Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2017/01246

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2017/01246

            Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 14 дүгээр байрны 10 тоотод оршин суух Бадтай овгийн Пунцагийн Галмандах /РД:ГЮ75011776/,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 14 дүгээр байрны 10 тоотод оршин суух Дэлгэр овгийн Магвандоржийн Цандмаа /РД:ИЭ75082067/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 50 мянгатын 30 дугаар байрны 16 тоотод оршин суух Бэгз овгийн Энхээгийн Чинзориг,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 50 мянгатын 30 дугаар байрны 16 тоотод оршин суух Боржигон овгийн Санжидын Ганхүү /РД:ХД47122767/ нарт холбогдох 

58.500.000 төгрөг гаргуулах тухай  хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болоод нэхэмжлэгч М.Цандмаагийн төлөөлөгч П.Галмандах, хариуцагч Э.Чинзориг, С.Ганхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин  оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргсан нэхэмжлэлдээ:

Иргэн Э.Чинзориг, С.Ганхүү нар нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийг сарын 4%-ийн хүүтэйгээр 2 сарын хугацаатайгаар зээлж зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025865 дугаартай, 183 м.кв талбайтай, 80%-ийн гүйцэтгэлтэй,  Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт /14092/, 3 дугаар хэсгийн гудамжны 98-3 тоот хувийн сууцыг барьцаалсан. Гэвч 2 сарын хугацаанд зээлээ төлөх боломжгүй болж зээлийн гэрээний хугацааг 19 сараар сунгасан боловч 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр төлөх зээлийн хүүгээ төлөөгүй юм. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дуусахад 9.000.000 төгрөгийн хүү төлснөөс өөр төлбөр төлөөгүй.

 Иймд үндсэн зээл 25.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 01-нээс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 14 сарын хүү 14 000 000 төгрөг, хүү болон зээлийг хугацаанд нь төлөөгүйгээс, алданги 19.500.000 төгрөг нийт 58.500.000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангах тухай нэхэмжлэл гаргасан боловч бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  эвлэрэн хэлэлцэж дараах байдлаар эвлэрлийн гэрээ хийсэн болно.

Эвлэрлийн гэрээнд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 16.000.000 төгрөгөөр багасгаж хариуцагч нь үндсэн зээлд 25.000.000 төгрөг, хүү, алдангид 17.500.000 төгрөг, нийт 42.500.000  төгрөгийг дараах байдлаар төлөхөөр тохиролцов. Үүнд:

а.20.000.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн дотор,              б.22.500.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тус

тус төлж барагдуулах,

            в.дээрх төлбөрийг хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд барьцааны эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх албаар худалдан борлуулж өгөх болно гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийг сарын 4%-ийн хүүтэйгээр 2 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025865 дугаартай, 183 м.кв талбайтай, 80%-ийн гүйцэтгэлтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт /14092/, 3 дугаар хэсгийн гудамжны 98-3 тоотод байрлах хувийн сууцыг барьцаалсан.

 Гэвч 2 сарын хугацаанд зээлээ төлөх боломжгүй болж зээлийн гэрээний хугацааг 19 сараар сунгасан боловч 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр төлөх зээлийн хүүгээ төлөөгүй юм. Би дээрх хугацаанд 9.000.000 төгрөгийн хүү төлсөн.

Зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөхөд Д.Ганцэцэг, Б.Пүрэв-Очир нарын үйлдэл сөргөөр нөлөөлсөн. Д.Ганцэцэг, Б.Пүрэв-Очир нарын буруутай үйлдлээс болж манай компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж зээл, зээлийн хүүгийн хугацаа  хожимдуулснаас өнөөдрийн байдалд хүрч байна. Бид энэ хохиролоо Д.Ганцэцэг, Б.Пүрэв-Очир нараас нэхэмжилнэ гэж үзэж байна.

 Нэхэмжлэгч үндсэн зээл 25.000.000 төгрөг, хүү 14 000 000 төгрөг, алданги 19.500.000 төгрөг нийт 58.500.000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангах тухай нэхэмжлэл гаргасан боловч бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  эвлэрэн хэлэлцэж дараах байдлаар эвлэрлийн гэрээ хийсэн болно.

Эвлэрлийн гэрээнд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 16.000.000 төгрөгөөр багасгаж хариуцагч нь үндсэн зээлд 25.000.000 төгрөг, хүү, алдангид 17.500.000 төгрөг, нийт 42.500.000  төгрөгийг дараах байдлаар төлөхөөр тохиролцов. Үүнд:

а.20.000.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн дотор,              б.22.500.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тус

тус төлж барагдуулах,

            в.дээрх төлбөрийг хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд барьцааны эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх албаар худалдан борлуулж өгөхөөр эвлэрсэн болно гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч М.Цандмаа, П.Галмандах нар нь хариуцагч Э.Чинзориг, С.Ганхүү нараас 58.500.000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч М.Цандмаа, П.Галмандах нар нь нэхэмжлэлийн шаардлагаа 16.000.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Э.Чинзориг, С.Ганхүү нар нь  2017 оны 8 дугаар сарын 05-ны дотор 20.000.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 05-ны дотор 22.500.000 төгрөгийг тус тус төлж, нийт 42.500.000 /дөчин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг төлөхөөр, уг төлбөрийг хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025865 дугаартай,Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт /14092/, 98-3 тоот хувийн сууцыг шийдвэр гүйцэтгэх албаар худалдан борлуулж өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ хийсэн нь иргэний хууль болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан  ашиг  сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч М.Цандмаа, П.Галмандах нар нь нэхэмжлэлийн шаардлагаа 16.000.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Э.Чинзориг, С.Ганхүү нар нь  2017 оны 8 дугаар сарын 05-ны дотор 20.000.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 05-ны дотор 22.500.000 төгрөгийг тус тус төлж, нийт 42.500.000 /дөчин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг төлөхөөр, уг төлбөрийг хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025865 дугаартай,Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт /14092/, 98-3 тоот хувийн сууцыг шийдвэр гүйцэтгэх албаар худалдан борлуулж өгөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид  370450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

        ШҮҮГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО