Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 37

Б.Батзаяад холбогдох эрүүгийн хэргийн тухай

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Д.Аянагүл, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 136 дугаар шүүгчийн захирамжтай Б.Батзаяад холбогдох эрүүгийн 1737000000025 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1996 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Ихшарынхан овогт Батсүхийн Батзаяа нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт орших Тэс петролиум клонкийн дээд талын засмал зам дээр 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр   77-39 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөнөөс Х.Батболдын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 136 дугаартай захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь: Хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч Б.Батзаяагийн мэдүүлгүүдээд, мөн авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хэрэг учралын газрын үзлэгээр тогтоогдсон зүүн дугуйны 22 метр, баруун дугуйны 20 метр тормозны мөр нь зам хөндлөн гарсан үхрийг тормоз гишгэж өнгөрөөсөн болон үхрийг тойрч гарахдаа тормоз гишгэсэн мөр болох нь тогтоогдож байх тул дахин дүгнэлт гаргуулахаар шинжилгээ хийлгэх шаардлагагүй юм.

            Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 27.6 дугаар зүйлийг зөрчсөн гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлтэд дараах зүйлийг тусгахыг хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 –д шинжилгээ хийсэн он, сар, өдөр, газрыг дүгнэлтэнд тусгана гэжээ. Замын байцаагч буюу шинжээч Б.Бат-Эрдэнэ дүгнэлтийг Ховд аймгийн Булган суманд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нь шинжилгээг хаана хэдэн сарын хэдний өдөр хийсэн болох нь шинжээчийн дүгнэлтээс тодорхой харагдаж байна.

            Мөн хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шинжилгээ хийлгэх үндэслэл"-ийг дүгнэлтэнд тусгахыг хуульчилсан байна. Шинжээч дүгнэлтэндээ цагдаагийн ахлах дэслэгч М.Анхбаярын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр томилсон зам тээврийн ослын шинжилгээ хийлгэх тогтоолыг үндэслэн дүгнэлт гаргалаа хэмээн шинжилгээ хийлгэх үндэслэлээ дүгнэлтэнд нэг бүрчлэн тусгасан байна. Хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д шинжээчийн эцэг, эхийн нэр, өөрийн нэр, боловсрол, эрдмийн зэрэг, мэргэжил, мэргэшил, цол , албан тушаал Замын шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтэнд албан тушаал, цол,  өөрийн болон эцгийн нэрийг тусгасан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “шинжилгээний обьектын талаарх мэдээлэл, аргачлал, явц, үр дүнгийн талаар тодорхой дурьдаагүй тухайлвал дээрх үйл баримт нь болон бичгийн баримтанд дүгнэлт өгсөн эсэх нь эргэлзээтэй гэжээ". Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах тэс петролиум шатахуун түгээх станцын дээд талд Б.Батзаяа 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 цаг 10 минутын орчимд 77-39 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан мэдээллийн дагуу мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч М.Анхбаяр хэрэг учралын газарт үзлэг хийж, замын байцаагч, цагдаагийн ахмад И.Гантогтох зам тээврийн байдлыг тогтоон замын ослын акт үйлдсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор мөрдөгч, замын шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тогтоол үйлдэн замын шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтээр Б.Батзаяа нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байдаг.

Text Box: .            Хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газарт хийсэн үзлэгээр амь хохирогч X.Батболд замын голд явж байсан талаар Б.Батзаяагаар заалгаж хэрэг газрын үзлэг хийгдсэн боловч амь хохирогч Х.Батболд нь тээврийн хэрэгсэлд мөргөгдөөд замын хажуу талд унасан байсан болох нь хэрэг учралын газрын үзлэгээр тогтоогддог.Эндээс харахад амь хохирогч замын голоор бус замын хажуу талаар явж байсан болох нь тогтоогдож байна. Мөн яллагдагч Б.Батзаяагийн “... Би 2017 оны 12 дугаар сарын 10-ны орой Т.Далайцэрэнгийн ажил дээр байж байгаад 1.5 литрийн нийслэл пиво Т.Далайцэрэнтэй хувааж уучихаад мал авч ирэхээр бид хоёр миний машинтай явахаар Тэс колонкоос бензин аваад дээш эргээд явж байтал зам хөндлөн баахан үхэр гараад ирэхээрнь тормос гишгэтэл замын хажуу талаас явган хүн машины урдуур гүйж ороод дайруулаад салхины шил нь дээр унаад машины зүүн талд унахаар нь би буцаж эргээд зогсоод уг хүнийг очоод харахад тэр хүн хэвтэж байсан гэсэн мэдүүлгээр давхар тогтоогдож байгаа.     

            Мөрдөгч хэрэг учралын газарт үзлэг хийхдээ амь хохирогч анх мөргүүлсэн А цэгийг Б.Батзаяагаар заалгасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

             Учир нь хэрэг учрал 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн үед болсон бөгөөд тухайн цаг хугацаанд хэргийн газрын үзлэг хийгдсэн бөгөөд Б.Батзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгг зааснаар яллагдагчаар татагдаагүй байхад хэргийн газрын үзлэг хийгдсэн байхад шүүгч захирамжиндаа хэрэг учралын газрын үзлэгийг яллагдагчаар заалгаж хийлгэсэн гэж шүүгч захирамжиндаа тусгасан нь илт үндэслэлгүй заалтыг тусгаж бичсэн байна.Өмгөөлөгч Б.Хосбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны оролцогч биш юмаа. Б.Батзаяад холбогдох дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч заавал оролцуулах хэрэг биш юм.

            Шинжээчийн дүгнэлтуүд нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гарсан боловч шуудангаар мөрдөгчийн гарт ирсэн үеэс шинжээчийн дүгнэлтүүдийг өмгөөлөгч Б.Хосбаярт 2018 оны 01 дүгээр сарын 12-ны шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтүүдийг танилцсан байна.Өмгөөллийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2017 оны 12 дугаар сарын 12-нд үйлдэгдсэн боловч шинжээчийн дүгнэлт танилцуулах үеэс хэрэгт хавсаргагдсан байх боломжтой юм.

            Энэ бүхнээс дүгнэхэд шинжээч томилсон тогтоол, шинжээчийг дүгнэлтүүдийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл, тогтоолоор нотлогдсоор байхад шүүгч захирамжиндаа шинжээч томилсон шийдвэрээ танилцуулалгүйгээр шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь оролцогчдын эрхийг хангаагүй орхигдуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн гэж хэргээ уншиж танилцахгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Хавтаст хэрэгт өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариу мэдэгдэх хуудсыг хэрэгт хавсаргаж мөн өмгөөлөгчид хүргүүлсэн.Тогтоол болон Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн албан бичгийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад шүүхэд шинээр гаргаж өгөх нотлох баримтын хүрээнд шүүхэд гаргаж өгөх бүрэн боломжтой. Гомдол хэрхэн шийдвэрлэсэн тогтоолыг хэрэгт хавсаргаагүй нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй юмаа

            Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 136 дугаартай зархирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

            Батзаяа нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт орших Тэс петролиум клонкийн дээд талын засмал зам дээр 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 77-39 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг согтуугаар жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөнөөс Х.Батболдын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Б.Батзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх Б.Батзаяад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийж уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

            Учир нь Б.Батзаяад холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байх ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 136 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2.Хэргийг шүүхэд очтол Б.Батзаяад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

            3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй

        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

              ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

Б.ДАМБА