Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 07031

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2016/07031

Улаанбаатар хот

                         

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг * баг Ховд гол * гудамж * тоотод оршин суух Ж бохай овогт А Е /РД:*******/ нэхэмжлэлтэй

           

Хариуцагч: Баянзүрх дүүрэг* хороо * хэсэг Улаанхуаран гудамж * тоотод оршин суух Б овогт Д Г /РД: ****/, Г овогт Б Л /РД:ЧР54030860/ нарт холбогдох

 

          Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг * хороо * байр * тоотод байрлах 94.5 м.кв талбайтай 3 өрөө, Зоорийн давхарт * тоот 18 м.кв авто зогсоол болох үл хөдлөх эд хөрөнгөөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2015.09.04-ний өдөр олгогдсон* дугаартай гэрчилгээг хариуцагч нараас гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Е, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов. 

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015.10.30-ний өдөр Г.Штой 160,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай сарын 3,75 хувийн хүүтэй зээлдүүлж, БЗД-ийн Иргэний хэргийн шүүхийн **** тоот шүүгчийн захирамжаар Г.Ш нь 185,000,000 төгрөг төлөхөөр эвлэрсэн юм. Уг шийдвэрийн дагуу надад нэг ч төгрөг өгөөгүй, шийдвэр гүйцэтгэлийн шатанд явж байгаа.

 

Хариуцагч нарын хүү Г.Ш нь надаас зээл авахдаа аав Д.Г, ээж Б.Л нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг * хороо * дугаар байрны * тоотод байрлах 94.5 м.кв талбайтай 3 өрөө, Зоорийн давхарт * тоот 18 м.кв авто зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Хэрэв хүү Г.Ш нь зээлийг төлж чадахгүй бол хариуцагч нарын эд хөрөнгөөр төлнө гэж барьцааны гэрээг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж надад байрны гэрчилгээг эх хувиар нь өгсөн.

 

Гэтэл шийдвэр гүйцэтгэл дээр очиход шийдвэр гүйцэтгэгч шийдвэрт барьцаагаар хангах заалт алга гээд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангаж болохгүй гээд ажиллагаа хийхгүй байгаа.

Барьцааны гэрээний 3.5-д “барьцааны шаардлагыг шүүхийн журмаар хангуулна” гэж тохирсон.

 

Хариуцагч Д.Г, Б.Л нар уг орон сууцны Улсын бүртгэлийн гэрчилгээг хаячихсан гэж дахиж авсан. Иймд надад байгаа гэрчилгээг хүчингүй болгож, шинээр олгогдсон *****0 дугаартай гэрчилгээг надад хариуцагч нараас гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Г, Б.Л нарын хүү Г.Ш нь А.Еаас зээл авч барьцаанд Баянзүрх дүүрэг * хороо * дугаар байрны * тоотод байрлах 94.5 м.кв талбайтай 3 өрөө, Зоорийн давхарт * тоот 18 м.кв авто зогсоолыг тависан.

 

Орон сууц граж зэрэг нь А.Еын барьцаанд Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэлтэй байгаа, зээлийн гэрээний асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж бид эвлэрэн шүүгчийн захирамж гарсан. Одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа.

 

Нэхэмжлэгч А.Е зээлийн төлбөрөө нэхэмжлэхдээ улсын тэмдэгтийн хураамжинд 1,148,710 төгрөг төлсөн энэ нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөг төлөх ёстой тул илүү төлсөн мөнгийг улсын орлогоос нэхэмжлэгчид гаргаж өгөх нь зүйтэй байх манай хариуцагч нар өмнө нь зээлийн гэрээний үүргийн улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн тул давхар хохирох гээд байна.

 

Уг барьцаалагдсан байранд Г.Ш амьдарч байгаа, энэ байрны гэрчилгээг гаргахдаа Үл хөдлөх бүртгэлийн байгууллага нь 3 өрөө байрыг гэрчилгээнд 2 өрөө гэж алдаатай бичсэн тул хариуцагч нар алдааг засуулж дахин шинэ гэрчилгээ авсан. Гэрчилгээ 3 өрөөг 2 өрөө гэж алдаатай бичсэн тул Үл хөдлөх бүртгэлийн байгууллага алдаагаа зассан. Байр, граж барьцаанд бүртгэлтэй хэвээрээ байгаа гэв.

 ддддппдоооооллллдпппГппппдддэрч Э.Д:

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                

                                                                                            

          ҮНДЭСЛЭХ нь:

 

 Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч А.Е нь  хариуцагч Д.Г, Б.Л нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг * хороо * дугаар байрны * тоотод байрлах 94.5 м.кв талбайтай 3 өрөө, Зоорийн давхарт * тоот 18 м.кв авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2015.09.04-ний өдөр олгогдсон *****0 дугаартай гэрчилгээг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь нэхэмжлэлийн шаардлагыг  зөвшөөрч байна харин нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж олгох нь зүйтэй гэсэн тайлбар гаргав.

 

Нэхэмжлэгч А.Е Г.Ш нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсэж, 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулан хоёр тал баталгаажуулан гарын үсэг зурсан  байна.

 

Дээрхи зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч А.Е нь хариуцагч Г.Шоос 198,152,000 төгрөг нэхэмжилснийг тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн **** тоот Шүүгчийн захирамжаар зохигчид 185,000,000 төгрөг төлөхөөр тохирсоноор зохигчдын эвлэрлийг шүүх баталжээ.

 

Харин 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдөр барьцааны гэрээ байгуулан Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж барьцааны гэрээ хүчин төгөлдөр болсон байна. Зохигчид энэ талаар маргаагүй болно.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 11-793630 тоот албан бичгээр “Эрхийн улсын бүртгэлийн Ү*******7 дугаартай Баянзүрх дүүрэг * хороо Нарны зам гудамж* байр * тоот, зоорийн давхарын * тоот орон сууц авто машины зогсоолын өмчлөгчөөр Д.Г, Б.Л нар бүртгэлтэй байх бөгөөд уг эд хөрөнгөнд 2015-10-30-ний өдрийн А.Етай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй байна.********** тоот гэрчилгээ нь УБЕГ-ын даргын 2015-09-04-ний өдрийн **** тоот тушаалаар хүчингүй болж *****0 дугаартай  гэрчилгээ шинээр олгогдсон” гэжээ./х.х-ийн 12/

 

Иймд нэхэмжлэгч А.Еын Баянзүрх дүүрэг * хороо Нарны зам гудамж* байр * тоот, зоорийн давхарын * тоот орон сууц авто машины зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, *****0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

           

                                                                                                              ТОГТООХ нь:

           

1.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар А.Еын  нэхэмжлэлтэй Б.Л, Д.Г нарын  Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг * хороо Нарны замын * дугаар байрны * тоотод байрлах 94.5 м.кв талбайтай 3 өрөө, Зоорийн давхарт * тоот 18 м.кв авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан болохыг дурьдаж, шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, *****0 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

      

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн * дугаар зүйлийн *.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 1,082,950 төгрөгнөөс 70,200 төгрөгийг улсын орлгод үлдээж, 1,012,750 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Еад олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

          

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ