Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 31

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

               Д.Өд холбогдох эрүүгийн

                             хэргийн тухай

 

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Н.Цогтбаяр

яллагдагчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг

            нарийн бичгийн дарга Б.Мөнх-Ө нарыг оролцуулан,

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолтой, Д.Өд холбогдох хэргийг прокурорын дүгнэлтээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Ө овогт Дийн Ө   

 

Яллагдагч Д.Ө нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй баг, сумын төвийн хойд талаас хохирогч С.Ганболдын 2 тооны эр хонийг машин механизм ашиглан хулгайлж, 240 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмтт хэрэг үйлдэж Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.

 

Архангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Наранчимэг давж заалдах шатны шүүхэд бичсэн дүгнэлтдээ:

“...Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Ө овогт Дийн Ө 

 

Яллагдагч Д.Ө нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй баг, сумын төвийн хойд талаас хохирогч С.Ганболдын 2 тооны эр хонийг машин механизм ашиглан хулгайлж, 240 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмтт хэрэг үйлдэж, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэгдсэн байна.

Тэрээр уг гэмт хэргийг үйлдэхээс өмнө буюу шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө Г.Нарантуяатай бүлэглэн шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 01 дүгээр сарын дундуур Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг Адгийн зэгстэй гэх газраас хохирогч М.Алтангэрэлийн 1 тооны хээр зүсмийн гүүг хулгайлж, түүнд 500 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн 201603000455 дугаартай хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллагдагчаар татагджээ.

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд Д овогтой Өд ял оногдуулсан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, эрүүгийн 201603000117, 201603000455 дугаартай хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн дүгнэлтийн дагуу хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал яллагдагч Д.Ө нь  2016 оны 03 дугаар сарын 04-ний шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй баг, сумын төвийн хойд талаас хохирогч С.Ганболдын 2 тооны эр хонийг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 240 000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдэж, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.

 

Дээрх хэрэгт шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө Г.Нарантуяатай бүлэглэн шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 01 дүгээр сарын дундуур Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг Адгийн зэгстэй гэх газраас хохирогч М.Алтангэрэлийн 1 тооны хээр зүсмийн гүүг хулгайлж, бусдад 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, уг хэрэгтээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллагдагчаар татагджээ.

 

Яллагдагч Д.Өгийн шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн хэрэг, шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн нь оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болохгүй.

Гэвч шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн хэрэг шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн  тохиолдолд оногдуулсан ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай хэрхэн нэмж нэгтгэх талаар хуульд тусгаагүй, энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдийг хэрэглэх боломжгүй юм.

Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхийн тулд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэгтгэн шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэргийг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимд нийцэх тул энэ талаар бичсэн Аймгийн прокурорын дүгнэлтийг хүлээн авч, шийдвэрлэх нь зүйтэй болно.

 

             Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

 

Хэрэг прокурорт очтол яллагдагч Д.Өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2, 4.2, 14.1 дүгээр зүйлийн 1.1, 14.13 дугаар зүйлийн 10.1, 10.2-д заасныг тус тус удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас

                                                   

                                                             ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

 

2.  Хэрэг прокурорт очтол яллагдагч Д.Өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

        ШҮҮГЧИД                                      Д.БЯМБАСҮРЭН

 

В.ЦЭЦЭНБИЛЭГ