Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2017/01657

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2017/01657

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ю ХХК-д холбогдох

орон сууцны талбайн зөрүүд 7.520.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б э, түүний өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нарийн бичгийн даргад Б.Жаргалсүрэн нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б э миний бие Ю ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ....дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Н орон сууцны ХД-73 дугаар байр, 2 дугаар орц 3 давхарт 46,4 м2 талбай бүхий байрыг авахаар тохиролцож HPT13А28 тоот гэрээ хийж худалдаж авсан.

Би орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан, урьдчилгаа 27 сая төгрөгийг өгөөд үлдэгдэл 60 сая төгрөгийг Улаанбаатар банкнаас зээл авсан.

Гэрээнд зааснаар 46,4 м2 талбай байхаас 42,36 м2 талбайтай байна.

Энэ орон сууцыг худалдан авахдаа 1 м.кв-ийг нь 1 880 000 төгрөгөөр худалдан авсан тул зөрүү болох 4,04 м2 талбайн мөнгө 7.520.000 төгрөгийг хариуцагч Ю ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Харицагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Ю ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу ....дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Н хотхонд байрлах ... дүүргийн 71, 72, 73 тоот, 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг Ө ХХК-иас худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан.

Манай компани нь уг хотхоны барилгын ажлыг Ө ХХК болон А ХХК, Хай кик ХХК, С ХХК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандартад нийцсэн барилгын зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар хүлээн авсан тул бид худалдан авагчидаа уг орон сууцанд оруулж эхэлсэн.

            Бид борлуулалтын талбайн хэмжээ, үнийг иргэдэд урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн сонголтоо хийн орон сууцны талбайн хэмжээ, үнийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд уг орон сууцыг худалдан авсанаас хойш хуулийн хугацаанд манай ХХК-д гомдол, шаардлага гаргаагүй.

            Манай компани барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий байгууллагын гаргасан батлагдасан зургийн дагуу орон сууцны талбайн хэмжээг тооцон барилгын ажлыг гүйцэтгэж, холбогдох төрийн байгууллагаар хянуулж, тус барилгыг Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан. Иймд хөндлөнгийн аливаа дурын компанийн гаргасан талбайн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй.

Нэхэмжлэгч Б.Б энь хариуцагч Ю ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-ний дагуу талбайн зөрүү 4,04 м.кв буюу 7.520.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ю ХХК нь нэхэмжлэгчид ....дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Н орон сууцны ХД-73 дугаар байр, 2 дугаар орц 3 давхарт 46,4 м2 талбай бүхий байрыг авахаар тохиролцож HPT13А28 тоот гэрээ хийж худалдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Ю ХХК, нэхэмжлэгч Б.Б э нар нь гэрээгээ Орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж нэрлэсэн боловч худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна. Учир нь:

1.Ю ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ө компанитай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ хийж ....дүүргийн 5 дугаар хороонд байрлах Н орон сууцны ХД-71, ХК-72, ХД-73 хаягт байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг худалдан авчээ./хх-ийн 25-27-р хуудас/

2.Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолоор батлагдасан Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам-д инженерийн дэд бүтэцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ орон сууц болон инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй, ашиглагдаж байгаа хуучин орон сууц худалдан авах хүсэлтэй Монгол Улсын иргэдэд орон сууцны ипотекийн зээлийг олгоно.гэж заасны дагуу Б.Б э нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын комисс хүлээн авсан дээрх орон сууцыг худалдан авахаар Улаанбаатар банкнаас 8 хувийн хүүтэй 60.000 000 төгрөгийн зээлийг авч ипотекийн зээлд хамрагдсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. .

3.Б.Б э, Ю ХХК нар нь Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан худалдагч / Ю ХХК/ нь үл хөдлөх эд хөрөнгө / ....дүүргийн 5 дугаар хороонд байрлах Н орон сууцны 73 дугаар байр, 3 давхар, 2 өрөө орон сууц/-ийг худалдан авагч /Б.Б э/-д шилжүүлж, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 6-9, 24-р хуудас/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т , , , 濿, , 㺺 .

Худалдагч Ю ХХК нь ....дүүргийн 5 дугаар хороонд байрлах Н орон сууцны 72 дугаар байр, 3 давхарт, 2 өрөө орон сууцны өмчлөл ба эзэмшлийг шилжүүлэх үүргийн дагуу худалдан авагч Б.Б эд уг орон сууцны түлхүүрийг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлж уг үл хөдлөх хөрөнгийг бодит байдлын хувьд эзэмшүүлэн өмчлүүлж, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ болох 87.232.000 төгрөгийг өгч, худалдагч авсан болох нь зохигчийн тайлбар, Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт орон сууцыг хүлээлгэн хүлээлцэх акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 24, 25-27,28-31-р хуудас/

Б.Б ийн 2013 оны 10 дугаар сарын 26-ний өдөр Юу Би Эйч ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариуцлах тухай гэрээ-нд гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 01 дүгээр улиралд ашиглалтанд оруулах үүрэг хүлээсэн нь гэрээ байгуулснаас хойш 3 сар гаруй хугацаанд бэлэн болох барилгыг худалдан авсан гэж үзэх үндэслэлтэй байна

Гэрээнд худалдах орон сууцны талбайн хэмжээг 46,4 м.кв гэж тодорхой тусгасан байхад нэхэмжлэгч нь уг орон сууцыг хүлээн авах үедээ, эсвэл хүлээж авахаас өмнө орон сууцны талбайг хэмжиж, орон сууцны талбайн хэмжээ дутуу болохыг мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тул худалдан авагч Б.Б э нь шаардлага гаргах эрхээ алдсан байна.

Иймд орон сууцны талбайн зөрүүд 7.520.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 255 дугаар зүйлийн 255.1.1 -т заасныг баримтлан хариуцагч Юу Би Эйч ХХК-иас 7.520.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд , тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ            Ч.ИЧИНХОРЛОО