Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/00737

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

                   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 6-р хороо, Сити 18-р байрны 39 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХБ81100801, Харчин овогт Наранцэцэгийн Сувд-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Сонгинохайрхан дүүрэг, 25-р хороо,Хайрханы гудамж 3-44А   тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧК85100103, Цагаагчууд овогт Бэгзжавын Золзаяа,

хариуцагч- Баянгол дүүрэг, 17-р хороо, 44Д байрны 68 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧК62031705, Цагаагчууд овогт Басангийн Бямбажав нарт холбогдох,

19 800 000 төгрөгийг гаргуулах тухай  иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Сувд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагч нарыг төлөөлж,  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Н.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас зээл, зээлийн хүүд 19 800 000  төгрөгийг гаргуулахаар шаардсан шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөн,  зээлд 10 000 000 төгрөгийг , алдангид 5 000 000 төгрөгийг гаргуулахаар багасгасныг  шүүх хэлэлцлээ.

Нэхэмжлэгч   нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2015-02-26 өдөр Б.Золзаяа, Б.Бямбажав нарын хүсэлтээр Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаагийн 27-р гудамж, 313 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203020110  дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийг  барьцаалж, 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлдэгч нь 2015-05-26 өдөр үндсэн зээлээс 4 000 000 төгрөг, 2015-07-25 өдөр 1 000 000 төгрөгийг төлсөн. Мөн 2015-02-26 өдрийн гэрээнд заасан 6 сарын хүү 5 390 000 төгрөгийг  төлсөн. Энэ мөнгийг төлөхдөө 1 700 000 төгрөгийг бэлнээр, 8 690 000 төгрөгийг дансаар төлсөн. Үлдэгдэл 10 000 000 төгрөгийг зээлдэгчийн хүсэлтээр 2015-08-27 өдрөөс 2016-12-26 өдөр хүртэл нийт 16 сарын хугацаатай зээлийн гэрээг дахин сунгаж, баталгаажуулсан. Зээлдэгч Бямбажавыг байлцуулна гэхэд Б.Золзаяа би эгчдээ хэлээгүй, хоёулаа хийчихье гэсэн юм. Үүнээс хойш уулзахаа больсон. Утсаа авахаа больсон.

2015-07-10 өдөр Б.Золзаяа 2 700 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлье гэж гуйсан.  Зээлийн гэрээ хийгээд яахав, хашаа байшин барьцаанд байгаа юм чинь , надад бөөн мөнгө орж ирнэ гэсэн тул 2 700 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Тэгээд 2016-04-26 өдөр уулзаад, 2 700 000 төгрөгөө өгөөч гэхэд тэгье гээд 640 000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. 2016-04-27 өдөр 2 сая төгрөгийг, картын гүйлгээний хязгаарлалттай гээд 900, 900, 200 мянгаар тус тус шилжүүлэ өгч, 2 640 000 төгрөг болсон. 2015-07-10 өдрөөс хойш хүү төлөөгүй тул 2 700 000 төгрөгийг 9 сарын хүү 2 430 000 төгрөгөөс 2016-06-02 өдөр 500 000/60 000+440 000/ төгрөг, 2016-04-26 өдөр дүү Н.Номин-эрдэнийн дансаар 900 000  төгрөг, 2016-09-12 өдөр 700 000 төгрөг тус тус хийж, нийт 2 040 000 төгрөг  өгсөн. Эдгээр мөнгө 2015-02-26 өдөр зээлсэн зээлийн гэрээний үүрэгт ямар ч хамаагүй.

Зээлийн гэрээний сунгалтаар тогтоосон хугацаа өнгөрсөн боловч зээлдэгч нар зээлээ төлөөгүй.

 Зээл төлсөн талаар Б.Золзаяа гаргасан тайлбар, хүснэгтэд бичсэн 2015-07-26 өдөр 770 000 төгрөг төлөөгүй, харин 2015-07-29 өдөр 70 000 төгрөг өгсөн. Зээлд төлсөн 4 000 000 төгрөгийг 2015-07-26 өдөр төлсөн гэж бичсэн нь Б.Золзаяа төлбөр хийсэн 2015-04-26 өдрийг андуурсан байна.Үүнийг нотлох зүйл бол 2015-05-26 өдөр хүү тооцоход зээлийн үлдэгдэл 11 000 000 төгрөгөөс 7 хувиар хүү тооцож,770 000 төгрөг гэсэн бичвэрээс харагдана.2016-11-26 өдөр гэрээний хугацаа дуусахаас өмнө Б.Бямбажавтай уулзахад явдаг газраараа яв гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Иймд Б.Бямбажав, Б.Золзаяа нараас үндсэн зээл 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

Хариуцагч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Хариуцагч нар нь Н.Сувд-Эрдэнээс 2015-02-26 өдөр 15 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сард 7 хувийн хүүтэйгээр зээлж, хамтран зээлдэгчээр Б.Бямбажавыг оролцуулж, Б.Бямбажавын өмчлөлийн хашаа, хувийн сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар маргах зүйлгүй.

Харин зээлийн гэрээг 16 сараар сунгасан зүйл байхгүй.  2016 оны 2 сард тооцоо нийлсэн. Гэтэл Н.Сувд-Эрдэнэ  зээлээ хугацаандаа төлөөгүй болохоор нэмж хүү төл гэж хэлсэн гэдэг. Б.Золзаяа 2016-08-26 өдрөөс хойш би хүү төлөхгүй, үндсэн зээлээ төлнө гэдгээ хэлсэн байдаг. Одоо хариуцагч нар нэхэмжлэгчид 5 040 000 төгрөгийг төлөх дутуу байгаа. Зээлийн төлөлт дээр маргаантай байгаа юм.

Э.Золзаяа зээлийн гэрээний хугацааны хүүг төлсөн. Зээлд 4 000 000, дараа 1 000 000 төгрөг төлсөн. 2015-07-10 өдөр 2 700 000 төгрөгийг сард 10 хувийн хүүтэй зээлсэн. Амаар тохирсон боловч энэ гэрээний үүргээ 2016 оны 04 сард хүүгийн хамт бүрэн төлсөн гэдэг. 2015 оны 04 сард зээлийн гэрээний үүрэгт 2016-04-26 өдөр 640 000 төгрөг, 2016-04-27 өдөр 2 000 000 төгрөг, 2016-06-02 өдөр 500 000 төгрөг, Н.Номин-Эрдэнийн дансаар 2016-03-19 өдөр 80 000 төгрөг, 2016-05-19 өдөр 80 000 төгрөг, 2016-06-16 өдөр 800 000 төгрөг, 2016-06-20 өдөр 15 000 төгрөг,  2016-06-26 өдөр 900 000 төгрөг, 2016-09-12 өдөр 700 000 төгрөг тус тус шилжүүлсэн.Иймд зээлийн үлдэгдэл 3 785 000 төгрөг, түүний 50 хувийн алданги 1 892 500 төгрөг, нийт 5 873 500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна  гэв. 

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ,зээлийн гэрээний сунгэлт,  барьцааны гэрээ, хувийн сууцны өмчлөх эрхийн 000343909  гэрчилгээ, газар өмчлөх эрхийн 000136188 гэрчилгээ, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, зээлийн тооцооллыг бичсэн хариуцагчийн гар бичмэл бүхий дэвтэр, зээлдэгч Б.Золзаяа мөнгө шилжүүлсэн баримтууд, түүний харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн харилцах дансны 2015-09-01 өдрөөс 2016-12-31 өдрийг хүртлэх хуулга, 2015-07-25 өдрийн гүйлгээний баримт, зээлдэгч Б.Золзаяа, нэхэмжлэгч нар Фейсбуукээр харилцан мессэж, гэрч Н.Номин-эрдэнийн мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт 2015 оны 02 сарын 26 өдөр 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сард 7 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирч, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр байгуулж, хариуцагч нарт зээлийг олгосон байх бөгөөд зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Бямбажав  Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаагийн 27-р гудамж, 313 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203020110  дугаарт бүртгэлтэй,  өөрийн өмчлөл дэх,  54 м.кв талбайтай, хувийн сууц, 460 м.кв талбайтай газрыг   барьцаалж,  Иргэний хуулийн  165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан ипотекийн гэрээг   бичгээр  байгуулан, нотариатаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Зохигчийн байгуулсан хүү тохирсон зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүрэгт үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх  хэсэгт заасан эдгээр гэрээний талаар хуулиар тогтоосон  хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр  байна.

Гэрээний дагуу  хариуцагч нарын зээлсэн мөнгийг хариуцагч Б.Золзаяа хэрэглэсэн бөгөөд   Б.Золзаяа 2015-02-26 өдөр авсан зээлээс 5 000 000 төгрөгийг, гэрээний хугацаанд төлөх 6 сарын хүүгийн хамт төлсөн талаар зохигч маргахгүй байна.

Дээрх зээлийн дараа хариуцагч Б.Золзаяа 2015-07-10 өдөр амаар тохирч, нэхэмжлэгчээс 2 700 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан байх бөгөөд уг зээлийг тохирсон хүүгийн хамт төлөхөөр тэрээр хүлээн зөвшөөрч төлсөн  байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар  зохигчийг хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй.

Харин эдгээр 2 гэрээний дагуу төлсөн төлбөрийн талаар болон нэхэмжлэгчийн дүү Н.Номин-Эрдэнийн дансаар төлсөн мөнгийг 2015-02-26 өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт тооцохоор хариуцагч Б.Золзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  маргаж байна. 

Иймд зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Золзаяагийн биелүүлсэн  үүргийг дараах байдлаар тооцов.

Үүнд: 1.Зээлдэгч нар 2015-02-26 өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүү сард 1 050 000 төгрөг төлөх үүргээс  2015-05-26 өдөр зээлд 4 000 000 төгрөг, 2015-07-25 өдөр 1 000 000 төгрөгийг төлсөн байх тул гэрээний хугацааны зээлийн хүүд 5 390 000 төгрөгийг, зээлд 10 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй  байна.

2. Зээлдэгч Б.Золзаяа 2015-07-10 өдөр нэхэмжлэгчээс авсан 2 700 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 2016-04-26 өдрийг хүртэл хугацаанд хүүд 2 160 000, зээл 2 700 000 төгрөгийг төлөх үүргээс 2016-04-26 өдөр 640 000 төгрөг, 2016-04-27 өдөр 2 000 000/900 000+ 900 000+ 200 000/ төгрөг, 2016-06-02 өдөр 500 000/зээлийн дутууд 60 000+ хүү 440 000/ төгрөг, гэрч Н.Номин-Эрдэнийн дансаар 2016-06-26 өдөр шилжүүлсэн 900 000 төгрөг, 2016-09-12 өдөр шилжүүлсэн 700 000 төгрөг буюу нийт зээлд 2 700 000 төгрөг, хүүд 2 040 000 төгрөг төлсөн тухай  зохигч тайлбарлаж байна.

Зээлдэгч Б.Золзаяа зээлүүдийг төлсөн тухай тэмдэглэсэн гар бичмэлтэй дэвтрээ нэхэмжлэгчид үзүүлж, нэхэмжлэгчтэй тооцоо нийлж байсан болох нь уг дэвтэрт зохигч 2 өөр бэхээр бичсэн тэмдэглэсэн бичвэр болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Уг дэвтэрт бичигдснээр хариуцагч Б.Золзаяа 2015-03-26 өдөр 1 050 000 төгрөг, 2015-04-25 өдөр 1 050 000 төгрөг, 2015-05-26 өдөр 5 050 000 төгрөг, 2015-06-26 өдөр 700 000 төгрөг, 2015-07-01 өдөр 70 000 төгрөг, 2015-07-25 өдөр 1 770 000 төгрөг, 2015-08-04 өдөр 270 000 төгрөг, 2015-09-04 өдөр 270 000 төгрөг, 2016 оны 01 сард 1 000 000 төгрөг, 2016 оны 02 сард 1 000 000 төгрөг, 2016-04-26 өдөр 640 000 төгрөг, 2016-04-27 өдөр 2 000 000 төгрөг, 2016-06-02 өдөр 500 000 төгрөг, 2016-06-26 өдөр 900 000 төгрөг, 2016-09-12 өдөр 700 000 төгрөгийг тус тус төлсөн гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд энэ нь 2015-07-25 өдөр төлсөн 1 700 000 төгрөг болон 2016-04-26 өдрөөс хойш төлөгдсөн мөнгүүд ХХБанк дахь нэхэмжлэгчийн харилцах дансаар, мөнгө шилжүүлгийн баримтаар, мөн 2016-06-26 өдөр 900 000 төгрөг, 2016-09-12 өдөр 700 000 төгрөгийг гэрч Н.Номин-Эрдэнийн дансаар нэхэмжлэгчээс авсан зээлийн гэрээний үүрэгт Б.Золзаяа шилжүүлсэн  тухай  гэрч Н.Номин-Эрдэнийн мэдүүлэг, түүний дансны хуулгаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн дүү Н.Номин-Эрдэнийн харилцах дансаар хариуцагч Б.Золзаяа нилээд нэдэн удаа мөнгө шилжүүлж байсан нь тогтоогдож байгаа боловч  гэрчтэй худалдах, худалдан авахб олон зээлийн гэрээний харилцаатай болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон тул Н.Номин-эрдэнийн дансаар төлсөн мөнгөнүүдээс 1 500 000 төгрөгөөс бусдыг  нэхэмжлэгчтэй байгуулсан  зээлийн гэрээний үүрэгт тооцох үндэслэлгүй байна.

Хариуцагч Б.Золзаяа нэхэмжлэгчид нийт 16 970 000 төгрөг төлсөн байх бөгөөд үүнээс 4 860 000 төгрөгийг хариуцагч Б.Золзаяагийн 2015-07-10 өдөр авсан зээлд тооцох үндэслэлтэй  байна.

Иймээс 2015-02-26 өдөр зохигч байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Золзаяа зээлийн хүүд 5 390 000 төгрөг, зээлд 6 720 000 төгрөг төлсөн үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгч  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлд 8 010 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

2015-02-26 өдө байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015-08-26 өдөр дууссан боловч нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ  зохих ёсоор биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нарыг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

            Зээлийн гэрээний 2.7-д зээлдэгч зээл болон хүү төлөх хугацааг хэтрүүлбэл хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр зохигч  тохирсон байна.

Зохигчийн энэ тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалттай зөрчилдөөгүй байх тул нэхэмжлэгч  2015-08-26 өдрөөс  тооцон хариуцагч нараас алданги шаардах эрхтэй байна.

Алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул алдангид                          4 005 000  төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар  нэхэмжлэгч шаардах эрхтэй  байна.

Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1 дэх  хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх  хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 256 950 төгрөгөөс 252 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 4010 төгрөгийг буцааж, хариуцагчаас 207190 төгрөгийг  гаргуулан  нэхэмжлэгчид  олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,