Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж, нарийн бичгийн даргаар С.Шинэбаяр, улсын яллагч Д.Дэлгэрбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, Э.Алтан-Уяа, гэрч Б.Сарангэрэл нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын  ажиллагаа явуулж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урсад овогт Сарангэрэлийн Болдсайхан, Хутаг-Уул овогт Бямбаагийн Болдбаатар, Дамбий овогт Мэлсчогийн Энхбаатар нарт холбогдох эрүүгийн 201610000094 дугаарт хэргийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 1992 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 24 настай эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн 9-2 тоотод амьдран суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Урсад овогт Сарангэрэлийн Болдсайхан /ЕЛ92041319/,

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 1994 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 22 настай эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ээжийн хамтаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваачигийн 9-2 тоотод амьдран суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Хутаг-Уул овогт Бямбаагийн Болдбаатар /ЕЛ94110219/,

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд 1990 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 25 настай эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 4-2 тоотод амьдран суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан Дамбий овогт Мэлсчогийн Энхбаатар /ЕГ90081117/ нар нь Прокурорын яллах дүгнэлтээр:

 

 Яллагдагч С.Болдсайхан нь 2015 оны 9 дүгээр сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Оргойн өвөлжөөний эд зүйлээ хадгалдаг амбаарт машин механизм ашиглан очиж, цоожийг нь эвдлэн нэвтэрч эд зүйл хулгайлан авч 950,000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 10 дугаар сард мөн машин механизм ашиглан очиж, цоожийг нь эвдлэн хууль бус аргаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 210,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 45 дугаар байрны гадна зогсоолд зогсож байсан иргэн Ц.Мөнхбатын 60-64 ДГО улсын дугаартай саарал өнгийн УАЗ фургон автомашинд машин механизм ашиглан очиж, хууль бус аргаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Нарлаг Шанд хорооллын 32 дугаар байрны хойд талын зогсоолд байсан иргэн Ж.Баттүшигийн 44-95 ДГА улсын дугаартай супер УАЗ 469 маркийн автомашинд машин механизм ашиглан очиж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 790,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 21- наас 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 1 дүгээр 80 айлын гадна талын зогсоолд тавьсан байсан иргэн Ш.Баттөмөрийн 87-04 ДГА улсын дугаартай УАЗ фургон маркийн автомашинд машин механизм ашиглан очиж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 283,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, эмнэлгийн 27 айлын гадна зогсоолд байсан иргэн Б.Батбаярын 44-55 ДГА улсын дугаартай бор ногоон өнгийн УАЗ-469 маркийн машинд машин механизм ашиглан очиж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 351,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Яллагдагч С.Болдсайхан, Б.Болдбаатар нар нь бүлэглэн

2016 оны 2 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, эмнэлгийн 27 айлын гадна зогсоолд байсан иргэн Б.Батбаярын 05-37 УНӨ улсын дугаартай саарал өнгийн УАЗ фургон маркийн автомашинд машин механизм ашиглан очиж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 351,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 4-58 айлын гадна зогсоолд зогсож байсан иргэн Б.Соёлсүрэнгийн УАЗ 469 маркийн 93-20 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд машин механизм ашиглан очиж, хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлан авч 820,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт амьдран суух иргэн Б.Оюунбилэгийн гэрт машин механизм ашиглан очиж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 380,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Яллагдагч С.Болдсайхан, М.Энхбаатар нар нь бүлэглэн

2016 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр нефтийн 8 айлын байрны урд цонхон доор байсан иргэн М.Бямбажавын цэнхэр өнгөтэй, Даюун маркийн улсын дугаар, гэрчилгээгүй мотоциклийг хулгайлан авч 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 12-ны 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Алтанширээ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, холбооны байрны гаднаас машин механизм ашиглан очиж иргэн Б.Жаргалмаагийн Даюун маркийн мотоциклийг хулгайлан авч 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Болдсайханы шүүхийн хэлэлцүүлэгт: Яг хэдийд хийснээ мэдэхгүй байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд дурдагдсан хэргүүдийг бүгдийг нь хийсэн. Хохирогч нарынхаа нэрийг сайн санахгүй байна. 11 удаагийн үйлдлээр 7 сая гаруй төгрөгийн эд зүйл хулгайлсан гэв.

 

Шүүгдэгч Б.Болдбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч М.Энхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт: 2 удаагийн үйлдлээр Болдсайхантай хамт мотоцикль хулгайлсан нь үнэн гэв.

 

            Хохирогч М.Бямбажавын мөрдөн байцаалтанд өгсөн: Тэгээд 2016 оны 1 сарын 26-ны өглөө 07 цаг өнгөрч байхад манай эхнэрийн найз өглөө ажилдаа явах гэж гарахдаа надад автомашины чинь хучлага салхинд хийссэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би автомашины хучлагаа хураах гээд гарахад миний мотоцикль цонхон доор байхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...миний хувьд мотоциклоо хүлээж авсан тул одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг/хх- 27-28 /

             Хохирогч Ц.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн:...Би 2016 оны 2 дугаар сарын 23-ны орой 21 цаг өнгөрч байхад дэнжийн дэлгүүрийн баруун урд талд байдаг 45 дугаар байрны зүүн талд өөрийн 64-64 ДГО улсын дугаартай саарал өнгийн пургон машиныг тавьсан юм. Тэгээд маргааш нь буюу 2016.02.24-ний өдөр 12 цаг өнгөрч байхад гараад машиндаа ороход хойд талын голын хаалганы жижиг цонхыг хөшөөд онгойлгосон байдалтай байсан ба хаалга нь дутуу хаагдсан байдалтай байсан. Би ороод үзэхэд машины ар талд байсан 1. өвлийн зузаан мешок 2015 онд 350.000 төгрөгөөр авч байсан /шинэ/, 2. 20 литр ордог цэнхэр ганистр 1ш 5.000 төгрөг, 3. 3 литр тосол 12.000 төгрөг, 4. аккумлъятор холбогч 2015 онд авч байсан 80.000 төгрөг, 5. тусгай түлхүүр 2 ком 2015 онд авч байсан 1 ком түлхүүр нь 15.000 төгрөг, 6. задгай том жижиг нийлсэн 35- ш түлхүүр 1-ш түлхүүрийг 5.000 төгрөг, 7. задгай том жижиг нийлсэн 17-ш торцов 1- ш 4.000 төгрөг, 8. дугуйн махир торцов 2-ш, нэгийг нь 10.000 төгрөг, 9. бахь 1-ш 5.000 төгрөг, 10. Газов 1-ш 15.000 төгрөг, 11. Дорцовны түргэн иш 1-ш 30.000 төгрөг, 12. дорцовны уртасгагч 1-ш 5.000 төгрөг, 13. Отвертко 4-ш /хуучин/ 1-ш нь 2.500 төгрөг, 14. машины урд талд тавиатай байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн хөгжим 2013 онд авч байсан 150.000 төгрөг, 15. пургон машины иж бүрэн суудлын бүрээс 2015 онд авч байсан 120.000 төгрөг, 16. машины багажны шар төмөр хайрцаг 20.000 төгрөг ба дээрх эд зүйлүүд алдагдсан юм. Нийтдээ надад 1.095.000 төгрөгийн хохирол учирсан гэж ойлгож болно. Миний алдсан зүйлээс ганцхан пургон машины суудлын цэнхэр өнгөтэй бүрээсүүд алга байна үүний мөнгө болох 120.000 төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилнэ. Бусад алдсан зүйлүүдийг буцаан авлаа гэсэн мэдүүлэг /хх- 89-90 /

             Хохирогч Б.Оюунбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:...Би 2016.02.16-ны үед нөхөр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот шинэлэхээр явсан юм. Тэгэхдээ гэрээ цоожлоод явсан ба манай хашаанд айл байдаггүй учир хамаатныхаа Мягмарсүрэнд хашаа болон гэрийг маань эргэж тойрч байгаарай гээд явсан юм. Тэгээд бид нар хотод нэлээн удсан ба 2016.02.27-ны орой эртийн суудлаар 19 цагийн үед аймагт ирээд гэртээ ирсэн юм. Тэгтэл гэрийн хаалга цоожгүй байсан ба зүүдэг цоожны цаад талын цүйг нь мушгиад хаячихсан байсан ба гэртээ ороод харахад гэрийн хойд талд байсан 1. 32 инчийн хар өнгөтэй БНХАУ-д үйлдвэрлэсэн телевизор, 2010 онд 1.000.000 төгрөгөөр авч байсан үүнийгээ 400.000 мянган төгрөгөөр үнэлэх ба гэхдээ телевизороо буцаагаад авсан. Гэрийн баруун урд талын шкафанд байсан 2. цагаан майктай гадуураа цамцтай хослол 2014 онд 40.000 төгрөгөөр авч байсан, 3. эмэгтэй хүний хар өнгийн цамц 2014 онд 25.000 төгрөгөөр авч байсан, 4. Даавуун материалтай хар өнгийн урт цамц 2014 онд 30.000 төгрөгөөр авч байсан, 5. Цэнхэр эрээн өнгийн богино даавуун цамц 2015 онд 30.000 төгрөгөөр авч байсан, 6. улаан шаргал өнгийн энгэр хэсэг нь судалтай даавуун цамц 2013 онд 30.000 төгрөгөөр авч байсан, 7. богино саарал өнгийн эмэгтэй хүний шорт 2013 онд 20.000 төгрөгөөр авч байсан, 8. богино резинэн цагаан өмд 2015 онд 35.000 төгрөгөөр авч байсан /шинэ/ эдгээрийн мөнгийг нь нэхэмжилнэ. 9. Эрэгтэй хүний хар ботинк, 10. хар саарал өнгийн эрэгтэй хүний шорт, 11. хар өнгийн цүнх зэргийг буцаан авсан эдгээрийг үнэлэхгүй. Ер нь бол манай гэрээс цүнхтэй байсан олон хувцас алга болсон тэдгээрийг нэг бүрчлэн нэрлэж мэдэхгүй байна мэдэж байгаагаас дээрх зүйлүүдийг санаж байгаа ба тэдгээрийн мөнгийг нь нэхэмжилнэ … гэсэн мэдүүлэг /хх- 93-94/

            Хохирогч Д.Жаргалмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:....2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчимд манай хүү Даюун маркийн мотоциклио үлдээчихээд холбоо дотор орж компьютер тоглож байгаад гарч ирэхэд нь мотоцикль нь алга болсон байсан учир над руу 19 цаг 30 минутын орчим утсаар залгаж мотоциклио алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд би холбоо дээр очиход мотоцикль нь байхгүй байсан учир сумын цагдаа руу ярихад байхгүй байсан юм. Тэгээд би хүү Цэрэндоржийн хамт сумын төв дээгүүр орой 23 цаг хүртэл хайж яваад олоогүй. Маргааш өглөө нь сумын цагдаа Мянганд мотоциклио алдсан талаар хэлж цагдаатай цуг холбоо руу очсон. Манайх мотоциклио 2015 оны 12 дугаар сарын 18-ны орчимд Улаанбаатар хотын Нарын буман гэрэл гэх худалдааны төвөөс 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан. 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мотоцикль олдсон талаар хэлсэн. Би мотоциклио бүрэн бүтэн хүлээж авсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх- 97/

            Хохирогч Ж.Баттүшигийн мөрдөн байцаалтанд өгсөн:...Би 2016.02.16-ны орой өөрийнхөө 44-95 ДГА улсын дугаартай цагаан өнгийн АУЗ-469 маркийн машинаа Нарлаг Шанд хорооллын 32-р байрны хойд талд нь 17 цагийн үед тавьсан юм. Тэгээд 2016.02.17-ны өглөө 08 цагийн үед машиндаа ороод эмнэлэг орсон юм. Тэгтэл эмнэлэг дээр очтол машины бензин дуусчихсан. Миний машины банк нь цоожгүй байдаг юм. Тэгэд машиныхаа ар талыг үзтэл машины ар талд байсан ногоон эрээн цүнхтэй, цэнхэр алаг цүнхтэй, цэнхэр цүнхтэй хувцаснууд алга болсон байсан. Миний машинаас алдсан цүнхнүүдэд эмэгтэй хүний түрийтэй хуучин гутал, эрэгтэй хүний гар хийцийн шинэвтэр монгол гутал, хүүхдийн даавуун ягаан цамц, шар өнгийн хүүхдийн даавуун цамц, хүүхдийн цэнхэр өнгийн платье-2 ширхэг, хар өнгийн хүүхдийн ноосон трико-2 ширхэг, хүүхдийн тэмээний ноосон мак, хүүхдийн ягаан ноосон өмд, хүүхдийн улаан өнгийн малгай, нярай хүүхдийн цамц – 2 ширхэг, нярай хүүхдийн ягаан өнгийн өмд 3 ширхэг, нярай хүүхдийн хөвөнтэй өлгий, манай эхнэрийн эмэгтэй хүний хувцас: даавуун өмд 1-ш, цагаан цэнхэр өнгөтэй даавуун өмд 1-ш, саарал ноосон өмд 1-ш, шар өнгийн ноосон өмд 1-ш, ногоон өнгөтэй ноосон өмд 1-ш, шаргал өнгөтэй тэмээний ноосон өмд 2-ш, эмэгтэй хүний бэлтгэлийн саарал алаг өмд, хар өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн даавуун цам, ногоон өнгийн даавуун цамц, ягаан өнгийн даавуун цамц , хар өнгийн майк 2-ш, ногоон эрээн өнгийн аяны цүнх, цэнхэр өнгийн цүнх, цэнхэр алаг өнгийн цүнх, миний өөрийн Эрэгтэй хүний саарал жинсэн өмд, цэнхэр жинсэн өмд, шаргал өнгийн даавуун өмд, даавуун эрээн алаг өмд, саарал дотуур ноосон өмд, цэнхэр өнгийн ноосон өмд, цэнхэр өнгийн ноосон цамц, цайвар цэнхэр өнгийн ноосон цамц, саарал өнгийн майк, цэнхэр өнгийн пудволк, саарал өнгийн пудволк, улаан өнгийн пудволк, хар өнгийн даавуун өмд, мөн эмэгтэй хүний нэхмэлэн хүрэн бор өнгийн хүзүүний ороолт, нүүр гарын алчуур 2-ш зэрэг алдагдсан ба эдгээр зүйлийг үнэлүүлэхгүй бүгд хуучин байсан дээрээс нь эрэгтэй хүнийн шаргал өнгийн кашимер дээл 2015.10 сард худалдан авч байсан 385.000 төгрөг, эмэгтэй хүний яагаан өнгийн үйтэн хуаран дээл 2015.10 сард авч байсан 300.000, эмэгтэй хүний булган малгай 2015.01 сард авч байсан 80.000 төгрөг, эмэгтэй хүний чулуун бүс 2016.10 сард авч байсан 40.000 төгрөг улбар шар өнгийн эрэгтэй хүний ноолууран цамц 2015.04 сард авч байсан 60.000 төгрөг эдгээрийг үнэлнэ. Миний хувьд дээрх зүйлүүдийг өөрөө харж үзлээ дээрээс нь өөр алдсан зүйл байгаа үгүйг нь бол санахгүй байна ямарч л гэсэн дээрх эд зүйл бүгд манай эд зүйлүүд байна. Дээрх зүйлийг буцаан авлаа миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх- 100-101/,

              Хохирогч Б.Соёлсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:...Би 2016.02.12-ны өдөр Хөвсгөл сумаас нөхрийн хамт ирсэн юм. Тэгээд нөхөр бид 2 машинаа 2-р баг 4-р байрны гадаа тавьсан байсан ба манай машин саарал өнгийн УАЗ-469 маркийн 93-20 ДГО улсын дугаартай автомашин байсан юм. Тэгээд 2016.02.24-ний өглөө 09 цаг өнгөрөөгөөд хөдөө явах гээд манай нөхөр гарсан ба машин дээрээ ирэхэд манай машинд хулгай орсон байсан ба дотор нь байсан ямааны арьсан дах болон торцовны иш 2 ширхэг зэрэг алга болсон байсан юм. Манай алдсан ямааны арьсан дах нь захны хажуудаа бага зэрэг урагдсан байсан ба өөр онцлох содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй. Манай машины баруун талын урд хаалгыг юмаар хөшсөн бололтой байсан ба будаг нь бага зэрэг халцарсан байсан, өөр гэмтэл гэх зүйл байхгүй манай нөхөр энд байхгүй учир би албан ёсны хохирогчоор нь оролцох болно. Ямааны арьсан дахаа 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Торцовны ишээ 15.000 төгрөгөөр үнэлнэ. Машины хаалганы будаг нь бага зэрэг халцарсан байсан үүнийг бол нэхэмжилэхгүй учир нь урьд нь мөн тухайн газар нь будаг нь халцарсан байсан гэж байсан. Бид нарын хувьд ямааны арьсан дах болон Торцовны ишээ буцаагаад авсан тул одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх- 103-104/,

             Хохирогч Ш.Баттөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн:...Би 2016.02.04-ний өдөр Хатанбулаг сумаас өөрийнхөө 87-04 ДГА улсын дугаартай саарал өнгийн пургон машинтай Сайншандад байдаг хадмындаа ирсэн юм. Тэгээд би машинаа 1-р 80 айлын урд талд нь тавьсан байсан юм. Тэгээд ирснээсээ хойш машинаа огт хөдөлгөөгүй ба 2016.02.21-ний өдөр машиндаа засвар хийсэн юм. Тэгээд үдээс хойш 14 цагийн үед юм хийж дуусаад явсан ба маргааш өглөө нь буюу 2016.02.22-ны өглөө машин дээрээ очиход машины жолоочийн талын хаалга нь нээлттэй байсан ба хаалга нь цоожгүй мяндсаар уячихсан байсан тэрийг нь тасдаад нээчихсэн байсан юм. Тэгээд дотор нь байсан 1. Тосол 1 литр 3.200 төгрөг, 2.Мобел супер масло 4 литр 28.800 төгрөг, 3. Өвлийн хар өнгийн куртик хуучин /2014 онд авч байсан одоо 58.000 төгрөгөөр үнэлнэ/, 4. Цахилгаан насос /2015 онд авч байсан шинэ одоо 70.000 төгрөгөөр үнэлнэ/, 5. Ногоон хайрцагтай ком торцов 40.000 төгрөгөөр үнэлнэ. 6. Саарал цүнхтэй түлхүүр багаж 80.000 төгрөгөөр үнэлнэ. 7. Машины зөв талын банкинд байсан 20 литр бензин алга болсон байсан ба нийтдээ 31.400 төгрөгөөр үнэлнэ. Эдгээр зүйлс алга болсон байсан ба ямар хүн хулгай хийснийг нь бол мэдээгүй юм. Миний хувьд 1 литр тосол болон 20 литр бензинээ аваагүй бусад алдсан зүйлээ буцаагаад авсан болохоор надад одоо уг зүйлийг хулгайлсан хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал гэх зүйл байхгүй, би тосол болон бензиний мөнгөө нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг /хх- 106-107/,

 

             Хохирогч Б.Оргойн мөрдөн байцаалтанд өгсөн:...2015.09.11-ний өдөр бууцан дээрээ очиж амбаартаа ороход зүгээр байсан ба 2015.09.17-ны өдөр очиж бууцан дээрээ гэр барих гээд очиход амбаарын цоож нь бүтэн байсан ба хажуу талын банзыг нь сөхөөд хулгайч орсон бололтой байсан ба дотроос нь 1. Миний саарал хөвөнтэй дээл 2014 онд 80.000 төгрөгөөр авч байсан, 2. Цайвар ногоон өнгийн давхар дээл 2013 онд 90.000 төгрөгөөр авч байсан, 3. Улбар шар өнгийн хүрэм 2014 онд 80.000 төгрөгөөр авч байсан, 4. Ногоон өнгөтэй хүрэм 2014 онд 80.000 төгрөгөөр авч байсан, 5. Гар хийцийн угалзтай монгол гутал 2013 онд 500.000 төгргөөр авч байсан, 6. Эрэгтэй хүний хүрэн өнгийн ботинк шинэ 2014.06 сард 100.000 төгрөгөөр авч байсан одоо 80.000 төгрөгөөр үнэлнэ, 7. Эрэгтэй хүний дуураймал мөнгөн бүс 2-ш 2014 онд нэгийг нь 30.000 төгрөгөөр авч байсан, 8. Эмэгтэй хүний дуураймал мөнгөн бүс 2-ш 2014 онд нэгийг нь 25.000 төгргөөр авч байсан эдгээр зүйлүүд алга болсон байсан. Тухайн үед ямар ул мөр байсныг нь мэдээгүй бид нар гэр барих гээд тэр хавиар баахан яваад мөр улыг нь дарчихсан байсан ба сүүлд нь хулгай орсныг нь мэдсэн юм. Тэгээд тэр өдрөөс хойш уг бууцан дээр гэр барьж орхиод дахин буцаж очоогүй ба 2015.10.10-нд очиход дахиад амбаарт хулгай орсон байсан ба 1. Эмэгтэй хүний хар өнгийн буриад гутал 2014 онд 60.000 төгрөгөөр авч байсан, 2. Ногоон өнгөтэй 120x180 см хэмжээтэй 2-ш хуучин хивс алга болсон байсан нэгийг нь 15.000 төгргөөр үнэлнэ. Харин урд талд нь бариатай байсан гэрийн тооноор нь ороод Равжаа хивс 1-ш 2013 онд 60.000 төгрөгөөр авч байсан, Жижиг морьний дүрстэй хивс 2-ш /хуучин/ үүнийг үнэлэхгүй, Чингис хивс 1-ш /хуучин/ үүнийг үнэлэхгүй, 120x180 см хэмжээтэй хос морьний дүрстэй хивс 2-ш 2014 онд нэгийг нь 30.000 төгрөгөөр авч байсан эдгээр зүйлүүд авсан байсан. Тухайн үед бид нар гэр орондоо байхгүй байдаг байсан болохоор ул мөр гэх зүйл мэдэгдэхгүй байсан ба ямар хүн хулгай хийснийг нь бол мэдээгүй. Миний хувьд хөөрөг, эрэгтэй хүний дуураймал мөнгөн бүс 1-ш, гар хийцийн угалзтай монгол гутал, эрэгтэй хүний ботинк, эмэгтэй хүний буриад гутал, эрэгтэй хүний ногоон өнгөтэй давхар дээл, эрэгтэй хүний ногоон өнгийн хүрэм эдгээр зүйлээс бусдыг нь буцаан авлаа. Дээрх олдоогүй байгаа эд зүйлийн мөнгийг нь хулгай хийсэн хүнээс нэхэмжилнэ. Эмэгтэй хүний дуураймал мөнгөн бүс нь цэнхэр өнгийн шигтгээтэй байсан ба хээг нь бол санахгүй байна гэсэн мэдүүлэг /хх- 110-111/

             Хохирогч Б.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:...2016.02.20-ны өдөр 15 цагийн үед би гэрийхээ гадаа буюу эмнэлгийн 27 айлын баруун талд нь өөрийхөө 05-37 УНӨ улсын дугаартай саарал өнгийн пургон маркийн автомашиныг тавьж орхисон юм. Тэгээд маргааш өглөө нь 07 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад ирэхэд миний фургон машины ар талын хаалганы нугасан дээр нь боолттой байсан 1. 3 орчим метр өндөртэй цагаан өнгийн антена суурьтайгаа алга болсон байсан. үүнийг 120.000 төгрөгөөр 2016.01 сард худалдан авч байсан юм. Машины хажуу талын хаалгыг нь онгойлгоод дотогшоо орж машины урд талд суурилуулсан байсан, 2. СD уншдаг хөгжим 2016.01 сард 120.000 төгрөгөөр аймаг дээрээс худалдан авч байсан /шинэ/, 3. Урд талын хянах дээр нь байсан LCD машины дэлгэц 2016.01 сард 100.000 төгрөгөөр авч байсан /шинэ/, Машин дотор байсан хуучин 4. Бахь 1-ш 5.000 төгрөг, 5. Хуучин дугуйн махир торцов 1-ш 7.000 төгрөг, 6. Хуучин машины түлхүүрүүд 4-ш нэгийг нь 5.000 төгрөг, 7. Хуучин отверко 1 ширхэг 5000 төгрөг. Эдгээр зүйл алдагдсан байсан. Тухайн үед би цагдаад мэдэгдээгүй ба тэгж байгаад хүн нь олдох байх гэж бодсон юм. Тэгээд үүнээс хойш буюу 2016.02.22- ны өдөр 16 цагийн үед өөрийхөө 44-55 ДГА улсын дугаартай бор ногоон өнгийн УАЗ- 469 маркийн машиныг гэрийнхээ баруун талд тавьсан байсан юм. Тэгээд 2016.02.23 ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд гараад ирэхэд миний машины ар талын бардакийг нь юмаар зүсээд онгойлгоод дотогшоо хулгайч орсон байдалтай байсан ба машин дотроос 1. улаан болон хар өнгөтай 2 салаа машины аккумълятор холбогч 2016.01 сард 10.000 төгрөгөөр авч байсан /шинэ/, 2. Машины ар талд зүүлттэй байсан улаан тормосны хос гэрэл 2015.10 сард авч байсан ба хосоор нь 36.000 төгрөгөөр авч байсан /шинэвтэр/, 3. Улаан өнгийн домкрат 2015.11 сард шинээр нь 32.000 төгрөгөөр авч байсан /хуучивтар/, 4. Том жижиг нийлсэн хуучин 22 ширхэг түлхүүр 1- ш нь 5.000 төгрөөр үнэлнэ. 5. Хуучин дорцов 9 ширхэг 1-ш нь 5.000 төгрөгөөр үнэлнэ. 6. Дорцовны иш 1-ш 4.000 төгрөгөөр үнэлнэ. Эдгээр түлхүүр багаж улаан өнгийн хуучин цүнх болон хүрэн өнгийн цүнхэнд байсан ба уг 2 цүнхийг үнэлүүлэхгүй. Ингээд нийтдээ 237.000 төгрөгийн хохирол учирсан гэж ойлгож болно. Үүн дээр урьд алдсан эд зүйлийг нэмээд нийт 574.000 төгрөгийн хохирол учирсан гэж ойлгож болно. Мөн миний УАЗ-469 машины бардакыг зүсэж дахин ашиглах боломжгүй болгосон байсан үүнийг төлүүлнэ дахин авахад 170.000 төгргөөр авна, запас дугуйны бүрээсийг нь ураад хаячихсан байсан 60.000 төгрөгийн үнэтэй. ...миний хувьд хулгайд алдсан зүйлүүдээ буцаан авсан. Харин 44-55 ДГА улсын дугаартай УАЗ 469 машины бардакийг дахин ашиглах боломжгүй болгосон. Үүний мөнгө болох 170,000 төгрөг, мөн запас дугуйны лидеринэн бүрээсийг урчихсан байсан. Үүний үнэ болох 60,000 төгрөг нийтдээ 230,000 төгрөгийг буруутай этгээдээр төлүүлнэ" гэсэн мэдүүлэг /хх-116-118 /

 

Гэрч Ц.Мөнгөнсарангийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016.02.19-ний өдөр Мандах сумруу Ганбаяр гэх хүн явна гэхээр нь би Мандах суманд байдаг дүү рүүгээ өөрийнхөө хар өнгөтэй эмэгтэй хүний түрийтэй гутал болон дээлийн торго, мөн төмөр бугуйвч өгч явуулахаар болоод Ганбаяр гэх хүнд торонд хийгээд өгсөн юм. Гэтэл яг хэдэнд гэдгийг нь бол мэдэхгүй байна Ганбаяр гэх хүний машинд хулгай орж миний өгч явуулах гэж байсан зүйлийг хулгайлсан байсан. Миний хулгайд алдсан 1. Гутал нь 2016.02 сард 50.000 төгрөгөөр авч байсан шинэвтэр, 2. Дээлийн торго 4 метр урттай 23.000 төгрөг, 3. Төмөр бугуйвч хуучин 1.000 төгрөг эдгээр зүйлүүд алдагдсан байсан ба уг алдсан зүйлээ буцаагаад олоод авсан тул миний хувьд гомдол санал нэхэмжилэх зүйл байхгүй. Уг машин нь хаана байж байгаад ямар байдлаар хулгай орсон талаар надад мэдэх юм алга байна гэсэн мэдүүлэг /хх-120-121/

          

           Гэрч Х.Ганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: Манай гэр 48 айлийн баруун талд байдаг нефтийн 8 айлд байдаг юм. Би 2016.02.20-ны орой байрныхаа гадаа өөрийхөө 80-80 ДГО улсын дугаартай саарал өнгийн пургон машинаа байрныхаа урд талд тавиад унтсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016.02.21-ний өглөө 10 цагийн үед гараад машиндаа ороход миний машины жолоочийн хажуу талын хаалга нь нээлттэй байхаар нь юмаа шалгаад үзэхэд машины урд талын хажуугийн суудлын урд талд нь байсан хар өнгийн цүнхтэй түлхүүр багаж алга болсон байсан. Машины ар талын сандал дээр тавиад орхисон байсан цэнхэр өнгийн цүнхтэй дотроо эрэгтэй хүний ноосон цамц, ноосон малгай байсан цүнхтэйгээ алга болсон байсан. Мөн дугуй хийлэгч алга болсон байсан. Мөн урьд өдөр нь Мөнгөнсаран гээд хүүхэд Мандах сумруу хүнд юм өгч явуулна гээд тортой хувцас бололтой юм өгсөн байсан тэр нь мөн алга болсон байсан. Миний хувьд 1. Цэнхэр цүнх хуучин 5.000 төгрөгөөр, 2. Ноосон цамц хуучин 10.000 төгрөг, 3. Шаргал өнгийн ноосон малгай хуучин 5.000 төгрөг, 4. Хуучин том жижиг нийлсэн түлхүүр 9-ш 1-ш 5.000 төгрөг, 5. Дугуй хийлэгч шинэвтэр 30.000 төгрөгөөр үнэлнэ. Түлхүүр багажний цүнхийг үнэлэхгүй. Надад нийт 95.000 төгрөгийн хохирол учирсан гэж ойлгож болно. Миний хувьд ямар хүн хулгай хийснийг нь бол мэдэхгүй байна. Би тухайн үед машинаа гаднаас нь цоожлоод гэрээдээ орсон байсан ба цоожийг нь түлхүүр тааруулж нээсэн байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх- 121-122 /

 

             Насанд хүрээгүй гэрч Б.Цэрэндоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчимд гэрээсээ гарч Алтанширээ сумын холбоон дээр компьютер тоглох гээд аавж Батхүүгийн Даюун маркийн улсын дугааргүй, цагаан өнгийн мотоцикпийг унаад очсон юм. Тэгээд ороод 1 цаг тоглочихоод 19 цаг өнгөрөөд гараад ирэхэд миний унаж явсан мотоцикль байхгүй байсан. Тэгээд тэр хавиар хайгаад олдоогүй учир ээж Жаргалмаа руу утсаар ярьж хэлээд, ээжийг ирэхээр нь цуг сумын төвөөр хайж явсан. Тэгээд шөнө 23 цаг хүртэл хайгаад олдохгүй болохоор нь харьж унтсан. Маргааш өглөө ээж цагдаад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх- 132-133/

 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24, 60-64/,

    

           Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-68-75, 78, 80-82, 84-86, /,

 

            Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-66, 77/,

 

            “Ашид билгүүн” ХХК-ний эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /хх-30, 135, 138, 141, 144, 147, 149, 151, 154, 157,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-227, 2-р хх-ийн 1, 9 / зэрэг болно.  

 

Яллагдагч С.Болдсайхан нь 2015 оны 9 дүгээр сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Оргойн өвөлжөөний эд зүйлээ хадгалдаг амбаарт машин механизм ашиглан очиж, цоожийг нь эвдлэн нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 950,000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 10 дугаар сард мөн машин механизм ашиглан очиж, цоожийг нь эвдлэн нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 210,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 45 дугаар байрны гадна зогсоолд зогсож байсан иргэн Ц.Мөнхбатын 60-64 ДГО улсын дугаартай саарал өнгийн УАЗ фургон автомашинд машин механизм ашиглан очиж, нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Нарлаг Шанд хорооллын 32 дугаар байрны хойд талын зогсоолд байсан иргэн Ж.Баттүшигийн 44-95 ДГА улсын дугаартай супер УАЗ 469 маркийн автомашинд машин механизм ашиглан очиж, нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 790,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 21- наас 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 1 дүгээр 80 айлын гадна талын зогсоолд тавьсан байсан иргэн Ш.Баттөмөрийн 87-04 ДГА улсын дугаартай УАЗ фургон маркийн автомашинд машин механизм ашиглан очиж, нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 283,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, эмнэлгийн 27 айлын гадна зогсоолд байсан иргэн Б.Батбаярын 44-55 ДГА улсын дугаартай бор ногоон өнгийн УАЗ-469 маркийн машинд машин механизм ашиглан очиж, нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 351,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Болдсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Яг хэдийд хийснээ мэдэхгүй байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд дурдагдсан хэргүүдийг бүгдийг нь хийсэн. Хохирогч нарынхаа нэрийг сайн санахгүй байна. 11 удаагийн үйлдлээр 7 сая гаруй төгрөгийн эд зүйл хулгайлсан гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Оргойн мөрдөн байцаалтанд өгсөн:...2015.09.11-ний өдөр бууцан дээрээ очиж амбаартаа ороход зүгээр байсан ба 2015.09.17-ны өдөр очиж бууцан дээрээ гэр барих гээд очиход амбаарын цоож нь бүтэн байсан ба хажуу талын банзыг нь сөхөөд хулгайч орсон бололтой байсан…Миний хувьд хөөрөг, эрэгтэй хүний дуураймал мөнгөн бүс 1-ш, гар хийцийн угалзтай монгол гутал, эрэгтэй хүний ботинк, эмэгтэй хүний буриад гутал, эрэгтэй хүний ногоон өнгөтэй давхар дээл, эрэгтэй хүний ногоон өнгийн хүрэм эдгээр зүйлээс бусдыг нь буцаан авлаа. Дээрх олдоогүй байгаа эд зүйлийн мөнгийг нь хулгай хийсэн хүнээс нэхэмжилнэ…гэсэн мэдүүлэг, 

Хохирогч Ц.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн:...Би 2016 оны 2 дугаар сарын 23-ны орой 21 цаг өнгөрч байхад дэнжийн дэлгүүрийн баруун урд талд байдаг 45 дугаар байрны зүүн талд өөрийн 64-64 ДГО улсын дугаартай саарал өнгийн пургон машиныг тавьсан юм. Тэгээд маргааш нь буюу 2016.02.24-ний өдөр 12 цаг өнгөрч байхад гараад машиндаа ороход хойд талын голын хаалганы жижиг цонхыг хөшөөд онгойлгосон байдалтай байсан…Нийтдээ надад 1.095.000 төгрөгийн хохирол учирсан гэж ойлгож болно. Миний алдсан зүйлээс ганцхан пургон машины суудлын цэнхэр өнгөтэй бүрээсүүд алга байна үүний мөнгө болох 120.000 төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ж.Баттүшигийн мөрдөн байцаалтанд өгсөн:...Би 2016.02.16-ны орой өөрийнхөө 44-95 ДГА улсын дугаартай цагаан өнгийн АУЗ-469 маркийн машинаа Нарлаг Шанд хорооллын 32-р байрны хойд талд нь 17 цагийн үед тавьсан юм. Тэгээд 2016.02.17-ны өглөө 08 цагийн үед машиндаа ороод эмнэлэг орсон юм. Тэгтэл эмнэлэг дээр очтол машины бензин дуусчихсан. Миний машины банк нь цоожгүй байдаг юм... Дээрх зүйлийг буцаан авлаа миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.

Хохирогч Ш.Баттөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн:...Би 2016.02.04-ний өдөр Хатанбулаг сумаас өөрийнхөө 87-04 ДГА улсын дугаартай саарал өнгийн пургон машинтай Сайншандад байдаг хадмындаа ирсэн юм. Тэгээд би машинаа 1-р 80 айлын урд талд нь тавьсан байсан юм. Тэгээд ирснээсээ хойш машинаа огт хөдөлгөөгүй ба 2016.02.21-ний өдөр машиндаа засвар хийсэн юм. Тэгээд үдээс хойш 14 цагийн үед юм хийж дуусаад явсан ба маргааш өглөө нь буюу 2016.02.22-ны өглөө машин дээрээ очиход машины жолоочийн талын хаалга нь нээлттэй байсан…Миний хувьд 1 литр тосол болон 20 литр бензинээ аваагүй бусад алдсан зүйлээ буцаагаад авсан болохоор надад одоо уг зүйлийг хулгайлсан хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:...2016.02.20-ны өдөр 15 цагийн үед би гэрийнхээ гадаа буюу эмнэлгийн 27 айлын баруун талд нь өөрийнхөө 05-37 УНӨ улсын дугаартай саарал өнгийн пургон маркийн автомашиныг тавьж орхисон юм. Тэгээд маргааш өглөө нь 07 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад ирэхэд миний фургон машины ар талын хаалганы нугасан дээр нь боолттой байсан…Машины хажуу талын хаалгыг нь онгойлгоод дотогшоо орж машины урд талд суурилуулсан байсан, 2. СD уншдаг хөгжим 2016.01 сард 120.000 төгрөгөөр аймаг дээрээс худалдан авч байсан /шинэ/, 3. Урд талын хянах дээр нь байсан LСD машины дэлгэц 2016.01 сард 100.000 төгрөгөөр авч байсан /шинэ/, Машин дотор байсан хуучин 4. Бахь 1-ш 5.000 төгрөг, 5. Хуучин дугуйн махир торцов 1-ш 7.000 төгрөг, 6. Хуучин машины түлхүүрүүд 4-ш нэгийг нь 5.000 төгрөг, 7. Хуучин отверко 1 ширхэг 5000 төгрөг. Эдгээр зүйл алдагдсан байсан. Тухайн үед би цагдаад мэдэгдээгүй ба тэгж байгаад хүн нь олдох байх гэж бодсон юм. Тэгээд үүнээс хойш буюу 2016.02.22- ны өдөр 16 цагийн үед өөрийхөө 44-55 ДГА улсын дугаартай бор ногоон өнгийн УАЗ- 469 маркийн машиныг гэрийнхээ баруун талд тавьсан байсан юм. Тэгээд 2016.02.23 ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд гараад ирэхэд миний машины ар талын бардакийг нь юмаар зүсээд онгойлгоод дотогшоо хулгайч орсон байдалтай байсан ба машин дотроос 1. улаан болон хар өнгөтай 2 салаа машины аккумълятор холбогч 2016.01 сард 10.000 төгрөгөөр авч байсан /шинэ/, 2. Машины ар талд зүүлттэй байсан улаан тормосны хос гэрэл 2015.10 сард авч байсан ба хосоор нь 36.000 төгрөгөөр авч байсан /шинэвтэр/, 3. Улаан өнгийн домкрат 2015.11 сард шинээр нь 32.000 төгрөгөөр авч байсан /хуучивтар/, 4. Том жижиг нийлсэн хуучин 22 ширхэг түлхүүр 1- ш нь 5.000 төгрөөр үнэлнэ. 5. Хуучин дорцов 9 ширхэг 1-ш нь 5.000 төгрөгөөр үнэлнэ. 6. Дорцовны иш 1-ш 4.000 төгрөгөөр үнэлнэ. Эдгээр түлхүүр багаж улаан өнгийн хуучин цүнх болон хүрэн өнгийн цүнхэнд байсан ба уг 2 цүнхийг үнэлүүлэхгүй. Ингээд нийтдээ 237.000 төгрөгийн хохирол учирсан гэж ойлгож болно. Үүн дээр урьд алдсан эд зүйлийг нэмээд нийт 574.000 төгрөгийн хохирол учирсан гэж ойлгож болно. Мөн миний УАЗ-469 машины бардакыг зүсэж дахин ашиглах боломжгүй болгосон байсан, үүнийг төлүүлнэ, дахин авахад 170.000 төгргөөр авна, запас дугуйны бүрээсийг нь ураад хаячихсан байсан 60.000 төгрөгийн үнэтэй. ...миний хувьд хулгайд алдсан зүйлүүдээ буцаан авсан. Харин 44-55 ДГА улсын дугаартай УАЗ 469 машины бардакийг дахин ашиглах боломжгүй болгосон. Үүний мөнгө болох 170,000 төгрөг, мөн запас дугуйны лидеринэн бүрээсийг урчихсан байсан. Үүний үнэ болох 60,000 төгрөг нийтдээ 230,000 төгрөгийг буруутай этгээдээр төлүүлнэ" гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Яллагдагч С.Болдсайхан, Б.Болдбаатар нар нь бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, эмнэлгийн 27 айлын гадна зогсоолд байсан иргэн Б.Батбаярын 05-37 УНӨ улсын дугаартай саарал өнгийн УАЗ фургон маркийн автомашинд машин механизм ашиглан очиж, нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 351,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 4-58 айлын гадна зогсоолд зогсож байсан иргэн Б.Соёлсүрэнгийн УАЗ 469 маркийн 93-20 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд машин механизм ашиглан очиж, нэвтрэн эд зүйл хулгайлан авч 820,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт амьдран суух иргэн Б.Оюунбилэгийн гэрт машин механизм ашиглан очиж, нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Болдсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Яг хэдийд хийснээ мэдэхгүй байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд дурдагдсан хэргүүдийг бүгдийг нь хийсэн. Хохирогч нарынхаа нэрийг сайн санахгүй байна. 11 удаагийн үйлдлээр 7 сая гаруй төгрөгийн эд зүйл хулгайлсан гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:...2016.02.20-ны өдөр 15 цагийн үед би гэрийхээ гадаа буюу эмнэлгийн 27 айлын баруун талд нь өөрийхөө 05-37 УНӨ улсын дугаартай саарал өнгийн пургон маркийн автомашиныг тавьж орхисон юм. Тэгээд маргааш өглөө нь 07 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад ирэхэд миний фургон машины ар талын хаалганы нугасан дээр нь боолттой байсан 1. 3 орчим метр өндөртэй цагаан өнгийн антена суурьтайгаа алга болсон байсан. үүнийг 120.000 төгрөгөөр 2016.01 сард худалдан авч байсан юм. Машины хажуу талын хаалгыг нь онгойлгоод дотогшоо орж машины урд талд суурилуулсан байсан, 2. СD уншдаг хөгжим 2016.01 сард 120.000 төгрөгөөр аймаг дээрээс худалдан авч байсан /шинэ/, 3. Урд талын хянах дээр нь байсан LCD машины дэлгэц 2016.01 сард 100.000 төгрөгөөр авч байсан /шинэ/, Машин дотор байсан хуучин 4. Бахь 1-ш 5.000 төгрөг, 5. Хуучин дугуйн махир торцов 1-ш 7.000 төгрөг, 6. Хуучин машины түлхүүрүүд 4-ш нэгийг нь 5.000 төгрөг, 7. Хуучин отверко 1 ширхэг 5000 төгрөг. Эдгээр зүйл алдагдсан байсан. Тухайн үед би цагдаад мэдэгдээгүй ба тэгж байгаад хүн нь олдох байх гэж бодсон юм. Тэгээд үүнээс            хойш буюу 2016.02.22- ны өдөр 16 цагийн үед өөрийхөө 44-55 ДГА улсын дугаартай бор ногоон өнгийн УАЗ- 469 маркийн машиныг гэрийнхээ баруун талд тавьсан байсан юм. Тэгээд 2016.02.23 ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд гараад ирэхэд миний машины ар талын бардакийг нь юмаар зүсээд онгойлгоод дотогшоо хулгайч орсон байдалтай байсан ...миний хувьд хулгайд алдсан зүйлүүдээ буцаан авсан. Харин 44-55 ДГА улсын дугаартай УАЗ 469 машины бардакийг дахин ашиглах боломжгүй болгосон. Үүний мөнгө болох 170,000 төгрөг, мөн запас дугуйны лидеринэн бүрээсийг урчихсан байсан. Үүний үнэ болох 60,000 төгрөг нийтдээ 230,000 төгрөгийг буруутай этгээдээр төлүүлнэ" гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Соёлсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:...Би 2016.02.12-ны өдөр Хөвсгөл сумаас нөхрийн хамт ирсэн юм. Тэгээд нөхөр бид 2 машинаа 2-р баг 4-р байрны гадаа тавьсан байсан ба 2016.02.24-ний өглөө 09 цаг өнгөрөөгөөд хөдөө явах гээд манай нөхөр гарсан ба машин дээрээ ирэхэд манай машинд хулгай орсон байсан... гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Оюунбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:...2016.02.27-ны орой эртийн суудлаар 19 цагийн үед аймагт ирээд гэртээ ирсэн юм. Тэгтэл гэрийн хаалга цоожгүй байсан ба зүүдэг цоожны цаад талын цүйг нь мушгиад хаячихсанбайсан …зэргийг буцаан авсан эдгээрийг үнэлэхгүй” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Яллагдагч С.Болдсайхан, М.Энхбаатар нар нь бүлэглэн

2016 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр нефтийн 8 айлын байрны урд цонхон доор байсан иргэн М.Бямбажавын цэнхэр өнгөтэй, Даюун маркийн улсын дугаар, гэрчилгээгүй мотоциклийг хулгайлан авч 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 12-ны 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Алтанширээ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, холбооны байрны гаднаас машин механизм ашиглан очиж иргэн Б.Жаргалмаагийн Даюун маркийн мотоциклийг хулгайлан авч 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Болдсайханы шүүхийн хэлэлцүүлэгт: Яг хэдийд хийснээ мэдэхгүй байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд дурдагдсан хэргүүдийг бүгдийг нь хийсэн. Хохирогч нарынхаа нэрийг сайн санахгүй байна. 11 удаагийн үйлдлээр 7 сая гаруй төгрөгийн эд зүйл хулгайлсан гэсэн мэдүүлэг,

Хохирогч М.Бямбажавын мөрдөн байцаалтанд өгсөн: Тэгээд 2016 оны 1 сарын 26-ны өглөө 07 цаг өнгөрч байхад манай эхнэрийн найз өглөө ажилдаа явах гэж гарахдаа надад автомашины чинь хучлага салхинд хийссэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад автомашины хучлагаа хураах гээд гартал миний мотоцикль цонхон доор байхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...миний хувьд мотоциклоо хүлээж авсан тул одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй, хэргийн материалтай танилцахгүй... гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч М.Энхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2 удаагийн үйлдлээр Болдсайхантай хамт мотоцикль хулгайлсан нь үнэн гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Жаргалмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:....2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчимд манай хүү Даюун маркийн мотоциклоо үлдээчихээд холбоон дотор орж компьютер тоглож байгаад гарч ирэхэд нь мотоцикль нь алга болсон байсан. 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мотоцикль олдсон талаар хэлсэн. Би мотоциклио бүрэн бүтэн хүлээж авсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, “Ашид билгүүн” ХХК-ний эд зүйлийн үнэлгээний дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

          Иймд шүүгдэгч Урсад овогт Сарангэрэлийн Болдсайхан, Хутаг-Уул овогт Бямбаагийн Болдбаатар, Дамбий овогт Мэлсчогийн Энхбаатар нарыг урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг бүлэглэж, давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Болдсайханы 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 60 хоног, шүүгдэгч М.Энхбаатарын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Хохирогч М.Бямбажав, Б.Жаргалмаа нарын хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч М.Энхбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Болдсайхан нь хохирогч Батбаярын эд зүйлийг 2 удаа очиж хулгай хийхдээ 2 дахь удаагийн үйлдлээрээ шүүгдэгч Б.Болдбаатартай бүлэглэн үйлдэж машины бардакыг болон дугуйны бүрээсийг урсан болох нь хохирогч Батбаярын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирлыг адил тэнцүү төлөх нь зүйтэй гэж үзсэн тул 100 000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батбаярт, шүүгдэгч Б.Болдбаатараас 100000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Батбаярт, шүүгдэгч С.Болдсайханаас  100000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Мөнхбатад, 500 000 төгрөг гаргуулж хохирогч Б.Оргойд тус тус олгохоор  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч С.Болдсайхан хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ бусдын мотоциклийг хулгайлж ашигладаг ба өөрийн эзэмшлийн 100 000 / нэг зуун мянга / төгрөгийн үнэ бүхий мотоциклийг ашигладаг байснаа хүлээн мэдүүлж уг мотоциклийг бусдад худалдсан байх тул түүний үнэ болох 100 000 төгрөгийг Эрүүгийн хууллийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Энхбаатар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Болдсайхан, Б.Болдбаатар, М.Энхбаатар нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй ба эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Урсад овогт Сарангэрэлийн Болдсайхан, Хутаг-Уул овогт Бямбаагийн Болдбаатар, Дамбий овогт Мэлсчогийн Энхбаатар нарыг урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг бүлэглэж, давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Болдсайханд эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр / жил хорих ял, шүүгдэгч Б.Болдбаатарт эд хөрөнгө хураахгүйгээр 4 / дөрөв / сар баривчлах ял, шүүгдэгч М.Энхбаатарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр / сар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Болдсайханд оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.   

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болдбаатарт оногдуулсан 4 сар баривчлах ял, шүүгдэгч М.Энхбаатарт оногдуулсан 2 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Болдсайханы цагдан хоригдсон 60 хоног, шүүгдэгч М.Энхбаатарын цагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхбаатарын цагдан хоригдсон хугацаа нь ял эдэлсэн хугацаанд оруулан тооцогдсон болохыг дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Болдсайханаас 100 000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Мөнхбатад, 500 000 төгрөгийг гаргуулан хохирогч Оргойд, 100 000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Батбаярт,  шүүгдэгч Б.Болдбаатараас 100 000 төгрөг гаргуулж хохирогч Б.Батбаярт тус тус олгосугай.

 

8.Шүүгдэгч Б.Болдбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, М.Энхбаатар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар мотоциклийн үнэ 100 000 / нэг зуун мянга / төгрөгийг шүүгдэгч С.Болдсайханаас хурааж улсын орлого болгосугай.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Энхбаатарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Болдсайхан, Б.Болдбаатар нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА