Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 32

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Буурал овгийн Баасангийн Наранбаярыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөнөөс бусдын амь нас хохирсон, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтлүүдийг тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Наранбаяр нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Б.Наранбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 , 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Наранбаяраас 194.600 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайванд, 46.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Нямдэлэгт, иргэний нэхэмжлэгч А.Гансүхэд 1.000.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Хохирогч С.Нямдэлэгийн нүдний эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шүүгдэгчээс 1.200.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайванд, 500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Нямдэлэгт тус тус  олгуулсугай.

 

9. Мөрдөн байцаагчийн 2016.2.22-ны өдрийн шүүгдэгч Б.Наранбаярын Хаан банкны 5015173629 тоот данс битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Наранбаярт урьд бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        И.ГАНБАТ