Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1453

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2017/01453

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй  болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ЭТНО, “Пийс таур” барилга 7 давхар 705 тоотод байрлах “Вишнфанд ББСБ” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9019073075, регистрийн дугаар 2823624/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо,  ногоон зоорь 3 дугаар гудамж, 41 тоотод оршин суух Хайхан овогт Цэцэгмаагийн Алтанхундага /РД:РЮ780711470/-д холбогдох                  

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,637,052 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “Иргэн Цэцэгмаа овогтой Алтанхундага нь 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “ВишнФанд” ББСБ-ын Улаанбаатар-2 салбараас 10219461 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 24 сарын хугацаатай, сарын 3,8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлээ төлөхгүй байгаа. Зээлдэгч Ц.Алтанхундага нь үндсэн зээл 1,546,070 төгрөг, зээлийн хүү 80,292 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,190 төгрөг, нотариатын төлбөр 9,500 төгрөг нийт 1,637,052 төгрөг нэхэмжилж байна. Иймд манай хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Алтанхундагад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,637,052 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид бичгээр тохиролцож 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ. Үүнд:

 

            “Вишнфанд ББСБ” ХХК-иас Ц.Алтанхундагад холбогдуулан 1,653,052 төгрөгийг нэхэмжлэл гаргасныг зөвшөөрч, төлж барагдуулах. Төлбөрийг төлөхдөө 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 273,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 273,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 273,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 273,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 273,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 272,052 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцлоо. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Вишнфанд ББСБ” ХХК нь үндсэн зээл 1,546,070 төгрөг, зээлийн хүү 80,292 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,190 төгрөг, нотариатын төлбөр 9,500 төгрөг нийт 1,637,052 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч Ц.Алтанхундага нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,653,052 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 273,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 273,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 273,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 273,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 273,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 272,052 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрснийг баталж, Ц.Алтанхундагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,142 төгрөгнөөс 20,571 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 20,571 төгрөгийг, хариуцагч Ц.Алтанхундагаас 20,571 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЦЭРЭНДОЛГОР