээд явуулсан гэх мэдүүлэг /1-р хх 76 дугаар тал/

            Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...******* оюутны байрны дээд талын гудамжнаас гарч ирээд машины хажууд ирчихсэн зогсож байсан. машины хажууд уначихсан хажуу талаараа хэвтэж байхаар гүйж очоод босгоход надад юу ч хэлэхгүй автомашинд суусан. Дараа нь цагдаагийн гадаа танай найзууд намайг зодлоо чамайг бодоод зүгээр өнгөрлөө гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг 1 дүгээр хх-ийн 31 дүгээр тал/

            Гэрч Б.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...******* ирчихсэн машины цаад талын буюу баруун талын хаалгаар ыг буугаад ир гэж хэлж байсан би машины араар тойрч очиход хажуу талаараа уначихсан хувцас нь шороо болчихсон Идэрбаяр татаж босгож байсан. Тэр үед ******* цааш эргээд нарийн гудмаар гүйж байсан...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 34 дүгээр тал/  2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “... ын биед тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд суурь ясны зүүн их далавч хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн хатуу хальсан дээрхи нимгэн ялтаслаг цусан хураа ,зүүн гайморын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн доод хана руу үргэлжилсэн сэлтэрсэн хугарал, зүүн хацрын нумны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн чамархай, хацар зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний өөхөн эслэгт хий, зүүн гайморын хөндийн цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын уг хэсгийн цус хуралт, дагзны хуйхны баруун хэсгийн зулгаралт гэмтэл учирчээ. Дээрхи гэмтлүүд нь хохирогч ын эмчид үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн цаг хугацаатай тохирч байна.

             Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 Шинжээч эмч Д.Тогтохын 2017.01.03-ны өдрийн 13 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт / 1 дүгээр хх-219-223 дугаар тал/

            Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт: “...бааран дотор байхад ын зүүн нүд хөхөрсөн байсан. Хэн цохисныг хараагүй. Машины зогсоол дээр би машины арын суудалд сууж байсан. ыг ******* нэг удаа, ******* нэг удаа өшиглөсөн ...” гэх мэдүүлэг

            Шүүх хуралдаанд шинжээч эмч мэдүүлэхдээ: Шанаа яс нэг удаагийн үйлчлэлээр цөмөрч болно. Гэхдээ гадны хүчний үйлчлэлээс нөлөөлж байгаа. Чамархайн ясны хугарал зэрэг олон гэмтэл байгаа. Эдгээр гэмтлүүд нь хоёр буюу түүнээс дээш үйлчлэлээр үүсэх боломжтой...”гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

             Шүүгдэгч *******,******* нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

            Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн, уг дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, тэдний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч  *******д Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  хорих ялын доод хэмжээнээс багасгаж, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  хорих ялын доод хэмжээнээс багасгаж тус бүр хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч *******,******* нар болон тэдний  өмгөөлөгч нар  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “ын биед үүссэн чамархайн ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.”гэсэн гэтэл 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 601 дүгээр дүгнэлтэд  ын биед тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд суурь ясны  зүүн зүүн их далавч хөхлөг сэртэнг дайрсан шугаман хугарал гэх гэмтэл  учирсан гэжээ. Шинжээч болон шинжээч нарын гаргасан дээрх дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй байна. Иймд дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргах шаардлагатай байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсэж   байна гэжээ.

            Хэргийн 219-223 дугаар тал дахь 601 дугаартай дүгнэлт гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар нь    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан эрх үүрэгтэйгээ танилцан,тусгай мэдлэг мэргэжлийнхээ хүрээнд компьютер томографын зургийн тал бүрээс уншиж гаргасан дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар тогтоогдохгүй  байна.

            Дээрх шинжээчид нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үгүйсгээгүй байх бөгөөд 13 дугаартай дүгнэлтийн 4 дэх хэсэг, 601 дугаартай дүгнэлтийн 7,8,9-д хохирогч т учирсан гэмтлийн зэргийг  дэлгэрэнгүй дүгнэсэн байна.  

            Шүүгдэгч *******ын  өмгөөлөгч нар “******* хохирогч ыг зодоогүй гэдэг   боловч ******* нь ыг зодсон болох нь гэрч ын ”...******* ын талын хаалгыг татаж онгойлгоод газарт унахад нь ******* нүүр хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөчихөөд машины араар тойроод Б.Батбаярын хажууд очсон...”, гэх мэдүүлэг, гэрч С.Мөнхбатын “...Батбаяр наад хэдийгээ бүгдийг буулгаад ир гэхэд ******* ын талын хаалгыг онгойлгоод ыг татаж газарт унагахад ******* нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөчихөөд машины ар талаар тойроод Б.Батбаярын хажууд очсон...” гэх мэдүүлэг гэрч Х.Номин-Эрдэнийн “... Энхбаярыг дагуулаад явъя гээд буцаад очиход  машины хажууд уначихсан “миний толгой өвдөөд байна“ гээд газарт хэвтчихсэн хажууд нь хар өнгийн куртиктай *******, шар өнгийн куртиктай ******* нар байсан гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч *******, ******* нарын цагдан хоригдсон 56 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Э.Ганбат, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал,Ц.Хүрэлбаатар   нарын давж заалдах журмаар гаргасан  гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймгийн   дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр  сарын 30-ны  өдрийн 63  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

             2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарын цагдан хоригдсон 56 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3.Эрүүгийн 201721000012 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            4. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАМБА

             ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

                                                               Н.ТУЯА