Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 778

 

                                                           

 

 

 

 

 

                                                    Э.Бөд холбогдох эрүүгийн

          хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Ганбулган,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 839 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Д.Насанжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Э.Бөд холбогдох эрүүгийн 1706040560623 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Өөлд овогт Эрдэнэ-Одын Б, 1996 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Үндэсний Батлан Хамгаалах Их сургуулийн Ерөнхий цэргийн ангийн 3 дугаар дамжааны сонсогч, ам бүл 3, эх, эмээгийн хамт тоотод оршин суух,

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД:/;

 

Э.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ботаникийн эцсийн буудлын орчимд үйл ажиллагаа явуулах караокед үйлчлүүлж байхдаа иргэн Н.Мы “Samsung Note-5” маркийн гар утсыг “ярьчихаад өгье” гэж залилан авч, 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Өөлд овогт Эрдэнэ-Одын Бийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бөд гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Бөд оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бөөс 240.000 төгрөг гаргуулан хохирогч Н.М /РД:ЭН78120601/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.14 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Бөд цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Д.Насанжаргал гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Э.Б нь хохирогч Н.Мы утсыг залилан мэхэлж авах санаа зорилго байгаагүй. Шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна...” гэжээ.

 

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бөд холбогдох хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдсэн тул тус шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 839 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Э.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ботаникийн эцсийн буудлын орчимд үйл ажиллагаа явуулах караокед үйлчлүүлж байхдаа иргэн Н.Мы “Samsung Note-5” маркийн гар утсыг “ярьчихаад өгье” гэж залилан авч, 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.М /хх-ийн 29-30, 38/, гэрч Л.Орхонтамир /хх-ийн 22-23/, хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 33-35/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Д.Насанжаргалын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй ял оногдуулсан...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Учир нь, шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Д.Насанжаргалын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд буюу 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний хувийн байдалд тохирсон байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Бөд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Д.Насанжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Үүнээс гадна анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1321 дүгээр “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийг “...11.6...” /хх-ийн 78/ гэж буруу бичсэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Э.Бөөс 240.000 төгрөг гаргуулж...” гэсэн атлаа тодорхойлох хэсэгтээ “шүүгдэгч ...бусдад төлөх төлбөргүй...” гэж дүгнэсэн нь ноцтой алдаа биш боловч цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: