Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01154

 

 

 

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/01154

Улаанбаатар хот

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 153/7-р байрны 27 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ТЗ74031271, Гүрбадамсэд овогтой Лхагвасүрэнгийн Энхбаатарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 8-р хороо, 14-р хороолол, 9А байрны 39 тоотод оршин суух, Оюу толгой ХХК-д орчуулагч ажилтай, регистр ЙГ80112509, Боржигон бээл овогтой Лодойдамбын Зулжаргалд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Энхбаатар, хариуцагч Л.Зулжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Зулжаргалд 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр  10 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр, Баянгол дүүргийн 11-р хороо, Баруун ард Аюушийн 2-р гудамж 35 тоотод байрлах 429 мк газрыг барьцаалан зээлүүлсэн. Зээлийн хүүг сар болгон төлөх байсан боловч 2016 оны 02 дугаар сарын 04-нийг хүртэл 7 сарын хүү 4 200 000 төгрөгийг хугацаандаа төлсөн. Бусад 5 сарын хүү 3 000 000 төгрөгийг хугацаандаа өгөөгүй. Ингээд 2016 оны 9-р сарын 26-нд 1 000 000 төгрөг, 09-р сарын 30-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 08-нд 1 000 000 төгрөг төлж хүүгээ бүрэн төлсөн. Одоо Л.Зулжаргалаас үндсэн зээл 10 000 000 төгрөг төлөөгүй бөгөөд алданги 5 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Л.Зулжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Энхбаатараас 10 000 000 төгрөг зээлж, хүүгээ бүрэн төлсөн.  Үндсэн зээл 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

  Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                

  

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Энхбаатар нь Л.Зулжаргалд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

 

Л.Энхбаатар нь 2015 оны 07-р сарын 04-ний өдөр Л.Зулжаргалтай “Зээлийн гэрээ” байгуулж, 10 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр, Баянгол дүүргийн 11-р хороо, Баруун ард Аюушийн 2-р гудамж 35 тоотод байрлах 429 мк газрыг барьцаалан зээлүүлэхээр /хх 4-7/ тохирчээ.  

 

  Зээлдүүлэгч нь зээлдэгчид 10 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, харин зээлдэгч нь гэрээний үүргээс зээлийн хүү 7 200 000 төгрөгийг төлж, үндсэн зээл 10 000 000 төгрөгийг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарсан байна.

 

Шүүх хуралдааны шатад хариуцагч нь үндсэн зээл 10 000 000 төгрөг, гэрээний 1.3-т заасан алдангийн хамт 15 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагыг хариуцагч төлөхөөр зөвшөөрсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Лодойдамбын Зулжаргалаас 15 000 000 /арван таван сая/  төгрөг гаргуулж Лхагвасүрэнгийн Энхбаатарт олгосугай.     

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч Л.Зулжаргалаас 232 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА