Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2017/00204

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дүгээр багт оршин суух, Ж овогт Х н Ргийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /захирал И.Ж /-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Сургуулийн дотуур байрны тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 71 дугаар бүхий тушаалаар сургуулийн дотуур байрны тогоочоор томилогдсон. Уг тушаалаар миний бие 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллахаар зохицуулсан билээ. Гэтэл намайг томилсон захирал энэ хооронд солигдон манай сургуульд шинээр захирал Р.Г гэгч томилогдон ирсэн. Тушаалд заасан хугацаандаа ажилдаа орохоор очтол шинээр томилогдсон захирал миний ажил үүргийг гүйцэтгүүлээгүй бөгөөд өдий хүртэл намайг ажлаас чөлөөлж халсан ямар нэгэн тушаал гаргаагүй байна. Иймд намайг Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургуулийн дотуур байрны тогоочийн ажилд ажиллуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Ж шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Х.Р г Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн Сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 71 дугаартай тушаалаар тус сургуулийн дотуур байрны багшаар томилж мөн өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг үндэслэн 1 жилийн хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Улмаар миний бие Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн Сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалаас солигдож шинээр томилогдсон захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Г нь Х.Р г ажиллуулахгүй байсаар 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 сар ажил тасалсан гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан байна. Х.Р г ажлаас чөлөөлсөн талаар ажил олгогчийн зүгээс тухайн үед мэдэгдсэн учраас гомдол гаргагч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2- т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.Р анх шүүхэд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Сургуулийн дотуур байрны тогоочийн ажилд ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Е нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, ...хариуцагч байгууллага шүүхэд хариу тайлбар ирүүлэхдээ Х.Р г ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж өгсөн учраас цаашид Х.Р г Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна гэснийг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэг нотлох баримтаар авагдсан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн 71 дугаартай Ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалаар нэхэмжлэгч Х.Р г сургуулийн дотуур байрны тогоочоор 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс томилсон болох нь, мөн өдөр ажил олгогч, ажилтан Х.Р тай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д зааснаар талууд харилцан тохиролцсоноор нэг жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч Х.Р нь хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаартай Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар сургуулийн дотуур байрны тогооч Х.Р нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 сар ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

Нэхэмжлэгч Х.Р , түүний өмгөөлөгч нар нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаартай Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хувийг аваагүй, тушаал гарсныг мэдээгүй, албан ёсоор надад гардуулаагүй, танилцуулаагүй гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч болон өмгөөлөгч нар нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

Нэхэмжлэгч Х.Р нь тушаалын хувийг аваагүй, тушаал гарсныг мэдээгүй бол тэр даруйдаа шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа мөртлөө шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын Х.Р г ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тушаал гарах хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй, ажил хийгээгүй учир ажлаас халагдсан гэдгээ мэдэж байсан, ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2015 оны 08 дугаар сарын 20-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 13 сар 27 хоногийн дараа шүүхэд гомдол гаргаж байгаа нь хуулинд нийцэхгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Х.Р нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд үүрэгт ажлаа хийгээгүй ажлаас халагдсан гэдгийг мэдэж байсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй болох нь нотлогдож байна.

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаартай Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан нь хөдөлмөрийн тухай хуулинд нийцсэн байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаартай тушаал нь үндэслэлтэй гарсан эрхийн акт байх тул нэхэмжлэгч Х.Р г Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Сургуулийн дотуур байрны тогоочийн ажилд эгүүлэн тогтоох боломжгүй байна.

Нэхэмжлэгч Х.Р нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул түүний Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Сургуулийн дотуур байрны тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.Р д шүүхийн мэдэгдэх хуудсаар 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр /баримт№3/ шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Ж 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаартай албан бичгээр хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Р г заавал оролцуулах шаардлагагүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Х.Р гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2заасныг баримтлан Ж овогт Х н Ргийн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Сургуулийн дотуур байрны тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Р гийн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН