Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2017/01468

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2017/01468

Улаанбаатар хот

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Нэхэмжлэгч: Ч.Ц гийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Н нд холбогдох

            Үл хөдлөх эд хөрөнгүүдийн анхны албадан дуудлага худалдааг  хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэгч Ц.Ц, нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаартай захирамжаар Д.П гээс 443.484.725 төгрөгийг гаргуулж Ч ББСБ-д олгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийг биелүүлэх явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1.-д дуудлага худалдааны тогтоолд өмчлөгчийн талаар заана гэсэн байхад Ч.Ц гийн талаар юу ч бичээгүй, 46.1.2.-т албадан дуудлага худалдаа явуулах хаягыг заана гэсэн байхад заагаагүй орхигдуулсан. Мөн дуудлага худалдаа явагдах тухай 230 дугаар тогтоолыг өмчлөгч Ч.Ц д албан ёсоор мэдэгдээгүй юм.

Төлбөр төлөгч нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хариугаа аваад 3 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гомдол гаргасан.

Иймд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

                                                 -1-

            Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаартай захирамжаар Д.П гээс 443.484.725 төгрөгийг гаргуулж Ч ББСБ-д олгохоор  шийдвэрлэсэн.

Төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 3 ширхэг үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн хурааж , Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч Д.П гээс үнийн санал авахад дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 1м.кв талбайг 2.800.000 төгрөгөөр үнэлсэн.

Өмчлөгч Ч.Ц г үнийн саналаа өгөхийг 2016 оны 1 дүгээр сарны 26-ны өдөр архитектор Эрдэн-Очир, 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч Д.П , түүний үүсгэн байгуулсан Эрчим –Арт ХХК-ийн нягтлан Хишигдолгор, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 3/7980 дугаар албан бичиг, мөн сарын 17-ны өдөр оршин суугаа газрын хаягт наасан зарлан дуудах хуудас болон архитектор Ундрах нараар дамжуулан удаа дараа мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд ирж үнийн саналаа өгөөгүй.

Өмчлөгч Ч.Ц гийн төлөөлөгчтэй 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр уулзан үнийн санал өгөхийг мэдэгдсэн боловч үнийн санал өгөх боломжгүй тул хөндлөнгийн шинжээч томилж өгнө үү гэсэн. Дээрх хүсэлтийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаар тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилоход

-Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020601 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээрхороо Бага тойруугийн 19А байрны 4 тоот 71,8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг 139.100.000 төгрөгөөр,

- Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020597 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Бага тойруугийн 19А байрны 16 тоот 229,44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 401.300.000 төгрөгөөр,

- Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020594 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээрхороо Бага тойруугийн 16А байрны 205,5 71,8 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 359.500.000 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэлгээний 70% -иар тус тус тооцон анхны албадаг дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3/14094,3/19095, дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 470 дугаартай шийдвэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Ч.Ц гийн нэхэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны болон Хяналтын шатны шүүхүүд хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасныг баримтлан

                                               -2-

2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт болох анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 3/5647, 3/5648 дугаар мэдэгдлүүдийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт болох 2 дах албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлүүдийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт хүргүүлсэн.

Өмчлөгч Ч.Ц нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй ажиллагаа бүрт гомдол гаргаж цаг хугацаа ихээр алдагдуулж байна. Өмчлөгч нь эрхээ эдэлж шүүхэд гомдол гаргаж байгаа боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүй их чирэгдэл учруулж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Ч.Ц нь Н нд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” мөн хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаартай захирамжаар  442.300.000 төгрөгийг хариуцагч Д.П нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Ч ББСБ-д төлөхөөр эвлэрснийг баталж  шийдвэрлэжээ.

Өмчлөгч Ч.Ц нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 470 дугаартай шийдвэрээр Ч.Ц гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1679 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01421 дугаартай тогтоолоор дээрх шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Үл хөдлөх эд хөрөнгүзүдийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнийн 70%-иар тооцон 251.650.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болсныг мэдээгдсэн 2016 огы 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3/14095, 3/14094 тоот

                                                            -3-

мэдэгдлүүдээр төлбөр төлөгч Д.П болон өмчлөгч Ч.Ц гийн гэрийн хаягаар тухайн өдөртөө баталгаат шууданд хийж хүргүүлсэн байна./ХХ-ийн 59-60-р хуудас/

            Н нь Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2/30 дугаартай тогтоолыг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гаргасан байна. /хх-ийн 71-р хуудас/

Хариуцагч Н ны шийдвэр гүйцэтгэгч Ц.Цолмонтуяа нь 2017 оны 2 дугаар  сарын 14-ний өдөр төлбөр төлөгч Д.П гийн оршин суугаа хаяг болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо ХД 37 дугаар байрны 6 тоотод очиж  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнийн 70%-иар тооцон 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах болохыг мэдэгдэж, өмчлөгч Ч.Ц гийн ажлын газар болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Багатойруу, Эрчим Арт ХХК-ийн байранд очиж 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 3/5648 дугаартай мэдэгдлийг албадан дуудлага худалдааны тогтоолын хамт өмчлөгч Ч.Ц д дамжуулан өгөхийг тус байгууллагын архитектор Энхбаярт хүлээлгэн өгч, дамжуулан өгөхийг даалган үлдээсэн тухай тэмдэглэл үйлдэж түүнд гардуулан өгч,  дээрх тогтоолыг мөн өдрийн 3/5647 дугаартай мэдэгдлийн хамт төлбөр төлөгч Д.П д гардуулан өгч тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 8,9,72,73-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтын дагуу 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10.00 цагт анхны дуудлага худалдаа эхлэх тухай зарыг 2017 оны 2 дугаар сарын 10-ний өдрийн Үндэсний шуудан сонинд нийтлүүлжээ./хх-ийн 85-р хуудас/

Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй байна.

Н нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/19 дугаартай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг үйлдэж уг тогтоолыг хоёр дах дуудлага худалдаа болох тухай 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/7929, 3/7930 дугаартай мэдэгдлүүдийн  хамт  төлбөр төлөгч Д.П , өмчлөгч Ч.Ц нарт тус тус хүргүүлэн тухайн өдөртөө өмчлөгч , төлбөр төлөгч нар хүлээн авч гарын үсэг зурсан байна. /хх-ийн 74-76-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар Энэ хуулийн 34.3 дах хэсэг нь өмчлөгчийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлыг шүүхээр шийдвэрлэхэд хамаарахгүй боловч өмчлөгч Ч.Ц нь Үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн тогтоол болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж, 2017 оны 3 душгаар сарын 13-ны өдөр 3/240 дугаартай албан бичгээр  “албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон мэдэгдлийг өмчлөгч Ч.Ц болон төлбөр төлөгч Д.П нарт хүргүүлсэн тул таны гомдлыг хүлээн авах боломжгүй “ гэсэн хариуг авсан байна./хх-ийн 10-12-р хуудас/

             Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй төлбөр төлөгч өмчлөгчийн хөрөнгөөс төлбөрийг гаргуулахаар Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулсан анхны албадан дуудлага худалдаа нь дээрх хуулийг зөрчөөгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч

 

                                                                        -4-

 

Ч.Ц гийн гомдлыг хангах үндэсгүй байна.

Иймд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй  гэж үзлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг  удирдлага болгон                                                                                                                                                                      ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3 дах хэсэгт зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад гаргасан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах  тухай Ч.Цэцгээгийн нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4355 дугаартай шүүгчийн захирамж хэвээр байхыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

 

 

            ДАРГАЛАГЧ                            Ч.ИЧИНХОРЛОО

 

 

                                                           

 

 

 

 

                                                            -5-