Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01634

 

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/01634

Улаанбаатар хот

Зохигчийн эвлэрлийг баталж

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

          Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2-р хороо, өөрийн байранд байрлах Хөрш-50 сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: : Баянгол дүүрэг, 2-р хороо, Барилгын 7-ийн 5-р байрны 30 тоотод  оршин суух, регистр МЮ87053114, Хонгор адуут овогт Энхжаргалын Эрдэнэбатад холбогдох 443 900 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч   Хөрш-50  сууц  өмчлөгдийн  холбоо   нь   шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 3-р сарын 01-ний өдрийн байдлаар тус сууц  өмчлөгчдийн  холбооны 5-р байрны 30 тоотод оршин суух Э.Эрдэнэбат нь 2011 оны 4-11 сар, 2012 оны 1-12 сар, 2013 оны 1-12 сар, 2014 оны 1-11 сар, 2015 оны 1-12 сар, 2016 оны 1-12 сар, 2017 оны 1-3 сар, нийт 60 сарын төлбөр буюу 443 900 төгрөгийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй байна. Оршин суугч Э.Эрдэнэбатыг  СӨХ-ийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өдийг хүртэл төлөхгүй байна. Иймд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал болох 443 900 төгрөгийг Э.Эрдэнэбатаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Хөрш-50  сууц  өмчлөгдийн  холбоо  нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус холбоо нь Э.Эрдэнэбатаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал болох 443 900 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Э.Эрдэнэбатын өөрийн зардалаар хийсэн засвар үйлчилгээ хийсний төлбөрт 221 500 төгрөгийг хасч, үлдэгдэл 221 500 төгрөгийг 2017 оны 8-р сарын 05-ны дотор төлөхөөр талууд эвлэрч байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Хөрш-50  сууц  өмчлөгдийн  холбоо нь Э.Эрдэнэбатад холбогдох 443 900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Хөрш-50  сууц  өмчлөгдийн  холбоо нь 221 500 төгрөгөөсөө татгалзаж, үлдэх 221 500 төгрөгийг Э.Эрдэнэбат нь 2017 оны 08 сарын 05-ний дотор тус тус бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн байна.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. Нэхэмжлэгч Хөрш-50  сууц  өмчлөгчдийн  холбоо, хариуцагч Э.Эрдэнбат  нар нь 443 900  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 221 500 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Э.Эрдэнэбат төлбөрийг 2017 оны 08 сарын 05-ний дотор бүрэн төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 7000 төгрөг, хариуцагч Э.Эрдэнэбатаас 7000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хөрш-50 сууц  өмчлөгдийн  холбоонд олгосугай.

 

             3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА