Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 70

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                       

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж, нарийн бичгийн дарга С.Шинэбаяр, улсын яллагч А.Дүүрэнбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын  ажиллагаа явуулж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Хосбаярт холбогдох эрүүгийн 201610000119 дугаарт хэргийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1983 оны 11 сарын 03-ны өдөр төрсөн, халх, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, 2 дугаар тойргийн Тахарын албанд хуяглан хүргэгч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 56-25 тоотод оршин суух, Монгол Улсын спортын мастер цолтой, Монголын Залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар шагнуулж байсан, ял шийтгэлгүй, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Хосбаяр /ЕЭ83110372/ нь Прокурорын яллах дүгнэлтээр:

 

 Шүүгдэгч П.Хосбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар баг, Морьтой хөшөөний баруун талын хатуу хучилттай зам дээр 55-09 ДГО улсын дугаартай “Ниссан Тида” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 8 дугаар бүлгийн 8.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ө.Зулбаярын бие махбодид хөнгөн, 86-21 ДГО улсын дугаартай “Аксент” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан хохирогч С.Дашдаваагийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, мөн хохирогчийн тээврийн хэрэгсэлд 688 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Хосбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

          Хохирогч С.Дашдаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016.04.04-ний өдөр өөрийн эзэмшлийн 86-21 ДГО улсын дугаартай аксент маркийн тээврийн хэрэгслээр таксинд явж байсан. Тэгээд 2016.04.04-ний шөнө 2 цаг 30 минутын үед Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Дэнж” дээр хүн буулгачихаад өөрийн гэр лүүгээ явж байсан. Тэгээд Шунхлай ШТС-аас хойш Булгаа эмчийн дэлгүүрийн зүүн талд засмал зам дээр хойд зүгрүү явж байтал өөдөөс Хөтөл уруудаад нэг машин их хурдтай урсгал сөрөөд орж ирсэн. Би өөдөөс автомашин орж ирэхээр баруун гар тал руугаа хашлага тулаад зөөлөн явж байтал миний автомашины зүүн талын урд талаас ирж мөргөсөн. Би буух гэтэл миний хаалга онгойхгүй байсан. Тэгэхээр нь би эсрэг баруун талын хаалгаар бууж автомашинаас гарсан. Тухайн үед би ганцаараа явж байсан. Намайг буугаад иртэл нөгөө мөргөсөн автомашинд 2 согтуу хүн урд талын сандал дээр нь сууж байсан. Харин хойд талд нь бол хүн байгаагүй. Тэгээд би буугаад яаж байгаа юм гэтэл юу ч дуугарахгүй байсан. Харин хүмүүс цагдаа эмнэлэг дуудсан ... Тэр тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ямар нэг зогсоох арга хэмжээ аваагүй урсгал сөрж голын цагаан шугам давж орж ирээд мөргөсөн. Уг тээврийн хэрэгсэл 50-60 км цагийн хурдтай явж байсан байх... гэсэн мэдүүлэг /хх- 28-30/,

 

              Шинжээч Э.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Уг дүгнэлтийг гаргахад С.Дашдавааг өөрийн биеэр болон Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн гавал тархины тодосгогчгүй томографикийн шинжилгээний хариуг үндэслэн дүгнэлтийг гаргасан. С.Дашдаваагийн биед үзлэг хийхэд толгойн зүүн тал хүзүүгээр хөшиж өвдөнө гэсэн зовиуртай хүзүүнд хамгаалалт зүүсэн байдалтай. Толгойн зүүн хэсэгт 0.7x0.3 см тав тогтсон шархтай өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Харин томографикийн шинжилгээний хариунд хүзүүний 6-р нугаламын мэдрэлийн суваг дайрсан хугарал, хамар яс баруун тийш мурийлттай, хамрын таславч зүүн тийш мурийлттай гэсэн байсан. Энэ хүзүүний 6-р нугаламын мэдрэлийн суваг дайрсан хугарал гэмтэл нь шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин хамар яс хамрын таславчын мурийлт зэрэг гэмтэл нь шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна... С.Дашдаваагийн компьютер томографикийн шинжилгээний хариу нь хуучин гэж бичигдээгүй байсан. Компьютер томографикийн шинжилгээнд хуучин байвал хуучин гэж бичиж тусгагддаг. Харин хуучин гэж бичээгүй учир энэ гэмтэл шинэ гэмтэл гэж үзсэн.... гэсэн мэдүүлэг /хх- 31-32/,

 

            Гэрч Ө.Зулбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016.04.04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Маргад зочид буудалд байж байхад Хосбаяр Төмөртулга хоёр ирсэн. Тухайн үед Маргад зочид буудалд манай ажлын Өлзийсүх байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би утсаар ярьж байгаад зочид буудал дээр очсон. Маргад зочид буудалд Өлзийсүх, Хосбаяр, Төмөртулга бас нэрийг нь мэдэхгүй 3 залуу байсан. Тэгээд бид нар тэнд Хосбаяр, Төмөртулга хоёрыг ирэх үед 0.750 граммын тал Улаанбаатар архи, нэг шил голд чингис 1 литрийн архи хувааж ууцгаасан. Тэгээд би тухайн үед Маргад зочид буудлаас гарснаа сайн санахгүй байгаа. Би нэг мэдсэн чинь цагдаа түргэн хоёр ирчихсэн байсан. Тэгээд босоод хартал зам тээврийн осол болоод Хосбаяр автомашинтай мөргөлдсөн байсан. Тухайн үед нэг залуу ирээд сэрээгээд яаралтай тусламж руу авч явсан... Одоо надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Хосбаяр надад эм тариа эмчилгээний зардал гэж өгөөгүй. Би Хосбаяраас эм тариа эмчилгээний зардал гэж нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх- 33-34/,

 

             Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:  ... С.Дашдаваагийн биед хүзүүний 6 дугаар нугалмын мэдрэлийн суваг дайрсан хугарал, хамар яс, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэжээ. /хх- 40/,

 

            Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ... П.Хосбаярын биед гэмтэл тогтоогдсонгүй... гэжээ /хх- 43/,

            Техникийн шинжээчийн дүгнэлт /хх- 46-47/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн  дүгнэлтэнд: 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн: ...Шинжилгээнд ирүүлсэн П.Хосбаярын гэх цусанд 2.9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.9 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Шинжилгээнд ирүлсэн С.Дашдаваагийн гэх цусанд спиртийн агууламж илрээгүй... гэсэн 3249 дугаартай дүгнэлт /хх- 50/,

 Дорноговь аймаг  дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд: ...Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Шанд хүнсний дэлгүүрийн зүүн талын засмал замын зорчих хэсэгт “Хюндай аксент” маркийн 86-21 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Самдан овогтой Дашдаваа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл, заалт, хэсгийг зөрчөөгүй. “Ниссан тида” маркийн 55-09 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодон явсан П.Хосбаяр нь Монгол жлсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 8 дугаар бүлгийн 8.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а, б, 5.11.а, б  тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд  тооцно” гэсэн заалтуудыг  тус тус зөрчсөн гэж үзэв. 2. Осол гарах болсон шалтгаан нөхцөл нь  “Ниссан тида” маркийн 55-09 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодон явсан П.Хосбаяр нь дээр дурдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг хангаж замын хөдөлгөөнд оролцоогүйн улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэв  гэжээ. / хх-52/,

 

            Дорноговь аймаг  дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Цагдаагийн нэгдсэн сангаас лавлагаа авахад П.Хосбаяр нь 2003 онд жолооч болсон В ангиллын 296877 тоот жолооны үнэмлэхтэй, С.Дашдаваа нь 2012 онд жолооч болсон. В, С ангиллын 781602 тоот жолооны үнэмлэхтэй дээрх жолооны үнэмлэхүүд нь хүчинтэй байна. Уурхай, үйлдвэрийн дотоод тээвэр зэрэг хаалттай талбай дахь технологийн үйл ажиллагааны зориулалттай зам, мөн аж ахуйн нэгж байгууллага, хувийн эзэмшлийн хаалттай нийтийн хэрэгцээний замд тооцохгүй тул осол гарсан зам нь нийтийн хэрэгцээний замд тооцогдоно гэжээ.

 

             Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 79 дугаартай дүгнэлтэнд: ...Ө.Зулбаярын биед дээд уруулын шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэжээ. /хх- 63/,

 

Яллагдагч П.Хосбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:  “...Би 2016.04.03-ны өдөр 20 цагаас төв зааланд найзуудтайгаа тоглож байгаад 23 цаг өнгөрч байхад гараад өөрийн автомашин болох 55-09 ДГО улсын дугаартай ниссан тида маркийн тээврийн хэрэгслээр Ганболд, Төмөртулга хоёрыг гэрт нь хүргэж өгөхөөр гарсан. Тэгээд Ганболдыг гэрт нь хүргэж өгчихөөд Төмөртулга бид Маргад буудал дээр Зулбаяр, Эрдэнэбат эд нар буудалд байна гэж хэлсэн. Тэгээд Төмөртулга буудалд байгаа Зулбаяр, Эрдэнэбат тэд нартай уулзчихаад ирье гээд гараад орсон. Би Маргад буудлын гадаа автомашин дотроо хүнтэй яриад сууж байсан. Тэгээд би тамхи татах гээд автомашинаас гараад буудлын өмнө байгаа хүнээс галаа өгөөч гээд тамхиа асаачихаад байж байтал Эрдэнэбат буудлаас гараад ирсэн. Тэгээд Эрдэнэбат бид хоёр ойрд уулзаагүй гээд юм ярьж зогсож байгаад ойрхон дэлгүүр орчихоод ирье гээд Эрдэнэбат хэлсэн. Тэгээд бид хоёр морьтой хөшөөний хажуу талын дэлгүүр ороод нэг шил 1 литрийн архи аваад эргэж очоод буудал руу орсон. Тэгээд буудалд яваад ороход Зулбаяр, Төмөртулга бас өөр гурван хүн байсан. Тэгээд тэнд бид нар 1 литрийн архиа уучихаад би Зулбаяртай буудлаас гэрлүүгээ явна гээд гарсан. Тэгээд Маргад буудлаас гараад автомашин унаж явж байгаад хэсэг хугацаанд болсон зүйлээ санахгүй байгаа. Би буудлаас гарах үед гайгүй гараад харьлаа гэж байсан. Тэгээд би нэг мэдсэн автомашинтай мөргөлдсөн байсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг би барьж явсан. Харин миний хажууд Зулбаяр суугаад бид хоёр явж байсан....гэсэн мэдүүлэг /хх- 76-82/,

 

Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 5-9/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-14/

             Ашид Билгүүн ХХК-ний дүгнэлт /хх- 56, 60/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-46/ зэрэг болно. 

 

           Шүүгдэгч П.Хосбаяр нь согтуугаар 2016 оны 4 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар баг, Морьтой хөшөөны баруун талын хатуу хучилттай зам дээр 55-09 ДГО улсын дугаартай “Ниссан Тида” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д:  “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, гэсэн заалт, 8 дугаар бүлгийн 8.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а, б, 5.11.а, б  тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд  тооцно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ө.Зулбаярын бие махбодид хөнгөн гэмтэл, 86-21 ДГО улсын дугаартай “Аксент” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан хохирогч С.Дашдаваагийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, мөн түүний тээврийн хэрэгсэлд 688 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Дашдаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэгээд 2016.04.04-ний шөнө 2 цаг 30 минутын үед Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэр дэнж дээр хүн буулгачихаад өөрийн гэр лүүгээ явж байсан. Тэгээд Шунхлай ШТС-аас хойш Булгаа эмчийн дэлгүүрийн зүүн талд засмал зам дээр хойд зүгрүү явж байтал өөдөөс хөтөл уруудаад нэг машин их хурдтай урсгал сөрөөд орж ирсэн. Би өөдөөс автомашин орж ирэхээр баруун гар тал руугаа хашлага тулаад зөөлөн явж байтал миний автомашины зүүн талын урд талаас ирж мөргөсөн. ... Тэр тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ямар нэг зогсоох арга хэмжээ аваагүй урсгал сөрж голын цагаан шугам давж орж ирээд мөргөсөн....” гэсэн мэдүүлэг,

 

              Шинжээч Э.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... С.Дашдаваагийн биед үзлэг хийхэд толгойн зүүн тал хүзүүгээр хөшиж өвдөнө гэсэн зовиуртай хүзүүнд хамгаалалт зүүсэн байдалтай. Толгойн зүүн хэсэгт 0.7x0.3 см тав тогтсон шархтай өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Харин томографикийн шинжилгээний хариунд хүзүүний 6-р нугаламын мэдрэлийн суваг дайрсан хугарал, хамар яс баруун тийш мурийлттай, хамрын таславч зүүн тийш мурийлттай гэсэн байсан. Энэ хүзүүний 6-р нугалмын мэдрэлийн суваг дайрсан хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин хамар яс, хамрын таславчын мурийлт зэрэг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна... С.Дашдаваагийн компьютер томографикийн шинжилгээний хариу нь хуучин гэж бичигдээгүй байсан. Компьютер томографикийн шинжилгээнд хуучин байвал хуучин гэж бичиж тусгагддаг. Харин хуучин гэж бичээгүй учир энэ гэмтэл шинэ гэмтэл гэж үзсэн.... гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Ө.Зулбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016.04.04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Маргад зочид буудалд байж байхад Хосбаяр Төмөртулга хоёр ирсэн. Тухайн үед Маргад зочид буудалд манай ажлын Өлзийсүх байна, хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би утсаар ярьж байгаад зочид буудал дээр очсон. Маргад зочид буудалд Өлзийсүх, Хосбаяр, Төмөртулга бас нэрийг нь мэдэхгүй 3 залуу байсан. Тэгээд бид нар тэнд Хосбаяр, Төмөртулга хоёрыг ирэх үед 0.750 граммын тал Улаанбаатар архи, нэг шил гоулд чингис 1 литрийн архи хувааж ууцгаасан. Тэгээд би тухайн үед Маргад зочид буудлаас гарснаа сайн санахгүй байгаа. Би нэг мэдсэн чинь цагдаа түргэн хоёр ирчихсэн байсан. Тэгээд босоод хартал зам тээврийн осол болоод Хосбаяр автомашинтай мөргөлдсөн байсан. Тухайн үед нэг залуу ирээд сэрээгээд яаралтай тусламж руу авч явсан... Одоо надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Хосбаяр надад эм тариа эмчилгээний мөнгө гэж өгөөгүй. Би Хосбаяраас эм тариа эмчилгээний зардал гэж нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг,

 

             Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:  ... С.Дашдаваагийн биед хүзүүний 6 дугаар нугалмын мэдрэлийн суваг дайрсан хугарал, хамар яс, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэсэг дүгнэлт,

 

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 3249 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: П.Хосбаярын гэх цусанд 2.9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.9 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Шинжилгээнд ирүлсэн С.Дашдаваагийн гэх цусанд спиртийн агууламж илрээгүй... гэсэн дүгнэлт,

 Дорноговь аймаг  дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэнд: ... П.Хосбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, 8 дугаар бүлгийн 8.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээр тэмдэглэл буюу 5.10.а, б, 5.11.а, б  тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд  тооцно” гэсэн заалтуудыг  тус тус зөрчсөн гэж үзэв. 2. Осол гарах болсон шалтгаан нөхцөл нь  “Ниссан тида” маркийн 55-09 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодон явсан П.Хосбаяр нь дээр дурдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг хангаж замын хөдөлгөөнд оролцоогүйн улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэв  гэсэн дүгнэлт,

 

            Дорноговь аймаг  дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Цагдаагийн нэгдсэн сангаас лавлагаа авахад П.Хосбаяр нь 2003 онд жолооч болсон, В ангиллын 296877 тоот жолооны үнэмлэхтэй, С.Дашдаваа нь 2012 онд жолооч болсон. В, С ангиллын 781602 тоот жолооны үнэмлэхтэй, дээрх жолооны үнэмлэхүүд нь хүчинтэй байна. Уурхай, үйлдвэрийн дотоод тээвэр зэрэг хаалттай талбай дахь технологийн үйл ажиллагааны зориулалттай зам, мөн аж ахуйн нэгж байгууллага, хувийн эзэмшлийн хаалттай нийтийн хэрэгцээний замд тооцохгүй тул осол гарсан зам нь нийтийн хэрэгцээний замд тооцогдоно...гэсэн дүгнэлт,

 

             Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 79 дугаартай дүгнэлтэнд: ...Ө.Зулбаярын биед дээд уруулын шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт,

 

Яллагдагч П.Хосбаярын мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчөөр өгсөн: ”... Тэгээд Маргад буудлаас гараад автомашин унаж зүгээр явж байгаад хэсэг хугацаанд санахгүй байгаа. Би буудлаас гарах үед гайгүй гараад харьлаа гэж байсан. Тэгээд би нэг мэдсэн автомашинтай мөргөлдсөн байсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг би барьж явсан. Харин миний хажууд Зулбаяр суугаад бид хоёр явж байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч П.Хосбаярыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр болон хөнгөн гэмтэл, эд хөрөнгөнд 688 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Хосбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Хосбаярын өгсөн: “...эмчилгээний зардалд 400 000 төгрөгийг хохирогч Дашдаваад бэлнээр өгсөн ба бусад хохирол, эмчилгээний зардалд өөрийн машиныг өгч хохирлыг бүрэн төлсөн...” гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 150 дугаарт авагдсан хохирогч С.Дашдаваагийн “...Хосбаяр нь надад учруулсан хохирлоо бүрэн төлсөн ба миний эрүүл мэндийн байдалд өөрчлөгдсөн зүйл байхгүй учир Хосбаяраас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт, хавтаст хэргийн 151 дүгээрт  авагдсан NISSAN Tiida маркийн машиныг хохирогч С.Дашдаваад шилжүүлсэн тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээс дүгнэхэд шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч П.Хосбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч П.Хосбаярын 296877 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Хосбаярыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөнд 688 000 төгрөгний хохирол, бие махбодид хүндэвтэр болон хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хосбаярт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хосбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

            4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хосбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан П.Хосбаярт хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хосбаяр нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хосбаяр нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

 

8. Шүүгдэгч П.Хосбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 286 дугаар зүйлийн 286.1.9 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч П.Хосбаярын 296877 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Хосбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА