Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/00717

 

 

 

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/00717

Улаанбаатар хот

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙНӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 14-р хороо, 3-р хороолол, 10-р байрны 27 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЦЗ38102511, Их мэйрэн долоо овогт Шаравын Цэвээний хүсэлттэй 825 төгрөгийн цалин авч байсныг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Цэвээн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Цэвээн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1971-1989 онд Цэргийн госпиталын орлогч даргаар ажиллаж байсан юм. Өвчтэй байж байгаад энгийнээр тэтгэвэр тогтоолгоход маш багаар тогтоогдсон. 1984 оны санхүүгийн баримтыг шүүж үзэхэд цалин огт байхгүй байна. 1998 онд тэтгэвэр тогтоолгохдоо тасралтгүй 5 жил ажилласан жил сонгохдоо сүүлийн 5 жилийг сонгосон. Иймд 1984 онд цэргийн госпиталын орлогч даргаар ажиллаж байхдаа 825 төгрөгийн цалин авч байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Цэвээн нь 1984 онд Цэргийн госпиталын орлогч даргаар ажиллаж байхдаа 825 төгрөгийн цалин авч байсныг тогтоолгохыг хүсчээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Ш.Цэвээн нь 1998 онд тэтгэвэр тогтоолгохдоо тасралтгүй ажилласан сүүлийн 5 жилийг сонгосон нь тэтгэвэр бага тогтоогдсон гэх үндэслэлээр 1984 онд 825 төгрөгийн цалин авч байсныг тогтоолгохыг хүсчээ.

 

Түүний 1984 онд Цэргийн госпиталын орлогч даргаар ажиллаж, цалин авч авч байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй  байх ба 2017  оны 02-р сарын 03-ны өдрийн 00002686 тоот лавлагаагаар түүнийг 1980-1988 онд Ардын армийн төв эмнэлэгт поликникийн даргаар ажиллаж байсан гэсэнтэй зөрүүтэй, өөрөөр хэлбэл, 1984 онд ажил үүрэг гүйцэтгэж, цалин авч байсан нь тогтоогдоогүй гэж үзнэ.

 

Нөгөө талаас, цалин хөлс авч байсныг шүүх тогтоохгүйгээс гадна ажил хөдөлмөр эрхэлж байсан нь цалин хөлс авах үндэслэл болно.

 

Хэдийгээр гэрч З.Должинсүрэн, Ё.Сумъяа нар нь түүнтэй хамт ажиллаж байсан гэх боловч хэдэн төгрөгний цалин хөлс авч байсныг нотлохгүй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                              ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар 1984 онд Цэргийн госпиталын орлогч даргаар ажиллаж байхдаа 825 төгрөгийн цалин авч байсныг тогтоолгохыг хүссэн Шаравын Цэвээний хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

      3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА