Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 228

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны ш*******ийн ш******* хуралдааныг шүүгч Н.Д даргалж, ш******* хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагч С.Я-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Б.С.Ш.У.С.Я-ны болоод тус яамны БСШУСЯ/2018******* дугаар Т.Ү.Хны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Б.С.Ш.У.С.Я-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.П, түүний өмгөөлөгч Ж.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.М нарыг оролцуулан “С.О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Б.С.Ш.У.С.Я, тус яамны БСШУСЯ/2018******* дугаар Т.Ү.Х-нд тус тус холбогдох захиргааны хэргийн ш******* хуралдааныг тус ш*******ийн ш******* хуралдааны 5 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: “С.О” ХХК 

Хариуцагч: С.Я

Хариуцагч: Б.С.Ш.У.С.Я

Хариуцагч: Б.С.Ш.У.С.Яны БСШУСЯ/2018******* дугаар Т.Ү.Х

Нэхэмжлэлийн шаардлага: “С.Я-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098  дугаар бүхий “Гомдлын хариу” гэх захиргааны актын “С.О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, С.Я-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 дугаар бүхий “Гомдлын хариу” гэх захиргааны актын дагуу Б.С.Ш.У.С.Я-ны БСШУСЯ/2018******* дугаар Т.Ү.Х-ны дахин үнэлгээ болон Б.С.Ш.У.С.Я-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/85 тоот манай компанийн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, мөн Б.С.Ш.У.С.Яны БСШУСЯ/2018******* дугаар Т.Ү.Х-ны дахин үнэлгээний шийдвэрийг үндэслэн гаргасан Б.С.Ш.У.С.Я-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Б*******ы 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захиргааны актыг хүчингүй болгох”.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С.О” ХХК ш*******эд гаргасан нэхэмжлэлдээ: ““С.О” ХХК нь Б.С.Ш.У.С.Я-наас зарласан БСШУСЯ/2018******* дугаар бүхий Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 240 ор бүхий 13 дугаар цэцэрлэгийн барилга барих тендерт оролцон тендерт шалгарч гэрээ байгуулах эрхийг авсан.

Гэтэл тус тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг “Ж.Л” ХХК-ийн зүгээс С.Я-анд гаргасан байдаг бөгөөд тус компанийн гомдлыг С.Я-ны зүгээс шалган хариуг С.Я-ны Төрийн нарын бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 дугаар бүхий “Гомдлын хариу” албан бичгээр Б.С.Ш.У.С.Яанд хүргүүлсэн байдаг. Тус албан бичигт “... Захиалагч “Ж.Л” ХХК-ийн тендерийг хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасныг үндэслэн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно” гэж заасны дагуу үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэж “Ж.Л” ХХК-ийн гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн.

Мөн албан бичигт хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу “С.О" ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах нь зүйтэй байх тул тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасны дагуу мэдэгдэж байна.” гэж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрийн талаар манай компани нь Б.С.Ш.У.С.Я-ны Төрийн нарын бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/85 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүлээн авснаар мэдсэн болно.

Ингээд бид 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сангийн яаманд 19/09 тоот албан бичгээр хандаж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрээ өөрчлөхийг хүссэн.

С.Я-ны Төрийн нарийн бичгийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Д*******ын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 6-1/184 тоот “Албан бичгийн хариу” хүргүүлэх тухай албан бичгийг хүлээн авсан бөгөөд тус албан бичигт “2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу уг шийдвэр нь тус яамны эцсийн шийдвэр болно” гэж заасан байх тул ш*******эд нэхэмжлэл гаргаж байна. 

Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан байхад С.Я-ны зүгээс манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргахдаа мөн хуулийн 26.1-т заасан эрхийг хязгаарласан байна. Мөн Сангийн яам нь Захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 болон 27 дугаар зүйл заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Иймд Монгол Улсын С.Я-ны Төрийн нарийн  бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 дугаар бүхий “Гомдлын хариу” гэх захиргааны актын “С.О’’ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, мөн тус хууль бус актыг үндэслэн шийдвэрлэсэн Б.С.Ш.У.С.Я-ны БСШУСЯ/2018******* дугаар Т.Ү.Хны дахин үнэлгээ болон Б.С.Ш.У.С.Я-ны Төрийн нарийн  бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/85 тоот манай компанийн тендерээс татгалзсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “...С.Я-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 дугаар бүхий “Гомдлын хариу” гэх захиргааны актын “С.О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, мөн тус хууль бус актыг үндэслэн шийдвэрлэсэн Б.С.Ш.У.С.Я-ны БСШУСЯ/2018******* дугаар Т.Ү.Х-ны дахин үнэлгээ болон Б.С.Ш.У.С.Я-ны Төрийн нарын бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/85 тоот манай компанийн тендерээс татгалзсан шийдвэр, Б.С.Ш.У.С.Я-ны Төрийн нарын бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84 тоот “Ц.Т” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгосон” захиргааны актыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч С.Я-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ш*******эд ирүүлсэн хариу тайлбартаа: “Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан БСШУСЯ/2018******* дугаар бүхий “Цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр барих ажил /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 13 дугаар цэцэрлэг, 240 ор/-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад үнэлгээний хорооны шийдвэрээр “С.О” ХХК шалгарсан байсан.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 болон 10 дугаар зүйлийн 10.5, Сангийн сайдын 2017 оны 243 дугаар тушаалаар баталсан Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журмын 2.1-д заасны дагуу нэгтгэсэн санхүүгийн тайлангийн нэгтгэлд оролцогч аж ахуйн нэгж, байгууллага жилийн санхүүгийн тайлангаа дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх зохицуулалттай байна.

Цахим санхүүгийн тайлан /e-balance.gov.mn/-аас захиалагчийн “хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үнэлсэн “С.О” ХХК-ийн санхүүгийн тайланг хянан үзэхэд 2016, 2017 оны тайланг санхүүгийн байгууллагад илгээгээгүй бөгөөд тухайн онуудын мэдээлэл системд байхгүй байгаа нь захиалагчийн боловсруулсан Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт (ТШӨХ)-ийн ТОӨЗ 5.2 (б)-д “Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 оны аудитаар баталсан санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх бөгөөд цахим системээр дамжуулан ... /e-balance.gov.mn/ тендерт оролцогчдын ... санхүүгийн тайлангаас борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг тулган шалгана” гэж заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй байсан тул тухайн тендер шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд мэдэгдсэн.

“С.О” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй гэж үздэг. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн З.З-д ”Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.” гэж заасны дагуу тендер шалгаруулалтын ажиллагаа түүнд гомдол гаргах харилцаа нь тухайлсан хуулиар зохицуулагддаг. 

Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.” гэж заасны дагуу тендер шалгаруулалттай холбоотой гомдол гарсан тохиолдолд уг хуулийн дагуу хянан шийдвэрлэдэг тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийж, “С.О” ХХК-ийн тайлбар, саналыг хүлээн авч гомдол хянан шийдвэрлэх үндэслэлгүй.

Иймд С.Я-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 6-1/2098 дугаар албан бичиг нь хуулийн үндэслэлтэй бодит нөхцөл байдлыг үнэлэн шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 Хариуцагч Б.С.Ш.У.С.Я-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ш*******эд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.С.Ш.У.С.Я-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А/301 дүгээр тушаалаар Үнэлгээний хороог байгуулсан. Тус үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг үндэслэн нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулсан. Ингэхдээ тендерийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр цахимаар нээлттэй зарлаж, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10:40 цагт нээсэн. Түүнчлэн тендерийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль" болон Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 03 дугаар хавсралтаар баталсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу үнэлсэн.

БСШУСЯ/2018******* дугаар бүхий XIII.1.1.129 Цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр барих 240 ор /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 13 дугаар цэцэрлэг/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт: 10 оролцогч санал ирүүлснийг бага харьцуулах үнийн саналаас их харьцуулах үнийн саналтай руу нь хүснэгтээр харуулав.

Д/д Компаниудын нэрс Үнийн санал /тегрөг/ Үнийн

хөнгөлелт

1 С.О 2,210,548,499.0 -

2 Э 2,245,487,783.0

3 Х 2,254,277,499.0

4 Ц 2,290,011,013.0

5 Ц******* 2,350,764,997.0

6 Х******* 2,371,583,700.0

7 Г******* 2,383,106,433.0

8 /Ж******* 2,401,130,975.0

9 Ж******* 2,411,466,826.0

10 Б******* 2,478,711,315.0

 

Захиалагчид үнэлгээний тайлан, гэрээ байгуулах эрх олгох тухай үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан оролцогчоос хамгийн бага харьцуулах үнийн санал ирүүлсэн

“С.О” ХХК-д мөн хуулийн 28 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүргүүлсэн Тендерт оролцогч “Ж.Л” ХХК-ийн зүгээс Сангийн яаманд гомдол гаргасныг Сангийн яам хянан үзэж гомдлын хариуг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 6-1/8098 тоот албан бичгээр ирүүлэхдээ “С.О” ХХК нь цахим санхүүгийн тайлан /е-balаnсе.доv.mn/-аас санхүүгийн тайланг хянан үзэхэд 2016, 2017 оны тайланг санхүүгийн байгууллагад ирүүлээгүй бөгөөд тухайн онуудын мэдээлэл системд байхгүй тул хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу “С.О” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах нь зүйтэй байх тул тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн. 

С.Я-ны 2018 оны 12 дугаар сарын 27-ны 6-1/8098 тоот албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үнэлгээний хороо дахин үнэлгээг хийсэн бөгөөд “С.О” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж шаардлагад нийцсэн хамгийн бага харьцуулах үнийн санал ирүүлсэн “Ц.Т” ХХК-ийг “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулахаар Үнэлгээний хороо шийдвэрлэсэн болно. 

“Ж.Л” ХХК-иас Сангийн яам болон Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасны улмаас тус ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах болон бусад үйл ажиллагааг одоог хүртэл явуулаагүй байна. Иймд нэхэмжлэгч талын 2019 оны 19/24 дүгээр албан бичигт дурдсан хүсэлтийг хангах боломжгүй бөгөөд шаардлагагүй юм.” гэжээ.

Хариуцагч Б.С.Ш.У.С.Я-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад холбогдуулан ирүүлсэн хариу тайлбартаа: “Тендерт оролцогч “Ж.Л” ХХК-ийн зүгээс Сангийн яаманд гомдол гаргасныг Сангийн яам хянан үзэж гомдлын хариуг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 6-1/8098 тоот албан бичгээр ирүүлэхдээ “С.О” ХХК нь цахим санхүүгийн тайлан /e.balance.gov.mn /-аас санхүүгийн тайланг хянан үзэхэд 2016, 2017 оны тайланг санхүүгийн байгууллагад ирүүлээгүй бөгөөд тухайн онуудын мэдээлэл системд байхгүй тул хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу “С.О” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах нь зүйтэй байх тул тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн. 

С.Я-ны 2018 оны 12 дугаар сарын 27-ны 6-1/8098 тоот албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үнэлгээний хороо дахин үнэлгээг хийсэн бөгөөд “С.О” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж шаардлагад нийцсэн хамгийн бага харьцуулах үнийн санал ирүүлсэн “Ц.Т” ХХК-ийг “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулахаар Үнэлгээний хороо шийдвэрлэсэн болно. 

Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Б.С.Ш.У.С.Я-ны  БСШУСЯ/2018******* дугаар Т.Ү.Х-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ш*******эд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тендерт оролцогч “Ж.Л” ХХК-ийн зүгээс Сангийн яаманд гомдол гаргасныг Сангийн яам хянан үзэж гомдлын хариуг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 6-1/8098 тоот албан бичгээр ирүүлэхдээ “С.О” ХХК нь цахим санхүүгийн тайлан /e.balance.gov.mn /-аас санхүүгийн тайланг хянан үзэхэд 2016, 2017 оны тайланг санхүүгийн байгууллагад ирүүлээгүй бөгөөд тухайн онуудын мэдээлэл системд байхгүй тул хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу “С.О” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах нь зүйтэй байх тул тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн. 

С.Я-ны 2018 оны 12 дугаар сарын 27-ны 6-1/8098 тоот албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үнэлгээний хороо дахин үнэлгээг хийсэн бөгөөд “С.О” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж шаардлагад нийцсэн хамгийн бага харьцуулах үнийн санал ирүүлсэн “Ц.Т” ХХК-ийг “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулахаар Үнэлгээний хороо шийдвэрлэсэн болно. 

Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчөөс ш*******эд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай байгууллага нь Б.С.Ш.У.С.Я-наас зарласан БСШУСЯ/2018******* дугаар бүхий Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт байрлах 13 дугаар цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр барих төсөл арга хэмжээнд оролцож “хамгийн сайн үнэлэгдсэн” тендерээр шалгарсан. Улмаар тус яамны 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийн дагуу холбогдох хуулийн хугацаанд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гүйцэтгэлийн баталгааг байршуулж, гэрээ байгуулах саналыг яаманд хүргүүлж, гэрээг байгуулах болсон. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд нь холбогдох хууль, журамд заасан шаардлагыг хангасан учир тендерт шалгарсан.

Харин нэхэмжлэгч “С.О” ХХК нь дээрх тендерт оролцож, манай байгууллагатай өрсөлдөхдөө Монгол Улсын дараах хууль, тогтоомж, журмыг зөрчсөн нь тогтоогдсон юм.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.5 дахь хэсэг, Сангийн сайдын 2017 оны 243 дугаар тушаалаар баталсан “Аж ахуй нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам”-ын 2.1 -д заасан ... “тайлангийн нэгтгэлд оролцогч аж ахуй нэгж, байгууллага нь жилийн санхүүгийн тайлангаа дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариуцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх” гэсэн заалтуудыг зөрчин улмаар 2016, 2017 оны тайланг эрх бүхий байгууллагад илгээгээгүй байсан нь тогтоогдож, системд нэхэмжлэгчийн тайлангийн мэдээлэл нь байхгүй байгаа нь “...тендерт оролцогч нь сүүлийн 3 жилийн буюу аудитаар баталсан санхүүгийн тайланг тендерийн материалтай хавсарган ирүүлэх, ... тендерт оролцогчийн ... санхүүгийн тайлангаас борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг шалгана.’’ гэсэн заалтыг хангаагүй тул захиалагч талтай гэрээ байгуулж чадаагүй.

Хариуцагч нь холбогдох хуулийг зөрчиж, үндэслэлгүйгээр нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд гагцхүү нэхэмжлэгч талын өөрсдийнх нь дээрх хууль зөрчсөн үйлдлээс шалтгаалсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас тодорхой харагдаж байна.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгч талын эрхийг хязгаарлаагүй болох нь хэрэгт цугларсан нэхэмжлэгч талын тендерт оролцсон талаарх нотлох баримтуудаас харагдаж байна.

Маргаан бүхий захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан хууль бус актын шинжийг агуулаагүй байна.

Тендер нь 240 ор бүхий 13 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгаж, дахин шинээр барих бөгөөд энэхүү барилгын үйл ажиллагаа нь санхүү, цаг хугацаа их шаардсан, улирлын шинж чанараас шалтгаалан богино хугацаанд хийгдэх ёстой байдаг. Хэрвээ хугацаа алдсан тохиолдолд Монгол Улсын ирээдүй болсон бага насны х*******дүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, хүмүүжих эрх нь зөрчигдөх өндөр эрсдэлтэй. Иймд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д “...нийтийн ашиг сонирхлын үүднээс... ” гэж заасны дагуу нэхэмжлэгч талаас тайлбар, санал гаргах боломж олгоогүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч тал нь өөрсдийн хууль, журам зөрчсөн үйлдлээсээ болж өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүрсэн атлаа нэхэмжлэгч манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хэмээн ш*******эд нэхэмжлэл гаргаж, тендерийн дагуу хийгдэх бүтээн байгууллагын ажилд саад учруулан түдгэлзүүлэх хүсэлт гаргасан байгаад харамсаж байна. Нэхэмжлэгч талын энэхүү үйлдэл нь бага насны х*******дүүдийн эрүүл, аюулгүй орчин сурч, боловсрох эрхийг зөрчих эрсдэлийг бий болгож байна.

Иймд, нэхэмжлэгч талаас гаргасан “тендертэй холбоотой аливаа ... үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлэх’' тухай хүсэлтийг Захиргааны хэрэг хэрэг ш*******эд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 “...нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол... ”-д заасны дагуу хангахаас татгалзаж, мөн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад холбогдуулан ирүүлсэн хариу тайлбартаа: “1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ “... С.Я-ны зүгээс манай манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргахдаа мөн хуулийн 26.1-т заасан эрхийг хязгаарласан байна. Мөн Сангийн яам нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 болон 27 дугаар зүйл заалтуудыг тус тус зөрчсөн байна.” гэж нэхэмжлэлдээ тодорхойлсон захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар ш*******эд ханджээ.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.” гэж заасан бөгөөд харин энэхүү тендер шалгаруулалттай холбоотой харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тусгайлан зохицуулсан тул тус хуулийн зохицуулалтын дагуу Сангийн яам шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийсэн байх шаардлагагүй.

Мөн тендер шалгаруулалттай холбоотой захиалагч, үнэлгээний хороо,  төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хугацааны хувьд богино хугацаагаар хийж гүйцэтгэхээр зохицуулагдсан нь сонсох ажиллагааг хийх боломжгүйг харуулж байна.

2. Нэхэмжлэгч "С.О” ХХК-ийн цахимаар ирүүлсэн тендерт 2016, 2017 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй нь хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтаар нотлогдож байгаа тул С.Я-ны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 дугаар албан бичиг нь үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 (б)-д “Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015 2016, 2017 онуудын аудитаар баталсан санхүүгийн тайлан өөрийн тендертээ хавсарган ирүүлэх бөгөөд цахим системээр дамжуулан Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сан e-balance-аас тендерт оролцогчдын татвар төлөлт санхүүгийн тайлангаас борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг тулган шалгана.” гэж заасан байхад “С.О” ХХК нь дээрх байдлаар дутуу тайлан ирүүлсэн нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасантай нийцсэн.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс “С.Я-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 дугаар бүхий “Гомдлын хариу” гэх захиргааны актын “С.О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, С.Я-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 дугаар бүхий “Гомдлын хариу” гэх захиргааны актын дагуу Б.С.Ш.У.С.Яны БСШУСЯ/2018******* дугаар Т.Ү.Хны дахин үнэлгээ болон Б.С.Ш.У.С.Я-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/85 тоот манай компанийн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, мөн Б.С.Ш.У.С.Я-ны БСШУСЯ/2018******* дугаар Т.Ү.Х-ны дахин үнэлгээний шийдвэрийг үндэслэн гаргасан Б.С.Ш.У.С.Яны Төрийн нарийн бичгийн дарга Б.Б*******ы 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захиргааны актыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. 

Ш******* хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс “С.Я-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098  дугаар бүхий “Гомдлын хариу” гэх захиргааны актын “С.О” ХХК-д холбогдох хэсэг” гэдгийг “С.О” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг захиалагч яаманд мэдэгдэж байгаа агуулгаар нийтэд нь ойлгоно” гэх тодруулга хийсний хүрээнд ш******* хэргийг хянан шийдвэрлэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын Сангийн яаманд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож үлдсэн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчээс Б.С.Ш.У.С.Янаас /БСШУСЯ/ зарласан БСШУСЯ/2018******* дугаар тендерт оролцон шалгарч, захиалагчаас гэрээ байгуулах эрхийг авсных нь дараа тухайн тендер шалгаруулалтад оролцсон нийт 10 компаниас санал болгосон үнийн дүнгээр 8-т орсон “Ж.Л” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасныг хянасан үндэслэлээр “С.О” ХХК-ийн тендерээс татгалзаж, Т.Ү.Х дахин үнэлгээ хийхдээ нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг  үнэлээгүй, үнийн саналаар 5-т орсон “Ц.Т” ХХК-ийг шалгаруулж, түүнд захиалагчаас гэрээ байгуулах эрх олгосон үйл баримттай маргасан.  

“С.О” ХХК-ийн өмгөөлөгчөөс ш******* хуралдаанд “...“Ж.Л” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасан гэдэг боловч ямар үндэслэлээр гомдол гаргаж хэрхэн хянасан нь ойлгомжгүй, бодит байдалд гомдол гаргасан эсэх нь эргэлзээтэй, хэрэв гомдол гаргасан бол “Гомдлын хариу” албан бичгийг “Ж.Л” ХХК-д хүргүүлэх ёстой байтал Б.С.Ш.У.С.Я-анд хүргүүлсэн байдаг” гэх тайлбарыг хийсэн. 

Хариуцагч С.Я-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Гомдлын хариуны хувийг “Ж.Л” ХХК-д хүргүүлсэн, манай яамны бичиг биш учраас  яамны хуулбар үнэн тэмдэг дарах боломжгүй тул хуулбарыг гаргаж өгч байна” гэх тайлбар хийснийг ш******* хүлээн авсан боловч нотлох баримтын шаардлага хангаагүй “Ж.Л” ХХК-ийн гомдолд дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.  

Сангийн яам “Ж.Л” ХХК-ийн гомдлыг хянан үзэж, тус яамны Төрийн нарын бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 тоот  албан бичгийг Б.С.Ш.У.С.Я-анд, хувийг “Ж.Л” ХХК-д хүргүүлсэн гэдэг.  Тус албан бичигт “... “Ж.Л” ХХК-ийн тендерийг ... хуульд заасны дагуу үнэлсэн нь үндэслэлтэй байна, ... “С.О” ХХК нь (ТШӨХ)-ийн ТОӨЗ 5.2 (б)-д  заасан шалгуурыг хангаагүй тул “С.О” ХХК-ийн тендерээс татгалзах нь зүйтэй тул тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг ... мэдэгдэж байна” гэжээ. 

Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “... гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно.” гэж зааснаар “Ж.Л” ХХК-ийн гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж, тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэнийг буруутгах боломжгүй байна. 

Учир нь “ “С.О” ХХК-ийн санхүүгийн тайланг хянан үзэхэд 2016, 2017 оны тайланг санхүүгийн байгууллагад илгээгээгүй бөгөөд тухайн онуудын мэдээлэл системд байхгүй байгаа нь (ТШӨХ)-ийн ТОӨЗ 5.2 (б)-д “Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 оны аудитаар баталсан санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх ...” шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгджээ. 

Харин дээрх үндэслэлээр С.Я-ны Төрийн нарийн бичгийн даргын  6-1/8098  тоот албан бичигт “ ...“С.О” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах нь зүйтэй...” гэснийг тендерийн үнэлгээний  хороо тендер шалгаруулалтын дахин үнэлгээг хийхдээ нэхэмжлэгч компанийг хасаж бусад оролцогчдын ирүүлсэн тендерт үнэлгээ хий гэсэн агуулгаар ойлгох ёсгүй. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т үнэлгээний хорооны тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх зэрэг чиг үүргийг тодорхой зааж, үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлгүйгээр  өөрчлөхийг хориглосон хуулийн зохицуулалттай. 

Өөрөөр хэлбэл, Т.Ү.Х-ны шийдвэрт Сангийн яам хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх боломжгүй тул “...С.Я-ны Төрийн нарийн бичгийн даргын  6-1/8098  тоот албан бичгийг үндэслэж “С.О” ХХК-ийг тендер шалгаруулалтын дахин үнэлгээнээс хассан...” гэх хариуцагч Б.С.Ш.У.С.Я-ны БСШУСЯ/2018******* дугаар Т.Ү.Х-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. 

С.Я-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...С.О” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах нь зүйтэй, тендерийн үнэлгээг дахин хийх гэсэн нь  тендерт оролцогч бүх компанийн ирүүлсэн тендерт дахин үнэлгээ хийхийг ойлгоно” гэх тайлбарыг ш******* хуралдааны мэтгэлцээний явцад хийснийг тэмдэглэх нь зүйтэй.

Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийхдээ “С.О” ХХК-ийн тендерийг  хассан үндэслэлээ “...тендерийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй байсан ...” гэж тайлбарлах боловч үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар тухайн тендерт оролцогч “Э Ж Э Б” ХХК, “Х Б К” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзсэн атлаа эдгээр оролцогчдын тендерт дахин үнэлгээ хийсэн нь ойлгомжгүй бөгөөд төрийн албаны шударга байх, хуулийг дээдлэх, эрх тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй байна. Зүй нь үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтын дахин үнэлгээг хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд тендерийг хянан үзэх, 28 дугаар зүйлд зааснаар тендерийг үнэлэх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ оролцогч нийт компаниудад адил тэгш хандах ёстой байжээ. 

Нэхэмжлэгчээс “...Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.3-д “Нэг буюу түүнээс дээш охин компанитай аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 3.1.11-д заасан нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргана.” гэж зааснаар “С.Г”, “С.О” ХХК, “С.К” ХХК нь нэгдсэн санхүүгийн тайлан гаргасан. Эдгээр компаниудын өмчийн эзэн болон хувьцаа эзэмшигч нь нэг хүн байдаг. Тиймээс /e.balance.gov.mn/-санхүүгийн тайланг шалгахдаа “С.Г” ХХК /РД:60030../-ийн нэр дээрээс харна уу” гэх “Тайлбар хүргүүлэх тухай” 18/539 тоот албан бичгийг  захиалагч яаманд хүргүүлж байсан нь тогтоогдож байна. 

Үнэлгээний хорооны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлд  “...гишүүдийн 100 хувийн саналаар “С.О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэж...” байсан, гэрээ байгуулах эрх олгох тухай саналд  “ ...“хамгийн сайн үнэлэгдсэн” тендер ирүүлсэн гэж үнэлэгдсэн “С.О” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөмж болгохоор шийдвэрлэв...” гэсэн нь байх боловч дахин үнэлгээ хийхдээ тухайн компаниас ирүүлсэн тендерийг үнэлэлгүй шууд хасаж, үлдсэн 9 оролцогч компанийн тендерийг үнэлсэн тул ш******* үнэлгээний хорооны чиг үүргийг хэрэгжүүлж, өмнөөс  нь “С.О” ХХК-ийн тендерт үнэлгээ өгөх боломжгүй юм. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд заасны дагуу үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг дахин үнэлэх чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй тул 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгох тухай Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн олгосон захиалагч Б.С.Ш.У.С.Я-ны 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, мөн яамны ижил огноотой 2/85 тоот “... Сангийн яам ... “С.О” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж дахин үнэлэх нь зүйтэй гэсэн шийдвэр ирүүлсэн тул ... танай компанийн тендерээс татгалзаж байна” гэх албан бичгүүдийг хүчингүй болгох нь зүйтэй байна. 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс дээрх захиалагч Б.С.Ш.У.С.Я-ны 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84, 2/85 тоот албан бичгүүд нь захиргааны актын шинжийг агуулаагүй, хариуцагчдаас гаргасан шийдвэрийг уламжилж байгаа хэлбэр гэж маргасан тухайд, 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлд захиалагчийн эрх үүргийг тодорхой зохицуулсан, тухайлбал 46.1.2-т “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 46.1.3-т “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж зааснаас дүгнэхэд Б.С.Ш.У.С.Я нь захиалагчийн хувьд гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах эрх үүрэгтэй байна.  Хэдийгээр 2/84, 2/85 тоот албан бичгүүд нь Сангийн яам, Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжийг үндэслэж гарсан боловч “...гэрээ байгуулах эрх олгож байна”, “...танай тендерээс татгалзаж байна” гэснээр захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар гадагш буюу “С.О” ХХК-д чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, бичгээр гарсан, захирамжилсан шинжтэй захиргааны акт байна.  

Хэдийгээр тус тендер нь Захиргааны хэрэг ш*******эд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.2-т заасан тусгай журмаар шийдвэрлэх төрлийн маргаан байх боловч нэгэнт нэхэмжлэгчээс өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлээр ш*******эд хандсаныг ш******* үндэслэлтэй гэж үзэж Т.Ү.Х, Б.С.Ш.У.С.Я-анд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа тул хариуцагчид холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргээ үнэн зөв, шударгаар хэрэгжүүлж, С.Я-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 6-1/8098 тоот албан бичгийн дагуу нийт 10 компаниас ирүүлсэн тендерт дахин үнэлгээ хийх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2 удаа 70.200 төгрөгийг тушаасан байх бөгөөд ш******* нэхэмжлэлийн шаардлагын Б.С.Ш.У.С.Я болон Т.Ү.Хнд холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн, Б.С.Ш.У.С.Я-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан тухайн Т.Ү.Х татан буугдсан тул илүү төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, Захиргааны хэрэг ш*******эд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус зааснаар 35.100 төгрөгийг хариуцагч Б.С.Ш.У.С.Я-наас гаргуулж “С.О” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг ш*******эд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.1.2,  47 дугаар зүйлийн 47.2.2, 55 дугаар 55.2, 55.3.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “С.О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б.С.Ш.У.С.Я-ны БСШУСЯ/2018******* дугаар Т.Ү.Х-ны 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл хэлбэрээр гарсан тендерийн дахин үнэлгээний шийдвэр,  Б.С.Ш.У.С.Я-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84 тоот, 2/85 тоот албан бичгүүдийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдсэн “С.Я-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 тоот албан бичгийн “С.О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг ш*******эд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч “С.О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгож, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С.Ш.У.С.Я-наас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.    

Захиргааны хэрэг ш*******эд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ш*******ийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны ш*******эд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.Д