Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00906

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Тусгаар тогтголын ордон, 310 тоотод байрлах, РД-5891361, ТА глобал капитал ББСБ  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч-Баянгол дүүрэг, 18-р хороо, хд-86 байрны 80 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХГ79040701, Бэсүд овогт Батхуягийн Уянгад холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 37 256 300 төгрөгийг  гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэ-Очир, хариуцагчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 37 256 300 төгрөгийг  гаргуулах, зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх  хөрөнгөөр үүргийг хангуулах  шаардлагаа  мөнгөн төлбөрийг үүргийг 39 920 300 төгрөгийг гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэмэгдүүлж шаардсныг   хэлэлцлээ.

Нэхэмжлэгч ТА глобал капитал ББСБ ХХК   нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч  тайлбартаа:Б.Уянга 2016-05-31 өдөр манайхтай зээлийн гэрээ байгуулан, 30 000 000 төгрөгийг сард 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлсэн. Гэрээнд нэмэгдүүлсэн хүүг 1,2 хувь байх, эхний 5 сар зээлээ төлөхгүй, зөвхөн зээлийн хүүг төлөх, 6 дахь сард зээлийг бүрэн төлөхөөр тохирсон.

Зээлийн гэрээний үүрэгт Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол/16064/, хд-86 байрны 80 тоот  дахь, хариуцагч Б.Уянгын өмчлөлийн, 40м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг байгуулсан.

Б.Уянга 2016-06-30 өдрөөс 2016-09-28 өдрийн хүртэл 4 сарын хүүг төлсөн. 2016-10-28 өдрөөс хойш төлбөр хийгээгүй. Гэрийн хаягаар нь очихоор хүүхэд нь түүнийг байхгүй гэдэг.

Хариуцагчаас зээл 30 000 000 төгрөг, 2016-10-28 өдрөөс 2017-02-21 өдрийг хүртэл 4 сарын 21 хоногийн хүү 8 820 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 087 200 төгрөг, нотариатад төлсөн хөлс 13 100 төгрөг, нийт 39 920 300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.Зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү? гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагаас 4 687 200 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Зээл 30 000 000 төгрөгийг төлнө. Хариуцагч 2016-05-31 өдөр нэхэмжлэгчээс 30 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сард 6 хувийн хүүтэй зээлсэн. 4 сарын хүүд 7 200 000 төгрөг төлсөн. 2016-09-28 өдрөөс хойш төлбөр төлөөгүй.

Нэхэмжлэгч 2016-09-28 өдрөөс 2017-01-15 өдрийг хүртлэх хугацаанд нэмэгдүүлсэн хүүг бодохдоо холбогдох журмыг зөрчсөн. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу хүүг тооцоход дараах зөрүү гарч байна. 2016-09-29 өдрөөс 2017-01-15 өдрийг хүртэл  105 хоног байна. Нэхэмжлэгч тал 105 хоногийн хүүг 6 600 000 төгрөг гэж тооцсон байна.

Зээлийн гэрээний 3.1.2-т заасны дагуу сарын хүү 1 800 000 төгрөг буюу нэг хоногийн хүү  60 000 төгрөг тул 105 хоногийн хүү 6 300 000 төгрөг болно.Үндэслэлгүйгээр  хүүд 300 000 төгрөг илүү тооцсон байна.

Мөн энэ хугацаанд нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг зөрчиж байна.Уг заалтад зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

Зээлд нэмэгдүүлсэн хүүг 2016-12-30 өдрөөс тооцох байсан. Иймд нэмэгдүүлсэн хүүд илүү тооцсон 643 200 төгрөгийг хасч өгнө үү?

Санхүүгийн зохицуулах хорооноос  2008-01-30 өдөр баталсан “зээлийн хүү тооцох аргачлал”-ын 2 дахь заалтад зээлийн төлбөрийн аль нэг нь  гэрээнд заасан төлөгдөх хугацаанаас хойш 90 хоногийн дотор төлөгдөөгүй бол 91 дэх хоногоос хүүг зогсоохоор заасан.

Хариуцагч 2016-09-29 өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хүүг төлж чадаагүй тул нэхэмжлэгч 2016-12-30 өдрөөс хүүг зогсоох ёстой байтал 2017-01-15 хүртэл хүүг үргэлжлүүлэн тооцож, шүүхэд хандсан байдаг.Иймээс журам зөрчиж, 2016-12-30 өдрөөс 2017-01-16 өдөр хүртэл 18 хоногийн нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 1 080 000 төгрөгийг төлөхгүй.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь хохирол уу, эсхүл үүрэг шаардаж байгаа юу гэдэг ойлгомжгүй байна.2017-01-15 өдөр нэхэмжлэгч зээлийн гэрээг дуусгавар болгосон. Гэтэл 2017-02-21 өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд нэмж нэхэмжилсэн 2 664 000 төгрөг буюу нийт 4 687 200 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү? Барьцааны зүйлээр үүргийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт, итгэмжлэл, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн гэрчилгээ, мэдэгдэл, иргэний үнэмлэх, төлбөрийн тооцоолол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,   

           

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч 2016-05-31 өдөр 30 000 000 төгрөгийг, сард 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар хариуцагчид зээлдүүлэх, гэрээний хугацаанд хариуцагч сар бүр зээлийн хүүг төлөх, зээлийг гэрээний хугацаа дуусах өдөр төлөхөөр тохирч, зохигч бичгээр гэрээ байгуулсан байна.

Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нь Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол/16064/, хд-86 байрны 80 тоот дахь, өөрийн өмчлөлийн,  2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг  нэхэмжлэгчтэй байгуулжээ.

Зохигч зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасны дагуу бичгээр хийсэн, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасны дагуу нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул зохигчийн байгуулсан эдгээр гэрээнүүд хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу хариуцагчийн эзэмшилд 30 000 000 төгрөгийг шилжүүлэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

Хариуцагч гэрээний дагуу зээлийн хүүг сар бүр төлөх үүргийг 4 сарын хугацаанд биелүүлсэн байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2016-11-27 өдөр дуусахад зээлийг буцаан төлөх үүргийг болон зээлийн гэрээний хугацааны   2 сарын хүү төлөх үүргийг биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу  зээл 30 000 000 төгрөгийг, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний хугацааны хүү 3 600 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч 2017-02-21 өдөр хүртэл хэтэрсэн 2 сар 25 хоногийн хугацаанд зээлийн хүү 5 100 000 төгрөг, гэрээний 2.3-т тохирсон нэмэгдүүлсэн хүүг 2016-12-26 өдрөөс 2017-02-21 өдрийг хүртэл хугацаанд 465840 төгрөгийг тус тус  хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй  байна.

Нэхэмжлэгч хариуцагчаас нотариатын хөлсийг гаргуулахаар шаардсан боловч гэрээгээр зохигч уг зардлыг төлөх талаар тохирсон тохиролцоо тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлээс 39 165 840 төгрөгийг хангаж, илүү нэхэмжилсэн 754 460 төгрөгийн  хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх  хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол/16064/, хд-86 байрны 80 тоотод байрлах, хариуцагчийн өмчлөлийн   2 өрөө орон сууцыг худалдахыг шаардах эрхтэй байна.

Иймд зээлийн гэрээний үүргийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаалагдсан орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан  дуудлага худалдаагаар худалдаж, үүргийг хангуулах үндэслэлтэй байна.

Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2 дахь  хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 63 дугаар зүйлийн 56.2, 60.1, 63.1.3 дахь  хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн мөнгөн төлбөрийн шаардлагад төлсөн 401 806 төгрөгийг улсын орлогод үлдээж, 2 дахь шаардлагад ногдох хураамж 70200 төгрөгийг нөхөн  улсын орлогод төлүүлж,  хариуцагчаас 423 979  төгрөгийг  гаргуулан  нэхэмжлэгчид  олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,