Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/117

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д ,

Улсын яллагч Х.Ө ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.С ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е , Ж.С ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э ,

шүүгдэгч З.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.М д холбогдох эрүүгийн 1913002250283 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, хүүхдийн их эмч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” Өрхийн эрүүл мэндийн төвд их эмч ажилтай, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадв ай, З.М , регистрийн дугаар БЮ76******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.М нь: 1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн бүрийн нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг өөртөө ашигтайгаар бүрдүүлэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал хуралдсан болгож, уг хуралдааны 34, 35 дугаар тогтоол, түүний хавсралтаар баталсан “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”, хуралдааны тэмдэглэлд нь тус тус (1) “М” өрхийн эрүүл мэндийн төвд хүний их эмч М.Ж , Т.А , А.Б , П.Б , ахлах сувилагч А.Р , сувилагч С.Х , М.А , Б.М , Б.А , Х.А , Е.А  нарыг нөхөрлөлийн гишүүнээр элсүүлж; (2) үүсгэн байгуулагчаар нь дарга З.М , их эмч Х.Е , Ө.А , М.Ж , Ж.С  нарыг томилж, даргаар нь З.М ийг томилсон болгож; (3) тэтгэвэрт гарсан Х.К , А.С , Х.А  нар нь уг хуралд оролцож өөрсдийн хүсэлтээр нөхөрлөлөөс татгалзаж үг хэлсэн болгож хурлын тэмдэглэлд тусгаж, тус эрүүл мэндийн төвийн ажилчдад нөхөрлөлийн гараар бичсэн хурлын тэмдэглэл шаардлага хангахгүй байна гэж төөрөгдөлд оруулан гарын үсэг зуруулж, ажилтан Х.Т , А.С , Х.А , Х.А , Х.К , А.Б , М.Ж , К.З  нар нь дээрх тогтоолын хавсралт, хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй болохыг мэдсээр байж “М” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлтэнд хавсаргаж Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэн бүртгүүлж, эрх олгосон хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан;

2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Х.С аас тус өрхийн эрүүл мэндийн төвд хандив болгож өгсөн 500.000 төгрөгийг хувьдаа завшсан,

3. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэн П.Б ийг тус өрхийн эрүүл мэндийн төвд их эмчээр ажилд томилох тухай Б/28 дугаартай тушаал гаргаж, 1 сар ажилласнаар бүртгэж 1 сарын цалин болох 594.211 төгрөгийг гаргуулан хувьдаа завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч З.М  мэдүүлэхдээ: “...Миний бие энэхүү эрүүгийн хэрэгт холбогдож 3 жилийн хугацаа болоод байна. Миний бие буруу зүйл хийгээгүй. Хэрэгт авагдсан намайг буруутгаж байгаа нотлох баримтууд бүгдээрээ хууль бус, зохиомол хийгдсэн бичиг баримтууд. Одоо хүртэл намайг 10 хэдэн байгууллагаар шалгуулсан. Намайг шалгуулаагүй байгууллага гэж байхгүй.

Би буруу зүйл хийгээгүй гэдгийг нотлох хэдэн нотлох баримтыг дурдаж ярья. Нэгдүгээрт 2018 оны 8 дугаар сард манай байгууллага та бүхний хүсэлтээр хурал хийгээд уг хурлаас гарсан шийдвэрийг манай нөхөрлөлийн гишүүд бүгдээрээ хамт очиж Улсын бүртгэлийн газ  өгсөн боловч 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр улсын бүртгэгч С  биднийг дуудаж танай бүрдүүлж ирсэн баримтууд нэг сарын хугацаа өнгөрсөн тул шаардлага хангахгүй байна, дахиад хурал хийгээд авчирч өгөөч гэснээр бид нар буцаагаад авсан. Тэгээд 10 дугаар сард хүсэлтээ өгсөн, 6 хүн, мөн нэмэгдсэн 5 хүн, нийтдээ 11 хүн хүсэлтээ гаргаж ахлах сувилагч З ад хүлээлгэж өгсөн байна. Тэгээд 10 дугаар сарын 19-ний өдөр хурал хийсэн.Тэр үед энэ бүхнийг Е  зохион байгуулж, бүгдийг танилцуулж байсан. Хурлын тэмдэглэлийг нийгмийн эрүүл мэндийн ажилтан С  бичсэн. С  бичсэн нь гарын үсгээр нь нотлогдсон. Тогтоолуудыг Е  эмчийн өөрийнхөө компьютероор бичиж хэвлэн гаргаж байсан. Энэ тухай нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэтэл бүгдээрээ 2018 оны 10 дугаар сарын дундуур С  болон А  нар бүх бичиг баримтуудад гарын үсэг зурагдсан хэмээн надад танилцуулж байсан. Улсын бүртгэлийн байгууллагад би ганцаараа биш нөхөрлөлийн бүх гишүүд хамтдаа очиж бичиг баримтуудаа өгч байсан. Гэтэл хэдэн хоногийн дараа улсын бүртгэгч С  дахин дахин материал дутуу гэхээр бид нар хамтдаа дахиж очоод яагаад дахин дахин материал дутуу гээд байгаа вэ, яагаад чирэгдүүлж учруулж байгаа бэ гэсэн. Тэгээд 10 дугаар сарын 30-ны өдөр улсын байцаагч хянаж шалгаж, бүрэн бүтэн байна хэмээн тамга тэмдгээ дарж өгсөн. Түүнээс хойш нэг ч удаа улсын бүртгэгч С  бичиг баримтуудыг надад буцааж байгаагүй. Дээрээс нь хэдэн хүний зүйлүүд дутуу байгаа гээд А , сувилагч М  нар аваачиж өгч байсан.

Хоёрдугаарт, манай нөхөрлөлийн 6-8 гишүүн болсон хурлыг болоогүй хэмээн намайг хэрэгт гүтгэж байгаа. Хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн газраас Цагдаагийн газ  54 хуудас явуулсан гэсэн бичиг баримтуудын дунд их чухал нотлох баримт болох бичиг баримтууд явж байгаа. Тэдгээр бичиг баримтууд улсын бүртгэлийн хэлтэст хуулбар үнэн гэснээр ирсэн боловч эх хувиар явж байна. Эдгээрийг улсын бүртгэлийн бүртгэгч С  хаанаас авсан бол гэж гомдож байна. Бас тэр Цагдаагийн газ  явуулсан 54 хуудасны дотор 46 дугаар хуудаст байгаа тэр гэрээнүүдийн тамга тэмдэг бүгдээрээ эх хувиараа явж байгаа. Улсын бүртгэлд байгаа 34 дугаартай бичиг баримт тэнд байхгүй. Тамга тэмдэг болон тэнд байгаа гишүүдийн гарын үсэг ч зөрүүтэй. Энэ бүгдийг би хийгээгүй.

Мөн миний эрүүгийн хэрэгт холбогдож байгаа П.Б  гэх эмчийг огт ажиллаагүй, хараагүй, үзээгүй, хүний бичиг баримтууд ашиглаж гаргаж авсан гэдэгт гомдолтой байна. Энэ бүгдийг миний тамга, тэмдэг, албан тушаалыг булааж авах зорилгоор зохиомлоор үйлдсэн хэмээн ойлгож байна. Яагаад гэвэл П.Б  9 дүгээр сарын 24-ний өдөр манай байгууллагад явж байсан. Энэ хүнийг томилоход би нууцаар үйлдээгүй, манай дүн бүртгэгч А  Б/28 дугаартай, Б/27 дугаартай тушаалуудыг гаргаж байсан. П.Б  нь огт ажиллаагүй хүн биш. 9 дүгээр сарын 03-ны өдөр тушаал гарсан боловч 9 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд ажлаа хүлээлгэж аваад ажлаа хийж байсан. Хавтаст хэрэгт хөтөлсөн бичиг баримтууд, зургууд байгаа. П.Б  бүхэл бүтэн нэг жилийн хугацаанд ажилласан. Ажилд орсноос хойш өөрийнхөө ар гэрийн асуудлаас болж тухайн үед шууд ажиллаж чадаагүй. Ээж нь ясны өвчтэй хүн байсан. Гэтэл 2018 оны 9 дүгээр сард огт ажиллаагүй хүн биш, сүүлийн 7 хоногт ажилласан хүн. Тэртээ тэргүй тэр хүн авах ёстой цалингаа авсан. Тухайн үед манай байгууллагад нэг, хоёр жилийн хугацаанд томилогдож байгаа учраас та бүхэнд баярлалаа, надад цалин гарсан байна хэмээн А д 270.0000 төгрөг өгч байсан байна. Бас Е  эмч сүрьеэгийн сургалтад сууж байхад 100.000 төгрөг өгсөн байна. Энд бүгд нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан байгаа. Бас нөхөрлөлийн гишүүд, ажиллаж байсан хүмүүс хүсэлтээ өгч байсан байна. Ийм бичиг баримтуудыг ахлах сувилагч хүлээлгээд өгсөн. 10 дугаар сард П.Б  нөхөрлөлийн гишүүн байсан. Иймд хэдэн хүний зохиомол, зохион байгуулалтай зүйлээс болж болсон хурлыг болоогүй хэмээн хуулийн дагуу гарсан бичиг баримтуудыг хууль бус хэмээн явж байгаа учраас эрхэм шүүгчээс хэргийг үнэн бодиттой шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Би энд хэнийг ч хохироогоогүй, хэнд ч хохирол учруулаагүй.

Би анх 2003 онд тухайн байгууллагад ажилд ороод түүнээс хойш тухайн байгууллагад орж дараа нь тухайн үед цалин 10.000 төгрөг байх үед цалингаасаа 5.400 төгрөгийг төлж байгаад нөхөрлөлд элсэж байсан. Тэрнээс хойших нөхөрлөлийн гишүүн, үүсгэн байгуулагч нь. Би тухайн байгууллагад 2018 оноос хойш нөхөрлөлийн даргаар томилогдсон. Хохирогч тал гэж байгаа Е , С  нар ч гэсэн манай нөхөрлөлийн гишүүд, үүсгэн байгуулагч нар. Яагаад хурал болоогүй хэмээн тайлбарлаж байгааг нь ойлгохгүй байна.

2018 оны эхэн үед А.С  өмгөөлөгч урьд нь ажиллаж байсан байгууллагынхаа тусгай эрхээр миний зөвшөөрөлгүйгээр мэдээллийг шалгаж, энэ хүн З.М  биш байна, ингээд өөрчлөлт орсон байна хэмээн улсын бүртгэлийн ажилчид, цагдаа, прокурор, манай байгууллагын ажилчидтай нэгдэж хэрэгт гүтгэж худал хуурмаг зохиомол нөхцөл байдал үүсгэж, хэрэг үүсгэсэн. Иймд намайг цагаатгаж өгөхийг шүүхээс хүсэж байна” гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е  мэдүүлэхдээ: “...Би 2015 оноос эхэлж “М” өрхийн эрүүл мэндийн төвд их эмчээр ажиллаж байгаа.

Нэгдүгээрт өрхийн эрүүл мэндийн цагийн бүртгэлийг ахлах сувилагч бүртгэдэг. 2018 онд ахлах сувилагч Р ажиллаж байсан. Р амралтад байх хугацаанд А  бүртгэсэн байгаа. Цагийн бүртгэлийн өрхийн эрүүл мэндийн бүх ажиллагаа тухайн байгууллагын даргын чиглэлийн дагуу явдаг. Шинэ ажилтан ажиллуулахад тухайн тушаалын дагуу цагийн бүртгэл бүртгэ гэсэн чиглэлийг өгдөг. П.Б ийн тушаал нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тушаал нь гарсан. Гэхдээ тэр мэдүүлэгтээ хүртэл хэлж байгаа. Ямар нэгэн ажил хийгээгүй, 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж ажлаа хийсэн нь үнэн хэмээн мэдүүлэгтээ хэлж байгаа. Ямар ч тохиолдолд ажил хийгээгүй хүнийг ажиллуулсан болгоод тушаал гаргаад цалин гаргах ёсгүй. Цагийн бүртгэл явагдахад дарга нь цагийн бүртгэлтэй танилцаж хянаж байгаад тамга дардаг. З.М  нь П.Б ийг тухайн сард ажиллаагүй гэдгийг мэдэж байгаа мөртлөө ажилласан хэмээн нотлоод тамга тэмдгээ дарж өгсөн. Цалингийн цэс дээр гарын үсэг зурсан. Тухайн хүүхэд 10 дугаар сараас эхэлж ажилласан хэмээн үнэнээ хэлж хүлээн зөвшөөрсөн байгаа. Тэгэхдээ сувилагч нар бүртгэлээ хөтлөхөд даргын чиглэлийн дагуу бүртгэлээ хөтөлдөг гэдгийг хэлмээр байна.

Хоёрдугаарт тэр С  гэдэг хүн манай байгууллагын хашаанд хувийн эмийн сангаа барьсан хүн байгаа. Тэр хүн бүх ажилчдад зориулж хандив болгон 500.000 төгрөгийг өгсөн. Бид нар бүгдээрээ харсан. Тэр мөнгийг Р авсан. Тэр мөнгийг З.М  хэдэн хоногийн дараа нөхрөө явуулаад тэр мөнгийг авсан гэсэн. Тэгээд аливаа хандиваар ирсэн мөнгийг орлого дээр аваад зарцуулалтыг нь мөн зарцуулалт дээр тэмдэглэсэн байх ёстой. Энэхүү 500.000 төгрөгийг бас хувьдаа завшсан. Тэгээд өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь давуу эрхтэй гэж тайлбарлаж байна. Давуу эрх гэж байхгүй. Эмч, сувилагч нар бүгд адилхан эрхтэй. Гэхдээ дарга нь чиглэл өгч тухайн байгууллагын үйл ажиллагааг удирдана. Тэгээд ажилчид даргыг даргын хувьд хүндэлнэ. Тэрнээс биш би давуу эрхтэй хэмээн дур мэдэн хүмүүсийг ажлаас халж, дур мэдэн байгууллагын бичиг баримтыг бүрдүүлэх ёсгүй.

 Нөхөрлөл анх 2005 онд 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байна. Дараа нь 2015 онд нэмэлт элсэлтээр гишүүд оруулсан. Тухайн нэмэлт элсэлтээр миний бие, С , А , М  гэсэн хүмүүс орсон. Тэгээд өрхийн эрүүл мэндийн даргаар Бахытхан хэвээр батлагдсан. Тэгээд 2018 онд ямар нэгэн хурал болоогүй. Хурлыг Е  удирдсан гэж байгаа боловч тийм зүйл болоогүй. Өөрөө төвийн дарга болохын тулд сургалтад явсан хүмүүс болон өөрийн талыг оруулан хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байгаа. Жишээ нь дарга байхгүй бол тухайн Эрүүл мэндийн дарга нь удирдана. Түүнээс биш эмч, ажилчид удирдаж, товлохгүй. Би болохоороо хурлаа ахлах сувилагчдаа хэлнэ. Тэгээд тэр дагуу явна. Тэрнээс биш З.М ийн үед өөр нэгэн эмч, сувилагч хурал удирдаж, зарлана гэсэн зүйл байхгүй. Тухайн дарга нь хурлыг удирддаг. Нөхөрлөлийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн.

2018 оны 8 дугаар сард хурал болно гэсэн. Ганцхан хурлын дарга нь Бахытхан ирээгүй, бусад гишүүд нь ирээд танилцуулаад мэдүүлэгтээ дурдсанаар С  ирээд зөвшөөрөхгүй яваад өгсөн. Тэгээд тухайн үеийн хурлын шийдвэр гараагүй. Тухайн хурлаар ямар нэгэн гишүүн элсүүлэх ямар нэгэн шийдвэр гараагүй. Тэгээд 10 дугаар сард ямар нэгэн хурал болоогүй. Тийм учраас ингээд хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн. Одоо өнөөдрийн шүүх хуралдаанаар ямар нэгэн шийдвэр гарах юм бол бүх зүйлийг хууль журмын дагуу зохион байгуулах байх. Бүх зүйлд улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгтэй байна. Магадлан итгэмжлэлээр материал явуулах гэсэн боловч болоогүй учраас 2021 онд нэг жилийн хугацаанд орсон. Мөн хурлын тэмдэглэлийг С  хөтөлсөн гэж ярьж байна. Мэдээж хурлыг дарга удирдахад хурлын тэмдэглэлийг дарга өөрөө хөтлөөд суухгүй. Оролцож байгаа нийгмийн эрүүл мэндийн ажилтан уу, эсхүл эмч нь хөтлөх ёстой. Тэрнээс биш худлаа тэр хөтөлсөн, тэр эмч хурлыг удирдсан гэх мэтээр хурлыг удирдаж болохгүй. Дарга хүний хувьд тухайн үед дарга хүн ямар зүйл хийх ёстойг мэдэж байгаа. Нөхөрлөлийн хурлаас гарсан шийдвэрт ажилчдын гарын үсгийг хуурамчаар зурсан гэдэг нь бас нотлогдож байгаа. С тэй хамт хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгийг ажилчид ч гэсэн харж байсан.

З.М  нь өмнө бас хэд хэдэн удаа бид н  гарын үсэг зуруулж байсан. Бид нарын хувьд энэ хүнээс айдаг болохоор гарын үсэг зурдаг байсан. Манай ажилчид 2018 оноос эхэлж бүгд шүүхээр маргаан үүсгээд явж байна. Шалтгаангүй ажлаас халж, дарамтална. Тийм учраас ажлаас халагдахаас айж энэ хүн юу хий гэнэ тэр бүгдийг хийдэг байсан. Одоо бол бүгд хууль журмын дагуу тэгш эрхтэй ажиллаж байгаа” гэв.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С  мэдүүлэхдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд З.М ийн хууль бус 3 үйлдлийн талаар яригдаж байна.

Нэгдүгээрт, манай эмнэлгийн хашаанд байгаа эмийн сангийн эрхлэгч С ы хандив болгож өгсөн 500.000 мөнгийг З.М  хувьдаа аваад завшсан. Үүнийг болохоор сая мэдүүлэгт хэлсэнчлэн С  бүх ажилчдын дэргэд өгсөн. Уг мөнгийг ахлах сувилагч Р аваад хэдэн хоног гэртээ байлгасан гэсэн. Тэгэхээр бид нар тэр мөнгийг аваад юунд зарцуулсан бэ гэхэд асуухад тухайн үед ахлах сувилагчаар ажиллаж байсан Р хэлэхдээ надаас З.М  нэхээд авчихсан. Миний хүү өвдөж бид нар хотод явах ажилтай болоод байна, тийм учраас надад аваад ир гэж хэлснээр би тэр мөнгийг З.М д өгсөн гэж хэлсэн. Тэгээд бид нар манай байгууллагад хандивласан мөнгийг яагаад З.М  хувьдаа хэрэглэсэн бэ гэж гайхаад тэр үед хэлээд бид нар орхиж байсан.

Хоёрдугаарт, манай үндсэн эмч болох Ж  2 жилийн сургалтад явсан. Тухайн үед П.Б ийн ажилд томилсон тушаал гаргасан байна. П.Б  ажилдаа 10 дугаар сарын 01-ний өдөр орсон гэж хэлсэн байна. Би энэ тухай сайн мэдэж байгаа, намайг ээлжийн амралтаасаа ирсэн үед манайд хэдэн хүнийг ажилд авсан байна. Зарим хүмүүс жирэмсний амралтаа авсан байна. Тухайн үед жирэмсний амралтад байсан, мөн чөлөө авсан хэд хэдэн хүн байсан байна. Би 10 дугаар сарын 03-ны өдөр ажилд эргэн орсон. Тухайн үед П.Б ийг З.М ийн төрсөн ах болох П ын хүүхэд, ажилдаа ороогүй мөртлөө 9 дүгээр сарын цалингаа гаргуулж авсан хэмээн хүмүүс хэлж байсан. Тэгээд би тэгвэл та нар яагаад цагийн бүртгэлээ хөтөлсөн бэ гэж хэлэхэд чинь манай ахлах сувилагч Р хэлэхдээ З.М  надад хөтөл, энэ хүн миний төрсөн ахын хүүхэд, ямар нэгэн гомдол гаргахгүй гэж үүрэг болгосноор би хөтөлсөн гэж хэлж байсан. Тухайн үед вакцинатор А  нар өдрийн 8 цагийн хугацаанд ажил дээр байдаг хүмүүс. А д хэдэн өдрийн дараа ирэх учраас бүртгэ гэснээр бүртгэсэн хэмээн А  хэлсэн. Тэр тайлбараа бас мэдүүлэгтээ өгсөн байна. З.М ийн хувьд тайлбар өгөхдөө П.Б ийн 7 хоногийн хугацаагаар ажилласан гэсэн байна гэсэн, гэтэл 7 хоног ажилласан хүнд 1 сарын хугацааны цалинг гаргаж өгөх ёсгүй. Цагийн бүртгэлийг эцсийн байдлаар хянаж, цалин гаргаж байгаа З.М  нь үүнийг хууль бус үйлдэл гэдгээ сайн мэдэж байгаа. З.М  даргын ажлаар 2013 оноос 2018 он хүртэл 5 жилийн хугацаанд ажилласан хүн, энэ үйлдлээ хууль бус гэдгээ сайн мэдэж байгаа. Үүнийг мэдэж байгаад хийсэн үйлдлийг уг мөнгийг өөртөө авах гэж байгаа үйлдэл гэж бодож байна. Уг мөнгийг яах аргагүй З.М  хувьдаа завшсан гэж ойлгож байгаа.

Гуравдугаарт, тэр бүх гишүүдийн хариуцлагатай нөхөрлөл гэж байгаа. Би анх нөхөрлөл гэдгийг ямар учиртай зүйл гэдгийг мэддэггүй байсан. Миний хувьд анх 2013 онд ажилд орсон. Манай ажилчид нөхөрлөлийн тухай, хувь, гишүүнчлэлийн тухай янз бүрээр яригдаж байсан учраас сувилагч бид нар бас нөхөрлөлийн гишүүнээр оръё гэсэн хүсэлтээ гаргаад тухайн үеийн дарга А  бид нарын хүсэлтийг хүлээж аваад нөхөрлөлд элсүүлсэн. Би энэ болсон явдлыг маш сайн санаж байгаа.

Тэгээд З.М  2018 онд 2, 3 удаа хурал болсон гэж байгаа. Гэхдээ миний мэдэхээр 2018 оны 8 дугаар сарын үед хурал болно гэж мэдэгдээгүй. Шууд өнөөдөр хурал болно гэж хэлснээр бид нар бүгдээрээ оролцсон. Тухайн үед нийгмийн эрүүл мэндийн ажилтан болохоор болсон хурлыг би хөтөлдөг байсан. З.М  өнөөдрийн тайлбартаа нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэж хэлж байна, гэтэл би нарийн бичгийн дарга гэдгийг анх удаагаа сонсож байна. З.М  намайг хөтөл гэхэд би хуралдааны тэмдэглэлийг хөтөлдөг байсан. Тухайн үед Ж  зэрэг 5, 6 хүн надад нөхөрлөлд элсье, бид нар ч гэсэн 2016 онд ажилд орсон, 2, 3 жилийн хугацаанд ажиллаж байна хэмээн өргөдөл өгсөн. Гэхдээ би тэрхүү өргөдөл, хүсэлтийг үзээгүй. Тэгээд бид нараас өөр ахмад гишүүдээс С  гэдэг хүнээс өөр хүн оролцоогүй.

Дараа нь 10 дугаар сард ямар нэгэн хурал болоогүй. Тэгээд энэ хүн хурал болсон, тэмдэглэлтэй, гарын үсэг зурагдсан гэж байгаа. Гэтэл тухайн үед З.М  намайг өрөөндөө дуудаад чи хурал хөтөлдөг хүн хэмээн өөрийн гараар бичсэн тэмдэглэлийг намайг хуулж бич гэснээр би хуулж бичиж өгч байсан. Тэгээд өөрийн бичсэн зүйлээ нураад хаядаг байсан. Тэрнээс хэдэн юм надад үлдсэн байна. Тэрийг би мэдүүлэг өгөхдөө өгч байсан. Хавтаст хэрэгт авагдсан байх. Тухайн үед надад чи энийг хөтөл, бич, бичихгүй бол ажлаас хална гэх зэргээр дарамталдаг байсан. Тэрнээс өмнө надаас үндэслэлгүйгээр 3 сарын цалинг хасаж байсан удаа бий. Тухайн үед бид нар хууль журмыг сайн мэддэггүй, З.М ийн хэлснийг хийгээд, хүлээн зөвшөөрөөд явдаг байсан. Мөн Еы нэхэмжлэлтэй З.М д холбогдох хэрэгт мөн адилхан надад хуралд ийм зүйл бичих юм байна, чи энийг бич гэхэд би татгалзсан. Тэр үед намайг янз бүрээр дарамталж, дараа нь намайг ажлаас халж байсан. З.М  нь нөхөрлөлийн дарга эд нарыг өөрөө бүрдүүлээд гаргасан. Би сайн санаж байна. Улсын бүртгэлийн ажилтан С  гэдэг хүнтэй хамт ирээд манай өрөөнд принтер байхгүй, чи принтерээ аваад ир, бичиг цаас гаргах юм байна гэснээр би принтерээ аваад ирсэн. Тухайн үед С  энэ зүйлээ манай байгууллагад 10 дугаар сарын сүүлээр шалгалт ирнэ, тэрнээс өмнө оруулах ёстой хэмээн яриад байсан. Тэр үед намайг гаргаад өөрсдөө нэг зүйл хийгээд байсан. Иймд 10 дугаар сард ямар нэгэн хурал ерөөсөө болоогүй. Энийг зөвхөн бид хоёр биш, бусад бүх ажилчид сайн мэдэж байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд зөвхөн болсон явдлыг үнэнээр хэлье хэмээн оролцож тайлбараа гаргалаа” гэв.

Хоёр: Эрүүгийн 1913002250283 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хуулийн этгээдийн бүртгэлийн баримтууд /1 дүгээр хавтасны 27-32 дугаар хуудас/, 

2. Гэрч Ж.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 65-68, 2 дугаар хавтасны 48, 3 дугаар хавтасны 90 дүгээр хуудас/,

3. Гэрч К.З гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 69-70, 3 дугаар хавтасны 102 дугаар хуудас/,

4. Гэрч Х.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 71-72, 2 дугаар хавтасны 44-45, 3 дугаар хавтасны 103 дугаар хуудас/,

5. Гэрч А.С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 73-74, 3 дугаар хавтасны 93 дугаар хуудас/,

6. Гэрч Х.А ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 75-76, 3 дугаар хавтасны 104 дүгээр хуудас/,

7. Гэрч Х.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 77-78, 3 дугаар хавтасны 96 дугаар хуудас/,

8. Гэрч Х.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны  79-80, 3 дугаар хавтасны 101 дүгээр хуудас/,

9. Гэрч Н.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 81-82, 3 дугаар хавтасны 97 дугаар хуудас/,

10. Гэрч И.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 83-84 дүгээр хуудас/,

11. Гэрч А.Р гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 40-43, 3 дугаар хавтасны 98 дугаар хуудас/,

12. Гэрч Х.К ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 87-88, 3 дугаар хавтасны 105 дугаар хуудас/,

13. Гэрч С.Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 89-90, 2 дугаар хавтасны 60-61, 3 дугаар хавтасны 95 дугаар хуудас/,

14. Гэрч А.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 101-102, 2 дугаар хавтасны 70, 3 дугаар хавтасны 92 дугаар хуудас/,

15. Гэрч Х.Е ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 94-95, 2 дугаар хуудасны 66-67, 3 дугаар хавтасны 94 дүгээр хуудас/,

16. Гэрч Б.А ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 99-100, 3 дугаар хуудасны 100 дугаар хуудас/,

17. Гэрч Б.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 104 дүгээр хуудас/,

18. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дугаартай, “Өрхийн эрүүл мэндийн дүрмийг шинэчлэн батлах тухай” тушаал, түүний хавсралтын  хуулбар /1 дүгээр хавтасны 202 дугаар хуудас/,

19. Гэрч Ж.Р ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 74 дүгээр хуудас/,

20. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай гарын үсгийн адилтгалын шинжилгээний дүгнэлт /1 дүгээр хавтасны 109-116 дугаар хуудас/,

21. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай гарын үсэг, бичиг судлалын адилтгалын шинжилгээний дүгнэлт /4 дүгээр хавтасны 62-83 дугаар хуудас/, 

22. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М ийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №34, 35 дугаартай  Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “М” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдийн хурал болж, гишүүд элсүүлж хассан тухай хурлын тогтоол, тэмдэглэл, гэрээ гэх баримт бичгүүд /1 дүгээр хавтасны 33-66 дугаар хуудас/,

23. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэлүүд /1 дүгээр хавтасны 190-197 дугаар хуудас/,

24. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн №0220001006 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ /3 дугаар хавтасны 127-129 дүгээр хуудас/,

25. Иргэн Х.С ы 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “М өрхийн эмнэлгийн гадна орчинг тохижуулахад 500.000 төгрөг хандивлав, хүлээн авсан А.Р  2018.07.02, олгосон Х.С ” гэх баримт /2 дугаар хавтасны 18, 103 дугаар хуудас/,

26. Гэрч Х.С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 38-39 дүгээр хуудас/,

27. Гэрч К.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 49-52, 2 дугаар хавтасны 171, 3 дугаар хавтасны 106 дугаар хуудас/,

28. Гэрч Е.А ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 64 дүгээр хуудас/,

29. Гэрч Х.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 71 дүгээр хуудас/,

30. Гэрч Х.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 72 дугаар хуудас/,

31. Гэрч Х.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 69 дүгээр хуудас/,

32. Гэрч П.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 53-54 дүгээр хуудас/,

33. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалга  улсын байцаагч ажилтай Х.М  2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 18-02/77 дугаартай акт /2 дугаар хавтасны 23-24 дүгээр хуудас/,

34. Шинжээч Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Х.Х  2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дугаартай эдийн засгийн шинжилгээний дүгнэлт /2 дугаар хавтасны 78-80 дугаар хуудас/,

35. “М” өрхийн эмнэлгийн дарга З.М ээс байгууллагад зарцуулсан гэх Барилгын материалын баримтууд /2 дугаар хавтасны 81-92 дугаар хуудас/,

36. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга  З.М ийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/28 дугаартай иргэн П.Б ийг тус төвийн их эмчээр томилсон тушаал /2 дугаар хавтасны 20, 107 дугаар хуудас/,

37. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын М” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдын 2018 оны 09 дүгээр сарын цалин хөлс бодсон цалингийн “Хүснэгтийн 21 дүгээр дугаарт Б , их эмч, жинхэнэ олгох цалин 594.211 төгрөг” гэх цэс /2 дугаар хавтасны 21 дүгээр хуудас/,

38. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдын ХААН банканд байдаг дансанд П ын Б ийн 5180689289 дансанд 594.211 төгрөг шилжүүлсэн тухай баримт /2 дугаар хавтасны 22 дугаар хуудас/,

39. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эмнэлгийн эмчийн үзлэгийн бүртгэлүүд /2 дугаар хавтасны 108-120 дугаар хуудас/,

40. Иргэний нэхэмжлэгч Х.Д  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 166-167 дугаар хуудас/,

41. Шинжээч Х.Х  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 185-186 дугаар хуудас/,

42. Шинжээч Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагч Р.Х , улсын байцаагч Ш.Ж , Х.Б  нарын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаартай эдийн засгийн шинжилгээний дүгнэлт /2 дугаар хавтасны 178-182/,

43. Мөрдөгчийн хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн, хаасан тухай тогтоолууд, Баян-Өлгий аймаг дахь Прокурорын газрын прокурорын; Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тогтоол, захирамжууд,

44. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, мөн эрх бүхий албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, түүний хариу,

45. Шүүгдэгч З.М ийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд,

46. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн архивт хадгалагдаж байгаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөл; эрүүл мэндийн төвийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн баримт бичгүүд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч З.М ийн холбогдсон эрүүгийн хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч З.М ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нараас шүүгдэгч З.М ийн гэм буруутай 3 үйлдэл нь тогтоогдсон гэх тайлбар, дүгнэлтийг,

Шүүгдэгч З.М ээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийг үйлдээгүй тул цагаатгаж өгнө гэсэн тайлбарыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч З.М ийн гэм буруу нь нотлогдоогүй тул цагаатгаж өгөх дүгнэлтийг гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно.     

1. Шүүгдэгч З.М  нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн бүрийн нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг өөртөө ашигтайгаар бүрдүүлэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал хуралдсан болгож, уг хуралдааны 2018 34, 35 дугаар тогтоол, түүний хавсралтаар баталсан “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”, хуралдааны тэмдэглэлд нь тус тус (1) “М” өрхийн эрүүл мэндийн төвд хүний их эмч М.Ж , Т.А , А.Б , П.Б , ахлах сувилагч А.Р , сувилагч С.Х , М.А , Б.М , Б.А , Х.А , Е.А  нарыг нөхөрлөлийн гишүүнээр элсүүлж; (2) үүсгэн байгуулагчаар нь дарга З.М , их эмч Х.Е , Ө.А , М.Ж , Ж.С  нарыг томилж, даргаар нь З.М ийг томилсон болгож; (3) тэтгэвэрт гарсан Х.К , А.С , Х.А  нар нь уг хуралд оролцож өөрсдийн хүсэлтээр нөхөрлөлөөс татгалзаж үг хэлсэн болгож хурлын тэмдэглэлд тусгаж, тус эрүүл мэндийн төвийн ажилчдад нөхөрлөлийн гараар бичсэн хурлын тэмдэглэл шаардлага хангахгүй байна гэж төөрөгдөлд оруулан гарын үсэг зуруулж, ажилтан Х.Т , А.С , Х.А , Х.А , Х.К , А.Б , М.Ж , К.З  нар нь дээрх тогтоолын хавсралт, хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй болохыг мэдсээр байж “М” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлтэнд хавсаргаж Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэн бүртгүүлж, эрх олгосон хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Гэрч Ж.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 08 дугаар сард өдрийг санахгүй байна, “М” бүх гишүүд бүрэн  нөхөрлөлийн гишүүдийн хурал болж ажилд ороод удаж байгаа М.Ж , А.Р , Е.А , Т.А , С.Х  гэх нэр бүхий 5 хүн “М” нөхөрлөлийн гишүүд болохоор хүсэлт гаргасан ба эдгээр хүмүүсийг нөхөрлөлд элсүүлэх тухайн хурал болно, хурлын тэмдэглэлийг чи хөтөлнө гэснээр миний бие гараар хурлын тэмдэглэл хөтөлсөн. Тухайн хурлын тэмдэглэлийг дарга З.М ийн хурлын тэмдэглэл үйлддэг тэмдэглэлийн дэвтэрт би гараар үйлдсэн. Хурлын үеэр З.М  нь тэтгэвэрт гарсан хүмүүсийн нэрийг автоматаар хасагддаг журамтай юм байна гэж хэлж байсан. Би тухайн үед 2016 онд ажилд орсон хүмүүс нөхөрлөлийн гишүүн болох нь зөв гэж дэмжсэн. Хуралд оролцсон хүмүүс тухайн үед хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан. Түүнээс хойш нөхөрлөлтэй холбоотой хурал хийгдээгүй.

... 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурал болоогүй. Компьютероор бичигдсэн хурлын тэмдэглэл үйлдсэн гэх хэсэгт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн. Тухайн үед М  дарга чиний хөтөлсөн хурлын тэмдэглэл буруу бичигдсэн байна, шаардлага хангаагүй гэж байна гэж өөрөө компьютероор бичсэн хурлын тэмдэглэл гэх зүйлд гарын үсэг зуруулсан. Уг хурлын тэмдэглэлийн гарын үсэг зурах хэсгийг надад үзүүлж гарын үсэг зуруулсан. Миний бие 2018 оны 08 дугаар сард миний гараар бичсэн хурлын тэмдэглэлийг компьютерт шивж бичиж гарын үсэг зуруулж байна гэж ойлгосон. Харин он, сар бүхий хурлын тэмдэглэлийн эхний хуудсыг би үзэж байгаагүй. М  дарга бичиг баримтын бүрдэл болохгүй байна гэж тэр үед дандаа Улсын бүртгэлийн хэлтэс рүү явдаг ажилтай байсан. Бид нарын бичиг баримтын хуулбар хэрэгтэй гэж цуглуулж авч байсан. Хурлын тэмдэглэлд зурагдсан бусад хүмүүсийн гарын үсгийг анзаарч харахад П.Б , М.Ж , Х.К , А.С , Х.А  нарын гарын үсэг биш байна. 2018 оны 08 дугаар сард болсон хуралд Ө.А , П.Б , М.Ж , Х.К , Х.А , Б.М , Б.А , А.Б , Х.А , К.Н  нар байгаагүй. П.Б , Б.А , Х.А  ажилд ороогүй хүмүүс байсан. Б.М , М.Ж , жирэмсний амралттай байсан. Ө.А  Улаанбаатар хотод сургалтад байсан. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр М.Ж  Х.К , А.С , Х.А  нар байгаагүй. Х.К , А.С , Х.А  нар тэтгэвэрт байсан. К.Н  хуралд оролцоогүй байсан. М.Ж  Улаанбаатар хотод сургалтад явчихсан байсан. Түүний гарын үсгийг дурайлгаж зурсан байна. Хурлын тэмдэглэл хуурамч тэмдэглэл байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 65-66 дугаар хуудас/,

- Гэрч К.З гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сард өдрийг нь санахгүй байна, М бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдийн хурал болж уг хуралд миний бие оролцсон. Хурлыг дарга З.М  өөрөө удирдаж ажилласан. Хурлын үеэр ажилд ороод удаж байгаа М.Ж , А.Р , Е.А , Т.А , С.Х  гэх нэр бүхий 5 хүн “М” нөхөрлөлийн гишүүд болохоор хүсэлт гаргасан. Хурлын тэмдэглэлийг Ж.С  гараар үйлдсэн. Нөхөрлөлтэй холбоотой өөр хурал болоогүй. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурал болоогүй. Компьютероор бичигдсэн хурлын тэмдэглэл үйлдсэн гэх хэсэгт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. М  2018 оны 10 дугаар сарын 19-ний үеэр бид н  олон бичиг баримтад нөхөрлөлтэй холбоотой бичиг баримт болно, гарын үсэг зураарай гэж гарын үсэг зуруулсан. Мөн бидний иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгтэй гэж цуглуулж авч байсан. Надад үзүүлсэн хурлын тэмдэглэлд зурагдсан бусад хүмүүсийн гарын үсгийг анзаарч харахад П.Б , М.Ж , Х.К , А.С , Х.А  нарын гарын үсэг биш байна. 2018 оны 08 дугаар сард болсон хуралд Ө.А , П.Б , М.Ж , Х.К , Х.А , Б.М , Б.А , А.Б , Х.А , К.Н  нар байгаагүй. П.Б , Б.А , Х.А  ажилд ороогүй хүмүүс байсан. Б.М , М.Ж  нар жирэмсний амралттай байсан. Ө.А  Улаанбаатар хотод сургалтад байсан. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр М.Ж , Х.К , А.С , Х.А  нар байгаагүй. Х.К , А.С , Х.А  нар тэтгэвэрт байсан. М.Ж  Улаанбаатар хотод сургалтад явчихсан байсан. Хурлын тэмдэглэл хуурамч тэмдэглэл байна. Тийм болохоор бид цагдаагийн газ  гомдол гаргасан болно.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 69-70 дугаар хуудас/,

- Гэрч Х.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сард өдрийг нь санахгүй байна, “М” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдийн хурал болж уг хуралд миний бие оролцсон. Хурлыг дарга З.М  өөрөө удирдаж ажилласан. Хурлын үеэр ажилд ороод удаж байгаа М.Ж , А.Р , Е.А , Т.А , С.Х  гэх нэр бүхий 5 хүн “М” нөхөрлөлийн гишүүд болохоор хүсэлт гаргасан. Уг иргэдийг элсүүлэх болон тэтгэвэрт гарсан хүмүүсийг хасах асуудлыг шийдвэрлэсэн гэж хэлсэн. Тэр үед тэтгэвэрт гарсан С  би нөхөрлөлөөс гаргах хүсэлт гаргаагүй, хууль журмын дагуу хүсэлт гаргасан нөхцөлд гишүүдийг өөрийн хүсэлтээр хасах ёстой гэж гомдол гаргаж хурлыг орхиж гарч явсан. Хурлын тэмдэглэлийг Ж.С  гараар үйлдсэн. Нөхөрлөлтэй холбоотой өөр хурал болоогүй. Хурал ганцхан удаа болсон.

... 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурал болоогүй. Энэ хурлын тэмдэглэл хуурамч байна. Хурлын тэмдэглэлд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Гурваас дөрвөн бичиг баримтад миний гарын үсгийг дурайлгаж зурсан байна. Энэ талаар миний бие баталгаатай хэлж чадна. К.Н ийн гарын үсэг биш байна. Мөн Ж , Х.А  тухайн үед байгаагүй. Улаанбаатар хотод сургалтад явчихсан байсан. Ж  2018 оны 08 дугаар сард одоо хүртэл Улаанбаатар хотод байгаа. Х.А  2018 оны 08 дугаар сард сургалтад явж 10 дугаар сард Улаанбаатар хотоос ирсэн. Тэр ямар нэгэн хуралд оролцоогүй. Нөхөрлөл гэж бид н  маш олон бичиг баримтад гарын үсэг зуруулсан. Би ажлын газрын хүмүүст байхгүй хүний гарын үсгийг зурж болохгүй шүү гэж сануулж байсан. Мөн бидний иргэний үнэмлэхийг З.М  хурааж авч хэд хоногийн дараа өгч байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 71-72 дугаар хуудас/,

- Гэрч А.С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сард өдрийг нь санахгүй байна, 8 дугаар сарын сүүлээр 09 дүгээр сарын эхээр байх намайг “М” өрхийн эмнэлгээс хурал болох гэж байна гэж дуудсан. Уг хуралд оролцох үед дарга М  нь бид одоо М бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдийн талаар ярина. Шинээр авах гишүүдээ хэлэлцэж, мөн хасах гишүүдийн тухай ярилцана гэсэн. Нөхөрлөлийн даргыг сонгоно гэж шинээр авах 4-5 хүний нэр хэлж, эдгээр хүмүүсийг шинээр гишүүнээр элсүүлэн, мөн өөр шилжсэн, тэтгэвэрт гарсан хүмүүсийг хассан, нөхөрлөлд ажиллах ёсгүй юм байна, нөхөрлөлийн дарга тэтгэвэрт гарсан тул тэр хүнийг хасаж шинээр дарга томилно гэхээр нь миний бие нөхөрлөлийн гишүүд бүрэн ирээгүй, энэ хурал яаж болох юм бэ, хоёрт би гишүүнээс гарах тухай хүсэлт гаргаагүй, хууль журмаар хүсэлт гараагүй нөхцөлд гишүүнээс хасах ёсгүй. Энэ хурлын үеэр тэнд байсан нэг хүн тэтгэвэрт гарсан хүмүүс хасагдах ёстой юм байна гэсэн. Би тэр үед хуучин гишүүд хуралд оролцоогүй. Та нар тэтгэвэрт гарсан хүмүүсийг хасна, хасна гээд байх юм. Энэ нөхөрлөлийг анх байгуулсан хүмүүс бид байгаа. Нөхөрлөлийн гишүүн болохын тулд 3-4 жил ажиллаж байгаад болох ёстой. Энд 1 сар болоогүй Б  гэгч эмчийг гишүүнээр элсүүлнэ гэж байна. Энэ бол миний суух хурал биш байна гэж гарч явсан. Дараа нь юу болсныг мэдэхгүй. Нөхөрлөлтэй холбоотой өөр хурал болоогүй. З.М  ирц хүрч байгаа тул хурлыг явуулна. Зарим хүмүүсийн утас нь холбогдох боломжгүй, утсаа авахгүй байгаа болохоор дуудаж чадаагүй гэж хэлж байсан. Хурлын тэмдэглэлд зурагдсан хоёр бичиг баримтад байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна.

2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурал болоогүй. Би ямар ч хуралд оролцоогүй. Энэ хурлын тэмдэглэл хуурамч байна. Миний гарын үсгийг дурайлгаж зурсан байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 73-74 дүгээр хуудас/,

- Гэрч Х.А ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сард байх би тодорхой санахгүй байна, намайг “М” өрхийн эрүүл мэндийн төвөөс нөхөрлөлийн хурал болно, ирж уулзаарай гэж дуудсан, би хуралд орж чадахгүй хүүхэд асарч байгаа гэж хэлсэн. Би ямар ч хуралд оролцоогүй. Тухайн үед над руу хэн утсаар залгаж ярьсан болохыг би одоо санахгүй байна. Тэтгэвэрт гарсан хүмүүсийг нөхөрлөлөөс гаргаж шинээр гишүүн элсүүлэх хурал болно гэж хэлсэн. Би нөхөрлөлөөс гарахгүй, нөхөрлөлийн бусад тэтгэвэрт гарсан гишүүд гарна гэвэл гарна, гарахгүй гэвэл гарахгүй. Нөхөрлөлийн гишүүдтэй санал нэг байгаа, тэднийг дагна гэж утсаар санал бодлоо хэлсэн. Би ямар ч бичиг баримтад гарын үсэг зураагүй. Надад үзүүлсэн бичиг баримтад байгаа гарын үсэг минийх биш. Миний гарын үсгийг дурайлгаж зурсан байна. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нөхөрлөлийн гишүүдийн хуралд оролцоогүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 75-76 дугаар хуудас/,

- Гэрч Х.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод сургалтад оролцохоор явж 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ирсэн. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр байх би өдрийг нь тодорхой санахгүй байна. Над руу дарга З.М  залгаж чамайг нөхөрлөлийн гишүүн болгоно, чи гарын үсэг зурах шаардлагатай, чиний гарын үсгийг хэн зурах вэ гэхээр нь би А ээр миний гарын үсгийг зуруулчих гэж хэлсэн. Би З.М  даргаас ямар бичиг баримтад гарын үсэг зурах вэ гэж асууж тодруулаагүй. Би өөрөө дотроо хурлын тэмдэглэлд гарын үсэг зуруулах гэж байгаа байх гэж бодож таамагласан. Би ямар нэгэн хуралд өөрийн биеэр оролцоогүй. Би тухайн өдөр Улаанбаатар хотод сургалтад байсан. Хурлын тэмдэглэл болон нөхөрлөлийн гишүүдийн гэрээ гэх баримтад байгаа Х.А  гэх нэрийн хажууд бичигдсэн гарын үсэг миний гарын үсэг биш. Энэ гарын үсгийг хэн миний өмнөөс зурсан болохыг мэдэхгүй байна. А  зурсан эсэхийг би мэдэхгүй байна. А ээс би чи миний гарын үсгийг зурсан уу гэж асууж байгаагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 77-78 дугаар хуудас/,

- Гэрч Х.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 20-ны үеэр байх өдрийг тодорхой санахгүй байна, “М” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М  намайг ээлжийн амралттай байхад “М” нөхөрлөлийн хурал хийнэ гэж дуудаж аваад хурал хийсэн. Хурлаар “М” нөхөрлөлд гишүүн нэмж хасах тухай ярьсан. Р , Х , А  нөхөрлөлд оруулж өгнө үү гэж хүсэлт гаргасан, энэ хүмүүсийг нөхөрлөлд авах уу, авахгүй юу гэдгийг хэлэлцэнэ, мөн тэтгэвэрт гарсан нөхөрлөлийн гишүүдийг дуудсан байгаа, тэд нөхөрлөлөөс гарах уу гэдгээ өөрсдөө шийднэ гэж хэлсэн. Тэтгэвэрт гарсан нөхөрлөлийн гишүүнээс С  гэх хүн ганцаараа ирсэн. Тэр хүн хуралд дуустал суугаагүй, дундаас нь гомдол гаргаж хурлыг орхиж гараад явсан. Тэгээд З.М  2018 оны 10 дугаар сард хурал хийсэн болгож материал бүрдүүлсэн болохыг мэдэж цагдаагийн газ  хэсэг хүмүүсийн гомдол гаргасан болно.

... 2018 оны 08 дугаар сарын 20-ны үеэр нөхөрлөлтэй холбоотой хурал болсноос хойш дахиж хурал болоогүй. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “М” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдийн хурал болоогүй. Би нөхөрлөлтэй холбоотой өөр ямар нэгэн хуралд өөрийн биеэр оролцоогүй. Хурлын тэмдэглэл болон нөхөрлөлийн гишүүдийн гэрээ гэх баримтад байгаа Х.А  гэх нэрийн хажууд бичигдсэн гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Тухайн үед дарга З.М  манай ажилчдад 2018 оны 08 дугаар сарын 20-ны үеэр хийгдсэн хурлын тэмдэглэл гараар бичигдсэн, шаардлага хангахгүй байна. Мөн зарим нэг зүйл буруу бичигдсэн болохоор зассан, дахиж гарын үсэг зураарай, танилцаж болно гэснээр олон бичиг баримтад гарын үсэг зурж байсан. Би 08 дугаар сард болсон хурал гэхээр нь бичиг баримтад танилцахгүйгээр итгэж гарын үсэг зураад зураад өгчихсөн. Уг бичиг баримтад байгаа гарын үсгийг А.Р  бидний өрөөнд оруулж ирээд дарга зур гэж байна гэж ирээд зуруулсан байх. Би хэн нь орж ирээд зуруулсан болохыг одоо тодорхой санахгүй байна. Тэд тухайн үед нөхөрлөлтэй холбоотой баримт бичиг гэж маш олон бичиг баримтад гарын үсэг зуруулсан..” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 79-80 дугаар хуудас/,

- Гэрч Н.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаа З.М  нь “М” нөхөрлөлийн бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хурлыг хийсэн болж хуурамч бичиг баримт бүрдүүлж, намайг нөхөрлөлөөс гарах хүсэлт гаргаагүй байхад нөхөрлөлөөс гаргасан асуудалд гомдож цагдаагийн газ  гомдол гаргасан.

Би “М” нөхөрлөлийн бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргаар ажиллаж байсан. Нөхөрлөлийн даргын хувьд нөхөрлөлийн хурлыг би удирдан хийх ёстой байсан. Гэтэл З.М  нь намайг ямар нэгэн хуралд дуудахгүйгээр, хуралд оролцуулахгүйгээр хурлыг өөрсдөө хийж өөрсдөө даргыг сонгож хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байна. Миний хэлэх зүйл энэ болно.

1999 оны Засгийн газрын 149 дүгээр тогтоол гарч, улсын хэмжээнд Өрхийн эмнэлэг байгуулагдаж байсан ба манай аймагт 2002 онд 5 өрхийн эмнэлэг байгуулагдсан. Тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу өрхийн эмнэлгийн ажилчид нөхөрлөл байгуулж даргаа сонгож байсан. Нөхөрлөл улсын бүртгэлд бүртгэлтэй, бүртгэлийн гэрчилгээтэй, Засгийн газраас тогтоож өгсөн үлгэрчилсэн дүрэмтэй байсан. Дүрмийн дагуу нөхөрлөлийн хурлын шийдвэрээр гишүүдийн саналыг харгалзан гишүүд элсүүлж, хасах, даргыг сонгох асуудлыг шийдвэрлэх ёстой. З.М  нь намайг үл тоож хуралд хүртэл оролцуулахгүй хууль бус асуудал гаргасан болохоор би гомдож цагдаагийн газ  гомдол гаргасан. Би ямар нэгэн хуралд ороогүй, хэнд ч нөхөрлөлөөс гарах тухай хүсэлт гаргаж өгөөгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 81-82 дугаар хуудас/,

- Гэрч И.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие “М” өрхийн эрүүл мэндийн төвд 2014 оны оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2, 12 дугаар багийг хариуцсан өрхийн эмчээр томилогдон ажилласан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.А ийн тушаалаар томилогдон ажилласан. Намайг даргаар ажиллаж байх хугацаанд өрхийн эрүүл мэндийн даргаар ажиллаж байсан З.М  шүүхэд үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөн гэж нэхэмжлэл гаргаж 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүхийн магадлалаар ажилд эргүүлэн тогтоосноор миний бие даргын ажлыг хүлээлгэж өгсөн. Өрхийн эрүүл мэндийн даргаар ажиллаж байхад 2015 оны 12 дугаар сарын 10-ны үеэр “М” нөхөрлөлийн бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хурлаар нөхөрлөлд гишүүд нэмж, хассан ба нөхөрлөлийн гишүүдийн тоо 16 хүн болж нэмэгдсэн. Тухайн хурлаар намайг нөхөрлөлийн гишүүн болгож нэмсэн. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж нөхөрлөлийн гэрчилгээг шинээр авсан. Би даргын ажлаас чөлөөлөгдсөний дараа Эрүүл мэндийн газ  одоогийн ажиллаж байгаа өсвөр үе, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдож одоо хүртэл ажиллаж байгаа. Би “М” нөхөрлөлийн бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүнээс хасагдах хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд З.М  2018 оны 10 дугаар 19-ний өдөр нөхөрлөл хуралдаж шийдвэр гаргасан болгож хууль бусаар хуурамч бичиг баримт бүрдүүлж намайг болон нөхөрлөлийн гишүүнээр ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийг нөхөрлөлөөс гарсан мэтээр Улсын бүртгэлийн газ  бичиг баримт бүрдүүлж өгсөн асуудлыг мэдэж цагдаагийн газ  гомдол гаргасан. Нөхөрлөлийн тухай хуулийн дагуу бүх гишүүдийн 60 хувиас дээш хувь бүрдсэн нөхцөлд нөхөрлөлийн хурал хийгддэг заалтай бөгөөд нөхөрлөлийн гишүүн чөлөөлөгдсөн хүсэлт гаргаагүй байхад өөр ажилд шилжсэн, тэтгэвэрт гарсан гэж бидний нөхөрлөлийн гишүүнээс хасаж хууль бус бичиг баримт бүрдүүлсэн. Бидний нөхөрлөлийн хурал болно гэж дуудаагүй, хурал болсон мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болохыг олж мэдсэн. Мөн зарим хүмүүсийн гарын үсгийг дурайлгаж зурсан байна. Мөн ажилд ороогүй хүмүүсийг нөхөрлөлд авсан байна гэх зүйл яригдсан. Иймд уг асуудлыг хуулийн дагуу шалгаж өгнө үү. М  хуурамч баримт бичиг бүрдүүлж улсын бүртгэлд гаргаж нөхөрлөлийн гишүүдийг хууль бусаар нэмж, хассан тул хуулийн дагуу шалгаж өгнө үү.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 83-84 дүгээр хуудас/,

- Гэрч А.Р гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн өгсөн: “....2018 оны 08 дугаар сард өдрийг нь санахгүй байна, “М” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдийн хурал хийж М.Ж , А.Р , Е.А , Т.А , С.Х  гэх нэр бүхий 5 хүн “М” нөхөрлөлийн гишүүн болно, хуучин тэтгэвэрт гарсан хүмүүсийг гишүүнээс хасна гэж хуралдсан. Уг хуралд тэтгэвэрт гарсан хуучин гишүүнээс С  гэгч хүн ирээд сууж байгаад бид гишүүнээс гарахгүй гэж гомдож хурлын дундуур гарч явсан. Дахиж нөхөрлөлийн хурал болоогүй.

2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурал болоогүй. Надад үзүүлсэн хурлын тэмдэглэлд байгаа гарын үсэг миний гарын үсэг мөн байна. 2018 оны 10 дугаар сард нөхөрлөлд орж байгаа хүмүүсийн баримт материал гэж маш олон компьютероор шивж бичсэн бичиг баримтад гарын үсэг зуруулсан. Бид уг бичиг баримтуудыг харж уншихгүйгээр өөрсдийн нэрийн хэсэгт гарын үсэг зураад өгч байсан. Ө.А  Улаанбаатар хотод сургалтад байсан. П.Б  ажилд ороогүй байсан. М.Ж  Х.А  мөн сургуульд сурахаар явсан гэсэн. Х.К  байгаагүй. Тухайн үед хурал хийгдээгүй. Хурлын тэмдэглэл хуурамч тэмдэглэл байна. Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж өгсөн гэх нөхөрлөлтэй холбоотой бичиг баримтуудыг М  өөрөө бүрдүүлээд явж байсан. Тухайн үед М  би нөхөрлөлийн баримтыг бүрдүүлээд сууж байна гэж бичиг баримт үйлдээд сууж байдаг байсан. ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 85-86 дугаар хуудас/,

- Гэрч Х.К ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 08 дугаар сард өдрийг нь санахгүй байна, С  над руу утсаар ярьж би өчигдөр “М” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдийн хурал болно гэж дуудсанаар очсон, таныг дуудсан уу, тэтгэвэрт гарсан хүмүүсийг нөхөрлөлөөс гаргана гэхээр нь би тэтгэвэрт гарсан бусад хүмүүс нөхөрлөлөөс гарвал би ч гэсэн гарна, энэ хурал чинь хууль бус хурал байна гэж хэлээд гараад явсан гэсэн. Намайг тухайн үед хэн ч нөхөрлөлийн хуралд дуудаагүй. Түүнээс хойш нөхөрлөлтэй холбоотой ямар нэгэн хурал болоогүй. Гэхдээ 2018 оны 10 дугаар сард 2 удаа нөхөрлөл хурал хийсэн болгож намайг хуралд оролцож үг хэлсэн болж хуурамч бичиг баримт бүдүүлсэн болохыг цагдаагийн газ  ирж мэдүүлэг өгсөн хүмүүс надад хэлсэн болно. Хурлын тэмдэглэлд К  гэх нэр дээр зурагдсан гарын үсэг бүгд миний гарын үсэг биш байна, мөн би хуралд оролцож ямар нэгэн үг хэлээгүй. Намайг хуралд оролцсон, хуралд үг хэлсэн болгож илт хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 87-88 дугаар хуудас/,

- Гэрч С.Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 08 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна, “М” нөхөрлөлийн хурал болно, та нарыг нөхөрлөлийн гишүүнээр элсүүлнэ, хуралд оролцоорой гэснээр уг хуралд оролцсон. С.Х , А , Р нарыг элсүүлсэн. Хуучин гишүүдийг хассан гэж хэлж байсан. Хуучин нөхөрлөлийн гишүүдийг дуудах үед зөвхөн С  гэгч хүн ирсэн. С  гэгч хүн бид нөхөрлөлөөс хасагдах ёсгүй гэж гомдол хэлж байсан. Бид хүсэлт гаргасан нөхцөлд гишүүнээс хасагдах ёстой гэж хэлээд явсан. Дахиж нөхөрлөлийн хурал болоогүй. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна нөгөө нөхөрлөлийн материал гэж баахан бичиг цасанд гарын үсэг зуруулж авсан. Уг бичиг цаасанд А  гарын үсэг зуруулж байсан. Би юун бичиг баримт вэ гэхэд нөгөө нөхөрлөлийн бичиг баримт, гарын үсгээ зурчих гэхээр нь зураад өгсөн. Уг бичиг баримтад танилцаагүй. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “М” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдийн хурал болоогүй. Хурлын тэмдэглэл болон нөхөрлөлийн гишүүдийн гэрээ гэх баримтад байгаа А  гэх нэрийн хажууд бичигдсэн гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Тухайн үед дарга З.М  гарын үсэг зур гэж байна гэж манай ажилчдын нэгэн орж ирж гарын үсэг зуруулж байсан. Ямар бичиг баримт гэхэд түрүүний нөхөрлөлийн хурал гэхээр нь бичиг баримтад танилцахгүйгээр гарын үсэг зураад өгчихсөн. Би 2018 оны 08 дугаар сард нөхөрлөлийн хурал болсон болохоор тухайн үед болсон нөхөрлөлийн хурлын баримт бичиг байх гэж бодсон.

... 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурал болоогүй. Нөхөрлөлийн гишүүдийг хуралд оролцсон мэтээр тэмдэглэл үйлдэж, санал хэлсэн болгож гарын үсгүүдийн хуурамчаар зурсан байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 89-90, 3 дугаар хавтасны 95 дугаар хуудас/,

- Гэрч А.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сард өдрийг санахгүй байна, “М” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдийн хурал болж ажилд ороод удаж байгаа М.Ж , А.Р , Е.А , Т.А , С.Х  гэх нэр бүхий 5 хүн “М” нөхөрлөлийн гишүүд болохоор хүсэлт гаргасан, эдгээр хүмүүсийг нөхөрлөлд элсүүлэх тухайн хурал болсон. Мөн энэ хурлаар зарим хүмүүсийг нөхөрлөлийн гишүүнээс хасах тухай яригдсан. Тэр хуралд тэтгэвэрт гарсан С  ирсэн боловч нөхөрлөлийн гишүүнээс гарахгүй гэж гомдоод гарч явсан.

Харин 2018 оны 10 дугаар сарын 19-ны үеэр зун 8 дугаар сард болсон нөхөрлөлийн хурлын материал гэж компьютерт шивж бичигдсэн зүйлд гарын үсэг зурсан. Ямар ч байсан нөхөрлөлийн материал гэж гарын үсэг зуруулсан. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Х.К , А.С , Х.А  нар нөхөрлөлөөс гарах тухай хүсэлт гаргасан хурал болоогүй. Тухайн үед Х.К , А.С , Х.А  нар ямар нэгэн хуралд ирж оролцоогүй. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр М.Ж , Х.А  нар байгаагүй. Тэд Улаанбаатар хотод сургалтад сурч байсан. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурал болоогүй, нөхөрлөлийн гишүүдийг хуралд оролцсон мэтээр тэмдэглэл үйлдэж, санал хэлсэн болгож гарын үсгүүдийн хуурамчаар зурсан байсан. Худлаа хэлж тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 101-102, 3 дугаар хавтасны 92 дугаар хуудас/,

- Гэрч Х.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 08 дугаар сард өдрийг нь санахгүй байна, “М” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдийн хурал болж ажилд ороод удаж байгаа М.Ж , А.Р , Е.А , Т.А , С.Х  гэх нэр бүхий 5 хүн ‘М’' нөхөрлөлийн гишүүд болохоор хүсэлт гаргасан, эдгээр хүмүүсийг нөхөрлөлд элсүүлэх тухай хурал болно гэж дарга З.М  удирдан явуулсан. Хурлын тэмдэглэлийг Ж.С  үйлдсэн. Энэ хурлаар зарим тэтгэвэрт гарсан хүмүүсийг нөхөрлөлийн гишүүнээс хасах тухай яригдсан. Тэр хуралд тэтгэвэрт гарсан С  биеэрээ ирж оролцсон боловч нөхөрлөлийн гишүүнээс гарахгүй гэж гомдож гарч явсан. Дараа нь утсаар чиний нөхөрлөлийн дарга болоход би эсрэг гарахгүй гэж байсан. А  гэгч хүнтэй утсаар ярьж байсан тэр хүн биеэр оролцоогүй. Таныг нөхөрлөлийн гишүүнээс гаргаж таны оронд бэр А ыг гишүүнээр авна гэж байсан. Мөн нөхөрлөлийн даргаар намайг сонгоход татгалзах зүйл байна уу гэхэд би хоёр гараа өргөж зөвшөөрнө гэж байсан.

 Дараа нь 2018 оны 10 дугаар сарын 19-ны үеэр зун 8 дугаар сард болсон нөхөрлөлийн хурлын материал шаардлага хангаагүй гэж компьютерт шивж бичигдсэн материалд гарын үсэг зурсан. Тухайн үед нөхөрлөлийн материал гэж хэд хэдэн бичиг баримтад гарын үсэг зуруулсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 94-95 дугаар хуудас/,

- Гэрч К.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хурлын тэмдэглэлд К.Н  гэх нэрийн урд зурагдсан гарын үсгүүд миний гарын үсэг биш байна. Миний гарын үсгийг дурайлган зурсан байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 103 дугаар хуудас/, 

- Гэрч Б.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...”М” эрүүл мэндийн төвийн дарга З.М  2018 оны 11 дүгээр сард авч ирж өгсөн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар гүйцэтгэх удирдлага эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бичиг баримт хүлээж авах ёстой. Тийм болохоор тухайн үед гүйцэтгэх удирдлага болох З.М  бичиг баримт бүрдүүлж биечлэн ирж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 104 дүгээр хуудас/, 

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай гарын үсгийн адилтгалын шинжилгээний “1.Шинжлэгдэж буй “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”-нд болон 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаар №34, 35 тоот хурлын тэмдэглэлд зурагдсан гарын үсэгнүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Харин М.Ж ын гарын үсгийн чөлөөт болон туршилтын загварыг ирүүлээгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжлэгдэж буй “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”-нд Хурмет А , Хуандых Т , гэх нэр тайллын хойд талд хүснэгт дотор зурагдсан гарын үсэг нь Х.Т , Х.А  нарын гарын үсэгтэй тохирохгүй байна.

Мөн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №34, 35 тоот хурлын тэмдэглэлд Х.Т , А.С , Х.А , Х.А , Х.К  гэх нэр тайллын хойд талд зурагдсан гарын үсэг нь Х.Т , А.С , Х.А , Х.А , Х.К  нарын гарын үсгийн чөлөөт болон туршилтын загвартай тохирохгүй байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 109-116 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай гарын үсэг, бичиг судлалын адилтгалын шинжилгээний “1.Шинжлэгдэж буй “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”-нд болон 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №34, 35 тоот хурлын тэмдэглэлд зурагдсан гарын үсэгнүүд шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжлэгдэж буй М өрхийн эрүүл мэндийн төвийн “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”-нд болон 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаар №34, 35 тоот хурлын тэмдэглэлд З.М , Х.Е , Т.А , Ө.А , Ж.С , Х.А , А.Р , М.А , Е.А , Б.А  гэх нэр тайлалын хойд талд зурагдсан гарын үсэг нь З.М , Х.Е , Т.А , Ө.А , Ж.С , Х.А , А.Р , М.А , Е.А , Б.А  нарын гарын үсгийн чөлөөт болон туршилтын загвартай тохирч байна.

Харин шинжлэгдэж буй М өрхийн эрүүл мэндийн төвийн “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”-нд болон 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаар №34, 35 тоот хурлын тэмдэглэлд А.Б , М.Ж , К.З  гэх нэр тайллын хойд талд зурагдсан гарын үсэг нь А.Б , М.Ж , К.З  нарын гарын үсгийн чөлөөт болон туршилтын загвартай тохирохгүй байна...” гэх дүгнэлт /4 дүгээр хавтасны 62-83 дугаар хуудас/, 

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М ийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №34, 35 дугаартай  Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “М” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдийн хурал болж, гишүүд элсүүлж хассан тухай хурлын тогтоол, тэмдэглэл, гэрээ гэх баримт бичгүүд /1 дүгээр хавтасны 33-66 дугаар хуудас/,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн №0220001006 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ /3 дугаар хавтасны 127-129 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч З.М  нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Х.С аас тус өрхийн эрүүл мэндийн төвд хандив болгож өгсөн 500.000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Иргэн Х.С ы 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “М өрхийн эмнэлгийн гадна орчинг тохижуулахад 500.000 төгрөг хандивлав, хүлээн авсан А.Р  2018.07.02, олгосон Х.С ” гэх баримт /2 дугаар хавтасны 18, 103 дугаар хуудас/,

- Гэрч Х.С ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Миний бие “М” өрхийн эрүүл мэндийн төвийн хашаанд хувиараа Фар-фат нэртэй эмийн сан ажиллуулдаг ба уг эмийн санг 2015 оны 04 дүгээр сараас эхлэн ажиллуулж байгаа.

2018 оны 06 дугаар сарын сүүлээр “М” эрүүл мэндийн төвийн дарга ажилтай З.М  манай эрүүл мэндийн төв магадлан итгэмжлэл авахад бэлтгэж байгаа, удахгүй шалгалт ирэх гэж байна, уг шалгалтад бэлтгэж эрүүл мэндийн төвийн гадна талын хашаа барих, байрны дотоод тохижилт хийхэд мөнгө төгрөг шаардлагатай байгаа. Та хандив өргөхгүй юм уу, та манай эзэмшлийн хашаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа, та анх манай хашаан дотор эмийн сангийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахаар хүсэлт гаргахдаа эрүүл мэндийн төвийн гадна, дотор талын тохижуулалтад өөрийн хувь нэмрээ оруулна, тусална гэж бичсэн байна гэхээр нь за би танай эмнэлэгт хандив өгнө гэж хэлээд 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр М  даргын дуудсанаар эрүүл мэндийн төвийн цайны газрын өрөөнд ороход М  эрүүл мэндийн хэсэг ажилчдын хамт сууж байсан. Би уг өрөөнд ороод танай эрүүл мэндийн төвд өгөх хандиваа бэлэн аваад ирсэн гэхэд М  баярлалаа гэж хэлсэн. Мөн манай эрүүл мэндийн төвд Х.С  хандив өргөж байна гэж ажилчдад зарлан хэлсэн болно. Надад мөнгийг ахлах сувилагч А.Р д хүлээлгэж өгөөрэй гэснээр би уг мөнгийг тэр цайны газ  байсан ахлах сувилагч А.Р д тоолж өгөөд, за би явлаа та нарын дотоод ажилд би оролцохгүй гэж явчихсан. Би уг мөнгийг хэн, хэрхэн зарцуулсан болохыг мэдэхгүй. Надад хэн нэгэн хүн таны өгсөн хандивын мөнгийг ямар нэгэн зүйлд зарцуулсан тухай хэлээгүй. Миний мэдэх зүйл энэ болно” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 38-39 дүгээр хуудас/,

- Гэрч А.Р гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын сүүлээр манай “М” өрхийн эрүүл мэндийн төв магадлан итгэмжлэлээ сунгуулахаар Улаанбаатар хотоос Эрүүл мэндийн яамнаас ирэх шалгалтад бэлтгэж “М” өрхийн эрүүл мэндийн төвийн гадна, дотор талын тохижилтын  ажлыг хийсэн. Тэр үед Эрүүл мэндийн төвийн гадна талын хашааг шинээр татсан. Уг ажлыг хийх үед манай өрхийн эрүүл мэндийн дарга З.М  эмийн санч С д хандив өгч туслаарай гэж хэлсэн гэж ярьж байсан.

2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай ажилчид эрүүл мэндийн төвийн цайны газ  сууж байхад эмийн санч С  орж ирээд миний та н  өгч байгаа тусламж хандив болно гэж 500.000 төгрөг бэлнээр гаргаж ирэхэд М  эмчийн санч С  бид н  тусалж хандив өргөж байна гэж танилцуулсан. Тэгээд мөнгийг ахлах сувилагч А.Р  авч хадгалж байгаарай гэснээр миний бие уг мөнгийг тоолж авч мөнгө авсан тухай С ы бичсэн цаасанд гарын үсэг зурж өгсөн. Уг мөнгийг би гэрт авч ирж хадгалж байсан. Мөнгийг аваад удалгүй 4-5 хоногийн дараа миний бие Хаан банканд хувийн ажлаар явж байхад М  дарга утсаар залгаж, чи нөгөө 500.000 төгрөгийг миний нөхөрт өгчих, миний нөхөр чамд очиж мөнгийг авна гэснээр би нөхөр А д хэлж гэрээс мөнгийг авхуулж Хаан банканд М ийн нөхөр Р т уг мөнгийг өгсөн. Р т өгөх үед миний нөхөр А  миний хажууд байсан. Дараа нь уг мөнгийг би та яасан бэ гэж М ээс асуухад би байгууллагын хэрэгцээтэй зүйлд мөнгө гаргасан, уг мөнгийг түүнд зарцуулсан гэж хэлсэн. Би та юунд зарцуулсан вэ гэхэд тэмдэглэлийн дэвтэрт бичсэн байгаа гэж хэлсэн. Юунд зарцуулсан тухай тодорхой зүйл хэлээгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 40-41 дүгээр хуудас/,

- Гэрч К.З гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна М өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М  нь эмийн санч С  гэгч хүнээс 500.0 мянган төгрөгийг хандив нэрээр авсан боловч эмнэлгийн орлогод бүртгэж авалгүй хувьдаа завшсан. Мөн төрөл дүү П.Б  гэгчийг ажилд ороогүй, гадаад улсад явж байхад ажилд авсан болгож хуурамч тушаал гаргаж 1 сарын цалин гаргаж хувьдаа завшсан гэмт хэргийн үйлдсэн талаар цагдаагийн газ  хэсэг хүмүүсийн хамт гомдол гаргасан. Миний бие дээрх хоёр үйлдлийг гэрчлэх болно. С  нь 500.0 мянган төгрөгийг авч ирж өгөх үед манай ажилчид бүгд байсан. Уг мөнгийг З.М  хувьдаа завшсан. С  анх хувийн эмийн сангийн үйл ажиллагаа явуулна гэж эмнэлгийн эзэмшлийн газраас газар авсан. 2018 оны 06 дугаар сарын сүүлээр манай “М” өрхийн эрүүл мэндийн төв магадлан итгэмжлэлээ сунгуулахаар Улаанбаатар хотоос Эрүүл мэндийн яамнаас ирэх шалгалтад бэлтгэж “М” өрхийн эрүүл мэндийн төвийн гадна дотор талын тохижилтын  ажлыг хийсэн. Тэр төвийн хашаанд эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг С  гэгчээс З.М  нь хандив нэрийдлээр 500.0 мянган төгрөгийг авч эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд зарцуулахгүйгээр хувьдаа завшсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 46-47 дугаар хуудас/,

- Гэрч Ж.С ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнгөрсөн 2018 оны 08 дугаар сард “М” өрхийн эрүүл мэндийн төв магадлан итгэмжлэлээ сунгуулсан. Магадлан итгэмжлэлээ сунгуулахаас 1 сарын өмнө манай эмнэлгийн ажилчид магадлан итгэмжлэлээ сунгуулахаар бэлтгэж өрхийн эрүүл мэндийн төвийн гадна, дотор талын тохижилтын  ажлыг хийсэн. Тэр үед З.М  нь манай хашаанд эмийн сангийн үйл ажиллагаа явуулах болсон С  гэгч хүнээс та бидний ажилд тусалж хандив өргөөрэй гэсэн байна.

2018 оны 07 дугаар сарын эхээр манай ажилчид бүгд байхад С  500.000 төгрөг авч ирж бид нарын нүдэн дээр дарга З.М д өгөх үед З.М  уг мөнгийг хадгалж бай гэж ахлах сувилагч А.Р д өгүүлсэн. Дараа нь хэдэн өдрийн дараа уг мөнгийг З.М  хүүхэд нь өвдөж байна гэж хэлж байгаад авчихсан гэж хэлсэн. Би тухайн үед яагаад байгууллагад өгсөн мөнгийг М  авч зарцуулах ёстой вэ гэхэд би асуухаар нь өгчихсөн гэж хэлсэн. Уг мөнгийг З.М  хувьдаа завшсан. Тухайн үед ажилчид юу ч хэлээгүй өнгөрсөн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 48 дугаар хуудас/,

- Гэрч Х.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын эхээр, өдрийг нь сайн санахгүй байна, эхнэр А.Р  бид хоёр аймгийн төв Хаан банкнаас гараад явж байхад Р гийн дарга нь М  утсаар ярьж байсан ба 500.000 төгрөгийг түүний нөхөр Р  ирж авахаар болсон гэж хэлсэн. Ингээд удалгүй Р  ирж Р гаас 500.000 төгрөгийг тоолж аваад явсан. Тухайн үед би Р гаас юуны мөнгө вэ гэхэд “байгууллагын мөнгө бөгөөд М  дарга нөхөр нь болох Р т уг мөнгийг өгөөд явуулаарай гэсэн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 69 дүгээр хуудас/,

- Шинжээч Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагч Р.Х , улсын байцаагч Ш.Ж , Х.Б  нарын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаартай эдийн засгийн шинжилгээний “...Анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог хэлдэг. Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болдог. Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлсэн байх учиртай. “М” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М  нь Өлгий сумын 12 дугаар багийн иргэн Х.С ы 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хандив гэж тус төвд өгсөн 500.000 төгрөгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалаар батлагдсан “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар”-ын дагуу байгууллагад орлого болгож аваагүй байна.

Өөрөөр хэлбэл “М” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М  нь иргэн Х.С ы өгсөн хандив 500.000 төгрөгийг авахдаа дээрх зааврын нэг дэх зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бэлэн мөнгөний гүйлгээ, түүний хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтыг хөтөлнө. Байгууллагын удирдлагын шийдвэрийн дагуу хариуцсан нягтлан бодогч бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтыг бичиж нэг, хоёрдугаар гарын үсэг зурагдсаны дараа мөнгөний нярав зохих гүйлгээг хийнэ. “Бэлэн мөнгөний орлогын баримт”-аар бэлэн мөнгийг тоолж хүлээн авч, зарлагын баримтыг үндэслэн бэлэн мөнгийг хүлээлгэж өгнө. Эдгээр баримтуудыг 2 хувь үйлдэж, мөнгө тушаагч эсвэл хүлээн авагч н  1 хувийг өгч, холбогдох баримт бичгийн хамт 1 хувийг нярав хадгалан “Бэлэн мөнгөний тайлан”-д бичилт хийх үндэслэл болгоно. Бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтуудыг дагалдах баримт бичгийн хамт Бэлэн мөнгөний тайлангийн 1 хувьтай хавсарган, холбогдох нягтлан бодогчид тушаана. Бэлэн мөнгөний нярав тайлангийн 1 хувийг өөртөө хадгална”, 3 дахь зүйлийн 2 дахь хэсэгт “Бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас ирсэн болон өөрийн үйлдвэрийн цех, тасаг, туслах аж ахуйгаас боловсруулсан зүйл, үйлдвэрт тавьж олгосон төрөл бүрийн материалын зарцуулагдаагүй үлдэгдэл, үйлдвэрлэлийн гологдлоос гарсан өөдөс хаягдал, үндсэн хөрөнгийн устгалтаас ашигласан материал, үнэ бүхий зүйлийг орлого болгоход эд хариуцагч нар дагалдан ирсэн бичиг баримтыг үндэслэн орлогын баримтыг 2 хувь бичиж, 1 хувийг өөртөө авч агуулахын бүртгэлд бичилт хийсний дараа тайлангийн хугацаанд санхүүгийн албанд, үлдэх хувийг тээвэрлэгч болон материалыг тушаагчид өгнө” гэж заасныг баримтлаагүй байна.

Мөн түүнчлэн “М” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М  нь иргэн Х.С ы өгсөн хандив 500.000 төгрөгийг зохих журмын дагуу байгууллагын орлого болгож авсан гэх боловч санхүүгийн тайланд энэ талаар огт мэдүүлээгүй байна. Иймд “М” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М  нь иргэн Х.С ы өгсөн хандив 500.000 төгрөгийг хувьдаа ашигласан буюу завшсан гэж дүгнэлт өгөх үндэслэлтэй байна.

 “М” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М  нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог”, 13 дугаар зүйлийн 13.1-т “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, 14 дүгээр зүйлийн 14.3-т “Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ: 14.3.1.анхан шатны баримт бүрдүүлэх”, 14.5-д “Аж ахуйн нэгж, байгууллагын аж ахуйн ажил, гүйлгээ нь аль улсын нутаг дэвсгэрт гарснаас үл хамааран холбогдох анхан шатны баримт, бүртгэлийн маягтыг энэ хуульд заасны дагуу бусад баримт, бүртгэлийн маягттай хамт хадгална” гэж заасныг зөрчсөн байна.

...мөн Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалаар батлагдсан “өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар” -уудыг тус тус зөрчсөн байна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтасны 178-182 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч З.М  нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэн П.Б ийг тус өрхийн эрүүл мэндийн төвд их эмчээр ажилд томилох тухай Б/28 дугаартай тушаал гаргаж, 1 сар ажилласнаар бүртгэж 1 сарын цалин болох 594.211 төгрөгийг гаргуулан хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга ажилтай З.М ийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн б/28 дугаартай иргэн П.Б ийг “М” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр томилсон тушаал /2 дугаар хавтасны 20, 107 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын М” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдын 2018 оны 09 дүгээр сарын цалин хөлс бодсон цалингийн “Хүснэгтийн 21 дүгээр дугаарт Б , их эмч, жинхэнэ олгох цалин 594.211 төгрөг” гэх цэс /2 дугаар хавтасны 21 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдын ХААН банканд байдаг дансанд П ын Б ийн 5180689289 дансанд 594.211 төгрөг шилжүүлсэн тухай баримт /2 дугаар хавтасны 22 дугаар хуудас/,

- Гэрч А.Р гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ээлжийн амралт аваад амраад 2018 оны 10 дугаар сарын 08-ний өдөр ажилд ороход П.Б  гэгчид цагийн бүртгэл үйлдэж цалин гаргуулахаар вакцинатор Е.А  материал бүрдүүлсэн байсныг харж М д та яагаад байхгүй хүнд цагийн бүртгэл үйлдүүлсэн бэ, ажил хийгээгүй хүн яаж цалин авах вэ гэхэд П.Б ийн ажлыг би хийж байгаа, чи ня-бо Н -д П.Б  ажил хийсэн болгож цагийн бүртгэл өгнө гэснээр миний бие П.Б  их эмчээр ажилласан болгож цагийн бүртгэл гаргаж өгснөөр П.Б т цалин гарсан. Тэр үед П.Б  нь Солонгос улсаас сургууль төгсөж ирж байгаа гэж хэлж байсан. Сургууль төгсөж ирж байгаа гэх залуу нэг сараас илүү хугацаанд ирээгүй, ажил хийгээгүй байж цалин авсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 41 дүгээр хуудас/,

- Гэрч К.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....“М” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга ажилтай З.М  нь П.Б ийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажилд авсан тухай тушаал гаргаж 09 дүгээр сард ажилласан тухай цагийн нэгтгэсэн бүртгэл авч ирсэн болохоор би хууль журмын дагуу цалин хөлс бодоод П.Б ийн Хаан банканд байдаг дансанд г  олгох цалинг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 49-50 дугаар хуудас /,

- Гэрч П.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус “М”өрхийн эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байсан М.Ж ын эмчийн оронд түр ажилд орсон. М.Ж  эмч нарийн мэргэжлийн сургалтад явсан болно. Намайг М.Ж ын оронд авч ажиллуулах тухай тушаалыг “М” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М  гаргасан бөгөөд намайг ажилд авах тушаалыг 2018 оны 09 дүгээр сарын 03 -ны өдөр гаргасан байна. Би 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр АНУ-д байсан ба 2018 оны 09 дүгээр өдөр 10-ны өдөр Бээжингээр дамжиж Монгол улсад ирсэн. Тэгээд Улаанбаатар хотод байж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өлгий-д өөрийн машинаар ирсэн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажил хүлээж авсан. 2018 оны 09 дүгээр сард таныг “М” өрхийн эрүүл мэндийн төвд эмчээр ажилласан гэж цалин хөлс бодогдсон байсан. Би ажилд ороход уг цалин бодогдож гарсан байсан ба уг мөнгөнөөс би нэг ч төгрөг хувьдаа аваагүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 53-54 дүгээр хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Х.Д  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иймээс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, буруутай этгээдээс учруулсан хохирлыг төлүүлж, зохих арга хэмжээг авч өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 166-167 дугаар хуудас/,

- Шинжээч Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагч Р.Х , улсын байцаагч Ш.Ж , Х.Б  нарын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаартай эдийн засгийн шинжилгээний “...2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр П.Б ийг тус өрхийн эрүүл мэндийн төвд их эмчээр ажилд томилсон тухай Б/28 дугаартай тушаал гаргаж ахлах сувилагч А.Р , вакцинатор сувилагч Е.А  нараар цагийн бүртгэл хөтлүүлж П.Б ийг 1 сар ажилласнаар бүртгэж, 1 сарын цалин хөлс буюу 594211 төгрөгийн цалин хөлс бодуулж гаргуулж авсан гэх үйлдэл нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна”, 13 дугаар зүйлийн 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”, 6.4-т “Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ: 6.4.8 “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх”, 16 дугаар зүйлийн 16.4.18 “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн, 16.5 ‘Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 16.5.2 “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих; 16 дугаар зүйлийн 16.5.3 “Батлагдсан цалингийн сан, орон тооны хязга  багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”, 16.5.5 “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулна”, 41 дүгээр зүйлийн 41.2.2 “Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.” гэх дүгнэлт /2 дугаар хавтасны 178-182 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дугаартай, “Өрхийн эрүүл мэндийн дүрмийг шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтын  1 дүгээр зүйлийн 1.1-д “Өрхийн эрүүл мэндийн төв (цаашид "төв" гэх) нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх чиг үүрэг бүхий, сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага мөн.” гэж тодорхойлж, 1.2 дахь заалтад “Төв нь үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, "Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа"-ны стандарт  болон энэхүү дүрмийг мөрдлөг болгон ажиллана.”, 1.3 дахь заалтад “Төв нь нөхөрлөл эсхүл компани хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд байна. Төвийг аймаг, нийслэлийн төв болон хүн ам төвлөрсөн суурин газ  байгуулна.” заасан байна. Мөн зүйлийн 1.8-д “Төвийг үүсгэн байгуулах, өөрчлөх, нэгтгэх, татан буулгахтай холбоотой харилцааг Нөхөрлөлийн тухай хууль, Компанийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, эрхзүйн актаар зохицуулна.” гэж заажээ.

  Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэг болохоор заасан.

Тухайн хэргийн нөхцөлд хэргийн шүүгдэгч З.М  нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн бүрийн нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг өөртөө ашигтайгаар бүрдүүлэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал хуралдсан болгож, уг хуралдааны 34, 35 дугаар тогтоол, түүний хавсралтаар баталсан “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”, хуралдааны тэмдэглэлд нь тус тус (1) “М” өрхийн эрүүл мэндийн төвд хүний их эмч М.Ж , Т.А , А.Б , П.Б , ахлах сувилагч А.Р , сувилагч С.Х , М.А , Б.М , Б.А , Х.А , Е.А  нарыг нөхөрлөлийн гишүүнээр элсүүлж; (2) үүсгэн байгуулагчаар нь дарга З.М , их эмч Х.Е , Ө.А , М.Ж , Ж.С  нарыг томилж, даргаар нь З.М ийг томилсон болгож; (3) тэтгэвэрт гарсан Х.К , А.С , Х.А  нар нь уг хуралд оролцож өөрсдийн хүсэлтээр нөхөрлөлөөс татгалзаж үг хэлсэн болгож хурлын тэмдэглэлд тусгаж, тус эрүүл мэндийн төвийн ажилчдад нөхөрлөлийн гараар бичсэн хурлын тэмдэглэл шаардлага хангахгүй байна гэж төөрөгдөлд оруулан гарын үсэг зуруулж, ажилтан Х.Т , А.С , Х.А , Х.А , Х.К , А.Б , М.Ж , К.З  нар нь дээрх тогтоолын хавсралт, хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй болохыг мэдсээр байж “М” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлтэнд хавсаргаж Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэн бүртгүүлж, эрх олгосон хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан үйл баримт хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлсон ба харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан.

“Итгэмжлэн хариуцсан этгээд” гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг буюу өөрөөр хэлбэл өмчлөгчийн эд хөрөнгийг хууль ёсоор хариуцан хамгаалж буй этгээдийг ойлгох ба уг этгээд нь зохих зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн, хууль бусаар өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн үзэмжээр уг эд хөрөнгө буюу эрхийг захиран зарцуулах хүсэл зоригоо /санаагаа/ гүйцэлдүүлж хэрэгжүүлснээр завших үйлдэл төгссөнд тооцогдоно. 

Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах эрх, үүрэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр үүссэн байх, мөн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар өөртөө ашигласан байх эдгээр шинжүүдээр “Завших” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагдах онцлогтой.

Шүүгдэгч З.М  нь “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллах хугацаандаа зөвхөн хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр ажиллах ёстой байтал дэр мэдэн албан тушаалын байдлаа ашиглаж, Өлгий сумын 12 дугаар багийн иргэн Х.С ы 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хандив гэж тус эрүүл мэндийн төвд өгсөн 500.000 төгрөгийг хувьдаа завшсан, мөн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэн П.Б ийг тус өрхийн эрүүл мэндийн төвд их эмчээр ажилд томилсон тухай б/28 дугаартай тушаал гаргаж, ахлах сувилагч А.Р , вакцинатор, сувилагч Е.А  нараар цагийн бүртгэл хөтлүүлж, П.Б ийг 1 сар ажилласнаар бүртгэж 1 сарын цалин хөлс буюу 594211 төгрөгийн цалин хөлсийг бодуулж мөнгийг хувьдаа завшсан нь тогтоогджээ.

Шүүгдэгч З.М ээс гэм буруугүй, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийг цагаатгаж өгөх тухай тайлбар, дүгнэлтийн үндэслэлийг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудтай тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч З.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын хувийн байдалд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч З.М тэй хамт олон жилийн хугацаанд нэг байгууллагад ажилласан, шүүхэд мэдүүлэх эрхийнхээ хүрээнд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлж байсныг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа тул хуульд заасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрчийн эрх үүргийг нь тайлбарлан өгч, худал мэдүүлэг өгч болохгүй тухай хууль сануулж мэдүүлэг өгснийг шүүгдэгч З.М ийг хэрэгт гүтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.   

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяна  прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 5/04 дугаартай, “Мөрдөгчийг татгалзан гаргаж, хэргийг өөр мөрдөгчид шилжүүлэх тухай” тогтоолоор “иргэдийн мөрдөгчийг татгалзан гаргах хүсэлт”-ээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул эрүүгийн 191300193 дугаартай хэргээс мөрдөгч, цагдаагийн ахмад А.Ө ийг татгалзан гаргаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх үндэслэлд нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлд мөрдөгч оролцож болохгүй тохиолдлыг заасан байх ба 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад оролцож болохгүй.”, 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр мөрдөгчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад оролцож болохгүй тухай хүсэлтийг оролцогч тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт гаргаж болно.” гэж заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь заалтад “Оролцогч” гэж гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг хамааруулан ойлгох бөгөөд иргэн, хуулийн этгээд ...мөрдөгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах эрхгүй, хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан мөрдөгч А.Ө  нь З.М д холбогдох эрүүгийн хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах гарах тухай хүсэлтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9, 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр татгалзан гарах тухай хүсэлтээ прокурорт гаргаагүй байна. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаа  явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгч З.М ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн  эмнэлгийн удирдлагыг авах хүсэл сонирхол, мөн албан тушаалын байдлаа хууль бусаар ашиглан ашиг хонжоо олох гэсэн шунахайн сэдэлт, гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч З.М  нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн иргэн Х.С аас 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “М” өрхийн эрүүл мэндийн төвд “хандив” гэж өгсөн 500.000 төгрөгийг, мөн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэн П.Б ийг тус өрхийн эрүүл мэндийн төвд их эмчээр ажилд томилсон тухай б/28 дугаартай тушаал гаргаж, ажилд ирж, ажил үүргээ гүйцэтгэсэн хэмээн цагийн бүртгэл хөтлүүлж, 1 сар ажилласнаар бүртгэж, 1 сарын цалин хөлс буюу 594.211 төгрөгийн цалин хөлсийг бодуулж хувьдаа тус тус завшсан нь нотлогдсон тул нийт 1.094.211 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцно. Харин шүүгдэгч З.М ийн хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учраагүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.М ээс 1.094.211 төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн цалингийн дансанд оруулах үндэслэлтэй гэж үзлээ.  

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч З.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тус ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шүүгдэгч З.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулах 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай санал нэг байгаа гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчаас санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ялын тухайд хэлэх санал байхгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг улсын яллагч шүүхэд гаргасан. Үүнтэй холбоотой тайлбар хэлэхэд З.М ийн хувьд өөрөө хүнд өвчтэй, үе үе эмнэлэгт хэвтдэг, сахрын өвчтэй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Нөгөө талаас бага хүүхэдтэй. Мөн шүүгдэгчээс хохирлыг барагдуулна гэж илэрхийлж байгаа байдлыг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн харгалзаж өгөх дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч З.М ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 Шүүгдэгч З.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Мөн шүүгдэгч З.М  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгч З.М  нь “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах”, “Албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир шүүгдэгч З.М ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан шүүгдэгч З.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

Учир нь, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж, мөн зүйлийн 4.2-т Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж заажээ.

Шүүгдэгч З.М ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан ялаас өршөөн хасах, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт ороогүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд, хохирол учрахыг шаарддаггүй тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан шүүгдэгч З.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч З.М  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бүртгэсэн 0220001006 улсын бүртгэлийн, 2252058 регистрийн дугаартай “М” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гэрчилгээг /эх хувиар/ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Х т даалгаж, мөн улсын яллагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн хар хөх өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, 36 хуудастай А5 хэмжээний дэвтэр 1 ширхгийг эрүүгийн 1913002250283 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, шүүгдэгч З.М ийн эзэмшлийн Тоёота аллекс загварын 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяна  прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5/142 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг; мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч З.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан шүүгдэгч З.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.М ээс 1.094.211 төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн цалингийн дансанд оруулсугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч З.М  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бүртгэсэн 0220001006 улсын бүртгэлийн, 2252058 регистрийн дугаартай “М” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гэрчилгээг /эх хувиар/ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Х т даалгаж, мөн улсын яллагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн хар хөх өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, 36 хуудастай А5 хэмжээний дэвтэр 1 ширхгийг эрүүгийн 1913002250283 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, шүүгдэгч З.М ийн эзэмшлийн Тоёота аллекс загварын 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяна  прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5/142 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч З.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ